| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0107/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2020-09-23 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл,
Шүүгдэгч Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Ч.А-д холбогдох эрүүгийн 2019000000118 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, “Мегатек манюфактуринг монголиа” ХХК-д туслах менежир ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 3-16 тоотод оршин суух хаягтай, Ерөнхийлөгчийн “Энхийн төлөө” медаль, НҮБ-ын ажиллагааны Энхийн төлөө медалиар тус тус шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй, Р овогт Ч. А, регистрийн дугаар ЕМ90111676
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр баг, Хоолойн хонд гэх газар иргэн Э.Б-тэй маргалдан улмаар түүний толгой, нүүрэн тус газарт 5-6 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.А шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй …” гэв.
Хохирогч Э.Б-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цацын булаг дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Ерөөл архи худалдаж аваад А. Тэгэхээр нь би араас нь алхаад явж байтал манай сумын Б ах тааралдаад би Хоолойн хондод хүргүүлээд очтол Г нь тасраад унтаад өгсөн, А нь машиндаа сууж байсан. Б ах намайг буулгаж өгөөд буцаад явсан хойгуур Э бас явсан байсан. Би А-г яагаад намайг орхиод явсан юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхлээд зодоон болсон. Намайг яг юугаар цохисон эсэхийг бол санахгүй байна. Нэг сэрсэн би ганцаараа хөдөө хэвтэж байсан. Миний зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд би шууд мотоциклио асаагаад зөөлөн яваад сумын эмнэлгийн гадаа ирсэн. Эмнэлгээс Х эмч гарч ирээд намайг эмнэлэг рүү авч ороод анхан шатны тусламж үзүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн...Миний зүүн нүдний дээд хэсэгт язарсан байдалтай дөрвөн оёдол тавиулсан гэмтэл авсан. Би бол А-д гар хүрээгүй, харин миний дээр гарчихсан намайг зодоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим суман дээрээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад сумын эрүүл мэндийн төвийн үүдэн дээр тус сумын иргэн Э.Б нь хэвтэж байхаар нь яваад очтол эмнэлгээс эмч Х гараад ирсэн. Бид хоёр хамт эмнэлэг рүү өргөж оруулж хэвтүүлээд юу болсон, яасан бэ гэж асуухад сумын хойно байдаг кемп дээр ажилладаг хоёр залуу зодсон гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Би эмнэлгээс гараад тухайн кемп рүү нь явах замдаа тухайн зодоон болсон гэх сумаас хойш 2 километр орчим зайд байрлах Хоолойн хонд гэх газарт очиход зодсон гээд байгаа хүмүүс нь байхгүй байхаар нь цааш кемп рүү нь яваад очиход хар өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй А гэгч залуу нь архи уусан байдалтай тээврийн хэрэгслээ жолоодоод хөдлөөд өөдөөс гараад ирсэн. Тухайн машиныг зогсоогоод юу болсон талаар асуухад А нь найз Г-той хамт Сайхандулаан сумын зүс таних залуу болох Б гэх залуутай архи ууж байгаад маргалдаж би өөрөө Б гэх залууг нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон гэж хэлсэн. Г нь тэндээ тасраад унтаад өгөхөөр нь тухайн зодоон болсон газраа орхиод кемпрүүгээ яваад машинаа солиод буцаад сум руу явах гэж байна гэж хэлсэн...Анх очиход эмнэлгийн үүдэнд доош харсан байдалтай хэвтэж байсан. Нүүр нь бүхэлдээ цус болсон, баруун духны хэсэгтээ язарсан, цус гарсан, мөн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Эмнэлэг рүү авч ороод анхан шатны тусламж үзүүлсэн...” /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр гурав архийг нь хувааж ууж байхдаа А Б хоёр маргалдсан. Анх маргах болсон шалтгаан нь Б А-г чи намайг ах гэж дуудсангүй гэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би боль гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй дээр доороо ороод ноцолдоод эхлэхээр нь би сум руу явж цагдаад мэдэгдлээ гээд явсан. Намайг явахад Г-т тасраад хажууд нь унтсан, ямар ч ухаангүй байсан... 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болсон асуудал нь бол А, Б нарын хооронд болсон зүйл. Б-ийн ах Б нь хамааралгүй хүн. Би 8 сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө тэр хоёрын нэрийг андуураад хэлсэн байна, ер нь хооронд нь андуураад байдаг юм...” /хх-ийн 9, 14 дүгээр хуудас/;
Гэрч З.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын цагдаа А-ын хамтаар өргөж эмнэлэгт оруулаад цусыг нь цэвэрлээд, зүүн нүдний дээд хэсэгт 3 оёдол тавьсан. Мөн баруун нүдний дээд хэсэгт цохиулсан бололтой бага зэрэг хавдсан байсан...” /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Э.Б-ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн дүгнэлтийг гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсыг үндэслэн гаргасан. Яаралтай тусламжийн хуудсанд духны шарх, тархи доргилт гэж тусгагдсан, духны шарханд 3 оёдол тавигдсан талаар тусгагдсан байна. Эдгээрийг үндэслэн Э.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтийг гаргасан... Э.Б-ийн духанд үүссэн шарх нь хүний гараар цохих ү?д үүсэх боломжтой. Шарх гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу, мохоо зүйлийн аль алинд нь үүсэх боломжтой байдаг...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 19 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/0209 дугаартай шинжээчийн: “...Э.Б-ийн биед духны шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт / хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Архиа хувааж ууж дуусчихаад дахиад сумын төв рүү орж нэг шил архи надад Б авч өгсөн. Буяннэмэх нь сумын төв дээр алга болчихоор нь би хүлээлгүй Хоолойн хонд гэх газар Г тасраад хээр унтчихсан байсан болохоор нь очиж авах гээд С-ийн хамтаар машинтайгаа явсан. Би Г-ийн тасраад унтаж байсан газар нь үлдээд С цаашаа уурхай руу явсан. Араас Б нь мотоцикльтой хүнээр хүргүүлж очоод намайг хаяад явлаа гэхээр нь би өөрөө алга болчихоод гэж хэлээд хоорондоо бид хоёр маргалдаад намайг Б нь зүүн нүдэн дээр цохихоор нь би зөрүүлээд гараараа толгой руу нь 5-6 удаа цохисон...” /хх- ийн 13 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.А нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр баг, Хоолойн хонд гэх газар иргэн Э.Б-тэй маргалдан улмаар түүний толгой, нүүрэн тус газарт 5-6 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Э.Б-йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Цацын булаг дэлгүүрээс нэг шил 0,75 литрийн Ерөөл архи худалдаж аваад А бид хоёр хамт буцаад хөдөлсөн. Замдаа би бие засах гээд буутал А намайг орхиод хөдлөөд явсан. Тэгэхээр нь би араас нь алхаад явж байтал манай сумын Б ах тааралдаад би Хоолойн хондод хүргүүлээд очтол Г нь тасраад унтаад өгсөн, А нь машиндаа сууж байсан. Б ах намайг буулгаж өгөөд буцаад явсан хойгуур Э бас явсан байсан. Би А-г яагаад намайг орхиод явсан юм бэ гээд бид хоёр хоорондоо маргалдаж эхлээд зодоон болсон. Намайг яг юугаар цохисон эсэхийг бол санахгүй байна. Нэг сэрсэн би ганцаараа хөдөө хэвтэж байсан. Миний зүүн нүдний дээд хэсгээс цус гарсан байдалтай байсан. Тэгээд би шууд мотоциклио асаагаад зөөлөн яваад сумын эмнэлгийн гадаа ирсэн. Эмнэлгээс Х эмч гарч ирээд намайг эмнэлэг рүү авч ороод анхан шатны тусламж үзүүлээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлсэн...Миний зүүн нүдний дээд хэсэгт язарсан байдалтай дөрвөн оёдол тавиулсан гэмтэл авсан. Би бол А-д гар хүрээгүй, харин миний дээр гарчихсан намайг зодоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим суман дээрээ эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад сумын эрүүл мэндийн төвийн үүдэн дээр тус сумын иргэн Э.Б нь хэвтэж байхаар нь яваад очтол эмнэлгээс эмч Х гараад ирсэн. Бид хоёр хамт эмнэлэг рүү өргөж оруулж хэвтүүлээд юу болсон, яасан бэ гэж асуухад сумын хойно байдаг кемп дээр ажилладаг хоёр залуу зодсон гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Би эмнэлгээс гараад тухайн кемп рүү нь явах замдаа тухайн зодоон болсон гэх сумаас хойш 2 километр орчим зайд байрлах Хоолойн хонд гэх газарт очиход зодсон гээд байгаа хүмүүс нь байхгүй байхаар нь цааш кемп рүү нь яваад очиход хар өнгийн Прадо маркийн тээврийн хэрэгсэлтэй А гэгч залуу нь архи уусан байдалтай тээврийн хэрэгслээ жолоодоод хөдлөөд өөдөөс гараад ирсэн. Тухайн машиныг зогсоогоод юу болсон талаар асуухад А нь найз Г-той хамт Сайхандулаан сумын зүс таних залуу болох Б гэх залуутай архи ууж байгаад маргалдаж би өөрөө Б гэх залууг нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон гэж хэлсэн. Г нь тэндээ тасраад унтаад өгөхөөр нь тухайн зодоон болсон газраа орхиод кемпрүүгээ яваад машинаа солиод буцаад сум руу явах гэж байна гэж хэлсэн...Анх очиход эмнэлгийн үүдэнд доош харсан байдалтай хэвтэж байсан. Нүүр нь бүхэлдээ цус болсон, баруун духны хэсэгтээ язарсан, цус гарсан, мөн хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Эмнэлэг рүү авч ороод анхан шатны тусламж үзүүлсэн...” гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр гурав архийг нь хувааж ууж байхдаа А Б хоёр маргалдсан. Анх маргах болсон шалтгаан нь Б А-г чи намайг ах гэж дуудсангүй гэж маргалдаж эхэлсэн. Тэгээд би боль гэж хэлсэн боловч миний үгэнд орохгүй дээр доороо ороод ноцолдоод эхлэхээр нь би сум руу явж цагдаад мэдэгдлээ гээд явсан. Намайг явахад Г-т тасраад хажууд нь унтсан, ямар ч ухаангүй байсан... 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр болсон асуудал нь бол А, Б нарын хооронд болсон зүйл. Б-ийн ах Б нь хамааралгүй хүн. Би 8 сарын 07-ны өдөр мэдүүлэг өгөхдөө тэр хоёрын нэрийг андуураад хэлсэн байна, ер нь хооронд нь андуураад байдаг юм...”, гэрч З.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын цагдаа А-ын хамтаар өргөж эмнэлэгт оруулаад цусыг нь цэвэрлээд, зүүн нүдний дээд хэсэгт 3 оёдол тавьсан. Мөн баруун нүдний дээд хэсэгт цохиулсан бололтой бага зэрэг хавдсан байсан...” , шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Э.Б-ийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоох үзлэгийн дүгнэлтийг гаргахдаа 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн яаралтай тусламжийн хуудсыг үндэслэн гаргасан. Яаралтай тусламжийн хуудсанд духны шарх, тархи доргилт гэж тусгагдсан, духны шарханд 3 оёдол тавигдсан талаар тусгагдсан байна. Эдгээрийг үндэслэн Э.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтийг гаргасан... Э.Б-ийн духанд үүссэн шарх нь хүний гараар цохих үед үүсэх боломжтой. Шарх гэмтэл нь ир үзүүртэй болон хатуу, мохоо зүйлийн аль алинд нь үүсэх боломжтой байдаг...”, шүүгдэгч Ч.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Архиа хувааж ууж дуусчихаад дахиад сумын төв рүү орж нэг шил архи надад Б авч өгсөн. Б нь сумын төв дээр алга болчихоор нь би хүлээлгүй Хоолойн хонд гэх газар Г тасраад хээр унтчихсан байсан болохоор нь очиж авах гээд С-ийн хамтаар машинтайгаа явсан. Би Г-ийн тасраад унтаж байсан газар нь үлдээд С цаашаа уурхай руу явсан. Араас Б нь мотоцикльтой хүнээр хүргүүлж очоод намайг хаяад явлаа гэхээр нь би өөрөө алга болчихоод гэж хэлээд хоорондоо бид хоёр маргалдаад намайг Б нь зүүн нүдэн дээр цохихоор нь би зөрүүлээд гараараа толгой руу нь 5-6 удаа цохисон...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 02/0209 дугаартай шинжээчийн: “...Э.Б-ийн биед духны шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо болон ир үзүүртэй үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт болон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, шинжээчийн дүгнэлтийн талаар эсрэг санал гаргаж үгүйсгээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл үйл явдлын бодит байдалтай тохирсон гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Р овогт Ч.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р овогт Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4. Шүүгдэгч Ч.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА