| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0102/Э |
| Дугаар | 102 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч.Н-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, эрэгтэй, яс үндэс халх, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, урьд Дорноговь аймаг дахь Сум дундын 2-р шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн гэх, Б овгийн Ч.Н,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Н нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын ... тоот өрөөнд нууцаар нэвтрэн орж, иргэн Д.Б-н эзэмшлийн “Орро” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч, 350,000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт иргэн Б.У-н зүүн гарын дунд хуруунаас алтан бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,703,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...1 давхарын ... тоот өрөө онгорхой байхаар нь дотогш орсон чинь буйдангийн хажуу талд цэнэглээтэй байсан хар өнгийн гар утас байхаар нь аваад куртикны баруун талын халаасандаа хийгээд өрөөнөөс гараад шууд буудлаас гарч явсан. А эгчийнд очсон чинь А эгч нөхөртэйгээ орондоо хэвтэж байхаар нь нөгөө буудлаас авсан гар утсаа гаргаж ирээд 100.000 төгрөгөөр гар утсаа зарлаа гэсэн чинь А эгч 50.000 төгрөгөөр авбал авъя гэж хэлэхээр нь өгчихсөн. ... би гар утсыг буцаагаад өгсөн. ... У-г үлдээхдээ баруун гарын ядам хуруунд байсан алтан бөгжийг алга болгочихож магадгүй гэж бодоод хуруунаас нь салгаж аваад гэртээ харьж амарсан. Тэгээд маргааш нь буюу 03 дугаар сарын 23-ны өдөр өглөө 09 цагийн үед найз Н-н гэрт очсон. ...Тэгээд би У-н хуруунаас авсан алтан бөгжийг Н-д үзүүлээд ийм бөгж байна үүнийг ломбарданд тавьчих, бичиг баримтаа авчих гэж хэлсэн. Н бид хоёр Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг 80 айлын ломбард орж У-н хуруунаас авсан алтан бөгжийг 500.000 төгрөгөөр Н-н бичиг баримтаар барьцаанд тавьсан. У-н хуруунаас авсан алтан бөгжийг ломбарданд тавьсан мөнгөөр бүгдэнгээр нь архи согтууруулах ундааны зүйл авч уусан. ...У гэх хүний хохиролыг төлж барагдуулаагүй байна. ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 72-73, 150-152/
Шүүгдэгч Ч.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны 08:00 цагийн үед босоод өрөөнөөсөө гарч 2 давхарын коридоруудын гэрлүүдийг унтраахаар гараад буцаад өрөөндөө 10 минут орчим болоод ороод ирсэн чинь буйдангийн хажуу талд цэнэглээтэй байсан миний Oppo маркийн гар утас маань алга болчихсон байсан. Тухайн үед би өрөөнөөсөө гарахдаа хаалгаа хагас онгорхой орхиод явсан байсныг нэг үл таних залуу орж ирээд хулгайлаад аваад явсан байсан...би буудлынхаа камерыг шүүж үзэхэд намайг тухайн өдөр өрөөнөөс гарсаны дараа 40 орчим насны хар хувцастай, эрээн өнгийн тамирын өмд өмссөн хазгар эрэгтэй хүн ... тоот өрөөнд орж 3 минут орчим болоод шууд гараад явсан бичлэг байсан. Тэр хүн миний гар утсыг хулгайлсан, өөр ямар ч хүн миний өрөөнд ороогүй. ...би өөрийн хулгайд алдсан гар утсаа буцаагаад авсан тул хохиролын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18/
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би босоод гараа угаах гэсэн чинь гаран дахь бөгж алга болчихсон байхаар нь эхнэрээс нь болон Б-с асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. ...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н чиний бөгжийг Н надаар ломбарданд тавьсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/
Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд гэртээ байж байсан чинь зүс таних Н гэх залуу гаднаас орж ирээд хар өнгийн Oppo маркийн мэдрэгчтэй гар утас гаргаж ирээд 100.000 төгрөгнд авах уу гэхээр нь би 50.000 төгрөгөөр авъя гэж хэлээд бэлнээр 50.000 төгрөг өгөөд гар утсыг нь аваад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 сарын 22-ны өдөр намайг ломбард дээрээ байж байхад 10 цагийн үед гаднаас намхан нуруутай, махлагдуу шар царайтай, улаан хацартай 30 гаран насны эмэгтэй, өндөр туранхай бордуу царайтай эрэгтэй хоёр орж ирээд алтан бөгжөө тавья гэж хэлэхээр нь би бөгжийг аваад үзсэн чинь очиртой алтан бөгж байхаар нь хэдэд тавих гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь эмэгтэй нь 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өөрсдийнх нь чинь юм уу гэж асуусан чинь тийм гэж хэлэхээр нь 500.000 төгрөгөөр авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127/
Гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 сарын 22-ны өдөр 10 цагийн үед Н манайд ирээд бичиг баримт байна уу? надад нэг бөгж ломбарданд тавиад өгөөч гээд гуйж байсан. Тэгэхээр нь би 80 айлын доод талд байрлах ломбарданд уг бөгжийг 500.000 төгрөгөөр тавьж өгсөн. Тэгээд Н бид хоёр манайд очин нэг шил архи хувааж уугаад Н яваад өгсөн. Удалгүй үдээс хойш У гэрт ирээд хуруунд байсан бөгж алаг болсон байна гэж байсан. Тэгэхээр нь би Н надаар нэг бөгж тавиулсан гэж хэлсэн. Тухайн үед би тэр бөгжийг хулгайн бөгж гэж мэдэлгүй ломбарданд тавьж өгсөн байсан. Би тухайн үед Н-с мөнгө аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8/
Эд зүйл хүлээн авсан тухай тодорхойлолт / хх-ийн 10/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/
А ХХК-ний үнэлгээ /хх-ийн 30-34, 137-138-р хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 158/
Хохирогч Б.У-т хохирлын 540,000 төгрөг төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б овогт Ч.Н нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” зочид буудлын ... тоот өрөөнд нууцаар нэвтрэн орж хохирогч Д.Б-н эзэмшлийн “Орро” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 350,000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.У-н зүүн гарын дунд хуруунаас алтан бөгжийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,703,000 төгрөгний хохирол учруулжээ.
Шүүгдэгч Ч.Н-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Ч.Н-н хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б-н “...2020 оны 03 дугаар сарын 07-ны 08:00 цагийн үед босоод өрөөнөөсөө гарч 2 давхарын коридоруудын гэрлүүдийг унтраахаар гараад буцаад өрөөндөө 10 минут орчим болоод ороод ирсэн чинь буйдангийн хажуу талд цэнэглээтэй байсан миний Oppo маркийн гар утас маань алга болчихсон байсан. Тухайн үед би өрөөнөөсөө гарахдаа хаалгаа хагас онгорхой орхиод явсан байсныг нэг үл таних залуу орж ирээд хулгайлаад аваад явсан байсан. ...би буудлынхаа камерыг шүүж үзэхэд намайг тухайн өдөр өрөөнөөс гарсаны дараа 40 орчим насны хар хувцастай, эрээн өнгийн тамирын өмд өмссөн хазгар эрэгтэй хүн ... тоот өрөөнд орж 3 минут орчим болоод шууд гараад явсан бичлэг байсан. Тэр хүн миний гар утсыг хулгайлсан, өөр ямар ч хүн миний өрөөнд ороогүй. ...би өөрийн хулгайд алдсан гар утсаа буцаагаад авсан тул хохиролын талаар ямар нэг санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-18/, хохирогч Б.У-н “...би босоод гараа угаах гэсэн чинь гаран дахь бөгж алга болчихсон байхаар нь эхнэрээс нь болон Б-с асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. ...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Н чиний бөгжийг Н надаар ломбарданд тавьсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/, гэрч С.А-н “...2020 оны 03 сарын 07-ны өглөө 09 цагийн орчимд гэртээ байж байсан чинь зүс таних Н гэх залуу гаднаас орж ирээд хар өнгийн Oppo маркийн мэдрэгчтэй гар утас гаргаж ирээд 100.000 төгрөгөнд авах уу гэхээр нь би 50.000 төгрөгөөр авъя гэж хэлээд бэлнээр 50.000 төгрөг өгөөд гар утсыг нь аваад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/, гэрч Д.Б “...2020 оны 03 сарын 22-ны өдөр намайг Ломбард дээрээ байж байхад 10 цагийн үед гаднаас намхан нуруутай, махлагдуу шар царайтай, улаан хацартай 30 гаран насны эмэгтэй, өндөр туранхай бордуу царайтай эрэгтэй хоёр орж ирээд алтан бөгжөө тавья гэж хэлэхээр нь би бөгжийг аваад үзсэн чинь очиртой алтан бөгж байхаар нь хэдэд тавих гэж байгаа юм бэ? гэж асуусан чинь эмэгтэй нь 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өөрсдийнх нь чинь юм уу гэж асуусан чинь тийм гэж хэлэхээр нь 500.000 төгрөгөөр авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 125-127/, гэрч О.Н “...2020 оны 03 сарын 22-ны өдөр 10 цагийн үед Н манайд ирээд бичиг баримт байна уу? надад нэг бөгж ломбарданд тавиад өгөөч гээд гуйж байсан. Тэгэхээр нь би 80 айлын доод талд байрлах ломбарданд уг бөгжийг 500.000 төгрөгөөр тавьж өгсөн. Тэгээд Н бид хоёр манайд очин нэг шил архи хувааж уугаад Н яваад өгсөн. Удалгүй үдээс хойш У гэрт ирээд хуруунд байсан бөгж алаг болсон байна гэж байсан. Тэгэхээр нь би Н надаар нэг бөгж тавиулсан гэж хэлсэн. Тухайн үед би тэр бөгжийг хулгайн бөгж гэж мэдэлгүй ломбарданд тавьж өгсөн байсан. Би тухайн үед Н-с мөнгө аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 8/, эд зүйл хүлээн авсан тухай тодорхойлолт / хх-ийн 10/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/, А ХХК-ний үнэлгээ /хх-ийн 30-34, 137-138/, хохирогч Б.У-т хохирлын 540,000 төгрөг төлсөн зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Н нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар нэвтэрч бусдад 2,053,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ч.Н болон түүний өмгөөлөгч нар нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нь хохирогч Д.Б-д учруулсан 350,000 төгрөгний, Б.У-т учруулсан 1,703,000 төгрөгний хохирлыг тус тус төлж барагдуулжээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ч.Н-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагдан хоригдсон нийт 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, шүүгдэгчийн хувийн зан байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулах саванд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Н-г 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-т оногдуулсан 1 /нэг/ жил, 4 /дөрөв/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н-н цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СИДИ бичлэгийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт нь хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Н-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц