| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1167/Э |
| Дугаар | 1181 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1181
2020 06 26 2020/ШЦТ/1181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,
улсын яллагч: П.Даваасүрэн,
шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Э-т холбогдох эрүүгийн 2006 00000 1540 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Э нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаа Амгалан хотхоны 75/1 дүгээр байрны 2-65 тоотод 2020 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Г.Гантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогч Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 6-7/, гэрч Б.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-н 23-25/, Шинжээч томилж шинижлгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 26/, Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 6588 тоот шинжээчийн дүгнэлт / хх-н 27-28/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Эын өгсөн мэдүүлэг /хх-н 20, 71-73/ , Б.Э, Г.Гантуяа нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналууд /хх-н 82/, прокурорын 436 тогтоол /хх-н 82/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл / хх-н 32/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 32/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 35-38/, Б.Эт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 68, 71-73-36/, Б.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 74-75/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагдаа Амгалан” хотхоны 75/1 дүгээр байрны 2-65 тоотод 2020 оны 6 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Г.Гантуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай үүдэнд ирээд 30 минутын турш хаалга нүдэж байхдаа хаалганы бариул эвдсэн. Би хөрш айлын хүмүүсээс санаа зовоод хаалга онгойлгосон. Юундаа давхаад байгаа юм гээд уурлаад байсан. Тэгээд би чи одоо яваа гэж хэлсэн. Тэгтэл явахгүй гээд уурлаад зүүн хацар луу 10 удаа алгадаж шалан дээр чирч миний подвалк урж толгой хазаж цээж нүцгэлсэн. Тэгсэнээ миний дээрээс дарж хэвтэж байгаад миний хоёр хөхний толгойг шүдээрээ хазчихсан гэх мэдүүлэг гэх мэдүүлэг /хх-н 6-7/,
Гэрч Б.Сувд-Эрдэнийн шалгах ажиллагааны үед өгсөн...Манай ах Эрхэмбаяр нь уг нь эхнэр 2 хүүхэдтэй байж байгаад эхнэр Баярмаа нь 2017 онд манай ахаас 2 хүүхдээ аваад салчихсан юм. Миний мэдэж байгаагаар манай ахтай хамтран амьдарч байсан Гантуяа гэх эмэгтэй нь Солонгос явахаасаа өмнө нь Монголд нөхөр 2 хүүхэдтэй байж байгаад Солонгос яваад тэндээ очоод нөхрөөсөө салчихсан байж байхдаа манай ахтай таарч хамтран амьдрах болсон. Тэгээд Монголд ирэнгүүтээ хуучин нөхөртэйгээ эргэж нийлнэ гэдэг асуудал Гантуяа гэх эмэгтэй ярьж манай ахаас салсан байсан. Тэгээд л манай ах Гантуяа хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн байгаа юм гэх мэдүүлэг /хх-н 23-25/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 6586 дугаартай: .Г.Гантуяа нь биед зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбээнд ар хэсэг, баруун зовхи, зүүн бугалга, хоёр тохой, бугуйд цус хуралт, хоёр хөхний толгойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.. гэх шинжээчийн дүгнэлт /27-28/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагч Б.Эын өгсөн... хуучин хамтран амьдрагч байсан Гантуяагийн гэрт 02:30 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очсон. Би Гантуяагийн гэрийн хаалгыг ирээд тогшсон чинь Гантуяа хаалгаа тайлж өгөхгүй би нэлээн удаан тогшиж байж Гантуяа хаалгаа тайлсан. Тэгээд би Гантуяагийн гэрт ороод хөргөчинд нь байсан 4 лааз пивийг ганцаараа уусан. Тэгээд би пиво уугаад сууж байхдаа Гантуяатай буцаж нийлж хамт амьдрах тухай ярьтал Гантуяа надад хандаж чамтай буцаж нийлэхгүй, би одоо өөрийнхөө хуучин нөхөр, хоёр хүүхэдтэйгээ хамт амьдарна гэх хэлсэн. Тэгээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болж, би Гантуяагийн хоёр хөхнийх нь толгойг шүдээрээ хазаж, нүүрэн тус газар нь гараараа 4-5 удаа цохисон. Тэгсэн Гантуяа жижиг өрөө рүүгээ утсаар ярих гээд орохоор нь би араас нь орж Гантуяаг ор луу нь түлхэж унагааж байгаад Гантуяаг орон дээр дээшээ хараад хэвтэхээр нь Гангуяагийн дээр нь гарч суугаад 2 гарыг нь дээшээгээ нэг гараараа сойж бариад нэг гараараа Гантуяагийн нүүрэн тус газар нь 4-5 удаа цохисон. Тэгсэн Гантуяа туслаарай авраарай гээд орилсон. ”гэх мэдүүлэг /хх-н 12-14, 40-41/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.
Иймд Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрдөлгүй болно.
Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 76/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Э нь шүүхийн тогтоосон хугаыцаанд торгох ялыг билелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН