Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1895

 

 

 

 

 

 

 

 

 2020        10          30                                  2020/ШЦТ/1895

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Б.Тулга,

Шүүгдэгч П.Б түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт П.Бд холбогдох эрүүгийн 2006 02791 2273 дугаар хэргийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Дугарцэцэгийг “Машин авчирч байгаа хүнтэй ярина, гадаа ирсэн байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 472.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А30 маркийн гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баганат хорооллын 410 тоотод хохирогч Б.Батхоролын 100.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны баруун талд байрлах Түц-ийн орчим иргэн Э.Доржпүрэвт “утсаар чинь эхнэртэйгээ яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн Iphone-6 загварын гар утсыг залилан авч иргэн Э.Доржпүрэвт 236.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ноёд” паб-д байхдаа өөрийнхөө гар утасны цэнэгийг дууссан, сим картаа хийж утсаар ярих шалтгаанаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Ганчимэгийн ЖИ-7 маркийн гар утсыг авч бусдад 245.470 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Р.Дугарцэцэгийн мэдүүлэг /1хх-11-12/, гэрч Б.Батхоролын мэдүүлэг /1хх-20-21/, гэрч Д.Энхбатын мэдүүлэг /1хх-22-23/, “Дамно” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1хх-26-27/, яллагдагч П.Батдагвын мэдүүлэг /1хх-90-91/, хохирогч Б.Батхоролын мэдүүлэг /хх-229-230/, гэрч Г.Алтансувдын мэдүүлэг /1хх-233-234/, яллагдагч П.Батдагвын мэдүүлэг /2хх-6-9/, хохирогч Э.Доржпүрэвийн мэдүүлэг /1хх-120-121/, гэрч Х.Энхнарангийн мэдүүлэг /1хх-126-127/, “Дамно” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б31-20-993 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1хх-146-147/, яллагдагч П.Батдагвын мэдүүлэг /1хх-163-164/, хохирогч Б.Ганчимэгийн мэдүүлэг /1хх-178-179/, “Дамно” ХХК-ний 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 903 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1хх-195-196/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч П.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Дугарцэцэгийг “Машин авчирч байгаа хүнтэй ярина, гадаа ирсэн байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 472.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А30 маркийн гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баганат хорооллын 410 тоотод хохирогч Б.Батхоролын 100.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны баруун талд байрлах Түц-ийн орчим иргэн Э.Доржпүрэвт “утсаар чинь эхнэртэйгээ яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Iphone”-6 загварын гар утсыг залилан авч иргэн Э.Доржпүрэвт 236.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

Мөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ноёд” паб-д байхдаа өөрийнхөө гар утасны цэнэгийг дууссан, сим картаа хийж утсаар ярих шалтгаанаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Ганчимэгийн ЖИ-7 маркийн гар утсыг авч бусдад 245.470 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Үйлдэл 1:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Дугарсүрэнгийн “...Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө нөхрийн үеэл дүү Б.Батхорол руу утсаар залгаад “хаана байна” гэсэн чинь “өчигдөр танилцсан машины ченж залуутай уулзах гээд явж байна” гэж хэлсэн. Манай нөхөр Д.Энхбат “хүрээд ир машиныг чинь хамт явж үзье” гэж 10 цаг 30 минутын үед хэлсэн. Тэгээд 11 цагийн үед Б.Батхорол би нэг хүн дагуулчихсан явж байна орж болох уу гээд зогсож байсан. Манай гэрийн хаяг Баянзүрх дүүргийн Баганат өргөө хороолол 410 байр 2 орц 2 давхар 27 тоотод амьдардаг тэгээд би тэр хоёрыг гэртээ оруулсан тэгээд манай нөхөр Энхбат хүнсний дэлгүүрээс 2 ширхэг пиво авчраад тэрнийгээ бид дөрөв хувааж уусан тэгэж байхад машины ченж гэх залуу Юнетил рүү үнэгүй ярьдаг утас байна гэхээр нь би өөрийнхөө Самсунг А30 загварын гар утсаа өгсөн тэгээд тэр залууг ярьж дуусахаараа буцааж аваад ширээн дээрээ тавьчихсан байж байсан чинь гаднаас дуудлага ирсэн чинь тэр залуу өө надтай ярих гэж байгаа нь гээд шууд авсан би дугаарыг нь харж амжаагүй. Тэгээд би утсаа авья гэсэн чинь дахиад нэг хүн над руу залгана ярьчихаад өгье гэж байснаа гэнэт машин ирлээ гээд гараад явчихсан би хаалгаа цоожилчхоод унтсан нөхөр бид хоёр давхар ажил хийдэг болохоор зав гарвал шууд унтчихдаг. Тэгээд унтаж байгаад 21 цаг 30 минутын үед сэрээд утсаа авах гээд хайгаад олоогүй тэгээд тэр залууг авсныг мэдээд хүүхдийнхээ утсаар өөрийнхөө 86203404, 88203404 дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй гэсэн дохио өгсөн. Тэгээд машины ченж болжтор гэдэг залуу залуу руу 90118954 дугаар руу залгасан чинь дуудаж байгаад утсаа авахгүй байж байгаад салгасан тэгээд холбогдох боломжгүй гэсэн дохио өгсөн тэгээд тэр залууг мартаад аваад явчихсан байх ажлынхаа зав зайгаар авчраад өгчих болов уу гээд 3,4 хоног хүлээж байгаад 90118954 дугааратай утас руу залгасан чинь нэг танихгүй эрэгтэй хүн аваад өөдөөс би бас утсаа алдаад дугаараа сэргээсэн хүн байна гэсэн тэгэхээр нь хоёулаа хамт цагдаад хандья гэж хэлсэн чинь утсаа салгаад алга болчихсон тэгээд авчирч өгөхгүй юм байна гэж мэдээд цагдаад хандсан...” /1хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батхоролын “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө би 10 цагийн үед дүү Б.Батхорол руу утсаар залгаад хаана байгаа гэсэн чинь Батхорол цайз захын тэнд явж байна гэхээр нь “хүрээд ир” гээд дуусан тэгсэн чинь  11 цагийн үед манай гэрийн хаалга цохиод манай эхнэр хаалга онгойлгосон. Тэгсэн чинь манай дүү Батхорол танихгүй туранхай бор залуугийн хамт орж ирсэн. Энэ залуу машины ченж хийдэг би энэ залуугаас машин авахаар хамт явж байгаа нь гэсэн тэгэхээр нь би хүнсний дэлгүүр рүү гарч яваад 2,5 литрийн нийслэл пиво 2 ширхэгийг аваад ирсэн. Тэгээд манай гэрт Батхорол, манай эхнэр Дугарцэцэг, Энхбат, машины ченж залуу бид дөрөв хамт уусан тэгээд нэг пиво дууссан. Бид нарыг пиво ууж байхад манай эхнэрээс гар утсаа өгчих утсаар чинь яриадхий гэсэн тэгэхээр нь би эхнэрийг гар утсыг тэр залууд авч өгсөн. Тэгээд тэр залуу гал зуух, влокон дээр ярьж байсан. Тэгээд нэг пиво задлаад ууж байтал ченж залуу гадна машин ирчихлээ гэж хэлсэн чинь Батхоролоо дагаад тэр хоёр манай гэрээс 16 цагийн үед гарч явсан. Тэгээд эхнэр бид хоёр хаалгаа цоожлоод хамт унтсан. Эхнэр орой 21 цаг 30 минутын үед сэрээд утсаа хайж байгаад би сэрсэн тэгсэн чинь утас байхгүй байна нөгөө залуу руу яриач гэж хэлчхээд унтсан. Маргааш өглөө нь 2020 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 07 цаг 30 минутанд сэрсэн тэгээд эхнэр Батхоролоо руу залгасан чинь Батхоролоо том цагаан утас бариад яриад байсан гэж хэлчихээд байна лээ. Тэгээд би наадхаа цагдаа шүүлгээд камер шүүлгээчээ гэж хэлчихээд ажилдаа явсан. Тэгээд би 2020 оны 06 дугаар сарын 07,08 ажилтай байж байгаад 06 дугаар сарын 09-нд гэртээ ирээд байрныхаа камерыг шүүх гэсэн чинь хариуцсан хүн байхгүй. Кодоо хэлж өгөхгүй байсан. Манай эхнэр цагдаад хандсан, тэр залуутай өөрөө утсаар яриад байсан...” /1хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбатын “...Би өөрөө ширээн дээр байсан гар утсыг өөрөө авч өгсөн. Би гар утсаа буцааж аваагүй эхнэрийг өөрөө мэдэж байгаа юм байх гэж бодсон...” /1хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ний 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1хх-26-27/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Батдагвын “...Би Самсунг А30 загварын гар утсыг өөрөө барья гэж болож авсан. Би тэр гар утсыг 3.4 хоногийн дараа фэйсбүүкээр хүнтэй ярилцаж байгаад 200.000 төгрөгөөр Нарантуул зах дээр танихгүй хүнд зарсан. Би 200.000 төгрөгийг 2 найзтайгаа нийлээд караокед орж пиво авч уугаад дуусгасан...” /1хх-90-91/ гэх мэдүүлэг,

 

Үйлдэл 2:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батхоролын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед Цайз захын Зүүн алтайн өлгийн тэндээс уруудаад ах Д.Энхбат, эхнэр Р.Дугарцэцэг нарын хамт алхаад явж байсан тэгээд замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батхоролын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны 19 цагийн үед Цайз захын Зүүн алтан өлгийн тэндээс уруудаад ах Д.Энхбат, эхнэр Р.Дугацэцэг нарын хамт алхаад явж байсан. Тэгээд зам дээрээс саарал өнгөтэй Гранд марк-2 маркийн автомашины зогсоогоод такси барьсан тэгээд станц дээр ах Д.Энхбат, бэр эгч Р.Дугарсүрэн хоёр замдаа буугаад жолооч залууд 4000 өгөөд гэрт нь хүргээд өгчхөөрэй гээд буусан. Тэгээд тэр залуу цагаан давааны эцэст хүргэж өгөхөөр явж байгаад замдаа 2,3 цаг машинаа үлдээчхээд өөрөө алга болчихсон тэгээд гэнэт машин сонирхож байгаа гэхээр нь хямдхан машин бол ямар ч яах вэ бензин бага иддэг машин бол хамаагүй гэсэн. Тэгсэн чинь надад Приус-11 маркийн автомашин байна би 3.500.000 төгрөгөөр зарна урьдчилгаа 300.000 төгрөг өгчих тэгээд үлдэгдлийг нь сар сардаа хуваагаад төлчих гэсэн. Тэгээд би гэртээ хүргүүлсэн тэр залуу маргааш өглөө нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны 09 цагийн үед тэр залуу утсаар залгаад та нөгөө машин авах хэвээрэй юу машинаа очиж үзэх үү гэсэн. Тэгээд би Саруул тэнгэр 2 байрны хойно саравчинд хүлээгээд зогсож байсан. Машинаа үзэх үү гэсэн чинь хоёулаа хүлээж байя гэсэн манай ах утсаар залгаад машин авах гэсэн чинь юу болов машинаа үзэв үү гэж залгасан тэгээд бид хоёр машинаа хүлээгээд байж байна гэсэн чинь ах Энхбат манайд хүрж ирээд хүлээж байхгүй юу гэхээр нь за тэгье гээд Энхбат ахын гэрт 10 цаг 30 минутын үед очсон байх ах Баганат өргөө хотхоны 2 давхарт тоотыг санахгүй байна гэрч нь очиход Энхбат ах, эхнэр Дугарцэцэг хоёр хамт байж байсан. Тэгээд ахынд очоод тэр залуу утсаар яриад орж гараад хаана явж байна хөөе гээд залгаад байсан тэгсэн чинь ах, эхнэрийнхээ утсыг Юнителдээ үнэгүй ярьдаг утас энүүгээр ярь гээд эхнэр Дугарцэцэгийн утсыг өгч байсан. Тэгээд ахынд ороход ах эгч хоёр нэг том пиво тавьчихсан уугаад сууж байсан тэр залууд хийж өгсөн тэр залуу машинаа засвар өгчихсөн юм чинь гээд пиво ууж байсан. Тэгээд 15 цагийн үед Дугарцэцэг машин чинь ирэхгүй юм байна. Одоо та хоёр яв бид нар амарлаа гэж хэлсэн. Тэгээд би тэр залуутай хамт гараад Эрдэнэтолгойн гүний худаг дээрээс такси бариад Саруут тэнгэрийн замын урд байдаг Саруул кафед ороод 2 шил сэнгүр аваад хоол захиалаад суусан. Тэгээд би эхнэр Б.Алтансувдтай утсаар яриад кафе дээр дуудсан. Манай эхнэр 15 цаг 40 минутын үед кафе дээр ирсэн. Тэгээд хоолоо идчихээд 27.200 төгрөгний тооцоог эхнэр хийгээд кафегаас гарсан. Сансар орж машинаа авья дүү сансар дээр машинтайгаа байгаа одоо очиж авчихаад нотариат ороод худалдах худалдан авах гэрээгээ байгуулчихье гэж хэлээд хамт явсан. Сансар дээр очсон чинь нотариат хаалттай байсан болохоор 13 дугаар хороололлын UB центирийн 1 давхарын нотариат орсон чинь тэгээд манай эхнэрийг оочир аваад байж бай гэж хэлээд байсан. Би дагаад хамт гарсан чинь надад дүү мөнгө нэхээд байна. Дүүд мөнгө өгмөөр байна. Та 50.000 төгрөг өгчих гэхээр нь би эхнэрээс бэлэн 50.000  төгрөг аваад тэр залууд өгсөн. Тэгээд тэр залуу манай дүү жолооны үнэмлэхгүй байна энд ирчихсэн байгаа гээд халдвартын эцсийн буудлын тийшээ чигээрээ дагуулаад явж байгаад замдаа хүйтэн пиво авья гээд хүнсний дэлгүүр ороод алга болчихсон тэгээд би тэр хавиар хайгаад олоогүй тэгээд буцаад эхнэр дээрээ ирээд хэлсэн чинь эхнэр хамт хайя гээд бид хоёр халдвартын тэр хавиар хайж байгаад утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэхээр ь нь бид хоёр залилуулсан гэдгээ мэдээд гэр рүүгээ явсаан...” /1хх-229-230/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Алтансувдын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед манай нөхөр Б.Батхорол гэртээ халамцуу орж ирээд надад такси барьж ирлээ таксины жолооч дүү хүүтэй танилцлаа. Машины ченж хийдэг залуу гэнэ одоо Тоёота  марк-2 маркийн автомашин унаад явж байна тэрийгээ 1.000.000 төгрөгөөр зарна гэж байна. Тэгээд өшөө хямдхан машинууд байгаа гэж байна урьдчилшгаа аваад зарна гэж байна би утсыг нь авлаа гэж ярьж гэртээ орж ирсэн. Маргааш өглөө 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 09 цаг 30 минутын үед нөхөр Б.Батхорол залгаад нөгөө дүү хүү залгаад машинаа үзчихье эргээд ярья гээд утсаа салгасан. Өдөр 15 цагийн үед нөхөр Б.Батхорол утсаар залгаад Цэрэндолгор эгчээс машины урьдчилгаа болох 300.000 төгрөгийг Хаан банкны 5075178093 тоот дансандаа авчихлаа. Чи миний Хаан банкны картыг аваад Саруул кафе дээр 15 цаг 40 минутын үед очсон. Тэгээд намайг кафед ороход нөхөр Б.Батхорол танихгүй шар залуутай хамт 2 шил сэнгүр пиво авчихсан хоол захиалчихсан сууж байсан. Би тэр залуутай танилцсан тэр залуу өөрийгөө техникийн зах дээр намайг хэн ч андахгүй би Хэнтий аймгийн Бэрх сумынх машинаа зарчихаад гэр лүүгээ явлаа гэж ярьсан нотариат орж гэрээ хийчхээд Хэнтий гарлаа гэж ярьсан. Тэгээд хоол гарж ирээд тэр хоёр хоолоо идчихээд Сансан орж нотариат орно гээд гарахдаа би тэр хоолны 27200 төгрөгний тооцоог би бэлэн өгөөд кафегаас гарсан. Саруул тэнгэр 2 зам дээрээс такси бариад Сансар нотариат явсан тэгээд очсон чинь нотариат хаалттай байсан. Натур төвийн хойно байдаг Төрийн банктай 3 давхар оффисын барилга дээр дотор байдаг нотариат дээр ороод эгч та оочир аваад байж бай гээд манай нөхөр Б.Батхоролыг дагуулаад гарсан. Манай нөхөр удалгүй орж ирээд 50.000 төгрөг өгчих гэнээ 300.000 төгрөгнөөсөө хасчихья гэнэ гэж хэлээд надаас бэлэн 50.000 төгрөг аваад явсан. Тэгээд 20 минут хүлээгээд байж байсан чинь манай нөхөр Батхорол орж ирээд нөгөө залуу чинь 50.000 төгрөг аваад зугтчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь яахаараа зугтаадагийн та хоёр хаашаа явсан гэж асуусан чинь намайг дагуулаад Халдвартын эцэс рүү дүү жолооны үнэмлэхгүй тэгээд цагдаагаас айгаад орж ирж чадахгүй байна гээд дагуулж явж байгаад зугтаачихсан гэж ярьсан тэгээд такси бариад тэр хавиар олоогүй утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй гэж хариу өгсөн...” /1хх-233-234/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Батдагвын “...Миний бие 2020 оны 06 дугаар сарын 04-нд архи ууж яваад хүний утсаар ярьж байгаад утсын авч явсан. Тийм учраас зөрчлийг хүлээн зөвшөөрч байна...” /2хх-6-7/ гэх мэдүүлэг,

 

Үйлдэл 3:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Доржпүрэвийн “...Тэгээд гар утсаа нөгөө залууд өгөөд мухлагаа онгойлгоод цонхоо хаагаад. Мухлагаа гартал нөгөө залуу миний утсыг аваад алга болсон байсан...” /1хх-120-122/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаад гэрч Х.Энхнарангийн “...Тэгээд гар утсаа нөгөө залууд өгөөд мухлагаа онгойлгоод цонхоо хаагаад мухлагаасаа гартал нөгөө залуу миний утсыг аваад алга болсон байсан...” /1хх-126-127/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ний 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Б31-20-993 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1хх-146-147/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч П.Б “...Би яллагдагчаар татсан 20060244482366 дугаартай прокурорын тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр 18 цаг болж байх үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн найзын машиныг засчаад буцаад харих гэж явах даа Кино үйлдвэрийн миний захын эсрэг талд байрны хажууд талд байрлах ТҮЦ-нээс тамхи авахаар ороод тухайн түцний худалдагч залуутай танилцууад тухайн залуу хөлдөөгчнөөсөө 1 ширхэг том 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво гаргаж ирэээд бид хоёр цуг хувааж уусан. Тэгээд би дахиж нэг пиво тухайн залууд авч өгөөд хамт юм яриж ууж сууж байгаад шөний 00 цаг болсон байх. Сүүлийн миний авсан пивийг тухайн залуугийн машин дотор уугаад тухайн залуу түцээ хаагаад ирье гээд машинаас буусан. Тухайн залууг буухад нь утсаар чинь яриад байж байя гээд тухайн залуугийн I phone 6 загварын гар утсыг машин дотор авч үлдээд байж байх үед манай найз машинтай ирээд би найзынхаа машинд суугаад шууд явсан...” /1хх-163-164/ гэх мэдүүлэг,

 

Үйлдэл 4:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ганчимэгийн “... Би фэйсбүүкээр танилцсан Баагий гэх залуутай өнөөдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Их ноёд пабад уулзсан. Тэгээд тэндээ пиво ууж байхад манай хүүхэд ирсэн. Тухайн залуугаар машин тэргээ янзлуулна гэж ирсэн. Тухайн залуу нь Да хүрээнд засварын газар ажиллуудаг гэж хэлж байсан. Тэгсэн чинь тухайн залуугийн утасны цэнэг нь дуусчихсан. Тэр үед миний самсунг-ж7 загварын гар утсанд симээ хийсэн ба гадаа гарч утсаар ярьж байгаад тэр чигтээ яваад өгсөн. Фэйсүүкээр 1 сар орчимын өмнө танилцсан. Тэгээд чатаар холбоотой байсан. Өөрийгөө баагий гэж танилцуулж байсан. Утасны дугаар нь 80168954 гэсэн утастай...” /1хх-178-179/ гэх мэдүүлэг,

 

“Дамно” ХХК-ны 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 903 дугаартай эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /1хх-194-196/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч П.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Р.Дугарцэцэгийг “Машин авчирч байгаа хүнтэй ярина, гадаа ирсэн байна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 472.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А30 маркийн гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч, залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баганат хорооллын 410 тоотод хохирогч Б.Батхоролын 100.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8 дугаар байрны баруун талд байрлах Түц-ийн орчим иргэн Э.Доржпүрэвт “утсаар чинь эхнэртэйгээ яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн Iphone-6 загварын гар утсыг залилан авч иргэн Э.Доржпүрэвт 236.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их ноёд” паб-д байхдаа өөрийнхөө гар утасны цэнэгийг дууссан, сим картаа хийж утсаар ярих шалтгаанаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Ганчимэгийн ЖИ-7 маркийн гар утсыг авч бусдад 245.470 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч П.Б нь хохирогч Р.Дугарсүрэнд 472.000 төгрөг, хохирогч Б.Батхоролд 100,000 төгрөг, хохирогч Э.Доржпүрэвт 236.000 төгрөг, хохирогч Б.Ганчимэгт 245.470 төгрөгийг төлөх төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон 53 хоногтой, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Шарайд овогт П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон 53 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар П.Б -аас 472.000 /дөрвөн зуун далан хоёр мянган/ төгрөгийг хохирогч Р.Дугарцэцэгт, 236.000 /хоёр дуун гучин зургаан мянган/ төгрөгийг хохирогч Э.Доржпүрэвт, 245.000 /хоёр зуун дөчин таван мянган/ төгрөгийг хохирогч Б.Ганчимэгт, 100.000 /нэг зуун мянган/ төгрөгийг хохирогч Б.Батхоролд тус тус олгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч П.Б түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

     7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА