Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1241

 

                                     

 

 

 

 

 

    2020       07       06                                      2020/ШЦТ/1241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: П.Мөнхтуяа,

шүүгдэгчийн  өмгөөлөгч:  Ж.Гантулга,

шүүгдэгч: С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Саруултуяагийн Ганзоригт холбогдох эрүүгийн 2006 01991 1621 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Г, 1985  оны 01 дүгээр  сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх  дүүргийн 12 дугаар хороо Жанжины 14 дүгээр гудамжны 287а тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1416 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдож мөн хуулийн ерөнхий ангийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,          

 

         Холбогдсон хэргийн талаар:

         Яллагдагч  С.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим Т.Мөнгөнцэцэгийн “Huawei Р-30” маркийн гар утсыг хүн хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 749.152 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч С.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.  

         Хохирогч Т.Мөнгөнцэцэг  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэрээсээ Нарантуул Олон улсын худалдааны төврзз аав Төрөө болон найз залуу Пүрэвдоржийн хамт явж байхад миний гадуур хувцасны халаасанд байсан гар утасаа авах гэтэл гар утас байхгүй байсан. Тэгээд маргааш нь 04 дүгээр сарын 05-ны өдөр 86в байрны хяналтын 2 камерийг шүүж үзэхэд 30-35 орчим насны хар куртиктэй шар малгайтай цамцтай цэнхэр өнгийн масктай эрэгтэй миний гар утсыг хулгайлж байсан гэх мэдүүлэг /хх-н 5-10/,

          Яллагдагч С.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Нарантуул худалдааны төвийн хойд талд явж байхад миний урд талд эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байсан тэгээд би эмэгтэйн зүүн талын халаасанд байсан хуавэй маркийн хөх өнгийн гар утасыг хулгайлж аваад халдвартын эцсийн автобусны буудалд очоод зүүн салаа хаягтай автобусанд суугаад багшийн дээдийн автобусны буудал дээо буугаад талбайн баруун талын Монтел дээр очиж хулгайлсан гар утасыг 150.000 төгрөгөөр өгсөн гэх мэдүүлэг / хх-н 11-13/,

           Гэрч С.Хосбаяр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Ганзориг нь манай төрсөн дүү байгаа 1985 онд Дархан-Уул аймагт төрсөн. Зан байдлын хувьд төлөв, даруу зантай хүнтэй харьцаа сайтай ажил хийхдээ сайн хариуцлагатай хийдэг гэх мэдүүлэг / хх-н 14-15/,

Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь  зах зээлийн хандалгын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 749.152 төгрөгөөр үнэлжээ /хх-н 18-19/,  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3-4/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 29-32/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-н 33/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянан хэлэлцээд  

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч С.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул олон улсын худалдааны төвийн орчим Т.Мөнгөнцэцэгийн “Huawei Р-30” маркийн гар утсыг хүн хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 749.152 төгрөгийн хохирол болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

         Хохирогч Т.Мөнгөнцэцэгийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... аав Төрөө болон найз залуу Пүрэвдоржийн хамт явж байхад миний гадуур хувцасны халаасанд байсан гар утасаа авах гэтэл гар утас байхгүй байсан. Тэгээд маргааш нь 04 дүгээр сарын 05-ны өдөр 86в байрны хяналтын 2 камерийг шүүж үзэхэд 30-35 орчим насны хар куртиктэй шар малгайтай цамцтай цэнхэр өнгийн масктай эрэгтэй миний гар утсыг хулгайлж байсан гэх мэдүүлэг /хх-н 5-10/,

          Яллагдагч С.Гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... миний урд талд эрэгтэй эмэгтэй 2 хүн явж байсан тэгээд би эмэгтэйн зүүн талын халаасанд байсан хуавэй маркийн хөх өнгийн гар утасыг хулгайлж аваад халдвартын эцсийн автобусны буудалд очоод зүүн салаа хаягтай автобусанд суугаад багшийн дээдийн автобусны буудал дээо буугаад талбайн баруун талын Монтел дээр очиж хулгайлсан гар утасыг 150.000 төгрөгөөр өгсөн гэх мэдүүлэг / хх-н 11-13/, зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

          С.Гийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болохыг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

С.Г нь хохирогч М.Мөнгөнцэцэгт 780.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

          Шүүхээс шүүгдэгч С.Гт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан үзэв.

        Хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Боржигон овогт Саруултуяагийн Ганзоригийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болохыг тогтоосугай.

 2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар С.Гийг  280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хугацаагаар хэрэгт хавсаргасугай.

         5. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, С.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

         6. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 С.ПҮРЭВСҮРЭН