| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00052/Э |
| Дугаар | 51 |
| Огноо | 2020-09-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төрмөнх
Улсын яллагч М.Мэндбаяр
Өсвөр насны шүүгдэгч Б.М түүний хууль ёсны төлөөлөгч У.А тэдгээрийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М холбогдох 2040000000071 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Хэнтий аймгийн Баянмөнх сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа, шагналгүй, ял шийтгэлгүй, Б.М
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны шөнө 23 цагийн орчимд Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Бор-Өндөр Цогцолбор сургуулийн баруун талд иргэн Б.О гараараа цохих, өшиглөх зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны далд хугарал, мурийлт, толгойн баруун зулай хэсэг болон хамар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хэсгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Б.М нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, Бор-Өндөр цогцолбор сургуулийн баруун талд Б.О эрх чөлөөнд халдан зодож тархи доргилт, хамрын ясны далд хугарал, мурийлт, толгойн баруун зулай хэсэг болон хамар орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хэсгийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 06-ны орой Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байранд байдаг найз Ж гэрт хамт байж байгаад 23 цаг болж байхад манай гэр лүү явахаар Ж , Цог нарын хамт гарсан. Тухайн үед Ж гэрт хүн байгаагүй, бид хоёр хоол идчихээд байж байхад гаднаас Цог ганцаараа орж ирсэн юм. Ж гэрээс гараад Бор-Өндөр сумын соёлын төвийн урд талаар нь тойроод зүүн талаар нь гараад явж байхад Бор-Өндөр цогцолбор сургуулийн баруун талд, хашааны хаалганы орчимд манай нөгөө ангийн С М С дүү гурав тааралдахаар нь Ж , Цог бид гурав гар бариад, мэндэлсэн. Би Мөнхдаваатай гар барьж мэндэлсэний дараа, С гар бариад "юу байна" гэж асуухад С "Айн" гэж том, чанга дуугарсан. Тэгээд С бид хоёрыг өөд өөдөөсөө хараад зогсож байхад Б.М над руу ирээд "Яасан хөгшөөн" гэж асуухаар нь би чамтай бол муудахгүй гэж Мөнхдаваад хэлсэн. Тэгтэл Б.М шууд миний хамар луу гараараа хоёр удаа цохисон. Миний хамраас цус гоожихоор гараараа дараад доошоо суусан чинь Б.М миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би босоод Б.М руу очоод тэвэрсэн чинь Б.М миний уруул руу нэг удаа мөргөсөн. Дараа нь намайг хавирч арагш нь унагасан, арагшаа унахдаа толгойгоороо савж унасан. Тэгээд М намайг зодохоо болихоор нь хамт Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байранд очоод С найз руугаа залгаад ус гаргаж ирээд миний цусыг цэвэрлэсэн, би өөрөө цусаа угаасан. 45 дугаар байрны гаднаас М С С дүү гураваас салаад Ж бид хоёр хамт 47 дугаар байранд Ж иин гэрт очиж хоносон. Ж бид хоёртой хамт явж байсан, Цог ч гасэн 45 дугаар байрны гаднаас салаад гэр рүүгээ явсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өглөө намайг Ж гэрт байхад Б.М орж ирээд уучлалт гуйж байсан. Миний хамар хавдсан, гэмтсэн байсан болохоор Мөнхдаваатай учраа олоогүй. Миний толгой, уруул, нүд, хамар хавдсан. Улаанбаатар хотод очоод Шагшаа гэх эмнэлэгт үзүүлэхэд хамрын яс цөмөрсөн, мурийсан байсан. Үүнээс өөр гэмтэл шарх учраагүй. Намайг Б.М ганцаараа зодсон. Тухайн үед Б.М С хамт явж байсан ч гэсэн С зодоонд оролцоогүй, хараад зогсож байсан. Надтай хамт явж байсан Ж , Цог хоёр М надаас салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Ж бид хоёр архи уугаагүй, Цог ч гэсэн архи уугаагүй байсан. М С хоёр ч гэсэн архи уугаагүй эрүүл байсан. Б.М бид хоёр өмнө нь муудаж маргалдаж байгаагүй, тухайн үед ямар шалтгаанаар намайг зодсоныг нь мэдэхгүй байна. Би уг нь С юм яриад байж байхад хажуунаас орж ирээд зодсон. Би М эсрэг ямар ч үйлдэл хийгээгүй зодуулсан. Би М толгой руу мөргөөгүй. Надад гомдол санал байхгүй байна. Гэхдээ эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгний зардалд гарсан, үүнийгээ нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-н 8-9-р хуу/
Өсвөр насны шүүгдэгч Б.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “2020 оны 08 дугаар сарын 06-ны орой Бор-Өндөр сумын 1 дүгээр баг усан оргилууртай сагсан бөмбөгийн шийдэн дээр найз С болон С дүүгийнд сагс тоглож байгаад дуусаад орой харих гээд явж байсан. Тэгэхэд Бор-Өндөр сумын Бор-Өндөр цогцолбор сургуулийн баруун талаар урагшаа явж байхад сургуулийн хашааны баруун талд хаалганы орчимд нөгөө ангийн О Цог, Ж нар хамт явж байхад тааралдсан. Тэд нартай тааралдаад О мэндлээд гар бариад өнгөрсөн. Тэгэхэд Ж , С хоёр хоорондоо гар барих үедээ маазраад муудаж байгаа юм шиг болсон чинь Б.О С руу “Яагаад байгаа юм” гээд муудах шиг болсон. Би тухайн үед түрүүлээд урд нь гараад явж байсан. Би эргэж Б.О руу очоод С Б.О хоёрыг салгасан чинь Б.О над руу “Чамтай юм ярихгүй” гэж хэлэхээр нь би О “Чи архи уучихсан байна шүү дээ, дараа яръя" гэж хэлсэн. Тэгтэл Б.О над руу ирээд цохих гэж байгаа юм шиг гараараа далайхаар нь О нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Надад цохиулаад Б.О доошоо суусан. Тэгэхэд миний араас нь нэг нь татаж холдуулсан, тэгэхэд хойшоо болохдоо хөл алдаад өшиглөсөн байж магадгүй, санаатай өшиглөсөн зүйл байхгүй. Тэгэхэд Б.О над руу гүйж ирээд намайг боохоор нь би О хажуу тийш нь унагаасан. Тэгээд би суугаад ярилцъя гэхэд үгүй гээд байхаар нь сургуулийн хашаа руу ороод сууж байсан. Намайг сууж байхад Б.О над руу ирээд намайг босоод ир гэхээр нь боссон чинь намайг заамдсан, тэгэхээр нь зөрүүлээд заамдсан. Тэгж байгаад би заамдсан гараа тавьсан чинь Б.О намайг өөр рүү татсан чинь би очоод мөргөсөн. Тэгээд бид нар хоорондоо муудахаа болиод салаад 45 дугаар байрны гадаа очоод С дүүгийн найз нь гэрээсээ ус гаргаж өгсөн. Гаргаж ирсэн усаар нь Б.О нүүрээ угааж цусаа цэвэрлэсэн. Тэгээд би О Ж хоёрыг 49 дүгээр байранд хүргэж өгөөд харьж амарсан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өглөө Ж гэрт очоод Отгонсайханаас уучлалт гуйсан. Б.О бид хоёр муудаж байгаагүй. Тухайн үед би эхлэж О муудаагүй. О С хоёрыг хоорондоо маргалдах шиг болохоор болиулсан чинь Б.О намайг цохих гээд гараараа далайхаар нь би цохичихсон юм. Би архи уугаагүй эрүүл байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Б.О намайг гараараа боосон болохоос биш өөр үйлдэл хийгээгүй. Надтай хамт О зодсон хүн байхгүй, би ганцаараа зодсон. Надтай хамт явж байсан С болон О хамт явж байсан Ж нар зодоонд оролцоогүй.” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуу/
Гэрч Х.Ж мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн үед намайг гэртээ ганцаараа байхад манай найз Б.О ганцаараа орж ирсэн. Б.О манай гэрт утсаа цэнэглэнэ, усанд орно гэж орж ирсэн. Тухайн үед О гэрт тоггүй байна гэж байсан. Б.О бид хоёр манай гэрт орой болтол байж байгаад хоол хийж идээд дараа нь манай гэрээс хамт гарсан. Тухайн үед орой 23 цаг болж байсан. Б.О бид хоёр манай гэрээс гараад Бор-Өндөр сумын соёлын төвийн урд талаар зүүн тийшээ алхаад зүүн талд нь гараад явж байхад Бор-Өндөр цогцолбор сургуулийн баруун хашааны хаалганы орчимд нөгөө ангийн М С С хамаатны дүү гуравтай тааралдсан. Б.О бид хоёр тэд нартай тааралдаад мэнд мэдээд, гар бариад явах гэхэд О С хоёр хоорондоо маргалдах шиг болсон. Би тэд нараас зайтай байсан болохоор юу ярьсаныг нь сонсоогүй. С Б.О хоёр өөд, өөдөөсөө хараад зогсож байсан. Тэгэхэд Б.М тэр хоёр руу очоод "Найз яагаад дээрэлхээд байгаа юм бэ" гэж хэлэхэд Б.О "Чамтай бол муудахгуй, чи цаанаа байж бай" гэж хэлсэн чинь О нүүр рүү нь Б.М гараараа 2 удаа цохисон. Тэгэхэд О хамраас цус гараад доошоо тонгойгоод суусан чинь О нүүр рүү нь Б.М нэг удаа өшиглөсөн. Тэгээд Б.О босож ирээд М барьж аваад заамдаад боосон чинь Б.М О хамар руу нь нэг удаа мөргөсөн. Дараа нь О хавираад унагасан. Тэгээд Б.М О зодохоо больсон. Тухайн үед С С хамаатны дүү бид гурав хараад зогсож байсан. Тэгээд бид нар 45 дугаар байрны гадаа очоод С хамаатны дүүгийн найзыг ус гаргаад өгчих гэж гуйгаад гаргаж ирсэн усаар нь Б.О нүүрээ угааж, цусаа цэвэрлэсэн. Тэгээд тэд нараас салаад Б.О бид хоёр манай гэрт очиж хоносон. Маргааш өглөө нь Б.М ганцаараа манай гэрт орж ирээд Отгонсайханаас уучлалт гуйж байсан. Б.О бид 2 архи уугаагүй эрүүл байсан. М С нар архи уугаагүй эрүүл байсан, сагсны шийдэн дээр тоголж байгаад явж байна гэж байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, намайг цохиж зодсон хүн байхгүй. Би зодоонд оролцоогүй, салгах гэж оролдсон боловч дийлээгүй. О Б.М ганцаараа зодсон, хамт явж байсан 2 нь зодоонд оролцоогүй. М Б.О цохиж зодоогүй, ямар нэгэн байдлаар өөдөөс нь үйлдэл хийгээгүй. О С юм яриад байж байхад нь буруугаар ойлгосон уу, яасан, найз дээрэлхэлээ гэж ирээд зодсон. Тэрнээс биш О Б.М хоёр хоорондоо муудаагүй байсан. О хамар, нүд, уруул, толгой нь хавдсан байсан, өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Б.О Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсэн гэж байсан, тэгээд юу болсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 11-12-р хуу/
Насанд хүрээгүй гэрч Г.Цогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2020 оны 08 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байгаад Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг рүү хүн эргээд хоол аваачиж өгсөн юм. Намайг эмнэлэг дээр байхад манай ангийн Б.О над руу утсаар яриад "Ж бид хоёр хоол хийгээд байж байна, нэг ундаа аваад ирээч" гэж хэлэхээр нь эмнэлгээс гараад дэлгүүрээс нэг ундаа аваад Бор-Өндөр сумын 2 дугаар баг 49 дүгээр байранд байх Ж гэрт очсон. Тэгэхэд Ж , Б.О хоёр хамт хоол хийгээд байж байсан. Бид нар хамт хоол идээд орой 23 цагийн үед Ж гэрээс хамт гараад Бор-Өндөр сумын соёлын төвийн урд талаар яваад Бор-Өндөр цогцолбор сургуулийн баруун талд хашааны хаалганы ойролцоо явж байхад нөгөө ангийнхаа С М миний танихгүй нэг хүүхэдтэй хамт гурвуулаа явж байхад нь таарсан. Тэд нартай таараад мэнд мэдээд явах гэтэл эхлээд Ж , С хоёр хоорондоо бага зэрэг маргасан. Тэгэхэд Б.О С руу томроод маргалдсан. С Б.О хоёр хоорондоо маргалдаад өөд өөдөөсөө хараад зогсож байхад Б.М Б.О руу очоод уурлаад хоорондоо маргалдсан. Б.М Сүхбатыг өмөөрөөд байсан. Тэгж байгаад Б.М эхлээд О нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгэхэд О хамраас цус гоожоод доошоо суусан. Тэгээд Б.О босоод Б.М руу очоод хоорондоо барьцалдаад авсан чинь Б.М О хоёр удаа унагаасан. Дараа нь О босож ирээд байхад нь Б.М О нүүр рүү нэг удаа мөргөсөн. Б.О Мөнхдаваад мөргүүлээд газар унасан, тэгэхээр нь бид нар татаж босгоод Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны гадаа очиж суусан. Тэгэхэд Мөнхдаваатай хамт явж байсан С хүн рүү залгаад ус авчруулсан. Авчирсан усаар нь Б.О нүүр гараа угааж цусаа цэвэрлэсэн. Тэгээд би тэндээс тэд нараас салаад гэр рүүгээ ганцаараа явсан. О Ж бид гурав архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. С Б.М хоёр архи уугаагүй байсан. Миний биед учирсан гэмтэл шарх байхгүй, намайг цохиж зодсон хүн байхгүй. Би зодоонд оролцоогүй, салгах гэсэн боловч дийлээгүй. О Б.М ганцаараа зодсон, Мөнхдаваатай хамт явж байсан хоёр зодоонд оролцоогүй. М Б.О цохиж зодоогүй, нэг ч цохиогүй. О хамраас цус гоожиж байсан, толгой, хамар нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуу/
Гэрч У.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Миний төрсөн дүү Б.М нь 2002 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Хэлэн суманд төрсөн. Бага байхаасаа эцэг эх дээрээ Баянмөнх суманд өсөж хүмүүжсэн. Баянмөнх сумын ерөнхий боловсролын сургуульд ирж сурсан. Бор-Өндөр суманд байхдаа манай гэрт байдаг. Манай дүү хичээл сурлагандаа сайн, сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг. Манай аав, ээж хоёр Баянмөнх суманд эрхэлсэн ажилгүй байдаг, хэвийн гэр бүлд өссөн хүмүүжилтэй. Зан байдлын хувьд шударга, ах эгч нарынхаа үгнээс гарахгүй, даруухан, томоотой хүүхэд. Хүүхдүүдтэй ойр дотно найзлахгүй, гэрээс гарахгүй байдаг. Гэрээс гарах үедээ надад байнга хэлдэг. Манай дүү архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, тамхи татахгүй. Биеийн эрүүл мэнд сайн, сэтгэцийн хувьд эрүүл. Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй. Өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. Энэ жил Бор-Өндөр цогцолбор сургуулийг төгсөөд ШУТИС-д оюутан болсон. Манай дүү анги хамт олондоо нэр хүндтэй.” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 72 дугаартай
Өсвөр насны шүүгдэгчийн нас тоолсон тэмдэглэл /32-33 хуу/, Хохирлын мөнгө 480.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 39 хуу/, Сурагчийн хувийн хэрэг /хх-н 45-50 хуу/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /52 хуу/, Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, Хэргийн материалтай танилцсан хуудас, хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/, Б.М Прокурорт гаргасан хүсэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн эрх чөлөөнд хэрхэн халдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, дээрх мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.О биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.О биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Б.О эх Э.Болормаа нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгчээс 480.000 төгрөгийг хүлээн авсан түүнд гомдол, санал байхгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахуун, зан заншлын хэм хэмжээг үл тоомсорлосон зүй бус үйлдлээс шалтгаалсан байна
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР