Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 660

 

2020        08          12                                   2020/ШЦТ/660

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Г.Ууганбаатар,

Шүүгдэгч: Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ууганбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Д.Б-д холбогдох эрүүгийн 2011 0000 00695 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1962 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 57 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, группд байдаг,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-906 тоотод оршин суух хаягтай, урьд  Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 90.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Э овогт Д.Б-д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын Г-906 тоот гэртээ Б.Батсайханы хамт архидан согтуурч байхдаа маргалдаж улмаар түүний дух хэсэгт нь ирмэгтэй зүйлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Иймд торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би ажлаа тараад гэр лүү явж байх замдаа урд гудамжинд амьдардаг Д.Б ахтай тааралдаад бид хоёр мөнгө нийлүүлээд 1 шил архи аваад улмаар гэрт нь буюу ЧД-ын 7-р хороо хувьсгалчдын г-906 тоотод очоод авсан архиа хувааж уусан. Би Д.Б ахтай тааралдахаас өмнө өөрийн ажил болох дугуй засвар дээр өдөр 15-16 цагийн хооронд найз Адъяа гэх хүнтэй хамт 1 шил архи хуваагаад уучихсан байсан болохоор нэлээн согтуу байсан. Д.Б ахтай гэрт нь очих үед гэрт нь хүн байгаагүй. Бид хоёр мөнгө нийлүүлж авсан архийг ууж байхад нэлээн согтоод юу ярьж байсан, хоорондоо ямар шалтгааны улмаас маргалдсан талаар огт санахгүй байна. Ямар ч байсан нэлээн согтсон болохоор явлаа гэж хэлээд гарах гэтэл тэрээр миний дух руу хурц ирмэгтэй зүйлээр цохисон. Би тэднээс гараад зугтагаад гэртээ яваад ортол бэр охин Доржханд хоёр хүүхэдтэйгээ байсан бөгөөд би намайг хамт архи уусан хүн хутгаар зүсчихлээ гэж хэлтэл тэрээр цагдаа дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд намайг цагдаа руу авч яваад мэдүүлэг авч явсан. Тухайн үед миний духны зүүн дээд хэсэгт нарийн зүсэгдсэн байсан бөгөөд бага зэрэг цус гарч байсан. ...Зүүн нүдний доод зовхины зулгаралт гэмтэл өмнө ажил дээрээ юм хийж байгаад гэмтсэн байсан юм. Дээрх хэрэг болдог өдрөөс хэд хоногийн өмнө ажил дээрээ юм хйиж байгаад гэмтсэн байсан. Харин духны шарх гэмтэл нь Д.Б гэх хүн учруулсан. ...Би гэртээ харьлаа гээд боссон чинь дух руу цохичихсон. ...Д.Б-н биед халдаж цохиж зодсон зүйл болоогүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/

Гэрч И.Доржхандын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би орой 19 цаг өнгөрч байхад гэртээ 3 настай, 4 сартай хоёр хүүхдийн хамт байж байтал гаднаас хадам аав согтуу орж ирээд намайг хүн хутгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд цагдаад дуудлага өгсөн. ...хадам аав Батсайхан нэлээн согтуу духнаас нь бага зэрэг цус гараад урсаж байсан. Би хараад маш их сандарсан. Дух хэсэгт нь бага зэрэг зүсэгдсэн байсан. Аав орж ирээд нутгийн ахтай архи уугаад ирлээ гэж хэлэхээс өөр зүйл хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “..2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №6514 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Б.Батсайханы биед духны шарх, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-р хуудас/

Шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Батсайханы биед учирсан духны шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  ...Духны шарх гэмтэл нь мохоо болон хурц  үзүүр ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27-р хуудас/

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 7-10-р хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт  /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

Шүүгдэгч Д.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 42-р хуудас/

Шүүгдэгч Д.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 39-40-р хуудас/

Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Д.Б, хохирогч Б.Батсайхан нарын хүсэлт /хавтаст хэргийн 52-53-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх санал гаргаж ирүүлсэн ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд саад болох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын Г-906 тоот гэртээ хохирогч Б.Батсайханы хамт архидан согтуурч байхдаа маргалдаж хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогч Б.Батсайханы эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж улмаар хүний биед духны шарх, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.Батсайхан, гэрч И.Доржханд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “..2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн №6514 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдсэн хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруу, нотлох баримтын талаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна. 

Прокуророос шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Батсайхан нь “...Миний бие цаашид гомдол, санал байхгүй нэхэмжилэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн гэх” байх тул шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь урьд Хөвсгөл аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 39 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 90.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусгасан, тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  хутга 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон