Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 240/2017/00015/и |
Дугаар | 98 |
Огноо | 2017-02-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 98
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
892000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* миний бие Барс хүнсний зах дээр худалдаа эрхэлдэг ба Ш.*******д нарийн ногоо байнгын харилцаатайгаар нийлүүлж зарж борлуулж байсан. Ш.******* 1800000 төгрөгийн ногоо зээлээр авч удахгүй данс руу чинь хийх буюу зарж борлуулсны дараа өгнө гэж ярилцаж тохирсон боловч төлбөрөө хийгээгүй тул Өмнөговь аймаг руу өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* мөнгөө авахуулахаар явуулсан. Гэтэл Ш.******* нь гарын үсгийн баталгаа гаргаж А.*******гээс бараа авч байсны үлдэгдэл 1800000 төгрөг байгаа нь үнэн. Тодорхой хугацаанд төлж барагдуулна гэж 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тохиролцсон. Үүнээс 1000000 төгрөгийг төлсөн боловч 800000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байдал нь цаг үеийн энэ хүнд банкны зээл төлдөг надад хохирол учруулж байгаад нь гомдолтой байна. Иймд Ш.*******гаас ногооны үлдэгдэл төлбөр болох 800000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан хохиролгүй болгож өгнө үү. Мөн Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу мөнгөө авахаар ирж очиж байсан. Гэвч 2 удаагийн зардал болох 92000 төгрөгийг нэхэмжилж байгааг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн А.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ш.*******гаас нэхэмжилсэн 892000 төгрөгөө авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэргсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний “Хариуцагч Ш.*******гаас нэхэмжилсэн 892000 төгрөгөө авсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ