| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0678/Э |
| Дугаар | 696 |
| Огноо | 2020-08-24 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 696
2020 08 24 2020/ШЦТ/696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Г.Ууганбаатар,
Шүүгдэгч: Т.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Т.Л-д холбогдох эрүүгийн 2011 0000 00761 дугаар эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4 эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 45-478а тоотод оршин суудаг,
Урьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
-Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн,
-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн Б овогт Т.Л,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т.Л нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутагт согтуугаар тодорхой шалтгаангүйгээр Б.Отгснбаярын зүүн гарын шуу, хуруу хэсэгт хагархай шилээр зүсч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т..Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэртээ найз Билгүүний хамт 12 цагийн үед 2.5 литрийн савалгаа 1 том пиво хувааж уучхад 15 цагийн орчимд манай гэрийн ойролцоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Дундын буудлын тэнд байдаг дэлгүүрээс тамхи авчхаад замын хажууд зогсож байсан байтал манай тэр хавийн Дөкө, Жоохноо 2 зогсож байхаар нь мэнд мэдээд юм яриад зогсож байтал баруун талд нэг залуу хогийн сав ухаж байснаа хогийн савнаас шил аваад хагалаад надруу дайраад миний хүзүүрүү дайраад байхаар нь би зүүн гараараа хаасан чинь миний зүүн гар зүсэгдээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Би замын хажууд зогсож байтал тэр залуу хогийн сав ухаж байснаа шил гаргаж ирээд л шилээ хагалснаа надруу дайраад би гараараа хаах үед миний гар зүсэгдсэн юм. Би тэр залууг танихгүй бөгөөд сүүлд нэрийг нь Т.Л гэж мэдсэн тухайн үед маргалдаж муудалцсан зүйл болоогүй тэр хүнтэй би нэг ч үг дуугараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч З.Төвсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Тус өдрийн 14-15 цагийн үед өөрийн төрсөн дүү Түвшинсанаагийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны ард байдаг хүрээлэн хүүхдийн тоглоомын саад луу очиж жоохон сагс тоглож байгаад дүүгийн хамт хүрээлэнгийн дээр байдаг хүнсний дэлгүүр орох гэж байтал зүс таних Отгонбаяр ахтай таараад мэнд мэдэлцээд, хаана юу хийж байгаа талаараа ярилцаад машин зам руу алхаж төв замын хажуухан талд зогсож байтал доороос урьд өмнө 2-3 удаа харж байсан үл таних ах хогийн савны хажууд очоод ухаж байгаад бор өнгийн дарсны шил гаргаж ирээд хашаанд хагалаад Отгонбаяр ах руу “ална даа” гэж орилоод дайрах үед Отгонбаяр ах гараараа хаагаад зүүн гарын шуу хэсгээ зүсүүлчихсэн тэгээд би үл таних залууг ахаас холдуулаад Отгонбаяр ахын гарыг хуурай салефитикаар арчаад зогсож байтал үл таних залуу Отгонбаяраас уучлалт гуйгаад “Уучлаарай би жоохон уурандаа ингэчихлээ, согтуу байсан юм аа” гээд л байсан удалгүй цагдаа нар ирээд үл таних залууг авч яваад 103 араас нь ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч З.Түвшинсанаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...Тус өдөр өөрийн төрсөн ах Төвсанаагийн 14-15 цагийн үед гэрээсээ гараад тоглоомын саадан дээр тоглож байгаад ахтайгаа цуг дэлгүүр орох гээд явж байтал Отгонбаяр ах дэлгүүрээс тамхи, 2,5 литрийн савалгаатай том пиво барьчихсан гарч ирээд бид 3 гарч ирээд замын хажуухан талд зогсоод мэнд мэдээд зогсож байтал үл таних ах доороос алхаж ирснээ хогийн савнаас нэг бор өнгийн дарсны шил хашаанд хагалаад Отгонбаяр ахлуу дайраад “Чи өнөөдөр шоронд чинь ороод өгий” гэж орилоод хүзүүлүү нь дайрсан чинь Отгонбаяр ах зүүн гараараа хаагаад гар нь зүсэгдчихсэн тэгээд бид нар сандраад Төвсанаа ах үл таних залууг Отгонбаяр ахаас холдуулаад байж байтал удалгүй 103, цагдаа нар ирсэн. ...үл таних залуу ямар шалтгааны улмаас Отгонбаяр ахыг гэмтээсэн талаар нь мэдэхгүй байна. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж муудалцсан зүйл огт байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №7823 дугаартай “ 1.Б.Отгонбаярын биед зүүн гарын шуу /2 ширхэг/, дунд хуруунд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн гурваас доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Унах, ойчих зэргийн үед үүсэх боломжгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
Шүүгдэгч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Би өчигдөр буюу 2020 оны 07 сарын 05-ны айлын хашаанд шонгийн модны нүх ухаж өгөөд хариуд нь 0500 граммын архи аваад найзынхаа хамт уугаад харих замдаа Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны замын эсрэг талын хогийн савны хажууд зогсож байсан чинь үл таних 3 залуу 174 дүгээр цэцэрлэгийн урдаас намайг даллаад дуудаад байхаар нь би яваад очсон чинь зүс мэдэх Ондогноо гэх залуу “За яах юм, охин тахиа минь” гээд сонин сонин юм яриад байхаар нь би эргэж хараад явж байтал араас Ондогноо “Ээ ийм ш дээ, охин тахиа” гээд орилоод байхаар уур хүрээд хогийн савны ойролцоо нэг бор өнгийн дарсны шил газар хэвтэж байхаар нь аваад сараалжин хашаанд хагалаад эргэж хараад айлгах гээд далайсан чинь Ондогноо гэх залуу зүүн гараараа хаагаад бугалга хэсгийг зүсчхээд би айгаад уучлалт гуйсан чинь “Зүгээрээ зүгээр ийм жоохон юман дээр гээд Сэнгүр пиво хүнээр авчруулаад уугаад сууж байсан чинь цагдаа нар ирсэн. ...Дээрх гэмтлүүдийг би Б.Отгонбаярын биед дарсны шил хагалаад гарыг нь зүсэж учруулсан. ...тухайн үед Ондогноо үг хэлээр доромжлоод байхаар нь уур хүрээд айлгах гээд дарсны шил хагалаад далайсан чинь гараараа хаачихсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31-р хуудас/,
Хохирогч Б.Отгонбаяраас Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан хүсэлт “...одоо уг асуудалтай холбоотой гэм буруу болон хохирлын маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хавтаст хэргийн 78-р хуудас/
Шүүгдэгч Т.Л-н Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хандан гаргасан хүсэлт “...Отгонбаяр бид хоёр сайн дурын үндсэнд эвлэрч гэм буруу болон хохиролын маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” /хавтаст хэргийн 79-р хуудас/
Шүүгдэгч Т. Л- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43-р хуудас/
Шүүгдэгч Т.Л-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, түүний хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 32-42-р хуудас/,
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутагт тодорхой шалтгаангүйгээр хохирогч Б.Отгонбаярын зүүн гарыг шилний хагархайгаар зүсэж хүний биед зүүн гарын шуу /2 ширхэг/, дунд хуруунд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Отгонбаяр, гэрч З.Төвсанаа, насанд хүрээгүй гэрч З.Түвшинсанаа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн №7823 дугаар, шүүгдэгч Т.Т.Лийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Л нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Прокуророос шүүгдэгч Т.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Отгонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтэндээ: “...Т.Л-д шилээр зүсүүлж биедээ хөнгөн хохирол авсан. Одоо уг асуудалтай холбоотой гэм буруу болон хохирлын маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн байх тул шүүгдэгч Т.Т.Л нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Т.Л нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн боловч шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусгасан болох нь суллагдсан этгээдийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул түүнийг тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ..
Шүүгдэгч Т.Л нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болг