Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 203

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч Б.У  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.У т холбогдох эрүүгийн 2015000000184 дугаартай, 163/2020/0194/Э индэкстэй хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндар суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Б” ХХК-д ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, урьд 2002 онд Булган аймгийн сум дундын шүүхийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Г овогт Б.У,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У  нь 2014 оны 3 дугаар сард Булган аймгийн ХутагӨндөр суманд эхнэр Ж.Б ийн эрүүл мэндэд нь халдсан, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт эхнэр Ж.Б тэй маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У  мэдүүлэгтээ: 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эхнэр бид хоёр уулзсан. 2 пиво авсан. Зүүн түрүүний гол дээр очиж ууж суугаад байж байтал Дорнод явж байхдаа нэг хүүхэнтэй танилцсан ба тэр хүүхэн ярьж таарсан. Хаяа утсаар ярьдаг байсан. Зодсон зүйл байхгүй. Тэр хоёр утсаар хэрэлдээд Б  намайг зодож цохиод муудалцсан гэв.

2015000000184 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Ж.Б ийн: “...Салсан нөхөр болох У тай уулзаад байж байтал утас нь дуугараад байсан. Тэгээд би утсаа аваач гэж хэлсэний дараа утсаа автал цаанаас нь эмэгтэй хүн “чи эр хүн шиг бай, чи юу, юу гэж ярьдаг билээ амьдран сууна гэж хэлчихээд, эхнэрийгээ надад юу, юу гэж муулдаг билээ” гэж хэлээд утсаа салгасан. Би У аас чи энэ эмэгтэйтэй сууна гэж ярьсан юм уу гэж асуухад У  “би эхнэртэйгээ нийлж чадахгүй бол чамтай сууна гэж энэ хүүхэнд хэлсэн юмаа” гэж хэлэхээр нь миний уур хүрээд У ын цээж хэсэг рүү нь хоёр гараараа ээлжлээд цохисон яг хэдэн удаа цохисоныг сайн мэдэхгүй байна. Би их уурласан байсан. У  “би яагаачгүй энэ хүүхэн өөрөө над руу ярьдаг, хэд хоноол надтай ярьдаг, өнөөдөр ингэж ярина гэж бодсонгүй” гэж хэлээд над руу уурлаад чамайг ална гээд миний өмсөж явсан цамцны захаар миний хоолойг боосон тэгээд би амьсгалж чадахгүй болох үед У  боохоо болиод миний хоёр гарнаас татаад машинаас чирч буулгаад чамайг алчихаад дараа нь өөрийгөө ална үхэх юм бол хоёулаа хамт үхнэ гэж хэлээд ахыг дуудаач гэж хэлсэн. Би уйлаад хоёр хүүхдээ орхиод би үхэж чадахгүй үхэх гэж байгаа бол өөрөө ганцаараа үх гэж хэлсэн. У  пиво, архинаас ээлжлээд уугаад байсан би уйлж байгаад У ыг аргадаад машинд суулгаад гэрлүүгээ очиж хоносон.

...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Р.Д гийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр О  надад хэлэхдээ өчигдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр У , Б  ах, бид хоёрыг дуудсан бид гурав архи хувааж уусан. У  ярихдаа Б  бид хоёр энд амьдраад байгааш дээ Б  л салсан гээд байгаа болохоос, Б  нь ажпынхаа газрын нэг залуутай яваад байгаа юм байна лээ, гэж яриад байна гэж хэлэхээр нь би төрсөн дүү Б ийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр дуудаж уулзаад юу болоод байгаа юм бэ? У  хойно танаад байна гээд байхын О , Б  ахтай хамт архи уусан гээд байхын гэж асуухад Б  би ер нь хүний гарт үхчиж магадгүй юм байна У  намайг аюгүй их дарамталж байна, 2020 оны 7 дугаар сарын 28ны өдөр намайг Зүүнтүрүүний голын орчим очиж бид хоер юм ярьж суусан хоорондоо хэрүүл маргаан хийсэн, У  намайг ална гээд миний хоолойг боосон гэж надад ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч У.Э ын өгсөн: “...ээж Б , дүү Э  бид гурав аавд хөрөөний хуурай аваачиж өгөхөөр Б  өвөөгийнд очсон. Аав У , ээж Б , дүү Э  бид дөрөв харих гээд явах болсон ээж жолооны ард суусан, аав ээжийн хажуу талын суудал дээр суусан, дүү бид хоёр хойд талын суудал дээр сууж байсан юм тэгэхэд аав ээжийн үснээс нь зулгаахаар нь ээж машинаас буугаад өвөөгийнд орсон дүү бид хоёр машин дотор суугаад үлдсэн. Тэгэхэд би 7 настай байсан. Мөн өвөл байсан гэрт байж байхад аав согтуу байсан. Аав, ээж хоёр хоорондоо маргалдсан аав дунд зэргийн хэмжээтэй модон түшлэггүй сандал аваад пизда минь гэж хэлээд ээж рүү шидсэн, ээж доошоо тонгоосон чинь аавын шидсэн сандлага шкаф оносон. Маргааш өглөө нь аав ээжээс уучлалт гуйж байсан. Аав эрүүл болон согтуу үедээ ээжийг пизда минь гэж хэлдэг . ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Яллагдагчаар Б.У ын өгсөн: “...Ж.Б  бид хоёр хоорондоо Тунгаа гэх хүнээс болж хэрүүл хийсэн. Би Ж.Б т чи дандаа над руу дайрч давшилдаг, дандаал намайг буруутгадаг гэж хэлээд буугаад ир гээд цамцнаас нь татаад жолоочийн эсрэг талын хаалгаар чирч буулгасан. Ж.Б  нь газар суугаад уйлаад явъя хоёулаа манайд очъё гэж хэлээд би хоёр гэрт нь очсон. Өглөө нь Ж.Б  ажилдаа явсан би унтаж байгаад өдөр гэрээс нь гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 239 дугаартай дүгнэлтээр 1. Ж.Б ийн биед баруун мөр, баруун, зүүн бугалга, зүүн, баруун хөх, баруун, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи шарх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /ххийн 20 дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, шинжээчий дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 21-22 хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 28 дугаар хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 3738 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэлийн нэг хэлбэр болох “бие махбодын хүчирхийлэл” гэдэг нь “хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуулчилсан байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У  нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутагт “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж эхнэр Ж.Б ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Ж.Б , гэрч Р.Д , Б.Т , насанд хүрээгүй гэрч У.У  нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 239 дугаартай  дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Б.У ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.У ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.У ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Б   эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч хохирол, хор уршгийн талаар нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.У  нь “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дах хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.У ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.У  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г овогт Б.У ыг “Гэр бүлийнхүчирхийлэл” үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтзааснаар шүүгдэгч Б.У ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг анхааруулсугай.

  4. Шүүгдэгч Б.У  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөхтөлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

  5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоолхүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээрзүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН