Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1277

 

 

 

 

 

 

 

    2020       07         08                               2020/ШЦТ/1277

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал,

улсын яллагч: М.Батзаяа,

шүүгдэгч, хохирогч Э.Бийн өмгөөлөгч: Д.Цэнгэлмаа

шүүгдэгч, хохирогч Л.Эгийн өмгөөлөгч: Ө.Сайнбаяр, Б.Даваажанцан

шүүгдэгч, хохирогч: Э.Б, Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнгэн овогт Лхагвасүрэнгийн Энхмаа, Чонос овогт Энхжаргалын Баяржаргал нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1104 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.Б, 1986  оны 12 дугаар сарын 30-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эмээ, ээж, хүүхэд нарын хамт Чингэлтэй дүүрийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 13 дугаар байрны 48 тоотод оршин суудаг гэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1357 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, РД:

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Э, 1989  оны 06 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хоолны технологич мэргэжилтэй, “Назо” групп ХХК-ийн Вraodway рестораны технологичоор ажилладаг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 1 дүгээр 40 мянгат гудамж 23 дугаар байрны 14 тоотод оршмн суух хаягтай боловч одоогоор Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цэргийн хотхон 2-16 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй.

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлт дурьдсанаар/

Яллагдагч Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон 2-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Л.Эг хардаж нүүрэн тус газарт нь 10 гаруй удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Л.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон 2-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Э.Бын нуруу, шуу хэсэгт маажиж, толгойн тус газарт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Л.Э гэр бүлээс гадуур харилцаатай болох нь дуу бичлэгээр нотлогдсон. 3 мэдүүлэг өгсөн. Хавтаст хэрэгт Л.Э 3 удаа мэдүүлэг өгсөн байна. Эхний удаагийн мэдүүлэгтээ эрхээр гуядсан гэж хэлсэн. Хэрвээ эрхээр гуяпсан бол биед нь ямар нэг шарх сорьи үүссэн байх ёстой. Дараа нь хавтаст хэргийн 103-105 дугаар талд хадам аав Лхагвасүрэнгийн мэдүүлэг байна. Бид нар 8 жил хамт амьдрахдаа талыг манай эмээгийн гэрт, талыг хадам аавын хашаанд өнгөрөөсөн. Энэ бол гэрчтэй зүйл. Тэгэхэд намайг хоолойг нь боосон, алах хүртэл оролдлого хийсэн, 2-6 цаг хүртэл зодож нүдсэн, бүх зүйлийг хааж боосон гэх боловч өөрийнхөө мэдүүлэгтээ 3 удаа гарч бие зассан гэдгээ хэлдэг. Тэгэхдээ 2 удаа аавынхаа хаалган дээр очсон гэж мэдүүлсэн. Би 6 цагийн үед аавынх нь хаалгыг тогшиж орсон. Би алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Тэр бол миний буруугаас болж Л.Эгийн биед гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө. Намайг 10 удаа гараа зангидаж байгаад цохисон гэж мэдүүлэг өгсөн боловч би 3-4 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрнө. Бид нар харилцан ноцолдсон. Нэг удаа газарх унасан. Хутга авах гэж оролдсон. Минзүүр авч шидсэн. Л.Э над руу эрхээр ороолгосон. Миний толгойн тус газар 2-3 удаа цохисон. Мөн утаснаас маргалдсанаас болж миний гарыг маажсан. Шүүх эмнэлгийн шинжээчийн тогтоосноор нэг хацарт нь гэмтэл гарсан боловч түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр хацар маань хоёулаа гэмтэлтээ байх ёстой гэж хэлсэн байсан. 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 22 цагийн үед гэртээ ирсэн. Намайг ирэхэд хажуугийн байшинд хадам аав, хадам дүү байсан. Бид 2 зэрэгцээ орж ирсэн. Намайг хашааны хаалга онгойлгоод өгөөч гэхээр нь хаалга онгойлгож өгсөн. Тэгээд Л.Э машинаа онгойлгосон. Удаагүй унтахаар хэвтсэн. Л.Эг унтахаар нь түүний машинд байсан Төгс-Үжин охины утас байсан. Би тэр утсаны войсе рекордыг хийгээд явуулсан байсан. Би тэр бичлэгүүдийг сонссон. Тэгээд тэвчье гэж бодсон боловч үнэхээр тэсч чадаагүй Л.Эг унтаж байхад нь сэрээсэн. Тэгээд энд юу болоод байна. Бадар-Ууган гэж хэн юм бэ? гэж асуухад эхлээд танихгүй гэж хэлсэн. Дараа нь цуг ажилладаг хүн гэж хэлсэн. Дараа нь 100.000 төгрөг зээлсэн хүн гэж хэлсэн. Гэвч тэр нь 300.000 төгрөг зээлсэн байсан. Энэ хүний хүүхэд саяхан гарсан. Би энэ хүнтэй яваагүй гэдэг тайлбарыг хэлсэн. Би Бадар-Ууганы дугаарыг өг гэж хэлтэл холбогдох боломжгүй дугаар өгсөн. Би нилээн ярилцах гэж оролдсон боловч ярилцаж чадаагүй. Шууд зодолдсон зүйл байхгүй. Намайг юм ярихаар тоосон шинжгүй орон дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь хэл амаар доромжилсон. Тэгэхэд “чи намайг доромжилдог хэн юм” гээд түрүүлээд стакан авч шидсэн. Үүнээс болж харилцан зодоон болсон. Би
Л.Эгийн хацар руу баруун гараараа 3-4 удаа цохисон. Түүнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Л.Этай утас булаацалдаж байхад баруун гарыг маань маажсан. Ташаан дээрээс хазах гэж оролдсон. Миний ташаа хөхөрсөн. Миний хөл рүү стакан шидсэнээс болж зулгаралт үүссэн. Нуруун тус газраас маажиж зулгаралт үүсгэсэн. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг.

            Шүүгдэгч Л.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Хашааны үүдэн дээр нөхөртэйгээ таарсан. Тэгээд машинаа оруулчихаад гэртээ авч ирсэн хоолоо идсэн. Хоод идэж байхад нөхөр шинэ ажилд орох тухай ярьж байсан. 23 цагийн үед орондоо орсон. Орондоо ороод намайг бэлгийн харьцаанд орохыг шаардсан. Тэгээд “үгүй” гэж хэлээд ядарсан байсан учраас унтсан. Гэнэт унтаж байхад “босоод ир” гээд миний хөнжлийг хуулсан. Яасан бэ? Юу болсон бэ? гээд асуухад “би чиний машинд, гэртээ 7 хоногийн хугацаанд чагнах төхөөрөмж тавьсан. Чиний машин доторх чагнах төхөөрөмжид Дөлгөөн гэдэг найзтайгаа намайг муулсан байна, чи намайг доромжилдог хэн бэ? гэж хэлээд нүүр рүү цохиж эхэлсэн. Тэгэхээр нь “чи шөнө хүн босгож ирчихээд юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд чи Ууганбаатар гэдэг залуутай явдаг юм байна. Тэр залуу танай байгууллагад IT хийдэг юм байна. 10 жил ажиллаж байгаа юм байна. Чи тэр залуутай 10 жил явалдаж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь “тэр чинь эхнэр хүүхэдтэй” гэж хэлсэн. Тэгээд “чи хүнтэй явалддаг гэдгийг мэдээд байсан” тийм учраас машинд чинь чагнах төхөөрөмж явуулсан юм гэж хэлсэн. Тэр маргаан бол Дөлгөөн гэдэг найзтайгаа ярьсан яриан дундаас цуг ажилладаг хүндээ зээлсэн мөнгөний талаар ярьсан яриаг гаргаж ирээд хардсан ийм асуудал болсон. Би эхэндээ 2-3 удаа цохиулаад 00 орсон. 00 орох гээд гарах гэхэд үүдэн байдаг минзүүрийг над руу аваад шидсэн. Тэр миний зүүн талын гуян дээр оносон. 00 орох гээд гарахад миний араас гарч ирсэн. Надад 00-д удаан суух шаардлага хүнэхээр байсан. 00-д 5-10 минут болсон. Тэгэхэд “чи хэзээ 00-д ингэж уддаг болсон юм бэ?, хурдал” гээд 00-ийн үүдэн дээр зогсоод байхаар нь дагаад гэртээ орсон. Миний зүүн талын хацар, шанаа хэсэг рүү 10 гаран удаа цохисон. Уруул хэсэгт гараа зангидахж байгаад 2 удаа цохисон. Тэгээд 2-6 цагийн хооронд хэрүүл хийж эхлэхэд Э.Б миний цүнхнээс машины түлхүүр, гэрийн түлхүүр, гар утсыг авсан байсан. Гар утас маань орны толгой дээр байсан. Утсаа авах гэхэд “өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи буруу ойлгож байна, наад хүн чинь ийм учиртай” гэж хэлээд тайлбарлаад унтахаар хэвтсэн. “Чамайг өнөө шөнө унтуулахгүй, чи юу хийсэн гэж унтах гээд байгаа юм бэ?” гээд үсдэж босгосон. Үсдэж босгоод цохисон. 04 цагийн үед дахин 00 орсон. 00 ороход дахин Э.Б дагаж гарч ирээд 00-ийн үүдэн дээр хүлээгээд зогсож байсан. Манайх аавынх 2 нэг хашаанд байдаг. Тэгээд аавынхаа хаалгыг тогшсон. Шөнийн 04 цаг болж байсан учраас аав маань хаалгаа сонсоогүй. Тухайн үед ээж байгаагүй, хэрвээ ээж маань байсан бол хаалгаа онгойлгох байсан байх. Тэр үед Э.Б намайг дагаад явж байсан. Гэртээ орж ирээд 04-06 цагийн хооронд миний утасны кодыг тайлуулах гэж намайг зодсон. “Чи гар утсандаа хурууны хээгээ уншуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хурууны хээгээ уншуулахгүй” гэдгээ хэлсэн. “Би чам бос гэхээр бослоо, яв гэсэн газар чинь явлаа, зөндөө зодууллаа өөр юу хийх ёстой юм бэ?, юу хүсээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна” гэж хэлсэн. Миний гаран дээр 2 өвдгөөрөө нугалж сууж байгаад “хурууг чинь хугалж байгаад ч хамаагүй утасны чинь кодыг гаргуулна, чи яасан шазруун юм бэ?” гэхээр нь гараа татаж аваад хөнжлөө дээгүүрээ нөмрөхөд хөнжлийн гадна талаас боож багалзуурдсан. Би амьсгалах орчингүй байсан болохоор хөнжлөө буулгасан. Тэгэхэд 2 удаа гараа атгаж байгаад миний уруул руу цохисон. Миний уруулаас цус гоожхоор нь “чи арай хэтэрнээ, чи ямар ч ул үндэсгүй зүйл дээр намайг ингэж болохгүй” гэж хэлээд уруулаа арчсан. Энэ хэрүүл 02-06 цагийн хооронд 4 цагийн хугацаанд үргэлжилсэн. Би дахин 06 цагийн үед 00 орсон. Тэгэхэд миний бие цус нөж болсон байсан. “Намайг яаж ч магадгүй юм байна” гэж хэлээд босоод 00 орохоор гарахад мөн л намайг дагаад гарсан. Би 00 ороод аавынхаа хаалгыг дахин тогшсон. Тэгэхэд Э.Б миний хажууд байж зогсож байгаад утсаа гаргаад манай аав руу залгасан. Тэгээд та босоод ир гэж хэлэхэд манай аав хаалгаа онгойлгож өгсөн. Би түрүүлээд гүйж ороод аавынхаа унтаж байсан өрөө рүү ороод цагдаа дуудсан. Миний биед зүүн талын нүдний судсанд цус харвасан. Зүүн талын нүд орчим хөхөрсөн. 2 гарын бугалга, цээжний хэсэг хөхөрсөн. Зүүн талын гуян дээр маш том хөхрөлт үүссэн. Цээж хөндүүрлэсэн. 2 талын жавжинд цус хурсан. Эдгээр гэмтлийн улмаас 7 хоногийн хугацаанд ус ууж юм идэж чадаагүй. Мөн 14 хоногийн хугацаанд ажилдаа явж чадаагүй. Чингэлтэй дүүргийн эмнэлэгт үзүүлж 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 04-нийг хүртэл үзүүлж акт авч, гэртээ хэвтрийн дэглэм сахьсан. Мөн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр томографийн зураг авахуулсан төлбөр болоха 120.000 төгрөг, хагас сарын цалин 900.000 төгрөг нийт 1.020.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийн улмаас миний гар утсыг 20 гаран хоног өөртөө байлгаж байгаад Амарсайхан байцаагчаар дамжуулан 05 дугаар сарын 12-ны өдөр өгсөн. Тэгэхэд миний утсыг ямар ч ажиллагаагүй болгосон байсан. Утасны кодыг маань гаргасан байсан. Миний утсан дээр юу ч байхгүй, бүгдийг устгасан байсан. гэхдээ гар утсаа нэхэмжлэхгүй гэсэн мэдүүлэг.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, шүүгдэгч Л.Эгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-12/, хохирогч, шүүгдэгч Э.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5042 дугаар дүгнэлт /хх-н 30-32/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт /хх-н 34-36/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Э.Баас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-44/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Л.Эгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/, хохирлын баримт /хх-н 38-40/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 79-80/, гэрч Д.Лхагвасүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 103-105/, гэрч С.Бадар-Ууганаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 105-107/, гэрч Ц.Алтан-Өлзийгөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-109-110/, хохирогчийн хүсэлт /хх-н 156-160/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон 2-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Л.Эг хардаж маргаан үүсгэн харилцан маргалдаж зодолдох явцдаа нүүрэн тус газарт нь 10 гаруй удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Цэргийн хотхон 2-16 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Э.Бтай маргалдсаны улмаас харилцан зодолдож түүний нуруу, шуу хэсэгт маажиж, толгойн тус газарт 3 удаа гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өгсөн ... Би алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Тэр бол миний буруугаас болж Л.Эгийн биед гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрнө. Намайг 10 удаа гараа зангидаж байгаад цохисон гэж мэдүүлэг өгсөн боловч би 3-4 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрнө. Бид нар харилцан ноцолдсон. Нэг удаа газар унасан. Хутга авах гэж оролдсон. Минзүүр авч шидсэн. Л.Э над руу эрхээр ороолгосон. Миний толгойн тус газар 2-3 удаа цохисон...”, “...Намайг юм ярихаар тоосон шинжгүй орон дээр хэвтээд байсан. Тэгэхээр нь хэл амаар доромжилсон. Тэгэхэд “чи намайг доромжилдог хэн юм” гээд түрүүлээд стакан авч шидсэн. Үүнээс болж харилцан зодоон болсон...”, “...Би Л.Эгийн хацар руу баруун гараараа 3-4 удаа цохисон. Түүнээс өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Л.Этай утас булаацалдаж байхад баруун гарыг маань маажсан. Ташаан дээрээс хазах гэж оролдсон. Миний ташаа хөхөрсөн. Миний хөл рүү стакан шидсэнээс болж зулгаралт үүссэн. Нуруун тус газраас маажиж зулгаралт үүсгэсэн гэсэн мэдүүлэг,

           

Шүүгдэгч Л.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Чиний машин доторх чагнах төхөөрөмжид Дөлгөөн гэдэг найзтайгаа намайг муулсан байна, чи намайг доромжилдог хэн бэ? гэж хэлээд нүүр рүү цохиж эхэлсэн...”, “...Тэр маргаан бол Дөлгөөн гэдэг найзтайгаа ярьсан яриан дундаас цуг ажилладаг хүндээ зээлсэн мөнгөний талаар ярьсан яриаг гаргаж ирээд хардсан ийм асуудал болсон. Би эхэндээ 2-3 удаа цохиулаад 00 орсон. 00 орох гээд гарах гэхэд үүдэн байдаг минзүүрийг над руу аваад шидсэн. Тэр миний зүүн талын гуян дээр оносон. 00 орох гээд гарахад миний араас гарч ирсэн. Надад 00-д удаан суух шаардлага хүнэхээр байсан. 00-д 5-10 минут болсон. Тэгэхэд “чи хэзээ 00-д ингэж уддаг болсон юм бэ?, хурдал” гээд 00-ийн үүдэн дээр зогсоод байхаар нь дагаад гэртээ орсон. Миний зүүн талын хацар, шанаа хэсэг рүү 10 гаран удаа цохисон. Уруул хэсэгт гараа зангидаж байгаад 2 удаа цохисон...”, “...Гэртээ орж ирээд 04-06 цагийн хооронд миний утасны кодыг тайлуулах гэж намайг зодсон. “Чи гар утсандаа хурууны хээгээ уншуул” гэж хэлсэн. Тэгэхээр нь “хурууны хээгээ уншуулахгүй” гэдгээ хэлсэн. “Би чамайг бос гэхээр бослоо, яв гэсэн газар чинь явлаа, зөндөө зодууллаа өөр юу хийх ёстой юм бэ?, юу хүсээд байгааг чинь ерөөсөө ойлгохгүй байна” гэж хэлсэн. Миний гаран дээр 2 өвдгөөрөө нугалж сууж байгаад “хурууг чинь хугалж байгаад ч хамаагүй утасны чинь кодыг гаргуулна, чи яасан шазруун юм бэ?” гэхээр нь гараа татаж аваад хөнжлөө дээгүүрээ нөмрөхөд хөнжлийн гадна талаас боож багалзуурдсан. Би амьсгалах орчингүй байсан болохоор хөнжлөө буулгасан. Тэгэхэд 2 удаа гараа атгаж байгаад миний уруул руу цохисон. Миний уруулаас цус гоожхоор нь “чи арай хэтэрнээ, чи ямар ч ул үндэсгүй зүйл дээр намайг ингэж болохгүй” гэж хэлээд уруулаа арчсан. Энэ хэрүүл 02-06 цагийн хооронд 4 цагийн хугацаанд үргэлжилсэн. Би дахин 06 цагийн үед 00 орсон. Тэгэхэд миний бие цус нөж болсон байсан. “Намайг яаж ч магадгүй юм байна” гэж хэлээд босоод 00 орохоор гарахад мөн л намайг дагаад гарсан. Би 00 ороод аавынхаа хаалгыг дахин тогшсон...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Л.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... 00 цагийн үед унтах гээд орондоо ороход бэлгийн харьцаанд орье гэхэд би ядараад унтлаа гээд цаашаа хараад унтаж байсан чинь нөхөр Баяржаргал 02 цаг 30 минутын үед нөхөр Баяржаргал босоод ир гэж сэрээтэл би яасан гэтэл би чамаас салмаар байна амьдралаа өнөөдөр дуусгавар болгомоор байна чамайг би 3-4 хоног ханалаа гэрт машинд дуу хураагуур тавьсан. Чи өөр хүнтэй явдаг Дөлгөөн гэдэг найз чинь Оргил гэдэг найзтай явдаг юм байна гэж хардаад би уурлаад чи юу яриад байгаан гэтэл миний зүүн хацар луу 5 удаа гараараа, алагдсан. Тэгээд би босоод ОО орох гээд гартал барьж байсан усны саваа зүүн талын гуя руу шидсэн. Гартаа эрх барьсан байхаар нь би эрхийг нь аваад өөр лүү нь 4 удаа шавхардсан. Тэгээд би толгой өвдөөд хэвтэж байсан чинь чамайг унтуулахгүй гээд миний уруул руу гараа зангидаад 2 цдаа цохьсон гэх мэдүүлэг /хх-7-9/,

Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... хамгийн сүүлд машинд юм үзэж байсныг нь санаад тэгээд охиныхоо гар утсыг машиндаа үзтэл гар утас байсан тэгэхээр нь би аваад цэнэглээд тэгээд утсыг нь санаандгүй байдлаар нээтэл та бичлэгээ үргэлжлүүлэх үү яах уу гэсэн бичиг гарч ирээд гучин хэдэн цагийн бичлэг хийж байгаад утас нь унтарсан байсныг нь мэдсэн тэгээд би тэр бичлэгийг нь сонсож эхэлсэн. Тэгээд орой нь ирэнгүүт нь гар утсыг нь чагнасан тэгтэл эхнэр маань Бадар-Ууган гэх залуутай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь тодорхой болсон тэр залууд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь тодорхой болсон. Тэгээд эхнэр унтаж байхад нь би 01 цагийн үед Энхмааг сэрээсэн тэгээд ярилцах гээд босгосон тэгээд Бадар-Ууган гэж хэн бэ чи энэ хүнтэй хэдэн жил явалдсан юм бэ гэсэн чинь манай ажлын үн ш дээ чи юугаа яриад байгаа юм бэ гэсэн тэгээд би тэр хүний талаарх мэдээллийг авах гэж эхнэрээсээ маш их асуусан боловч манай эхнэр гүрийж эхэлсэн тэгэхээр нь би за тэгвэл гар утсыг чинь үзье утасныхаа кодыг хийчих гэсэн тэгтэл эхнэр эсэргүүцсэн тэгэхээр нь би эхнэрийгээ хорон үгээр хэлээд чи явалдсан нь үнэн банзалдсан нь үнэн янхан гэх мэтээр хэлсэн тэгтэл манай эхнэр ширээн дээр байсан шилэн аягыг над руу шидсэн тэгтэл нөгөө шилэн аяга нь хагараагүй тэгээд надад гар утсаа өгөхгүй болохоор нь би гар утсыг нь булааж авсан тэгээд би чи намайг үнэхээр хуураагүй юм бол би чиний гар утсыг үзнэ гэсэн чинь эхнэр бас л хориглосон тэгээд шөнийн 02 цаг хүртэл гар нөгөө залуугийн талаар асуугаад шалгаасаар байсан. Тэгээд 02 цагаас 06 цаг хүртэл хугацаанд маргалдаж гар утсыг нь булаацалдаж ноцолдоод нэг нэгэндээ гар хүрсэн гэсэн мэдүүлэг /хх-17-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5042 дугаартай Э.Бын биед тархи доргилт, баруун шуу, нуруу, баруун ташаан зулгаралт, зүүн ташаа, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 30-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлт Л.Эгийн биед зүүн нүдний алимны дотор салтсад цус харвалт, зүүн нүдний гадна буланд цус хуралт, дээд уруулын зүүн талын дотор салстад цус хуралт, доод уруулын баруун талын дотор салстад язарсан шарх, баруун бугалга, баруун тохоы, зүүн бугалга, цээжний зүүн тал, зүүн сарвуу, баруун гуя зүүн гуяны цус хуралт, баруун тохой, баруун гарын дунд хурууны угийн үений зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-34-36/,

 

          Гэрч Д.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Би хүүхдийнхээ биеийг үзтэл баруун гар зураасан зулгаралттай цус шүүрсэн, баруун цавь ташаа хэсэгт нь хумсаар базаж хөхөрсөн, баруун нуруу хэсэгт нь маажуулсан зулгаралттай байсан. Тэгэхээр нь би энэ гэмтлийг хэн учруулсан гэж асуухад Баяржаргал надад хандан Энхмаатай хэрэлдэж байхдаа намайг маажаад хусуураар толгой руу цохиод мөн гараар базаж тус гэмтлийг учруулсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг / хх-н 99-102/, 

          Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... би хаалгаа онгойлготол манай хүргэн Баяржаргал ганцаараа зогсож байсан бөгөөд надад хандан Танай охин Энхмаатай таарч тохирохгүй юм байна. Учир нь гадуур харилцаа үүсгээд байна. Энийг нь тодруулах зорилгоор өөрөөс нь асуухад надтай юм дуугарахгүй мөн утсаа надад үзүүлэхгүй гэж хэлсэн. Тэгтэл араас нь манай охин Энхмаа ороод ирсэн бөгөөд надад хандан нөхөр Баяржаргал шөнөжин намайг дарамталж зодлоо гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хх-н 103-105/,

          Гэрч С.Бадар-Ууганы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Баяржаргалын фасебүүкээс над руу “Юу байна залуу чиний явалддаг хүүхний нөхөр байна. Эр хүн юм бол надтай уулзаарай чи. Монгол жижиг шүү” гэх мэт заналхийлсэн.Ингээд хэд хоногийн дараа ажил дээр Баяржаргал ирээд надтай уулзахаар нь би ямар учраас надтай уулзаж байгаа талаар асуухад эхнэр Л.Этай хардаж байгаа талаар хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд хандан Л.Э бид хоёрын голд ямар нэгэн асуудал байхгүй би зүгээр Л.Эгаас мөнгө зээлсэн хуучин хамт ажилладаг байсан ажлын найзууд гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу намайг эхнэртэйгээ 1 жил 6 сар явалдсан гэх мэт сонин сонин зүйлс яриад намайг гүтгээд байсан.Ингээд би тэр залуутай учраа ойлголцохгүй гэдгээ мэдээд Баяржаргалд хандан “Чи явдаг шугамаараа яв.” гэж хэлэн бид хоёр салсан. Тэгтэл фасебүүкээр дахин над руу чат бичэн “Намайг Энхмаатай явалддаг гэсэн нотлох баримт надад байна. Би чамайг судлаж байгаа гэх мэтчилэн ” дарамталсан. 2020.05.11-ний өдөр би гэртээ байж байтал 11 цагийн орчим Баяржаргал нь ээжтэйгээ манай гэрийг олоод хүрээд ирсэн. Хаанаас мэдээлэл авсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэгээд ээжтэйгээ нийлж намайг Л.Этай явалддаг гэж гүтгэн амгалан тайван байдал алдагдуулан надад хандан “Чи хүний амьдрал сүйтгэсэн бол би чиний амьдралыг сүйтгэнэ ” гэх мэтчилэн асар ихээр дарамтанд оруулсан...” гэсэн  мэдүүлэг /хх-н 106-108/ зэрэг болно.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Б, Л.Э нар нь харилцан маргалдаж зодолдсоны улмаас бие биенийхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдож байна. Эдгээр үйлдэлийг Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Л.Эг хардаж нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л.Эг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох нөхөр Э.Бын нуруу, шуу хэсэгт маажиж, толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайг тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Энхжаргалын Баяржаргалаас 120.000 төгрөгийн хохирол гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар байрны 40 мянгат гудамж, 23 дугаар байр 14 тоотод оршин суух хаягтай, РД:УУ89061462, Цэнгэн овогт Лхагвасүрэнгийн Энхмаад олгож, хохирогч Э.Б, Л.Э нар нь эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Эд тухайн зүйл хэсэгт заасан торгох ял,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Баяржаргалд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 6 хоногийг торгох ял эдэлсэнд тооцож, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Э.Бд авсан тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тодорхой газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон шийдвэрийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Л.Э Э. Б нарыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус тогтоосугай.   

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.Эг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700.000 төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Баяржаргалыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 6 хоногийг торгох ял эдэлсэнд тооцож, үлдэх 610.000 төгрөгийн торгох ялыг эдлүүлэх, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

          7. Шүүгдэгч Э.Бд авсан тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тодорхой газар очихыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлэх, Л.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

         8.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогт Энхжаргалын Баяржаргалаас 120.000 төгрөгийн хохирол гаргуулж, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар байрны 40 мянгат гудамж, 23 дугаар байр 14 тоотод оршин суух хаягтай, РД:УУ89061462, Цэнгэн овогт Лхагвасүрэнгийн Энхмаад олгож, хохирогч Э.Б, Л.Э нар нь эмчилгээний зардлын талаар нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

       9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Б, Л.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ПҮРЭВСҮРЭН