| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1270/Э |
| Дугаар | 1278 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1278
2020 07 08 2020/ШЦТ/1278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
шүүгдэгч Л.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Е танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Л-н М-д холбогдох эрүүгийн 2006 02390 1618 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 33 дугаар гудамж 05 тоотод хохироогч О.Уянгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, ам, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 03-04 дүгээр тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Мөнхсайхан бид хоёр архиа хувааж уунгаа амьдрал ярилцаж сууцгааж байсан. Мөнхсайхан намайг үнсэх гээд тэврэх гээд оролдоод байсан...миний нүүрэн тус газар 5 удаа баруун гараараа цохисон...Би Мөнхсайханы гэрээс гарах гэтэл Мөнхсайхан босож ирээд миний үснээс зулгааж үүдрүүгээ чирж гаргаад чамайг нохойндоо өгнө гээд нохойруугаа үснээс чирж аваачихаж би гарнаас нь мултарч урд айлын хашааг давж тухайн айлд ороход Мөнхсайхан тухайн айлд ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/,
Гэрч Ц.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд би гэртээ 2 хүүхэд ээжийн хамт унтаж амраад байж байтал гэрийн үүд хүчтэй нээгээд 1 эмэгтэй хүн туслаарай, хүн байна уу гээд хашгираад ороод ирэхээр нь юу вэ, хэн бэ гээд орноосоо босоод харахад 36 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн хувцас, нүүр хэсэг нь шороо болсон байдалтай эмэгтэй хүн ороод ирсэн...би тэр Уянга гэх эмэгтэйгээс яасан юу болсон бэ, яагаад хар үүрээр манайд ороод ирэв гэж асуухад би танай хажуу талын айлын Мөнхсайхантай муудалцаад гэхээр нь би гар гар гээд хашаанаасаа гаргаад хашааныхаа хаалгыг түгжих тэр үед Мөнхсайхан яг манай хашааны дэргэдүүр явж өнгөрч харагдсан...тэр эмэгтэй гудамжаар доошоо уруудаад яваад өгсөн...Уянга гэх эмэгтэйн нүүр хэсгийн аль нэг шанаа тал нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Гэрч П.Булганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 02 цаг 30 минутын үед манай гэрээс Мөнхсайхан ах ээжийг маань манайд очъё гээд дагуулаад гэрээс гараад явцгаасан...07 цагийн үед манай ээж Уянга над руу залгаад ээжийгээ ирээд аваач гэсэн. Би ээжийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүднээс ирж аваад юу болсон талаар асуутал Мөнхсайхан ах чинь намайг гэртээ аваачаад зодчихлоо гэж хэлэхээр нь би ээжийгээ дагуулаад цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл бичиж өгсөн...ээж Уянга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шанаа хэсэг нь, зүүн нүд нь, уруул нь тус тус хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5765 дугаартай: “О.Уянгын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, ам, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Л.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа...уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...Уянгын нүүрэн тус газар 1 удаа алгадаад хоёр гараараа түлхээд унагаачихсан. Энэ үед Уянга нүүрээрээ газар унасан байх...шинжээчийн дүгнэлтэн дээрх гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар тал/,
Л.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Л.М хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.М нь 2020 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын 33 дугаар гудамж 05 тоотод хохироогч О.Уянгатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, ам, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 03-04 дүгээр тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч О.Уянгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Мөнхсайхан бид хоёр архиа хувааж уунгаа амьдрал ярилцаж сууцгааж байсан. Мөнхсайхан намайг үнсэх гээд тэврэх гээд оролдоод байсан...миний нүүрэн тус газар 5 удаа баруун гараараа цохисон...Би Мөнхсайханы гэрээс гарах гэтэл Мөнхсайхан босож ирээд миний үснээс зулгааж үүдрүүгээ чирж гаргаад чамайг нохойндоо өгнө гээд нохойруугаа үснээс чирж аваачихаж би гарнаас нь мултарч урд айлын хашааг давж тухайн айлд ороход Мөнхсайхан тухайн айлд ороод ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр тал/,
Гэрч Ц.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд би гэртээ 2 хүүхэд ээжийн хамт унтаж амраад байж байтал гэрийн үүд хүчтэй нээгээд 1 эмэгтэй хүн туслаарай, хүн байна уу гээд хашгираад ороод ирэхээр нь юу вэ, хэн бэ гээд орноосоо босоод харахад 36 орчим насны согтууруулах ундаа хэрэглэсэн хувцас, нүүр хэсэг нь шороо болсон байдалтай эмэгтэй хүн ороод ирсэн...би тэр Уянга гэх эмэгтэйгээс яасан юу болсон бэ, яагаад хар үүрээр манайд ороод ирэв гэж асуухад би танай хажуу талын айлын Мөнхсайхантай муудалцаад гэхээр нь би гар гар гээд хашаанаасаа гаргаад хашааныхаа хаалгыг түгжих тэр үед Мөнхсайхан яг манай хашааны дэргэдүүр явж өнгөрч харагдсан...тэр эмэгтэй гудамжаар доошоо уруудаад яваад өгсөн...Уянга гэх эмэгтэйн нүүр хэсгийн аль нэг шанаа тал нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/,
Гэрч П.Булганы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнийн 02 цаг 30 минутын үед манай гэрээс Мөнхсайхан ах ээжийг маань манайд очъё гээд дагуулаад гэрээс гараад явцгаасан...07 цагийн үед манай ээж Уянга над руу залгаад ээжийгээ ирээд аваач гэсэн. Би ээжийг Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүднээс ирж аваад юу болсон талаар асуутал Мөнхсайхан ах чинь намайг гэртээ аваачаад зодчихлоо гэж хэлэхээр нь би ээжийгээ дагуулаад цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирж өргөдөл бичиж өгсөн...ээж Уянга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай шанаа хэсэг нь, зүүн нүд нь, уруул нь тус тус хавдчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5765 дугаартай: “О.Уянгын биед баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, ам, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга, шуунд цус хуралт, дээд уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.
Шүүгдэгч Л.М зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд Л.Мнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч О.Уянга нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй бөгөөд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.М-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Л.М нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонсгосон ял болон дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.М цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацааанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Л-н М-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.М-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Л.М-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ