Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 32

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Чингис хааны нэрэмжит талбай-3, Голомт банкнынэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Горхийн 21 дүгээр гудамж, 65 тоотод оршин суух, ВЛ87013116 дугаарын регистртэй, Сартуул овогт Гэрэлийн Энхбаярт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2 076 501.31 төгрөг гаргуулах тухай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Голомт банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Энхбаяр нь тус банктай 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/1105100625 тоот зээлийн гэрээ байгуулж, 4 800 000 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа тул Г.Энхбаяраас 2 076 501.31 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Энхбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Голомт банкны нэхэмжилсэн 2 076 501.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг банктай ярьж график гарган төлнө. Нэхэмжилсэн төлбөрт маргаан байхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Голомт банк нь Г.Энхбаярт холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 2 076 501.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Энхбаяр нь нэхэмжлэлийн шаардлага 2 076 501.31 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийгхэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 48 174 төгрөгийн 24 087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24 087 төгрөгийг хариуцагчаас, 24 087 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн 2 076 501.31 төгрөгийг хариуцагч Г.Энхбаяр нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 48 174 төгрөгийн 24 087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 24 087 төгрөгийг хариуцагчаас, 24 087 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д зааснаар хариуцагч нь захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.