Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0905/З |
Дугаар | 221/МА2022/0449 |
Огноо | 2022-06-23 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0449
“У Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нар,
Нэхэмжлэгч: “У Г” ХХК,
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “У Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын “Чандманийн ам”-ны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах “У Г” ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 128/2021/0905/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “У Г” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “У Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын “Чандманийн ам”-ны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах “У Г” ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 2.2.1, 22.4, 22.6-д тус тус заасныг баримтлан “У Г” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “У Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын “Чандманийн ам”-ны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах “У Г” ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. “У Г” ХХК нь 2016 оны 12 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бичиг баримтаа бүрэн авч дуусаад 2017 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Газрын албанд материалаа хүргэж өгсөн. Улмаар газрын төлбөрийн байцаагчтай хамтран ажиллах болж, харилцан холбоо барих хаяг, утас, цахим шуудангийн хаягаа үлдээн газрын төлбөрийн нэхэмжлэхийг манай компани руу цахимаар ирүүлж байхаар болсон. Гэвч манай компани руу Хан-Уул дүүргийн Газрын албанаас огт холбогдоогүй, төлбөрийн нэхэмжлэл ирүүлээгүй бөгөөд 2017 оны 9 дүгээр сард очиж уулзахад “Танайх болон бусад компаниуд тусгай хамгаалалттай газарт газар ашиглаад бусад дүүргийн газрын төлбөрөөс 3 дахин илүү өндөр төлж байгааг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж зөрчсөн гэдэг маргаан шүүх дээр хянагдаж байна. Шийдвэр гарвал газрын төлбөр бага төлдөг болно. Бид газрын төлбөр бууруулж тогтоосон шийдвэр гарахыг хүлээгээд компаниуд руу утсаар яриагүй, харзнасан чиглэлтэй байна” гэсэн. “У Г” ХХК нь уг газрыг ашиглах бичиг баримтын бүрдэл хангагдсанаас хойш цуцлагдах хүртэл 1 жил 8 сарын хугацаа болсон ч аялал жуулчлалын зориулалттай зочлох үйлчилгээний барилга байгууламж барих байсан ч урин дулааны 6 сарын хугацаа л өнгөрсөн. Бусад саруудад нь хүйтний улирал эхэлж, газар шороо, суурь хийгдэх, газраа тэгшлэх ажлууд зогссон. 2018 оны хавар буюу 3 дугаар сард газар гэсэж дулаарангуут зогссон, төлөвлөсөн ажлууд хийгдэх ажлын төлөвлөгөө ёсоор төрийн байгууллагуудаар очиж уулзах, зохих зөвшөөрлүүдийг нэмж авах шаардлагатай болсон. Ингээд Нийслэлийн хот төлөвлөлт, хөгжлийн газраас барилгын ажил эхлүүлэх А даалгавар авах үед Хан-Уул дүүргийн Газрын албанаас газрын төлбөрийн үлдэгдэлгүй байх гэдэг шаардлага тавих үед Хан-Уул дүүргийн Газрын албаны тайлбарыг хэлж байсан. Мөн албанаас нэгэнт газрын төлбөрийг бууруулсан шийдвэр гараагүй удаад байгаа учир ажил эхлэх гээд байгаагаа учирлан, “манайх өндөр төлбөрөөр нь төлье, олон зөвшөөрөл, бичиг цаасны хөөцөлдөх ажлууд уялдаатай зогслоо” гэхэд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэх бичиж өгсний дагуу мөн оны 3 дугаар сарын 19-ний өдөр газрын төлбөрөө бүрэн төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанаас газрын төлбөр төлсөн актаа, өр төлбөрийн үлдэгдэлгүй гэсэн албан бичгээ аван Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газар ашиглалт хариуцсан мэргэжилтэн Д.Бд тус компанийн ажилтан Р.З хүлээлгэн өгч уулзан, нийслэлээс А даалгавраа авах гэж байгаагаа, түүнээс өмнө уг газраа хашаа барихад хяналт тавих эрх бүхий хүн томилж ажиллуулж өгөхийг газар ашиглах гурвалсан гэрээнд заасны дагуу хүссэн. Тэгэхэд Д.Б “Бид нар энэ 7 хоногт маш их ажилтай, гадуур ажилд ирэх 7 хоногоос явж өгье. Ирэх 7 хоногт хүрээд ир” гээд хэлснийх нь дагуу 3 дугаар сарын 27-ны өдөр очиж Д.Бтай уулзахад “Хашаагаа барихад чинь би хяналт тавья, хамт явна гэж хэлээд, танай газар чинь яг хаана вэ, компьютер дээр заагаад өг, координатын цэгээ хэвлэж аваад тулгаж, хяналтаа тавина” гэснээр энэхүү маргаан эхэлсэн. “Өнөө өглөө сайд Н.Ц яаралтай дээрээсээ үүрэг аваад манай хамгаалалтын захиргааны дарга руу утасдаж хэлсэн. Тэрнийх нь дагуу Туул гол дагуух газар ашиглаж байгаа компаниудын нэрсийг компьютер дээрх кадастрын зургийнх нь дагуу гаргаад албан бичгийн хавсралт болгоод газар ашиглах эрхийг нь цуцлахаар дээд шатны байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу явуулчхаад байж байна” гэхэд нь ямар учраас цуцалж байгааг асуухад “С.Аы “З Б Р” ХХК-ийн Туул голын бургас хядаж 8 тэрбум хохирол учруулсан нь тогтоогдсон шуугианыг дарж яаралтай арга хэмжээ авахаар болсон. Зайсан толгойг ухаж барилга барьсан Л.Гн дүү О.Огийн газрыг бас цуцалж, энэ дуулиан шуугианыг намжаах улс төрийн зорилгоор уг тушаалыг гаргах гэж байгааг, олон нийтээс дэмжлэг авах шаардлагатай болсон гэдэг цаад учир шалтгаанаа Д.Б хэлсэн. “Манайх чинь газар дээрээ 1 ширхэг бургас битгий хэл өвсгүй. 2013 онд уулын зам тавигдах үед үүссэн замын хажуугийн тэгшилсэн талбай, байгалийн унаган төрх алдагдуулах газар огт биш, Туул голоос дээш өндөрт өргөгдсөн болохоор усны урсгалтай залгаа шахуу, бургасан дунд байдаг бусад компаниудын газраас огт өөр өвөрмөц онцлогтой, голын урсац, бохирдолтой хамаарахгүй” гэдгээ хэлэхэд Д.Б “Яам руу явуулсан бичгээ өгөөд танай газрын байрлалыг санаж байна, дээрээ саравчтай, танайх энэ тушаалд хамрагдах ёсгүй газар л даа, газрын төлбөрөө төлчихсөн байдаг, сайд, яамны газрын дарга Ч.Б хоёрт уг тушаалын төслөөс хасаж өгөхийг хүссэн албан бичиг өгөөдөх, би бас яамны тушаал боловсруулаад сайд руу батлуулахаар оруулж байгаа газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Г-д хэлье” гэсний дагуу тэр дор нь сандран албан бичиг хийн яамны бичиг хэрэгт өгч Ч.Гтай уулзсанаар энэ асуудал тодорхой болсон. Мөн сайд Н.Цтай уулзах гэхэд туслах н.Г нь 5 жил нь болоогүй газрыг сайд цуцлахгүй гэсэн, сайд завгүй, уулзуулах боломжгүй гэж хэлэхэд нь учир нь олдох биз, үндэслэлтэй хандаж шийдвэр гаргах биз гэж бодоод тайвшраад орхисон. Гэтэл тэр өдрөө сайд, газрын дарга Ч.Б нар манай албан бичигтэй танилцсан боловч Улсын их хурлын гишүүн М-ын “Ю Э” ХХК-ийг уг тушаалаас хассан шигээ арга хэмжээ авалгүйгээр орхисон байсныг яамны бичиг хэргийн программаас шалгуулж асууж дараа нь олж мэдсэн. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д нар хамтран хэвлэлийн хурал хийж, газраа цуцлагдсан болохыг Шууд.мн сайтыг уншиж мэдэж, хэвлэж авсан. Ингээд Ч.Г, Д.Б, Ч.Б, Н.Цтай бүгдтэй нь “У Г” ХХК-ийн захирал Б.Г уулзаж уг тушаалыг гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа албан ёсоор зохион байгуулаад, бидний эрх ашгийг хангасан тушаал гаргаж болох байсан. Бид Туул голыг хайрлаж хамгаалах тал дээр санал нэгдэнэ, хамгаалах ч ёстой, хамтарч ажиллаж болно. Үнэхээр шаардлагатай гэвэл эвлэрээд уг газраасаа холгүйхэн өөр байршилд газар ашиглаж болох юм, ямар ч дэглэм, горим зөрчсөн зүйл байхгүй болохыг, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж эхлэх үед ингэж хавтгайруулж болохгүй гэх мэт саналаа хэлсэн. Тэгэхэд одоо санал хүсэлт сонсохгүй, албан бичиг хүлээж авахгүй, шууд шүүхэд ханд гэж зорилгодоо хүрсэн луйврын тушаалаа засах залруулах боломжгүйгээ хэлж буцаасан. Хууль зүйн яаманд олон жил ажиллаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хуулийн хэлтсийн даргаар томилогдоод ирчихсэн ажилтантай уулзахад “Би өөрөө ч энэ тушаалыг хянаж амжсангүй, хуульч биш хүмүүс яаруу сандруу гаргаад, сайдын үүдэнд намайг дуудуулаад тушаалын ард нь хянасан гээд гарын үсэг зуруулсан. Баахан шүүхийн маргаанд л явах нь дээ” гээд ийм юм үзсэнгүй, хэцүү яам юм байна гэдгээ хэлсэн. Туул голын урсац нөөцийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл нь эргээр нь байдаг бургас. Бургас хядаж сүйтгэсэн нь тогтоогдсон хүмүүсийн нэр хүндийг аврах зорилготой сошиалаар ажил хийх явдал нь “хуулийн дор засаглах” ёстой улсад байх ёсгүй зүйл. Туул голыг хамгаалах талаар Байгаль орчны сайд тушаал шийдвэр гаргах ёстой. Гэхдээ хуульд бүрэн дүүрэн үндэслэсэн, алдаа мадаггүй тушаал гаргах ёстой. Гэтэл Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, тогтоол гарч, газрын төлбөр багаар төлдөг болсон цаг үед буюу сайдын 2018 оны А/76 дугаар тушаал гарснаас 1 жилийн дараа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 333 дугаар албан бичгийг үндэслэн гаргасан тушаалаа 3 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаар болгон цаг хугацааг урагшлуулж, газар ашиглах гэрээгүй болгож засаж янзалсан тушаалаа хариуцагч шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч яамны зүгээс албан бланкгүй, тамга, тэмдэггүй, гарын үсэггүй тайлбар ирүүлснийг шүүгч үл тоосон хандлага гаргасан, мөн сонсох ажиллагаа явуулсан мэтээр албан бичигтээ дурдсан байсан. Сайд Н.Цаас 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ч.Бт хандан “ “У Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээх” тушаалын төсөл бэлд гэсэн цохолттой албан бичгийг нотлох баримтын шаардлага хангаж ирүүлээгүй. “Хязгаарлалтын бүсэд газар олгох ёсгүй байдаг, иймд энэ алдааг засаж А/76 дугаар тушаалыг гаргасан” гэж амаар хэлсэн хариуцагчийн тайлбарын дагуу алдаа мадагтай ч гэсэн зорилгодоо хүрсэн тушаал байна гэж үзлээ гэж хэлсэн М.Б шүүгчийн шийдвэрт харамсаж байна.
3.2. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хурал эхлэхээс 1 цагийн өмнө хэргийн материалтай танилцаад шүүхийг үл хүндэтгэсэн, шүүгчийг ноцтой төөрөгдөлд оруулахуйц хуурамч баримт материалууд хариуцагч тал ирүүлснийг мэдсэн. Үйлдэл, үйл баримтын зөрүүтэй асуудал дээр захиргааны актын үйлчлэлийг түдгэлзүүлэх үүднээс баримт, нотолгоог бүрэн хийж, дуусгуулах зорилгоор нэмж 32 хуудас материал шүүгчид өгсөн. Энэ хооронд Туул голын сав газрын захиргаанаас “У Г” ХХК-ийн ашиглаж буй газар голын үндсэн хэмжих хэсгээс яг хэдэн метр зайд оршиж буйг сайдын А/76 дугаар тушаалын үндэслэл хэсэгт дурдсан асуудлууд байгаа эсэх зэрэг, мэргэжлийн байгууллагын акт, дүгнэлтүүдийг гаргуулах боломж анхан шатны шүүхэд байсан. Бид шүүхийн дутуу хийсэн ажиллагаануудыг хийж, уг тушаалын үндэслэл хэсэгт дурдсан зүйлсийг баримтаар нотлохоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Туул голын сав газрын захиргаа, яамны Кадастрын хэлтэст албан бичгээр хүсэлтээ хүргүүлсэн. Бидэнд голын онцгой, энгийн гэсэн 2 бүсийн цаанаа тэжээгдлийн мужид хамаарна гэсэн ойлголт, мэдээллийг 2018 онд буюу тухайн үед яамны Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.О өгч байсан. Гэтэл хариуцагчийн талаас эсрэгээр нь 2 янзаар яриад тайлбарлаад байсан. Голын наад эргийн газар нийслэлийн газар тул нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд хамаарна, цаад эрэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газар гэсэн. Газрын хил хязгаар нь 2 өөр, хуулийн зохицуулалтууд нь өөр өөр асуудлуудыг хольж, хутгаж байна. Хуульд заасан ажиллагааг бүрэн хийхгүйгээр шүүгч шийдвэр гаргасан. Шүүгчийн үзлэг хийж, газар дээр очиж үзсэн байж шүүх хурал дээр манай компанийг газар дээрээ бургастай юм уу гэж шүүгч асуусан нь эргэлзээтэй. Шүүгчид энэ хадан хясаатай хэсэг дээрээ адал явдал тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг танилцуулсан байсан. Олгох ёсгүй газар анх энэ газрыг олгосон бол албан тушаалтан эрүүгийн хариуцлага хүлээх ёстой байсан. Гэтэл хуульд заасан эрх, хориглосон зүйлгүй байсан цаг үед уг газрыг анх олгосон учраас хууль зөрчсөн асуудал байхгүй гэдэг нь илт.
3.3. Мөн сайдын А/76 дугаар тушаалаас 1 жилийн дараа буюу 2019 онд А/76 тушаалаар хамт цуцлагдсан “Д Х А” ХХК-ийн газрыг голын эрэг дагуу нь голын онцгой хамгаалалтын бус 50 метр дотор нь яг тэр байрлал дээр нь яг тэр хэмжээгээр нь өөр хуулийн этгээдэд олгосон үйл баримтыг хэрэгт хавсаргасан. Эндээс үзэхэд А/76 дугаар тушаал зорилгодоо хүрсэн тушаал гэж үзэхэд үнэхээр учир дутагдалтай, өөр санаа зорилго агуулсан болох нь хожмын үйл баримтуудаар тодорхой болж батлагдсан. Шүүгч хэргийн материалтайгаа бүрэн гүйцэд танилцаагүй, холбогдох хуулиудыг судалж, харьцуулж үзээгүй болох нь будлиу асуултууд, шүүх хурлын дараа туслахаараа дамжуулан асууж бичсэн үндэслэл муутай дүгнэлтээс илт харагдаж байна. Шүүгчийн туслахаас шүүгч хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй юм уу гэж асуухад мэдэхгүй гэж хариулсан. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан А/76 дугаар тушаалтай холбоотой асуудлыг сэтгүүлчид видео контент хэлбэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарын булхайтай тушаал шийдвэрүүдийг баримттай нь нийтэлсэн байдгаас хэвлэж Маршалын гүүрний хажууд хаус барьсан хотын дарга асан С.Аы “З Б Р” ХХК, Зайсан толгойг ухаж барилга барьсан О.О нарын газар ашиглах эрхийг цуцалж поп шоу хийгээд, удалгүй 1 жилийн дараа шүүхийн шийдвэр ч үгүй газар ашиглах эрхийг нь хоюуланг нь сэргээгээд өгчихсөн байгааг олон нийт мэддэг болсон. Эдгээр баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргасан боловч харьцуулах үүднээс ач холбогдол өгөлгүй бүрэн танилцаж ойлгоогүй гэж үзэж байна. Эдгээр баримтуудыг шүүхээс нотлох баримтын шаардлага хангуулан тухайн байгууллагаас гаргуулж авах, яаман дээр үзлэг, шалгалтыг хийх боломжийг орхигдуулсан. Дурдсан баримт нь манай компанид шууд хамааралгүй хэдий ч тухайн А/76 дугаар тушаал зорилгодоо нийцсэн, хүрсэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой. Харамсалтай нь анхан шатны шүүх асуудлын голыг нь олж харахгүйгээр мэдээлэлд дүн шинжилгээг хийж харьцуулж үзэхгүйгээр болон бусад олон үйл баримтыг судлахгүйгээр шийдвэр гаргасан. Олон хуулийн зөрчилтэй, үйл баримтууд нь алдаатай байхад шийдвэр гаргасан. Шүүхэд итгэдэг, хүндэтгэлтэй ханддаг, шударга ёсны хандлага зарчмыг алдагдууллаа. Хууль хэрэглээний хувьд буруу, үндэслэл муутай дутуу дулимаг дүгнэлттэй шийдвэр гарсан. /Жич: Шүүх.мн дээр байгаа яг манай компанитай ижил асуудлыг Д.Х шүүгч 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 755 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн байснаас уншсан. Тухайн дүгнэлт нь маш сайн дүгнэлт байсан бөгөөд бид ч тухайн шийдвэрийн дүгнэлт хэсэгтэй адил дүгнэлтийг шүүхээс хийж, манай компанийн маргааныг адил байдлаар шийдвэрлэнэ гэсэн хүлээлт өндөр байлаа/.
3.4. Гаргасан зардал, төлбөр мөнгөө иргэний хэргийн шүүхээр хөөцөлдөж ав гэж шүүгч хэлсэн. Бид үүний эсрэг байр суурьтай байна. Яагаад гэвэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ газрыг яг энэ хэмжээгээр нь өөр нэг иргэн, хуулийн этгээдэд нэг өдөр олгочихно. Олгосон баримтыг нь ч бид гаргаж аван шүүхэд өгсөн боловч огт хайхрахгүй байна. Манай компани бусад хуулийн этгээдэд газраа алдах боломжийг анхан шатны шүүхийн шүүгч олгож байна. Үүнээс үүсэх хор уршиг, гэм хорыг энэ шүүгч хариуцахгүй. Манай компани хохирч үлдэх нөхцөл байдал үүслээ. Тэгэхээр А/76 дугаар тушаалыг зорилгодоо хүрсэн тушаал гэж үзэх ямар ч үндэслэлгүй болоод байна. Бид ашиглахаар авсан газар дээрээ төслөө бүрэн хэрэгжүүлнэ. Хэн нэгэнд боломж олгоод яваад өгч болохгүй. Хуулийн ямар ч зөрчил, хууль бус зүйл байхгүй, илтэд ингэж манай компаниар олон жил даажигнаж байгааг юу гэж үзэх вэ, манай компани хууль зөрчөөгүй гэдгээ 100 хувь итгэлтэй мэдэж, бүх баримт нь байгаа учраас газраа алдахгүй хамгаалсаар өнөөдрийг хүрч байна. Шүүхийн шийдвэрээ аваад ирвэл газрыг чинь сэргээж өгч болно гэдэг. Энэ тухайгаа “нөхцөл байдлыг сайн мэдэж байгаагаараа шүүхэд очоод гэрчээр мэдүүлэг өгөөч” гэхээр “тэгвэл бид яамны эсрэг ярих болчихно, ажилгүй болно” гээд татгалздаг, зугтаадаг, мэдэхгүй байна, санахгүй байна болчихдог. (Гэрчээр мэдүүлэг Э.Стай дараа нь яаман дээр очиж уулзахад үнэн байдлаа хэлсэн болно) өгсөн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэлж үзэхгүйгээр дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас хэрэг дотор засвар өөрчлөлт хийсэн тушаалыг өгсөн нь нотлох баримтыг санаатайгаар устгаж, зориуд нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж өгсөн гэж үзэхээр байна. Энэ зассан тушаалдаа манай компанийг газар ашиглах гурвалсан гэрээгүй байсан мэтээр эрх зүйн байдлыг нь дордуулсан байсан. Энэ тухай шүүх хуралдаан дээр хэлэхэд шүүгч авч хэлэлцээгүй. Мөн газрын төлбөрийг маш багаар төлдөг болсон цаг үед энэ тушаалыг дахин үйлдсэн болох нь илт.
3.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг уг хэрэгт хариуцагчаар дуудсан, сайд өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тухайн үед ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа нөхцөл байдлыг сайн мэдэх хүмүүсээс биш шинээр ажилд орсон хүнийг томилсон нь уг асуудлыг дутуу судлан алдаатай аман тайлбар хэлж шүүгчид буруу ойлголт өгсөн. Энэ аман тайлбараа шүүх хуралдаанд нотолж чадаагүй. Гэтэл бичиг баримтын наад захын стандарт шаардлага хангаагүй, сайдын гарын үсэггүй, яамны албан бланкан дээр биш, бичгийн цаасан дээр гарын үсэггүй итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбар /хуульд нийцэхгүй, бодит байдалд тохирохгүй/ ирүүлсэн хариуцлагагүй байдалд шүүгч, шүүх хуралдааны явцад энэ дээрээ гарын үсэг нөхөөд зурчих гэх байдлаар хайхрамжгүй хандаж байсан нь шүүгчийг хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаагүй байсан гэж үзэхэд хүргэж байна. Мөн бусдад олгогдох ёсгүй газар гэж өмнө нь хууль, дүрэм, журам байхгүй байсаар байхад олгож болохгүй газар олгосон алдааг зассан мэтээр цуцлах биш газар олгох тухай хуулийн заалт тушаал дээрээ биччихсэн Захиргааны ерөнхий хуульд заасан илтэд утга, найруулгын алдаатай захиргааны актыг хариуцагчийн амаар хэлсэн тайлбар нь хэрэгт авагдсан болон авагдаагүй баримт материалуудаар нотлогдоогүй, нотлогдохгүй зүйл дээр, бодит байдалд нийцэхгүй ам, ажил хоёр нь зөрөөд байхад шүүхийн шийдвэрт үндэслэл болгосонд гомдолтой байна.
3.6. Түүнчлэн сайдын А/76 дугаар тушаалаар хамт цуцлагдсан голын онцгой хамгаалалтын бүс 50 метр дотор энэ компанийн газар багтдаг “И” ХХК /Их тэнгэр клуб хаус-Маршалын гүүрний зүүн доор/-д тухайн үед яам ямар хариу өгч байснаас үзэхэд олгох ёсгүй газар гэсэн тайлбарыг хэлэх нь бодит байдалд нийцэхгүй байгаа. Олгох ёсгүй газар гэж тайлбар хэлчхээд А/76 дугаар тушаалаар хамт цуцлагдсан “Д Х А” ХХК-ийн газрыг 2019 онд өөр хуулийн этгээдэд олгосон байгааг юу гэж ойлговол зохих вэ. (Энэ тухай баримт хэрэгт авагдсан) Яам үнэнд гүйцэгдэж энэ компанид дахин газар олгосон баримт бидэнд байна. Харьцуулсан дүгнэлт хийлгүүлэх байдлаар шүүхэд хамт цуцлагдсан хэд хэдэн компанийн материалыг өгсөн ч, хэрэгт авагдсан ч үнэлээгүй, харьцуулсан дүгнэлт хийхгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн илт зөрүүтэй худал тайлбар, тухайн яамны бланк аль нэг дарга, сайдын гарын үсэггүй фото зургийг 2 янзаар хэвлэн авчирсныг үндэслэл болгож хэргийг шийдсэн. Дундаж боловсролтой энгийн иргэн ч хэргийн материалтай бүрэн танилцаад холбогдох 3 хуулийг уншаад л А/76 дугаар тушаалыг ямар луйвар, булхайтай тушаал болохыг, хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсаныг ойлгоно. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хил хязгаар өөр, газар олголт нь өөр өөр хуулиар зохицуулагддаг Туул голын 2 эргийн асуудал нь тусдаа гэдгийг газрын харилцааны асуудлыг улсын хэмжээнд хариуцдаг агентлагийн албан бичгээс тодорхой ойлгогдож, нотолж байна. Анхан шатны шүүхээс шинжээч томилоод олгох ёсгүй газар гэж байдаг эсэх, тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэм горим зөрчсөн эсэх, голын татамаас хэдэн метр зайд уг газар байгаа эсэх, аялал жуулчлалын зориулалтаар тухайн газрыг хориглож, юугаар энэ тухай нотолж болохыг зэрэг олон олон асуултуудад хариулт болгон нотлох баримтыг бүрдүүлэн сайтар хянаж үзсэний үндсэн дээр шүүх хуралдааныг хийх боломж шүүгчид байсан. Гэвч дээр дурдсан ажиллагаануудыг хийхгүйгээр хэрэг шийдвэрлэх хугацаандаа амжиж, шийдвэрлэсэн мэтээр дараагийн шатны шүүх учрыг нь олж хужрыг нь тунгаана биз гэсэн байдлаар, хэрэг буцлаа гэхэд өөр шүүгчид очно гэсэн хайхрамжгүй хандлага гаргасан нь илт харагдаж, мэдрэгдсэн. Дээр бичсэн олон асуудлуудыг шүүх хуралдаан дээр тайлбарлаад яриад байхад, хэн сайн худал ярьсан нь худал зүйлийг 1000 давтвал үнэн болдгийн шиг бодит байдалд үндэслэл муутай, хайнга хандаж уг хэргийг шийдвэрлэсэн. А/76 дугаар тушаалд заагдсан зөрчил дутагдал “У Г” ХХК-д байхгүй, зөрчил дутагдал гаргасан болох нь нотлогдоогүй байхад тушаалын хавсралтад оруулсан. Мөн сайд сонсох ажиллагаа явуулсан бол тэр үед шийдвэрлэгдчих байсан, захиргааны актыг гаргах хуульд заасан журмыг зөрчиж гаргасан тушаалыг шүүх зөв гэж үзсэнд гомдолтой байна. Бусдад ашиглах эрх өгч болохгүй газрыг олгосон байна гэж тушаалд заагаагүй байхад шүүх “олгох ёсгүй газар” гэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй, шүүх газар олгох, олгохгүйг шийдвэрлэх субьект биш. Өөрөөр хэлбэл тушаалд дурдсан зөрчил нь “У Г” ХХК-д хамааралтай эсэх, захиргааны актыг хуульд заасан журмын дагуу гаргасан эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр тушаалд дурдагдаагүй олгогдох ёсгүй газрыг олгосон гэсэн хариуцагчийн тайлбарыг үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ тайлбар нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй. Газар ашиглах эрхийг цуцлах хуульд заасан үндэслэл биш. Шүүхэд хавтаст хэрэгт авагдсан бусад компаниудын баримтуудад харьцуулан дүгнэлт хийх үүднээс өгсөн ч үнэлж үзээгүй. Өндөр налуу гэдэг уулын орой хэсэгт Бага тэнгэрийн аманд олгогдсон энгэр газруудыг янзалж өндөр оройд нь хүрэхээр зам тавьсан компаниудад зориулсан нэр томьёо гэдгээ Д.Б тухайн үед тайлбарлаж хэлсэн.
3.7. Манай газрын тухайд байгалийн унаган төрхийг алдагдуулах газар биш, өндөр налуу газартай харьцуулахад уулын хормой хэсэг, голын эргээс дээш 10-20 м өргөгдсөн, өндөр налуу газарт орохгүй. Энэ дээр ч гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулмаар байна. Шүүгч тэв тэгшхэн газар дээр туслахын хамт очиж түр зогсож үзсэн атлаа хүн доошоо өнхөрч унамаар өндөр налуу, бусад компанийн ашиглаж буй газруудтай адил газар байсан мэтээр шийдвэртээ бичсэн. Энэ нь тогтоогдож, нотлогдохгүй зүйл. Анхан шатны шүүхийг ингэж буруу шийдэхийг мэдсэн бол урьдчилаад холбогдох бүх газруудаас нь албан бичгээр лавлагаа тодорхойлолтуудаа аваад хэрэгт хавсаргаж өгөх боломж бидэнд байсан. Шүүх нь өөрөө эдгээр баримтуудаа цуглуулж авах байсан, шүүхэд нь л гаргаж өгнө гэх байгууллага эхнээсээ гарч ирж л байна, хүчээ нэгтгэсэн болохоос амаа нэгтгээгүй бол манай талд л ашигтай хариуг ирүүлэх байх гэсэн өндөр итгэл үнэмшилтэй байна. 2016 онд 8 дугаар сараас хойш эхлэн нэг намын хүмүүс тус яамны сайдаар ажиллаад 5 дахь хүн дээрээ явж байна, нам засаг, сайд солигдсон ч төрийн бодлого залгамж чанар алдагдах ёсгүй, улс төрийн оноо авах гэсэн поп сайдын шийдвэрээс болж татвар төлөгч аж ахуйн нэгж олон сар жилээр олон зүйлээрээ хохирч байдаг, нэг гараараа газар ашигла гэж яам өгчхөөд нөгөө гараараа өөр нэг солигдож ирсэн нь цуцалж байдаг тоглоомын тавилттай жүжгийг яах ёстой вэ, хариуцагч нь бодит байдлыг нуух замаар шүүгчийг төөрөгдөлд оруулж байна. 2018 оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын төлбөрийн итгэлцүүрийг шинээр баталсан. Үүнээс хойш А/76 дугаар тушаалыг засаж янзалсан нь уг баримтаар батлагддаг. Тухайн үед ажиллаж байсан, одоо ч яамандаа байгаа хүмүүсээс энэ тушаал ямар учиртай тушаал болохыг тодруулаад, нөхцөл байдлыг сайн мэдэх хүнийг шүүх рүү томилоод явуулах ёстой, тэгсэн бол огт өөр тайлбар хэлэх байсан байх. (энэ янзаараа шүүх дээр ямар ч хамаагүй тайлбар хэлж болдог жишгийг тогтоолоо) Ямар ч хамаагүй аргаар шүүхэд ялаад ир гээд томилоод явуулдаг, ялагдвал хариуцлага тооцно, гэрчээр очоод яамны эсрэг зүйл яривал ажлаас хална гэж айлгадаг тогтсон жишигтэй болсон гэдгээ зарим нь хэлж байсан. Шүүхээр яамны талд шийдвэр гаргуулаад бүх шатанд нь ялчихвал тухайн газрыг өөр хуулийн этгээдэд олгох боломж нь сайдад нээлттэй болдог, асуудлын гол учир, зангилаа энд байдаг.
3.8. Олгох ёсгүй газарт газар олгосон гэсэн хариуцагчийн шүүх хурал дээр хэлсэн үгийг үндэслэн шүүгч дүгнэлтдээ бичжээ. Гэтэл А/76 дугаар тушаалаар хамт цуцлагдсан “И” ХХК-д яам тухайн үед ямар хариу өгч байсныг хэрэгт хавсаргасан. Эндээс үзэхэд хариуцагчийн шүүх хурал дээр хэлсэн аман тайлбар худлаа болж таарч байна. Нотлох баримтын шаардлага хангуулан яамнаас эдгээр материалуудыг гаргуулан харьцуулан үзэж, дүгнэлт хийх боломж шүүхэд байсан. Стандарт бус тайлбар, тамга тэмдэггүй, 2 янзын утга агуулгатай, кадастрын зураг ирүүлчихсэн байгаа, эхлээд энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэчхээд шүүх хурал эхлэхийн өмнө онцгой гэж засаж бичээд аваад ирсэн, гэтэл шүүгч ойлгож байгаа ч юм алга, тоох ч үгүй байсан. Нотолгоогүй зүйлийг дүгнэлтэд бичих туйлын буруу. Шүүгч хүн алдаа гаргах ёсгүй гэдэг ч мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа.
3.9. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “
3.10. “У Г” ХХК-д ашиглахаар олгосон газар Туул голын урсац, экологийн орчинд ямар ч хамааралгүй болох нь тус яамаар батлуулсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ дээр тодорхой байдаг. А76 дугаар тушаалын үндэслэл хэсэгт дурдсан зүйлс нь уг газар дээр байдаггүй. Цуцлах үндэслэл нэг ч байхгүй. Энэ газар нь Яармагийн гүүрнээс Уулын замыг малтаж зам тавих үед үүссэн замын хажуугийн тэгшилсэн талбай, шорооны овоолго юм. Уг овоолсон шороог тэгшлэн ашиглах зорилгоор авсан газар. Энэхүү шорооны дээрээс харахад Туул гол 100-аад метрийн шороон дээр бургас мод байхгүй, шарлаж ургасан байгаа. Шүүх үзлэг хийсэн, зураг авсан боловч шүүгч шүүх хуралдааны үеэр танайх газар дээрээ бургастай юм уу гэж асуусан нь маш хачирхалтай, “цавчим өндөр газар байна” гэж бичсэн нь үнэн.
3.11. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах боломжийг шүүх олгосонгүй. Давж заалдах шатны шүүхэд хавтаст хэрэг шилжиж ирсний дараа хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны тэмдэглэлийг уншаад маш их алдаатай бичигдсэн, үг, үсэг, утга найруулгыг, орхигдсон зүйлсийг залруулж бичүүлэх боломж олдсонгүй. Хойно, урд нь оруулаад эмх замбараагүй үдэж, зарим материал алга байсан.
3.12. Анхан шатны шүүхийн шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтуудыг өөрийнхөө дотоод итгэлээр үнэлэхгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “олгож болохгүй газар олгогдоод ашиглаж байсан тул тушаал гаргаж цуцалсан” гэж шүүх хуралд тайлбарласныг шүүгч дамжиж, үнэмшин шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн заалтад огт нийцэхгүй байна. Шүүгч “А/76 алдаа мадагтай тушаал байна, гэвч зорилгодоо хүрсэн тушаал гэж үзлээ” гэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлж өгнө үү. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь олгох ёсгүй газар болохыг шүүхэд хууль, журам болон бичгийн нотлох баримтыг дурдаж нотлоогүйг анхаарч өгнө үү. Тийм зүйл хавтаст хэрэгт алга.
3.13. Хариуцагчийн тайлбар нь дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй. Давхар бичгийн нотлох баримтаар, хяналт шалгалтын эрх бүхий төрийн холбогдох байгууллагуудын акт, дүгнэлт, албан бичгээр батлагдан нотлогдож байх ёстой гэж үзэж байна. Улаанбаатар хотын иргэдийн чөлөөт цагаа байгалийн сайханд өнгөрөөх зориулалттай аялал, зочлох үйлчилгээний цогцолбор байгууламж нь хууль, журам нэг ч удаа зөрчөөгүй, хаягдал овоолго шороог газар болгон ашиглах гэсэн компанийн төсөл, хүсэлтийг дэмжинэ гэдэгт итгэж байна. Олгох ёсгүй газар гэж ямар газар байхыг тусгайлан заасан, уг харилцааг зохицуулсан хууль тогтоомж алга байна. Уг газрыг цуцалсны дараах яамны байр суурь, шүүх хурал дээр хэлсэн тайлбар хоёр зөрчиж байгааг хавтаст хэрэгт авагдсан “И” ХХК-д /А/76 дугаар тушаалаар хамт цуцлагдсан компани/ өгсөн албан бичгийн нүүр дээрх сайд, газрын даргын шилжүүлсэн цохолт бичгийг уншихад тов тодорхой харагдаж байна. Энд танай компани олгох ёсгүй газарт газар ашиглаж байжээ гэж хариулт өгөөгүй, өргөдлийн байнгын хороо /М.О гишүүний попролт/-ны байр суурь ийм байсан тул цуцалсан гэсэн байна.
3.14. Туул голын бургасыг хядаж хаус хотхон барьсан улс төрийн компани, Зайсан толгойг нураасан компанид хяналт шалгалтаар байгаль-экологид учруулсан бодит хохирол тогтоогдчихсон байхад арга хэмжээ тооцож, хариуцлагагүй эдгээр компаниудын газар ашиглах эрхийг нь цуцалж А/76 дугаар тушаалыг гаргаж зорилгодоо хүрэх ч ёстой. Гэтэл уг зорилгод нь огт хамааралгүй манай компани уг тушаалд хамрагдсанд л уг тушаалын зорилго нь байгалиа хамгаалах биш энэ далимаар бусдын газрыг нөгөө гараараа булаан авч дээрэмдээд дараагийн компанид нь олгох ёсгүй гэж хэлчхээд далдуур олгоод байгаа учир утга нь байгаа юм. Энэ тухай А/76 дугаар тушаалаар хамт цуцлагдсан “Д Х А” ХХК-д тохиолдсон бодит жишээг Д.Ч шүүгчийн шийдвэрийг шүүгчид өгсөн. Манай компанийн бичээд, хэлээд байгаа бүх зүйл нотлох баримттай, хавтаст хэрэгт авагдсан материалуудаар батлагдаж байгаа” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
4.1. “У Г” XXК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад xолбогдоx захиргааны xэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх 3аxиpааны xэргийн анxан шатны шүүxийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугааp шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүx xуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлоx баримтыг туxайн xэрэгт xамааралтай, ач xолбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүxийн шийдвэр xууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй хэмээн үзэж дарааx үндэслэлээр давж заалдах гомдол гаpгаж байна.
4.2. Mаргаан бүxий акт хуульд нийцээгүй тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаал утга агуулгын илэрxий алдаатай, xуульд нийцсэн тушаал болсон. Xэргийн материалд туxайн тушаал нэг огноо, нэг дугаартай боловч 2 өөp байдлаар авагдсан. Hэг тушаалд нь “Богдxан уулын дарxан цаазат газрын xамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250 тоот саналыг үндэслэн иргэн, аж аxуйн нэгж, байгууллагын газаp aшиглax эpxийг дуусгавар болгосон” талаар дурдсан бол нөгөө тушaaлд Богдxан уулын дарxан цаазат газрын xамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 333 тоот саналыг үндэслэн 29 иpгэн, аж аxуйн нэгж, байгууллагын газар ашиглаx эрxийг дуусгавар болгосон” талаар дурджээ. Үүнээс үзэхэд хариуцагч нь яг ямар албан бичгийг үндэслэн хэчнээн этгээдийн газар ашиглаx эрxийг ямар үндэслэлээр дуусгавар болгож бaйгaa нь тодорхойгүй буюу ойлгомжгүй, энгийн xүн xараxад утга агуулгын илэрxий алдаатай тушаал гаpгасан болоx нь тогтоогддог. Xэрэв заxиргаа нь өөрийн гаргасан актын алдааг засаж, даxин акт гаpгaсaн гэж үзвэл энэ талаар оролцогчид мэдэгдэх үүргийг Заxиpгааны өрөнxий xуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу xүлээх учиртай. Гэвч xариуцагч нь захиргааны акт алдаатай гарсан, түүнийг засварласан хэмээн “У Г” XXK-д мэдэгдээгүй, энэ талаараа ч шүүxэд гаpгасан xариу тайлбартаа дурдаж, шүүx xуралдаанд мэтгэлцэж оролцоогүйгээс үзэхэд xариуцагч нь эдгээр тушаалуудыr засаx байдлааp rapгaarүй буюу xарин ч захиргааны үйл ажиллагаанд оролцогчдоос нууx байдлаар, xууль бусааp гapгасан гэж үзэх үндэслэлтэй.
4.3. Түүнчлэн хариуцагч нь маргаан бүxий актыг гаpгax гэж байгаа буюу гapгаx болсон шалтгаан, нөxцөлийн талаар, aкт гаpгасан талаараа “У Г” XXК-д танилцуулж мэдэгдэх, улмаар гардуулаx ажиллагааг ч огт хийгээгүй. Нэхэмжлэгч өөрийн нь эрx, xууль ёсны ашиг сонирxлыг xөндсөн, газаp aшиглах эрxийг дуусгавар болсон болоxыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөp www.shuud.mn мэдээллийн сайтад тавигдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга нарын хэвлэлийн бaгa xурал xийсэнтэй холбоотой олж мэдсэн бөгөөд туxайн цаг үеэс эxлэн өнөөдрийг хүртэл эрхээ сэргээлгэхээр xандсаар байна. 3аxиргааны өрөнxий xуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, xууль ëсны ашиг сонирxлыг xөндсөн захиргааны шийдвэр гаргаx тохиолдолд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь xангаx, тусгай зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтална”, 15 дугааp зүйлийн 15.1.4-д “Захиргааны шийдвэр гapraxаас өмнө оролцогч нотлоx баримт гаprax, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн өгөх эрxийг захиргааны байгууллагатай xарилцаxдаа эдэлнэ”, 26 дугааp эуйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргаxын өмнө эрx, xyуль ёсны aшиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаpгаxaд ач xолбогдол бүxий нөxцөл байдлын талаар тайлбар, санал гаргаx боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “3аxиргааны шийдвэр гаргаx эаxиpгааны байгууллага эрx, xууль ëсны ашиг сонирxол нь xөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно” гэж тус тус заажээ. Yүнээс үзэхэд xариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь газар aшиглaгчийн газар ашиглаx эрxийг дуусгавар болгосон захиргааны акт гаpгаж, эpx, xууль ëсны ашиг сонирxлыг нь xөндөxөөс өмнө түүнд урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал, нотлоx баримт гаргаж өгөx боломж олгож, xуульд заасан эрxийг нь эдлүүлэх ëстой байна. Гэтэл xариуцагч нь сонсох ажиллагааr огт явуулаагүй, гаpдуулaaгүй бөгөөд xэргийн материалд xариуцагч нь сонсоx ажиллагаа явуулсан, xуульд заасан тусгай зарчмыг зөрчөөгүй гэж үзэхүйц нотлоx баримт байдaггүй. Нэхэмжлэгчийн гаргасан xүсэлтийн дагуу шүүхээс сонсоx ажиллагаа явуулсантай холбоотой баримт ирүүлэxийг xариуцагчаас шаардсан боловч энэ талаар ямар ч баримт ирүүлээгүй. Тиймээс xариуцагч Захиргааны өрөнxий xуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан тусгай зарчмыг зөрчсөн, оролцогчийн эрxийг xөндсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.4. Xэрэв сонсоx ажиллагаа явагдсан, оролцогчийн эpxийг нь эдлүүлсэн байсан бол нэхэмжлэгчийн газар ашиглаx эpx цуцлaгдаxгүй, эрx нь xөндөгдөхгүй байx боломжтой байсан. Учир нь, маргаан бүxий актын xавсралтад дурдсанаар “У Г” XXK-ийг газаp дээрээ үл хөдлөх xөрөнгөгүй, газрын төлбөрөө төлдөггүй хэмээн дурдсан. “У Г” XXК нь маргаан бүxий акт гараx үө /2018.03.29/-ийн байдлааp газрын төлбөрт нэг ч төгрөгийн өр төлбөргүй байсан. Энэ нь xэргийн 138, 139 дэх талд авагдсан Xан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 03 дуraаp саpын 21-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн 820180047 дуraap aкт, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 16/454 дүгээр албан бичиг, газрын төлбөр төлсөнтэй холбоотой баримтуудаар тогтоогддог. Тиймээс газрын төлбөр төлөөгүй хэмээн буруутгаx боломжгүйн зэрэгцээ тайлбар, нотлоx баримтыг авч, сонсоx ажиллагааг явуулсан бол xapиyцагч нь маргаан бүxий тушаалаас “Унаган говь” XXK-ийг xасаx боломжтой байсан гэж үзэж болно.
4.5. Mөн “У Г” XXК нь ашиглаx эрx бүxий газар дээрээ яагаад үл xөдлөх хөрөнгө бариагүй талаарх тайлбараа хэлэн нотлоx баримт гаргаж, сонсох ажиллагаанд оролцсон бол маргаан бүxий акт гараxгүй байx боломжтой байсан. Байгаль орчин, ногоон xөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугaap тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугааp улсын тусгай xамгаалалттай нутаг дэвсгэрт газар aшиглax гэрчилгээгээр “У Г” XXK-д улсын тусгай xамгаалалттай нутаг дэвсгэрт газар aшиглax эpx олгож, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр газаp ашиглаx туxай гэрээг Xан-Уул дүүргийн Засaг дapra, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын дарга нартай байгуулснааp нэхэмжлэгч нь газрыг ашиглаж эхэлсэн. Ийнxүү газрыг ашиглаж эхэлснээс xойш xуанлийн бүтэн 2 жилийн xугацаа өнгөрөөгүй байсан тул нэхэмжлэгчийг газpaa зориулалтын дагуу ашиглаагүй xэмээн буруутгаx боломжгүй. Түүнчлэн, дарxан цаазат газрын xязгаарлалтын бүсэд газар ашиглагч нь Тусгай xамгаалалттай газар нутгийн туxай xуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас өөр барилга байгууламжийг бариx эрхгүй байxад газар дээрээ үл хөдлөх xөрөнгө бариaгүй гэж буруутган, улмаар газар ашиглаx эрxийг дуусгавар болгож байгаа нь хуульд нийцээгүй. Xэрвээ сонсоx ажиллагаа xуульд заасны дагуу явагдсан бол дээpx нөхцөл байдлын талаар сонсоx ажиллагааны явцад тайлбарлаж, xолбогдоx нотлоx баримтаа гарган саналаа xэлж оролцоx, улмаар эрx нь xөндөгдөxөөс сэргийлэx бүрэн боломжтой байсан.
4.6. Mаpraaн бүxий акт нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 250, мөн оны 03 дугааp сарын 27-ны өдрийн 333 дугаар албан бичгүүдэд үндэслэсэн талаар дээр дурдсан. Туxайн албан бичгүүд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газраас Тycraй xамгаалалтай нутгийн удирдлагын газарт xандсан усны нөөцийн хомсдлоос сэргийлэх, голын бургас сүйтгэх, уулын өндөр налуу газарт байгалийн унаган төрxийг алдагдуулаx эрсдэл бүхий иргэн, аж аxуйн нэгж, байгууллагын жагсаалт байx бөгөөд 250 дугаартай саналд 37 газар ашиглагчийн мэдээлэл тусгагдсан бол 333 дугааpтай саналд 29 газар ашиглагчийн мэдээлэл тусгагдсан эөрүүтэй байна. Mөн адил огноо, адил дугаартай ч 2 өөр байдлаар гарсан маргаан бүхий актын газар ашиглаx эрxийг дуусгавар болгосон “Тушаax нь” xэсгийн 1 дэx заалтад газар aшиглaгчийн тоо 28 болон 29 гэсэн зөрүүтэй байдлаар бичжээ. 3аxиpгааны байгууллага заxиргааны шийдвэр гаргаx ажиллагаанд хамаараx бодит нөxцөл байдлыг тогтоох үүднээс шаардлагатай ажиллагаа xийx, нотлох баримтыг цуглуулаx, үнэлэx үүpгийг xүлээдэг. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал яагаад зөрүүтэй байгааг тодруулаx, туxайн саналд тусгагдсан газар ашиглaгч нap нь xууль тогтоомж, дүрэм журам, газар ашиглаx гэрээний нөxцөлийг зөрчсөн 33, газаp ашиглаx эрxийг нь цуцлаx, дуусгавар болгоx нөxцөл бүрдсэн эсэxийг xянах үүргийг шийдвэр гаргаx эpx бүхий этгээд болоxынхоо xувьд xаpиyцaгч Бaйгaль орчин, аялал жуулчлалын сайд xүлээх бөгөөд xууль тогтоомж зөрчсөн, газар ашиглax эpxийг дуусгавар болгоx нөxцөл бүрдсэн тохиолдолд л газар ашиглaгчийн газар ашиглаx эрxийг дуусгавар болгоx ëстой байжээ. Гэтэл бодит байдалд нөxцөл байдлыг тогтоогоогүй, зөрүүтэй саналын зөрүүг аpилгаaгүй xирнээ өөрөө ч мөн зөрүүтэй, алдаатай акт гаргаж, газар ашиглаrч нарын /нэхэмжлэгчийн/ эpx, xууль ёсны ашиг сонирxлыг xөндсөн xууль бус үйл ажиллагаа явуулсан гэж үзэx бүрэн боломжтой.
4.7. Mаpraaн бүxий актын “Тушааx нь” xэсгийн 1-д “усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэx, уул нурааж туxайн орчны төлөв бaйдaл, бaйгaлийн унаган төрxийг алдагдуулан дарxан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй 28 (29) иргэн, аж аxуйн нэгж, байгууллагын газар aшиглax эpxийг xавсралтын ёсооp дуусгавар болгосугай” гэжээ. Үүнээс үзэхэд сайдын тушаалааp газаp ашиглаx эpx нь дуусгавар болж буй иргэн, аж аxуйн нэгж, байгууллага (нэхэмжлэгч) нь усны нөөцийг боxирдуулсан, хомсдуулсан, голын бургас модыг сүйтгэсэн, уул нураасан, орчны төлөв байдaл, унаган төрxийг алдагдуулж дарxан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэx үйл баримт тогтоогдсон байx шаардлага зүй ёсоор тавигдаж, энэ нь тогтоогдсон байx учиртай. Гэтэл хариуцагч нь энэ талаарx нөxцөл байдлыг тодруулаx ажиллаaг xийгээгүй, яам, агентлаг болоод бусад мэргэжлийн байгууллагаар дарxан цаазат газрын дэглэм горимыг зөрчсөн болоxыг тогтоолгож, акт, дүгнэлт гаргуулаaгүй хирнээ шууд зөрчсөн хэмээн дүгнэлт хийсэн нь буруу. Ийнxүү дүгнэхдээ зөвхөн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, саналд үндэслэсэн байx бөгөөд шийдвэр гаpгаx эpx хэмжээтэй этгээдийн xувьд туxайн санал xуульд нийцсэн эсэxийг тодруулаx ажиллагаа явуулаагүй байна. Угтаа усны нөөцийг боxирдуулсан гэж үззж байгаа бол энэ талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, голын усыг ямар хэмжээгээр хэрхэн боxирдуулж, дарxан цаазат газрын дэглэм, горим зөрчсөн болoxыг xөдөлбөргүй тогтоосон байx, бургас модыг сүйтгэсэн гэж үзэж буй бол xаана байрлаx, ямар xэмжээтэй, хичнээн тооны бургас, модыг xууль бусааp сүйтгэсэн, түүний улмаас ямар xэмжээний хоxирол учирсан болоxыг тогтоох, уул нураасан, байгалийн унаган төрxийг алдагдуулсан гэж үзэж буй бол ямар байдалтай байсан байгалийн төрxийг xэрxэн алдагдуулсан болоx зэрэг бодит нөxцөл байдлыг тогтооx ёстой байсан. Энэхүү нөхцөл байдлыг огт тогтоолгүйгээр дарxан цаазат газрын дэглэм горимыг зөрчсөн мэтээр бодит байдалд нийцэxгүй, xийсвэр дүгнэлт хийснээр 3аxиргааны ерөнxий xуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан тусгай зарчмыг зөрчжээ. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүxий акт xууль тогтоомжид заасан шаардлагыг xaнгахгүй, xуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрx, xууль ёсны ашиг сонирxлыг xөндсөн xууль бус акт болоx нь тогтоогдож байна.
4.8. Шүүх хуулийг буруу таŭлбарлаж xэрэглэсэн, xэрэгт авагдсан нотлоx баримтыг буруу үнэлсэн тухайд шүүxийн шийдвэр болон маргаан бүxий акт Усны туxай xуулийн 22 дугааp зүйлийн 22.2, 22.2.1, 22.4, 22.6 даxь хэсэгт заасныг үндэслэсэн. Туxайн xуулийн зохицуулалт нь усан сан бүxий газар, усны эx үүсвэрийн онцгой болон энгийн xамгаалалтын, эрүүл аxуйн бүсийн дэглэм, мөрдөx журмыг зөрчxийг xориглоx, усны онцгой xамгаалалтын бүсэд явуулаxыıг xориглосон үйл ажиллагааны талаарx л зохицуулалт. Тодруулбал, онцгой xамгаалалтын бусад явуулж болоxгүй үйл ажиллагаануудыг тоочиx байдлаар дурдсан зохицуулалт. Xуулийн энэхүү зоxицуулалт xэрэгжихийн тулд уг тоочсон байдлаар дурдсан xоpиглоx үйл ажиллагааг xэн нэгэн этгээд явуулсан, түүнчлэн, дэглэм журмыг зөрчсөн тохиолдолд шaаpдагдана. “У Г” XXК нь усны онцгой xамгаалалтын бүсэд явуулаxыг xориглосон үйл ажиллагаануудын алийг нь ч эрxлэн явуулаагүй, мөн эрx бүхий этгээдээс баталан дэглэм, журмыг огт зөрчөөгүй байxад xуулийн дээрх зоxицуулалтыг баримтлан шийдвэр гаргах ёсгүй. Хэрэв xуулийн уг зоxицуулалтыг баримталсан бол энэ нь захиргааны аливаа үйл ажиллагаа “хууль ёсны зарчим”-д нийцэх тухай Захиргааны ерөнхий хуулийн холбогдох Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалттай харшилна.
4.9. Шүүх шийдвэртээ Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1 дэх хэсэгт заасан усны онцгой хамгаалалтын бүсэд хориглох үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг баримтлан гаргасан хирнээ тухайн зохицуулалттай зөрчилдөхүйц “ ... маргаан бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой бүстэй хэсэгчилсэн байдлаар, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай” гэх дүгнэлтийг хийсэн. Тодруулбал, уг дүгнэлтээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 18, мөн оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн лавлагаа зургууд, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбараар тогтоогдсон хэмээдэг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас шүүхэд ирүүлсэн дээрх зургуудаас нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын талаас илүүтэй хэсэг нь онцгой хамгаалалтын бүсийн гадна талд байгаагаар буюу онцгой бүстэй давхцалгүй байдлаар тусгагдсан болох нь тодорхой харагддаг. Ийнхүү онцгой хамгаалалтын бүстэй давхцалгүй хэсэг байсаар байхад бүхэлдээ онцгой хамгаалалтын бүстэй давхцалтай мэтээр ойлгож, тухайн хэрэгт бүхэлдээ хамаарахгүй хуулийн зохицуулалтыг баримтлан хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нь буруу. Түүнчлэн, хэргийн материалд авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас шүүхэд хүргүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны 1/155 дугаар албан бичигт “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор баталсан ундны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн мэдээлэл байхгүй” талаар дурдсанаар тухайн мэдээлэл газрын нэгдсэн мэдээллийг бүртгэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь тогтоогддог. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газар “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай” гэх дүгнэлтийг хийж, зөвхөн хариуцагчаас гаргаж өгсөн, тухайн байгууллагын мэдээллийн санд тусгагдсан баримтад үнэлэлт өгч, хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ талаар ч мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгч тайлбарласан боловч тухайн нөхцөл байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэнгүй.
4.10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгох ёсгүй байсан, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн” хэмээн маргаан бүхий актад огт үндэслэл болоогүй хуулийн зохицуулалтын талаар дурдагдаагүй, актын үндэслэл болоогүй хуулийн зохицуулалтын талаар тайлбарладаг. Шүүх ч энэхүү тайлбарт автаж, маргаан бүхий актад огт дурдагдаагүй асуудалд дүгнэлт хийж, улмаар шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “ ...нэхэмжлэгчид анх сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон гэж үзэхээр байх тул ...” хэмээн дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу. Шүүхэд захиргааны үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, маргаан бүхий актад дурдагдаагүй асуудалд дүгнэлт хийн, улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй.
4.11. Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ “ ... сайдын тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцсэн” гэж тухайн зарчимд нийцсэн л бол бусад зарчим хамааралгүй гэж ойлгогдохуйц дүгнэлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, “маргаан бүхий акт 4.2.5-д заасан зарчмыг хангасан тул нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа хийгээгүй гэх тайлбар хамааралгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт нэрлэн заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг эрэмбэ, дараалалтайгаар ойлгох мэтээр, тухайн зарчмуудаас нэгийг нь л хангасан бол бусад зарчмууд зөрчигдсөн ч хамаагүй гэж ойлгогдохуйц байдлаар хуулийг тайлбарлаж, хэрэглэж хэрхэвч болохгүй, цаашид гарах сөрөг үр дагаврыг арилгаж, зөвтгөх учиртай гэж үзэж байна. Угтаа захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмууд зөрчилтэй хэмээн үзсэн бол тухайн зөрчлөө арилгахыг даалгах, эсхүл нөхцөл байдлыг тодруулах байдлаар шийдвэр гаргах ч боломж шүүхэд байсан. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6-д заасан зарчмуудыг зөрчсөн талаар дурдаж, нэхэмжлэлийн үндэслэлээ болгож мэтгэлцсээр байхад мөн хуулийн 4.2.5-д заасан зарчимтай нийцсэн л бол бусад зарчим огт хамаагүй гэж ойлгогдохуйцаар шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хангахаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4.12. Иймд, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “У Г” ХХК-ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...
5.1. Маргаан бүхий захиргааны актаар нэр бүхий 29 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосонд нэхэмжлэгч компани багтсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/76 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6, “Усан сан бүхий газар, усны эс үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 333 дугаар тушаалыг тус тус үндэслэж гарсан. Гэтэл маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон хуулийн заалтуудын үндэслэл бидний ашиглаж байсан газарт тогтоогдоогүй ба үүнтэй холбоотой холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөхийг хориглоно” гэж заасан. Нэхэмжлэгч нь тухайн газрыг бодитоор ашиглаж эхлээгүй байсан ба талууд энэ талаар маргадаггүй. Иймд газрыг ашиглаж эхлээгүй байсан тул дээрх үндэслэл тогтоогдох боломжгүй. Мөн маргаан бүхий актад газар ашиглах эрх дуусгавар болж буй аж ахуйн нэгж байгууллагуудад хамаарах зөрчлийг нэг бүрчлэн заагаагүй, нийтлэг байдлаар заасан . Тухайлбал , нэхэмжлэгч компанийг ямар зөрчил гаргасан талаар тухайлан буруутгаагүй, зөрчил гаргасан талаар ямар нэг баримтаар тогтоогоогүй. Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бус тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга , байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, 22.6-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно” гэж заасныг, мөн усан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ыг удирдлага болгож, “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн” гэх үндэслэлээр дуусгавар болгосон ч нэхэмжлэгч компани нь тухайн газарт ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй тул “дэглэм зөрчсөн үйлдэл” гаргасан гэж дүгнэх боломжгүй. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн дэглэмийг зөрчсөн байхын тулд зайлшгүй идэвхтэй үйлдэл, ажиллагаа хийсэн байх ёстой гэж үзэж байна.
5.2. Хариуцагчаас нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрхээ хэрэгжүүлсний улмаас усны нөөц хэрхэн хомсдож буй талаар, хомсдохоос сэргийлэх бодит шаардлага тулгарч буй талаар болон бургас мод сүйтгэх талаарх нөхцөл байдлыг урьдчилж тогтоогоогүй, холбогдох судалгаа, баримт нотолгоо гаргаж өгөөгүй, энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг гаргаагүй. Маргаан бүхий актын 1-д “Уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрх алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж байна” гэх үндэслэлийг заасан боловч нэхэмжлэгч тус газрыг ашигласны улмаас уул нурсан, орчны төлөв байдал, унаган төрх алдагдсан, цаашид алдагдахаар байгаа талаарх баримт, нотолгоо, дүгнэлт байхгүй байхад дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэрийг үндэслэлгүй.
5.3. Мөн нэхэмжлэгч компани дархан цаазат газрын нийтлэг мөрдөх ямар горимыг хэрхэн зөрчиж байгаа талаарх нотолгоогүйгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасантай нийцээгүй. Дараагийн асуудал нь маргаан бүхий захиргааны актад “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 333 тоот саналыг үндэслэсэн” гэжээ. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч компани тус саналд заасан алдаа зөрчлийг гаргасан талаарх баримт нотолгоог хавсаргаагүй байна. Иймд дээрх санал нь өөрөө үндэслэлгүй ба маргаан бүхий акт тус саналыг үндэслэж гарсан ч санал өөрөө юуг үндэслэж гарсан нь тодорхойгүй, саналд дурдагдсан зөрчлийн талаар мэргэжлийн байгууллага тогтоогоогүй. Дээрх байдлаар хариуцагч нь маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл шаардлага байсан эсэхийг баримтаар урьдчилж тогтоогоогүй, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байхад нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй нь хуулиар тогтоосон захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөх “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчим алдагдсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дахь талд “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө манайд урьдчилж мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэсэн агуулгаар тайлбарлан, энэ үндэслэлээр маргаж байх хэдий ч маргаан бүхий захиргааны акт зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон байх зарчимд нийцсэн талаар дээр тайлбарласан тул нэхэмжлэгчийн энэ тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах эрхийг дуусгавар болгосон захиргааны акт гаргахдаа зайлшгүй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар тогтоосон газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон байх, Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах шаардлагыг зөрчжээ.
5.4. Түүнчлэн, маргаан бүхий захиргааны актын хавсралтын “У Г” ХХК-д холбогдох хэсгийн тайлбарт “газрын төлбөрийг 2017, 2018 онуудад төлөөгүй” гэж байх боловч анхан шатны шүүх шийдвэрийнхээ 7 дугаар талд маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө газрын төлбөрөө төлсөн, төлбөрийн үлдэгдэлгүй талаар тогтоож, дүгнэлтээ өгсөн.
5.5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож , нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “...
6.1. Маргаан бүхий А/76 дугаар тушаалын үндэслэл болсон газар ашиглах эрхийг дуусгавар болгож буй үндэслэл буюу хуулийн заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэл байжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь маргаан бүхий тушаалтай огтоос нийцэхгүй байна. Хуульд “Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим” гэж заасан, харин шүүх огт өөр “усны хамгаалалтын бүс”-ийн асуудлаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Мөн анхан шатны шүүх газар ашиглагчийг буруутай үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнэж, шийдвэртээ “ ... нэхэмжлэгчид анх сайдын 2016 оны А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь захиргааны актын улмаас учирсан хохирлоо жич нэхэмжлэх эрх нь нээлттэй” гэж тэмдэглэн бичжээ. Ийнхүү дүгнэж байгаагаас хуульд заасан “... хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэл “У Г” ХХК-д хамааралгүй гэдэг нь ойлгомжтой. “У Г” ХХК-ийн ашиглах эрх бүхий газар голын бургас байхгүй, газар ашиглагч байгалийн унаган төрхийг алдагдуулаагүй, хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаа явуулаагүй, бүр газраа ч ашиглаж амжаагүй байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан “удаа дараа буюу, ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосон байна. Маргаан бүхий тушаалын хавсралтад “Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэл бүхий газруудын жагсаалт” гээд 7 дахь мөрөнд манай компанийг тодорхойлжээ. Хавсралтад заасан “эрсдэл бүхий” гэх утга нь тушаалын үндэслэл болгосон гол хуулийн заалтын “удаа дараа буюу ноцтой зөрчил гаргасан” гэх зохицуулалттай зөрчилдөж байна. Мөн маргаан бүхий тушаалд баримталсан “12.1, 27.1, 36.1, 40.1.2, 40.2” гэх 5 заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд бaйдaггүй заалтууд гэдгийг цохон дурдахыг хүсэж байна. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчмыг хуульчилж өгсөн. Харин хариуцагчийн захиргааны шийдвэр шударга бус, дарга нарт хуулийг сахиулдаггүй, илэрхий зөрчилтэй байгаа газруудыг тушаалаасаа хасдаг, хүчингүй болгодоггүй гэх мэтийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсье.
6.2. Өмгөөлөгч миний бие энэхүү хэрэгт оролцох болсноор маргаан бүхий газартай очиж танилцахад хэн нь мэдэгдэхгүй этгээд газрыг тэгшилж, шороо асгасан байсныг харсан. Өөрөөр хэлбэл манай компанийн газар ашиглах эрх цуцлагдсаны дараа газрыг шинээр баталгаажуулж авах хүн нь тодорхой, шүүхийн шийдвэрийг л хүлээж байгаа нь ойлгомжтой байна. Шүүх усны хамгаалалтын бүсэд хамаарч байна гэх дүгнэлт хийхдээ эргэлзээтэй, зөрүүтэй тайлбар, баримтуудад үндэслэсэн. Маргаан бүхий газрын аль хэсэг, хэдэн м.кв нь хамаарч байгааг тогтоосноороо үлдэх хэсгийг нь ашиглах нэхэмжлэгчийн эрхийг хүндэтгэх ёстой. Шүүх усны хамгаалалтын бүсийн давхцалын асуудлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Зүй нь Туул голын сав газрын усны харилцааны талаар бүрэн эрхийг хэрэгжүүлж усны тоо бүртгэл, усны мэдээллийн дэд санг хариуцдаг Туул голын сав газрын захиргаанаас зураг, хэмжилт гаргуулснаар үнэлж шийдвэрлэх ёстой байсан.
6.3. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, хэрэгт хамааралгүй, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д хамаарах зөрчлүүд гаргасан эсэхийг дүгнэж, А/76 дугаар тушаалыг зорилгодоо нийцсэн гэж үзсэн. Зорилгодоо нийцсэн эсэх асуудлыг хавсралтад дурдагдсан 28, 29 компани нэг бүрийнх нь тухайд авч үзэж, дүгнэх ёстой бөгөөд ерөнхийдөө зорилгодоо нийцжээ гэх байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагатай зөрчилджээ. Тухайлан “У Г” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалснаар ямар зорилго хэрхэн биелэх талаар шүүх авч үзээгүй. Өмгөөлөгчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбаруудыг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгч нь нэг ч зөрчил гаргаагүй атлаа газаргүй болсондоо гомдолтой байна” гэжээ.
7. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх Усны тухай хууль, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч “У Г” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “У Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын “Чандманийн ам”-ны хязгаарлалтын бүсэд 0.6 га газрыг аялал жуулчлалын зорилгоор ашиглах “У Г” ХХК-ийн эрхийг сэргээхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.2. А/76 дугаар тушаалаар усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, тушаалын хавсралтад “У Г” ХХК багтжээ.
3.3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/116 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар нутгийн “Чандманийн ам”-анд байрлах 0.6 га газрыг “У Г” ХХК-д 5 жилийн хугацаатай, аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, маргаан бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой бүстэй хэсэгчилсэн байдлаар, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... шүүх усны хамгаалалтын бүсийн давхцалтай асуудлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Зүй нь ... Туул голын сав газрын захиргаанаас зураг, хэмжилт гаргуулснаар үнэлж шийдвэрлэх ёстой байсан.” гэх тайлбараар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.
3.4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч газрын төлбөрийг төлсөн боловч энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгоогүй, маргаан бүхий газар нь усан сан бүхий газрын онцгой бүстэй хэсэгчилсэн байдлаар, энгийн хамгаалалтын бүстэй бүхэлдээ давхцалтай болох нь тогтоогдсон, А/76 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх, байгалийн унаган төрхийг алдагдуулахаас сэргийлэх зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн “маргаан бүхий Захиргааны актыг гаргахаас өмнө манайд урьдчилж мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй” гэх гомдол үндэслэлгүй” гэх зэргээр үндэслэлтэй зөв дүгнэж хэргийг шийдвэрлэжээ.
3.5. Учир нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т зааснаар усны сан бүхий газрын эргээс 50 мөтрээс доошгүй эайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтоох бөгөөд 22.2.1-д онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглохоор заасан. Мөн 22.4-д зааснаар усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтоох бөгөөд 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм эөрчихийг хориглохоор хуульчилсан.
3.6. Нэгэнт дээр зааснаар усны сан бүхий газарт барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах зэргээр тодорхой үйл ажиллагааг эрхлэхийг хуулиар хориглосон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, газар ашиглах эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх ийнхүү хууль зөрчиж газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах нь зүйд нийцэхгүй. Нөгөөтээгүүр шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч дээр дурдсанаар маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор сэргэх нөхцөл бүрдэхгүй.
3.7. Нэхэмжлэгчийн “... маргаан бүхий акт огноо, дугаар адил ч 2 өөр байдлаар гарсан, зөрүүтэй бичигдсэн, сайдын тушаалаар газар ашиглах эрх нь дуусгавар болж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь усны нөөцийг бохирдуулсан, хомсдуулсан, голын бургас модыг сүйтгэсэн, уул нураасан, орчны төлөв байдал, унаган төрийг алдагдуулж нийтлэг горимыг зөрчсөн гэх үйл баримт баттай тогтоогдоогүй, энэ талаар акт дүгнэлт гараагүй, нэхэмжлэгч усны онцгой хамгаалалтын бүсэд явуулахыг хориглосон үйл ажиллагаа огт явуулаагүй, хууль зөрчөөгүй” гэх агуулга бүхий гомдлын тухайд заавал хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсны дараа тухайн газрын ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, нэгэнт үйл ажиллагаа явуулахаар хориглосон бол уг газрыг ашиглуулах боломжгүй.
3.8. Анхан шатны шүүхийн шийдвэрт “... А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрх олгохдоо олгох ёсгүй газрыг олгосон гэж үзэхээр байна” гэх дүгнэлт хийсэнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүгч ... нотлох баримтыг өөрийнхөө дотоод итгэлээр үнэлэхгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “олгож болохгүй газар олгогдоод ашиглаж байсан тул тушаал гаргаж цуцалсан” гэж шүүх хуралд тайлбарласнаар шийдвэрээ гаргасан” гэх гомдлын тухайд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгчээс “У Г” ХХК-д анх газар ашиглах эрх олгосон акттай холбогдуулан маргаагүй байх тул шүүх тухайн актад дүгнэлт хийх шаардлагагүй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
3.9. Нэхэмжлэгчээс “... хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдээгүй, тайлбар аваагүй” гэж тайлбарлан маргадаг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд сонсгох ажиллагаа явуулах, өөрийн гаргасан актын үндэслэлийг нотлох үүрэгтэй, энэ үүргээ хариуцагч биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэвч энэхүү шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь тухайн маргаан бүхий тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгох хангалттай үндэслэл болохгүй, тодруулбал нэхэмжлэгчид энэ талаар мэдэгдсэн ч хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нөхцөл болохгүй.
4. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
5. Харин анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсэгт “Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.2.1” гэж бичиглэлийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 283 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “2.2.1” гэснийг “22.2.1” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН