| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00040/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 40
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, Нарийн бичгийн дарга Н.**Улсын яллагч Т.**, Хохирогч О.**Шүүгдэгч Б.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн **овогт ****холбогдох **тоот эрүүгийн хэргийг 2020 оны 08-р сарын 27-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1.Монгол улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 02-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “**” ХК-д технологич инженер ажилтай, ам бүл 5, аав, ээж, эгч, нагац дүүгийн хамт, ** аймгийн **сумын 4-р баг, Тө***мөр замын 14-р байрны 102 тоотод оршин суух хаягтай, **овогт ****/РД:-/ Үйлдсэн хэргийн талаар: Шүүгдэгч Б.**нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр ** гэх газраас **-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон; Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас Э.**биед баруун чихний дэлбэнгийн шарх, зүүн гарын шуу, баруун бугалга, зүүн бугалга, цээжний ар хэсгийн цус хуралт, баруун гуян дах зулгаралт бүхий хөнгөн хохирол, Г.**биед баруун мөрний мултрал, тархи доргилт, бүсэлхийн шарх, нүүрний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, О.**биед тархины дунд нүдний зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.**нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын ** дугаар багийн нутаг дэвсгэр ** гэх газраас ** аймгийн чиглэлийн хатуу хучилттай замд өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай “**” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний 2 дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 13.4 дүгээр зүйлийн ж, 12.1, 12.2 заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас ** биед баруун мөрний мултрал, тархи доргилт, бүсэлхийн шарх, нүүрний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, О.**биед тархины дунд нүдний зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь: 1.Хохирогч Г.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байсан **бид хоёр **аймгийн **суманд амарч байгаад өдөр 13 цагийн орчимд ** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг би жолоодоод **хамт ** аймаг руу харихаар хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад 19 цагийн орчимд **аймаг дээр ирээд цайны. газарт цай уучхаад замаасаа **явах хоёр хүн олж аваад шууд ** аймаг руу хөдөлсөн. Тэгээд замаар явсаар байгаа асфальтан замаас ** руу салдаг уулзвар дээр очоод шороон зам руу салсан чинь бороо ороод шавхай үүсчихсэн байсан чинь ** алив би шороон зам дээр машинаа барья гээд надаас машинаа авсан. Тэгээд тэндээсээ хөдлөөд **нуруу орж засмал замд нийлсэн. Тэгээд **надад жолоогоо шилжүүлж өгөх юм болов уу гэж бодсон чинь надад өгөлгүй шууд чигээрээ Дархан руу явчихсан. Харин би машин дотор гар утсаа оролдоод явж байтал **урдаа явж байсан нэг машины хажуугаар гарах шиг болсноо чинь гэнэт түс тас гээд л машин замаас гараад онхолдчихсон. Тэгээд нэг ухаан орсон чинь машинаас гарчихсан газарт хэвтэж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд араас нь түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан. Би **аймгийн **сумаас **аймгийн **сумын ** гэх газар луу салдаг Шороон замын уулзвар хүртэл жолоо барьсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхий үнэмлэх байгаа в ангиллын үнэмлэх байгаа. Манай найз Б.**эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Б.**нь уул нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан. Тэгээд эрхээ хасуулчихсан гээд надад машинаа жолоодуулж байсан юм. Би Б.**Жолоо шилжүүлж өгөөгүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь Б.**тээврийн хэрэгсэл байгаа юм. Тэгээд надаас надад би өөрөө машинаа барья гэхээр нь би өгсөн тэрнээс би санаатай жолоо шилжүүлсэн асуудал байхгүй. Би гар утсаа оролцоод явж байсан болохоор тэрийг анзаараагүй. Би хамгаалах бүсээ бүрэн зүүгээгүй дээд хэсгийг нь мөрөн дээгүүрээ давуулчихсан байсан харин бусад хүмүүс бүгд хамгаалах бүсээ зүүсэн байсан. Б.**тээврийн хэрэгсэл жолоодож явсан, би Жолоочийн хажуугийн урд суудал дээр, миний ард *******, харин хажууд нь Э.**сууж явсан. Би тэрийг мэдэхгүй маш хурдан болж өнгөрсөн би гар утсаа оролдоод явж байсан. Ямар нэгэн мөргөлдсөн шүргэлцсэн асуудал байхгүй. Баруун мөр мултарсан, нуруу зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. Өөр ямар нэгэн ноцтой гэмтэл бол гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54-рт/ 2. Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: *******ыг жолооны эрхээ хасуулсан байсан гэдгийг сая л мэдлээ. Намайг өөрөө залгаж ирээд машиндаа суусан гэж хэлж байна. Би 15-ны өдөр явах гэсэн боловч унаа олдоогүй. Тэр өдөр би вагоноос хоцорсон. Фейсбүүк дээр зар тавьсан. ******* өөрөө над руу утсаар залгаж ярьсан. Би *******ын ааваас хохирол, эмчилгээний зардал гэж 3.500.000 төгрөг авсан. 1.000.000 төгрөгийг нь Эрдэнэтэд тархины зураг авхуулах гэж авсан. ** аймгийн “**эмнэлэгт” хэвтсэн. 2.500.000 төгрөгийг Б.**аав нь намайг гомдолгүй гэж бичиж өг гэсэн. Манай аав, ээж хоёрыг Б.**аав нь таньдаг юм билээ. Манай ээж “ажил дээр байн байн ирээд, надад хэцүү байна” гэж хэлсэн. Ээж сүүлийн 4-5 өдөр ажилдаа бараг очоогүй. Б.**аав нь над дээр ирж уулзсан. Тэрнээс өмнө над дээр 3 удаа л ирсэн байх. Би хохиролгүй гэж гарын үсэг зурсан. 2.500.000 төгрөгөөс 1.700.000-1.800.000 төгрөг нь дараах байдлаар зарцуулагдсан. Би аваарт ороод 3 яаралтай зураг авхуулах, үзүүлэх шаардлагатай байсан. Эм тарианы мөнгө хэрэгтэй байсан. Би 16-ны өглөө ах, дүү нараасаа мөнгө зээлсэн. Тэр мөнгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгөөр нь шаардлагатай эм, тариагаа авсан. Миний нуруу зөөлөн эдийн гэмтэлтэй учир нуруундаа эмчилгээ хийлгэсэн. Тархины хаван буулгах шаардлагатай байсан учир хаван хөөх эм, тариа авсан. Хохирол барагдуулсан гарын үсэг зуруулж авснаас хойш Б.**болон түүний аав нь над руу ганц ч удаа яриагүй. Миний биеийн байдлыг асуугаагүй. Манай дүү над руу уурласан. Дүү уурласан шалтгаан нь “Б.**аав, ээж хоёр нь над руу уурласан. Зам дээр алхаад явж байсан гайг аваад миний хүү гайд өртчихлөө” гэж ярьсан байсан. Би гомдолтой байна. Миний дүү нялх хүүхэдтэй. Би өөрөө ганц бие, ээжийн хамт амьдардаг. Би “**” ХХК-д үйлдвэрийн гагнуурчнаар ажиллаж байсан. Миний ажлын гэрээ сунгагдах байсан боловч гэрээгээ сунгаж чадаагүй. Би ажилгүй болсон. Одоо би биеэ үзүүлэх гэхээр мөнгө байхгүй. Тухайн үед Б.**найз нь жолооны ард сууж байсан. Би тэр найзыг нь хараад гайгүй хүн юм байна гэж бодсон. Эрдэнэт**эс гараад Б.**жолооны хүрдээ авсан. Нэлээн ширүүн явсан. Ер нь хурд 90-110 км цагийн хурдтай явсан. Хэсэг явж байгаад Б.**найз нь жолооны хүрд авсан. Найз нь 80-85 км цагийн хурдтай явж байсан. Би замдаа зүүрмэглээд сэрсэн. Орой болж байсан. Гүүрнээс салаад шороон зам руу ороход Б.**өөрөө жолоогоо авсан. Шороон зам дээр эвгүй яваад байсан. Би 2011 онд жолооч болсон. Тэрнээс хойш тасралтгүй жолоо барьсан. Миний хажууд явсан залуу “чи аятайхан зөөлөн яв” гэж хэлсэн. Би нэг хэлэх гэснээ хүнийг жолоо барьж байхад анхаарлыг нь сатааруулаад яахав гэж бодсон. Осол болох үед хатуу хучилттай зам руу ороход нэлээд хурд нэмсэн. Урд саарал өнгийн Приус 20 явж байсан. Тэр машины хажуугаар 100-аад км цагийн хурдтай замын эсрэг урсгалаар, гүйцэж түрүүлэх оролдлого хийсэн. Би уурхайд ажилладаг учир байнгын бүс зүүж сурсан. Яг боржуур даваад гарахад надад бүх зүйл харагдаж байсан. Би бүсээ бага зэрэг доошлуулаад толгой болон хөлөө бие рүүгээ атиралдуулсан. Тэгээд толгой руу нэг юм цохих шиг болсон. Би хэсэг ухаан алдаад сэрэхэд миний бүс мултарсан байдалтай, бүсэлхийнээс дээшээ цээжин хэсэг цонхоор гарчихсан байсан. Миний гар хөдөлж байсан. Машины хаалгыг онгойлгох гэтэл хаалга онгойхгүй байсан. Тэгээд машины цонхоор нь газарт тулаад буух гэтэл би биеэ дийлэхгүй байсан. Толгой, нуруу хөдлөхгүй байсан. Хөлийн зүүн талын шагай өвдөж байсан. Удалгүй цагдаа, түргэн ирсэн. Би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт очсоноосоо хойш яаралтайгаар эхо, зураг авхуулсан. Тухайн үед эмнэлэгт хэвтэж байхад надад өвчин намдаахаас өөр тариа байгаагүй. Би эмчилгээ хийлгэснээс хойш байнгын эм ууж байгаа. Толгой зүүгээр шивж байгаа юм шиг, энд тэндгүй хатгаж, байнгын өвдөж байна. Хөмсөг, хамрын самсаа чинэрч, үе үе таталдаж өвддөг. Намайг эмнэлэгт очиж үзүүлэхэд гэмтлийн эмч “чинийх болоогүй, чиний тархи няцралттай, хүнд доргилттой, байнгын эмээ ууна, хаван буулгах тариа хийлгэнэ. Яваандаа чиний бүх зүйл мэдэгдэнэ” гэж хэлсэн. Би гэртээ хэвтрийн дэглэмтэй. Хүнд юм өргөж болохгүй. 5-6 кг дээшээ хүнд юм өргөх хориотой болчихсон. Би гагнуур хийдэг учир байнгын хүнд зүйлтэй харьцдаг. Намайг аваарт орсон гээд манай ажлын инженерүүд ээлжийн ахлах, удирдлагууд сая 24-ний өдрөөс эхлээд намайг ажлаас чөлөөлсөн. Миний гэрээг сунгаагүй. Би одоо орлого байхгүй. Ажил байхгүй. Ээжээс өөр эм, тариа авч өгөх хүн байхгүй. Надад Б.**нэхэмжлэх зүйл байхгүй. Миний шүүх хуралдаанд ирсэн гол шалгаан бол цаашид Б.**жолоо битгий бариасай гэж хүсэж байна. Энэ залуу жолоо барих ямар нэгэн эвсэл байхгүй Одоо нэхэмжлэх зүйл алга, энэ хүнийг жолоо бариулмааргүй бна. Жолоо барих мэдлэг чадвар муу хүн байна лээ гэв. 3.Иргэний нэхэмжлэгч Э.**мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр орой 19 цагийн орчимд байсан байх 4 цагийг нь сайн санахгүй байна. Би Орхон аймгаас Дархан-Уул аймаг явах гээд **аймгийн автовокзал дээр байж байтал нэг махлаг ах надад 20.000 төгрөгөөр явах унаа олж өгсөн. Тэгээд намайг 46-63 ДАА дугаартай приус-30 машинд суулгасан. Тэгээд явах гэж байтал О.**гэж залуу бас машинд суугаад бид хэд **аймгаас хөдөлсөн. Машиныг ***гэх залуу бариад явж байснаа нэг тал хэсэг дээр очоод биеэ засах гээд буусан. Тэгээд цаашаа хөдлөх гэсэн чинь Даваажаргал машин барьсан. Тэгсэн **их хурдтай 110-120 км/цагийн хурдтай яваад байсан. Тэгээд ***сумын цаана дахиад машинаа сольж байсан. Харин **машинаа 80 км/цагаас илүү гаргахгүй хурдтай явж байсан. Тэгээд замдаа тэр хоёр хэд хэдэн удаа жолоогоо сольж хамгийн сүүлд Хараа голын гүүрний тэнд ** луу салдаг замын тэнд **машины жолоог авсан. Учир нь ***цаашаа зам мэдэхгүй гэж байсан. Тэгээд шороон замаар явж байгаад **ы хар замд нийлээд ***луу явсан. Тэгээд гүүрний огцом эргэлттэй хэсэг рүү дөхөж ирж байтал **урдаа байсан Приус-20 машиныг гүйцэж түрүүлэх гэтэл замын огцом эргэлт гарч ирсэн учир хурдаа хасаж зогсоож чадалгүй тэр чигтээ замын боржуур мөргөөд замаас гарчихсан. Тээврийн хэрэгслийг **жолоодож жолоочийн хажууд Г.**, харин би жолоочийн ард, миний хажууд О.**нар сууж байсан. Би арын суудал дээрээс харж байсан. **урд байсан машиныг гүйцэх гээд огцом хурд авсан. Энэ үед машины хурд 111 км/цагийн хурдтай явж байсан. Ямар нэгэн мөргөлдсөн, шүргэлцсэн машинд шахуулсан асуудал байхгүй. Маш хурдтай явсан учраас тойрог дээр чигээрээ орчихсон. Би **машин барих тоолонд удаан яваачээ гэж хэлж байсан. Миний толгой цээж хэсгээр өвдөөд байсан. Эмчилгээтэй холбоотой зардал цалингийн зөрүүг нэхэмжилнэ. Энэ осолд Жолооч бүрэн буруутай, одоо болтол гомдол барагдуулаагүйд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-66-рт/ Шүүгдэгч Б.**шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажлынхтайгаа Хөвсгөл аймгаар зугаалж явсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Арван жилийн найз Г.Батмөнхтэй хамт явж байсан. Буцахдаа ажлынхантайгаа салаад явсан. Тухайн үед ээж Дарханд сувилалд хэвтэж байсан. Тэгээд ээжийг эргэж очихоор **явсан. **найз Г.**хамт хоёулаа гарсан. Эрдэнэт аймагт ирсэн. Хоёулхнаа **явах гэж байсан тул замаасаа хоёр хүн аваад явъя гэж бодсон. Драгон дээрээс хоёр хүн авсан. Тэгээд Дархан руу хөдөлсөн. Хөтөл хүртэл тээврийн хэрэгслийг Г.**жолоодсон. **ны шороон замаар тээврийн хэрэгслийг би өөрөө барихаар болсон. Миний машин намхан учир шороон зам дээр тулаад байдаг. Би машинаа өөрөө барьж яваад зам дээр гарч ирсэн. Тэгээд найздаа жолоогоо шилжүүлнэ гэж бодож байтал зогсоол байхгүй учир гүүр давсан. Эцсийн буудал дээр зогсъё гэж бодож явсан. Үзэгдэх орчин жаахан бороо орсон тул хязгаарлагдмал байсан. Халтиргаатай зам байсан. Би замын эргэлтэн дээр хурдтай орсон. Тэгээд жалганаас өнхөрсөн. Би өөрөө машины суудал дээрээ байсан. Бусад хүмүүс машины гадаа байсан. О.**арын суудал дээр сууж яваад цонхоороо гарсан байсан. Би ухаан ороод хүмүүст анхны тусламж үзүүлсэн. Би Цагдаа болон Түргэн рүү өөрөө залгаж дуудлага өгсөн. **300.000 төгрөг хавьцаа өгсөн. **эмчилгээний болон шинжилгээний зардал, 2 сарын цалинг өгсөн гэсэн мэдүүлэг, 4. **аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн 583 тоот 1.** биед тархины дунд зэргийн няцрал, 2 нүдний зовхины цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.** биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 5 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.О** биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20-р/ 5. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн шинжээчийн No584 тоот 1.Э.Хатантөмөрийн биед баруун чихний дэлбэнгийн шарх, зүүн гарын шуу, баруун бугалга, зүүн бугалга, цээжний ар хэсгийн цус хуралт, баруун гуян дах зулгаралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Э.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн Гэмтэл болно. 4.Э.**биед учирсан гэмтэл нь цаашдын ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28-рт/ 6. ** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн 582 тоот 1.Г.**биед баруун мөрний мултрал, тархи доргилт, бүсэлхийн шарх, нүүрний цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Г.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4.Г.**биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 32-33-рт/ 7. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 08 тоот “...46-63 ДАА улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.**нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг: 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон; Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.4. Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: ж/ замын өгсүүр хэсгийн төгсгөл, Огцом эргэлт дээр болон үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1. Жолооч Хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан Сонгож явна. 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд Жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47- рт/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.**нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ өөрийн эзэмшлийн 46- 63 ДАА улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а, 13.4 дүгээр зүйлийн ж,12.1,12.2 заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас 6 Г.***биед баруун мөрний мултрал, тархи доргилт, бүсэлхийн шарх, нүүрний цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, О.**биед тархины дунд нүдний зовхины цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд учруулах” гэж гэмт хэрэгт тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ. Иймд шүүхээс шүүгдэгч Б.**“тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй. Шүүгдэгч Б.**үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон гэж үзлээ. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуулийн үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв. Прокуророос шүүгдэгч Б.**үйлдлийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна. Эрүүгийн хариуцлагын талаар : Шүүгдэгч Б.**“тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар Прокурор шүүгдэгч Б.**хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг танилцуулж, үүнийг шүүгдэгч зөвшөөрснөөр гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэж байна. Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.**Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэргийн газрын үзлэгийн болон согтуурал шалгасан тухай CD-хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно. Шүүгдэгч Б.**өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно. 7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.**овогт ****“тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автомашин жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- д зааснаар Д.**тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй .
3.Тэнссэн ялтанд хяналт тавихыг ** аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай,
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.**хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай
6.Энэ хэрэгт хавсаргагдаж ирсэн хэргийн газрын үзлэг болон согтуурал шалгасан CD-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА