| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0667/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/689 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/689
2020 08 20 2020/ШЦТ/689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,
Улсын яллагч: Ц.Батбямба,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Даваахүү
Шүүгдэгч: Х.А, түүний өмгөөлөгч Г.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямбаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Х.А -д холбогдох эрүүгийн 2011 0000 00687 дугаар 2 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, .................. өдөр Улаанбаатар хотод төрсөн, ............ настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, .................. ХХК-д эдийн засагч ажилтай, ам бүл 3, эх, эгч нарын хамт, Сүхбаатар дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, О овогт Х.А
Холбогдсон хэргийн талаар:
Х.А нь ...................... өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрээс өөрийн “.................” нэртэй фэйсбүүк цахим хуудсаас олон нийтийн сүлжээгээр хохирогч ..............рыг “...” “Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй” “Тэр хүчирхийлэгчдэд нь чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн постерийг фэйсбүүкээс татан авч, тэр чигээр нь өөрийн фэйсбүүк хаягаар постолсон учраас өнөөдөр энд зогсож байна. Постерийг би өөрөө бэлдээгүй. Энэ талаар би мөрдөн байцаагчид хэлсэн ба мөрдөн байцаагч үүнийг бэлдсэн хүнийг хайж байгаа, уг постерийг анх нийтэлсэн болон бэлтгэсэн хүн нь олдоогүй гэж надад хэлсэн Гэхдээ өөрийн гар утсандаа татаж аваад фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн нь үнэн ...” гэв.
Хохирогч Х.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Г” нэртэй фэйсбүүк хаягнаас "...Х.Н чи 14тэй охиныг яг яасын? МАНАН чинь чамайг ингэж дасгажуулаа юу!” гэсэн бичвэртэй постыг “Коммунистууд өөрсдөө бага насны рмдуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт батлаж гаргасан 14 настай хүүхдийг г.чиндэж болох хуулиа өөрчлөхгүй. Тэр хүчирхийлэгчдэд чинь эрүүгийн хэрэг үүсгэх бсломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж заздаа гомд” гэсэн бичвэртэй зурагт хуудас /зурган постер/-ын хамт нийтэлж фэйсбүүк г.лжээгээр дамжуулан олон нийтэд тараасан байсан. Миний хувьд тийм утга агуулгатай хууль санаачилж батлуулсан явдал огт гайхгүй, ер нь тийм хууль Монгол Улсад байхгүй, би тийм зүйл хаана ч хэзээ ч ярьж сайгаагүй. Энэ сэдвээр хамгийн анх 2018 онд хавраас эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр намайг дээрх хуулийн заалтыг санаачилж батлуулсан мэтээр гүтгэж, соромжилсон илт худал мэдээлэл явагдаж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцэж тайл хийх, олон нийтэд зөв ойлголт өгөх зөв чөлөө тэр болгон гараад байдаггүй юм. Ер нь бол 2015 оны Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” 1. Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой оайсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс -аван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт байгаа болохоос 14 настай хүнийг хүчиндсэн тохиолдолд тохиролцож 450 нэгжээр торгох тухай ойлголт энэ хуулинд огт байхгүй. Урьд өмнөх буюу 1961, 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүгдэд нь “Хүчиндэх” болон “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг хоёр өөр төрлийн гэмт хэрэг гэж үзэн тусад нь зүйлчилж байлгасаар ирсэн байдаг. Жишээбэл 1958 оны 11 дүгээр сард тухайн үеийн Ардын их хурлын тэргүүлэгчдээс Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж баталсан байдаг. Уг хуулийн 86 дугаар зүйлд “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх”. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдвэл дөрвөн жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэнэ.” гэсэн. Энэ хуулийн 88 дугаар зүйлд “Хүчиндэх” в/. Бага насны хүүхдийг хүчирхийлж хурьцал үйлдвэл наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорьж шийтгэнэ.” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан. Мөн 1986 оны 05 дугаар сард Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Энэ хуулийн 110 дугаар зүйлд “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх”. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих буюу нэг жил зургаан сар хүртэл хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ял шийтгэнэ, гэж заасан ба “Хүчиндэх” буюу 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Хүчиндэх хэргийг онц аюултай рецидив гэмт хэрэгтэн үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь хохирсон буюу бусад онц хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл аован дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол нутаг заах буюу заахгүйгээр наймаас арван таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалт байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйл буюу “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй хурьцал үйлдэх” гэсэн зүйлийн 1 дэх хэсэгт “Насанд хүрсэн этгээд ‘охирогчийг арван зургаан насанд хүрээгүй гэдгийг мэдсээр байж хурьцал үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй "энцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурав жил хүртэл хорих ял шйтгэнэ.” гэсэн зохицуулалт байсан. Уг хуулийн 126 дугаар зүйл “Хүчиндэх” гэсний 126.1 дэх хэсэгт ‘Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион сайгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван сөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.” гэсэн зохицуулалт байсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл ‘Хүчиндэх” гэсэн хэсэгт “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл зд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг •алимуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалт байгаа. Нөгөө 14 нас хүрээгүй хүүхдийг хүчиндсэн, энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн оолгосон, гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэсэн заалтууд мөн байгаа. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг бага -асны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.”, 4 дэх хэсэгт “энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ”. гэж хүндрүүлэх нөхцлийг нь тодорхой дурдаж хуульчилсан байгаа. Намайг санаачилсан гээд байгаа Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйл “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэсний 1 дэх хэсэгт “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй оолохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байгаа. Энэ зүйл дээр 14 настай хүнийг хүчиндсэн тохиолдолд тохиролцож 450 нэгжээр торгох тухай ойлголт энэ хуулинд огт байхгүй. Тэгээд ч би уг зүйлийг санаачилж батлуулаагүй.Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийг 2015 онд УИХ баталсан байдаг ба тухайн үед би УИХ-ын гишүүн болоогүй байсан. Өөрөөр хэлбэл би тухайн хуулийг УИХ дээр хэлэлцэж батлах үйл ажиллагаанд оролцоогүй. Миний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтийн хэрэгслээр /фэйсбүүк сүлжээгээр/ тарааж байгаад гомдолтой байна. ...Миний талаар ил худал мэдээлэл тарааж байгаа энэ үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Мөн УИХ-ийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намайг улс төрийн зорилгоор захиалгаар гүтгэж, намайг 14 настай охинтой бэлгийн харьцаанд орж болно гэсэн хууль санаачилсан мэтээр илт худал мэдээлэл тарааж байгаад маш их гомдолтой байна. Эрүүгийн хуулийн түүхэн уламжлал, одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг интернэт цахим орчноос үзэхэд нээлттэй байгаа. Намайг 14 настай охинтой бэлгийн харьцаанд орж болно гэсэн хуулийн зүйл заалтыг санаачилж хуулинд тусгаагүй гэдгийиг мэдсээр байж зориуд миний нэр төрд халдаж УИХ-ийн сонгуульд ялагдуулах гэж санаатайгаар хийж байгаа үйлдэл гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 71-75-р хуудас/
Шүүгдэгч Х.А мөрдөн шалгах ажиллааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2005 оноос одоог хүртэл Уулын спортоор хичээллэж эхлэсэн бөгөөд уулын холбоо болон найз нөхөдтэйгээ харилцах, мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор 2014 онд байхаа оныг сайн санахгүй байна “Г” нэртэй фэйсбүүк аккаунтыг нээж, одоог хүртэл ашиглаж байна. ...Х.Н гишүүнийг 14-тэй охинтой бэлгийн харьцаанд орж болдог хууль санаачилсан гэж фэйсбүүк цахим орчинд яваад байхаар нь би үнэхээр тийм хууль санаачилж батлуулсан юм байх гэж бодоод Х.Н чи 14-тэй охиныг яг яасын? МАНАН чинь чамайг ингэж дасгалжуулаа юу!!! гэж өөрийн цахим хуудсандаа пост хийсэн. ...цахим сайт болон олон нийтийн телевизээр 14 настай хүүхдийг насанд хүрсэн хүн гэж үзнэ гэсэн утгатай мэдээлэл явж байсан. Уг мэдээллийг уншихэд УИХ-ын гишүүн Х.Н ын санаачилсан хуулинд тэгэж тусгагдсан байна гэсэн утга бүхий мэдээлэл фэйсбүүкээр яваад байхаар нь би үнэхээр тийм хууль санаачилж батлуулсан юм байх гэж бодоод, өөрөө охин хүүхэдтэй учир Х.Н гишүүний санаачилсан тэр хуулийг нь эсэргүүцэж пост бичсэн юм. Би Х.Н гишүүн үнэхээр тийм хууль санаачилсан эсэхийг би нягтлаагүй, буруу ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнээс харж өөрийн цахим хуудсанд байршуулж, бусдад түгээсэндээ маш их харамсаж байна. Би Х.Н гишүүнийг 14-тэй охинтой бэлгийн харьцаанд орж болно гэсэн хууль санаачлаагүй гэдгийг мэдээд өөрийн оруулсан постоо устгасан. Мөн өөрөөс нь фэйсбүүк чатаар нь уучлалт гуйсан. ...Фэйсбүүкээр Х.Н гишүүнийг 14-тэй охинтой бэлгийн харьцаанд орж болдог хууль санаачилсан гээд яваад байхаар нь тийм юм байх гэж бодоод өөрийн цахим хуудсандаа пост бичсэн юм. Би бусдад мэдээлэл түгээхдээ үнэх худлыг нь нягтлаагүй, бусдын үгийг үнэн мэтээр ойлгож худал мэтээлэл тараасандаа маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 129-131-р хуудас/
Гэрч Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 138-139-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 2-5-р хуудас/
Г нэртэй фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 13-20-р хуудас/
Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 25-30-р хуудас/
Шүүгдэгч Х.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / 2-р хавтаст хэргийн 80-р хуудас/
Шүүгдэгч Х.А-н иргэний үнэмлэхний лавлагаа, түүний хувийн байдлын талаарх баримтууд / 2-р хавтаст хэргийн 84-94р хуудас/
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Х.А нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрээс өөрийн “Гал Бороо” нэртэй фэйсбүүк цахим хуудсаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн буюу хохирогч Х.Н ыг “Х.Н чи 14-тэй охиныг яаг яасын!!! МАНАН чинь чамайг ингэж дасгалжуулаа юу...” “.........” “Тэр хүчирхийлэгчдэд нь чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэж нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Х.Н , шүүгдэгч Х.А нарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг, “.........” нэртэй фэйсбүүк хаяганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.А-н үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна. Шүүгдэгч Х.А нь өөрийн цахим орчинд буюу фэйсбүүк сайтад байрших хэрэглэгчийн бүртгэлээр олон нийтийн сүлжээнд хохирогч Х.Н ын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 54 минутанд “Г” нэртэй Х.А-н фэйсбүүк сайт дэх хэрэглэгчийн бүртгэлд үзлэг хийх үед “Х.Н чи 14-тэй охиныг яаг яасын!!! МАНАН чинь чамайг ингэж дасгалжуулаа юу...” “Коммунистууд өөрсдөө бага насны охидуудаар зугаагаа гаргахаа бодоод нэгэнт баталж гаргасан 14 настай хүүхдийг хүчиндэж болох хуулиа өөрчлөхгүй” “Тэр хүчирхийлэгчдэд нь чинь эрүүгийн хэрэг үүсгэх боломж байхгүй. Чи 14 настай. Өнөөгийн УИХ-ын гишүүдийг сонгож гаргасан ээж, аавдаа гомд” гэх бичвэр, зураг бүхий постыг 14 хэрэглэгч хуваалцаж /шэйрлэж/, 16 хэрэглэгч уг постонд дүрс зураг дарж постыг үзсэн болох нь тогтоогджээ.
Шүүгдэгч Х.А нь цахим орчинд тархсан мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдал, энэхүү мэдээллийг тараах нь төр, нийгэм, хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхолд хохирол учруулахуйц байж болохыг үл тоомсорлож, өөрийн цахим орчинд байрлах хэрэглэгчийн бүртгэлээр мэдээллийг олон нийтэд түгээсэн нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч Х.А нь өөрийн үйлдлийг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.
Прокуророос шүүгдэгч Х.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Н нь өөрийн нэр төр, алдар хүндэд учирсан хохиролтой холбоотойгоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн талаарх баримтыг ирүүлээгүй, хохирогчийн өмгөөлөгч Г.Даваахүү нь иргэний журмаар нэр төр, алдар хүндээ сэргээлгэх талаар нэхэмжлэл гаргахаа мэдэгдсэн байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дүгээр зүйлүүдэд эдийн бус гэм хорыг арилгах үүргийг гэм буруутай этгээд хүлээх тул ийнхүү нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Х.А-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тус зүйл хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, түүний бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон