| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1111/Э |
| Дугаар | 1189 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1189
2020 06 29 2020/ШЦТ/1189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Т.Мөнх-Амгалан
шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Мандал
хохирогч: М.Цэгмид,
шүүгдэгч: Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 2006 00807 0219 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.М, 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерийн 4 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дорнод аймгийн сум дундын шүүхийн 8 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуурийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дах хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1,32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,уг хорих ялуудыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж бүгд биечлэн эдлэх 6 жилийн хугцаагаар тогтоосон, уг ял дээр өмнөх шүүхийн шийгэх тогтоолоо оногдуулсан 3 жилийн хугцаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугцаагаар хорих ялыг нэмж нэгтгэн хийт эдлэх ялыг 7 жилийн хугцаагаар тогтоосон, уг хорих ялыг Булган дах хорих 439 дүгээр ангид эдлэж байгаад 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 1 сар 15 хоногийн хугцаагаар хорих ялыг хугцаанаас өмнө суллагдаж байсан,
2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорнод аймгийн сум дундын эрүүгийн анхан шатны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар шүүхийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг Өндөрхаан дах хорих ангид эдлэж байгаад 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугцаа дуусч суллагдсан,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өргөө хотхоны 72а дугаар байрны 2 дугаар орцонд Ц.Мишээлээс мөнгө өгөхийг шаардаж илээр, хүч хэрэглэж хэрэглэхээр довтолсон,
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Цэргийн хотхоны 309 тоотод оршин суух иргэн Б.Болорын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар буюу цонхыг нь хагалан орж 42 инчийн скайворт маркийн зурагтыг хулгайлсан,
Мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 50 дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн М.Цэгмэдийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч түүний өмчлөлийн торгон дээл, эмэгтэй хүнийн урт булган дээл, эрэгтэй хүний буудаг булган малгай, үйтэн хуаран дээл, эрэхгтэй хүний торгон дээл, эмэгтэй хүний буудаггүй булган малгай, савхин цүнх, нурууны бүс, шаргал өнгийн эрэгтэй арьсан тэлээ, эрэгтэй хүний цэнхэр жинсэн өмд сувдан зүүлт, савхин бээлий, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 3.269.900 төгрөгийн хохирол учруулсан
Б.Эзэнбаатартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 17 дугаар гудамжны 74 тоот хашаанд байрлах Ё.Цэрэнчимэдийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сонгинохайрхан дүүрэг дээр Т.Ганбүргэд гээд найзтайгаа хамт явж байгаад Цэгмэдийн гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Хэргийн материалтай танилцахад хэрэг хам маань хамт явснаа хүлээсэн байсан. Надаас мэдүүлэгн авахдаа ганцаараа орсон гэдгээрээ хэргээ хүлээгээд явчих гэж хэлсэн. “Би ганцаараа ороогүй” гэхэд намайг ганцаараа хийсэн гээд явчих гэж хэлсэн. Нийслэлийн цагдаагийн газар дээр миний өмнө хийсэн хэргүүд гараад ирсэн байсан. Т.Ганбүргэд Улаанбаатар хотод амьдардаг. Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар баригдсан байсан. Миний 12 хэрэг байсан. 11 үйлдэл нь гарч ирсэн. Тэгээд 5 үйлдэл Баянзүрх дүүрэг дээр 5 үйлдэл, Хан-Уул дүүрэгт 1 үйлдэл, Сүхбаатар дүүрэгт 1, Дорнод аймагт 3 үйлдэл, Сонгинохайрхан дүүрэгт 1 зэрэг шалгагдаагүй ирсэн. Дорнод аймгаас ирсэн хэрэг дээр манай байцаагч Батболд 12 дугаар сарын 19-нд хийсэн гэмт хэрэгт мэдүүлэг, тодруулга авах гээд ирсэн. Тэгэхээр нь хэргээ хүлээгээд байцаалт өгсөн. Тэгэхэд 12 дугаар сарын 18-ны өдөр бурхан хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг хэргийг хийгээгүй гэж хэлэхэд “би тийм хэрэг авахгүй” гэж хэлсэн. Прокурор надтай ирж уулзсан. Би өөрт нь 11 үйлдлээ нэг мөр хэлж байсан. Дорнод аймагт хэрэг байхгүй байна. Хэргийг чинь дарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Дараа нь прокурор яллах дүгнэлт авчирч өгөхөөр нь хүлээж авахгүй гэж хэлсэн. Миний хувьд бүх үйлдлээ нэгтгүүлмээр байна. 2020 оны оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорихын эрүүгийн төлөөлөгч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсээс дуудсан. Тэгээд 2 үйлдэл дээр мэдүүлэг авсан. Яллагдагчаар татах гэхээр прокурор тань таны хэргийг шүүхэд шилжүүлчихсэн гээд өгөхгүй байна гэж хэлсэн. Уг нь шүүхэд шилжихээс яллагдагчаар татах тогтоолыг үйлдэж ирүүлнэ гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн нэг хүн цуг байж байгаад мэдүүлэг авсан. 11 хэрэгт дандаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар татая гэхээр болохгүй байна гэж хэлсэн. Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөг Бат-Эрдэнэтэй хорих дээр уулзсан. Шүүх рүү шилжихээс өмнө миний хэргүүдийг нэгтгэж өгнө гэж хэлсэн. Тэгээд алга болсон. Нийт 12 үйлдэл гарч ирсэн. Ороод 10 гаран хонож байхад мэдүүлэг өгсөн. Тэгээд Сонгонохайрхан дээр үйлдсн хэрэг над дээр ирсэн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэнээр хэлсэн. Мөн Т.Ганбүргэдтэй оёдлын цех рүү нэвтэрч эд зүйлийг авсан. Сонгинохайрхан дүүргийн хэрэг дээр би гадаа нь зогсож байсан. Миний гарын хээ олдоогүй. Хэргийн газрын үзлэг хийгээгүй. Зам шалгалтаар явъя гэхэд яваагүй. Намайг ганцаараа явчих гэж хэлсэн. Бусад хэрэг дээр маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Цэгмэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Хархорин зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай, хаалга эвдэрсэн байдалтай байсан. Давхар хаалганы нэгний түлхүүрийг эвдээд, нэгний палкыг хагалаад орсон байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллага дуудаад алдагдсан эд зүйлүүдээ үнэлүүлсэн. Тэгэхэд манай гэрээс зэрэг нийт 3.269.900 төгрөгийн эд зүйлийг аваад явсан байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллага дээр очиж уулзсан. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 3-5/,
Хохирогч Ц.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед дэлгүүр орох гээд гэрээсээ гарсан. Тэгээд Алтан-Өргөө нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүр лүү ганцаараа ороод хүнсний зүйл аваад тэндээсээ гараад байрныхаа 2 дугаар орц луу чипээ уншуулаад орсон яг тэр үед араас нэг хүн намайг түлхээд орц рүү хамт орсон. Тэгээд би тэр хүнтэй лифт рүү ороод 10 давхар дээр би түрүүлж дарахад тэр эрэгтэй 6 дугаар давхар дээр би түрүүлж дарахад тэр эрэгтэй 6 давхар дээр дараад 6 дугаар давхарт лифт очиход өөрөө буухгүй намайг буу гээд хажуунаас түлхсэн тэгэхээр нь би 6 дугаар давхарт буугаад дээшээ шатаар гарч байхад миний гарнаас татаад мөнгө өг гэснээ гарт байсан тортой зүйлийг миний зүүн гарнаас татаад мөнгө өг гэснээ гарт байсан тортой зүйлийг миний гарнаас булааж авсан... гэх мэдүүлэг /7-10/,
Гэрч Б.Оюунтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг өнгөрч байх үед охин Мишээл нь гэрээсээ гарсан. Тэгээд удалгүй байж байтал хаалга, чанга, хүчтэй нүдсэн, Тэгээд би гүйгээд очоод хаалгаа нээхэд улаан куртиктэй эрэгтэй хүн, охин Мишээлийг цахилгаан шат руу чирээд орж байсан. Тэр үед цахилгаан шатны хаалга хаагдаж байсан. Би хурдаараа гүйж очоод хаалганаас нь татаж нээгээд охиноо салгаж авсан. Анх харахад Мишээлийг газар унагаад цахилгаан шат руу чирээд орж байсан. Тухайн үед би цочирдсон байдалтай байсан. Тэгээд чи яаж байгаа юм вэ гэхэд тэр залуу 100 төгрөг л нэхсэн ш дээ гэж хэлсэн. Бид хоёр руу дайрах гээд ч байгаа юм шиг хандлага байсан... гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 58-60/
Хохирогч Б.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 42 инчийн хар өнгийн “skуword” маркийн тоон системд холбогдсон зурагт алдсан. Одоогоос 3 жилийн өмнө BSB худалдааны төвөөс 900.000 гаран төгрөгөөр авч байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 62-63/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1-р хх-н 65-66/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/703 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарлсан 1 ширхэг гарын мөрнүүд нь адитгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад 1.2.3 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд Дэлгэрмаагийн Мижиддорж, Энхболдын Мижиддорж, Энхүүлэйгийн Түмэнжаргал гэх нэрээр гарын хээний дардсаа бүртгүүлсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна.
3. Мөн Папилон санд МИ004110013660 дугаар Дэлгэрмаагийн Мижиддорж нэрээр бүртгэгдсэн гарын хээний дардас нь санд 2018-342-БЗД гэж дугаарласан эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөртэй тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 68-77/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/1-р хх-н 78-79, 83-84/, эд зүйлийн үгнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 80/,
2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагыг шууд харьцуулалтын аргаар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 450,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-н 81-82/,
2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрий “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 14.180 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /1-р хх-н 101-102/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 117-125/,
Хохирогч М.Цэгмэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бид хоёр орой 18 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн гадна хаалганы цоожний цүүг нь эвдээд буцаагаад хаасан, дотор хаалганы цоожийг эвдсэн хаалга нь дэлгээтэй байсан. Тэгээд хулгай орсон байна гэж бодоод шууд цагдаад хандсан. Цагдаа нар ирээд явсаны дараа эд зүйлээ бүртгэж үзэхэд том өрөөний сирвант дотроос эмэгтэй хүний торгон дээл, үйтэн хуар дээл, эрэгтэй хүний торгон дээл, том өрөөнд өлгөөтэй байсан эмэгтэй хүний урт булган дээл, зурагтын тавиар дотроос эрэгтэй булган дээл, эмэгтэй будаггүй булган малгай, хувцасны шүүгээнээс савхин цүнх, орны хажууд ил байсан. Нано технологийн халдаг нурууны бүс, шаргал өнгийн эрэгтэй арьсан тэлээ, эрэгтэй цэнхэр өнгийн жинсэн өмд, зурагтны өнцөгт тохсон байсан сувдан зүүлт, булган дээлний халааснаас эмэгтэй савхин бээлий тус тус алдагдсан гэх мэдүүлэг /1-р хх-н 126-133/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1-р хх-н 139/,
2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: нийт хохиролын дүн 2.919.900 төгрөг гэж үнэлсэн үнэлгээ /1-р хх-н 140-149/, Д.Мийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай мөрдөгчийн тогтоол,баривчилсан тэмдэглэл/ 1-р хх-н 33-34/, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /1-р хх-н 104-109/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 178-184/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 186-189/,
Хохирогч Ё.Цэрэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 15 цаг 30 минутын үед манай ах Х.Самбуудорж ирээд танай гэрийн гал зуухны цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ түрүүлээд ирэхэд гал зуухны цонх онгорхой байхаар нь дотогш оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-н 193-197/
Гэрч Ш.Хишигбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн үед би гадуур өөрийн эзэмшлийн 35-71 УБА улсын дугаартай улаан өнгийн “Тоёота Марино” нэртэй автомашинаас халтуур хийгээд явж байгаад Баянгол дүүргийн МБ нэртэй авто засварын гадаа таксигаар явах хүн хараад зогсож байтал МБ нэртэй авто засварын төвийн урд талын гудамжнаас 2 залуу гарч ирээд алхаад явж байсан юм. Нэг залуу нь урт цэргийн үүргэвч үүрчихсэн нилээн ачаатай явж байсан юм. Тэгээд уг хоёр залуу унаа авна гээд миний машины урд талд нь нэг нь суугаад хойд талд нь үүргэвч үүрсэн залуу суугаад халаастын шинэ эцсийн орчимд очино гээд явсан юм. Тэгээд тэр хоёр залуу замдаа ахаа аяга байна уу бид хоёр жоохон архитай явж байна уух гэсэн юм гэхээр нь би дэлгүүр дээр зогсоож аяга авах юм уу гэсэн чинь за яахын яахын дөхөж байгаад ууя гээд явсан юм. Тэгээд нэг залуу нь утсаар замаск татсан уу, маскаа зүүсэн гэх мэтчилсэн юм яриад яваад байсан юм. Тэгээд өөрсдийгөө тэр хоёр барилгын ажил хийдэг гэж надад хэлсэн юм. Тэгээд халайстын шинэ эцсийн орчимд буулгаад гандангийн орчимд нэг эмэгтэй хүн аваад хороололд буулгаад замаараа дэлгүүр орж 2 ширхэг талх аваад замаараа найз Өлзийгийнд очиж акуммляторыг нь холбож асааж өгчихөөд гэртээ харьж амарч байтал цагдаагаас залгаад дуудагдаад ирсэн нь энэ юм гэх мэдүүлэг /1-р хх-н 201-202/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /1-р хх-н 229-230/
2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 08-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 636.000 төгрөгөөр үнэлгээгээр тогтоогджээ. /1-р хх-н 232-233/, Д.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 25/, Д.Мид Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 35,79, 155,/, прокурорын тогтоол /1-р хх-н 37-38,91-92,156-157, 238-239/,
Яллагдагч Д.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би энэ хэргээ хүлээж байна. Би 2019 оны өвөл 12 дугаар сарын эхээр энэ хэргийг үйлдсэн. Цагаан өнгийн вакум цонхыг түлхсэн. Тэгээд нээгдэхгүй болохоор нь би хагалж байсан шиг санагдаж байна. Тэгээд хар өнгийн скайворт загварын зурагтыг нь аваад таксины жолоочид 80.000 төгрөгөөр зарсан...”, “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нийтийн байрандаа ганцаараа архи ууж байгаад сансрын бааранд орохоор явсан. Тухайн үед согтуу байдалтай байсан. Бөхийн өргөөний орчим байдаг байрнууд дундуур явж байтал танихгүй эмэгтэй гартаа тортой эд зүйлс бариад дэлгүүрээс гараад явж байх шиг байсан. Тэгээд би гар утсыг нь авах санаатай араас нь дагаад явж байгаад нэг байрны орцруу орохоор нь дагаж ороод цахилгаан шатанд хамт суусан. Миний санаж байгаагаар 5 билүү 6 давхарт буусан Магадгүй өөр давхарч байж мэднэ. Тэгээд цахилгаан шатнаас эмэгтэйг буухад нь араас нь дагаад буусан. Тэгээд тортой юмыг нь шүүрч авах гэтэл булаацалдаад байсан. Бууцалдаж байхад тор задарсан. Шилтэй юм хагараад уут зарсан. Тэгээд би зуггаасан. Буулаацалдаж байхад тэр эмэгтэй газар унасан. Би хүч хэрэглэн тухайн эмэгтэйг унагаагүй. Би юу ч авч чадаагүй, зугтаасан. Тэгээд орцноос нь гараад зам дагуу явж байтал цагдаа нарт баригдсан...”, “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гандангийн хойд талд байдаг байшингийн цонхыг түлхэн орсон. Тэгээд бэлэн 70.000 төгрөг ээмэг, гинж зэргийг хулгайлсан. Уг хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг /1-р хх-н 39-41,94-96/, 159-160,240-241/ хх-н 106-108/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай мөрдөгчийн санал /1-р хх-н 51, 111-112/, шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-н 116-128/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Д.М нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан-Өргөө хотхоны 72а дугаар байрны 2 дугаар орцонд Ц.Мишээлээс мөнгө өгөхийг шаардаж илээр, хүч хэрэглэж хэрэглэхээр довтолсон,
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 11-17 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Цэргийн хотхоны 309 тоотод оршин суух иргэн Б.Болорын эзэмшлийн хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар буюу цонхыг нь хагалан орж 42 инчийн скайворт маркийн зурагтыг хулгайлсан,
Мөн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Хангайн 50 дугаар гудамжны 11 тоотод оршин суух иргэн М.Цэгмэдийн эзэмшлийн хувийн байшинд нэвтэрч түүний өмчлөлийн торгон дээл, эмэгтэй хүнийн урт булган дээл, эрэгтэй хүний буудаг булган малгай, үйтэн хуаран дээл, эрэхгтэй хүний торгон дээл, эмэгтэй хүний буудаггүй булган малгай, савхин цүнх, нурууны бүс, шаргал өнгийн эрэгтэй арьсан тэлээ, эрэгтэй хүний цэнхэр жинсэн өмд сувдан зүүлт, савхин бээлий, зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 3.269.900 төгрөгийн хохирол учруулсан
Б.Эзэнбаатартай бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 17 дугаар гудамжны 74 тоот хашаанд байрлах Ё.Цэрэнчимэдийн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сонгинохайрхан дүүрэг дээр Т.Ганбүргэд гээд найзтайгаа хамт явж байгаад Цэгмэдийн гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Миний 12 хэрэг байсан. 11 үйлдэл нь гарч ирсэн. Тэгээд 5 үйлдэл Баянзүрх дүүрэг дээр 5 үйлдэл, Хан-Уул дүүрэгт 1 үйлдэл, Сүхбаатар дүүрэгт 1, Дорнод аймагт 3 үйлдэл, Сонгинохайрхан дүүрэгт 1 зэрэг шалгагдаагүй ирсэн. Дорнод аймгаас ирсэн хэрэг дээр манай байцаагч Батболд 12 дугаар сарын 19-нд хийсэн гэмт хэрэгт мэдүүлэг, тодруулга авах гээд ирсэн. Тэгэхээр нь хэргээ хүлээгээд байцаалт өгсөн. Тэгэхэд 12 дугаар сарын 18-ны өдөр бурхан хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг хэргийг хийгээгүй гэж хэлэхэд “би тийм хэрэг авахгүй” гэж хэлсэн. Прокурор надтай ирж уулзсан. Би өөрт нь 11 үйлдлээ нэг мөр хэлж байсан. Дорнод аймагт хэрэг байхгүй байна. Хэргийг чинь дарчихсан юм шиг байна гэж хэлсэн. Дараа нь прокурор яллах дүгнэлт авчирч өгөхөөр нь хүлээж авахгүй гэж хэлсэн. Миний хувьд бүх үйлдлээ нэгтгүүлмээр байна. 2020 оны оны 06 дугаар сарын 09-ний өдөр цагдан хорихын эрүүгийн төлөөлөгч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсээс дуудсан. Тэгээд 2 үйлдэл дээр мэдүүлэг авсан. Яллагдагчаар татах гэхээр прокурор тань таны хэргийг шүүхэд шилжүүлчихсэн гээд өгөхгүй байна гэж хэлсэн. Уг нь шүүхэд шилжихээс яллагдагчаар татах тогтоолыг үйлдэж ирүүлнэ гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хэлтсийн нэг хүн цуг байж байгаад мэдүүлэг авсан. 11 хэрэгт дандаа гэрчээр мэдүүлэг өгсөн. Яллагдагчаар татая гэхээр болохгүй байна гэж хэлсэн. Нийслэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөг Бат-Эрдэнэтэй хорих дээр уулзсан. Шүүх рүү шилжихээс өмнө миний хэргүүдийг нэгтгэж өгнө гэж хэлсэн. Тэгээд алга болсон. Нийт 12 үйлдэл гарч ирсэн. Ороод 10 гаран хонож байхад мэдүүлэг өгсөн. Тэгээд Сонгинохайрхан дээр үйлдсэн хэрэг над дээр ирсэн. Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэнээр хэлсэн. Мөн Т.Ганбүргэдтэй оёдлын цех рүү нэвтэрч эд зүйлийг авсан. Сонгинохайрхан дүүргийн хэрэг дээр би гадаа нь зогсож байсан. Миний гарын хээ олдоогүй. Хэргийн газрын үзлэг хийгээгүй. Зам шалгалтаар явъя гэхэд яваагүй. Намайг ганцаараа явчих гэж хэлсэн. Бусад хэрэг дээр маргах зүйлгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч М.Цэгмэдийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...гэртээ ирэхэд хашааны хаалга хаалттай, хаалга эвдэрсэн байдалтай байсан. Давхар хаалганы нэгний түлхүүрийг эвдээд, нэгний палкыг хагалаад орсон байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллага дуудаад алдагдсан эд зүйлүүдээ үнэлүүлсэн. Тэгэхэд манай гэрээс зэрэг нийт 3.269.900 төгрөгийн эд зүйлийг аваад явсан байсан. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллага дээр очиж уулзсан. Хохирлоо хурдан барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Мишээлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тэгээд би тэр хүнтэй лифт хүү ороод 10 давхар дээр би түрүүлж дарахад тэр эрэгтэй 6 дугаар давхар дээр би түрүүлж дарахад тэр эрэгтэй 6 давхар дээр дараад 6 дугаар давхарт лифт очиход өөрөө буухгүй намайг буу гээд хажуунаас түлхсэн тэгэхээр нь би 6 дугаар давхарт буугаад дээшээ шатаар гарч байхад миний гарнаас татаад мөнгө өг гэснээ гарт байсан тортой зүйлийг миний зүүн гарнаас татаад мөнгө өг гэснээ гарт байсан тортой зүйлийг миний гарнаас булааж авсан... гэх мэдүүлэг /7-10/,
Гэрч Б.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... хаалга, чанга, хүчтэй нүдсэн, Тэгээд би гүйгээд очоод хаалгаа нээхэд улаан куртиктэй эрэгтэй хүн, охин Мишээлийг цахилгаан шат руу чирээд орж байсан. Тэр үед цахилгаан шатн хаалга хаагдаж байсан. Би хурдаараа гүйж очоод хаалганаас нь татаж нээгээд охиноо салгаж авсан. Анх харахад Мишээлийг газар унагаад цахилгаан шат руу чирээд орж байсан.... гэх мэдүүлэг /хх-н 11-12/,
Хохирогч Б.Болорын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 42 инчийн хар өнгийн “skуword” маркийн тоон системд холбогдсон зурагт алдсан. Одоогоос 3 жилийн өмнө BSB худалдааны төвөөс 900.000 гаран төгрөгөөр авч байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-н 62-63/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 02/703 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн 4 гэж дугаарлсан 1 ширхэг гарын мөрнүүд нь адитгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад 1.2.3 гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцэх 4 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд Дэлгэрмаагийн Мижиддорж, Энхболдын Мижиддорж, Энхүүлэйгийн Түмэнжаргал гэх нэрээр гарын хээний дардсаа бүртгүүлсэн хүний баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна.
3. Мөн Папилон санд МИ004110013660 дугаар Дэлгэрмаагийн Мижиддорж нэрээр бүртгэгдсэн гарын хээний дардас нь санд 2018-342-БЗД гэж дугаарласан эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан гарын мөртэй тохирч байна гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 68-77/,
Хохирогч Ё.Цэрэнчимэдийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 15 цаг 30 минутын үед манай ах Х.Самбуудорж ирээд танай гэрийн гал зуухны цонх онгорхой байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ түрүүлээд ирэхэд гал зуухны цонх онгорхой байхаар нь дотогш оролгүй цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /1-р хх-н 193-197/
Д.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Би энэ хэргээ хүлээж байна. Би 2019 оны өвөл 12 дугаар сарын эхээр энэ хэргийг үйлдсэн. Цагаан өнгийн вакум цонхыг түлхсэн. Тэгээд нээгдэхгүй болохоор нь би хагалж байсан шиг санагдаж байна. Тэгээд хар өнгийн скайворт загварын зурагтыг нь аваад таксины жолоочид 80.000 төгрөгөөр зарсан...”, “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нийтийн байрандаа ганцаараа архи ууж байгаад сансрын бааранд орохоор явсан. Тухайн үед согтуу байдалтай байсан. Бөхийн өргөөний орчим байдаг байрнууд дундуур явж байтал танихгүй эмэгтэй гартаа тортой эд зүйлс бариад дэлгүүрээс гараад явж байх шиг байсан. Тэгээд би гар утсыг нь авах санаатай араас нь дагаад явж байгаад нэг байрны орцруу орохоор нь дагаж ороод цахилгаан шатанд хамт суусан. Миний санаж байгаагаар 5 билүү 6 давхарт буусан Магадгүй өөр давхарч байж мэднэ. Тэгээд цахилгаан шатнаас эмэгтэйг буухад нь араас нь дагаад буусан. Тэгээд тортой юмыг нь шүүрч авах гэтэл булаацалдаад байсан. Бууцалдаж байхад тор задарсан. Шилтэй юм хагараад уут зарсан. Тэгээд би зуггаасан. Буулаацалдаж байхад тэр эмэгтэй газар унасан. Би хүч хэрэглэн тухайн эмэгтэйг унагаагүй. Би юу ч авч чадаагүй, зугтаасан. Тэгээд орцноос нь гараад зам дагуу явж байтал цагдаа нарт баригдсан...”, “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гандангийн хойд талд байдаг байшингийн цонхыг түлхэн орсон. Тэгээд бэлэн 70.000 төгрөг ээмэг, гинж зэргийг хулгайлсан. Уг хэргийг ганцаараа үйлдсэн...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт , мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Мийг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг гэм буруутайг тогтоож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүх шүүгдэгч Д.Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Мийн цагдан хоргидсон 147 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар Д.Мийг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Д.Мийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Д.Мид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 147 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Пионерийн 4 дүгээр гудамжны 1 тоотод оршин суудаг/ РД: ЖЯ93012035/ Боржигон овогт Д.М-с 14.180 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Алтан-Өргөө хотхогы 72а–40 тоотод оршин суух /РД:УК01240103/ Ц.Мишээлд, 450.000 төгрөгийг гаруулж Баянзүрх дүүргийн 4 дугаар хороо Цэргийн хотхоны 304 тоотод оршин суух /РД: ГЗ89032302/ Б.Болорт, 3.269.900 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50-11 тоотод оршин суух /РД: ОА63102809/ М.Цэгмэдэд, 156.000 төгрөгийг Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүннарангийн 17-74 тоотод оршин суух /РД: УС66110202/ Ё.Цэрэнчимэдэд тус тус олгосугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Мид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН