Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 201

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа,

Хохирогч П.Г

Хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулан тус

шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0187/Э индекстэй, эрүүгийн 2015002270169 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Булган аймгийн хутагӨндөр суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бичээч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Г овогт Б.Т Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд:

Шүүгдэгч Б.Т  нь 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын **-** БУА улсын дугаартай Тоёота Зоролла марзимнй тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн ХутагӨндөр сумын 3 дугаар багийн нутаг Улаан шороот гэх газарт байх засмал замд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч Р.М  нас барсан болох гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т ийн өгсөн: гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Г ын өгсөн: гэв.

2015002270169 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:

         Иргэний нэхэмжлэгч П.Г ын өгсөн: “... 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед талийгаач над руу залгаад Драгон төв рүү явж байна харихаар явж байна гэж хэлэхээр нь би ямар унаагаар явах гэж байгаа юм гэж асуухад жижиг тэргээр явна манай Хутаг-Өндөр сумын хүн явна гэсэн тэрэнтэй хамт явнаа гэж хэлсэн... 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 05 цаг 30 минутад манай нутгийн хүн болох П  гэх хүн манайд хүрч ирээд айхавтар юм боллоо аваар гарсан байна гэж хэлэхээр нь би босоод хувцсаа өмсөөд Хутаг-Өндөр сумын эрүүл мэндийн төв дээр очиход миний араас сумын эрүүл мэндийн тавийн машин ирээд эрүүл мэндийн жолооч, сувилагч, эмч гурав Т ийг сугадаад эрүүл мэндийн төв дотор орж ирэхээр нь би манай эхнэр хаана байна гэж асуусан чинь эмч нь танай хүнийг газар дээрээс нь хөдөлгөж болохгүй байсан гэж хэлэхээр нь би дотроо эхнэрийгээ нас барсан байх гэж бодсон... миний бодлоор Т ийн болгоомжгүй үйлдлээс болсон байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

Гэрч Х.О ын өгсөн: “... Зам тээврийн осол гарсан газарт 05 цаг 15 ми орчимд очиход зам дээр Т ийн нөхөр Т , Ж  нар байсан. Замын зүүн талд шаргал сааран өнгийн Тоёота Королла маркийн тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн зүүн талд нэг нь доошоо хараад хэвтсэн нэг нь хажуу талд нь суусан хоёр хүн байсан. Би газар доош хараад хэвтэж байсан хүнээс та яаж байна, зүгээр үү юу болсон гэж асуухад хариу үе хэллэг хэлээгүй, баруун талын хөл нь өвдөгний дээгүүр, дунд чөмөгний доод гуравны нэг хэсгээр хугарсан яс нь ил гарсан байдалтай, зүүн хөлийн өвдөг нь хугарсан байхаар нь би тариа хийх гээд дээш харуулах явцад талийгаачаас "им" гэсэн авиа гарахаар нь биед анхны үзлэг хийхэд амьсгал зүрх судас зогссон байхаар нь би сэхээн амьдруулахаар цээжинд массаж, хиймэл амьсгаа хийхэд амьсгал зүрх судас орж ирээгүй... Т  нь тээврийн хэрэгслийн зүүн талд ертөнцийн зүгээр зүүн тийш харан газар суусан байдалтай их айсан, сандарч тэвдсэн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн30-31 тал/,

Гэрч Б.Ж ын өгсөн: “...Т  бид хоёр машин дээр очи Т ын эхнэр болох Т  уг тээврийн хэрэгслийн хойд талд нь газар хөлөө жийгээд сууж байсан, талийгаач хажуу талд нь доошоо харсан байдалтай хоёр гараа духныхаа доор авсан хэвтэж байсан. ...Э  түргэний машинаасаа дамнуурга авчраад талийгаачийг дамнуурга дээр дээш нь харуулаад хэвтүүлсэн... Сувилагч У  О  эмчид хандан “наад хүн чинь байхгүй болчихсон юм биш үү” гэж хэлсэн. Т  сууж байсан газраасаа нааш ирж миний байгаа газрын ойролцоо суугаад “би хүн алчихлаа шүүдээ” гэж орилохоор нь би Т ийг “чи ийшээ болоод тайвшир” гэж хэлээд эмнэлгийн машин дотор оруулж суулгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Гэрч Т.Б ы өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 07 цаг орчимд манай бэр эгч У  над руу залгаад “ээж чинь зам тээврийн осолд орчихлоо” гэж хэлэхээр нь би юм ярилгүй утсаа салгасан. ...Осол болох үед манай ээжийн унаж явсан БУА **-** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Миний өөрийн эзэмшилийн тээврийн хэрэгсэл мөн юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 тал/,

Гэрч  Б.Т ын өгсөн: “... Шөнө унтаж байхад танихгүй дугаараас тээврийн осол гарчихсан байна. Тэгээд өөрт чинь мэдэгд гэж хэлсний дагуу би босоод Ж ын хамтаар хэрэг болсон гэх газарт 05 цагийн орчимд очиход тээврийн хэрэгсэл асфальтан замаас гарч онхолдож хөрвөөсөн байсан. Мөн талийгаач Р.М  нь гадна талд машины хажуухан талд доошоо хараад хэвтэж байсан. Харин манай эхнэр Т  нь газар өвдгөө бариад суучихсан байсан. Тэгээд яах учраа олохгүй байж байхад түргэн тусламж ирж эмч үзсэн. ...Эхнэр надад хэлэхдээ эсрэг урсгалаас их тод гэрэлтэй машин ирэхээр нь мөргөчих байх гэж бодоод жолооны хүрдийг баруун дарчихсан гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч Г.Л ын өгсөн: “...Орой надтай утсаар ярихдаа Баяннуур дөнгөж өнгөрөөд гэр гуанзанд хоол идэж байна. Т  бид хоёр явж байна гэж хэлсэн.. Миний бодлоор Т  зүүрмэглэсэн юм шиг санагдсан. Учир нь хэргийн газарт очимж харахад асфальтан замаас баруун тийш буюу замын хөвөө хэсгээр ойролцоогоор 100 орчим метр зайд явж байгаад замаас гарч осолд орсон байсан. Хөвөө хэсгээр явж байхад тоормоз гишгэсэн, мурийсан мөр байхгүй, шулуун явсан мөр байсан. Т  надад хэлэхдээ миний буруу гэж хэлж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 43 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 33 дугаартай:

1. Талийгаачид хавсарсан гэмтэл, цээж ба хэвлийн хөндийн битүү гэмтэл, цээжний зүүн талын олон хавиргануудын хоёрлосон хугарал, зүрхний булчингийн урагдал, голтын эрхтнүүд ба хоёр талын уушигны дэлбэнгүүдэд цус хуралт, элэгний урагдал, хэвлийн хөндий дэх сул цус, баруун хөлийн дунд чөмөгний ясны ил хугарал, зүүн хөлийн өвдөгний үе дайрсан бяцарсан хугарал, зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, хуйхны доор тал, эрүүний зүүн хэсэг, баруун гарын сарвуу, 2 хөх, зүүн мөр, бугалга хэсэгт, зуун өвдөг, гуяны гадна хэсэг, шилбэний урд хэсэг, баруун гуя шилбэ. хэвлийн урд хэсэгт цус хуралт, дух, эрүү, зүүн хавирганы нуман доор, зүүн бугуй, сарвууны ар хэсэг, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь шууд үхэлд хүргэжээ. 4. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт / хх-ийн 55-58 дугаар хуудас/,

2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06 дугаартай мөрдөгчийн магадлагаа “Жолооч Б  овогтой Т  // нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хзрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна... Зам тээврийн ослын шалтгаан нь жолооч Б  овогтой Т  // нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурлын хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй улмаас осол гарсан байна” гэх /хх-ийн 67-р тал

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2 тал/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 7-8 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15 тал/  зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16 тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл / хх-ийн 20-21 хуудас/, цогцсонд үзлэг хйисэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24 тал, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 72-74 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 тал/, хохирлын баримтууд /хх-ийн 86-135, 165-175 тал/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Т  нь 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Булган аймгийн Хутаг-Өндөр сумын **-** БУА улсын дугаартай Тоёота Зоролла марзимнй тээврийн хэрэгсэл жолоодож яваад Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг “Улаан шороот” гэх газарт байх засмал замд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч зорчигч Р.М  нас барсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхэд хэргийн газарт болон тээврийн хэрэгсэлд үзлэгийг хуульд заасан журмын дагуу хийж үйлдсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг үйл баримт болохын өмнөх болон хэрэг болсон үеийн нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, Шүүхийн шинжилгээний болон Зам тээврийн ослын шалтгааны талаарх дүгнэлтүүдийг эрх бүхий шинжээчид тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Т ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл, учирсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байх ба авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь хохироосон гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Б.Т ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г  нь гэм хорын хохиролд Р.М ы оршуулгын зардалд гарсан нийт _____ төгрөг нэхэмжилнэ. Мөн дээр нь сэтгэл санааны хохиролд ___________ төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хавтас хэргийн нийт  ______ төгрөгний баримтыг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  нь ________ төгрөг төлсөн ба хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Г ын хэн аль маргаагүй болно.

Нотлох баримтын шаардлага хангасан 3454654 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгчээс хохирогч П.Г т төлсөн гэх 1000000 төгрөгийг хасаж үлдэх 949000 төгрөгийг гаргуулж хохирогч П.Г т олгох нь зүйтэй байна.

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй 1000000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогч П.Г  уг хэрэгтэй холбоотой гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ялын хэмжээг сонгож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Т  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Б.Т ийг авто тээврийнхэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтланмөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-тзааснаар шүүгдэгч Б.Т ийг тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
  4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-тзааснаар Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэдзааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-тзааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН