Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 20

 

  Б.*******ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Ц.Ариунжаргал

          Нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Б.*******ад холбогдох 1822000000023 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар баг *******-*******ын *******-6 тоотод орших гэртээ өөрийн эхнэр Д.*******ийн бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахыг мэдэгдэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр хохиролгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

          Улсын яллагч эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

          Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул торгох ялыг биелүүлэх хуульд заасан хугацааг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно” гэж дүгнээд тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулахаар шийдвэрлэсэн.

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох эрхтэй бөгөөд харин шийдвэртээ хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгөөгүй тохиолдолд ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй байна.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, ...байна” гэж заасан байхад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа баримтлах хуулийн заалтыг шүүх шийтгэх тогтоолд баримтлан торгуулийн ял биелүүлэх хугацааг тогтоож байгаа нь буруу байна.

          Иймд ялтан Б.*******ад холбогдох Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *******0 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

          Прокуророос шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүх шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул торгох ялыг биелүүлэх хуульд заасан хугацааг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзсэн ба шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн болно” гэж дүгнээд тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлж барагдуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй гэж шийдвэрлэсэн байна.

            Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ялтанд оногдуулсан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох эрхтэй бөгөөд харин шийдвэртээ хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож өгөөгүй тохиолдолд ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй байна.

            Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна” 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна” гэж заасан байхад хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа баримтлах хуулийн заалтыг шүүх шийтгэх тогтоолд баримтлан торгуулийн ял биелүүлэх хугацааг тогтоож байгаа нь буруу байна.

            Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *******0 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү? гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан эсэргүүцэлд  дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Б.******* нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын 2 дугаар баг *******-*******ын *******-6 тоотод орших өөрийн гэртээ эхнэр Д.*******ийн бие эрх чөлөөнд халдан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

        Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс шинжлэн судлаад тогтоосон үйл баримт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй тохирч байна.

       Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

          Харин анхан шатны шүүхээс Б.*******ад оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг мэдэгдэхдээ Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэсэн заалтуудыг баримтлан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заажээ.

         Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт торгуулийн ялыг биелүүлэх хугацааг заагаагүй учир дээр хуулийн заалтыг баримтлан гаргасан шүүхийн шийдвэрийг зөвтгөж өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Иймд прокурорын эсэргүүцэлд дурдсан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг” хүссэн үндэслэлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн *******0 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

            2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.    

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

         

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                       ШҮҮГЧИД                                          Т.БЯМБАЖАВ

                                                                                                  Х.ГЭРЭЛМАА