Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 49

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Г.Мөнхболд

Хохирогч П.А

Хохирогчийн өмгөөлөгч С.Н

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б М.Э О.Д

            Шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.С, Т.Б, Н.Т нарт холбогдох эрүүгийн 1839004040300 дугаартай хэргийг 2020 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

-Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Өлзийт тосгонд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.С

-Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Б .

-Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнс технологийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн хороололд оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Т

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч Г.С нь иргэн С.О түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээл хаана гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 06 сарын 21-ний өдөр 3.100.000 төгрөг, мөн 2019 оны 06 сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг буюу нийт 6.900.000 төгрөг авч залилсан,

   Шүүгдэгч Т.Б  нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” худалдааны төвд бусадтай буюу яллагдагч Н.Т бүлэглэн бусдаар буюу Н.Т  дамжуулан Хэнтий аймгийн харьяат иргэн П.А тай урьдын харилцааны явцад бий болсон илтгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зээл хаана гэж итгүүлэн хуурч иргэн П.А аас 13.000.000 төгрөгийг авч залилсан,

Мөн шүүгдэгч Т.Б  нь 2018 оны 01 сарын 04-ний өдөр яллагдагч Н.Т бүлэглэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт /ХААН банкны АТМ-д/ иргэн П.А тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар яллагдагч Н.Т мөнгө шилжүүлж байна гэж хуурч иргэн П.А аас 4.500.000 төгрөгийг, яллагдагч Н.Т  дамжуулан авч тус тус залилж бусдад нийт 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” худалдааны төвд бусадтай буюу яллагдагч Т.Б тай бүлэглэн Хэнтий аймгийн харьяат иргэн П.А аас бодит байдлыг нуух замаар зээл хаана гэж хуурч 13.000.000 төгрөгийг авч залилсан,

Мөн шүүгдэгч Н.Т нь 2018 оны 01 сарын 04-ний өдөр яллагдагч Т.Б тай бүлэглэн, иргэн П.А тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, махны ченжүүдэд мөнгө зээлүүлж буцааж өгнө гэж хуурч иргэн П.А аас 4.500.000 төгрөгийг авч тус тус залилж бусдад нийт 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч С.О 2019 оны 07-р сарын 21-ний өдөр өгсөн: “2019 оны 06 сарын 20-ны өдөр фэйсбүк хаягаар орж байхад Тогсоо Тогсоо гэсэн фэйсбүүкийн хаяган дээр зээл чөлөөлүүлнэ гэсэн зар байхаар нь би тухайн зар дээр лаке дараад холбогдоорой гээд утасны дугаараа бичээд үлдээсэн. Тэгсэн хэдэн минутын дараа 96131120 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад 2 сая төгрөгний зээл чөлөөлүүлэх гэсэн юм би Төрийн банкан дээр байна гэж хэлэхээр нь би Төрийн банкан дээр очиж уулзахад тухайн эмэгтэй өөрийгөө Г.С гэж танилцуулаад Хаан банканд төлж дуусгаад Төрийн банкнаас авч өгөх гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь С хамт Тэмүүжин сургуулийн урд байрлах Хаан банкны салбар дээр очиход Г.С өөрөө эдийн засагчтайгаа уулзчихаад ирье гээд эхлээд Хаан банк руу орсон юм. Тэгээд дараах нь Г.С өөрөө гарч ирсэнээ 15 сая төгрөг эндээс авахаар болчихлоо эдийн засагч маргааш нөгөөдөрөөс зээл гаргаж өгнө гэнээ эдийн засагч нь манай найз байгаа юм гэж надад ойлгуулсан. Тухайн үед Г.С надад хэлэхдээ би 99 худалдааны төвд барааны лангуутай юм. Тэгсэн 99 өөрсдөө лангуугаа ашиглана гээд лангуу түрээслэж байгаа хүмүүсийг гаргачихаад байгаа, би эрээнээс бараа авчирч Эвтэд лангуу түрээслэж суух гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би С  наймаа хийж байгаа хүн байна гэж итгээд С ийн зээлнэ гэсэн 2 сая төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэй зээлээд нөхрийнх нь Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгтэл маргааш буюу 2019 оны 06 сарын 21-ний өглөө гэртээ байж байхад мөн Г.С над руу залгаад эгчээ та хаана байгаа юм гэхээр нь яасан гэсэн чинь банк бусад 3.400.000 төгрөгний юмаа тэрийгээ төл гээд байна та надад 3.400.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь мөн өдрийн 0.5 хувийн хүүтэй нэхрийнх нь Хаан банкны данс руу мобайл банкаар шилжүүлсэн.Тэгээд 2019 оны 06 сарын 25-ны өдөр Эвт худалдааны төв дээр явж байхад 80098928 гэсэн дугаараас нэг эмэгтэй залгаад зээл хааж өгөөч, 7 хоногийн дараа зээл гарна гэж хэлэхээр нь би 7 хоногоор авч болж байгаа юм уу ийм олон хоногоор өгмөөргүй байна авч, өгч байгаадаа хэцүү шдээ гэж хэлсэн чинь болно би өөрөө нарийн боов, талхны цех ажлуулдаг юмаа, банк 7 сарын нэгэнд хурлаар оруулаад ззэл олгоно гээд байгаа юмаа гэж хэлэхээр нь за тэгвэл хүрээд ир гэж хэлээд Эвтийн гадаа С  гэх эмэгтэйтэй уулзаад С гаар 2 сая төгрөг зээлсэн нь үнэн бичиг бичүүлж аваад юм ярьж байхад С гийн ярианаас С ийн нэр гараад ирэхээр нь С гаас чи миний дугаарыг хэнээс авсан юм гэж асуусан чинь Г.С манай дүү юм би чиний дугаарыг С аас авсан юм гэж хэлэхээр нь би Г.С руу залгаад С  гэх хүн ирж надаас мөнгө зээллээ С аас танай эгч юм уу гэж асуусан чинь манай эгч юмаа тэгэхдээ би таны дугаарыг өгөөгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи тэгвэл энэ хүнээ батлан даагаарай гэж хэлээд 2 сая төгрөг өгөөд явуулсан. Тэгтэл тэр өдөр С тай уулзаад байж байхад мөн нэг дугаараас нэг эмэгтэй залгаад 4 сая төгрөгний цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэхээр нь Эвт худалдааны төв дээр ирээд уулзъя гэж хэлсэн. Тэгсэн нэг эмэгтэй байгууллагынхаа цалингийн тодорхойлолтыг барьж ирсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Т  гэж танилцуулсан. Би тэр Т  гэх эмэгтэйгээс чи яаж миний дугаарыг олсон юм чамайг Г.С явуулсан уу? чи С  гэх эмэгтэйг таних уу гэж асуухад үгүй би тэр эмэгтэйг танихгүй би таны дугаарыг фэйсбүүк дээр олж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би фэйсбүүк дээр утсаа тавиагүй гэж хэлсэн чинь нөгөө Т  гэх эмэгтэй би олсон юмаа л гээд байсан. Тэгээд Т аар мөнгө авсан баримтаа бичээд өгчих гэж хэлээд надаас мөнгө зээлсэн нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Түүн дээрээ хоёр утасны дугаар регситрээ биччихлээ шүү гэж хэлээд бичгээ үлдээгээд явсан. Тэгээд Т  нь маргааш буюу 2019 оны 06 сарын 26-ны өдөр цаат хугацаа 16 цаг гэхэд миний зээлийг төлчих нь гэсэн болохоор би Т ын хийж өгсөн бичгэн дээрээс Т ыг дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь хоёр дахь дугаар руу залгахад надаас мөнгө зээлж байсан С ийн 96131120 гэсэн дугаар байсан. Тэгэхээр нь би Г.С руу залгаад энэ Т  гэж хүн чамтай холбоотой хүн байна ш дээ энэ хүн чинь утсаа авахгүй байна. Чи энэ хүнээ олж өг гэж хэлсэн чинь хүүе ямар сонин юм бэ би таны дугаарыг өгөөгүй ш дээ тэгэхдээ наад хүнийг чинь танихын байна би танд олж өгье санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө буюу 26-ны орой Г.С би хотод машинаа зарчихлаа таны 20-ны өдөр зээлсэн 2 сая төгрөгөө шилжүүлчихье гэж хэлчихээд тэр өдрөө шилжүүлэхгүй байж байгаад маргааш нь буюу 27-ныхоо өглөө миний данс руу 2 сая төгрөгөө хүүтэй нь бодоод 2.110.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд 27-ныхоо өдөр би аймагт ирчихлээ та надад 3.500.000 төгрөг зээлээч гэж утасдаж манайд хүрч ирсэн. Би нэг ёондоотой юм хийх гээд байна одоохондоо хэлэхгүй гэж надад худлаа юм ярьсаар байгаад 3.500.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авахаар болоод нөхөр Түвшинтөгсийн Хаан банкны 54.......... гэсэн дансанд шилжүүлж аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа Т , Г.С нараас мөнгө нэхсэн боловч аль аль нь худлаа яриад Т  нь болохоор зээл гаргах гэсэн нөхөр маань зодож барьдаг зээл гаргаж болохгүй байна гээд худлаа яриад байдаг байсан. Тэгсэн намайг 29-ний өдөр хотод явж байхад Г.С над руу утасдаад дахиад 3.500.000 төгрөг зээлчих гэхээр нь та нар урьд нь зээлсэн мөнгө өгөөгүй байж одоо бол өгөхгүй Т  та хоёртой хатуу ярьж байгаад аймагт очиж мөнгөө олж авна шүү гэж хэлсэн. Тэгээд 7 сарын 1, 2-нд тэр хоёртой уулзаад явахад тэр хоёр мөнгийг маань олж өгөөгүй, тэгсэн Т ын эгч Батчимэг, С С ийн эгч Сонгууль нартай хамт Т.Б гийнд очсон. Тэгсэн Т.Б  нь Т ад миний дугаарыг өгч мөнгө авахуулаад түүнийгээ С ийн нөхрийн дансанд 3.300.000 төгрөгийг нь хийлгүүлж С  дарамталж байгаад 2.500.000 төгрөгийг нь өрөндөө авсан байсан. Энэ асуудлыг би яагаад мэдсэн гэхээр Т  нь эгч Б  4 сая төгрөгийг Т.Б  О гэх хүнийг зааж өгч авахуулаад авсан баримтан дээрээ С ийн дугаарыг биччихээрэй гэж хэлж авахуулсан байсан. Энэ үед С Т  нар Т.Б гийн удирдлаган дор надаас мөнгө зээлж авахуулсан байсан. Намайг энэ хэдтэй бөөнөөрөө очиж Т.Б тай уулзахад Т.Б  гэх эмэгтэй айхтар эмэгтэй байсан. Тэр хэдтэй маргалдаад миний мөнгийг төлнө төлөхгүй дээрээ хүрч байсан. Тийм учраас Т , Г.С хоёртой холбоотой 4 сая төгрөгийг бол эгч нар нь надтай хамт явж байгаад олж өгсөн. Харин С ийн авсан 3.500.000, 3.400.000 төгрөгийг надад төлөгдөөгүй байгаа, дээрх 6.900.000 төгрөгийг би С аас нэхэмжилж байгаа, энэ миний С  зээлсэн 6.900.000 төгрөг маань өдрийн 1 хувийн хүүтэйгээр 9 сая төгрөг надад төлөхөөр болоод байгаа юм. Ер нь бол С ийн ярианаас бол Г.С нь Т.Б гаас зээл авснаас болж их хэмжээний өрөнд орж зээлнээс зээлний хооронд явсаар байгаад ийм асуудал орсон гэж бодсон” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28/

-Шүүгдэгч Г.С ийн гэрчээр 2019 оны 07 сарын 16-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Нисэхийн 2-6 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. Би 2018 оны 02 сарын сүүлээр би өөрийн найз Т.Б гаас өдрийн 3 хувийн хүүтэй 14 сая төгрөг зээл хаалгасан юм. Тэгсэн миний хөөцөлдөж байсан зээл маань бүтэхээ байгаад Т.Б  миний найз болохоор би Т.Б д миний зээл бүтэхээ байчихлаа 14 сая төгрөгөө сарын 20 хувийн хүүтэй зээлээчээ би сарын дотор хүүтэй чинь бүтээгээд өгнө гэж гуйсан боловч тийм юм байхгүй өдрийн 3 хувийн хүүтэйгээ авна гэж надаас нэхсээр байгаад би өдрийн 3 хувийн хүүтэйгээр мөнгийг нь төлж явсаар 30 гаран сая төгрөг одоогийн байдлаар төлчихөөд байгаа. Тэгсэн 2019 оны 06 сарын 24-ний өдөр Т.Б  өөрийнхөө дүү болох Тогсоо, Тогсоо гэсэн фейсбүк хаягаар зээл хаах хүн байна уу гээд өөрийнхөө дугаарыг бичээд зар тавьсан байсан. Тэгсэн тэр өдөр Т.Б  над руу залгаад манайд хүрээд ирээ би нэг дугаар олсон энэ хүн рүү ярь гээд нэг хүний дугаар өгсөн. Тэгсэн Т.Б  өөрийнхөө 99562137 гэсэн дугаараасаа О гэх хүн рүү өөрөө залгаад зээл хаалгуулъя гэж ярьсан байсан. Тэгээд тэр өдрөө би Т.Б гийн гэрт ирэхэд Т.Б  О гэх эгчийн дугаарыг надад өгөөд би зээл хаалгуулах хүн байна гээд хэлчихсэн байгаа чи энэ дугаар руу яриад миний мөнгийг авчир гэж хэлсэн. Тэгээд би О эгчтэй утсаар яриад би нөгөө ярьсан хүн байна хоёулаа уулзъя гэж хэлээд Тэмүүжин сургуулийн гадаа уулзсан. Тэгээд О эгчтэй уулзаад би зээл хаалгуулах гэсэн юм гэж хэлээд өдрийн 0.5 хувийн хүүтэй 2 сая төгрөг зээлж авсан. Тэгээд О эгчээс зээлсэн мөнгөнөөсөө сая төгрөгийн өртэй байсан Цэрэндулам гэх хүнд өрөндөө өгсөн. Тэгээд үлдсэн сая төгрөгийг нь хотод хөөцөлдөж байгаа зээлэндээ хэрэглэсэн. Тэгээд 2019 оны 06 сарын сүүлээр байх яг хэдний өдрийг нь санахгүй байна. О эгчээс зээлсэн 2 сая төгрөгөө хүүтэй нь бодоод 2.118.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 06 сарын 27-ны өдөр мөн О эгчтэй утсаар яриад мөн мөнгө зээлье гээд 3.500.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлсэн. Тэгээд О эгчээс зээлсэн 3.500.000 төгрөгнөөсөө 1 сая төгрөгийг нь Заг капиталд өрөндөө шилжүүлсэн. Тэгээд үлдсэн 2.500.000 төгрөгийг нь өөрийн хэрэгцээндээ хэрэглэсэн. Тэгээд өмнө нь зээлсэн 3.500.000 төгрөгөө өгч чадалгүй байж байгаад 2019 оны 06 сарын 21-ний өдөр 3.400.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай мөн О эгчээс зээлж авсан. О эгчээс зээлсэн мөнгөө өгч чадалгүй хотод байж байхад Т.Б  над руу утасдаад чи өмнө нь О мөнгө зээлээд өгөөгүй байгаа юм чинь одоо Т ыг явуулаад 4 сая төгрөг зээлүүлчих гэж хэлсэн. Тэгээд Т.Б , Т ыг явуулаад О эгчээс 4 сая төгрөг өдрийн 1 хувийн хүүтэй зээл хаалгана гэж авахуулсан байсан. Тэгээд Т  нь О эгчээс зээлсэн 4 сая төгрөгнөөсөө 700.000 төгрөгийг нь өөрөө аваад 3.300.000 төгрөгийг нь Т  миний данс руу шилжүүлсэн. Тэгээд би 3.300.000 төгрөгнөөсөө 2.500.000 төгрөгийг нь Т.Б д зээлэндээ өгсөн. Үлдсэн 800.000 төгрөгийг нь өөрөө хэрэглэсэн. Нийт би О эгчээс 10.200.000 төгрөг зээлээд байгаа ба, энэ мөнгө маань хүүтэйгээ хэдэн төгрөг болсоныг нь би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/

-Хохирогч С.О 2020 оны 04-р сарын 08-ны өдөр дахин өгсөн: “2019 оны 06 сарын 20-ны өдөр бэлнээр 2.000.000 төгрөг авсан дараа нь 2019 оны 06 сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөг, 400.000 төгрөг авсан. 2019 оны 06 сарын 26-ны өдөр Г.С надад 2.118.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг 2019 оны 6 сарын 20-ны өдөр зээлсэн мөнгөө хүүтэй өгч байгаа юм шүү гэж хэлсэн. 2019 оны 06 сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг Г.С надаас авсан. Г.С надаас мөнгө авахдаа нөхөр Түвшинтөгсийн дансаар авдаг байсан. Г.С надаас 3 удаа мөнгө авсан. С ийн эгч С , найз Т  нар нь надаас мөнгө зээл авсан эдгээр хүмүүс надаас авсан мөнгөө өгсөн. Г.С надаас авсан 6.900.000 төгрөг өгөөгүй байгаа” гэх мэдүүлэг /2хх-ийн 166-167/

- Хохирогч С.Одонтуяа,  шүүгдэгч Г.С ийн мөнгө дамжуулан авсан данс болох түүний нөхөр Б.Түвшинтөгс нарын арилжааны банкинд эзэмшиж буй 5447048857, 5420233440 дугаарын данснуудад үзлэг хийн, тэдгээрийн хоорондын орсон, гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 168/

- Шүүгдэгч Г.С ийн мөнгө дамжуулан авсан данс болох түүний нөхөр Б.Т арилжааны банкинд эзэмшиж буюу 5420233440 дугаарын дансанд үзлэг хийн тухайн дансанд орсон, гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 169-170/

-Хохирогч П.А 2018 оны 08-р сарын 15-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Хэрлэн сумны 3-р багт үйл ажиллагаа явуулдаг Наран плаза худалдааны төвд хувиараа бapaaны лангуу ажиллуулдаг юм, энэ ажлаа хийгээд 27 жил болж байна, сардаа олсон орлогоо хадгаламжиндаа хийж хуримтлал үүсгэдэг байсан, миний хуримтлал 2018 оны 01 сарын 03-ны өдрийн байдлаар 40 орчим сая төгрөг байсан. Болсон асуудлын талаар гэвэл 2018 оны 01 сарын 03-ны өдөр манай Наран плазад цуг лангуу түрээслагч Т.Б  гэдэг хүүхэн надаас зээл хаах мөнгө байна уу? гэж асуусан. Би тухайн үед Т.Б гаас чи өөрөө хаах гэж байгаа юм уу гэж асуусан чинь Т.Б  би л гэсэн үг, нэг хүн дуудъя гэж хэлээд утсаар яриад нэг танихгүй хүүхэн дуудсан, тэрийг нь Н.Т гэдэг байсан. Т.Б  нь надад тухайн үед тэр Н.Т гэдэг хүүхнийг танилцуулахдаа Хэрлэн хороололд борлуулагч хийдэг, их найдвартай хүүхэн, миний түнш хамтрагч, олон байр машинтай, итгэлтэй хүн гэж хэлсэн. Тэгээд 13 сая төгрөг хэрэгтэй байна, энэ данс руу хийчих гэж нэг данс өгсөн, тэр данс нь сүүлд Т  данс байсан гэдгийг мэдсэн. Энэ эхлээд авсан 13 сая төгрөгөө 14 хоногийн хугацаанд 20 хувийн хүү төлж өгнө гэж авсан. Маргааш нь Н.Т нь нөхөртэйгээ над дээр ирээд “махны 3 хүн зээл хаалгах хэрэгтэй гээд байна, 13.500.000 төгрөг хэрэгтэй байна, 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлээд өгье, би бол нөгөө хүмүүстэйгээ өдрийн хүүгээр боддог” гэж хэлж надаас мөн 9.000.000 төгрөг авсан. Н.Т нөхөртэйгээ ирээд надаас мөнгө гуйж байхад Т.Б  лангуугаар орж гараад л байж байсан, би надад бэлэн байсан 9 сая төгрөг байсан болохоор түүнийгээ өгөөд 4.500.000 төгрөг дутсан, тэгсэн Б хажуунаас орж ирээд хурдалдаа, одоо явъя энэ тэр гээд намайг байлгаж суулгахгүй байж байгаад надтай хамт банк руу явсан. Би АТМ-аас Т.Б д өгсөн. Т.Б  нэг данс руу 4.500.000 төгрөг шилжүүлсэн. За ингээд Тэгшжаргал, Т.Б  хоёр надаас нийтдээ 26.500.000 төгрөг авсан юм. За тэгээд би хүнд их мөнгөө өгчихсөн болохоор Т.Б гаас “чи арыг нь яаж даах юм бэ” гэж асуухад Т.Б  Н.Т Мөнхтуяа эгчид 20 гаран сая төгрөгийн хүү төлсөн, манай эгчид 20 гаран сая төгрөгийн хүү төлчихсөн, дампуурахгүй байгаа биз дээ, тийм болохоор найдвартай” гэж хэлсэн. Зээл эргүүлж төлөх хугацаа болоод Т утсаар ярьсан, тэгсэн Н.Т одоо очлоо, өглөө махныхан сарын өмнө борлуулалт ихтэй байна, та нэг cap сунгааад өгчих, хүүг нь өгнөө гэж удаа дараа хойшлуулсан, би ч Т.Б  надад найдвартай, арыг нь даана гэж хэлсэн болохоор итгэсэн. Мөнгө өгөхгүй удсан, би Т.Б г арыг нь даана гэсэн болохоор Т.Б гаас нэхэж эхэлсэн, харин Т.Б  уулзъя чатаар л харьцдаг гэх мэтээр ер нь Т  зай барьж эхэлсэн, Тэгээд лангуугаа Эвт руу нүүлгэчихсэн. Тэгээд Н.Т ч байхгүй болсон, Т.Б  ч утсаа ч авахаа больсон. Хугацаа сунгана гэсэн cap нь өнгөрөөд эргээд нэхэхээр Н.Т байраа зарна, ноос ноолуур яриад хойшлуулаад байсан, Т.Б гаас нь асуухаар зүгээрээ наадах чинь өгнө гэж хэлдэг. Анх мөнгө зээлэхэд л 2018 оны 03 сарын 28-ны өдөр хадгаламжийн хугацаа дуусна, хадгаламж барьцаалсан зээл авч өгч байгаа учраас хугацаандаа зээлээ төлөхгүй бол банк миний хадгаламжнаас зээлээ татчихна шүү гэж хэлсэн. Тэгээд хугацаа болоод хадгаламжийн дэвтрээ хайчлуулж дансандаа ямар ч мөнгөгүй болсон. Тэгээд Т уулзсан тэр үед Н.Т “Яг үнэнийг хэлэхэд би Т.Б д өртэй байсан, тэгээд надаас өрөө авахын тулд таниас зээл авахуулсан, би таниас эхлээд авсан 13 сая төгрөгөө Т.Б д өрөндөө өгсөн, тэгээд таниас худал хэлээд мөнгө авчихсан болохоор эргэж мөнгө зээлээд эргэлдүүлж байгаад өсгөөд зээлсэн мөнгөө өгнө гэж бодоод сүүлд 13.500.000 төгрөг зээлсэн” гэж хэлсэн, тэгээд надад дансныхаа хуулгыг харуулсан, тэгсэн надаас мөнгө аваад шууд Т.Б гийн данс руу шилүүлсэн байсан. Тэгэхээр энэ Т.Б  гэдэг хүүхэн хүнээс мөнгөө авахын тулд худлаа намайг хуурч Тэгшжаргалаар надаас мөнгө зээлүүлж өөрөө авсан байгаа юм. Н.Т өөрийнх нь мөнгийг өгөхгүй байхад яаж надаас мөнгө зээлээд эргүүлж өгч чадахав дээ, эргүүлж өгч чадахгүй гэдгийг анхнаасаа мэдэж байгаа мөртлөө зориуд намайг залилсан, дээр нь Т өрөнд оруулж байгаа, гэмт хэрэг үйлдүүлж байгаа юм. Мөн нэг юм нэмж хэлэхэд Төрийн банкинд З Г  гэсэн фэйскүүк хаягтай нэг хүүхэнтэй чатаар харьцдаг, энэ хүүхэн надад зээл хаах, зээл нь гарах, зээл нь бүтэх, бүтэхгүй, дансанд нь мөнгө орох үед нь хүртэл надад хэлдэг хүүхэн гээд харуулж байсан”  гэх мэдүүлэг /3хх-ийн 33-35/

-Хохирогч П.А ы 2020 оны 04-р сарын 09-ний өдөр дахин өгсөн: “Би 2018 оны 01 сарын 03-ны өдөр 15 цаг 58 минутад би өөрийн Хаан банкны 59.........  тоот данснаас Т  13.000.000 төгрөг өгсөн. Уг мөнгөө Т  Хаан банкны 59.........  тоот дансанд орсон. 2018 оны 01 сарын 03-ны өдөр 17 цаг 34 минутад өөрийнхөө 59.........  данснаас Т  Хаан банкны 59.........  дугаартай данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд Т  өгсөн мөнгө 16.500.000 төгрөг болсон. 2018 оны 01 сарын 04-ний өдөр Н.Т надаас 9.000.000 төгрөг бэлнээр авсан.  2020 оны 01 сларын 04-ний өдөр 14 цаг 46 минутад Н.Т надад 3.710.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 01 сларын 04-ний өдрийн 17 цаг 58 минутад би өөрийн 59.........  данснаас Т  50.........  дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 01 сарын 04-ний өдөр 17 цаг 57 минут би өөрийн 59.........  данснаас Т  50.........  дансанд 3.500.000 төгрөг шилжүүлж Т  надад өгөх ёстой мөнгө нь 26.290.000 төгрөг болсон. 2018 оны 01 сарын 06-ны өдрийн 16 цаг 41 минутад Н.Т миний 59.........  дансанд 2.600.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 01 сарын 16-ны өдөр 17 цагт өөрийн 59.........  данснаас Т  Хаан банкны 59.........  тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 01 сарын 17-ны өдөр 11 цаг 16 минутад би өөрийн 59.........  данснаас Т  59.........  дансанд 3.500.000 төгрөг шилжүүлж Т  надад өгөх мөнгө нь 29.100.000 төгрөг болсон. 2018 оны 01 сарын 18-ны өдрийн 13 цаг 16 минутад Н.Т миний 59.........  тоот дансанд 770000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Н.Т надад 29420000 төгрөг өгөхөөр болсон. 2018 оны 01 сарын 26-ны өдөр 19 цаг 51 минутад миний 59.........  тоот дансанд 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Т  59.........  дансанд 3.5000.00 төгрөг шилжүүлж, Т  надад өгөх мөнгө нь 26.920.000 төгрөг болсон. 2018 оны 02 сларын 01-ний өдрийн 09 цаг 22 минутад миний 59.........  тоот дансанд Н.Т 2.850.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Н.Т надад 24.070.000 төгрөг өгөхөөр болсон. 2018 оны 02 сарын 21-ний өдөр 17 цаг 35 минутад Н.Т миний Хаан банкны 59.........  тоот дансанд 800.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд Т  надад өгөх мөнгө нь 23.270.000 төгрөг болсон. 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 17 цаг 10 минутад миний Хаан банкны 59.........  тоот дансанд Н.Т 1.900.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 04 сарын 16-ны өдөр 21 цаг 27 минутад миний Хаан банкны 59.........  тоот дансанд 100.000 төгрөг Н.Т шилжүүлж, Н.Т надад өгөх мөнгө нь 21.270.000 төгрөг болсон. Үүнээс хойш Н.Т надаас зугтаж байж байгаад 2018 оны 05 сард Т уулзсан. Т  өөрийн хамаг зовлон жаргал ярьж байгаад Төрийн банкны гадаа надтай уулзаад хойд талд нь хашаанд орж байгаад 3.800.000 төгрөг бэлнээр өгсөн. Ингээд нийт Н.Т надад 17.470.000 төгрөг өгөх болсон. Би нийт 35.600.000 төгрөг Т  өгч буцааж 19.030.000 төгрөг авсан. Ингээд надад 17.470.000 төгрөг төлөлгүй намайг залилж хохирол учруулсан. 2018 оны 01 сарын 03-ны өдөр 13.000.000 төгрөгийг надаас Т.Б , Н.Т нар банкны зээл хаана гэж худлаа хэлж залилж авсан. Т.Б  надад Т  мөнгө зээлээч найдвартай хүн гэж худал хэлж надад итгүүлсэн. 2018 оны 01 сарын 04-ний өдөр 17 цаг 58 минутад шилжүүлсэн. 1.000.000 төгрөг, 2018 оны 01 сарын 04-ний өдөр 17 цаг 57 минутад шилжүүлсэн 3.500.000 төгрөгийг Т.Б  надаас авч Т  дансанд шилжүүлсэн. Гэхдээ Т.Б  надад Т сайн хүн, найдвартай хүн, олон байртай орон сууц зардаг олон машинтай банкны зээл хаах хэрэгтэй байна гэж надад итгүүлсэн. Би нийт 17.500.000 төгрөгийг Т.Б , Т нараас нэхэмжилнэ. Үлдэгдэл мөнгийг Н.Т надаас залилж авсан учраас Т нэхэмжилнэ. Би 2018 оны 01 сарын 03-ны өдөр 13 сая төгрөг хадгаламж барьцаалж зээл авсан. Үүний хүү 819.249 төгрөгийг 2018 оны 10 сарын 03-ны өдөр төлж зээлээ хаасан. 2018 оны 01 сарын 04-ний өдөр 9 сая төгрөг хадгаламж барьцаалж зээл авсан. Үүний хүү 533.342 төгрөгийг 2018 оны 04 сарын 18-ны өдөр төлж зээлээ хаасан. Би энэ 2 зээлийн хүү болох 1.352.591 төгрөгийг нэхэмжилнэ”  гэх мэдүүлэг /5хх-ийн 164-167/

-Шүүгдэгч Н.Т  гэрчээр 2018 оны 09-р сарын 13-ны өдөр дахин өгсөн: “Би 2017 оны 10 сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн төвд байсан. Гэтэл Хэнтийн  facebook дээр зээл хаана гэсэн зар тавигдсан байсан. Тухайн зарыг Т.Б  гэх эмэгтэй тавьсан байсан. Тэгээд 99562137 гэсэн дугаарын гар утсаар нь залгахад давхар дэлгүүрийн 2 давхарт нь барааны лангуун дээр уулзая. Би 2.500.000 төгрөг зээлэх шаардлагатай байсан учир очиж уулзсан. Би Т.Б д банкнаас зээл авах гэсэн арай бүтэхгүй байна. Өөр зээл хаана гэж ямар ч барьцаагүй, өдрийн 3 хувийн хүүтэй, хэрэв хоновол 6 хувийн хүү төлөхөөр тохирч зээлсэн. Тэгээд би маргааш нь 2.550 000 төгрөг болгож төлсөн. Тэгээд би 2017 оны 11 сарын 06-нд дахин Т.Б гаас 6 сая төгрөг зээлж анхны мөнгө төлөхдөө зээлсэн хүндээ 3 сая төгрөг өгсөн. Үлдсэн 3 сая төгрөгөөр нь зарах бараандаа явсан. Тэгээд би 2017 оны 11 сарын 07-нд Т.Б д 6 сая төгрөгийг хүүтэй нь төлсөн. Иймэрхүү байдлаар нэг хүнээс мөнгө зээлж, түүнийгээ Т.Б д өгнө. Т.Б гаас мөнгө зээлж түүнийгээ нөгөөдөө өгөх байдлаар нэг өдрийн 3 хувийн хүүтэйгээр төлдөг байсан. Ингэж явсаар 2018 оны 01 сарын 03-ний өдрийг хүрсэн. Энэ үед би Т.Б д хүүний болон зарим ззэлсэн мөнгөө өгч чадалгүйгээр нийтдээ 10 гаран сая төгрөний өртэй болсон байсан. Тэгээд би Т.Б д үнэхээр би наад мөнгө төгрөгийг чинь чадахгүй байнаа. Өдрийн хүү нь өсөөд байнаа гэхэд Т.Б  надад ах эгчийн албаны мөнгийг аваад хэрэглэчихсэн. Мөнгө өг гээд байсан. Мөн чамайг хүнээс мөнгө зээлээд миний мөнгийг төлөөч гээд байсан. Надад үнэхээр мөнгө төгрөг олдохгүй байна. Хүнээс барьцаатай мөнгө асуугаад ч өгөхгүй байна гэхэд 2018 оны 01 сарын 03-ны өдөр Т.Б  намайг чи хурээд ир ээ. Би мөнгө зээлэх хүн олчихлоо гэж гар утсаар хэлсэн. Тэгээд би Т.Б д эхлээд би одоо юу гэж хэлж хэн мөнгө зээлэх юм бэ? Надад зээлэх юм уу гэхэд энэ эгч маань хадгаламжтай, хадгаламжынхаа мөнгийг өсгөе гээд байгаа юм. Та тэгээд өөрөө мэдээд л хэлэхгүй юу даа гэж хэлсэн. Миний урьд өмнө нь огт таньдаггүй байсан Наран плазад барааны лангуутай П.А  гэх эгчтэй уулзаад би 13 сая төгрөг зээлье, 14 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй зээлье гэж ярьсан. Яагаад 13 сая төгрөг зээлэх болсон бэ гэхээр Т.Б  намайг эхний ээлжинд 13 сая төгрөг яаралтай хүнээс зээлж миний мөнгийг төл гээд байсан. Тэгээд Т.Б  тэр эгчид намайг маш олон байртай машинтай, их итгэлтэй хүн гэсэн ойлголтыг хэлж байсан. Яг үнэн чанартай Т.Б  өөрийнхөө мөнгийг авахын тулд А  эгчийг надтай нийлж хуурч залилж авсан юм.  Тэгээд бас Т.Б  би арыг нь даана гэж А  эгчид худлаа хэлсэн. Энэ өдөр П.А  эгч надад хадгаламж барьцаалсан зээл авч өглөө шүү гээд 13 сая төгрөг зээлээд миний ХААН банкны 50.........  дугаарын данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээ байгуулсан. Би гарын үсэг зурсан. Би мөнгөө аваад тэр өдөр нь шууд Т.Б гийн данс руу нь шилжүүлсэн. Гэхдээ хэд хэд хувааж шилжүүлсэн байгаа.  Үүний маргааш нь буюу Т.Б гийн үлдэгдэл мөнгө бопох 5 сая гаран төгрөгийг нь төлөх, мөн өөр бас мөнгөний хэрэгцээ байсан учир П.А  эгчтэй дахин очоод нөхөр Энхжаргалыгаа дагуулаад уулзсан. Тэгэхдээ миний махны наймаа хийдэг түншүүдэд мөнгө хэрэгтэй байна. Надад 13.500.000 төгрөг зээлээч гэж худлаа хэлсэн. Би ингэж очихдоо өөрийнхөө нэр дээр Дорнод аймгийн төвд байдаг 3 өрөө байрныхаа ордерийг авч очоод орхисон. Тэгээд надад А  эгч итгээд 9 сая төгрөг зээлсэн. Би 9 сая төгрөгийг нь бэлнээр авсан. Тзгээд мииий авсан мөнгөнөөс гадна дахиад 4.5 сая төгрөг хэрэгтэй байсан боловч хүрээгүй. Тэгээд тэр өдөр үдийн хойно нь дахин П.А эгч рүү очиж уулзаад дахиад нэг хүний зээл хаах гэсэн юм. Та 4.500.000 төгрөг дахин хүүтэй ззэлүүлээч гэж хэлсэн. Тэгтэл тэр өдөр миний ХААН банкны 59.........  тоот дансанд 4.500.000 төгрөг А  эгч шилжүүлсэн байсан. Би эхний авсан 13 сая төгрөгний хүүд 2.600.000 төгрөгийг 2018 оны 01 сарын 17-ны өдөр өгч эргүүлээд 2.000.000 төгрөгийг нь зээлсэн. Би энэ мөнгийг 10 хувийн хүүтэй зээлсэн. Тэр мөнгө нь 200.000 төгрөг юм. Би А  эгчээс нийтдээ 26.500.000 төгрөгийг бичгийн гэрээ байгуулж зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл өгч чадаагүй юм. Одоо надаас 35.504.000 төгрөгийг А  эгч нэхэмжилж байгааг мэдлээ. Үүнээс миний өгсөн 7.100.000 төгрөгийг хасаад одоо 28.404.000 төгрөгийг төлөхийг шаардаж байгаа юм байна. Миний ойлгосноор 2 сая төгрөгний 10 хувийн хүү болох 200.000 төгрөг, 4.500.000 төгрөгийг наймааны эргэлтэнд оруулсан бол 50 хувийн ашиг буюу 2.250.000 төгрөгийг нэмж нэхэмжижилж байгаа юм байна. Харин 28.404.000 төгрөгөнд Төрийн банкины хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох тухайлбал 13 сая төгрөгний 2.691.000 төгрөг. 9 сая төгрөгний хүү нь 1.863.000 төгрөг нийтдээ 7.004.000 тогрөг болж байна”  гэх мэдүүлэг /3хх-ийн 59-61/

-Шүүгдэгч Н.Т  гэрчээр 2018 оны 09-р сарын 21-ний өдөр дахин өгсөн: “...би урьд нь П.А  гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд үнэндээ Т.Б гаас айж, залхаж, аргагүйн эрхэнд л энэ хүнээс мөнгө авсан. Тэгээд 2018 оны 01 сарын 03-нд Т.Б гийн шаардсаны дагуу би П.А  гэдэг эгч дээр очсон. Тэгээд би Т.Б д би юу гэж хэлж авах юм бэ надад өгөхгүй гэхэд Т.Б  нь “чи юу ч гэж хамаагүй хэлээд ав” гэж надад хэлсэн. Т.Б  өөрөө энэ А  гэдэг хүнд хэлж өгч байж би очсон. Тэгээд би А аас 10 хоногийн хугацаатай 20 хувийн хүүтэй 13.000.000 төгрөгийг зээлж авсан. Ингээд 2018 оны 01 сарын 03-нд Хишигжаргалд хүү гэж 2.000.000 төгрөг хийсэн. Мөн 2018 оны 01 сарын 03-нд П.А аас авсан мөнгийг Т.Б д 455.000 төгрөг, 3.380.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 400.000 төгрөгөөр тус тус хувааж хийсэн. Ингээд П.А аас 2018 оны 01 сарын 03-нд • 500.000 төгрөгийг хоногийн 6 хувийн хүүтэй аваад 2018 оны 01 сарын 04-нд 3.710.000 төгрөг болгож өгсөн. Ингээд цаана нь дахиад л Т.Б П.А , Хишигжаргал нарт өртэй үлдсэн. Ингээд Т.Б гаас эргүүлээд 2018 оны 01 сарын 04-нд 3.000.000 төгрөг, 2.000.000 төгрөг авсан. 2018 оны 01 сарын 04-нд эргүүлээд дээрх мөнгөнүүдийн үлдэгдэл үндсэн мөнгө хүү гэж 5.150.000 төгрөгийг Т.Б д хийсэн. Ингээд Т.Б гаас эргүүлээд 5.000.000 төгрөг авсан. Ингээд 2018 оны 01 сарын 04-нд Т.Б гийн өндөр хүүтэй мөнгийг өгөхийн тулд П.А  эгч рүү очиж дахин 9.000.000 төгрөг, мөн өдрийн үдээс хойш нь 4.500.000 төгрөг нийт 13.500.000 төгрөг зээлж авсан. Тэр өдөр намайг П.А  эгчээс 9 сая төгрөг авсны дараа Т.Б  нь “чи надад үлдэгдэл мөнгөө өгөх үү яахав, дараагийн мөнгө чинь хэзээ орж ирэх вэ” гэх зэргээр шахалт үзүүлж эхэлсэн. Тэгтэл Т.Б  нь “би П.А аас чиний өмнөөс очоод чамд өг гээд 4.500.000 төгрөг авчихъя. Наадах чинь зөндөө мөнгөтэй. Мөнгө төгрөг эргүүлье гээд байсан” гэж хэлээд 4.500.000 төгрөгийг П.А  эгчийн данснаас нь миний Хаан банкны 59.........  тоот данс руу шилжүүлсэн. Мөнгө оронгуут нь би 4.500.000 төгрөг дээр нь мөнгө нэмээд Т.Б д 2018 оны 01 сарын 04-нд дээрх мөнгөнүүдийн үндсэн мөнгө, хүү гэж 8.670.000 төгрөг болгож шилжүүлсэн”  гэх мэдүүлэг /3хх-ийн 62-73/

-Хохирогч П.А , шүүгдэгч Н.Т нарын арилжааны банкинд эзэмшиж буй 59......... , 59......... , 59......... , 50.........  тоот дансуудад үзлэг хийн, тэдгээрийн хоорондын орсон гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл, /5-р хх-ийн 168х/

-Шүүгдэгч Т.Б  нь шүүгдэгч Н.Т  хохирогч П.А аас авсан мөнгийг шилжүүлж авсан талаарх мэдээлэл бүхий шүүгдэгч Н.Т  арилжааны банкинд эзэмшиж буй 59......... , 50.........  дугаарын данснуудад үзлэг хийн, тухайн данснуудад орсон гарсан гүйлгээний талаарх мэдээллийг хүснэгтлэн баримтжуулсан мөрдөгчийн тэмдэглэл, /5-р хх-ийн 169-170х/

-Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээ /4-р хх-ийн 02-05/

-Шүүгдэгч Т.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 40/

-Шүүгдэгч Н.Т  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 66/

-Шүүгдэгч Г.С ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

-Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, Н.Т Т.Б  нарын ХААН банкны дансны хуулга, хөрөнгийн үнэлгээ /01-р хх-ийн 09-21, 50-119, 127-133, 3-р хх-ийн 36, 193, 235, 5-р хх-ийн 20-29, 37-91/

- Хохирогч П.А ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Т.Б Н.Т нарт 17.500.000 төгрөгийг залилуулсандаа маш их харамсаж байна. 819.000 төгрөгний хүү төлсөн. Энэ мөнгө миний 20 гаран жилийн хөдөлмөрийн үр шим байсан. Энэ хүмүүс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. 18.319.249 төгрөгийг Т.Б Н.Т нараас яаралтай гаргуулж хохиролгүй болгож өгнө үү. Маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг,

                        -Шүүгдэгч Т.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. П.А  эгчээс 2018 оны 01 сарын 03-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2018 оны 01 сарын 04-ний өдөр 4.500.000 төгрөгийг нийт 17.500.000 төгрөгийг Н.Т авсан. Би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй. Н.Т надад өгөх ёстой байсан өрөндөө мөнгө төгрөг өгдөг байсан” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч Н.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. П.А  эгчээс 2018 оны 01 сарын 03-ны өдөр 13.000.000 төгрөгийг, 2018 оны 01 сарын 04-ний өдөр 4.500.000 төгрөгийг нийт 17.500.000 төгрөгийг аваад Т.Б д өгсөн. Т.Б  анхнаасаа надаас өрөө авах гээд П.А  эгчээс уг мөнгийг авахуулсан. Энэ мөнгийг төлөх бололцоо анхнаасаа надад байгаагүй” гэх мэдүүлэг,

-Шүүгдэгч Г.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. С.О эгчид худал хэлж 2019 оны 06 сарын 21-ний өдөр 3.100.000 төгрөг мөн 2019 оны 06 сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг буюу нийт 6.900.000 төгрөг авсан. С.О эгчид 2.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 4.900.000 төгрөгийг төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Шүүгдэгч Г.С нь иргэн С.О түүнтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зээл хаана гэж худал хэлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 06 сарын 21-ний өдөр 3.100.000 төгрөг, мөн 2019 оны 06 сарын 27-ны өдөр 3.500.000 төгрөг буюу нийт 6.900.000 төгрөг авч залилсан,

Шүүгдэгч Т.Б  нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” худалдааны төвд бусадтай буюу Н.Т бүлэглэн бусдаар буюу Н.Т  дамжуулан Хэнтий аймгийн харьяат иргэн П.А тай урьдын харилцааны явцад бий болсон илтгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар зээл хаана гэж итгүүлэн хуурч иргэн П.А аас 13.000.000 төгрөгийг авч залилсан,

Мөн шүүгдэгч Т.Б  нь 2018 оны 01 сарын 04-ний өдөр Н.Т бүлэглэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутагт /ХААН банкны АТМ-д/ иргэн П.А тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар Н.Т мөнгө шилжүүлж байна гэж хуурч иргэн П.А аас 4.500.000 төгрөгийг  Н.Т  дамжуулан авч тус тус залилж бусдад нийт 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Т нь 2018 оны 01 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Наран плаза” худалдааны төвд бусадтай буюу Т.Б тай бүлэглэн Хэнтий аймгийн харьяат иргэн П.А аас бодит байдлыг нуух замаар зээл хаана гэж хуурч 13.000.000 төгрөгийг авч залилсан,

  Мөн шүүгдэгч Н.Т нь 2018 оны 01 сарын 04-ний өдөр Т.Б тай бүлэглэн, иргэн П.А тай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, махны ченжүүдэд мөнгө зээлүүлж буцааж өгнө гэж хуурч иргэн П.А аас 4.500.000 төгрөгийг авч тус тус залилж бусдад нийт 17.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.А , С.О нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Т.Б Г.С Н.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.  

Тухайлбал шүүгдэгч Т.Б Н.Т нар нь “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Г.С  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна.

Хэнтий  аймгийн  Прокурорын  газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарын хууль бус үйлдэл, дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Тухайлбал бусдаас авсан мөнгөө буцаан төлөхгүй, төлөх боломжгүй гэдгээ мэдсээр атлаа өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр хувьдаа авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч.Б , Н.Т нарыг “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Г.С  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д нийцнэ.

Шүүгдэгч Т.Б гийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Т.Б  нь залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэдэг нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч П.А ы мэдүүлэг, хохирогч П.А , шүүгдэгч Т.Б  нарын банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч Г.С ийн өмгөөлөгч О.Д гийн шүүхийн хэлэлцүүлэгт “шүүгдэгч Г.С нь залилах гэмт хэргийг үйлдээгүй. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэдэг нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулж мэдүүлэг авсан хохирогч С.О мэдүүлэг, хохирогч С.Одонтуяа, шүүгдэгч Г.С нарын банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Тухайлбал шүүгдэгч Т.Б Н.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бүлэглэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, гэмт хэргийг, шүүгдэгч Г.С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон.

Залилах гэмт хэргийн үндсэн шинж болох хуурч мэхлэх арга нь шүүгдэгч нар нь хохирогч нараас мөнгө авах үйлдэл хийхдээ гэрээнд заасан хугацаанд төлнө гэж худал хэлж, Н.Т 3-4 орон сууцтай, худалдааны төвд ажилладаг гэж итгүүлэх зэргээр зориудаар төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, зээлсэн мөнгөө төлөх чадваргүй гэдгийг буюу бодит байдлыг зориудаар бий болгож байгаа идэвхитэй үйлдэл, бусдын эд хөрөнгө болох мөнгийг буцааж өгөхгүй байх санаа зорилго бүрэн агуулсан, хариу төлбөр огт хийхгүй байгаа нь энэ гэмт хэргийг иргэний эрх зүйн зээлийн гэрээний харилцаанаас ялгах гол үндсэн шинж болж байна гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б О.Д  нарын шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч Т.Б Г.С нар нь залилах гэмт хэрэг үйлдээгүй. Харин гэрээний эрх зүйн маргаан байсан. Зээлийн гэрээг байгуулж мөнгө авсан” гэх боловч гэрээний харилцаа нь Иргэний хуулийн дагуу үүсдэг, гэрээний чөлөөт зарчмын дагуу гэрээг байгуулдаг, урьд байгуулсан гэрээгээ дүгнэж, зээл, зээлийн хүүгээ төлж эсхүл төлөх төлбөрийг бүрэн тохиролцож байсан бол энэ нь гэрээний эрх зүйн маргаан гэж үзнэ.

Шүүгдэгч Т.Б  нь “хохирогч П.А аас мөнгө зээлээд уг зээлсэн мөнгийг буцааж огт төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан гэдэг” нь:

-хохирогч П.А ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Т.Б  надаас мөнгө зээлэх гэж ирэхдээ Н.Т олон байртай, үйлчилгээний төвд лангуу ажиллуулдаг, машин тэрэгтэй, таны мөнгийг асуудалгүй удаахгүй буцаагаад өгнө гэж итгүүлж, худлаа ярьж мөнгийг маань залилаж авсан” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Т.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би уг мөнгийг зээлж аваагүй. Уг мөнгийг Н.Т П.А аас зээлж авсан” гэх мэдүүлэг,

-шүүгдэгч Н.Т  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би уг мөнгийг П.А аас зээлж авсан. Тэгээд шууд Т.Б д төлөх ёстой байсан өрөндөө өгсөн. Би уг 17.500.000 төгрөгийг П.А д буцааж төлөх бололцоо байхгүй байсан” гэх мэдүүлгээр,

Шүүгдэгч Г.С нь “хохирогч С.О мөнгө зээлээд уг зээлсэн мөнгийг буцааж огт төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан гэдэг” нь:

-Хохирогч С.О мөрдөн байцаалтад өгсөн “2019 оны 06 сарын 20-ны өдөр фэйсбүүк хаягаар орж байхад Тогсоо Тогсоо гэсэн фэйсбүүкийн хаяган дээр зээл чөлөөлүүлнэ гэсэн зар байхаар нь би тухайн зар дээр лаке дараад холбогдоорой гээд утасны дугаараа бичээд үлдээсэн. Тэгсэн хэдэн минутын дараа 96131120 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн залгаад 2 сая төгрөгний зээл чөлөөлүүлэх гэсэн юм би Төрийн банкан дээр байна гэж хэлэхээр нь би Төрийн банкан дээр очиж уулзахад тухайн эмэгтэй өөрийгөө Г.С гэж танилцуулаад Хаан банканд төлж дуусгаад Төрийн банкнаас авч өгөх гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь С.О  хамт Тэмүүжин сургуулийн урд байрлах Хаан банкны салбар дээр очиход Г.С өөрөө эдийн засагчтайгаа уулзчихаад ирье гээд эхлээд Хаан банк руу орсон юм. Тэгээд дараах нь Г.С өөрөө гарч ирсэнээ 15 сая төгрөг эндээс авахаар болчихлоо эдийн засагч маргааш нөгөөдөрөөс зээл гаргаж өгнө гэнээ эдийн засагч нь манай найз байгаа юм гэж надад ойлгуулсан. Тухайн үед Г.С надад хэлэхдээ би 99 худалдааны төвд барааны лангуутай юм. Тэгсэн 99 өөрсдөө лангуугаа ашиглана гээд лангуу түрээслэж байгаа хүмүүсийг гаргачихаад байгаа, би эрээнээс бараа авчирч Эвтэд лангуу түрээслэж суух гэж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь би С  наймаа хийж байгаа хүн байна гэж итгээд С ийн зээлнэ гэсэн 2 сая төгрөгийг өдрийн 0.5 хувийн хүүтэй зээлээд нөхрийнх нь Хаан банкны дансанд шилжүүлсэн. Тэгтэл маргааш буюу 2019 оны 06 сарын 21-ний өглөө гэртээ байж байхад мөн Г.С над руу залгаад эгчээ та хаана байгаа юм гэхээр нь яасан гэсэн чинь банк бусад 3.400.000 төгрөгний юмаа тэрийгээ төл гээд байна та надад 3.400.000 төгрөг зээлээч гэж хэлэхээр нь мөн өдрийн 0.5 хувийн хүүтэй нөхрийнх нь Хаан банкны данс руу мобайл банкаар шилжүүлсэн.Тэгээд 2019 оны 06 сарын 25-ны өдөр Эвт худалдааны төв дээр явж байхад 80098928 гэсэн дугаараас нэг эмэгтэй залгаад зээл хааж өгөөч, 7 хоногийн дараа зээл гарна гэж хэлэхээр нь би 7 хоногоор авч болж байгаа юм уу ийм олон хоногоор өгмөөргүй байна авч, өгч байгаадаа хэцүү ш дээ гэж хэлсэн чинь болно би өөрөө нарийн боов, талхны цех ажлуулдаг юмаа, банк 7 сарын нэгэнд хурлаар оруулаад ззэл олгоно гээд байгаа юмаа гэж хэлэхээр нь за тэгвэл хүрээд ир гэж хэлээд Эвтийн гадаа С  гэх эмэгтэйтэй уулзаад С гаар 2 сая төгрөг зээлсэн нь үнэн бичиг бичүүлж аваад юм ярьж байхад С гийн ярианаас С ийн нэр гараад ирэхээр нь С гаас чи миний дугаарыг хэнээс авсан юм гэж асуусан чинь Г.С манай дүү юм би чиний дугаарыг С аас авсан юм гэж хэлэхээр нь би Г.С руу залгаад С  гэх хүн ирж надаас мөнгө зээллээ С аас танай эгч юм уу гэж асуусан чинь манай эгч юмаа тэгэхдээ би таны дугаарыг өгөөгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь чи тэгвэл энэ хүнээ батлан даагаарай гэж хэлээд 2 сая төгрөг өгөөд явуулсан. Тэгтэл тэр өдөр С тай уулзаад байж байхад мөн нэг дугаараас нэг эмэгтэй залгаад 4 сая төгрөгний цалингийн зээл чөлөөлүүлэх гэсэн юм гэхээр нь Эвт худалдааны төв дээр ирээд уулзъя гэж хэлсэн. Тэгсэн нэг эмэгтэй байгууллагынхаа цалингийн тодорхойлолтыг барьж ирсэн. Тэр эмэгтэй өөрийгөө Т  гэж танилцуулсан. Би тэр Т  гэх эмэгтэйгээс чи яаж миний дугаарыг олсон юм чамайг Г.С явуулсан уу? чи С  гэх эмэгтэйг таних уу гэж асуухад үгүй би тэр эмэгтэйг танихгүй би таны дугаарыг фэйсбүүк дээрээс олж авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би фэйсбүүк дээр утсаа тавиагүй гэж хэлсэн чинь нөгөө Т  гэх эмэгтэй би олсон юмаа л гээд байсан. Тэгээд Т аар мөнгө авсан баримтаа бичээд өгчих гэж хэлээд надаас мөнгө зээлсэн нь үнэн гэсэн бичиг хийж өгсөн. Түүн дээрээ хоёр утасны дугаар регистрээ биччихлээ шүү гэж хэлээд бичгээ үлдээгээд явсан. Тэгээд Т  нь маргааш буюу 2019 оны 06 сарын 26-ны өдөр цаат хугацаа 16 цаг гэхэд миний зээлийг төлчих нь гэсэн болохоор би Т ын хийж өгсөн бичгэн дээрээс Т ыг дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь хоёр дахь дугаар руу залгахад надаас мөнгө зээлж байсан С ийн 96131120 гэсэн дугаар байсан. Тэгэхээр нь би Г.С руу залгаад энэ Т  гэж хүн чамтай холбоотой хүн байна ш дээ энэ хүн чинь утсаа авахгүй байна. Чи энэ хүнээ олж өг гэж хэлсэн чинь хүүе ямар сонин юм бэ, би таны дугаарыг өгөөгүй ш дээ тэгэхдээ наад хүнийг чинь танихын байна би танд олж өгье санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө буюу 26-ны орой Г.С би хотод машинаа зарчихлаа таны 20-ны өдөр зээлсэн 2 сая төгрөгөө шилжүүлчихье гэж хэлчихээд тэр өдрөө шилжүүлэхгүй байж байгаад маргааш нь буюу 27-ныхоо өглөө миний данс руу 2 сая төгрөгөө хүүтэй нь бодоод 2.110.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд 27-ныхоо өдөр би аймагт ирчихлээ та надад 3.500.000 төгрөг зээлээч гэж утасдаж манайд хүрч ирсэн. Би нэг ёондоотой юм хийх гээд байна одоохондоо хэлэхгүй гэж надад худлаа юм ярьсаар байгаад 3.500.000 төгрөгийг 2 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авахаар болоод нөхөр Түвшинтөгсийн Хаан банкны 54.......... гэсэн дансанд шилжүүлж аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа Т , Г.С нараас мөнгө нэхсэн боловч аль аль нь худлаа яриад Т  нь болохоор зээл гаргах гэсэн нөхөр маань зодож барьдаг зээл гаргаж болохгүй байна гээд худлаа яриад байдаг байсан. Тэгсэн намайг 29-ний өдөр хотод явж байхад Г.С над руу утасдаад дахиад 3.500.000 төгрөг зээлчих гэхээр нь та нар урьд нь зээлсэн мөнгө өгөөгүй байж одоо бол өгөхгүй Т  та хоёртой хатуу ярьж байгаад аймагт очиж мөнгөө олж авна шүү гэж хэлсэн. Тэгээд 7 сарын 1, 2-нд тэр хоёртой уулзаад явахад тэр хоёр мөнгийг маань олж өгөөгүй, тэгсэн Т ын эгч Батчимэг, С С ийн эгч Сонгууль нартай хамт Т.Б гийнд очсон. Тэгсэн Т.Б  нь Т ад миний дугаарыг өгч мөнгө авахуулаад түүнийгээ С ийн нөхрийн дансанд 3.300.000 төгрөгийг нь хийлгүүлж С  дарамталж байгаад 2.500.000 төгрөгийг нь өрөндөө авсан байсан. Энэ асуудлыг би яагаад мэдсэн гэхээр Т  нь эгч Б  4 сая төгрөгийг Т.Б  О гэх хүнийг зааж өгч авахуулаад авсан баримтан дээрээ С ийн дугаарыг биччихээрэй гэж хэлж авахуулсан байсан. Энэ үед С Т  нар Т.Б гийн удирдлаган дор надаас мөнгө зээлж авахуулсан байсан. Намайг энэ хэдтэй бөөнөөрөө очиж Т.Б тай уулзахад Т.Б  гэх эмэгтэй айхтар эмэгтэй байсан. Тэр хэдтэй маргалдаад миний мөнгийг төлнө төлөхгүй дээрээ хүрч байсан. Тийм учраас Т , Г.С хоёртой холбоотой 4 сая төгрөгийг бол эгч нар нь надтай хамт явж байгаад олж өгсөн. Харин С ийн авсан 3.500.000, 3.400.000 төгрөгийг надад төлөгдөөгүй байгаа, дээрх 6.900.000 төгрөгийг би С аас нэхэмжилж байгаа. Миний С  зээлсэн 6.900.000 төгрөг маань өдрийн 1 хувийн хүүтэйгээр 9 сая төгрөг надад төлөхөөр болоод байгаа юм. Ер нь бол С ийн ярианаас бол Г.С нь Т.Б гаас зээл авснаас болж их хэмжээний өрөнд орж зээлнээс зээлний хооронд явсаар байгаад ийм асуудал орсон гэж бодсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/

-шүүгдэгч Г.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “би С.О эгчээс мөнгө зээлж авахдаа буцааж төлөх боломжгүй байсан” гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна.

Дээрх нөхцөл байдлуудлыг дүгнэж шүүхээс шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарыг залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б О.Д  нарын “шүүгдэгч Т.Б Г.С нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байсан болно.

Залилах гэмт хэргийн шинж нь “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхитэй үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 Шүүгдэгч Н.Т  өмгөөлөгч М.Э  нь “шүүгдэгч Н.Т нь залилах гэмт хэргийг үйлдсэн. Залилах гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдсон. Гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч П.А д 18.319.249 төгрөг, хохирогч С.Одонтуяад 6.900.000 төгрөгний хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд гэмт хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч Т.Б Н.Т нараас тус бүр 9.159.624 төгрөгийг гаргуулж хохирогч П.А д, шүүгдэгч Г.С аас төлсөн 2.000.000 төгрөгийг хохирлоос хасч, түүнээс 4.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Одонтуяад олгох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Боржигон овогт Туяагийн Т.Б , Шарайд овогт Нарангэрэлийн Н.Т нарыг “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Хариркит овогт Гомбосүрэнгийн С  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын банкны дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа, гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

  Шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.   

Шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  

Улсын яллагчийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Т.Б г 3 жилийн хорих ялаар, шүүгдэгч Н.Т Г.С нарыг тус тус 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх дүгнээд шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нар нь бага насны хүүхэдтэй байгаа нөхцөл байдал, цаашид хохирогч нарын хохирлыг төлөх боломж зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Боржигон овогт Туяагийн Т.Б , Шарайд овогт Нарангэрэлийн Н.Т нарыг гэмт хэргийн хор уршгийг 06 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж,  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Хариркит овогт Гомбосүрэнгийн С   гэмт хэргийн хор уршгийг 06 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Т.Б гаас бусад шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.Б Г.С Н.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авах нь зүйтэй байна.

              Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б гийн Е1261726 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Б гийн эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өлзийтийн 45-02 тоот хаягт байх улсын бүртгэлийн Г-181008144 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 0.7 га газрын битүүмжилсэн /1.750.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, шүүгдэгч Н.Т  эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байх улсын бүртгэлийн Ү-18............. дугаартай 30.34 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц /25.747.055 төгрөгөөр үнэлэгдсэн/, Хэрлэн сум 4 баг Сариг А57 дугаар байр 00 давхарын 01 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү18..................  дугаар бүхий 15.68 мкв талбайтай авто зогсоолыг тус тус битүүмжилсэн /5.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, шүүгдэгч Г.С ийн эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр 11 дүгээр гудамжны 04 тоот байх газар Г-1817007633 дугаарт бүртгэлтэй зуны байшинг Ү-1817004272 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн /хувийн сууц 10.242.594 төгрөг, газар 2.446.500 төгрөг/ мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож  шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

 

          1.Шүүгдэгч Т.Б , шүүгдэгч Н.Т нарыг “бүлэглэж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг, шүүгдэгч Г.С  “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Н.Т нарыг гэмт хэргийн хор уршгийг 06 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.С  гэмт хэргийн хор уршгийг 06 сарын хугацаанд нөхөн төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б Г.С Н.Т нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б Г.С Н.Т нарыг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б Н.Т нараас тус тус 9.159.624 /есэн сая нэг зуун тавин есэн мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р баг А-27-23 тоотод оршин суух Арууд овогт Пүрэв-Очирын А д, шүүгдэгч Г.С аас 4.900.000 /дөрвөн сая есэн зуун мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багт тоотод оршин суух С.О-д тус тус олгосугай.

              6.Шүүгдэгч Т.Б Г.С Н.Т нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч Н.Т Г.С нарын бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3, 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б гийн Е1261726 дугаартай гадаад паспортыг буцаан олгож, шүүгдэгч Т.Б гийн эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байх улсын бүртгэлийн Г-18........... дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай 0.7 га газрын битүүмжилсэн /1.750.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, шүүгдэгч Н.Т  эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Сариг А38 дугаар байрны 32 тоот хаягт байх улсын бүртгэлийн Ү-18.................... дугаартай 30.34 мкв талбай бүхий 1 өрөө орон сууц /25.747.055 төгрөгөөр үнэлэгдсэн/, Хэрлэн сум 4 дүгээр баг Сариг А57 дугаар байр 00 давхарын 01 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү18..................  дугаар бүхий 15.68 мкв талбайтай авто зогсоолыг тус тус битүүмжилсэн /5.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн/, шүүгдэгч Г.С ийн эзэмшлээс Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Цогт-Өндөр 11 дүгээр гудамжны 04 тоот байх газар Г-1817007633 дугаарт бүртгэлтэй зуны байшинг Ү-1817004272 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн /хувийн сууц 10.242.594 төгрөг, газар 2.446.500 төгрөг/ мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

              8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б Г.С Н.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

 10.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б Н.Т Г.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   М.ЭНХМАНДАХ