Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 125/2021/0024/З |
Дугаар | 221/МА2022/0409 |
Огноо | 2022-06-09 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2022/0409
|
“З К” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б,
Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга Б.Б,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нар,
Нэхэмжлэгч: “З К” ХХК,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга,
Ховд аймгийн Засаг даргын орлогч,
Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,
Гуравдагч этгээд: “С” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох”,
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э, Н.О, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.Б, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Номин,
Хэргийн индекс: 125/2021/0024/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “З К” ХХК нь Ховд аймгийн Засаг дарга, мөн Засаг даргын орлогч, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн
1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус заасныг баримтлан “З К” ХХК-ийн “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож”,
2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 15 дугаар зүйлийн 15.3.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4-д тус тус заасныг баримтлан “З К” ХХК-ийн Ховд аймгийн Засаг дарга Б.Д, түүний орлогч Б.Ж, Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоож, үлдэх “Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалан/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож”,
3 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 11700 төгрөгийг гаргуулж, нийт 35100 төгрөгийг нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
3.2. “З К” ХХК-иас Ховд аймгийн Засаг дарга Б.Д, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас /Ховд, Жаргалант сум ажлын ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгуулах тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан.
3.3. 17 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Үнэлгээний хорооны тэмдэглэлээр тухайн цаг үед болсон үйл явцыг баримтжуулсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захирамжилсан байх шинжийг агуулахгүй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.
3.4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна.” 28 дугаар зүйлийн 28.3-д “шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан. “С” ХХК нь тендерт оролцсон компаниудаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байх бөгөөд санхүүгийн хувьд чадавхи муутай, зээлтэй компани юм. Үнэлгээний хороо нь шударгаар тендер сонгон шалгаруулаагүйгээс шалтгаалж манай “З К” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хохирсон. “С” ХХК /РД:5266998/ нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын тендерт сонгон шалгарсан. “С” ХХК-ийн тендерийн материалыг www.tender.gov.mn нээлттэй цахим сайтаас харахад дараах зөрчлүүдтэй байна. Үнэлгээний хорооны тэмдэглэл нь захиргааны актын шинжийг бүрэн агуулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.5. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” ... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлах бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-д зааснаар тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянах, 27.3-д зааснаар тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. Мөн 27.4-д “Энэ хуулийн 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ.” 28.7.3-т “Энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно”, 28.11-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулахад шалгуур үзүүлэлтүүдийг тендерийн баримт бичигт заасан журмын дагуу ашиглана” гэж тус тус хуульчилжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Худалдан авах гэрээг дараахь тохиолдолд хүчин Т бус гэж үзнэ”, 42.1.2-т “Захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан”, 42.1.3-д “Энэ хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг хэрэгжүүлэхдээ гаргасан зөрчил нь тендер шалгаруулалтын эцсийн дүнд илт нөлөөлсөн” бол гэж хуульчилсан байна. Дээрх “гэрээг хүчин Т бус” эсэх талаар шүүх дүгнэлт гаргах эрхтэй. Захиргааны байгууллага хууль зөрчсөн бол захиргааны шүүх өөрөө дүгнэлт гаргах эрхтэй. Улсын дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 3.3-д “Хэргийн оролцогчийн шаардлага гаргаагүй асуудлаар шүүх зөвхөн хуульд заасан үндэслэлээр дүгнэлт хийх эрхтэй” гэжээ.
3.6. “С” ХХК нь тендерт оролцсон компаниудаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн байх бөгөөд санхүүгийн хувьд чадавхи муутай, зээлтэй компани юм. Үнэлгээний хороо нь шударгаар тендер сонгон шалгаруулаагүйгээс шалтгаалж манай “З К” ХХК-ийн хууль ёсны эрх ашиг хохирсон. “С” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын тендерт сонгон шалгарсан. “С” ХХК-ийн тендерийн материалыг www.tender.gov.mn нээлттэй цахим сайтаас харахад дараах зөрчлүүдтэй байна. ТОӨЗ-ийн 4.2.4-д “нийгмийн даатгалын төлөлт 2019, 2020, 2021 оны 1, 2, 3, 4, 5 сарын төлөлтийг нийгмийн даатгалын шимтгэл 7, 8 дугаар маягтаар ирүүлнэ” гэснийг хангаагүй болно. Сангийн яамны 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 6-1/28 дугаартай Зөвлөмжид “... тусгай зөвшөөрлийг үзэхэд БА-3.4, БА-8.1 гэсэн зөвшөөрөлгүй, түншлэгч “Х Ш А” ХХК нь ирүүлсэн тусгай зөвшөөрөлд БА-3.4 гэсэн зөвшөөрөл байхгүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.4 /в/-д БА.3.4 дулааны гол магистраль шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт гэж заасан шаардлагыг хангахгүй байна. “С” ХХК-ийн инженер техникийн ажилчдаас ерөнхий инженер Л.Т, барилгын инженер Ц.О нарын сургууль төгссөн диплом болон иргэний үнэмлэхний хуулбар ирүүлсэн бусад 5 ажилтны диплом, иргэний үнэмлэхний хуулбар ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ ийн 5.2 /в/-д “сургууль төгссөн” гэсэн заалтыг хангахгүй байна. Түншлэгч “Х Ш А” ХХК-ийн санал болгосон барилгын инженер Б.Г-Э нь 1 жил ажилласан нь тендерийн баримт бичигт “5 жил ажилласан туршлагатай байх” гэсэн шаардлагыг хангахгүй, ерөнхий инженер, халаалт, агаар сэлгэлтийн инженер, дулааны инженер байхгүй нь тендерийн 4, 6 дахь заалтыг тус тус хангахгүй. “С” ХХК нь ТОӨЗ-ийн 4.2.4-д заасан 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 2,093,600 төгрөгийн өртэй, шүүхийн хавтаст хэрэгт 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан 6 хүн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэж худалдан авах ажиллагааны хуулбарын тамгатай 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг хуурамчаар ирүүлсэн, 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан ирүүлээгүй, түншлэгч “Х Ш А” ХХК нь 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан ирүүлсэн боловч 1,577,659 төгрөгийн өртэй, туслан гүйцэтгэгч “У Д К” ХХК 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын тайлан ирүүлсэн боловч 10,875,919 төгрөгийн өртэй, Монгол банкны мэдээллийн сангийн лавлага нь муу зээлийн ангилалтай, ажил гүйцэтгэх график байхгүй ба үе шатны ажлын хуваарь буруу шаардлага хангаагүй, барилга хот байгуулалтын тусгай зөвшөөрөл болох Б.А-3.4, Б.А-6.2 нь байхгүй бөгөөд туслан гүйцэтгэгч “У Д К” ХХК-тай гэрээгээр гүйцэтгэсэн, ТОӨЗ-ийн 4.4.B-д заасан Б.А-8.1 барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер орчны тохижилт заалт нь энэ 3 компанийн алинд ч байхгүй, ТОӨЗ-ийн 5.2.6-д заасан санхүүгийн тайлан тоо ирүүлэх жил 3 жил буюу 2018, 2019, 2020 оныг ирүүлнэ гэж заасан боловч “С” ХХК нь 2018 оны санхүүгийн тайлан ирүүлээгүй, 2019 болон 2020 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулаагүй, ТОӨЗ-ийн 5.2./в/-д заасан инженер техникийн ажилчид ерөнхий инженер 1, Барилгын инженер 1, ус хангамж ариутгах татуургын инженер 1, агаар сэлгэлтийн инженер 1, цахилгааны инженер 1, дулааны инженер 1, ХАБЭА-1, эдгээр инженерүүд нь 2019, 2020, 2021 оны 1, 2, 3, 4, 5 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг 80 хувь буюу 6 инженер тус компани дээр төлсөн байхыг шаардсан уг шаардлагыг 1 ч инженер хангаагүй, ерөнхий инженер нь Л овогтой Т шаардлага хангасан боловч 2021 оны 5 дугаар сарын нийгмийн даатгалын ирүүлээгүй. Тус компани дээр Ц овогтой О нийгмийн даатгалын шимтгэл төлдөг холбооны инженер учраас тендер шалгаруулах материалд заагаагүй учраас шаардлага хангаагүй. Тус компани дээр тeндeрийн материалд шаардсан нэг ч инженер байхгүй, ТОӨЗ-ийн 5.2./в/-д заасан дуусаагүй ажил 90 хувь байх ёстой талаарх захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй, “С” ХХК-ийн гүйцэтгэж буй Ховд аймгийн Мөнххайрхан сумын спорт заалны барилгын ажил дуусаагүй, улсын комисс хүлээж аваагүй ашиглагч байгууллага Мөнххайрхан сумын Засаг дарга тодорхойлолт өгөөгүй, Мөнххайрхан сумыг төлөөлж Ховд аймгийн Аудитын газрын дарга Б.Б хууль зөрчиж “90 хувийн гүйцэтгэлтэй” гэсэн тодорхойлолтыг нөхөж гаргаж өгсөн байна. “С” ХХК-ийн гүйцэтгэсэн Ховд аймгийн Жаргалант сумын цэвэрлэх байгууламжийн 5 тэрбум тендерийн ажлын гүйцэтгэл дутуу Улсын комисс хүлээж аваагүй байхад тус ажлыг 90 хувийн гүйцэтгэлтэй гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Д 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1/987 дугаартай тодорхойлолт гаргаж өгсөн байна. ТОӨЗ-ийн 5.2./в/-д түншлэгч “Х Ш А” ХХК нь гэрээ хийсэн ажлаа эхлүүлээгүй, ТОӨЗ-ийн 5.2./в/-д заасан мэргэжилтэй болон туслах ажилчид багадаа 20-оос доошгүй мэргэжлийн болон туслах ажилчид байх гэж заасан боловч “С” ХХК нь 14 мэргэжилтэй ажилчидтай болох бичиг үсэг нь мэдэгдэхгүй тодорхойлолт ирүүлсэн нь энэ шаардлагыг хангаагүй, ТОӨЗ-ийн 5.3./в/-д заасан “С” ХХК нь Автокран, Эксковатор, Ковш, Бульдозер, Авто ачигч, түрээсийн гэрээ байхгүй, автотээврийн лавлагаа байхгүй нэг ч машин техник байхгүй нь шаардлага хангаагүй. ТОӨЗ-ийн 5.3./в/-д “С” ХХК-ийн түншлэгч “Х Ш А” ХХК нь машин механизм тоног төхөөрөмжийн жагсаалтад нэг ч машин механизм тоног төхөөрөмж ирүүлээгүй. Автокраны түрээс шаардлагад нийцээгүй, ТОӨЗ-ийн 5.3./д/-д түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ батлагдсан төсөвт өртөгийн 45 хувиас багагүй байна /860,940,000/ төгрөг байхыг заасан боловч түншлэгч “Х Ш А” ХХК нь Төрийн банкинд 700,000,000 /долоон зуун сая/ төгрөгийн тодорхойлолт ирүүлсэн боловч 160,940,000 төгрөг дутуу байх тул ТОӨЗ-ийн 5.3./д/-д заасан шаардлагыг хангаагүй, “С” ХХК нь болон “Х Ш А” ХХК-ийн хооронд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд ТОӨЗ-ийн 5.3./а/-д борлуулалтын орлого, ТОӨЗ-ийн 5.3.6-д ижил төстэй ажил ТОӨЗ-ийн 5.3./д/-д түргэн хөрвөх чадвар дээрх 3 заалтаар түншлэлийн гэрээ байгуулсан байна. Тендерийн материалд өгөгдлийн хүснэгт 27 заалттай бөгөөд хамгийн шаардлага 17 заалтыг хангаагүй тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр “... 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоосон.
3.7. “З К” ХХК-ийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жы “С” ХХК-тай байгуулсан Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлдлийн хэрэгжилтийн биелэлтийг түдгэлзүүлэхээр 2 удаа хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой үйлдлийн хэрэгжилтийн биелэлтийг түдгэлзүүлэхээс татгалзсан. Улмаар Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант сум/ ажил нь хэрэгжээд эхэлсэн тул Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын гэрээ байгуулсан гэрээг хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.4-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер анхнаасаа бүрдэл дутуу, тендерийн шаардлага хангаагүй байхад захиалагч гэрээ байгуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Захиргааны акт хүчингүй болгох нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн боловч нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол, маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж зааснаар нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тухайн акт хэрэгжсэн, энэ тохиолдолд хууль бус шийдвэрийг үндэслэж гэрээ байгуулагдсан, улмаар уг гэрээ мөн биелэгдсэн тул маргаан бүхий актыг дагалдаж гарсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоолох боломжтой тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй. Гэтэл Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.10. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга Б.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтын XVII.1.19 дэх хуулийн дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас эрх шилжиж ирсэн ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн бари /Ховд, Жаргалант сум/-ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын гүйцэтгэгч шалгаруулсан үйл ажиллагаанд гаргасан “З К” ХХК-ийн нэхэмжлэлтэй гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Огийн гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 15 дугаар зүйлийн 15.3.2, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4-д заасныг баримтлан “З К” ХХК-ийн Ховд аймгийн Засаг дарга Б.Д, түүний орлогч Б.Ж, Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах Тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасныг хүлээн зөвшөөрч байна. Харин Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоосон гэдэгтэй санал нийлэхгүй байна. Иймд Үнэлгээний хороог төлөөлж, үнэлгээний хорооны даргаар ажилласан Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б би гомдол гаргаж байна.
4.2. Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр tender.gov.mn цахим системд зарлаж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороо тендерт нээхэд 6 компани ирүүлсэн материалуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульийн дагуу хянан үзээд Үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар нэг бүрчлэн хэлэлцэн “С” ХХК-ийг шалгаруулсан. Тус тендерийн шалгаруулалтад “Д Т” ХХК Сангийн яаманд хуулийн хугацаанд гомдол гаргаж, Сангийн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга С.Нын гарын үсэгтэй 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4072 дугаар албан бичгээр “Д Т” ХХК-иас гаргасан гомдлыг хянан үзэж захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэсэн хариу ирсэн. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан учир Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Тийн гарын үсэгтэй 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6-1/4522 дугаар албан бичгээр “Д Т” ХХК-ийн тендерийн баталгаа болох 19,132,000 /Арван есөн сая нэг зуун гучин хоёр мянган/ төгрөгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан “Тендерт ороцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 7-д заасан үндэслэл, журмын дагуу улсын орлого болгох үүрэг бүхий албан бичиг ирж хэрэгжсэн. Иймд Сангийн яамнаас Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн тул Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бус байсан” гэсэн, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.
4.3. Үнэлгээний хорооны тэмдэглэлийг үндэслэн дүгнэлт гарч байгаа бөгөөд дүгнэлтийг үндэслэн Сангийн яаманд гомдол хянагдаж ирсний дараа гэрээ байгуулагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэлслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно”, 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “Үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүд олонхи дэмжиж гаргасан шийдвэр түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж заасны дагуу Үнэлгээний хорооны шийдвэр олонхиор гарч дэмжигдсэн. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг үндэслэн тендер бүрийг хянан үзсэн. Энэхүү тендерт үндсэн гүйцэтгэгч 6, түншлэл, туслан нийлээд 12 компанийн материалыг нэг бүрчлэн хэлэлцээд үндсэн 4 компанийн материалыг үргэлжлүүлэн үнэлэх болж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Тендер гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг”, 5.1.2-т “ “Тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах үйл ажиллагааг”, 28.7.4-д “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан” гэж заасныг, мөн 28 дугаар зүйлд зааснаар “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрхийг Үнэлгээний хорооны олонхийн саналаар шийдвэрлэсэн.
4.4. “З К” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн дараах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй, гомдолтой байна. “С” ХХК нь шүүхийн тодорхойлолт ирүүлээгүй гэх тухайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/253 дугаартай тодорхойлолт, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/341 дугаартай тодорхойлолт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12798 дугаар албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтыг үзээд Үнэлгээний хороо тодорхойлолт ирүүлсэн байна гэж үзсэн. Yнэлгээний хороо нь ирүүлсэн материал дээр л үнэлгээ хийдэг. Энэ нь Үнэлгээний хорооны гишүүн бүрийн үнэлгээний хуудсанд тодорхой байгаа.
4.5. Монгол банкны мэдээллийн сангийн лавлагаа ирүүлэхийг заасан зээлийн муу ангилалтай, сүүлийн 3 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх шаардлагатай гэсэн заалтыг хангаагүй тухайд ТОӨЗ-4.2.4-д зааснаар Монгол банкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаагаар “С” ХХК нь 2015 онд Худалдаа хөгжлийн банкнаас авсан 45,0 сая төгрөгийн зээл хэвийн ангилалд, 2020 онд Төрийн банкнаас авсан 500,0 сая төгрөгийн зээл хэвийн, 2021 оны 5 дугаар сард Төрийн банкнаас авсан 500,0 сая төгрөгийн зээл хэвийн ангилалттай байгаа нь Монгол банкны улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолтоор батлагдаж байна. Мөн харилцагч Төрийн банкны “Ховд” салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27/552 дугаар албан бичгээр “С” ХХК-д 900,0 /Есөн зуун/ сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болохыг тодорхойлсон ба 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27/553 дугаар албан бичгээр хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн төлбөрийн зөрчилгүй болохыг тодорхойлсон албан бичиг ирсэн байгаа нь санхүүгийн чадавхийг тодорхойлсон нэг үзүүлэлт болж байгаа. “С” ХХК нь жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн тайлангаа тендерийн баримт бичигт ирүүлсэн ба 2017 оны санхүүгийн аудитыг “Мандах мотиваци” ХХК 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1/269 дүгээр албан бичгээр, 2018 оны аудитыг “Ф А” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/096 дугаар албан бичгээр, “Ф А” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1/12 дугаар албан бичгээр, 2020, 2019 оны аудитыг “Ф А” ХХК 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1/41 дүгээр албан бичгээр баталгаажиж байна. Санхүүгийн тайланг цахимаар татан авч илгээсэн тайлантай нь тулгаж, борлуулалтын орлогыг тааруулан үнэлгээ хийсэн.
4.6. Инженер техникийн ажилтны тухайд “С” ХХК нь тухайн ажлыг гүйцэтгэхэд ерөнхий захирлаас гадна 9 инженер, үндсэн ажилтан 13, гэрээт ажилтан 6, нийт 29 хүний мэдээллийг ирүүлж, энэ ажлыг гүйцэтгэхэд ажилчдын давхцал байхгүй гэсэн “С” ХХК-ийн захирлын гарын үсэгтэй мэдэгдэл ирүүлсэн байсан. “С” ХХК нь ТОӨЗ-5-2-(в)-д зааснаар ерөнхий инженер 1, барилгын инженер 1, усан хангамж ариутгах татуургын инженер 1, халаалт агаар сэлгэлтийн инженер 1, цахилгааны инженер 1, дулааны инженер 1, ХАБЭАжилтан-1, нийт 7 инженерийн ажилтантай байх шаардлага тавьсан ба ерөнхий инженерээр Л.Т, барилгын инженерээр Ц.О, Б.А усан хангамж, ариутгах татуургын инженерээр Б.А /түншлэл/, халаалт, агаар сэлгэлтийн инженерээр Д.Д /туслан/, цахилгааны инженерээр Б.Э /түншлэл/, цахилгаан холбооны инженерээр Б.Г, дулаан инженерээр Х.С /туслан/, ХАБЭАжилтнаар С.П, Т.Х /түншлэл/ нарын 7 инженер, 2 ХАБЭАжилтныг ажиллуулахаар жагсаалтыг ирүүлсэн байна. “С” ХХК болон “Х Ш А” ХХК-ийн түншлэлийг ирүүлсэн тендерийн материалыг хянан үзэхэд мэргэжилтэй ажилтан 13 хүн, гэрээ ажилтнаар 6 хүн ажиллуулахаар жагсаалт ирүүлсэн. Нийт инженерийг оролцуулаад 27 хүн энэ ажилд ажиллахаар тооцоолсон байна.
4.7. Машин механизмын тухайд ТОӨЗ-5-3 /в/-д “шаардлагатай машин механизмуудын жагсаалтыг ирүүлнэ, түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээ ирүүлнэ” гэж заасныг “С” ХХК тухайн ажилд ашиглах автокран эксковатор зэргийг оролцуулаад 7 төрлийн тээврийн хэрэгслийн жагсаалт, 27 төрлийн тоног төхөөрөмж, хэмжүүр хяналт шалгалтын багаж хэрэгслийн жагсаалт, зургийг ирүүлсэн байна. ТОӨЗ-5.3./в/-д “С” ХХК болон “Х Ш А” ХХК-ийн түншлэлээс 34-60 ХОА дугаартай “Авто кран түрээслэх гэрээ”-г “С Г Х” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулж, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган ирүүлсэн нь шаардлагад нийцсэн гэж Үнэлгээний хороо үзсэн. Сангийн яамны гомдол хянасан бичигт энэ талаар тодорхой дурдсан байсан.
4.8. Тендерийн баримт бичгийг Худалдан авах ажиллагааны албаны дарга баталсан тухайд миний бие Бын Б нь төрийн албанд 21 жил, олон улсын байгууллагад сайн засаглалыг бэхжүүлэх, худалдан авах ажиллагааг нээлттэй ил тод болгох чиглэлээр 16 жил ажилласан ба 2021 оны 02 дугаар сард аймгийн авах ажиллагааны алба салж Худалдан авах ажиллагааны албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласнаас эхлээд 2021 онд зарласан тендерүүдийн баримт бичгийг аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын хувьд батлаад явсан. Өмнөх жилүүдийн тендерийн баримт бичгийг мөн л Орон нутгийн өмчийн газрын дарга батлаад цахим системд зарладаг байсан. 2021 оны 01 дүгээр сараас аймгийн Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны газар салж бүтцийн өөрчлөлт орсноор Худалдан авах ажиллагааны албаны даргын хувьд тендерийн баримт бичгийг баталж явж байгаа. Нөгөө талаас аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/874 дүгээр албан бичгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж өгөх талаар албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бэд хандаж албан бичиг ирүүлсэн. Түүний дагуу захиалагчийн зөвшөөрлөөр зохион байгуулсан. Мөн tender.gov.mn цахим системд төсвийн ерөнхийлөн захирагчийг сонгоход Ховд аймгийн Засаг дарга гэсэн сонголт гарч ирэх ба захиалагчийг сонгоход Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны алба гэж цахим системд сонголт гарч ирдэг. Энэ мэдээллийг цахимаас татаж хараад нотолж болох талаар би шүүх хурлын үед хэлж байсан. Иймээс би Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаал хашиж байгаагийн хувьд тендерийн баримт бичгийг баталсан гэж ойлгож байна. tender.gov.mn цахим системээс татан харахад бүрэн гарч ирнэ.
4.9. Тухайн тендерээс татгалзаагүй шалгаруулсан гэж Үнэлгээний хороог буруутгаж байгаа тухайд уг тендер нь 2021 оны 05 дугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас эрх шилжиж ирээд 05 дугаар сарын 31-ний өдөр зарлагдсан ба 06 дугаар сарын 30-ны өдөр нээгдэж, нээгдсэн өдрөө Үнэлгээний хороо бүрэн ирцтэйгээр хуралдсан. Caнгийн яамнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлыг 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байх чиглэл өгсөн ба энэ нь төсвөөр санхүүжигдэх ажлын хамгийн сүүлийн тендер байсан. Ховд аймагт Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн лабораторийн барилга хуучирсан, гаднаа нойлтой, байрны хангамж хүрэлцээ муу байгаагаас гадна орон нутагт шилжиж ирсэн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх зорилготойгоор захиалагчаас ажлын даалгавраар зарлагдсан энэ ажлыг томилогдсон Үнэлгээний хороо хугацаа алдалгүй үнэлж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зайлшгүй шаардлагатай байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Үнэлгээний хорооны нэг гишүүн нэг саналын эрхтэй байх ба үнэлгээний явцад Үнэлгээний хорооны даргын хувьд гишүүдийг дарамтлах үйлдэл гаргаагүй гэдгийг нотлох баримтаар урьд нь хүргүүлсэн. Үнэлгээ хийхдээ тус Үнэлгээний хороо нь олонхийн саналыг эрхэмлэж шийдвэрээ гаргасан ба “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 15.3.2, 16.1.1, 16.1.4-д заасан нөхцлүүдийг магадлаагүй гэдэгтэй хууль санал нийлэхгүй байна. Дээрх заалтын дагуу тендерт оролцогчдын материалыг нэг бүрчлэн үзэж магадлан Үнэлгээний хорооны гишүүд саналаа нэгтгэн шийдвэрээ гаргаад явсан нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тодорхой дурдсан.
4.10. “З К” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 199 дүгээр албан бичгээр Сангийн яамны Хууль эрх зүй, худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасан ба 7 хоногийн дараа “З К” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол цуцлах тухай” 299 дүгээр албан бичгийг хүргүүлж, нэг хувийг аймгийн Худалдан авах ажиллагааны албанд ирүүлсэн. Тэрхүү бичигтээ “... Манай компанийн гаргасан гомдол хуулийн үндэслэл алдаатай байгаа тул гомдол саналаа татан авч байгааг үүгээр илэрхийлж байна. Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэж бичсэн байдаг. “З К” ХХК-нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 23 минутад тендерийн баталгаагаа цуцлах хүсэлт илгээсэн бөгөөд Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаны захиалагчийн эрхээр 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 24 минутад цуцлах хүсэлтийг зөвшөөрөх товч дарсан болох нь Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-1/11 дүгээр албан бичгээр нотлогдож байна. “З К” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сангийн яаманд гомдол гаргаад гомдлоо татсан, Сангийн яам гомдлыг хүлээн аваагүй байна. “С” ХХК-тай аймгийн Засаг даргын орлогч Т.Ж 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ байгуулсныг “З К” ХХК-ийн захирал тэр үед мэдэж байсан. Учир нь “З К” ХХК-ийн захирал У.Б нь аймгийн Засаг даргын Тамгын газар өдөр бүр явж байдаг, байнга надтай тааралддаг байдлаар үүнийг нотлож байна. Гэтэл тендерийн баталгаагаа цуцлуулсны дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулагдсанаас 45 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь Сангийн яаманд гомдлоо хянуулаагүй, гомдол гаргаснаас гадна хугацааны хувьд хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь “З К” ХХК гомдлоо цуцалсан албан бичиг өгсөнөөр нотлогдож байна. Сангийн яамнаас хянаагүй гомдлыг шүүх хүлээж авах нь зөв эсэхийг тодруулах шаардлагатай. Энэ гомдлыг шүүх хүлээн авсан нь цаашид тендерийн баталгаагаа цуцлуулсны дараа гэрээ байгуулагдсан компанитай тухайн тендерт оролцоод ялагдсан компани Сангийн яаманд гомдлоо хянуулалгүйгээр шүүхэд гомдол гаргаж болдог, түүнийг нь шүүх хүлээн авч шийдвэрлэдэг гэсэн буруу жишиг тогтох эрсдэл гарч болохоор харагдаж байна. Ховд аймгийн шүүх гомдлыг хүлээж аваагүй гэсэн тайлбар байгаа. “З К” ХХК гомдол гаргаад гомдлоо буцаасан, тендерийн баталгаагаа цуцлуулсны дараа гомдол гаргаж болдог, түүнийг шүүх шийдвэрлэдэг гэдэг буруу жишгийг тогтоож, тендерт оролцогчдод бодит байдлаар харуулж байгаа нь хуулийг хэрэгжүүлэх шударга ёстой нийцэхгүй байна. Иймд энэхүү гомдлыг шүүхийн байгууллага анхнаасаа хүлээн авахгүй байх үндэслэлтэй байсан гэж үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүргүүлж байна.
4.11. Нэмж тайлбар хийхэд “З К” ХХК-ийн захирал У.Б нь үнэлгээ хийдэг өдөр Үнэлгээний хорооны хурал хийж буй өрөөгөөр шагайх, коридороор олон удаа нааш, цааш холхиж явж байсан нь одоо бодоход Үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөхийг оролдсон, гарын үсэг зурагдаагүй байхад албан өрөөнд орж ирж шийдвэр гарсан талаар маргаж байсан нь энэ компанид санал өгсөн 2 гишүүнээс мэдээлэл авсан байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Энэ жилийн тендер шалгаруулалтын явцаас үзэхэд “З К” ХХК нь 4 ажилд тендер ирүүлэхдээ 2-т нь тендерийн баталгаа ирүүлээгүй, нэг ажилд гомдол гаргана гээд өглөө нь албан бичиг өгчхөөд, үдээс хойш нь би шалгарсан компанитай тохирчихлоо, манай компаниас материал худалдан авахаар боллоо гэсэн тайлбар хийж гомдлоо буцааж авсан нэг тохиолдол гарсан. Үүнээс үзэхэд энэ компанийн захирал нь төрийн ажил үйлчилгээг хэвийн явуулахад шударга бус үйлдэл гаргаж, хүндрэл учруулдаг болох нь мэдрэгдэж байгаа. Мөн төрийн албан хаагчийн ажлын өрөөнд орж ирж зүй бусаар харьцаж дайрч доромжилдог, гүтгэдэг, олон нийтийн сүлжээнд хууль бус доромжилж байгаа байдлыг удаа дараа гаргаж байгаа гэдгийг батлан хэлж байна.
4.12. Иймд “З К” ХХК-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох талаар бүхэлд нь хянан үзэж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлт хууль бус гэж үзсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Caнгийн яамны 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 6-1/4072 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж ирсэн бичгийг үндэслэн гэрээ байгуулагдсан болохыг тогтоох, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын тендерт оролцсон “З К” ХХК нь Сангийн яаманд гомдлоо хуулийн хугацаанд хянуулаагүй, гомдлоо татсан албан бичиг өгсөн мөртлөө гэрээ байгуулагдсанаас хойш 45 хоногийн дараа шүүхэд гомдол гаргасан нь зөрчилтэй байна гэж үзсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
5.1. Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хууль бус үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
5.2. Нэхэмжлэгч “З К” ХХК нь Сангийн яаманд 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдлоосоо 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч, үндэслэлтэй байна” гэж үзэн татгалзсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т гомдлоосоо татгалзвал гомдол гаргаагүйд тооцдог. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Шүүх тухайн маргааныг зохицуулсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “З К” ХХК нь Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч гомдлоосоо татгалзсан явдал нь хуулийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдэд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байтал хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй гэж үзэж байна.
5.3. “С” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед мэдсэн болохоо шүүх хуралдааны явцад тодорхой мэдүүлсэн. Нэхэмжлэгч “З К” ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгааангүйгээр хэтрүүлж нэхэмжлэл гаргасан байхад дээрх хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн.
5.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалт нь маргаан бүхий захиргааны актын үйлчлэл зогссон, хүчингүй болсон, цуцлагдсан тохиолдолд эсвэл бусад байдлаар хэрэгжсэн үед нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг сэргээхийн тулд хэрэгждэг заалт гэж ойлгож байгаа. Үнэлгээний хорооны 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийн үйлчлэл хэрэгжиж байхад хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
5.5. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
3. Шүүх хариуцагч Үнэлгээний хорооны давж заалдах гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “З К” ХХК нь Ховд аймгийн Засаг дарга, мөн Засаг даргын орлогч, Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн шаардлагаа “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” Үнэлгээний хорооны дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж эцсийн байдлаар тодорхойлжээ.
3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
3.3. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна”, 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж тус тус заасан. Хуулийн мөн зохицуулалтуудаас үзвэл Үнэлгээний хорооны тэмдэглэлийг Үнэлгээний хорооны шийдвэр гэж ойлгож болох боловч энэ тохиолдолд Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” “Үнэлгээний хорооны дүгнэлт”-ээр шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “С” ХХК-тай гэрээ байгуулах шийдвэрийг захиалагчид тусгайлан хүргүүлсэн, нэхэмжлэгч уг дүгнэлттэй холбогдуулан маргаж байх тул Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр гэж үзэхээргүй бөгөөд тухайн тэмдэглэлийг үндэслэж гарсан дүгнэлттэй маргаж буй тохиолдолд тэмдэглэлийг тусад нь акт гэж үзэж маргах шаардлагагүй. Иймд шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хэвээр үлдээв.
3.4. Анхан шатны шүүх “...Нэхэмжлэгчийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д тус тус зааснаар “С” ХХК-ийн тендерийг татгалзаагүй шалгаруулсан нь буруу, тендерт оролцсон түншлэлийн компаниудаас арай илүү нь байсан гэж шалгаруулах нь хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй, ... Үнэлгээний хороо “С” ХХК-ийн түншлэлийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4, 15.3.2, 16.1.1, 16.1.4-т заасан нөхцөлүүдийг бүрэн магадлаагүй болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийж Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3.5. Учир нь шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох бөгөөд талуудын тайлбар, маргааны үйл баримтаас үзвэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хуулийн дээр дурдсан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдохгүй байна.
3.6. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 15 дугаар зүйлийн 15.3-д “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно”, 15.3.2-т “Тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт”, 16.1-д “Тендерт оролцогчийн техникийн чадавхи, туршлагыг ажил, бараа, үйлчилгээний агуулга, онцлог, тоо хэмжээг харгалзан дараахь үзүүлэлтийн аль нэгийг үндэслэн тогтооно”, 16.1.1-д “Тендерт оролцогчийн удирдах, хяналт тавих, тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх ажилтан, ажилчдын боловсрол, мэргэжлийн ур чадвар”, 16.1.4-т “Тендерт оролцогчийн багаж, техник хэрэгслийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжийн жагсаалт” гэж тус тус заажээ.
3.7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд “... “З К” ХХК нь тендерийн баримт бичигт заасан 2018, 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй ажил хийсэн байх шаардлагыг хангаагүй, гуравдагч этгээд “С” ХХК нь нийгмийн даатгалын өртэй гэж үзэхээргүй, тус компаниас ирүүлсэн ажлын хуваарийг шаардлагад нийцээгүй гэж үзэх нөхцөлгүй, гуравдагч этгээд тусгай зөвшөөрөлгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гуравдагч этгээд дуусаагүй ажлын тодорхойлолт ирүүлээгүй, ажлын чанар, гүйцэтгэлийн талаар зохих этгээдээс тодорхойлолт аваагүй гэж үзэхээргүй, түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээлийн хэмжээ батлагдсан төсөвт өртгийн 45 хувиас багагүй байна гэх шаардлагыг хангасан” гэх зэргээр зөв дүгнэсэн байна.
3.8. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 21/253, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 5/341, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архивын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 12798 дугаар албан бичгүүдээс үзвэл гуравдагч этгээд “С” ХХК нь Шүүхийн төрөлжсөн архиваас тухайн тендерт оролцох тодорхойлолт аваагүй гэж үзэхээргүй байна.
3.9. Монголбанкны тодорхойлолтоор “С” ХХК нь “муу” ангилалтай зээлгүй болох нь, Төрийн банкны “Ховд” салбарын захирлын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 27/552 дугаар албан бичгээр “С” ХХК-д 900,0 сая төгрөгийн хүртэлх зээл олгох боломжтой болохыг тодорхойлсон, тус газрын 27/553 дугаар албан бичгээр хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн зөрчилгүй болох нь тус тус тогтоогдож байх ба тус компани нь жил бүр аудитын байгууллагаар аудит хийлгэсэн санхүүгийн тайлангаа ирүүлсэн, түүнд 2018 оны аудит хийлгэсэн санхүү байдлын тайлан хавсаргагдсан байх тул “2018 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй” гэж үзэхээргүй байна.
3.10. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.2.(в)-д “... ажлыг гүйцэтгэх 7 инженертай байх, инженерүүдийнхээ нийгмийн даатгал төлөлтийг НД маягтаар ирүүлэх, инженер, техникүүдийн ажилтнуудын 80 хувиас доошгүй нь үндсэн ажилтан байна, мэргэжилтэн болон туслах ажилчид: Багадаа 20-иос доошгүй байна” гэжээ. “С” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгээс үзвэл тус компани ерөнхий захирлаас гадна 9 инженер, 13 үндсэн ажилтан, 6 гэрээт ажилтан, нийт 29 ажилтны мэдээллийг ирүүлсэн байх бөгөөд халаалт, агаар сэлгэлтийн инженер гэх Д.Д нь сантехник, инженерийн байгууламжийн мэргэжилтэй, барилгын инженерийн бакалаврын дипломтой, дулааны инженер гэх Х.С нь халаалт, агаар сэлгэлтийн инженерийн мэргэжлээр бакалаврын дипломтой байна. Иймд “С” ХХК-д халаалт, агаар сэлгэлтийн болон дулааны инженер байхгүй гэж шууд дүгнэж, дээрх шаардлагыг хангаагүй гэж үзэх боломжгүй байна.
3.11. “С” ХХК болон “Х Ш А” ХХК-ийн түншлэлээс 34-60 ХОА улсын дугаартай автомашиныг түрээслэхээр 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Авто кран түрээслэх гэрээ”-г “С Г Х” ХХК-тай байгуулж, авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг хавсарган ирүүлсэн байх тул гагцхүү тухайн ажилд санал болгож буй тээврийн хэрэгсэл, машин механизмын талаарх баталгаажсан лавлагааг Авто тээврийн үндэсний төвөөс авч ирүүлээгүй гэх үндэслэлээр ТОӨЗ-5-3 (в)-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээргүй байна.
3.12. Ховд аймгийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1/874 дүгээр албан бичгийг худалдан авах ажиллагааг зохион байгуулах талаар худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байдлыг харгалзан Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Бэд ирүүлсний дагуу захиалагчийн зөвшөөрлөөр тендерийн баримт бичгийг баталсныг шууд буруутгахааргүй байна. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д зааснаар Үнэлгээний хороо техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх чиг үүрэгтэй.
3.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4-д тус тус зааснаар тендер нь энэ хуулийн энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага, техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага зэрэг бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, 27.3-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзахаар тус тус хуульчилсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий тохиолдолд “С” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж тендерээс татгалзах нөхцөл бий болоогүй, тус компанитай гэрээ байгуулахаар эрх олгосон Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай дүгнэлт хууль бус байсан болох нь тогтоогдохгүй байна.
3.14. Анхан шатны шүүх “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосон. Харин маргаан бүхий акт хүчингүй болоогүй. Маргаан бүхий гэрээ нь тендер шалгаруулалтын үр дүнгээр буюу захиргааны актын үндсэн дээр байгуулагдсан байдаг. Нэгэнт захиргааны гэрээний үндэслэл болсон акт хүчингүй болоогүй тул одоо үргэлжлэн гүйцэтгэгдэж байгаа гэрээг хууль бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй” гэж дүгнээд нэхэмжлэгчийн “Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалан/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3.15. Тус Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газрын ХХААХҮЯ/202102044 дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн хувьд Үнэлгээний хороо 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж “С” ХХК-ийг шалгаруулж, 03 дугаартай дүгнэлтээр тус компанитай гэрээ байгуулах саналыг захиалагчид хүргүүлсэн, нэхэмжлэгч компани уг тендерт шалгараагүй талаар Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны албаны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 378 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн, улмаар нэхэмжлэгч “З К” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 199 дугаартай албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүй, худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасан, Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3921 дүгээр албан бичгээр “захиалагчийн мэдэгдэл, тендерийн баталгааны хуулбарыг хавсаргаж ирүүлээгүй” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан байна. Нэхэмжлэгчээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Гомдол цуцлах тухай” “... гомдол саналаа татан авч байгаа, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна” гэх 299 дугаартай албан бичгийг ирүүлсэн, давж заалдах шатны шүүх хуралдаанд “... тухайн үед гуравдагч этгээд компани тохиролцъё, ийм бичиг явуулчих гэсэн тул явуулсан, энэ бичиг Сангийн яаманд албан ёсоор очоогүй” гэж тайлбарлах боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан /”З нэртэй сиди-д/ “ШУУД-Б.Б” гэх нэртэй ярилцлагад “ “С” ХХК хамтрах санал гаргасны дагуу 299 дугаартай албан бичгийг Сангийн яаманд хүргүүлж, гомдлоо татан авсан, татах шийдвэр баталгаажсан, дараа нь саналаасаа татгалзсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж мэдэгдсэн, мөн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “... Сангийн яаманд гомдлоо гаргасан, энэ бичгийг Сангийн яам руу хүргүүлсэн, өөр газар руу өгөөгүй” гэж зөрүүтэй мэдүүлсэн, хариуцагч “... тухайн үед уг албан бичгийг нэхэмжлэгч өөрсдөө манай байгууллагад авч ирж өгсөн, энэ нь бичиг хэрэгт бүртгэгдсэн, Сангийн яамнаас энэ талаар утсаар асуухад “энэ бичиг ирсэн” гэсэн гээд, дараа нь албан бичгээр мэдэгдсэн” гэж тайлбарладаг. Мөн хариуцагчаас “... 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 23 минутад тендерийн баталгаа цуцлах хүсэлтээ илгээсний дагуу мөн өдрийн 12 цаг 24 минутад Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны албаны захиалагчийн эрхээр цуцлах хүсэлтийг зөвшөөрсөн” гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчээс уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй байна.
3.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” гэж заасан бөгөөд дээрх байдлаар нэхэмжлэгч Сангийн яаманд гомдол гаргасан боловч гомдлоо татан авснаар тус компанийн гомдлоор тендерийг хянаж үзээгүй, нэхэмжлэгч нь мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана” гэж зааснаар захиалагчид гомдол гаргаагүй, харин “Д Т” ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яам гомдлыг хянан үзэж “захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэх хариуг ирүүлсэн бөгөөд уг үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, Ховд аймгийн Засаг дарга дээрх хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “Үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж заасны дагуу “С” ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалан/ угсралтын ажлын гэрээ”-г байгуулсан, “С” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээт ажлын эхний санхүүжилт болох 419,243,959 төгрөгийг авч, шүүхийн шийдвэр гарах үед гэрээт барилгын ажлын 45 хувьд хүрсэн зэрэг үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалан/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
3.17. Түүнчлэн нэхэмжлэгч “З К” ХХК нь тендерийн баримт бичигт заасан 2018, 2019, 2020 оны аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй ажил хийсэн байх шаардлагыг хангаагүй атал ийнхүү маргаж байгаа нь үндэслэлгүй.
3.18. Иймд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
3.19. Нэхэмжлэгч нь тус тендер шалгаруулалттай холбогдуулан Сангийн яаманд гаргасан гомдлоо 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр татан авч, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тендерийн баталгаа цуцлах хүсэлтээ гаргасан, Сангийн яамны 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3921 дүгээр албан бичгээр гомдлыг буцаасан, нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүх хуралдаанд “... уг албан бичгийг 20 гаруй хоногийн дараа авсан” гэж тайлбарласан, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд “... гэрээ байгуулсан талаар 07 дугаар сарын 20-ны өдөр мэдсэн” гэж мэдүүлсэн атал “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жы гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Хүнс хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилгын /Ховд, Жаргалан/ ажлын гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах”-аар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шууд үзэхэд учир дутагдалтай байна. Гэвч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Тендер шалгаруулалтад холбогдсон гомдлыг гэрээнд гарын үсэг зурснаас хойш зөвхөн шүүхэд гаргана” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрхийг хангаж, нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, талуудын гаргасан гомдлын дагуу шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзсэн болно.
3.20. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна”, 47 дугаар зүйлийн 47.1-д “... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “З К” ХХК-ийн “Үнэлгээний хорооны 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоох, Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Ж, гүйцэтгэгч “С” ХХК-тай байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ХХААХҮЯ/202102044 дугаартай “Хүнс, хөдөө аж ахуйн газар, лабораторийн барилга /Ховд, Жаргалант/ угсралтын ажлын гэрээ”-г хүчин Т бус бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч У.Бын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.Бийн давж заалдах гомдлыг бүхэлд нь, гуравдагч этгээд “С” ХХК-ийн өмгөөлөгч Д.Хын давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРС