| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 183/2016/00101/И |
| Дугаар | 183/ШШ2017/00067 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 183/ШШ2017/00067
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Э.З*******ын нэхэмжлэлтэй хариуцагч “*******” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийн талууд харилцан тохиролцож нэхэмжлэлийн анхны шаардлага болох 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх цалин хөлс 19 211 913 төгрөгийг хариуцагч төлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн болон 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэмэгдүүлсэн шаардлагуудаасаа бүхэлд нь татгалзаж, хариуцагч нь гэрээний 2.1-т заасан төлбөрөөс 9 000 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор мөнгөн хэлбэрээр, үлдэх 10 211 913 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 25-ны дотор мөнгөн хэлбэрээр болон 30 хувьд нь бэлэн бүтээгдэхүүн /өндөг/-ээр зах зээлийн бөөний үнийн хамгийн доод үнээр тооцоолон төлбөрийг барагдуулахаар тус тус харилцан тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 127 005 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ