Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 39

 

      ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.**даргалж, Нарийн бичгийн дарга Н.**Улсын яллагч Т.*, Шүүгдэгч О.**Шүүгдэгч Б.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар **аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **овогт Бумцэндийн **, **овогт ****нарт холбогдох **тоот эрүүгийн хэргийг 2020 оны 08-р сарын 26-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 0000 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр **аймгийн ** суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн үйлдвэрлэлийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт **аймгийн **сумын **р баг, ** тоотод оршин суух, урьд 2018 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан гэх, **овогт ****/РД:MB-/, 2.Монгол Улсын иргэн, 0000 оны 02 дугаар сарын 22-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн **сумын ** дугаар баг, Өндөр хорооллын 3-5 тоотод оршин суух, урьд 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ******* аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 3/35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 06 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 05 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан гэх **овогт ****/РД:MB-/. Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Б.**нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр **аймгийн **сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдон О.**нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь духны баруун хэсэг, доод урууланд шарх бүхий хөнгөн хохирол, Шүүгдэгч О.**нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн **сумын **угаар багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдон Б.**хөлөнд хутгалж эрүүл мэндэд нь баруун хөлийн тавхайн нугалагч шөрмөсний бүрэн тасарсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

*

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.**овогт ****хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, **овогт ****хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.**1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000,000 / нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулсугай .

4.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**, О.**нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26.4 см урттай, бариул хэсэг 13.1 см, ажлын хэсэг 13.3 см урт шар өнгийн иштэй хутга 1ш, 20,5 см урттай, бариул хэсэг 10,3 см, ажлын хэсэг 10,2 см урт хар өнгийн хугархай бариултай ахуйн хэрэглээний хутга 1ш, нийт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэргийн газрын үзлэгийн CD-хэрэгт хавсаргасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА