Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 182/шш2017/00229

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ХЭ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   “МЛ” ХХК -д холбогдох

Гэрээний үүрэг болох 152 254 034 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ХЭ” ХХК нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “ХЭ ХХК, “МЛ” ХХК-тай харилцан тохиролцож, 2015 ны 06 дугаар сарын 25-ны өдөр ХЭ15/013тоот “түрээсийн гэрээ”, мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт хэлцэл, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан. ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр “ХЭ” ХХК нь “МЛ” ХХК-д R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар буюу 320 мото цагийн хугацаатай,

            Мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт хэлцэлээр HL780- сериалтай техник, R300LC-9S #0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг ийн хугацаатай тус тус түрээслүүлэх, “МЛ” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. “ХЭ” ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд дээрх техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Талууд R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаваторын 1 сарын буюу 320 мото цагийн төлбөрийг 32 505 000 төгрөг,

HL780-7 #0371 авто ачигч 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 29 150 000 төгрөг,

SL765 #0283 сериалтай авто ачигч, 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 9 526 000 төгрөг,

            МС110Я #0205 сериалтай бутлуур, 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 73 299 600 төгрөг,

MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар буюу 320 мото цагийн төлбөр 36278000 төгрөг нийт 180 758 600 төгрөг,

R300LC-9S 0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг нь 18 188 500 төгрөг,

            HL 780 #0559 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг 29 150 000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцсон юм. Гэвч хариуцагч “МЛ” ХХК нь   дээрх техникүүдийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  буцаан хүлээлгэн өгсөн  боловч, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул, түрээсийн төлбөр, алданги шаардаж байгаа болно.

Мөн гэрээний 7.5, 7.6, 7.7 дах заалт болон гэрээний онцгой  нөхцөлийн 4-д заалтад: ... “Түрээслэгч талын хариуцах зүйлд”... Операторын ажлын хөлс, байр хоол, түлш, газартай харьцах эд анги, экскаваторын шанага, шүд, дугйт ачигчийн дугуй болон засварын зардал, бултуурын түргэн элэгдэх эд анги ,/ шүд хуяг/, шигшүүрийн түргэн элэгдэх эд анги /тор/, өдөр тутмын тос, тосолгоо, тоног төхөөрөмжийн тээвэр зардлыг хариуцах”-аар тохиролцсон тул эдгээр зардлыг түрээсийн төлбөрт нэмж тооцсон.

Дээрх техникүүдийн түрээсийн төлбөрийг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд:

- MS19D #0357 сериалтай шигшүүрийн түрээсийн төлбөр 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэл хугацааны /10 хоног/ 12 488 666 төгрөг,

- МС110Я #0205 сериалтай бутлуурын түрээсийн төлбөр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 сарын 10-ныг  хүртэл хугацааны /10 хоног/ 25 605 066 төгрөг,

- HL780-7 сериалтай тавто ачигчийн түрээсийн төлбөр /7 хоног/ 7 161 666 төгрөг,

- SL765 #0283 сериалтай авто ачигчийн төлбөр 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10 хүртэл 4 931 206 төгрөг,

- R480 LC-9S гинжит экскаваторын төлбөр 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэлх 12 938 350 төгрөг нийт 63 124 956 төгрөг,

- 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт хэлэлцээр нэмж түрээслүүлсэн,

- HL780 #0559 сериалтай техникийн үнэ 1 хоногийн түрээс 1 127 666 төгрөг, R300LC-9S гинжит экскаваторын төлбөр 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацааны 4 710 183 төгрөг нийт 5 837 850 төгрөг, эдгээр техникүүдийг тээврийн зардал, сэлбэг засварын зардал операторын зардал зэрэг бусад зардалд 16 000 000 төгрөг нийт 84 996 306 төгрөгийн төлбөрийн тооцоотой байна. Хариуцагч “МЛ” ХХК нь үндсэн болон нэмэлт гэрээний дагуу дээрх техникүүдийг ашигласан хугацааны төлбөр 84 996 306 төгрөгийг төлөөгүй байна. Тус компанийн зүгээс түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, “МЛ” ХХК нь ХЭ15/103 тоот түрээсийн гэрээний төлбөрт 84 996 306 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 9, 10 сард төлнө гэж хариу өгч байсан. Мөн талууд түрээсийн төлбөрийн талаар тооцоо нийлж, актаар баталгаажуулсан.

Гэрээний 7.5 дах заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тоног тутамд 0.5 хувийн алданги тооцох тохиролцоог Иргэний хуулийн 232.4 дэх заалтад нийцүүлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 84 996 306 төгрөгийн үнийн дүнгийн 50 хувиар алданги 42 498 153 төгрөг, нийт 127 494 459 төгрөгийг нэхэмжилж байна. “МЛ” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн төлбөрөөс 13 673 050 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 8.3-д заасны дагуу алданги 6 836 525 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, “Хера Экуймент” ХХК-ийн охин компани “МТМ” ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөг, нийт 152 254 034 төгрөгийг хариуцагч “МЛ” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч “ХЭ” ХХК-иас надад олгосон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний дагуу шаардаж байгаа алданги 49 334 678 төгрөгийг 50 хувиар багасгаж, нийт 127 586 695 төгрөгийг “МЛ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “МЛ” ХХК-ийн ерөнхий захирал Х.Энхсайхан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ХЭ” ХХК-тай харилцан тохиролцож, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан. ХЭ 15/103 тоот түрээсийн гэрээгээр “ХЭ” ХХК нь R480LC-9S 0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371 авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сар бюу 320 мото цагийн хугацаатай байгуулсан. Энэхүү гэрээгээр манай компани тус компаниас техникүүдийг түрээслэхэд бутлуур, шигшүүрийн хүчин чадлыг тооцоолоод өөрт байсан техникүүдийн хүчин чадлыг хүрэхгүй гэж үзэн нэмж экскаватор, авто ачигчийг түрээслэсэн ч бултуур болон шигшүүрийн сул зогсоолтоос шалтгаалаад түрээсийн техникүүд тухайн хугацаанд сул зогсолттой байсан...

 Улмаар ажиллаж эхэлснээс хойш доголдолтой байсан учраас арга буюу 10 орчим хоног ажиллаж сул зогссон тул буцаан хүлээлгэн өгсөн. Бутлуур 320 мото цаг буюу 73 299 600 төгрөг, шигшүүр нь ажиллаагүй байхад 320 мото цаг буюу 36 278 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Харин сэлбэгийн төлбөр 13 673 050 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс         1 560 000 төгрөг, “ХЭ” ХХК-ийн охин компани “МТМ” ХХК-иас авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХЭ” ХХК нь хариуцагч “МЛ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг болох 152 254 034 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,  түрээсийн гэрээний дагуу нэхэмжилж байгаа алдангийг 24 667 339 төгрөгөөр багасгаж, нийт 127 586 695 төгрөгийг “МЛ” ХХК-иас гаргуулах шаардлагаа дэмжиж байгаа болно.

Нэхэмжлэлийн зарим хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “ХЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.М нь тус компанийг шүүхэд төлөөлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх зэрэг бусад эрхийг Д.Өлүн-Үжинд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 6 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй.

Хариуцагч “МЛ” ХХК нь “ХЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас “... сэлбэгийн төлбөр 13 673 050 төгрөг, техникийн засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, “ХЭ” ХХК-ийн  охин компани “МТМ” ХХК-иас худалдан авсан сэлбэгийн төлбөр 840 000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг техникүүдийн хүчин чадал үзүүлэлтүүд муу, доголдолтой байсны улмаас 10 орчим хоног ажиллаад зогссон тул буцаан өгсөн, ... бүтэн мото цаг ажилласнаар төлбөр шаардаж байна. Бутлуур шигшүүр ажиллаагүй байхад нэг сарын буюу 320 мото цагийн төлбөр нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй ...” гэж маргаж байгаа боловч, өөрийн татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

Зохигчид нь өөрийн гаргаж буй шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох үүргийг өөрсдөө хуулиар хүлээдэг.

Хариуцагч “ХЭ” ХХК, “МЛ” ХХК-тай харилцан тохиролцож, 2015 ны 06 дугаар сарын 25-ны өдөр ХЭ15/013 тоот “түрээсийн гэрээ”, мөн 2015 оны 07 дугаарын 02-ны өдөр нэмэлт гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ХЭ15/135 тоот сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаа тогтоогдож байна. /х.х-ийн 7-17 тал/

ХЭ15/103 тоот түрээсийн гэрээгээр “ХЭ” ХХК нь “МЛ” ХХК-д  R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаватор, HL780-7 #0371авто ачигч, SL765 #0283 сериалтай авто ачигч, МС110Я #0205 сериалтай бутлуур, MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сарын хугацаатайгаар,

Мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр HL780- сериалтай, R300LC-9S #0263 сериалтай техникүүдийг нэг сарын хугацаатайгаар  түрээслүүлэх, “МЛ” ХХК нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ.

Нэхэмжлэгч “ХЭ” ХХК нь хариуцагч “МЛ” ХХК-д гэрээгээр тохирсон хугацаанд техникүүдийг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, техник хүлээлцсэн акт зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 19-29 тал/

 Талууд гэрээгээр R480LC-9S #0476 сериалтай гинжит экскаваторын 1 сарын буюу 320 мото цагийн түрээсийн төлбөр 32 505 000 төгрөг,

HL780-7 #0371авто ачигч 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 29 150 000 төгрөг,

SL765 #0283 сериалтай авто ачигч, 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр 9 526 000 төгрөг,

МС110Я #0205 сериалтай бутлуур, 1 сарын буюу 320 мото цагийн төлбөр  73 299 600 төгрөг,

MS19D #0357 сериалтай шигшүүрийг 1 сарын буюу 320 мото цагийн  төлбөр 36 278 000 төгрөг нийт 180 758 600 төгрөг,

R300LC-9S #0263 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг нь 18 188 500 төгрөг,

HL780-7 #0559 сериалтай техникийг сарын буюу 320 мото цаг 29 150 000 төгрөг байхаар тус тус тохиролцсон байх ба гэрээний хүчин төгөлдөр байдал, түрээсийн зүйлийг шилжүүлэн өгсөн болон буцаан авсан цаг хугацаа, түрээсийн төлбөр төлөөгүй байгаа тухайд зохигч маргаагүй байна.

 

 Мөн “МЛ” ХХХ нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн үнэд 13 673 000 төгрөг, техник засварын хөлс 1 850 000 төгрөг, “ХЭ” ХХК-ийн охин компани “МТМ” ХХК-иас худалдан авсан сэлбэгийн үнэ 840 000 төгрөгийг тус тус төлөхийг  хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч “МЛ” ХХК-ийн бичгээр гаргасан тайлбар, сэлбэг худалдах, худалдан авах гэрээ зэрэг бусад баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 12-14, 52-60, 70-71 тал/

Зохигчид түрээсийн болон сэлбэг худалдах, худалдан авах гэрээг хуульд заасан хэлбэрээр байгуулж, гэрээний гол нөхцөл үнэ, нэг сард төлөх түрээсийн төлбөрийн хэмжээ, түрээсийн хугацааг тоолох журам, хугацаа хэтрүүлсний хариуцлагын талаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.5, 320 дугаар зүйлийн 320.1, 293 дугаар зүйлийн 293.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дах заалтуудтай нийцжээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө  шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь дээрх техникүүдийг хариуцагчид хүлээлцэх хуудсаар шилжүүлэн хүлээлгэн өгч, мөн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буцаан авсан байх ба гэрээний үүргийн биелэлтийн талаар талууд  харилцан  тооцоо нийлж, актаар баталгаажуулсан, төлбөрөө төлөхийг шаардаж байсан үйл баримт зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 30-51 тал/

Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө буюу техникүүдийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байх бөгөөд түрээслэгч уг хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй.

Талууд түрээсийн гэрээний хугацааг 2015 оны 06 дугаар сарын 26-наас 2015 оны 09 дүгээр  сарын 26-ны өдөр байхаар тохиролцож байгаа хэдий ч түрээслэгч тал  “МЛ” ХХК нь гэрээний зүйл болох техникүүдийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар бүрэн тогтоогдож байх тул Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.1, 295 дугаар зүйлийн 295.1-д зааснаар гэрээний хугацаа дууссан гэж үзнэ.

Хариуцагч “МЛ” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны хүртэл  түрээсийн зүйл болох техникүүдийг ашигласан хугацааны төлбөр болох 84 996 306 төгрөгийг  төлөөгүй  болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд тооцоо нийлсэн акт, “ХЭ” ХХК-ийн шаардах хуудас, түрээсийн техникийн тооцоо, “МЛ” ХХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/212 тоот албан бичиг зэргээр нотлогдож байна. /х.х-ийн 30-51 тал/

Хариуцагч “МЛ” ХХК нь гэрээг цуцлах хүртэл хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 10-ны хүртэл хугацаанд түрээсийн зүйлийг ашигласан тул түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд түрээсийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд   гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцохоор гэрээний 7.5 дах заалтаар, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн сэлбэг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан сэлбэгийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн байх боловч, үүргээ бүрэн биелүүлээгүй, 13 673 050 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байх тул гэрээний 8.3 дах заалтаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцжээ.

 Иймд нэхэмжлэгч “ХЭ” ХХК нь хууль буюу гэрээний дагуу  хариуцагч “МЛ” ХХК-иас алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч дээрх техникүүдийн түрээсийн төлбөрт 84 996 306 төгрөг, алданги  /2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 22-ныг хүртэл/-ийг 42 498 153 төгрөг, зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13 673 050 төгрөг, гэрээний 8.3-д зааснаар алданги 6 836 525 төгрөг, техник засварын хөлс 1 850 000 төгрөг, тээврийн хөлс 1 560 000 төгрөг, эдгээр шаардлагуудын нийлбэр нийт 152 254 034 төгрөгийн шаардлагаа өөрчилж “... алдангийг 24 667 339 төгрөгөөр багасгаж” нийт 127 586 695 төгрөгийг “МЛ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч, энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь зохигчид 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр анзыг бичгээр тохиролцоогүй байх тул /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 5 837 850 төгрөг/  алданги 2 918 925 төгрөгийг шаардах эрх үүсэхгүй гэж үзнэ.

 Иймд хариуцагч “МЛ” ХХК-иас гэрээний үүргийн биелэлтэд 124 667 770 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 918 925 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хариуцагч “МЛ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнийн гаргасан “өмгөөлөгчтэй оролцох, нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх, гэрч асуулгах” зэрэг хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан болно. /х.х-ийн 92, 98 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0900 цагт  товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бд мэдэгдсэн боловч, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 99, 102 тал/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хариуцагч “МЛ” ХХК-иас 124 667 770 /нэг зуун хорин дөрвөн сая зургаан зуун жаран долоон мянга долоон зуун далан/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ХЭ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас             2 918 925 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ХЭ” ХХК-иас улсын  тэмдэгтийн хураамжид төлсөн 919 225 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч “МЛ” ХХК-иас 919 225 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ХЭ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давах болон хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШЗ2016/04852 дугаар захирамжаар авсан “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.