Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 899

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бн овогт Б.Л-д холбогдох эрүүгийн 1805018290343 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-д оператор ажилтай, ам бүл .... эхнэр .... хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум .... баг Ган зам .... хэсэг гудамж .... тоотод оршин суух бүртгэлтэй /РД:/,

урьд 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоолы биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж.ялын хугацаа дуусч суллагдсан,

2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан,

2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан, Б овогт Б.Л.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

             Шүүгдэгч Б.Л  нь 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын төвийн эмнэлэгийн урд талын замын орчим Ч.А  ы эзэмшлийн “Айфоне 6 эс плас” /I Phone 6 s plus/ маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 558.000 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л ийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Л  нь 2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын төвийн эмнэлэгийн урд талын замын орчим хохирогч Ч.А  ы эзэмшлийн “Айфоне 6 эс плас” /I Phone 6 s plus/ маркийн гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авч 558.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.А  ы Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан “...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 00 цаг 30 минутын орчим Гэмтлийн эмнэлгийн дунд замаас зүүн тийш найз М.М-н хамтаар явж байхад 2 эрэгтэй ард талын халаасанд байсан I Phone 6 Plus Маркийн гар утсыг шүүрч аваад зугтаасан...” гэх өргөдөл /хх-ийн 16 тал/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Улаан өнгийн гэртэй, ягаан өнгөтэй, Ай фоне 6 Эс Плас маркийн гар утас хүлээлгэн өгөв...” гэх тэмдэглэл /хх-ийн 19 тал/,

 

Хохирогч Ч.А  ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө М хамт гэрээс гараад Гэмтлийн эмнэлгийн урд талын голын замаар 25 дугаар эмийн сан руу чиглээд явж байсан. Явж байтал миний халааснаас хүн юм авчих шиг болсон. Эргээд хартал нэг эрэгтэй миний халааснаар миний Ай фоне 6 Эс Плас маркийн гар утсыг аваад зугтаасан. ...Би миний гар утсыг булаагаад зугтаасан залуугийн араас нь хөөгөөд гүйж байхад хажуугаар машинтай хүн ирээд “яасан” гэж асуусан. Би тэр хүнд “миний гар утсыг булаагаад зугтчихлаа” гэж хэлсэн. Тэгсэн тэр машинтай хүн машинтайгаа хөөгөөд гүйцсэн. Баригдсан эрэгтэй миний утсыг халааснаас аваад зугтаасан залуу мөн байсан. ...Би өөрийн алдсан гар утсаа бүрэн бүтэн буцааж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утасны үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25 тал/,

 

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн зүүн талын Блю Жем нэртэй барилгын замын эсрэг талд өөрийн найз болох Ч.А  тай манай гэр рүү А  гэрээс гараад зам дагуу алхаад явж байтал гэнэт манай найз орилохоор нь гайхаад хартал манай найз охины гар утсыг нь нэг үл таних 25 орчим настай бараан хувцастай эрэгтэй булаагаад ертөнцийн зүгээр хойшоо зугтаасан. ...Зугтсан залууг нэг ах бариад авсан. Манай найз охины утсыг булаасан 2 хүний нэг нь байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,

 

Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л  гэнэт намайг татаад гүйгээрэй зугтаарай гэж хэлээд гүйсэн. Би юу болоод байгааг мэдэхгүй шууд л Л гийн араас нь гүйсэн. Тэгсэн Л  хойшоо байрнуудын дундуур ороод алга болчихсон. ...Би Л г гар утас булааж байхыг огт хараагүй. Л г гүйгээрэй гээд цамцнаас татахад учрыг нь олохгүй Л гийн араас гүйсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Дамно ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээгээр 558.000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/,

 

Шүүгдэгч Б.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө найзуудтайгаа архи ууж байгаад найз Энхсүхийн хамт нэрийг нь мэдэхгүй нэг караоке орж ууж байгаад нилээн согтоод гарсан. Э нэлээн согтсон  байсан болохоор би түшээд Говь сауны ертөнцийн зүгээр урд талын замын дундуур явж байсан чинь 2 эмэгтэй хүн явж байсан. Улаан хүрэмтэй эмэгтэй хүний зүүн гар талын хүрэмний халааснаас утас цухуйхаар нь халааснаас нь аваад зугтаасан. ...Э юу ч мэдэхгүй. Нэлээн согтуу байсан. Би тухайн хохирогчид гар утсыг буцаагаад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Согтуу байхдаа бусдын эд зүйлийг авсан. Баригдсаныхаа дараа хохирогчийн гар утсыг буцаан өгсөн. ...Би 2020 оны 4 дүгээр сард тэтгэврийн зээл хаах гээд боломжийн ажил олдохоор нь ажил хийх гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                                                                          

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Эелдэг зөөлөн сэтгэлтэй, 2008 оноос хойш надтай хамт ажиллаж байгаа. Эелдэг зөөлөн сэтгэлтэй хүнтэй аль болох эвтэй харьцахыг боддог. Эхнэр хүүхдээ сайн асардаг. Бие даах чадвар сайтай хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/, гэрч Б.Зулхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...ажилд сайн, эелдэг зөөлөн сэтгэлтэй, ажлыг бол цаг тухайд нь бүрэн гүйцэт хийдэг, олон таван үггүй, бусадтай зөв харилцаатай, аль болох хүний арга эвийг олохыг эрмэлздэг хүн чанар сайтай, өөрийн гэсэн зорилготой залуу...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/, ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 45 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47, 58 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 48 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 89-91, 92-93, 94-95, 96-99, 100-103, 104-105 тал/, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ялаас чөлөөлөх тухай захирамж /хх-ийн 126-128 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэм бурууг нотлосон дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

         Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох тул шүүгдэгч Б.Л ийн хохирогч Ч.А  ы эзэмшлийн эд зүйлс болох Ай Фоне 6 Эс Плас загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр булааж авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгч Б.Л  дээрх үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

 

Иймд шүүгдэгч Б.Л ийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Шүүгдэгч Б.Л ийн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрх үйлдлийн улмаас хохирогч Ч.А  д 558.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэргийн 36-37 дахь авагдсан Дамно ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үнэлгээгээр 558.000 төгрөг...” гэх дүгнэлтээр нотлогдсон.

 

Хохирогч Ч.А   нь өөрийн эд зүйлийг биет байдлаар хүлээн авсан нь хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр нотлогдож байна. Мөн хавтас хэргийн 22-25 дахь талд хохирогч Ч.А  “...Би өөрийн алдсан гар утсаа бүрэн бүтэн буцааж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утасны үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Л оос гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Л  нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудад дүгнэлт хийхэд тэрээ архи ууж согтуурхан биеэ хянах чадваргүй болсон нөхцөл байдлаас шалтгаалан удаа дараа гэмт хэрэг үйлдэж, 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан байх боловч 2018 оны 3 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө мөн шалтгаанаар дахин гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Мөн шүүгдэгч Б.Л  нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүргээ биелүүлээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шатанд оргон зайлсан. Дээрх нөхцөл байдлууд нь шүүгдэгчийг зан төлөв, хувийн байдлын хувьд засарч хүмүүмжээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн хөнгөрүүлэх байдал тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлж үзэх байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Л ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Л  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл нийт 22 /хорин хоёр/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 24 /хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.            

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч Б.Л ид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Бовогт Б.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” буюу “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-ийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 24 /хорин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА