Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 1242

 

 

 

 

 

 

 

  2020       07       06                                  2020/ШЦТ/1242

 

 

                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, шүүгч М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй   

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: П.Даваасүрэн,

иргэдийн төлөөлөгч: Ш.Энхтайван,

шүүгдэгчийн өмгөөлөгч : Н.Ганбат,

хохирогч нар: М.Дамдинсүрэн, Б.Очирсүх,

тэдний өмгөөлөгч нар: П.Учралгэрэл, Ц.Даваажаргал

шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Алтай овогт Б.Т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01207 1153 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                         

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Т, 1968  оны 02 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн суманд  төрсөн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, хувиараа мал малладаг гэх,   ам бүл 4 , эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

            Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Очирсүхийг өшиглөх, цохих, бие рүү нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

           Мөн өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Дамдинсүрэнгийн бие рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:                                                                  

        Шүүгдэгч  Б.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Хэрэг болдог өдөр 23 цагаас 00 цагийн үед эм уучихаад унтаж байсан. Тэгэхэд Б.Очирсүх орж ирээд миний нүүр рүү өшиглөөд би цочиж сэрээд түүнийг түлхсэн. Би тухайн өдөр таталтын эм уусан байсан. Би орондоо унтаж байгаад босож ирээд ноцолдсон. Надад хутга барих ямар ч боломж байгаагүй. Эд нар манай гэрт орж ирэхдээ согтуу байсан. Гадаа өмсөж байсан дээлний бүс байхаар нь хүлсэн. Гаднаас 2 хүн ороод ирэхээр нь сандраад газар байсан зүйлээр Б.Очирсүхийг хатгаад хүлсэн. Би гэртээ амарч байсан. Урд нь Б.Очирсүх, М.Дамдинсүрэн нар миний утсыг хулгайлж байсан. Би гэртээ унтаж байсан болохоор хутгаа өвөртөлж унтахгүй шүү дээ. Эд нарыг гар гээд хөөсөн. Би ийм том том хүүхдүүдийг дийлэхгүй, цохиод хүчрэхгүй шүү дээ. Бага банди гараад явсан байсан. Би хутгалж байна гэж бодоогүй аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Манай гэрээр орж гардаг хүүхдүүд. Энэ хүүхдүүд манай гэрээс гарахгүй байсан тэгэхээр нь хөөгөөд гаргасан. Манай гэрийг тойрч гүйгээд ширээ өргөөд шидэх гээд байсан. Угаалтуурын хажуу талыг өшиглөсөн. Надад өс хонзонгийн зүйл байхгүй. Унтаж байгаа хүний гэрт орж ирээд гэмт хэрэг гарсан учраас хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй. Хэнд ч зөвшөөрөлгүй айлын гэрт нэвтрэх эрх байхгүй.  Өмнө манай гэрээс миний утас алга болж байсан. Тэгэхэд утас аваад ир гэж хэлээд гудсыг сөхөхөд Б.Очирсүхийн араас гарч ирсэн. 10.000 нэгж хийсэн байсан бөгөөд миний утсыг унтраасан байсан. Ганцаараа ороод утсаа ав гэж хэлсэн. Тэгэхээр нь миний нэгжийг идчихэж гэж хэлээд тоогоогүй яваад өгсөн. Хэд хоногийн дараа манай гэрт орж ирсэн байна гэх мэдүүлэг,

         Хохирогч М.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр намайг гэрт нь ороход манай найз хүлээтэй байсан. Би Б.Тийн гэр рүү явлаа гэж хэлсэн байсан. Ороход гар, хөлийг нь хөлчихсөн байсан. Би хашааны өнцөгт очиход манай найз гэрт орилж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд гэр рүү нь ороход нүүр рүү нь гараараа цохиод нэг гартаа хутга барьсан байсан. Эхлээд хүлээтэй байсан. Хүлээсийг тайлах гэхэд намайг хутгалах гээд дайрахаар нь гэрийг нь тойрч зугтаасан. Би Цогоо ахаас найзыгаа аваад явъя гээд гуйсан. Би гар руугаа хутгалуучихаад орилсон. Араас гүйж ирээд куртикнаас татаад хутгалсан. Дараа нь хутгалах гээд дайраад байхаар нь зугтаагаад гүйсэн. Манай нэг найз хамт байсан тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. 30 минутын дараа эмнэлгийн байгууллагад хандсан. Хагалгаанд орсон. Цээжин тус газар нэг удаа хутгалсан байсан. Би 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл эмчлүүлсэн. Би 1 жилийн хугацаанд гам барих ёстой. Ханиад хүрч болохгүй гэж хэлсэн. Уушигны аппарат 700.000 төгрөг байдаг бөгөөд үүнийг Б.Т төлж барагдуулсан. 1.260.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ мөнгөнд хоол унд, унааны мөнгө, эмчилгээний зардал орсон байгаа. Өвчин намдаах эм зэрэг олон төрлийн эм уусан. Эмнэлгийн 1 давхараас хоол авсан. Эмнэлгийн хоол бага учраас нэмж хоол авсан. Хагас, бүтэн сайнд эмнэлэгээс хоол өгдөггүй байсан учраас цайны газраас хоол авах шаардлагатай байсан гэв.

Хохирогч Б.Очирсүх  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 02 дугаар сарын 17-ны өдөр гэрт нь очсон. Найзуудтайгаа уулзаад байж байхад ах нар намайг үзэхгүй байсан. Чамайг 100.000 төгрөг хулгайлсан гээд яриад байсан. Тэгээд уулзахаар очсон. Тэгээд гэрт нь очиход ээж нь унтаж байсан. Өөрөө зурагтны хажууд сууж байсан. Шар өнгийн бүс авчраад хүлсэн. Би хөл гараа хүлүүлсэн. Чамайг цагдаад өгнө гээд цагдаа дуудсан. Ширээгээ өөрөө өшиглөсөн. Халуун савныхаа тагийг авч байгаад миний нүүр рүү халуун ус асгасан. Манай найз гаднаас орж ирсэн. Хамраа хугалуулсан зэрэг нилээн тамлуулсан. Манай найзыг дөнгөж орж ирэнгүүт шууд хутгалах гэж дайрсан. Хүлээсийг тайлах гэхэд гар руу нь хутгалсан. Дараа нь зүүн суган доогуур нь хутгалсан. Энэ асуудал хаалганы дотор талд болсон. Хүлчихээд том цагаан хутга бариад байсан. Найз араас орж ирэхэд хутгалсан. Удалгүй цагдаа нар орж ирээд аваад явсан. Миний зүгээс 800.000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд 650.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн, 150.000 төгрөгөөр өдөр бүр боолт хийлгээд таксинд суудаг байсан. Мөн хамарны ерөнхий бүтцийг зураг авахуулсан. Дахин хамраа үзүүлэх шаардлагатай. Ганжингаар нүүр рүү цохисон. Одоо биеийн эрүүл мэнд сайн байна. Хамарны мах тасраад овоогоод эдгэрсэн. Үүнийг косметик оёдлоор засна гэж хэлсэн гэв.

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 6-10/, илтгэх хуудас /хх-н 11/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэлд: 32 см урттай, 20 см ажлын хэсэгтэй,12 см бариултай метал хутга нэг ширхэг, 2.50 см урттай улаан хүрэн өнгийн бүс нэг ширхэгийг  хураан авсан гэх тэмдэглэл /хх-н 15/,

         Насанд хүрээгүй хохирогч Б.Очирсүх  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага шар хоолойн 3-1 тоотод байдаг өөрийн авга ах Чинбатын гэрт найзууд болох Дамдинсүрэн, Отгонбаяр, нарын хамт 2л боргио пиво хувааж уусан. Би 10 хоногын өмнө намайг 100,000 /зуун мянган/ төгрөг хулгайлсан гээд гүтгээд байсан Төмөрцогийн гэрт очоод Төмөрцогт би таны мөнгийг аваагүй шүү гэж хэлсэн чинь Төмөрцог болохоор чи миний мөнгийг авсан гээд хэвтэж байсан баруун талын орноос босож ирээд намайг барьж аваад дээлний шар өнгийн бүсээр хоёр гар, хөл, хүлээд гэрийн шалан дээр хэвтүүлж дээрээс өшиглөөд дэвсэж цохиод гурилын модон элдүүрээр миний хамар хэсэгт хоёр удаа цохисон тэр үед миний хамарнаас цус гараад байсан тэр үед гаднаас Дамдинсүрэн орж ирсэн чинь Төмөрцог хоёр гартаа хутга бариад дайрсан чинь Дамдинсүрэн хөлөөрөө жийгээд Төмөрцогыг унагасан босож ирээд миний араас баруун талын өгзөг хэсэгт хутгаар нэг удаа хатгаад гэрийн үүдэн байсан Дамдинсүрэн лүү очоод :баруун талын суга хэсэгт нэг удаа хатгасан чинь Дамдинсүрэн зугтсан. Төмөрцог буцаад над руу ирсэн чинь гаднаас Төмөрцогийн бага хүү Алтаа орж ирээд аавыгаа хориглсон чинь Төмөрцог зуухны хажууд байсан мод аваад над руу шидсэн чинь миний баруун талын чихийг оносон гэх мэдүүлэг /хх-н 18-21/,

          Гэрч Б.Мөнгөнхуяг  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  23 цаг 50 минутын үед миний утас дуугарахаар авсан чинь Гацууртын цагдаагаас ярьж байна, танай хүүхэд хүнд зодуулчихсан байна гэж ярьсан. Цэргийн нэгдсэн эмнэлэг дээр байна та шууд энд хүрээд ир гэсэн. Тэгээд би эмнэлэг дээр ирэхэд зургийг аваад цээжний хөндийд цус хуралттай уушиг нь хийгүй, хутга уушгинд хүрчихсэн байна гэж эмч надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-н 34-35/,

          Гэрч Ц.Бундагмаа  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай хүү Төмөрцогийг баруун талын орон дээр хэвтэж байхад хоёр эрэгтэй хүүхэд орж ирээд Төмөрцогтой уузах гэсэн юм би гэрээс нь хулгай хийгээгүй гэсэн Төмөрцог босож ирээд хоорондоо маргалдаж байгаад модон ширээн дээр байсан хутга аваад та нарын ална шүү гээд тэр  хоёр хүүхэдтэй хутгаа буцаалдаж байгаад нэг хүүхдийн миний дээлний бүсээр хоёр гарын хоёр хөлтэй хамт хүлсэн. Тэгсэн гарч зугатсан хүүхэд нь та болиоч би найзыгаа авах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгэхээр Төмөрцог нөгөө хүүхдийг гэрт дотор ноцолдож байгаад хутгаар араас нь хатгасан. Зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан манай хүү гэрт орж ирсэн хоёр хүүхдийг хутгалсан гэх мэдүүлэг /хх 36-37/,

         Насанд хүрээгүй хохирогч М.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ : 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 22-23 цагийн үед Очирсүхийн гэрт бид хоёр 2 л пиво хувааж уусан. Б.Очирсүх, Төмөрцогын гэрт
очиж нэрээ цэвэрлэж авна гээд гэрээс гарах гэхэд нь би хориглож болиулаад бид
хоёр унтах гээд ороо засаж байтал Б.Очирсүх гэнэт гэрээс гараад явсан.  Би бие засах гэж гарсан байх гэж бодтол Б.Очирсүх орж ирэхгүй удаад байхаар нь гэрээс гараад хашаанд хайгаад олоогүй. Би Эрдэнэцог ахын гэр лүү явж байтал гэрийнхэн гадаа Б.Очирсүх бархираад байхаар би гэр лүү орсон чинь Очирсүхын хоёр гарын ард нь хүлчихсэн Төмөрцог ах цээж нүцгэн гартаа хутга барьчихсан байсан. Би Б.Очирсүхын хүлээсийг тайлах гэхэд Төмөрцог ах хутгална гээд над руу дайраад байхаар би гэрийн тойроод гүйгээд байсан чинь араас гүйцэж ирээд баруун гарын булчин хэсэгт хутгаар нэг хатгасан тэгэхээр нь би хөлөөрөө жийж унагаад гэрээс нь гараад зугтсан чинь Б.Очирсүх гэрт дотор аллаа гээд орилоод байхаар нь би гэрийн хаалга онгойлгосон чинь над руу дайраад би хойшоо зугтаад байсан тэгтэл Төмөрцог гэрээс гарч ирээд миний араас хөөгөөд куртикнээс зуурч аваад баруун талын суга хэсэгт цохих шиг болохоор нь би хашаанаас гараад зугтсан чинь миний баруун гар даагдахаа болиод цус гараад тогтохгүй байхаар нь найз Отгонбаяраар түшүүлж гэртээ хариад цагдаа дуудсан гэх мэдүүлэг / хх-н 24-27/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 39-40/

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2684 дугаартай:

1. М.Дамдинсүрэнгийн биед цээжний баруун хөндийд хатгагдсан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурч ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 41-43/,

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2831 дугаартай:

1.Б.Очирсүхийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3.Дээрх баруун өгзөгний шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт / хх-н 44-46/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол /хх-н 52/,

      2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 431 тоот дүгнэлт:

-Б.Т нь сэтгэцийн хувьд өөрийгөө жолоодох чадвартай байна.

-Б.Т нь хэрэгт холбогдох үедээ F07.0 бие хүний органик эмгэгтэй байсан байна.

-Б.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

-Б.Т нь сэтгэцийн хувьд F07.0 бие хүний органик эмгэгтэй байна.

-Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна /хх-н 53-55/,

          Яллагдагч Б.Т  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хэрэг гарахаас 7 хоногийн өмнө шөнийн 01 цагийн үед гэртээ унтаж
байхад Б.Очирсүх, Дамдинсүрэн хоёр ирээд манай том хүү Улаанааг дагуулж гараад гэрийн хойд талд байдаг байшинд ороод архи тамхи, авчир гээд зодож
байгаад Улаанаад байсан миний гар утсыг аваад явсан гэж манай хүү хэлэхээр нь
Очирсүхийн ахын гэрт очоод Б.Очирсүх, Дамдинсүрэн хоёр согтуу унтаж байхаар нь Дамдинсүрэнг сэрээж миний гар утасыг аваад ир гэсэн чинь Дамдинсүрэн
толгойгоороо Б.Очирсүхын унтаж байгаа ор луу заахаар нь би
Очирсүхийн хөнжлийг сөхсөн чинь миний гар утас байхаар нь би утсаа аваад гэрээс гараад асаах гэсэн чинь утас асахгүй байхаар нь би буцаж гэр лүү ороод
миний сем хаана байна гэсэн чинь Б.Очирсүх таны гар утас семгүй байсан гэж
хэлэхээр нь би гэрээс нь гараад Дамдинсүрэнгийн өвөө болох Буриадын гэрт орсон. 2020 оны 02 дугаар 18-ны өдрийн шөнө 00 цагийн үед
гэрийн баруун талын орон дээр унтаж байхад гаднаас хаалга онгойж хүн орж ирэхээр сэрсэн чинь Б.Очирсүх орж ирээд Цогоо /Төмөрцогын хоч/ хаана байна ална гэж хэлсэн чинь ээж Бундагмааг түлхэж унагаад миний унтаж байсан орон дээр ирээд миний хоолойг хоёр гараараа боохоор нь баруун хөлөөрөө түлхэж холдуулаад өөрөө босоход Б.Очирсүх миний толгой руу өшиглөсөн тэгэхээр нь босоод өрөөсөн гутлаа өмсөөд Б.Очирсүх газар унагаад өөрийн дээлний бүсээр хоёр гарыг нь хөлтэй нь хамт хүлээд ширээн дээр байсан хар бариултай хутга авсан гаднаас Дамдинсүрэн ороод ирэхээр нь баруун гартаа барьж байсан хутгаар Дамдинсүрэн хатгасан тэгсэн чинь гэрээс гараад явсан гэх мэдүүлэг / хх-н 30-32/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/15 дугаар оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний  дүгнэлт    

-Шинжлүүлэгч нь сорилын явцад санаатай гаргах ба идэвхитэй эсрэгшил хийж байв. Сэтгэхүйн хүрээнд хуурамч тэнэгрэлийн шинж тод илэрч байна. Өөрт хандах шүүмжлэлт чанарыг тодорхойлох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 78/,

         Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд: Б.Очирсүхийн эмчилгээний зардлын талаарх баримтууд гаргаж өгсөнийг хүлээн авч хэрэгт хавсаргав гэжээ./ хх-н 79-84/, хохирогч Б.Дамдинсүрэнд 700.000 төгрөг төлсөн баримт /хх-н 85/,  Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68-69/, ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-н 70/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 39/, захиргааны зөрчлийн талаарх баримт /хх-н 74-76/, Б.Тт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар  татах мөрдөгчийн санал 86/, прокурорын тогтоол /хх-н 87-89/, Б.Тт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-94-95/ зэрэг болно. 

         Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

         Шүүгдэгч Б.Т нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа Б.Очирсүхийг өшиглөх, цохих,бие рүү нь хутгаар хатгах зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан

         Мөн өдөр  Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Бага шар хоолойн 5 дугаар гудамжны 13 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа М.Дамдинсүрэнгийн бие рүү хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

        Шүүгдэгч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тухайн өдөр таталтын эм уусан байсан. Би орондоо унтаж байгаад босож ирээд ноцолдсон. Надад хутга барих ямар ч боломж байгаагүй. Эд нар манай гэрт орж ирэхдээ согтуу байсан. Гадаа өмсөж байсан дээлний бүс байхаар нь хүлсэн. Гаднаас 2 хүн ороод ирэхээр нь сандраад газар байсан зүйлээр Б.Очирсүхийг хатгаад хүлсэн.

         Хохирогч М.Дамдинсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... намайг гэрт нь ороход манай найз хүлээтэй байсан. Би Б.Тийн гэр рүү явлаа гэж хэлсэн. Ороход гар, хөлийг нь хүлчихсөн байсан. Би хашааны өнцөгт очиход орилж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд гэр рүү нь ороход нүүр рүү нь гараараа цохиод нэг гартаа хутга барьсан байсан. Эхлээд хүлээтэй байсан. Хүлээсийг тайлах гэхэд намайг хутгалах гээд дайрахаар нь гэрийг нь тойрч зугтаасан. Би Цогоо ахаас найзыгаа аваад явъя гээд гуйсан. Би гар руугаа хутгалуучихаад орилсон. Араас гүйж ирээд куртикнаас татаад хутгалсан. Дараа нь хутгалах гээд дайраад байхаар нь зугтаагаад гүйсэн.

Хохирогч Б.Очирсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэгээд гэрт нь очиход ээж нь унтаж байсан. Өөрөө зурагтны хажууд сууж байсан. Шар өнгийн бүс авчраад хүлсэн. Би хөл гараа хүлүүлсэн. Халуун савныхаа тагийг авч байгаад миний нүүр рүү халуун ус асгасан. Манай найз гаднаас орж ирсэн. Хамраа хугалуулсан зэрэг нилээн тамлуулсан. Манай найзыг дөнгөж орж ирэнгүүт шууд хутгалах гэж дайрсан. Хүлээсийг тайлах гэхэд гар руу нь хутгалуулсан. Дараа нь зүүн суган доогуур нь хутгалсан гэх мэдүүлэг.

         Насанд хүрээгүй хохирогч Б.Очирсүхийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...Төмөрцог болохоор чи миний мөнгийг авсан гээд хэвтэж байсан баруун талын орноос босож ирээд намайг барьж аваад дээлний шар өнгийн бүсээр хоёр гар, хөл, хүлээд гэрийн шалан дээр хэвтүүлж дээрээс өшиглөөд дэвсэж цохиод гурилын модон элдүүрээр миний хамар хэсэгт хоёр удаа цохисон тэр үед миний хамарнаас цус гараад байсан тэр үед гаднаас Дамдинсүрэн орж ирсэн чинь Төмөрцог хоёр гартаа хутга бариад дайрсан чинь Дамдинсүрэн хөлөөрөө жийгээд Төмөрцогыг унагасан босож ирээд миний араас баруун талын өгзөг хэсэгт хутгаар нэг удаа хатгаад гэрийн үүдэн байсан Дамдинсүрэн лүү очоод :баруун талын суг хэсэгт нэг удаа хатгасан чинь Дамдинсүрэн зугтсан. гэх мэдүүлэг /хх-н 18-21/,

         Гэрч Ц.Бундагмаагийн  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...  Төмөрцог босож ирээд хоорондоо маргалдаж байгаад модон ширээн дээр байсан хутга аваад та нарын ална шүү гээд тэр  хоёр хүүхэдтэй хутгаа буцаалдаж байгаад нэг хүүхдийн миний дээлний бүсээр хоёр гарын хоёр хөлтэй хамт хүлсэн. Тэгсэн гарч зугатсан хүүхэд нь та болиоч би найзыгаа авах гэсэн юм гээд орж ирсэн. Тэгэхээр Төмөрцог нөгөө хүүхдийг гэрт дотор ноцолдож байгаад хутгаар араас нь хатгасан. Зарим зүйлийг санахгүй байна. Ямар ч байсан манай хүү гэрт орж ирсэн хоёр хүүхдийг хутгалсан гэх мэдүүлэг /хх 36-37/,

        Насанд хүрээгүй хохирогч М.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би Эрдэнэцог ахын гэр лүү явж байтал гэрийнхэн гадаа Б.Очирсүх бархираад байхаар би гэр лүү орсон чинь Очирсүхын хоёр гарын ард нь хүлчихсэн Төмөрцог ах цээж нүцгэн гартаа хутга барьчихсан байсан. Би Б.Очирсүхын хүлээсийг тайлах гэхэд Төмөрцог ах хутгална гээд над руу дайраад байхаар би гэрийн тойроод гүйгээд байсан чинь раас гүйцэж ирээд баруун гарын булчин хэсэгт хутгаар нэг хатгасан тэгэхээр нь би хөлөөрөө жийж унагаад гэрээс нь гараад зугтсан чинь Б.Очирсүх гэрт дотор аллаа гээд орилоод байхаар нь би гэрийн хаалга онгойлогсон чинь над руу дайраад би хойшоо зугтаад байсан тэгтэл Төмөрцог гэрээс гарч ирээд миний араас хөөгөөд куртикнээс зуурч аваад баруун талын суг хэсэгт цохих шиг болохоор нь би хашаанаас гараад зугтсан чинь миний баруун гар даагдахаа болиод цус гараад тогтохгүй байхаар нь найз Отгонбаяраар түшүүлж гэртээ хариад цагдаа дуудсан гэх мэдүүлэг / хх-н 24-27/,

        Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2684 дугаартай гинжээчийн дүгнэлтээр М.Дамдинсүрэнгийн биед цээжний баруун хөндийд хатгагдсан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь хурч ир үзүүртэй зүйлийн үйчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 41-43/,

         Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2831 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Очирсүхийн биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.Дээрх баруун өгзөгний шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоогджээ./ хх-н 44-46/,

      2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 431 тоот дүгнэлт:

-Б.Т нь сэтгэцийн хувьд өөрийгөө жолоодох чадвартай байна.

-Б.Т нь хэрэгт холбогдох үедээ F07.0 бие хүний органик эмгэгтэй байсан байна.

-Б.Т нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

-Б.Т нь сэтгэцийн хувьд F07.0 бие хүний органик эмгэгтэй байна.

-Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна /хх-н 53-55/,

          Яллагдагч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... ээж Бундагмааг түлхэж унагаад миний унтаж байсан орон дээр ирээд миний хоолойг хоёр гараараа боохоор нь баруун хөлөөрөө түлхэж холдуулаад өөрөө босоход Б.Очирсүх миний толгой руу өшиглөсөн тэгэхээр нь босоод өрөөсөн гутлаа өмсөөд Б.Очирсүх газар унагаад өөрийн дээлний бүсээр хоёр гарын хөлтэйн хамт хүлээд ширээн дээр байсан хар бариултай хутга авсан гаднаас Дамдинсүрэн ороод ирэхээр нь баруун гартаа барьж байсан хутгаар Дамдинсүрэн хатгасан тэгсэн чинь гэрээс гараад явсан гэх мэдүүлэг / хх-н 30-32/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/15 дугаар оюун ухааны түвшин тогтоох шинжилгээний  дүгнэлтээр Шинжлүүлэгч нь сорилын явцад санаатай гаргах ба идэвхитэй эсрэгшил хийж байв. Сэтгэхүйн хүрээнд хуурамч тэнэгрэлийн шинж тод илэрч байна. Өөрт хандах шүүмжлэлт чанарыг тодорхойлох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 78/, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Төмөрцог нь хэд хоногийн өмнө өөрийг нь  гэртээ унтаж
байхад Б.Очирсүх, Дамдинсүрэн хоёр ирээд том хүү Улаанааг дагуулж гараад гэрийн хойд талд байдаг байшинд ороод архи тамхи, авчир гээд зодож
байгаад хүүд нь  байсан өөрийнх нь гар утсыг аваад явсан гэж хүүгээ хэлэхээр нь маргааш нь очиж гар утсаа авсан бөгөөд тухайн хэрэг гардаг орой Б.Очирсүх, Дамдинсүрэн хоёр нь бусадтай пиво ууж байгаад  гар утас авдаг өдөр хажууд нь байсан 100.000 төгрөгийг хамт авсан гэсэн асуудал яригдах үед Б.Очирсүх Б.Тоос асуух гэж очиход нь Б.Очирсүхийг барьж аван дээлийн бүсээр  хүлж байгаад зодсоноос түүний биед хамар ясны хугарал, хамрын нуруун хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэнд цус хуралт, баруун өгзөгт шарх, баруун зүүн ташаанд цус хуралт, зүүн шуунд зулгаралт, баруун тохой, зүүн шуу, тохой, баруун дал, баруун бугалганд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхи хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал, араас нь ирээд найзыгаа авьяа гэж Дамдинсүрэнг хэлэхэд нь өөдөөс хутга барьж хөөж байгаад хоёр удаа хутгаар хатгасанаас  М.Дамдинсүрэнгийн биед цээжний баруун хөндийд хатгагдсан нэвтэрч уушиг гэмтээсэн шарх, баруун хөндийд цус, хий хуралдалт, баруун уушгины авчилт, мэс заслын дараах байдал, баруун бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хэрэгрт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Төмөрцогт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд Б.Тийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайш  тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх санал гаргасаныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.

Шүүгдэгч С.Т хохирогч М.Дамдинсүрэнд 700.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Дамдинсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 1.268.000 төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтаар хангалттай нотлогдож ирээгүй байх тул эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх , мөн  Б.Очирсүхын шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн 684.490 төгрөгийн нэхэмжилэл нь нотлох баримтаар нотлогдож ирүүлээгүй байх тул эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

         Шүүх шүүгдэгч С.Төмөрцогт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар  Б.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д  зааснаар Б.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар  оногдуулсан  5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Төмөрцогт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг харгалзан тухайн зүйл хэсгүүдэд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял  оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг дээлийн бүсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, энэ хэрэг битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.Төмөрцогоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь  

        1. Б.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар  Б.Тийг 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

   Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-д  зааснаар Б.Тт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-д зааснаар  оногдуулсан  5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         5. Б.Т нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутга, нэг ширхэг дээлийн бүсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

        7. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Хохирогч М.Дамдинсүрэн, Б.Очирсүх нар эмчилгээний зардалтай холбоотой нотлох  баримтаа зохих ёсоор бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсыг яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах, гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргнэий нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах,гомдол гаргах эрхтэй.

       10. Давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ПҮРЭВСҮРЭН

 

                                         ШҮҮГЧ                                Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧ                                М.ТҮМЭННАСТ