Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 530

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ха******* овогт Б***** М

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Л

Гуравдагч этгээд: Б овогт Б**н М,  Б***** овогт Б******-О*****н М, Б******** овогт Б*-****Ос****** Ц (РД:), С* Д, С******** ********Д,

Нэхэмжлэлийн шаардлага: “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн ** дугаар хороо, Б****** ам * дугаар хэсэг 95/* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22*******дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000***** тоот гэрчилгээг, мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22**********дугаарт бүртгэсэн бүртгэл болон 0****** тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”,

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э*****-О****р, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б****, гуравдагч этгээд Б.Ц, Б.М, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Х, гуравдагч этгээд С.Д, С.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Насанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие Б.М нь иргэн Б.Ба*****-Ос*****хамтран ажиллаж 2013 оны 04-р сараас 11 дүгээр сарын хооронд СХД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9 амины орон сууцыг барьж ашиглалтанд оруулсан.

Тус 9 амины орон сууцыг барихад шаардлагатай бүх хөрөнгө оруулалт болох 1,***.***,***төгрөгийг дангаар гаргасан.

Улмаар миний бие Б.Ба*****-Ос*****гэр бүл болж 2013 оны 11 сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Дээрх хамтын ажиллагааг 2014 оны 06 сарын 02-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдэн баталгаажуулсан бөгөөд 9 амины орон сууцыг зараад цэвэр ашгаас нь Б.Б****-Ос***эзэмшлийн “Ес**** б***" ХХК болон Б.М нар хувь хүртэхээр тохиролцсон. Өмнөх аман хэлцэл болон тооцоо нийлсэн актаар тэдгээр хаусыг хэн аль нь өөрсдийн өмчлөлд авах тохиролцоо байгаагүй.

Б.Ба****-Ос****нь 2014 оны 11 сарын 05-нд нас эцэслэсэн бөгөөд үүнээс улбаалан өв залгамжлалын асуудал үүссэн бөгөөд энэ үед дээрх 1.***.***.*** төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 9 амины амины орон сууцын 2-ыг Б.Ба****-Ос***** нэр дээр, 3-ыг нь Б.Ба****-Ос***** хүү Б.М, Б.Ба****-Ос***** бэр Э.Тамир, Б.Ба****-Ос***** жолоочоор ажиллаж байсан Т.Цо******** нарын нэр дээр бүртгэгдсэн болохыг олж мэдсэн.

Б.Ба****-Ос***** өв нээгдсэнтэй холбогдуулан түүний хүүхдүүд надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 0**** тоот шийдвэрээр миний эд хөрөнгө болох дээрх 9 амины орон сууцнаас Б.Ба****-Ос***** нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан СХД-ын 22-р хороо, Б******** ам 3-р хэсэг 95/3-тоот Ү-220*******, СХД-ын **-р хороо, Б****** ам *-р хэсэг 95/*-тоот Ү-22**********дугаар бүхий 2 ширхэг амины орон сууцыг Б.Ба****-Ос***** өвлөгдөх эд хөрөнгөнд тооцон тус амины орон сууцны үнийн дүнгээс бусад өвлөгчид нийт 3**.***.***төгрөгийг гаргуулан өгөхөөр шийдвэрлэсэн.

 Дээрх 9 хувийн амины орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлд   бүртгүүлэхээр 2014 оны 06 сарын 16 өдөр СХД-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүсэлт гаргасныг тус байгууллагын бүртгэгч Э.Лхүлээн авч тус бүрд нь тухайн өдөрт нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгсөн байдаг.

Миний бие Хил хамгаалах ерөнхий газарт хүсэлт гаргасны дагуу тус газраас 2017 оны 08 сарын 14-ны өдрийн 7-2/5**** тоот албан бичгээр талийгч Б.Ба*****-О****-ын хилээр орсон гарсан лавлагааг гарган өгсөн бөгөөд тус албан бичигт тэрээр 2014 оны 06 сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр гарч 2014 оны 07 дугаар сарын 11-ны өдөр орж ирсэн байдаг.

Гэтэл түүний эзгүйд иргэн П.На***** итгэмжлэлгүйгээр өөрийн нэрээр хүсэлт гаргасан байхад Улсын бүртгэгч Б.Ба****-Ос***** нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гарган өгсөн болохыг дээрх лавлагааны дараа олж мэдсэн.

Улсын бүртгэгчийн дээрх үйлдэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д "Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгеөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж заасны дагуу өөрөө эсвэл төлөөлөгчөөр дамжуулан мэдүүлэг гаргаж болохоор заасныг зөрчжээ. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. Дундаа хамтран өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргах бөгөөд түүнд өмчлөгч тус бүр гарын үсэг зурна. 13.5. Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 13.5.1. тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг” гэж заасан. Иймд тус баримт бичгийн бүрдлийг улсын бүртгэгч хуулийн дагуу хянаж үзсэн бол Б.Ба****-Ос****дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэй өөрийн хөрөнгө оруулалтаар барьсан гэх баримт байхгүй бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 74.7.6 “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө: 14.1.1.мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” гэж заасны дагуу буцаах ёстой байжээ.

Гэтэл Улсын бүртгэгч Э.Л нь “МУ-ын иргэн байнгын оршин суугч Б.Ба******- О****” эзгүй байхад итгэмжлэлгүй этгээд П.На******* мэдүүлгээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан, мэдүүлэг гаргагч нь өмчлөгч гэдгийг нотлох баримтыг шалгаагүй, тус үл хөдлөх эд хөрөнгийн Хамтран өмчлөгч болох Б.М миний зөвшөөрлийг авалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг зөрчсөн байна.

Улсын бүртгэгчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас миний эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөөд байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.М өөрчилсөн нэхэмжлэлдээ: “Миний бие Б.М нь тус шүүхэд “Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын
улсын бүртгэгч Э.Лт холбогдуулан гаргасан нэхэмжлэл гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албаны улсын бүртгэгч Э.Лын 2014 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр СХД-ын 22-р хороо, Б******** ам 3-р хэсэг 95/3-тоот Ү-22*******тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож бүртгэн 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэл, 2014 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр СХД-ын 22-р хороо, Б******** ам 3-р хэсэг 95/*-тоот Ү-22**********тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож бүртгэн 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасныг журамлан илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжилсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын /хуучин нэрээр/, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албаны улсын бүртгэгч Э.Лын дараах бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү.

1.   2014 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С**-ын 2*-р хороо, Ба****** ам *р хэсэг 95/*-тоот Ү-22*******тоот үл хөдлөх эд
хөрөнгийн дугаар олгож 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон
бүртгэл.

2.   2014 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр СХД-ын 22-р хороо, Б******** ам 3-р хэсэг 95/*-тоот Ү-22**********тоот үл хөдлөх эд
хөрөнгийн дугаар олгож , 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэл.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б**** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Эрхийн улсын бүртгэлийн Ү22*********** дугаарт бүртгэгдсэн Сочгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Б******** ам /18182/ 3 хэсэг гудамжны 95/3 тоотод байрлах 170 м,кв талбайтай хувийн сууцны зориулалттай, Эрхийн улсын бүртгэлийн Ү22********** дугаарт бүртгэгдсэн С************* дүүргийн 22 дугаар хороо Б******** ам /18182/ 3 хэсэг гудамжны 95/* тоотод байрлах 170 м,кв талбайтай хувийн сууцны зориулалттай тус тус барилгуудыг газар эзэмших эрхийн 0*******, 00******* тоот гэрчилгээ , иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, фото зураг, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон албан ёсны хаяг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анх 2016 оны 06 дугаар сарын 14-ны өдөр иргэн Б.Ба****-Ос****/ЧТ********/-ын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******, Ү22******* 05 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000*****, 003**** тоот гэрчилгээнүүдийг олгосон байна.

Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 102/ш32015/08*** дугаартай захирамжаар дээрхи эдхөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Дээрх бүртгэлүүд нь холбогдох хууль тогтоомж, журмыг баримтлан, хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн шийдвэр зэрэг нотлох баримтуудын үндсэн дээр хийгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б**** 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Иргэн Мийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна. Уг өөрчлөлттэй танилцахад миний өмнө өгч байсан тайлбараа өөр нэмж өөрчлөх зүйл байхгүй. Иймд өмнө нь өгсөн тайлбараа дэмжиж байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулж энэхүү тайлбарыг гаргаж байна. Өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлтэй ижил буюу өмнө шүүхэд гаргасан үндэслэлээ дэмжиж байна гэж ойлгож байна. Гуравдагч этгээдээс өмнө шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа дэлгэрэнгүйгээр нэг бүрт нь тайлбар өгсөн болно” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч Э.Лт холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад би дараах тайлбарыг гаргаж байна.

1.       2014 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр СХД-ын 22-р хороо, Б******** ам 3-р хэсэг 95/3-тоот Ү-22*******тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэл.

2.       2014 оны 06 сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр СХД-ын 22-р хороо, Б******** ам 3-р хэсэг 95/*-тоот Ү-22**********тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож , 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийг буруу гэж үзэхгүй байна. Учир нь С.Д, С.Д нарын эцэг Б.Балдан-Осорт гэрчилгээ олгосон 2014 оны 06 сарын 16-ны өдөр Монголд эзгүй байхад болон мөн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгчийн тэмдэглэл, мөн албан ёсны итгэмжлэл байхгүй, Балдан-Осорын өмнөөс Наранхүү нь гарын үсэг зурсан, бүртгэлийн дэвтрийг архиваас үзэхэд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэл нь туйлын үнэн зөв болоогүй, шүүхээс хийсэн үзлэгт биеэрээ оролцсоны хувьд дээрх бүртгэлүүд нь хууль зүйн дагуу болоогүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймд нэхэмжлэгч Б.Мийн гаргасан шинэ нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзэхгүй байна. Иймд тус шүүхээс гаргах шийдвэрийг хууль зүйн байна гэдэгт найдаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Б.Ц, Б.М, Б.М нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн, сэргээгдэх гээд байгаа эрх нь тодорхойгүй, ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа нь тогтоогдохгүй байна. Захиргааны актыг 2015 онд нэхэмжлэл гаргах үед мэдэж байсан. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С****-Э***** өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан талйбартаа:         “Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчсөн зүйл байхгүй. Мөн бүртгэл хууль бусаар хийгдсэн асуудал байхгүй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Нэхэмжлэгч талаас бүртгэлийг хүлээн авсантай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.       

Гуравдагч этгээд С.Д, С.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “.Б***-Ос*** Сатыбекова Д, Са*********  Д хоёр хүүхдүүдийн өмнөөс н.Наранхүүд тодорхой итгэмжлэл гараагүй байсан. Шүүхээс ямар шийдвэр гарна тэрийг нь хүлээн зөвшөөрнө гэсэн байр суурьтай байгаа” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч Б.М нь анх “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/3-тоот Y-22******** тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож бүртгэн 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон шийдвэр”, ”2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр Сонгино хайрхан дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/*-тоот Y-22********* тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож бүртгэн 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.

Улмаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М нь “2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/* тоот, Ү-22*******тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэл, 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/* тоот, Ү-22**********тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар олгож, 3**** тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Б.Ба****-Ос****нь анх 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр  С************* дүүргийн 22 дугаар хороо, 3-р хэсэг, Б******** ам 95/3, 95/* тоотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан байх ба бүртгэлийн байгууллагаас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус бүр 170 м.кв талбай бүхий эд хөрөнгүүдэд өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлийн Ү-22**********, Ү-22*******дугаарт тус тус бүртгэсэн байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2015/08571 дугаар шийдвэрээр  С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам /18182/ 3-р хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших Ү-22**********дугаарт бүртгэлтэй, 000***** тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийг, мөн С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам /18182/ 3-р хэсэг гудамж, 95/* тоот хаягт байрших Ү-22**********дугаарт бүртгэлтэй, 000***** тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гаражийн эзэмших эрхийн өвлөгчөөр Б.М**** өмчлөлд тус тус шилжүүлж, Б.Мээс 1***,2**,5**төгрөг гаргуулан Б.Э**-А******, Б.М, Б.М, Б.Ц, С.Д, С.Д нарт тус тус  олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална”, 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Эрхийн улсын бүртгэл дараахь зарчимд үндэслэгдэнэ”, 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх” гэж тус тус заасан байна.

Маргаан бүхий улсын бүртгэлийн Ү-22********, Ү-22**********дугаар бүхий  үл хөдлөх хөрөнгүүдийг бий болгоход нэхэмжлэгч тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон тооцоо нийлсэн акт гэх мэт хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд үүнээс үзэхэд Б.Ба****-Ос****дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг ганц өөрийн хөрөнгөөр бий болгосон нь, уг үл хөдлөх эд хөрөнгүүд нэг хүний буюу зөвхөн Б.Ба****-Ос***** өмч болох нь нотлогдохгүй байна.

Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг нэг хүний өмчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь бүртгэл үнэн зөв байх дээрх хуулийн зарчимд нийцэхгүй байна гэж шүүх үзсэн ба энэ үндэслэлээр шүүх маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Б.Ба****-Ос***** эзгүйд Б.Ба******-О**** олгосон итгэмжлэлгүйгээр н.Наранхүү мэдүүлэг гаргасан байхад түүнийг хүлээн авч бүртгэсэн нь хууль бус гэсэн агуулгаар маргаж байгаа нь үндэслэлтэй байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд гэрчилгээ олгох үед Б.Ба****-Ос****гадаадад байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн № 2-5а/62** тоот албан бичгийн хавсралтаар нотлогдож байна.  

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 12*** тоот дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн Т.Наранхүүгийн гэх “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар”-т гаргасан хүсэлтийн хуулбар хувь дээрх гар бичвэр нь харьцуулан шинжилж буй Б.Ба****-Ос***** гэх “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг”-ийг бөглөсөн бичгийн хэвтэй тохирч байна” гэсэн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Б.Ба****-Ос***** эзгүйд Б.Ба****н-Ос**** олгосон итгэмжлэлгүйгээр н.Нар**** мэдүүлэг гаргасан, мэдүүлэгт зурсан гарын үсэг Б.Ба****-Ос*****х биш гэсэн агуулгаар маргаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Гуравдагч этгээд Б.М, Б.М, Б.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан хугацаа дууссан хойно шүүхэд хандсан учир нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь Хил хамгаалах ерөнхий газраас 2017 оны 08 дугаар сард лавлагаа авсны үндсэн дээр Б.Ба****-Ос***** эзгүйд бүртгэл хийгдсэн байна гэдгийг мэдсэн ийнхүү эзгүйд нь хууль бус бүртгэл хийгдсэнийг уг лавлагаанаас олж мэдээд шүүхэд хандсан тул шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М**** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/3 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22*******дугаарт бүртгэсэн бүртгэл болон 000***** тоот гэрчилгээг, мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Б.Ба****-Ос***** нэр дээр С************* дүүргийн 22 дугаар хороо, Б******** ам 3 дугаар хэсэг 95/* тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22**********дугаарт бүртгэсэн бүртгэл болон 0****** тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.БАТЗОРИГ