Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 770

 

 

   2020       08         28                                     2020/ШЦТ/770

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

хохирогч Х.Сүрэнжав;

хохирогч Х.Сүрэнжав, В.Тамир нарын  өмгөөлөгч: Ц.Цэцэгсүрэн;

шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа;

шүүгдэгч: Т.Х, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас  2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Э-г, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Х-г тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 466 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Б.С,

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн статистикийн газарт төсөв нийгмийн даатгал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Т.Х

 

Яллагдагч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Б.С 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир (гантель) дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Тамир, Х.Сүрэнжав нарын хүсэл сонирхлыг ашиглан өөрийнхөө олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг Т.Хаар дамжуулан В.Тамир, Х.Сүрэнжав нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Т.Хы хамтаар хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”,

 

яллагдагч Т.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир (гантель) дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Тамир, Х.Сүрэнжав нарын хүсэл сонирхлыг ашиглан олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг В.Тамир, Х.Сүрэнжав нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Б.С-н хамтаар хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Сүрэнжав мэдүүлэхдээ: “...намайг гийр мэддэг хүн мэтээр ярьж байна. Би тэр гийрийг мэддэггүй. Би Орос Улсаас чулуу аваад хөөрөг хийдэг хүн. Б.Намбаяр, Б.С гэдэг хүнтэй фэйсбүүкийн зарын дагуу танилцсан. Орос Улсад тийм юм их байдаг болохоор нь танилцсан. Би өмнө нь хэдийг зарсан. Гайгүй сайн гийр олж өгвөл зарж өгнө гэж хэлсэн. СССР, ТЗ гэсэн бичигтэй, 32 кг, 24 кг жинтэй гийрүүдийг “өндөр үнээр авна” гэж хэлж байсан. Тэгээд нэг мэдсэн вичатаар найз болсон. Б.С “би Москва хот руу явлаа” гэж байсан. Ийм гантель байна гээд харуулж байсан. “Нөгөө гантелиа авсангүй, хуурамч юм байна, бид нар буцлаа” гэж хэлсэн. Би ажлаар Улан-Үдэ рүү явж таарсан. Б.С Г.Мөнхболд гээд нэг залуутай Улан-Үдэд ирсэн. Ирэнгүүтээ “чи найзууд руугаа залга, ийм гантель ол, бид нарт мөнгө байна” гэж хэлсэн. Манай найзын буудалд байрлаж байсан. Би бүх юмыг зохицуулж байсан. Тэгээд болохгүй юм байна гээд бүгд Монгол руу буцсан. Манай найз “Эрхүүд нэг юм байна” гээд мессэж явуулсан байсан. Би Б.С-г дагуулаад Эрхүү  хот руу явсан. Б.С үзээд “биш байна” гэж хэлсэн. Мягмарсүрэн гээд хөөрөг хийдэг манай найз гантель сонирхоод явж байсан. Би Б.Сд “Монголд нэг ийм юм байна” гэж хэлсэн чинь “мөн байна, энд юугаа хийх вэ, очиж наадахыг чинь авъя” гэж хэлсэн. Б.С “нөгөө мөнгөө хүнд нь өгсөн, чи эндээсээ мөнгө босго” гэж хэлэхээр нь би 3 буриад найзтайгаа Б.Стэй 5-уулаа Монгол Улсад ирсэн. Т.Хыг Заяа гэж дууддаг. “Их дэлгүүрийн тэнд мөнгөө авчир, мөнгөө бэлэн авчраад бариа зөрүүгээр зарна” гэж хэлсэн. Бид нар мөнгөө цуглуулаад Энхбаатар 5 сая, Мягмарсайхан 2 сая төгрөг, Тамир болон нөгөө буриад найзууд маань 43 сая төгрөг гаргасан. 8 шарга дээр очоод солиулсан мөнгө жаахан дутаж байсан. Тэрийг гүйцээгээд 50 сая төгрөг болгоод, хар торонд хийгээд, Заяатай хамт хүүхдийн паркийн тэнд очсон. Нүдний шилтэй шар залуу байсан. Тэр шар залуу сандарсан байдалтай ирэнгүүтээ гантелиа үзүүлээд юмаа аваад явах гээд байсан. Тэр байдлыг нь би мэдсэн. Хамгийн гол нь Б.С-н утас бид нарыг уулзах үеэр холбогдохоо больсон. Б.С-н хэлж байсан тэр гантельд бүх юм нь тохирч байсан. Нөгөө залуу, Заяа хоёр мөнгөө ч тоолж авахгүйгээр сандраад явсан. Б.С-н утас холбогдохгүй байж байгаад 3 цагийн дараа утас нь холбогдоод “2 сая төгрөг олсон” гээд хүрээд ирсэн. Цаашаа хүнд нь өгөхийн тулд задлах ёстой байсан. Тэгээд манай ахын хашаанд очсон. Задалсан чинь бүх юм нь зохиомол хийсэн байсан. Бид нар сандраад Заяа руу залгахад “тэр хүн мөнгөө аваад Налайх руу явсан” гэж хэлсэн. Би “чамтай уулзана” гэж хэлэхэд Заяагийн утас нь унтарсан. Б.С “за бид нар хулхидуулчихлаа, Хятад хүмүүс авдаг, хулхидаж мөнгөө гаргаж авъя” гэж хэлсэн. Яг янзалж байсан чинь Насанбуян ах, Бат-Отгон нар санаандгүй сураглаж, манай найз Тамир дээр очсон. Тэгээд “бид нар дөнгөж саяхан Монгол Улсад очоод төмөр гантель аваад хуурагдсан” гэж хэлсэн чинь Насанбуян ах “ямар хүн байна” гэхээр нь “махлаг хүүхэн” гэж хэлсэн чинь “наад Б.С, Т.Х нар хоорондоо холбоотой” гэж хэлсэн. Тэгээд “чи өөрөө мэдээгүй юм шиг байж байгаарай, тэгэхгүй бол зугтаагаад явчихна, энэ хүмүүсийг очтол байж бай” гэж хэлсэн. Тэгээд энэ хүмүүс буудалд орж ирсэн. Орж ирээд маргааш орой нь над руу залгасан. Б.С, Т.Х, Г.Мөнхболд нарыг бариад авсан. Заяаг Т.Х гэдэг, Г.Мөнхболд Т.Хы нөхөр гэдгийг мэдсэн. Б.С тухайн үед “хохирол төлбөрийг нь барагдуулна” гэж хэлсэн. Тэгээд “мөнгө зээлсэн гэсэн гэрээ хийе” гэхэд “машинаа барьцаанд тавьж өгье” гэсэн. “Мөнгөө авъя, тэгээд салъя” гэхэд “мөнгө чинь байхгүй” гэж хэлсэн. Өөрт нь 1.500.000 төгрөг байснаа Насанбуян ахын дансанд хийсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс бид нарыг дуудахаар нь очсон. Тэгсэн Б.С бид нарыг дарамталсан гэх өргөдөл өгсөн байсан. Ээж нь өгсөн юм шиг байсан. Бид нар үнэнгээ хэлсэн. Б.С мөнгөө төлөхгүй байсан. ...Тамир бид хоёр буриад найзуудын хохирлыг төлж барагдуулсан. 3 жилийн хугацаа боллоо. Их хохирсон. Би цагдаад гомдол гаргасан. ...Би тухайн үед нь 50 сая төгрөг гэсэн мэдүүлгээ өгөөд явсан. Удалгүй Т.Х над руу яриад “50 сая төгрөг гэхээр зүйл анги нь хүндрэх гээд байна” гэж хэлсэн. Би эргэж очоод 300.000 төгрөг дутуу байсан гэж дахиж мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүсийг бодож худлаа хэлсэн. Энэ хүмүүс миний хохирлыг төлөх гэж нэг ч удаа оролдлого хийгээгүй. Би хохирлоо төлүүлмээр байна. Одоо нийт 50 сая төгрөгөөр хохирсон. Мөнгийг Ж.Отгонбаяр тоолж аваагүй. Би 20 сая төгрөгөөр, Тамир 30 сая төгрөгөөр хохирсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ:  “...Б.Намбаяр найз маань “мөнгөн ус авдаг, Орос Улс руу гаргадаг хүн байна” гэж хэлсэн. Тэгээд “мөнгө төгрөг олох хэрэгтэй байна, Орос Улсад гантель байна” гэсэн. Тэгэхээр нь би тэрийг Т.Хд “Оросын Холбооны Улсад гантель байдаг тэрийг авчиръя” гэж хэлсэн. Тэгээд Х.Сүрэнжавтай уулзахад “надад мөнгөн ус авдаг хүн байгаа, мөнгөн ус байвал авна” гэж хэлсэн. Би Х.Сүрэнжаваас авч зарах биш, Х.Сүрэнжав надаас авч зарж ашиг олох байсан. Х.Сүрэнжав “Орос Улсаас гантель авч ирэх юм бол авах хүмүүс байна, гантелиа олоод ир” гэж Б.Намбаярт хэлсэн байсан. Б.Намбаяр надад хэлээд би Т.Хд хэлсэн. Тэгээд мөнгө олоод Т.Хы нөхөр Г.Мөнхболд бид 2 Оросын Холбооны Улс руу явсан. Москва хотод очоод видео колл хийгээд нөгөө гантелиа Х.Сүрэнжавд харуулсан. Х.Сүрэнжав “наадах чинь биш байна, буцаад Улан-Үд рүү ир, тэнд байгаа” гэсэн. Т.Хы мөнгийг буцааж шилжүүлээд вагоноор Г.Мөнхболд бид хоёр Улан-Үд хотод ирсэн. “Улан-Үдэд ирчихлээ” гэсэн чинь “за өнөөдөр Б.Намбаяр ах бид хоёр гарлаа” гэсэн. Тэгээд Б.Намбаярыг “мөнгийг нь аваад ир” гэж хэлсэн. 450.000 рубль Б.Намбаяр авчирч Г.Мөнхболдод өгсөн. 10 хоног юм үзэж байгаад бүтэхгүй болоод маргааш нь Г.Мөнхболд, Б.Намбаяр бид 3 буцаад, Х.Сүрэнжав Улан-Үдэд үлдсэн. Тэрний дараа Б.Намбаяр “дотроо юмгүй гантель байна” гэж хэлсэн. Тэрийг нь би Т.Хд хэлэхэд “авъя” гэж хэлсэн. Б.Намбаяр “14 сая төгрөгийн үнэтэй” гэж хэлсэн. Улан- Үдэд зардал гээд 7-8 сая төгрөг үрсэн байсан. Тэгтэл Б.Намбаяр “наадахаа зараад мөнгийг нь надад өгөөрэй” гээд надад гантель өгсөн. Тэгээд би Т.Хд аваачиж өгсөн. Би Х.Сүрэнжавтай Орос Улс руу явсан. Тамир унаатай бэлэн зогсож байсан. Цаашаа шууд Эрхүү хот руу шөнөжин яваад өглөө очсон. Очоод нэг юм үзүүлсэн. Х.Сүрэнжав “биш байна” гэж хэлсэн. Эргээд Улан-Үдэд ирсэн. Улан-Үдэд ирэхэд Х.Сүрэнжавын утсанд “гантель байна” гэж мессэж ирсэн” байсан. ...Мягмарсайхан, Энхбаатар хоёр Х.Сүрэнжав руу явуулсан байсан. Би Т.Х руу “энд ирсэн, худлаа байна” гэж хэлсэн чинь “өр шир нэхэгдээд байна” гэж хэлсэн. Тэр оройноо гурван буриад хүн, Тамир, Цэрэнбилэг, Магсар, би Х.Сүрэнжавтай бид 5 Орос Улсаас гарсан. Тэр хэд буудалд байрласан. Би гэр рүүгээ явсан. “45 сая төгрөг гэж байна” гэхэд 50 сая төгрөг болсон байсан. Би тэр мөнгө төгрөг нэмсэн юмыг мэдээгүй. Би наймаанд оролцоогүй. Х.Сүрэнжав заавал мөнгө олж аваарай гэсэн яриа ч гаргаагүй, би утсаа салгаад алга болсон. Ийм юм болоод өнгөрсөн. Хэлээгүйгээсэээ болж ийм хэцүү байдалд байна. Би Т.Хаас 14.200.000 төгрөг авсан. 5 хүн 45 сая төгрөгөөр ороод шатах юм бол хүн бүр 9 сая төгрөг төлнө гэж тохиролцсон байсан. Б.Намбаярын гантелийн мөнгө гээд 14.200.000 төгрөг авч өгсөн. “Б.С гантелийг мөн байна гээд сансар орж зарах гэж оролдсон” гэсэн мэдүүлэг байсан. Надад тийм зүйл хийсэн юм байхгүй. Гантелийг Сансарын хойд талд байдаг ахынхаа хашаа руу Х.Сүрэнжав өөрөө аваачсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “...Би гэм буруу дээрээ маргах, маргахгүй талаар сайн мэдэхгүй байна. Б.С надаас мөнгө зээлэхдээ “Москва явж ирээд 25 сая төгрөгийг чинь 65 сая болгож өгнө” гэхээр нь найз нөхдөөсөө мөнгө зээлж өгөөд явуулсан. Би “боломжгүй байна” гэсэн чинь “тэнд хүн хүлээлгэсэн, чи олж чадна” гэж хэлсэн. Намайг шахсаар байгаад олуулсан. Тэгээд буцаж ирэхдээ мөнгө олоогүй. Эхлээд яваад юм олоогүй гээд над руу мөнгөө буцаагаад шилжүүлсэн. Улан-Үдэд ямар ч хүн танихгүй. Тэрийг Х.Сүрэнжав өөрөө зохион байгуулсан байсан. Манай нөхөр сүүлд тэгж хэлж байсан. “Улан-Үдэд юм байна” гээд Б.Намбаярт 450.000 рубль явуулчих гэж Б.С ярихаар нь өгөөд явуулсан. Улан-Үдэд дахиад юм олдохгүй байна гээд Монголд ирсэн. Ирсэн хойно нь би мөнгөө нэхсэн. Би “та өндөр хүүтэй мөнгө зээлүүлсэн болохоор мөнгө буцааж өгнө” гэж хэлэхэд “дахиад нэг сураг гарлаа, би хойшоо яваад ирье” гээд надад нэг гийр үлдээсэн. Би 25 сая төгрөгийн өртэй болохоор гайгүй л гийр байх гэж бодсон. Тэгсэн чинь тэр нь үнэгүй байсан. Б.Намбаярын мэдүүлгээс харахад үлдсэн мөнгөөрөө гийр аваад надад өгсөн байсан. Энэ хэд бүгдээрээ Улан-Үдэд очсон хойноо над руу “наад гийрээ зараад мөнгөө гаргаж ав” гээд нэг утасны дугаар явуулсан. Би тэр дугаар руу нь залгасан. Х.Сүрэнжавыг би ерөөсөө танихгүй, “авахаар бол мөнгөө аваад ирээрэй” гэж хэлсэн. Би “энэ бол үнэн” гэж хэлээгүй. Би “мэдэхгүй, үнэд хүрэхээр бол аваарай” гэж хэлсэн. Би энэ хүмүүсийг ерөөсөө мэдэхгүй. Эд нар бүгдээрээ хоорондоо холбоотой. Мэдүүлэг дээр ч гэсэн байгаа. Мөнгө өсгөөд өгнө гэсэн болохоор нь мөнгө зээлсэн нь буруутсан. Паркийн хашаанд Х.Сүрэнжав гадаад хүнтэй видео колл хийгээд байсан. Тэр талаар бас мэдүүлэг байдаг. Тэр гадаад нь “за, за авъя” гээд байсан. Надад “хамт яваад задалж үзээд ашгаа тэнцүү хуваая” гэж хэлсэн. Би татгалзсан. Валют солиулахад мөнгө нь хүрээгүй. 49 сая төгрөг өгсөн. Над руу шөнө Энхбаатар, Мягмарсайхан хоёрын нэг нь залгаад “буруу байна” гэж хэлсэн. Би Б.С ах руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Дараа нь дахиж залгаад “энэ хүмүүс чинь над руу залгаад буруу юм байна” гэж хэлээд байна гэхэд Б.С ах “би өөрөө зохицуулна” гэж хэлсэн. Тэгээд би “таньдаг хүндээ заруулсан юм байна” гэдгийг нь ерөнхийдөө мэдсэн. Би хамгийн эхэнд Насанбуян ахад хэлсэн чинь “ах нь хөдөө явж байна, шөнө очье” гэсэн. Шөнө манай гэрийн гадаа ирэхэд нь бүх үнэн учрыг нь хэлсэн. Тэгээд “буудалд очоод байж бай, ах нь өглөө хүрээд ирье” гэж хэлсэн. Өглөө ирэхэд нь би “цагдаад мэдэгдье” гэхэд “хэрэггүй, 3 ах нь зохицуулаад өгье” гэж хэлсэн. Насанбуян ах “Б.С, Х.Сүрэнжав нарыг танина” гэж хэлсэн. Тэгээд Б.С-г  дуудах гээд залгасан чинь утсаа авахгүй байсан. Би “цагдаад хэллээ” гэж мессэж явуулсан чинь ирсэн. Б.С ирээд “Заяагаар заруулсан нь буруудлаа” гэж хэлсэн. Би “зар гэхээр нь зарсан нь миний буруу” болоод байна. Манай нөхөр бид хоёрыг “учраа олно” гээд явуулсан. Намайг цагдаа дээр дуудаад гэрчээр мэдүүлэг авсан. Хоёр найзаасаа мөнгө зээлсэн байснаа буцааж өгсөн. Мөнхдалайгаас 10 сая төгрөг авснаа буцаагаад 15 сая төгрөг өгсөн. Мягмарсүрэнд 7 сая төгрөг нэмж өгсөн. Ж.Отгонбаяр гээд гийр авчирч өгсөн хүндээ 1.500.000 төгрөг өгсөн. Үлдсэн 16.200.000 төгрөгийг Б.Сд өгсөн. Үнэндээ энэ гийрийг зараад надад үлдсэн мөнгө байхгүй. Хэдэн найзынхаа итгэлийг алдахгүй гээд өр ширнээсээ дарсан. Б.С ах “гийрээ зараад зээлээ төлөөд үлдсэн мөнгийг нь өгөөрэй” гэж анхнаасаа надад хэлсэн. Зарсан өдөр ээжийнхээ дансаар хэдэн төгрөг авсан. Зарсны маргааш нь бэлэн мөнгө ирж авсан. Орос Улс руу 9 дүгээр сард явсны дараа Б.С “би энэ хүмүүсийн буудлын мөнгө бүх юмыг нь дааж байна, надад мөнгө хэрэгтэй байна” гээд мөнгө нэхээд байсан. Би найзуудаасаа 500.000 төгрөг зээлж өгч байсан. Үнэндээ бол Х.Сүрэнжав ах бүгдийг нь даасан байсан” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1xx-ийн 17, 20/, бэлэн вальют арилжааны баримт /1xx-ийн 19/,  зээлийн гэрээ /1xx-ийн 20, 43, 48,/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1xx-ийн 23, 2хх-ийн 88/, эд мөрийн баримтаар тооцож тогтоол /1xx-ийн 24, 3хх-ийн 87/, хохирогч X.Сүрэнжав /1xx-ийн 26, 3хх-ийн 90, 148/, гэрч Ө.Насанбуян /1xx-ийн 29-30/, гэрч Г.Мөнхболд /1xx-ийн 36-38/, гэрч Б.Цогт-Отгон /1хх-ийн 31/, гэрч Ж.Отгонбаяр /1xx-ийн 40, 3хх-ийн 149/, гэрч Ц.Мөнхдалай /1xx-ийн 44/, гэрч Т.Энхбаатар /1xx-ийн 49, 3хх-ийн 150/, гэрч Н.Мягмарсайхан /1xx-ийн 50/, гэрч Б.Намбаяр /1xx-ийн 52/, гэрч Э.Оюунчулуун /1xx-ийн 56/, гэрч Б.Сайнжаргал /1xx-ийн 57/, гэрч Г.Бямбаа /1xx-ийн 58/ нарын мэдүүлэг, Г.Мөнхболдын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 122-123/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1xx-ийн 127/, Г.Бямбаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1xx-ийн 129-130, 228-229/, Б.С-н сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 135-136/, Т.Хы сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 138-139/, Т.Х, Б.С нарын харилцаж байсан баримтууд /1хх-ийн 21, 126, 230-233/, Б.С, Б.Намбаяр нарын харилцаж байсан баримтууд /1хх-ийн 236-242/, хохирогч Тамир Васильевич /2хх-ийн 124-126/, гэрч Д.Үүрийнтуяа /2хх-ийн 130/ нарын мэдүүлэг, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2хх-ийн 199-200, 3хх-ийн 103-104, 105-106, 156-157, 158-159/, ханшийн лавлагаа /3хх-ийн 152/, Б.С-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1xx-ийн 80, 141-146/, Б.С-н хувийн байдалтай холбоотой баримтууд /1xx-ийн 86-88, 91-93, 108-109, 110-111, 113/, Т.Хы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 196-198, 3хх-ийн 151/, Т.Хы хувийн байдалтай холбоотой баримтууд /1xx-ийн 95-102, 2хх-ийн 153-154, 156-167, 3хх-ийн 160/, зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С нь Т.Хаас мөнгө зээлсэн өрөө дарахын тулд  өөрийнхөө олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр туухай (гийр)-г В.Тамир, Х.Сүрэнжав нарт “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдүүлж 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Т.Хы хамтаар хуваан авах үйл ажиллагааг зохион байгуулсан,

 

шүүгдэгч Т.Х нь Б.Сд зээлдүүлсэн мөнгөө олж авахын тулд  Б.С-н олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр (гийр)-г уг туухай дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Тамир, Х.Сүрэнжав нарын хүсэл сонирхлыг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар тэднийг төөрөгдөлд оруулж 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Б.С-н хамтаар хуваан авсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Тамир Васильевичийн /2хх-ийн 124-126/: “...Х.Сүрэнжав, Б.С хоёр Улан-Үдэд ирэхдээ “Эрхүүгээс төмөр гантель худалдаж авна” гэж явсан. Б.С “төмөр гантель дотор өндөг байдаг, тэр өндгөн дотор шингэн металл байдаг” гэж хэлсэн. Тэр шингэн металлыг авах зорилготой байсан. ... Эрхүүгээс явуулсан төмөр гантелийн видеог харчихаад “энэ бол жинхэнэ биш, хэрэггүй” гээд мэдээд байсан. Тэгсэн чинь маргааш нь Х.Сүрэнжав “Монголд нэг төмөр гантель байна” гээд видео үзүүлсэн. Тэгтэл Б.С түүнийг харчихаад “өө мөн байна, жинхэнэ байна, очиж авъя” гэсэн. Тэгээд тэр төмөр гантелийг авахаар болсон. Тэгэхэд “энэ гантелийг аваад цааш нь хятадуудад үнэтэй зарна, хятад худалдан авагч байгаа, би тийм хүн танина” гэж Б.С хэлсэн. “Одоо уг төмөр гантелийг бид нар өөрсдөө худалдаж авах мөнгө хэрэгтэй гэсэн бөгөөд 50 сая төгрөг хэрэгтэй” гэсэн. Би өөрөөсөө 15 сая төгрөг гаргаад өөрийн ах.Цэрэнбилэгээс 30 сая төгрөг зээлээд нийт 45 сая төгрөгийг аваад Монгол Улсад ирсэн. Тэгээд Х.Сүрэнжав бид нар нэг машинд суугаад Энхбаатар бас нэг машинтай байсан.  ...Худалдаж авах газар очоод Х.Сүрэнжав мөнгөө авч ороод төмөр гантель авч гарч ирсэн. Тэр гантелийг зүсч дотор нь юм байгааг харъя гээд нэг газар очсон. Тэгэхэд Б.С ирчихсэн байсан. Нэг газар очоод тэр гантелийг хувааж үзэхэд цутгачихсан тугалган дээр хар төмөр дунд нь зоочихсон, орой дээр нь хоёр соронз байрлуулсан байсан. ...бид нар гайхсан. Б.С өөрөө бүүр гайхчихсан “энэ хуурамч байна, их сайн мэддэг хүн үүнийг хийсэн байна, бид нар хулхидуулчихсан байна” гэж хэлсэн. ...тэд нар худалдаж авсан хүнээ олоогүй, тэр хүн нь бүх утсаа салгачихсан байсан. Х.Сүрэнжавыг “тэр хүнийг олоорой” гэж хэлчихээд гэр лүүгээ буцсан. Намайг ОХУ-д байхад Х.Сүрэнжав Монгол Улсад цагдаагийн байгууллагад хандсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Х.Сүрэнжавын /1xx-ийн 26, 3хх-ийн 90, 148/: “...Би Б.Стэй 2016 оны 07 дугаар сарын үеэр танилцсан. Б.С “төмөр гантель өндөр үнээр авна” гээд фэйсбүүкээр зар тавьсан байсан. ...Тухайн үед Намбаяр гээд Б.Соёл-Эрдэний найз байсан. Би тэр хүнд анх төмөр гантель харуулсан. Тэгсэн Намбаяр нь “манай найз Б.С гээд байгаа түүнтэй холбогд” гээд Б.Стэй танилцаж байсан. Б.С “чи ОХУ руу наймаа хийдэг хүн үү, ОХУ-д яг жинхэнэ оригналь хуучны “СССР” гэсэн бичигтэй төмөр гантель байгаа түүнийг олоод ирээ, тэгэх юм бол 1 гантелийг цаашаагаа хятадууд 150.000.000 төгрөгөөр авч байгаа,тэгж авч байгаа хүнийг мэднэ, чи олоод, би зараад хоёулаа ашгаа хуваая” гэж хэлсэн. Би тэгээд төмөр гантель Б.С, Намбаяр нарт өндөр үнээр зарах гээд хайж эхэлсэн. Сураглаж байгаад ОХУ-д нэг тийм гантель байна гэж сонсоод Б.Сд хэлсэн. Б.С бид хоёр тэр гантелийг үзээд мөн байвал авах гээд ОХУ руу явсан. ОХУ-д очоод 3-4 хоносон. Нэг гантель үзсэн. Б.С “энэ өндөр үнэ хүрэх гантель биш байна” гэж хэлсэн. ...манай ах Мягмарсайхан тухайн үед над руу залгаад “Монголд нэг гантель байна, та хоёр ирж үзээ, Заяа гэдэг эмэгтэй зарна гэж байна” гээд бичлэгийг нь явуулсан. Тэр бичлэгийг Б.Сд үзүулэхэд “наад гантель чинь жинхэнэ үнэд хүрэх гантель мөн байна” гэж хэлсэн. Тэгээд Монголд ирээд Заяа гэдэг хүүхэнтэй 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их дэлгүүр дээр уулзахад “та нар яг худалдаж авах юм бол мөнгөтэйгээ ирээд л худалдаж ав, тэгэхгүй бол үзүүлэхгүй, хүмүүс дээрэмдчиж магадгүй гэж айж байна” гэсэн. Тэр үед Б.С ах над руу залгаад “чи наад гантелиа заавал аваарай, наадах чинь яг мөн шүү, яаж хийгээд мөнгө олоод аваарай” гэж хэлсэн. Тэгээд тэр гантелийг худалдаж авахаар болоод ОХУ-д байхдаа найзаасаа зээлсэн рубль байсныг 8 шарга зах Заяатай хамт орж солиулаад, Мягмарсайхан ахаас 2 сая төгрөг зээлээд, Жаажаа гэдэг ахаасаа 7 сая төгрөг зээлээд яг 50.000.000 төгрөг болсон. Заяа “хөдөөнөөс гантель авчирсан хүүхэд хүүхдийн парк дээр байгаа гэнээ, олон хүнтэй газар уулзахгүй” гээд бид хоёр хамтдаа хүүхдийн паркийн хашаан дотор очиход нүдний шилтэй шаравтар царайтай, 23-24 орчим насны эрэгтэй хүүхэд төмөр гантельтай ирчихсэн байсан.  Би Б.Сэс асуух гээд залгатал утас нь холбогдохгүй байхаар нь мөнгөө бүгдийг нь Заяад тоолж өгөөд гантелийг аваад явсан. Гантелиа аваад Мягмарсайхан ах дээр очоод бид хоёр хамтдаа байж байхад Б.С “за юу болсон бэ, би 2 сая төгрөг оллоо” гэсэн. Тэгээд удахгүй ирээд гантелийг хараад “өө энэ мөн байна” гээд Б.Стэй хамт “гантелийг 150.000.000 төгрөгөөр худалдаж авна” гэсэн хятад хүнтэй уулзах гээд Сансарын ар тал руу нэг гэр хороололд очсон. Б.С гантелийг авч буугаад нэг хашаа руу орчихоод гарч ирэхдээ “энийг зүсэхгүй бол авахгүй гэж байна” гээд тэр дор нь гантелийг зүсээд үзэхэд хүний гараар хийсэн өмнө зүсээд гагначихсан дотор нь тугалга хайлуулаад хийчихсэн гантель байсан.                  Б.С хараад “өө энэ чинь хулхи байна аа, биш байна хулхидуулчихлаа, одоо нөгөө авсан хүн рүүгээ ярь, буцаа” гэж хэлсэн. Худалдаж авсан Заяа гэдэг хүн рүү нь ярихад “би наад гантелийг чинь мэдэхгүй, тэр хөдөөний хүүхэд авчирсан, одоо тэр хүүхэд Сүхбаатар аймаг руу унаанд суугаад явсан байж магадгүй утас нь холбогдохгүй байна, би та нартай уулзахгүй, би тэр хүүхдийн Налайхад байдаг гэрийг нь зааж өгье, утасны дугаарыг нь өгье, та нартай бол уулзахгүй” гэж хэлсэн. ...Маргааш нь тэр хүүхнийг Б.С, Мягмарсайхан ах бид нар хайгаад нилээд юм болж байсан. ...Б.С “за, наадахаа буцаагаад гагначих, би үүнийг дахиад өөр хятад хүнд зарна” гээд гагнуулаад байж байхад манай ах Насанбуян над руу залгаад “наад Б.С болон хулхи гантель зарсан Заяа гэдэг хоёр хүн чинь холбоотой юм байна, чамайг зохиомлоор хуурч мөнгийг чинь авсан байна” гэж хэлсэн. Тэгээд ...Өнөрбат, Оти гэдэг Насанбуян ахын найз нартай Б.С, Заяа, Заяагийн нөхөр Мөнхболд нарыг Хил хамгаалахын ар талд зочид буудалд байхад нь очиж олж уулзсан. ...Заяа нь Т.Х гэдэг нэртэй болж, Б.С тэр гантелийг хийсэн болж бүгд өөрсдөө үнэнээ хэлээд Б.С Заяа, Мөнхболд хоёрт өртэй байж байгаад тэр гантелийг үлдээгээд “одоо хүн залгангуут нь 50.000.000 төгрөгөөр зараарай, тэр хүн заавал авна” гэж хэлээд надад заруулсан байсан. Тухайн үед Б.С “би мөнгийг чинь буцааж өгнө, надад 10 хоногийн хугацаа өгчих” гээд түүнтэй гэрээ байгуулах гэтэл миний иргэний үнэмлэх байхгүй байж таараад Насанбуян ахтай Б.С-г нотариатаар зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш Насанбуян ахын данс руу Соёл-Эрдэнэ 1.500.000 төгрөгийг хийгээд л тэрнээс хойш гар утсаа салгаад алга болчихсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ... Насанбуян ах бол тэр Заяа гэж өөрийгөө танилцуулсан Т.Хы хуурай ах нь байгаа юм. Тэгээд тухайн үед Насанбуян тэр Заяатай тааралдаад л Б.С-г таньдгийг мэдээд намайг нийлж залилан мэхэлснийг мэдсэн юм. Тэрнээс биш Б.С тухайн үед Заяа буюу Т.Хыг танихгүй гээд л бид нартай нийлж түүнийг хайгаад жүжиглээд л байсан. Анхнаасаа ийм зохион байгуулалттай байсан. Насанбуян ах Заяа буюу Т.Хыг таньдаггүй байсан бол би хохироод л үлдэх байсан. ...Т.Х, Эрдэнэбаатар, нэг жолооч байсан нэрийг нь санахгүй байна, мөн мөнгө тоолж авсан залуу, би байсан. Т.Хд бэлэн 49.700.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгийг солиулсан боловч 300.000 төгрөг дутсан. Тухайн үед Рубль 35-37 орчим ханштай байсан. Би 30.000 гаран рубль солиулсан. Мөнгийг тоолж аваагүй, тухайн мөнгө хар өнгийн гялгар ууттай байсан. Тэр чигээр нь тэр залууд өгсөн. Т.Х тэр хоёр машинаас буугаад өөр нэг машинд суугаад явсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Отгонбаярын /1хх-ийн 40, 3хх-ийн 149/: “...Т.Х эгч над руу залгаад “манай гэрт төмөр гантель байгаа, түүнийг аваад парк дээр хүрээд ир, хүнд зарах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхлээр нь би гэрээс нь очиж тэр төмөр гантелийг аваад парк дээр очиход Т.Х, тэр төмөр гантелийг худалдаж авах гэж байгаа гээд туранхай залуу байсан. Тэгээд тэр эрэгтэй төмөр гантелийг үзээд цаашаагаа хүн рүү бичлэг, зураг үзүүлээд байх шиг байсан. Т.Хаас тэр залуу “найдвартай юм байгаа биз дээ, хамт явж задалж үзье” гэхэд Т.Х “би ...наадахыг чинь мэдэхгүй, би энэ чигээр нь л зарна, та нар цаашаагаа яаж ашгаа олно уу, өөрсдөө мэд, сайн шалгаад өөрсдөө ав” гэж хэлээд тэд нар нь хажууд нь утас тавьж үзээд л унагаж, босгоод л шалгаж байгаад авахаар болоод мөнгөө өгөхөд Т.Х намайг “тоолоод ав” гээд би мөнгийг нь тоолж авахад ...50 сая төгрөг хүрэхгүй, 200-300 гаруй мянган төгрөг дутаж байсан. Мөнгө багцаараа байсан учир нэг бүрчлэн тоолж аваагүй, тэд нарын яриагаар дутаж байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ө.Насанбуянгийн /1xx-ийн 29-30/: “...Х.Сүрэнжав Б.С гэдэг хүнтэй хамт Оросын Холбооны Улс руу гантель авах гээд хамт явах гэж байхад нь танилцсан. Би Б.С-г таньдаг байсан. Б.Сэр дамжуулан Х.Сүрэнжавтай танилцсан. Би Оросын Холбооны Улс руу хөөрөгний чулуу худалдаж авах гэж яваад Сэлэнгэ аймагт байж байхад Х.Сүрэнжав, Б.С хоёр Монгол Улс руу гантель авах гээд Оросын Холбооны Улсаас ирсэн байсан. Х.Сүрэнжав Монгол Улсад ирээд “Заяа гэдэг хүүхнээс 50 сая төгрөгөөр төмөр гантель авсан чинь хулхидуулчихлаа” гэж хэлсэн. ...Заяа болон түүний нөхөр Мөнхболд хоёрыг 1 жилийн өмнөөс таньдаг хуурай ах дүү юм. Тэгсэн чинь Х.Сүрэнжавт хуурамч гантель зарсан хүн нь Заяа болж таарсан. Манай компанийн нягтлан Ариунаагийн найзууд учраас ажил дээгүүр очоод танилцаж байсан. ...Б.С “миний буруу, би бүх мөнгийг чинь төлнө, надад хугацаа өгөөч, би зээлийн гэрээ хийж өгье” гээд тухайн үед Х.Сүрэнжавт бичиг баримт байгаагүй учраас би Б.Стэй зээлийн гэрээ хийсэн. ...Заяа гэдэг эмэгтэйгийн жинхэнэ нэрийг Т.Х гэдэг. Гэхдээ гэрийнхэн болон найзууд нь түүнийг Заяа гэж дууддаг.  Тийм учраас би ч гэсэн тэгж дууддаг...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Цогт-Отгоны /1хх-ийн 31/: “...Би Насанбуян ахтай хуурай ах дүүгийн холбоотой. Насанбуянтай би Б.С-г танилцуулж байсан. 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Насанбуян ах, Өнөрбаттай байхад Насанбуян ахын хуурай дүү Заяа нь залгасан. ....Сансрын хойд талд байдаг зочид буудалд очиход Заяа нь нөхөртэйгээ байсан. ...Заяагаар Б.С-г дуудуулсан. ...тухайн үед Б.С бүх үнэнгээ хэлсэн. ...Б.С Заяа болон түүний нөхөр хоёроор мөнгө зээлүүлээд тэгээд тэр өрөө төлөхийн тулд өөрөө хуурамч гийр хийгээд тэгээд Заяагаар Х.Сүрэнжавт өөрөө хийсэн гэж мэдэгдэлгүйгээр 50 сая төгрөгөөр заруулсан байсан. Өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрөөд “надад хэд хоногийн хугацаа өгөөч, би мөнгийг чинь төлнө” гэж хэлсэн ...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Г.Мөнхболдын /1хх-ийн 36-38, 39/: “...Б.С манай эхнэр Т.Хд “чи 25 сая төгрөг олоод өгчих, энэ мөнгөөр чинь Москва явж төмөр гантель /гийр/ аваад цааш нь зарна,  хужаа маш үнэтэй авдаг юм, би чиний мөнгөөр ийм гантель худалдаж аваад тэгээд цааш нь үнэтэй зараад чамд мөнгийг чинь 65 сая төгрөг болгоод өгнө, чи яаж ийж байгаад мөнгө олоод өгчих” гэж хэлсэн. Тэгээд найз Мөнхдалайгаас 10 сая төгрөг, найз Мягмарсүрэнгээс 15 сая төгрөгийг 50 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Мөнхдалай мөнгө зээлж байгаа хүнтэйгээ гэрээ хийнэ гээд Б.Стэй 22 сая төгрөгийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Гэхдээ 25 сая төгрөгийг түүнд өгсөн. ... Манай эхнэрийн нэр нь хүндэдсэн гээд лам “Заяа” гэж дуудаж бай гэсэн юм. Тэгээд Заяа гэж дууддаг болсон. ...Б.С энэ явдлаас хойш 1 сарын дараа 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр бид хоёрыг гэртээ байж байхад 24кг-ийн төмөр гантел авчирч өгөөд ах нь Улан-Үдэ явлаа, энийг өөртөө байлгаж бай, ах нь ирээд энэ гантелийг зараад мөнгийг чинь өгчихье” гэж хэлээд явсан. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэр лүү Б.С мессежээр нэг хүний дугаар явуулаад “энэ хүн рүү яриад уг төмөр гантелийг зар” гэж хэлсэн байсан. Манай эхнэр тэр хүн рүү нь холбогдоход Мийгаа гэдэг хүн байсан гэсэн. Тэгээд ярьж байгаад тэр хүнд уг төмөр гантелийг Б.С-н хэлснээр 50 сая төгрөгөөр зарсан байсан. Үүнийг нь бол би сүүлд мэдсэн. Тэр авсан хүн нь “үнэд хүрдэг гантель биш байна” гэж манай эхнэр лүү буцааж залгаад бөөн юм болоход нь манай эхнэр Б.С рүү залгахад “зүгээрээ санаа зовох юм байхгүй” гэж хэлсэн. Үүнээс хоёр хоногийн дараа Б.С “та хоёр хөдөө яв, хэд хоног явж байгаад ир, та хоёрыг нөгөө хүмүүс чинь хайж байгаа” гэж хэлсэн. Би эхнэртээ “чи ямар хүнтэй танилцаж, юу хийчихээд одоо ингэж оргодол, босгуул шиг зугтаж явах ёстой юм, чи анх наад Б.Сэ танилцуулсан Насанбуян ах руу залга ямар хүн танилцуулчихсан юм, юу болоод байгааг нь асуу” гэж хэлээд манай эхнэр Насанбуян руу залгасан. Насанбуян нь шөнө ирээд бүх учрыг хэлтэл “за би маргааш ирье” гээд маргааш нь ирээд бид хоёрыг Холидэй гэдэг зочид буудал руу оруулаад тэгээд тэнд Б.С-г дуудуулсан. Б.С-г ирэхэд тэнд Насанбуян, түүний хоёр найз, манай эхнэр бид хэд байсан. ...Б.С тухайн үед “би Заяагаар заруулдаг л буруудлаа, дэмий Заяагаар зарууллаа, миний буруу би мөнгийг чинь төлнө” гэж өөрөө үнэд хүрдэггүй гантелийг албаар Х.Сүрэнжавт заруулснаа хүлээн зөвшөөрч “мөнгийг чинь өгнө хугацаа хэрэгтэй” гээд Насанбуян ахтай гэрээ байгуулсан байсан. ...манай эхнэр бол Х.Сүрэнжавыг нэг ч удаа хараагүй, Б.С-н хэлснээр л тэр гантелийг зарсан байсан ...” гэх мэдүүлгээр,

       

          гэрч Н.Мягмарсайханы /1хх-ийн 50/: “... миний утас руу танихгүй дугаараас “төмөр гантель өндөр үнээр авдаг хүн мөн үү” гэсэн мессеж ирсэн. ...Б.С хуурамч гантелийг ... “Заяа буюу Т.Хаар Х.Сүрэнжавт заруулсан гэдгээ хэлж мөнгийг чинь удахгүй өгнө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

  

гэрч Б.Намбаярын /1хх-ийн 52-53/: “...Б.С над руу залгаад “би нөгөө 15 сая төгрөгийн үнэтэй гантелийг чинь зохицуулаад авчихсан, мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байхаар нь Т.Хд өгчихсөн, үүнийг л зарна” гэж хэлсэн. ...Б.С манайд өглөөгүүр ирсэн. ...надад “нөгөө Т.Хд үлдээсэн гантелиа Улан-Үдээс ирсэн 3 буриадад 45 сая төгрөгөөр Т.Хаар заруулчихлаа, гэхдээ Х.Сүрэнжав, би, тэр 3 буриад бид 5 хэрвээ тэр гантель дотор юм байхгүй болбол хувааж 9, 9 сая төгрөгөө төлж шархаа нөхнө гэж тохирсон, би тэр гантелийг худалдаж авснаа, дотроо юмгүй гэдгийг Х.Сүрэнжав болон тэр гурван Буриадад хэлээгүй ээ” гэж хэлсэн. ...Б.С надад “хүмүүсийн өрийг өгөх шаардлагатай байна, нөгөө үлдсэн 400.000 гаруй рубль байгаа, хоёулаа гантель олж цааш нь үнэд хүргэж зарж хүмүүсийн өрийг өгье” гэж ятгаад бид хоёр гантель хайж байгаад дотроо юмгүй гэх тэр 24 кг-ийн гантелийг очиж үзсэн. Тэгсэн чинь Б.С надад мэдэгдэлгүйгээр тэр гантелийг худалдаж аваад Т.Хд үлдээчихээд өөрөө Х.Сүрэнжавтай хамт Оросын холбооны улс руу явсан байсан ..." гэх мэдүүлгээр,

 

Б.С-н яллагдагчаар мэдүүлсэн /1xx-ийн 80, 141-146/: “...Заяа буюу Т.Х гэдэг эмэгтэйтэй 2016 оны 7 дугаар сарын дундуур танилцаж байсан. ....би очиход Хашчулуун нэг мөнгөн ус үзүүлсэн, тэр мөнгөн ус нь улаан мөнгөн ус биш мөнгөлөг мөнгөн ус байсан. ...мөнгөн ус байна гээд Б.Намбаярт хэлж байсан. Тэгэхэд Б.Намбаяр “мөнгөн ус авдаг, цааш нь зардаг хүн” гээд Х.Сүрэнжавын 9919-тэй дугаарыг өгсөн. Би Х.Сүрэнжавд мөнгөлөг мөнгөн ус байгаа талаар хэлэхэд наадах чинь хэрэггүй гээд тэгж анх мэддэг болсон. ...2016 оны 07 дугаар сарын сүүлээр манай найз Б.Намбаяр “хойно Москвад Ихбаяр гэдэг залуутай чатаар харилцсан, нэг 32 кг-ийн төмөр гантель байна, энийг яах вэ, яаж авчрах вэ, мөнгөтэй хүн олооч” гээд яриад байсан. ...энэ талаар Т.Хд хэлэхэд “за, би найзуудтайгаа уулзаж ярьж хөөрчихөөд эргээд тань руу яръя” гэж хэлсэн. ... Т.Х “...нөгөө мөнгөний хүү нэхэгдээд өрөө дарах хэрэгтэй байна, нөгөө 450.000 рублийг Мөнхдалайд өгөлгүйгээр би хэрэглэчихсэн, өрөндөө өгчихсөн, одоо дахиж мөнгө олох хэрэгтэй байна, та Оросод үзсэн гантель шигээ төмөр гантель хийчих гээд байн байн шалсаар байсан. Б.Намбаяр надад зар дээрээс харсан гээд нэг гантель хэлсэн. Б.Намбаяр бид хоёр тэр гантелийг очиж үзээд мөнгийг нь дараа өгье гэж хэлээд урьдчилгаа 3 сая төгрөгийг өгөөд зар дээр тавьсан байсан эрэгтэйгээс нэг 24 кг-ийн гантель худалдаж авсан. Т.Хд төмөр гантель худалдаж авах гэж байна гэж хэлэлгүйгээр өөрөө төмөр гантель хийх гэж байгаа гэж хэлээд 2.500.000 орчим төгрөгийг Т.Хаас аваад урьдчилгаанд нь өгөөд төмөр гантелийг худалдаж авсан. ...Х.Сүрэнжав “Улаанбаатарт нэг гантелийн сураг гарлаа, 50 сая төгрөг гэж байна” гэсэн. ...Х.Сүрэнжавтай “ямар гантель вэ, хэнээс авах гэж байгаа юм бэ” гэхэд “Мийгаа ахтай уулзаж байж болохгүй бол би мэдэхгүй байна, гантель байна гэсэн найдвартай гэсэн” гэж хэлсэн. Тэгэхэд Мийгаа, Энхээ хоёр ирсэн. “Хэнээс авах гэж байгаа, ямар гантель вэ” гээд үзэхэд миний Т.Хд өгсөн гантель мөн байсан. ... би Х.Сүрэнжавт тэр гантелийн талаар хэлээгүй. ...Би Т.Хд “гантель худалдаж авсан талаараа хэлээгүй, өөрөө хийсэн” гэж хэлсэн. ... тухайн үед мөнгө нэхээд надаас шалаад байсан. Тэгэхлээр нь цаг хугацаа авахын тулд гантель хийж байна гээд хэлчихсэн юм...” гэх мэдүүлгээр,

 

Т.Хы яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 196-198, 3хх-ийн 151/: “... Б.С 2015 оны 08 дугаар сард надад “чи надад 25 сая төгрөг өгчих, би чамд нэмээд 40 саяыг нийтдээ 65 сая төгрөг болгоод өгье, Оросын Холбооны Улс руу явж төмөр гантель аваад 100 сая төгрөгөөр зарна, тэгээд чамд мөнгийг чинь өгөөд би Х.Сүрэнжав, Б.Намбаяр гэдэг хоёр найзтайгаа үлдсэн мөнгийг хувааж авна” гэж хэлсэн. Би мөнгө хайя гээд хэлчихсэн байсан. Тэгсэн чинь надад мөнгө олдоогүй. ...би Б.Сд “мөнгө олдохгүй байна” гэсэн чинь “би ОХУ-д хүн хүлээлгэчихсэн байна, чи юу яриад байгаа юм, мөнгө олооч дээ” гээд байсан. Би найз Мөнхдалай, Мягмарсүрэн хоёроос 50%-ийн хүүтэй, Мөнхдалайгаас 10 сая төгрөгийг, Мягмарсүрэнгээс 15 сая төгрөгийг нийтдээ 25 сая төгрөгийг зээлсэн. Тэгээд Б.С явахаар болоход нь “нөхрөө заавал хамт явуулна” гээд Б.С манай нөхөр хоёр явахаар болж 25 сая төгрөгөө очоод ажил бүтэхээр ОХУ-руу гуйвуулна гэж тохирсон. 2016 оны 08 дугаар сарын яг өдрийг нь санахгүй байна. 10-д гаргаад би 25 сая төгрөгөөс билетийг нь авч 1.000 Ам.доллар, 500 Юань солиулж өгөөд манай нөхөр Б.С хоёр эндээс Бээжин яваад Бээжингээс Москва явахаар болж ниссэн. Улаанбаатар хотоос шууд ОХУ-руу нисэх онгоцны билет олдохгүй байсан учраас Бээжингээр дамжиж явахаар болсон юм. Тэгээд тэнд очсоных нь дараа холбогдоход Б.С “ажил төрөл бүтэж байна, төмөр гантель мөн байна, мөнгө явуул” гэсэн. Би ОХУ-руу 25 сая төгрөгөөс үлдсэн мөнгийг нь Төрийн банкаар дамжуулан 550.000 рубль буюу 18.700.000 төгрөгийг явуулсан. 2,3 хоногийн дараа “ажил бүтэхээ больчихлоо” гээд над руу 450.000 рублийг буцааж явуулсан. Тухайн үед Б.С “наймаа бүтээгүй, гэхдээ санаа зоволтгүй, энд зөндөө төмөр гантелийн сураг байна, ах нь өрийг чинь дарж өгнөө, наад мөнгөө байлгаж бай” гэж хэлсэн. Би түүнд итгэсэн. 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Б.С “Г.Мөнхболд бид хоёр Улан-Үдэд ирчихлээ, энд зөндөө гантелийн сураг байна, чи наад мөнгөө манай найз Б.Намбаярт өгөөд явуул” гээд би тэр өдөрт нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хүнсний 4-р дэлгүүрийн хажууд байдаг Худалдаа хөгжлийн банкны ойролцоо Б.Намбаярт уг мөнгийг уулзаж өгсөн. ...Тэгээд тэд нар 2016 оны 08 дугаар сарын 25, 26-ны үед “наймаа бүтсэнгүй” гээд л хүрээд ирсэн. Би ирснээс нь хойш байнга “би хүнээс мөнгө зээлээд танд өгчихсөн, өр нэхэгдэж байна, ядаж наад 450.000 рублиэ өгөө, нөгөө өрөндөө өгье” гэхэд Б.С “байж бай одоо зөндөө гантелийн наймаа байгаа санаа зоволтгүй” гэж байсан. 2016 оны 09 дүгээр сарын сүүлчээр Б.С “би Улан-Үдэ явлаа, тэнд жинхэнэ юм олчихсон авах хүмүүсээ тэнд дуудчихсан, явлаа, ах нь мөнгийг чинь юм болгочихсон, одоо мөнгө байхгүй, надад замын зардал хэрэгтэй байна” гээд надаас 3 сая гаруй төгрөг зээлж авсан.  “Надад нэг ачааны машин байгаа тэрийгээ ломбардад тавиад энэ мөнгийг чинь гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд явах өдрөө “чамд нэг гантель үлдээчихье, чи аваад байж бай” гээд нэг гантель үлдээсэн. Явснаасаа хойш 1-2 хоногийн дараа Вичат-аар надтай холбогдоод нэг утасны дугаар өгөөд “энэ утсаар холбогдоод наад гантелиа 40 саяар зараадах” гэж хэлсэн. Би “энэ чинь тэгээд найдвартай юм уу” гэж асуухад “наадах чинь асуудалгүй дотроос нь бол юм гарна” гэж хэлсэн. Тэр утас руу нь залгахад “Мийгаа” гэж хүн байсан. Түүний найз Энхбаатар гэж хүн байсан. Ямар ч байсан энэ хоёр хүнтэй холбогдоод “надад энд нэг төмөр гантель байна, би төмөр гантель мэдэхгүй ээ, чи өөрөө үзээд нөгөө үнэтэй гантель мөн байвал ав” гэж хэлээд тэр хоёртой уулзахад “наадах чинь яг мөн юм шиг байна авъя” гэсэн. Би Б.Сд “тэр хүмүүс авъя” гэж байна гэж хэлэхэд “одоо тэр хүмүүсээсээ мөнгийг нь үзье” гэж хэл гэхдээ “50 сая” гэж хэлээрэй гээд тэгээд тэр хүмүүст би Б.С-н хэлснээр “мөнгөө үзүүл” гэж хэлэхэд мөнгөнийхөө зургийг надад явуулж үзүүлсэн. Тэгсэн чинь уг гантелийг авъя гээд Х.Сүрэнжав гэдэг хүн надтай холбогдсон. Тэгэхэд Б.С “чи наад гантелиа хүнээр заруулаарай, өөрөө авч очиж болохгүй шүү, эмэгтэй хүнийг шууд дээрэмдээд аваад явчихдаг юм” гэж хэлсэн. Би Х.Сүрэнжавтай 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их дэлгүүрийн баруун талд уулзаад гантелийг зарахаар болж Х.Сүрэнжавын мөнгөний зарим нь рубль байсныг солиулаад 50 сая төгрөгийг бүрдүүлэх гэхэд мөнгө нь хүрэхгүй 300.000 гаруй төгрөг дутаад тэгээд нөгөө гантелийг Б.С-н хэлснээр би өөрийнхөө Ж.Отгонбаяр /99802868/ гэдэг найзаар хүүхдийн парк дээр авчруулаад Х.Сүрэнжавтай би хамт хүүхдийн парк дээр очоод “энэ хүний гантель байгаа юм, чи сайн үзээд биш бол битгий аваарай, үнэхээр мөн бол аваарай” гэж хэлсэн.  Х.Сүрэнжав тэр гантелийг тухайн үед үзээд зургийг нь аваад, бичлэгийг нь хийгээд видео дуудлага хийгээд цааш нь хүнд үзүүлээд нөгөө хүн нь “мөн байна, аваа ав” гэж хэлсэн. Тэгээд 49.700.000 орчим төгрөгийг манай найз Ж.Отгонбаяр тоолж аваад Х.Сүрэнжав гантелийг аваад явсан. Тэгээд тэр авсан мөнгөө би бүхэлд нь өрөндөө өгөх гэтэл Б.С “бүгдийг нь өгч чадахгүй, чи наад гантель заруулсан хүндээ 1.500.000 төгрөгийг өгөөд өөрөө 25 сая төгрөгөө, нэмээд 7 сая төгрөгийг л ав, үлдсэнийг нь надад өг” гэсэн. Гэхдээ тэр өдөр завгүй байна гээд надтай уулзаагүй.  6 сая төгрөгийг нь хуваагаад ээжийнхээ дансаар авсан. Үлдсэн мөнгийг бэлнээр өөрөө авсан. Гантель зарсан орой буюу 2016 оны 09 дүгээр сарын 25-ны орой Энхбаатар надруу залгаад “энэ гантель чинь хуурамч байна, нөгөө хүн чинь хаана байна, мөнгөө буцааж авмаар байна” гэж хэлсэн. Би Б.Сд “энэ гантель чинь хуурамч байна гэж байна ш дээ, дотроос нь юм гараагүй гэж байна” гэж хэлтэл “санаа зоволтгүй ээ, ах нь өөрөө зохицуулна, чи утсаа унтраагаад нөхөртэйгөө хамт 1, 2 cap хөдөө яваад ирээ, ирэхээр чинь ах нь бүх зүйлийг зохицуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр “наад Б.Сэс чинь хамаг юм болж байна, чи наад хүнээ танилцуулсан Насанбуян ах руугаа ярь, энэ болсон явдлыг бүгдийг нь хэл” гээд би Насанбуян ах руу ярьж энэ бүх явдлыг хэлээд Х.Сүрэнжав руу залгаж бас болсон бүх учрыг нь хэлэх гээд Насанбуян ахаас утасных нь дугаарыг асуухад Насанбуян ах “чи Х.Сүрэнжав руу битгий хэл ээ, намайг очтол байж бай, би очоод бүх явдлын учрыг нь олоод өгнө, би Х.Сүрэнжав, Б.С хоёрыг хоёуланг нь танина” гэсэн. Тэгсэн чинь Насанбуян ах бид хоёр дээр үүрээр ирээд бид хоёрыг Сансарт “Холидэй” гэдэг нэртэй зочид буудал руу хүргэж өгөөд “энд байж бай, өглөө ирье” гэсэн. Би өглөө нь Насанбуян ах руу ярьтал Өнөрөө, Оти гэдэг хоёр найзтайгаа ирсэн. Би болсон бүх явдлаа ярьсан. Тэгээд “цагдаагийн байгууллагад хандъя, Х.Сүрэнжавд хэлье” гэхэд “цагдаад хэлээд хэрэггүй, бид гурав бүх явдлыг зохицуулна, асуудалгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэд нар “за одоо Б.С-г дууд” гэсэн. Би Б.С рүү залгахад гар утсаа авахгүй байсан. Би “асуудал гарлаа, яг одоо холбогдохгүй бол би цагдаад мэдэгдлээ” гэж мессэж бичсэн. Тэгсэн чинь Б.С залгахаар нь би байгаа зочид буудалдаа дуудсан. Б.С ирсэн. Насанбуян, Оти, Өнөрөө гурав доор хүлээж байгаад араас нь орж ирсэн. Х.Сүрэнжав болон Мийгаа хоёр араас нь ирсэн. Тэгээд болсон бүх явдлыг ярьсан. Б.С ч тухайн үед “за яахав миний буруу, Заяагаар заруулсан нь ёстой буруу болчихлоо, би бүх буруугаа хүлээж байна, гэхдээ би мөнгийг чинь төлнө надад хугацаа өгчих” гэж хэлсэн. Би бол тухайн үед бүх үнэнгээ тэр хүмүүст энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэдгээ хэлсэн. Манай нөхөр бас тэнд байсан. Тэр мөнгө бол Х.Сүрэнжавын мөнгө байсан. Тэд нар Б.Сд хугацаа өгч зээлийн  гэрээ хийсэн  байсан. ...Б.Сд 16.200.000 төгрөгийг өгсөн. Зээлэндээ 32.000.000 төгрөгийг өгсөн. Гантель зарж өгсөн найздаа 1.500.000 төгрөгийг өгсөн. Мөн Б.С надаас энэ хугацаанд “хүүхдийн сургууль орох боллоо, ломбарданд тавьсан автомашиныхаа хугацааг сунгамаар байна” гэх зэргээр мөнгө хэрэг болоод байна гээд надаас цувуулаад 3 сая төгрөг зээлж авсан, тэр мөнгөө одоо хүртэл өгөөгүй байгаа ...“24, СССР” гэсэн бичигтэй төмөр гантель байсан. Б.С “дотроос нь улаан мөнгөн ус, цагаан мөнгөн ус, цагаан алт гарна, хамгийн багадаа 100 сая төгрөгний үнэтэй юм гардаг үнэд хүрнэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Т.Х, Б.С нарын харилцаж байсан баримтууд /1хх-ийн 21, 126, 230-233/, Б.С, Б.Намбаяр нарын харилцаж байсан баримтууд /1хх-ийн 236-242/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1xx-ийн 17, 20/, бэлэн вальют арилжааны баримт /1xx-ийн 19/,  зээлийн гэрээ /1xx-ийн 20, 43, 48,/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1xx-ийн 23, 2хх-ийн 88/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “Б.С, Т.Х нарын хооронд мөнгө зээлсэн, өр авлагын асуудал байсныг шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн, хохирогч нар нь шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар Б.С, Т.Х нарын хэн алиных нь оролцоотой үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж тэдэнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлсэн, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул уг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Ийнхүү Б.С нь өөрийн олж ирсэн “СССР” гэсэн бичигтэй, дотор нь улаан мөнгөн ус байхгүй төмөр туухайг “дотроо улаан мөнгөн устай жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж санхүүжилтийн эх үүсвэр гаргаж чадах  иргэдэд ташаа ойлголт өгч, төөрөгдүүлэн, улаан мөнгөн ус олж цааш үнэ хүргэж худалдах гэсэн  хохирогч нарын хууль бус хүсэл сонирхлыг ашиглан мөнгийг нь гаргуулан авах үйл ажиллагааг зохион байгуулсан, Т.Х нь Б.Сд зээлдүүлсэн мөнгөө олж авахын тулд Б.Стэй үйлдлээрээ нэгдэн, түүний олж ирсэн төмөр туухайн талаарх үнэн бодит мэдээллийг нууж, энэ явцдаа хохирогч нарын өгсөн онц их хэмжээний мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч, мөнгийг нь Б.С-н хамтаар хуваан авах, өр төлбөртөө өгсөн эдгээр үйлдэл нь бүлэглэж хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүх шинжийг хангаж байх тул шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан “Т.Х, Б.С нар бусдыг залилаагүй” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар улаан мөнгөн устай төмөр туухай худалдаж авахын тулд хэн нь хэдэн төгрөгийн санхүүжилт бүрдүүлсэн, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарт өгсөн мөнгөн дүн эргэлзээгүй тогтоогдсон зэргээр энэ хэргийн нотлогдсон байдал бүрдсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байгаа тул дахин хохирогч нарыг олж байцаах, баримт сэлт гаргуулах байдлаар нотолгоо цуглуулах нь илүүц, шүүх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээс өөр үр нөлөө авчрахгүй болохыг дурьдаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.С, Т.Х нар бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэм буруу нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Б.С, Т.Х нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулан тодорхойлогдож байна.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хууль үйлчлэх цаг хугацааг тодорхойлсон. Мөн  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, ““Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж хууль буцаан хэрэглэх журмыг хуульчилсан.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд “…зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр” зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан “хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр залилах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах хорих ялаас хөнгөрсөн байх тул прокуророос шүүгдэгч Б.С-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Хыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” санал гаргасныг хүсэлт шийдвэрлэх байдлаар хариу өгснийг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

 

Мөрдөн байцаалтаар гаргуулах үндэслэл, хэмжээ нь тогтоогдсон бүрэн нөхөн төлөгдөөгүй хохирол, гэм хор болох В.Тамирын 42.700.000 төгрөгийн, Х.Сүрэнжавын  7.000.000 төгрөгийн хохирлоос Б.С-н мөрдөн байцаалтын явцад нөхөн төлсөн 1.500.000 төгрөгийн төлбөрийг хувь тэнцүүлэн хасаж тооцов.

 

Ингээд шүүгдэгч нарын мөнгийг хувааж авсан хэмжээгээр буюу хариуцвал зохих хэмжээгээр шүүгдэгч Б.Сэс 14.700.000 төгрөгийг, шүүгдэгч Т.Хаас 33.500.000 төгрөгийг тус тус гаргуулж үүнээс хохирогч В.Тамирт 41.950.000 төгрөг, хохирогч Х.Сүрэнжавт 6.250.000  төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт гэрч Ж.Отгонбаярыг иргэний хариуцагчаар татсан ямар нэг шийдвэр байхгүй бөгөөд шүүгдэгч Т.Х бусдаас залилж авсан мөнгөө хэрхэн зарцуулснаас үл хамааран хохирол төлбөрийг өөрөө хариуцах учиртайг дурдаж байна.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Б.С, Т.Х нар нь шунахай сэдэлтээр, итгэл эвдэх аргаар өөрсдийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өмчлөгчид эд материалын бодитой хохирол, хор уршиг учруулахыг урьдаас мэдэж, ийм хохирол, хор уршиг учруулахыг хүссэн, тэдний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, иргэний эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж тэдний эрх чөлөөг тодорхой хугацаагаар хязгаарлаж, цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 1 /нэг/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэдэнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц нэг талдаа 24, нөгөө талдаа “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гантель 1 ширхэгийг устгаж, Б.С-н 02-90 УНУ дугаартай “Х.Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 48-82 УНА дугаартай “Х.Соната 6” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.    

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн,

 

шүүгдэгч Т.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 1 /нэг/ жил 8 /найман/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Т.Х нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 2 /хоёр/ хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Х цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа 24, нөгөө талдаа СССР гэсэн бичиглэлтэй төмөр гантель 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэс 14.700.000 төгрөгийг, шүүгдэгч Т.Хаас 33.500.000 төгрөгийг тус тус гаргуулж үүнээс 6.250.000 төгрөгийг хохирогч Х.Сүрэнжавт, 41.950.000 төгрөгийг хохирогч В.Тамирт тус тус олгосугай.

 

7. Шүүгдэгч Б.С-н 02-90 УНУ дугаартай “Х.Портер” маркийн тээврийн хэрэгсэл, 48-82 УНА дугаартай “Х.Соната 6” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С, Т.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Т.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ