| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0101/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.М-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Т аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9-р хороонд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, бие эрүүл Б овогт Г.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Авгын гол зөрлөгт байх хохирогч Ө.Э-н бөөгийн зан үйл үйлддэг 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, улбар шар өнгийн хуванцар мэт толгойтой, шар өнгийн металл нуухтай, цагаан өнгийн металл халбагатай бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бор өнгийн модон эрхи 1 ширхэг, хар өнгийн модон эрхи 1 ширхэг, 9*9 харьцаатай бөөгийн толь гэх зүйл 1 ширхэг, 3,5 см өргөнтэй 5 см өндөртэй бурхан гэх зүйл 1 ширхэг, шар өнгийн торгоор эмжсэн голоороо бор өнгийн торго дээр хээ угалзны оёдолтой хөөрөгний даалимба 1 ширхэг, суран оосортой 36,5 см урттай, модон дээр шар өнгийн металл мэт зүйлэн чимэглэлүүдтэй бөөгийн бардаг гэх зүйл 1 ширхэг, амны тойрог нь 12 см хэмжээтэй гуулин аяга 1 ширхэг, амны тойрог нь 15 см хэмжээтэй доод хэсгээр хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог нь 13,5 см хэмжээтэй доод хэсгээрээ хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог нь 12 см хэмжээтэй доод хэсгээрээ хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг амны тойрог нь 12 см хэмжээтэй доод хэсгээрээ хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Монгол гэрийн хаалгыг чулуугаар дараад тавьсан байхаар нь чулууг нь холдуулаад дотогш орсон чинь гэрийн баруун хойд талд эрээн өнгийн модон авдар, хажуу талд нь хүрэн өнгийн том чемодан байсан. Гэрийн баруун хойд талд байсан том хүрэн өнгийн том чемоданыг онгойлгож үзсэн чинь бөөгийн хэрэглэл байсан. Чемодан дотор байсан бөөгийн эд зүйлийг доошоо ухаж үзсэн чинь 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гуулин аяга, 1 ширхэг том модон эрхи, 1 ширхэг хар эрхи, дунд гарын даваа толгойтой манан хөөрөг, хөөрөгний даалин 1 ширхэг, 1 ширхэг жижигхэн шар бурхан шиг зүйл, 1 ширхэг бөөгийн хэрэглэдэг ташуур шиг зүйл, 1 ширхэг хуйлсан сур зэргийг авсан. Чемодан дотроос авсан юмнуудаа үүрч явсан цүнхэндээ хийгээд гэрээс баруун урагш зүг рүү чиглэж явсан төмөр замын тунелээр ертөнцийн зүгээр баруун тал руу гарч нэг хадтай модны хажууд газар ухаж хөөрөгний даалин, том эрхи хоёроос бусдыг хийж элсээр булсан. Хадтай модноос баруун тийш явж хадагтай овоон дээр гарч хөөрөгний даалин, том эрхи хоёрыг тавьсан. ...би Улаанбаатар хот руу буцах гэсэн чинь зардлын мөнгөгүй болоод эзэнгүй гэрт ороод чемодан ухаж үзэхэд мөнгөн аяга, хөөрөг, хөөрөгний даалин зэрэг эд зүйл гарч ирэхээр нь замын зардал хийе гэж бодож авсан. Би хийсэн үйлдэлдээ харамсаж гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энд ирээд найз хүүхэнтэйгээ уулзаад байж байгаад эгчтэй нь жаахан муудалцаад явлаа гэж гараад, тунелээр гараад явж байсан чинь нэг айл байсан. Хаалгаа чулуугаар дараад тавьсан байхаар нь чулууг нь холдуулаад орсон чинь хүрэн өнгийн том чемодан байсан. Түүнийг онгойлгож үзсэн чинь бөөгийн зан үйлд хэрэглэдэг зүйлүүд байсан. 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гуулин аяга, 1 ширхэг том модон эрх, 1 ширхэг хар эрх, дунд гарын 1 ширхэг хөөрөг, хөөргөний даалин 1 ширхэг, 1 ширхэг жижигхэн шар бурхан шиг зүйл, 1 ширхэг бөөгийн хэрэглэдэг ташуур шиг зүйл, 1 ширхэг хуйлсан сур зэргийг авсан. Тэгээд гэрээс нь баруун урагш зүг рүү чиглэж явсан төмөр замын тунелээр ертөнцийн зүгээр баруун тал руу гарч нэг хадтай модны хажууд газар ухаж элсээр булсан. Хадтай модноос баруун тийш явж хадагтай овоон дээр гарч хөөргөний даалин, том эрх хоёрыг тавьсан. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан. Би Улаанбаатар хот руу буцах гэсэн чинь зардлын мөнгөгүй болоод эзэнгүй гэрт орж юм авсан” гэв.
Хохирогч Ө.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн өглөө манай ээж О над руу залгаад чиний гэрээс эд зүйл алга болсон байна, би сая Э-р очиж шалгуулсан чиний бөөгийн зан үйлийн эдлэлүүд алга болсон байна гэж байна. Чи Замын-Үүүдээс цагдаа дагуулаад ир гэхээр нь би ир гэхээр нь Замын-Үүдийн цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нартай хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Авгын гол зөрлөгт байх өөрийн гэртээ очиж үзэхэд миний бөөгийн зан үйл үйлддэг даваа толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын менген аяға 2 ширхэг, бага гарын гуулийн аяга 1 ширхэг, хар өнгийн модон эрхи 1 ширхэг, бор өнгийн хуулийн тольтой модон эрхи 1 ширхэг, хөөрөгний торгон бор өнгийн даалимба 1 ширхэг, жижигхэн гуулийн бурхан 1 ширхэг, бөөгийн бардаг 1 ширхэг алга болсон байсан. Би манан хeeprөө 2015 онд БНХАУ-ын Эрээн хотоос авч байсан алтан нуухыг 2015 онд хотод алт мөнгөний дархан дээр хийлгэж байсан. Үнэнүүдийг нь сайн санахгүй байна. Хар өнгийн модон эрхийг 2015 онд Замын-Үүдийн дэлгүүрээс 11000 төгрөгөөр, бор өнгийн модон эрхийг 2015 онд 15000 төгрөгөөр харин толийг нь 30000 төгрөгөөр, жижиг гуулийн бурхныг 2015 онд авсан үнийг санахгүй байна, хөөрөгний даалимбыг 2015 онд Нарантуул захаас 20000 төгрөгөөр, бөөгийн бардагаа 2015 онд 50000 мянган төгрөгөөр, дунд гарын мөнгөн аягаа 2015 онд нэгийг нь 200000 төгрөгөөр, бага гарын мөнгөн аягаа 2015 онд нэгийг 125000 төгрөгөөр, гуулийн аягаа 2015 онд 30000 төгрөгөөр худалдан авч байсан. ...манай ээжийн гэрийн тэр хавьд байдаг Долгор эгчийнд ирсэн хүн авсан байж магадгүй. ...Миний бие сэжигтэн Г.М-с хулгайд алдсан эд зүйлийг бүгдийг нь бүрэн гүйцэт буцаан авч ямар нэгэн хохирол нэхэмжлэлгүй болсон надад одоо гаргах санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 71-72/
Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тус өдөр буюу 09 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ байж байхад хадам ээж О залгаад гэр лүү хүн алхаж байх шиг харагдаж байна. Гэртээ очиж шалгаарай гэхээр нь би хойд гэртээ ирж гэрээ шалгатал гэр дотор байсан чемодантай бөөгийн шашны хэрэгсэл газар тавьсан байдалтай байхаар нь хадам ээж О-д хэлээд бөөгийн эд зүйлээс алга болсон байж магадгүй гээд гэрийнхан цагдаа дуудсан байна лээ. Надад сэжиглэж байгаа хүн байна. Хадам ээжийн хэлснээр Д гээд хүний дүүгийн нөхөр гэж хүн манай гэрийн зүгт алхаж байна гэж хэлээд би гэрээ шалгасан тэр хүн гэрээс эд зүйл хулгайлсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/
Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Д эгчийн гэрийн хойд хэсэгт 2 ширхэг цагаан уут гаргачихсан нэг зүйл хийгээд байх шиг байхаар нь араас нь хараад байсан чинь миний охины бөөгийн зан үйл үйлддэг гэр лүү маш хурдан алхаад явахаар нь би Замын-Үүд суманд амьдардаг бөөгийн зан үйл үйлддэг охин Э болон бэр охин Э руу залгаад манай гэр лүү Д эгчийнд ирсэн хүн явчихлаа. Гэрээс янз бүрийн зүйл хулгайлчихсан байж магадгүй гэж миний охин Э Замын-Үүдээс цагдаа нартай хамт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34/
Гэрч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ М гэж хүний урьд өмнө харж байсан. Анх 2017 онд өөрийнхөө ээжийг эргэж очиход манай ээжийнд байсан хүн байгаа юм. Миний төрсөн дүү Б-н танил залуу юм шиг байгаа юм. Миний дүү Б нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг...Б-тай М эр эмийн ажил хийж байхаар нь би уурлаад, чи хөгшин настай хүний хажууд ямар заваан юм бэ, манай гэрээс яв гээд хөөсөн. ....М-г дагуулаад малаа услахаар явж байх замд М ард хоцроод Б чулууны овоо руу нэг юм гараараа хийх шиг болохоор нь М овоон дээрээс бууж ирэхээр чи энэ овоонд юу хийсэн бэ, чи тэр айл руу орсон юм уу гээд М-с асуухад эхлээд би хаалганы завсраар харсан гэснээ дараа нь би ус уух гэж орсон гэсэн. ...М-с гэрт нь юу байна гэж асуухад нэг авдар нэг ор байна гэж хэлсэн. ...овоон дээр нэг юм тавьж байх шиг байсан. Ямар зүйл хийснийг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-41/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08-11/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/
“А” ХХК-ний үнэлгээний баримт, фото зураг /хх-ийн 73-77/
Шүүгдэгч Г.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б овогт Г.М нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн Авгын гол зөрлөгт байх хохирогч Ө.Э-н бөөгийн зан үйл үйлддэг 5 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж, улбар шар өнгийн хуванцар мэт толгойтой, шар өнгийн металл нуухтай, цагаан өнгийн металл халбагатай бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, бор өнгийн модон эрхи 1 ширхэг, хар өнгийн модон эрхи 1 ширхэг, 9*9 харьцаатай бөөгийн толь гэх зүйл 1 ширхэг, 3,5 см өргөнтэй 5 см өндөртэй бурхан гэх зүйл 1 ширхэг, шар өнгийн торгоор эмжсэн голоороо бор өнгийн торго дээр хээ угалзны оёдолтой хөөрөгний даалимба 1 ширхэг, суран оосортой 36,5 см урттай, модон дээр шар өнгийн металл мэт зүйлэн чимэглэлүүдтэй бөөгийн бардаг гэх зүйл 1 ширхэг, амны тойрог нь 12 см хэмжээтэй гуулин аяга 1 ширхэг, амны тойрог нь 15 см хэмжээтэй доод хэсгээр хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог нь 13,5 см хэмжээтэй доод хэсгээрээ хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог нь 12 см хэмжээтэй доод хэсгээрээ хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг амны тойрог нь 12 см хэмжээтэй доод хэсгээрээ хээ угалзтай мөнгөн аяга 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авчээ.
Шүүгдэгч Г.М энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Г.М-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... цагдаа нартай хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Авгын гол зөрлөгт байх өөрийн гэртээ очиж үзэхэд миний бөөгийн зан үйл үйлддэг даваа толгойтой алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяға 2 ширхэг, бага гарын гуулийн аяга 1 ширхэг, хар өнгийн модон эрхи 1 ширхэг, бор өнгийн хуулийн тольтой модон эрхи 1 ширхэг, хөөрөгний торгон бор өнгийн даалимба 1 ширхэг, жижигхэн гуулийн бурхан 1 ширхэг, бөөгийн бардаг 1 ширхэг алга болсон байсан. Би манан хөөprөө 2015 онд БНХАУ-ын Эрээн хотоос авч байсан алтан нуухыг нь 2015 онд хотод алт мөнгөний дархан дээр хийлгэж байсан. Үнийг нь сайн санахгүй байна. Миний бие сэжигтэн Г.М-с хулгайд алдсан эд зүйлийг бүгдийг нь бүрэн гүйцэт буцаан авч ямар нэгэн хохирол нэхэмжлэлгүй болсон надад одоо гаргах санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 71-72/, гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тус өдөр буюу 09 дүгээр сарын 09-ны өдөр гэртээ байж байхад хадам ээж О залгаад гэр лүү хүн алхаж байх шиг харагдаж байна. Гэртээ очиж шалгаарай гэхээр нь би хойд гэртээ ирж гэрээ шалгатал гэр дотор байсан чемодантай бөөгийн шашны хэрэгсэл газар тавьсан байдалтай байхаар нь хадам ээж О-д хэлээд бөөгийн эд зүйлээс алга болсон байж магадгүй гээд гэрийнхэн цагдаа дуудсан байна лээ. Надад сэжиглэж байгаа хүн байна. Хадам ээжийн хэлснээр Д гээд хүний дүүгийн нөхөр гэж хүн манай гэрийн зүгт алхаж байна гэж хэлээд би гэрээ шалгасан тэр хүн гэрээс эд зүйл хулгайлсан байх” гэх мэдүүлэг /хх-ийн 20-23/, гэрч Ш.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д эгчийн гэрийн хойд хэсэгт 2 ширхэг цагаан уут гаргачихсан нэг зүйл хийгээд байх шиг байхаар нь араас нь хараад байсан чинь миний охины бөөгийн зан үйл үйлддэг гэр лүү маш хурдан алхаад явахаар нь би Замын-Үүд суманд амьдардаг бөөгийн зан үйл үйлддэг охин Э болон бэр охин Э руу залгаад манай гэр лүү Д эгчийнд ирсэн хүн явчихлаа. Гэрээс янз бүрийн зүйл хулгайлчихсан байж магадгүй гэж хэлсэн, миний охин Э Замын-Үүдээс цагдаа нартай хамт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34/, гэрч Ч.Д “...Би энэ М гэж хүнийг урьд өмнө харж байсан. Анх 2017 онд өөрийнхөө ээжийг эргэж очиход манай ээжийнд байсан хүн байгаа юм. Миний төрсөн дүү Б-н танил залуу юм шиг байгаа юм. Миний дүү Б нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг...Б-тай М эр эмийн ажил хийж байхаар нь би уурлаад, чи хөгшин настай хүний хажууд ямар заваан юм бэ?, манай гэрээс яв гээд хөөсөн. ....М-г дагуулаад малаа услахаар явж байх замд М ард хоцроод Б чулууны овоо руу нэг юм гараараа хийх шиг болохоор нь М овоон дээрээс бууж ирэхээр чи энэ овоонд юу хийсэн бэ?, чи тэр айл руу орсон юм уу гээд М-с асуухад эхлээд би хаалганы завсраар харсан гэснээ дараа нь би ус уух гэж орсон гэсэн. ...М-с гэрт нь юу байна гэж асуухад нэг авдар нэг ор байна гэж хэлсэн. ...овоон дээр нэг юм тавьж байх шиг байсан. Ямар зүйл хийснийг хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 35-41/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-07/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 08-11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/, “А” ХХК-ний үнэлгээний баримт /хх-ийн 73-77/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.М нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэж бусдад 904,800 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.М нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Ө.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “....Миний бие сэжигтэн Г.М-с хулгайд алдсан эд зүйлийг бүгдийг нь бүрэн гүйцэт буцаан авч ямар нэгэн хохирол нэхэмжлэлгүй болсон надад одоо гаргах санал хүсэлт гэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн учир шүүгдэгч Г.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Г.М-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 37 хоног цагдан хоригдсон тул цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-г 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.М-д оногдуулсан 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-н цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, иргэний бичиг баримт нь хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсмогц хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц