Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 134

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын /утас 70527375/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 7-р хэсэг 64-40 тоотод оршин суух Боржигон овогт Очирбатын Үнэнбат /РД: ЖЬ83100179, утас: 9080412/,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сум 8-р баг 58-53 тоотод оршин суух Суврагчин овогт Намуунзулын Солонго /РД: ЖЬ88082461/ нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 13,438,212.44 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Үнэнбат, Н.Солонго нар нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ201542425382 тоот зээлийн гэрээ байгуулан 12,764,754.12 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,014,835.92 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 1,500,311.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 328.80 төгрөг нийт 2,515,476.04 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг сар бүр 10-аас дээш хоногоор хугацаа хэтрүүлэн төлдөг ба өнөөдрийн байдлаар хугацаандаа төлөөгүй хугацаа 309 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бө зээлээ төлөхийг олон удаа шаардаж, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Одоо уг зээлийн үлдэгдэл болон 13,438,212.44 төгрөгийг зээлдэгч О.Үнэнбат, Н.Солонго нараар төлүүлэхээр нэхэмжилж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Зээлдэгч О.Үнэнбатын шүүхэд гаргаж өгсөн тайлбартай танилцлаа. О.Үнэнбат нь банкнаас нэхэмжилж буй 13,438,212.44 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн талаар хариу тайлбартаа тусгасан байна. Иймд нэхэмжлэгч байгууллагын зүгээс уг гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан хэлбэрээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Үнэнбат, Н.Солонго нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Үнэнбат, Н.Солонго нар нь Хаан банкны Замын-Үүд салбараас 12,764,754 төгрөгний цалингийн зээл авсан нь үнэн О.Үнэнбат миний бие нь ажлаасаа халагдсаны улмаас зээлээ цаг тухай бүрт нь төлж чадаагүй цаашид Хаан банкны нэхэмжилсэн шаардлага болох 13,438,212.44 төгрөгийг бүрэн төлж барагдуулж дуусгах болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч О.Үнэнбат, Н.Солонго нарт холбогдуулан зээлийн төлбөр 11,278,999 төгрөг, хүү 2,070,638.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 88,574.95 төгрөг нийт 13,438,212.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч О.Үнэнбат, Н.Солонго нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,141.06 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 225,141.06 төгрөгний  50 хувь болох 112,570.53 төгрөгийг төрийн сангаас, 112,570.53 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага 13,438,212.44 төгрөгийг хариуцагч О.Үнэнбат, Н.Солонго нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,141.06 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 112,570.53 төгрөг, хариуцагч О.Үнэнбат, Н.Солонго нараас 112,570.53  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарт олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ