| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0797/Э |
| Дугаар | 787 |
| Огноо | 2020-09-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Оюунтунгалаг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 787
2020 09 01 2020/ШЦТ/787
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр
Улсын яллагч Э.Оюунтунгалаг
Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2009018011055 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ‘’Хан туул’’ сэргээн засах төвд чанарын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 хороолол, Алтан өргөө хотхоны 72 байр 72 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гоодойн зуслангийн задгай тоотод эхнэр Г.Энхтогтохыг “дүү нарынхаа хүүхдүүдийг гэртээ авч ирсэн” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих, үсдэж чирэх, толгой, хөл, бие хэсэгт гараар цохих зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009018011055 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 хороо Гоодой зуслангын задгай тоотод зуслангийн байшиндаа найз Амгаланбаатарын хамтаар очиж нэг шил 0.75 литрийн архийг хувааж ууж дуусгасан. 23 цаг өнгөрч найз Амгаланбаатар явсан. Тухайн үед манай эхнэр Энхтогтох, 5 настай охин Үүрийнтуяа, эхнэрийн дүү 2 бага насны хүүхэд байсан. Унтаж амраад 2020 оны 06 дугаар 11-ний өдрийн 11 цагийн үед сэрсэн. Тэгээд “айлын хүүхдүүд ирсэн байна” гээд чихэр ундаа зэрэг амттан авах гэж дэлгүүр орсон. Чихэр жимс аваад байж байтал манай байшинг барьсан Баяраа гэх залуутай тараалдаад 3 лааз пиво авсан. Эргээд ирхэд эхнэр “доод айлын хүн манай хашаанд орж бие засмаар байна гэж байна” гэж хэлсэн. Би нөгөө залуутай уулзах гээд очсон. Манайх хашаагаа тэр айл руу ордог зам дээгүүр нь барьчихсан юм. Тэр залуутай энэ асуудлаас болоод маргалдаад тэр залуу намайг цохисон. Би нөгөө залууг тайшруулаад гэртээ Баяраа болон эхнэрийн хамтаар ороод байж байтал тэр залуу араас нэг шил 0,75 литрийн архи чихэр жимс авч манай гэрт орж ирсэн. Нөгөө архийг нь хувааж уусан. Тэр залуу 18 цагийн үед гэр рүүгээ явсан. Тэгээд эхнэрийг “хоол хийгээд өг” гэж хэлээд хоол хийлгүүлсэн. Хоол хийгээд аягалж өгөхдөө эхнэр Энхтогтох ширээн дээр шидсэн. Тэрэнд нь айхтар эмзэглээгүй. Би айлын 2 хүүхэд авч ирсэн байхаар нь “өвчин зовлон их байхад айлын хүүхдүүд гэрт нууцаар надад хэлэхгүй хүүхдүүд авч ирээд бай” гэж хэлсэн. Тэгтэл уурлаад миний толгой руу 2-3 удаа гараараа цохисон. Би уурлаад сууж байсан газраасаа босох гэж байснаа санаж байна. Тэгээд цааш нь юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болчихсон би гэртээ ганцаараа шалан дээр унтаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Хохирогч Г.Энхтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдэ “...2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Гоодой зусланд хүүхдүүдийн хамт байсан. Манай нөхөр Баяртогтох 2 найзын хамт 00 цаг өнгөрч байхад согтуу орж ирсэн. Цүнхнээсээ нэг тал шил архи гаргаж ирээд ууж дуусгаад 2 найз нь явсан. Тэгээд өглөө 10 цагийн үед сэрээд “толгой өвдөөд байна, дэлгүүр ороод пиво аваад өг” гэж хэлээд цуг дэлгүүр яваад чихэр жимс пиво авч ирээд нөгөө пиво уусан. Би гадаа газрын асуудлаар урд айлын залуутай уулзаад байж байхад нөхөр Баяртогтох Баяраа гэх залуутай цуг ирсэн. Хаана Баяраатай тааралдсан талаар асуухад “дэлгүүр орж яваад тааралдлаа” гэж хэлсэн. Баяртогтох урд айлын залуутай газрын асуудлаар болоод муудалцаад байсан. Би тэр залуутай эвлэрүүлэхээр нөгөө залуутай “хөрш айлтайгаа маргалдмааргүй байна” гээд салсан. Бид 2 гэр рүүгээ ороод байж байтал нөгөө урд айлын залуу архи, торт, чихэр жимс аваад орж ирээд авч ирсэн архиа хувааж ууж дуусгаад 17 цагийн үед гараад явсан. Би хүүхдүүдээ унтуулчихаад нөгөө хоёртой сууж байтал Баяртогтох “хоол халаагаад өг” гэхээр нь би халаагаад өгөхөд Баяртогтох Баяраад хандаж “энэ нэг юм дандаа нууцаар хүний хүүхдүүд дагуулж ирдэг” гээд миний нүд рүү цохисон. Тэгэхээр нь би айгаад хүүхдүүдээ сэрээх гээд жижиг өрөө рүү явтал араас ирээд “чи намайг ганцааранг минь орхих гэлээ” гээд үсдээд том өрөө рүү чирсэн. Уг нь Баяраа гэх залуу цуг байсан салгах гээд чадахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7218 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
“Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо /хх-ийн 34 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гоодойн зуслангийн задгай тоотод эхнэр Г.Энхтогтохыг “дүү нарынхаа хүүхдүүдийг гэртээ авч ирсэн” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохих, үсдэж чирэх, толгой, хөл, бие хэсэгт гараар цохих зэрэг үйлдлээр зодож түүний эрүүл мэндэд “зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дал, зүүн өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Энхтогтохын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7218 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Энхтогтохын биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, шүүгдэгч нараас мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Энхтогтохоос “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 49 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН