Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 38

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж, Нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр, Улсын яллагч Т.Дэлгэрсайхан, Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******, ******* нарт холбогдох 2033000710042 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Шүүгдэгч *******: Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1-р багийн Баруун-Өлөнт гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт ******* /РД:УЗ-/, Иргэний үнэмлэхийн хаяг: Дархан-Уул аймгийн Дархан сум, 10-р баг, 5-р хороолол, 7- р байр, 10 тоот Шүүгдэгч *******: Монгол улсын иргэн, 0000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 1-р багийн Баруун-Өлөнт гудамжны 000 тоотод оршин суух хаягтай, Дууш овогт ******* /РД:МЗ-/ Холбогдсон гэмт хэргийн талаар 2 Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2020 оны 06 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хонгорын хөндий гэх газраас 500 ширхэг бургас буюу 2 метр куб мод хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1,272,138 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Мандал сумаас гарсан. Тэгээд Сант сумын Хушаат баг гэх газраас зөвшөөрөлгүйгээр 500 ширхэг бургас авсан. Наашаа ирж байгаад Сайхан сумын Цагдаад баригдсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Мандал сумаас *******ын хамт гарсан. Тэгээд 11-ний өглөө Сант сумын хойно байдаг, Хушаат багийн Хонгор гэх газраас 500 ширхэг бургасыг зөвшөөрөлгүй хийсэн. Орой 20 цагийн үед хар замаар явж байгаад Цагдаад баригдсан. Тэгээд энэ хэрэгт холбогдсон. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, Эрүүгийн 2033000710042 тоот хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбатамирын мөрдөн байцаалтад өгсөн: Сант суманд модны зөвшөөрөл өгч байгаа. Харин нойтон бургасны зөвшөөрөл өгөөгүй. Харин Цогбадрах, Хүрэлбаатар нарт өгөөгүй, зөвшөөрөлгүй бэлдсэн байсан...гэх мэдүүлэг/хх-46-47/, Гэрч Г.Ганжолоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 06 сарын 11-ний 18 цаг өнгөрч байхад 6353 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/цагаан өнгийн/ үл таних 2 эрэгтэй зам асууж ирсэн. Тухайн үед би засаг даргын тамгын газрын ажилчидтай наадмын талбай дээр юм хийж байхад ирсэн. ...машины тэвш дээр улаан өнгийн хивсээр бүтээсэн нарийн бургас модны үзүүр харагдсан. Сумын төвийн хойноос ирсэн голын хөвөөний бургаснаас л бэлдсэн байх...” гэх мэдүүлэг/хх-50/, Гэрч А.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 06 сарын 10-ны өдрөөс ойн нээгдсэн сум орон нутаг мод бэлтгэх боломжтой болсон. ...Би Цогбадрах, Хүрэлбаатар гэх хүмүүсийг танихгүй надаас ямар нэгэн зохих зөвшөөрөл аваагүй. ...” гэх мэдүүлэг/хх-51 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/хх-3/, 3 Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-4-8/, Дархан-Уул аймгийн хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар 500,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт, Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 03 дугаартай экологиэдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 1. Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг Хонгорын хөндий гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн *******, ******* нарын хэрэглээний зориулалттай Бургас төрлийн модонд хэмжилт хийхэд 2м3 хэмжээтэй байна. 2. Байгал орчин, аялал зуучлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд: 3-р мужийн ойн сангийн 1м3 Бургас модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 117,791 төгрөг байна. Нийт бэлтгэсэн Бургас модонд хэмжиж дүгнэхэд 1м3 *117791*1,8=424,046 төгрөг болж байна. 3. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 4. Ойн сангийн 1 шоо метрт модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг хавсаргав...”гэх дүгнэлт Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 18-04-334/80 дугаартай ойн санд учирсан хохирлыг тогтоох тухай акт/хх-27/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт/хх-33-34/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбатамирын хохирол төлбөр төлөгдсөн ба гомдол саналгүй гэсэн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтууд/хх75-77/ зэрэг нотлох баримтыг оролцогч талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 4 Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар: Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2020 оны 06 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хонгорын хөндий гэх газраас 500 ширхэг бургас буюу 2 метр куб мод хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1,272,138 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбатамирын “...Сант суманд модны зөвшөөрөл өгч байгаа. Харин нойтон бургасны зөвшөөрөл өгөөгүй. Харин Цогбадрах, Хүрэлбаатар нарт өгөөгүй, зөвшөөрөлгүй бэлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-46-47/, Гэрч Г.Ганжолоогийн өгсөн: “...2020 оны 06 сарын 11-ний 18 цаг өнгөрч байхад 6353 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл/цагаан өнгийн/ үл таних 2 эрэгтэй зам асууж ирсэн. Тухайн үед би засаг даргын тамгын газрын ажилчидтай наадмын талбай дээр юм хийж байхад ирсэн. Машины тэвш дээр улаан өнгийн хивсээр бүтээсэн нарийн бургас модны үзүүр харагдсан. Сумын төвийн хойноос ирсэн голын хөвөөний бургаснаас л бэлдсэн байх...” гэх мэдүүлэг /хх-50/, гэрч А.Батдоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 06 сарын 10-ны өдрөөс ойн нээгдсэн сум орон нутаг мод бэлтгэх боломжтой болсон. Би Цогбадрах, Хүрэлбаатар гэх хүмүүсийг танихгүй надаас ямар нэгэн зохих зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-51 дүгээр хуудас/, Дархан-Уул аймгийн хөрөнгийн үнэлгээний Капитал зууч ХХК-ийн 2020 оны 06 сарын 16-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 06 сарын 16-ны өдрийн байдлаар 500,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт, Орхон бүсийн сум дундын ойн ангийн 2020 оны 06 сарын 17-ны өдрийн 03 дугаартай экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай “...1. Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаат 2 дугаар багийн нутаг Хонгорын хөндий гэх газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн иргэн *******, ******* нарын хэрэглээний зориулалттай Бургас төрлийн модонд хэмжилт хийхэд 2м3 хэмжээтэй байна. 2. Байгал орчин, аялал зуучлалын сайдын 2020 оны А/176 тоот тушаалын 1-р хавсралтын дагуу экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3-р мужийн ойн сангийн 1м3 Бургас модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 117,791 төгрөг байна. Нийт бэлтгэсэн Бургас модонд хэмжиж дүгнэхэд 1м3 *117791*1,8=424,046 төгрөг болж байна. 3. Монгол улсын байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49-р зүйлийн 49.4.1 4. Ойн сангийн 1 шоо метрт модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1-р хавсралтыг хавсаргав...”гэх дүгнэлт, Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 18-04-334/80 дугаартай ойн санд учирсан хохирлыг тогтоох тухай акт/хх-27/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбатамирын хохирол төлбөр төлөгдсөн ба гомдол саналгүй гэсэн тодорхойлолт, төлбөр төлсөн баримтууд/хх75-77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч *******, ******* нар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзлээ. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл хуулийн шаардлагад нийцсэн, хэргийн зүйчлэл тохирсон байна. 5 Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугийн болон хэргийн зүйчлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маргаж мэтгэлцээгүй, холбогдсон хэргээ хүлээн мэдүүлж байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Хоёр.Шүүгдэгч *******, ******* нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэж ойн санд 424,046 төгрөгийн буюу экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлж 1,272,138 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэх ялаар тус тус шийтгэх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх, эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна гэж үзлээ. Гурав.Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бямбатамир нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч *******, ******* нар нь ойн сан буюу байгаль экологид учруулсан хохирол 1,272,138 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ын эзэмшлийн 63-53 СЭҮ улсын дугаартай Бонго портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 6 прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хөрөө, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн журмын хашаанд битүүмжлэгдсэн 2м3 хуурай шинэс модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж тус тус улсын орлого болгохыг дурдаад

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******, Дууш овогт ******* нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн 2 метр куб хэмжээтэй бургас мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай Бонго маркийн 63-53 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож тус тус хурааж улсын орлого болгосугай. 

5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дугаар 7 зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, прокурор, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА