Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 640

 

 

  2020        08          03                                   2020/ШЦТ/640

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нэргүй, 

улсын яллагч Ц.Майбаяр,

  шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Н-д холбогдох эрүүгийн 2011 0000 00718 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 08 сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1995 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт, Алтангадас трейд ХХК-д гагнуурчин ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 13 дугаар гудамжны 28в тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Жалгын 1-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Б овогт Н.Н .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Жалгын 1-4 тоотод байх гэртээ согтуугаар хамтран амьдрагч Г.Мөнхчимэгийн цээж хэсэгт тохойгоороо цохих, орон дээрээс унагаж нүүр, толгой, хүзүү, ташаа хэсэгт цохих, өшиглөх, үсдэх, хөлөнд өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөр байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Г.Мөнхчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  “...2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед хамтран амьдрагч Н.Н-г согтуу байхаар нь очиж аваад 22 цагийн үед гэртээ ирэхэд хэл амаар доромжлоод байхаар нь аргалж байгаад унтуулсан. Тэгээд унтах гээд хэвтэж байтал Н.Н шээсэн байхаар нь би гэрэл асаагаад яаж байгаа юм бэ гэтэл цээж хэсэгт тохойгоороо нэг удаа цохиод би орон дээрээс унасан. Тэгтэл босч ирээд миний толгой, хүзүү, ташаа хэсэгт гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн. Би гараад зугтаах гэтэл араас үснээс зулгааж гэрт оруулаад хөл рүү өшиглөж зодсон. Тэгээд байж байгаад гараад явахаар нь би эгч Алтанчимэгт хэлээд эгч маань дуудлага өгсөн байсан. Нэг их удалгүй цагдаа ирээд Н.Н-г аваад явсан. ...Тухайн үед бол би орондоо шээчихлээ гэснээс болж би уурлахад намайг зодсон. Энэ асуудлаас л болж хэрүүл маргаан эхэлсэн юм. Урд нь Н.Н намайг зодож нүдэж гэмтэл учруулж байгаагүй бөгөөд хэрүүл маргаан хийх үе бол байсан. ...намайг дарамтлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрхшээлдээ байлгаад байдаг зүйл бол байхгүй. Бид хоёрын хооронд гэр бүлийн асуудлаас болж маргалдах асуудал бол байдаг. ...ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 17- ны өдрийн 7113 дугаартай “1. Г.Мөнхчимэгийн биед баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, нуруу, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/

Шүүгдэгч Н.Н-н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 51-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 50-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 52-р хуудас/, шүүгдэгч Н.Нгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 63-р хуудас/, хохирогч Г.Мөнхчимэгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 62-р хуудас/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 6-7-р хуудас/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Жалгын 1-4 тоотод байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.Мөнхчимэгийн цээж хэсэгт тохойгоороо цохих, орон дээрээс унагаж нүүр, толгой, хүзүү, ташаа хэсэгт цохих, өшиглөх, үсдэх, хөлөнд өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний биед баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хоёр бугалга, зүүн шуу, нуруу, баруун тохойд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Г.Мөнхчимэгийн “...2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 21 цагийн үед хамтран амьдрагч Н.Н-г согтуу байхаар нь очиж аваад 22 цагийн үед гэртээ ирэхэд хэл амаар доромжлоод байхаар нь аргалж байгаад унтуулсан. Тэгээд унтах гээд хэвтэж байтал Н.Н шээсэн байхаар нь би гэрэл асаагаад яаж байгаа юм бэ гэтэл цээж хэсэгт тохойгоороо нэг удаа цохиод би орон дээрээс унасан. Тэгтэл босч ирээд миний толгой, хүзүү, ташаа хэсэгт гараараа цохиод хөлөөрөө өшиглөсөн. Би гараад зугтаах гэтэл араас үснээс зулгааж гэрт оруулаад хөл рүү өшиглөж зодсон. Тэгээд байж байгаад гараад явахаар нь би эгч Алтанчимэгт хэлээд эгч маань дуудлага өгсөн байсан. Нэг их удалгүй цагдаа ирээд Н.Н-г аваад явсан.” гэх мэдүүлэг,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 17- ны өдрийн 7113 дугаартай “...Г.Мөнхчимэгийн биед баруун зовхи, баруун чамархайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, 2 бугалга, зүүн шуу, нуруу, баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Г.Мөнхчимэг нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Н.Н нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Н нь урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч Б.Сүхтогоогийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Г.Мөнхчимэг нь нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага бол