Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 767

 

 

 

 

 

 

 

 

2020         08           28                                   2020/ШЦТ/767     

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

           Улсын яллагч: Г.Баярмаа,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,   

Шүүгдэгч: Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигин овогт Б.Бт холбогдох эрүүгийн 2009018801032 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, Хас секьюрити сервис ХХК-д албаны даргаар ажилладаг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 33 дугаар байрны 106 тоотод оршин суух, Ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, Б овогт Б.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 43 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Г.Долгормааг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын дунд хуруунд шарх, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн 2009018801032 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “…хүү бид хоёр унтаж байхад эхнэр шөнө 23 цагийн үед хоёр найзтайгаа ирсэн. Тэгээд бид 4 цуг пиво уусан. Тэгээд унтаж байхад хүн дуудах шиг болсон тэгэхээр нь харсан чинь 2 цагдаа ирчихсэн байсан. Юу болсон талаар асуухад дуудлага ирсэн хамт явъя гээд эрүүлжүүлэх рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

                  Хохирогч, иргэний нэхэмжпэгч Г.Долгормаагийн “... Би Баяраа овогтой Б.Бтой 2017 онд танилцаад түүнээс хойш Б.Б болон түүний хүүгийн хамт амьдарч байна. Б.Б бид хоёрын хувьд гэрлэлтийн баталгаа байхгүй. 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр би найзуудтайгаа гадуур гараад шөнийн 02 цагийн үед Б.Боо, Энхбаяр гэдэг 2 найзтайгаа Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 2 дугаар байрны 43 тоотод очсон. Б.Боо, Энхбаяр бид 3-г очиход Б.Б гэртээ халамцуу байсан. Манай гэрт Б.Боо, Энхбаяр 2 хамт сууж байгаад Б.Боо гэрлүүгээ яваад Энхбаяр надтай хамт үлдсэн. Энхбаяр бид хоёр унтах гээд байж байтал Б.Б гэнэт босож ирээд намайг үсдэж аваад үүдрүү чирээд миний нуруу хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед манай найз Энхбаяр намайг салгасан. Тэгээд Б.Б өөр өрөөлүү орсон. Би уйлж сууж байхад манай найз Энхбаяр цагдаад дуудлага өгсөн. Миний баруун гарын дунд хурууны хумс нь унаж шалбарсан, зүүн өгзөг хэсэгт хөхөрч хавдсан, Энхбаяр намайг цохиж зодуулахыг харсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

                 Гэрч Ц.Энхбаярын “...Долгормаагийн гэрт ороход нөхөр Зоригоо нь архи уучихсан халамцуу байдалтай унтаж байсан. Тэгсэн чинь Долгормаагийн нөхөр Зоригоо сэрсэн, тэгээд тухайн үед 04 цагийн үед би түрүүлээд унтаад өгсөн, 05 цагийн үед хүн орилоод байхаар нь сэрээд харсан чинь Долгормаагийн нөхөр Зоригоо нь Долгормааг орон дээр үстчихсэн тавчикаар цохиод байсан. Тэгээд Долгормааг үсдэж үүд рүү чирээд зайл гээд орцруу гаргах гээд байсан. Тэгэхээр нь би тухайн үед Зоригоо Долгормаа хоёрыг салгаад Долгормааг том өрөөний буйдан дээр суулгачхаад нөхрийг нь балкон дээр гаргасан, буцаад Долгормаа дээр ирсэн чинь баруун гарынхан дунд хурууныхан хумс хуулраад уначихсан цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн №7749 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:     

            1. Г.Долгормаагийн биед баруун гарын дунд хуруунд шарх, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 07 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар байрны 43 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Г.Долгормааг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын дунд хуруунд шарх, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Долгормаагийн мэдүүлэг, гэрч Ц.Энхбаярын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7749 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Б.Бийг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Б.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Б.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Б.Бт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Г.Долгормаа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Б.Бтой эвлэрсэн талаар хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ гаргаж өгсөн, шүүгдэгч Б.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигин овогт Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Долгормаа нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН