| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1193/Э |
| Дугаар | 1206 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1206
2020 07 01 2020/ШЦТ/1206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч М.Батзаяа,
шүүгдэгч А.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт А-н Т-д холбогдох эрүүгийн 2006 02271 1665 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний шөнийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах GМ компанийн барилгын орчим хохирогч Б.Ухаантөгсийг зодож, чулуугаар толгойн тус газарт нь цохиж зүүн чихний дэлбэн, дагзны хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, мөр, тохой, баруун гарын алга, зүүн гарын сарвууны эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04, 08 дугаар тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ухаантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ч согтуу байсан болохоор бас сайн санахгүй байна ямар ч байсан нэг залуу нь нуруунийхаа ард нууж байсан чулуугаар зүүн талын чих хэсэг рүү цохьсон тэгээд би ухаан алдаад нэг сэрэхэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд сэрсэн... Тэгээд байж байтал Энхсайхан /Алагаа гэх/ гэнэт алга болчихсон. Тэгээд би тэрний араас цайзын гэрлэн дохиогоор дөнгөж баруун эргээд харсан чинь тэр явган хүний зам дээр түлээ нүүрс зардаг цэгийн тэнд сөхрөөд суучихсан байсан. Тэгэхээр нь би тэр нь дээр очоод яааваа гэсэн чинь тэрний урд талд цайз зах дээр грушиг хийдэг Батсайхан гэдэг залуу зогсож байсан. Тэгснээ тэр залуу ардаа чулуу нууж барьчихсан байж байгаад би Алагаа дээр яваад очсон чинь тэр намайг чулуу барьсан гараараа миний зүүн талын чих, чихний ар хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд тэр чулуутай гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохисоны дараа би ухаан алдаад тэнд уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-16 дугаар тал/,
Гэрч Ш.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь миний танихгүй 2 өндөр ах замын урдаас хойшоо чигээрээ гарч ирээд намайг дуудахаар нь би яваад очсон юм. Тэгсэн чинь тэр ахын нэг дүү нь нааш ир дээ гээд намайг дуудаад би очсон чинь намайг дагуулаад явж байснаа Цайз захын булангийн хашаа тойруулснаа нэг ах нь миний хажуу талаас цохисон. Тэгээд би газар унасан чинь нэг хүн миний нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд миний хамарнаас цус гараад би нэг харсан чинь Төгсөө ах миний хажуухан талд ухаан алдаад уначихсан хэвтэж байсан. Харин намайг болон Төгсөө ахыг цохидог хүн байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,
Гэрч Ц.Очирпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний 12 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, GМ компанийн барилгын харуулын байранд байж байхад манай хашааны гадаа хүмүүс хоорондоо зодолдоод байсан. ...Би харуулын байрны цонхоор харж байхад 2 улаан өнгийн цамцтай залуус нэг хар эрээн өнгийн цамцтай залууг зодоод байсан. Би тэр хүмүүсийн царайг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5526 дугаартай: “Б.Ухаантөгсийн биед зүүн чихний дэлбэн, дагзны хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, мөр, тохой, баруун гарын алга, зүүн гарын сарвууны эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч А.Т-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 5 дугаар сарын 01-ний шөнийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах GМ компанийн барилгын орчим хохирогч Б.Ухаантөгсийг зодож, чулуугаар толгойн тус газарт нь цохиж зүүн чихний дэлбэн, дагзны хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, мөр, тохой, баруун гарын алга, зүүн гарын сарвууны эрхий хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04, 08 дугаар тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ухаантөгсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ч согтуу байсан болохоор бас сайн санахгүй байна ямар ч байсан нэг залуу нь нуруунийхаа ард нууж байсан чулуугаар зүүн талын чих хэсэг рүү цохьсог тэгээд би ухаан алдаад нэг сэрэхэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд сэрсэн... Тэгээд байж байтал Энхсайхан /Алагаа гэх/ гэнэт алга болчихсон. Тэгээд би тэрний араас цайзын гэрлэн дохиогоор дөнгөж баруун эргээд харсан чинь тэр явган хүний зам дээр түлээ нүүрс зардаг цэгийн тэнд сөхрөөд суучихсан байсан. Тэгэхээр нь би тэр нь дээр очоод яааваа гэсэн чинь тэрний урд талд цайз зах дээр грушиг хийдэг Батсайхан гэдэг залуу зогсож байсан. Тэгснээ тэр залуу ардаа чулуу нууж барьчихсан байж байгаад би Алагаа дээр яваад очсон чинь тэр намайг чулуу барьсан гараараа миний зүүн талын чих, чихний ар хэсэг рүү 2 удаа цохисон. Тэгээд тэр чулуутай гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү нэг удаа цохисоны дараа би ухаан алдаад тэнд уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-16 дугаар тал/,
Гэрч Ш.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгсэн чинь миний танихгүй 2 өндөр ах замын урдаас хойшоо чигээрээ гарч ирээд намайг дуудахаар нь би яваад очсон юм. Тэгсэн чинь тэр ахын нэг дүү нь нааш ир дээ гээд намайг дуудаад би очсон чинь намайг дагуулаад явж байснаа Цайз захын булангийн хашаа тойруулснаа нэг ах нь миний хажуу талаас цохисон. Тэгээд би газар унасан чинь нэг хүн миний нүүр лүү өшиглөөд байсан. Тэгээд миний хамарнаас цус гараад би нэг харсан чинь Төгсөө ах миний хажуухан талд ухаан алдаад уначихсан хэвтэж байсан. Харин намайг болон Төгсөө ахыг цохидог хүн байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар тал/,
Гэрч Ц.Очирпүрэвийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-ний 12 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, GМ компанийн барилгын харуулын байранд байж байхад манай хашааны гадаа хүмүүс хоорондоо зодолдоод байсан. ...Би харуулын байрны цонхоор харж байхад 2 улаан өнгийн цамцтай залуус нэг хар эрээн өнгийн цамцтай залууг зодоод байсан. Би тэр хүмүүсийн царайг бол хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 5526 дугаартай: “Б.Ухаантөгсийн биед зүүн чихний дэлбэн, дагзны хуйханд няцарсан шарх, зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, алимны салстад цус хуралт, дух, баруун хацар, мөр, тохой, баруун гарын алга, зүүн гарын сарвууны эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч А.Т зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Ухаантөгс нь эмчилгээний зардал 300.000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч А.Т бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
А.Т нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т хохирол төлбөрөө төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Т оногдуулсан 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт А-н Т-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Т-д 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 245 /хоёр зуун дөчин тав/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Т мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ