| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2017/0115/И |
| Дугаар | 118 |
| Огноо | 2017-03-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 118
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 3-25 тоотод оршин суух Гурван хөвсгөл овогт Янжинсүрэнгийн Эрдэнэцолмон /РД: ЕМ80111574, yтас: 91914204/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг Үүдийн 3-25 тоотод оршин суух Гурван хөвсгөл овогт Бандийн Янжинсүрэн /РД: ЕМ61040669, утас: 96444404/ нарт холбогдох,
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 22,791,989 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Я.Эрдэнэцолмон, Б.Янжинсүрэн нартай 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №ЗГ-196 тоот зээлийн болон барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 2.20%-ийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн байдаг. Зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 2,645,664 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр зээлийн үлдэгдэл 17,354,336 төгрөг, зээлийн хүү 5,265,063 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,590 төгрөг нийт 22,791,989 төгрөгийг үлдэгдэлтэй байгаа тул хариуцагчаас зээлийн төлбөрийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонцэцэг миний бие хариуцагч Я.Эрдэнэцолмонд холбогдох нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн дүнг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа төлнө гэсэн тайлбар өгсөн байна. Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Янжинсүрэн, Я.Эрдэнэцолмон нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Капитал банкнаас 2015 оны 05 дугаар сард 20,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлж авсан. Би энэ зээлийг авах үед Баян Могой ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байж тодорхой хэмжээний орлого олдог байсан ч 2015 оны сүүлээс эхлэн компанийн ачааны урсгал тасарч орлогогүй болсон. Би тэтгэвэрт гарсан ээжийн хамт амьдардаг бөгөөд хэдий орлогогүй ч ээжийн тэтгэврийн зээл болон хүмүүсээс зээлж бололцоогоороо төлж байсан. Цаашид орлого, өөрсдийн нөөц бололцоогоороо үлдсэн 22,791,989 төгрөгийг төлж барагдуулахыг хичээх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Б Б.Янжинсүрэн, Я.Эрдэнэцолмон нарт холбогдуулан 22,791,989 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Янжинсүрэн, Я.Эрдэнэцолмон нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,910 төгрөгнийг төрийн санд хэвээр үлдээж, 271,910 төгрөгний 50 хувь болох 135,955 төгрөгийг төрийн сангаас, 135,955 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага 22,971,989 төгрөгийг хариуцагч Б.Янжинсүрэн, Я.Эрдэнэцолмон нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,910 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 135,955 төгрөг, хариуцагч Б.Янжинсүрэн, Я.Эрдэнэцолмон нараас 135,955 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ