Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2022/0344

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Л, Ц.Б нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Б

Нэхэмжлэгч С.Л, Ц.Б

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд С.Э, С.Т

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, түүний өмгөөлөгч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2019/0388/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Л, Ц.Б нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/75479, 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312393034, 18626312372020 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 6-93, 6-77 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, Нэгж талбарын 18626312393034 дугаартай газрыг С.Э-ийн нэр дээр, 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Б, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/75479, 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312393034, 18626312372020 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 6-93, 6-77 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, нэгж талбарын 18626312393034 дугаартай газрыг С.Э-ийн нэр дээр, 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Миний гомдлоод байгаа нэгж талбар дээр өнөөдрийн байдлаар Газрын албаны мэдээллийн санд ямар нэгэн эзэн байхгүй байна. Манайх блокон хашаагаа 2011 онд барьсан. Энэ талбар дээр хуурамч мэдээлэл өгч шүүхийн шийдвэрт нөлөөлөөд байна.

3.2. Анхан шатны шүүх иргэний эрхийг хамгаалч нотлох баримтыг цуглуулж өгсөнгүй. Ингээд Газрын албанаас гадуур баримт цуглуулж авсан. Үүнд Сонгинохайрхан дүүргийн газрын мэдээллийн сангийн мэргэжилтэн С.Сарантуяа гуравдагч этгээдийн нэр дээр хуурамч кадастр өгсөн. Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо хариуцсан газар зохион байгуулагч Г.А хуурамч бичиг хүргүүлсэн байна.

3.3. Сонгинохайрхан дүүргийн Хуулийн хэлтсийн дарга хүний хувийн мэдээллийн санд орж 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11-2304 дугаар албан бичгээр шүүхэд “Хүн амын тооллогын бүртгэл болон өрхийн дэвтрийг хэрэгт авч ашиглаж хүний эрхэнд халдсан байна.

3.4. 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дугаар/0098 хурлын ирцийн бүртгэлд Сонгинохайрхан дүүрэгт харъяалалгүй гуравдагч этгээд хоёр иргэнийг хурлын ирцэнд оруулсан байна. С, А хоёрын нэр, хаяггүй ашигладаг нэгж талбарууд... аль ч айлын хашаанд ороход бэлэн байдаг гэжээ.

 

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болоогүй. Анхан шатны шүүхийн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4, 23.4.2, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3 , 33.1.1, 38.1, 38.2, 38.4, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй бүхий болоогүй байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь хуулийн заалтууд нь зөвхөн Засаг даргын эрх хэмжээний хуулийн заалт болохоос бус захиргааны байгууллагын эрх хэмжээгээ хуулийн хүрээнд хэрэгжүүлсэн, хариуцагч захиргааны байгууллагаас зохих үүргээ хэрэгжүүлсэн болохыг шалгаагүй, захиргааны актад бүрэн дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.2-т хэсэгт “Хариуцагч захиргааны байгууллагууд болон гуравдагч этгээдүүдээс А.Б, С.Т нар нь ..... 3-5, 3-11 тоот хаягт байрлах газруудыг эзэмшихээр хүсэлт гаргаж байсан талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй” гэж, 1.3-т “Мөн нэхэмжлэгч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд дээр дурьдсан ..... 3-11 тоот хаягт байрлах газруудын эзэмшихээр хүсэлт гаргаж байсан талаарх нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй ба маргаан бүхий газарт 2011 оноос хашаалсан, 2012 онд газар эзэмших тухай хүсэлтийг анх гаргасан гэж тайлбарласан. А.Б, С.Т-т тус тус олгосон хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх боловч уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, ... нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 04/1, 04/2 тоот гэрчилгээг олгосон нь хууль бус, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журмыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нар нь үүнээс өмнө уг газруудыг эзэмших хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй байх тул маргаан бүхий гэрчилгээнүүдийг А.Б, С.Т нарт олгосон, тухайн цаг хугацаанд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаагүй гэж үзнэ” гэжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захиргааны актыг хуулийн хүчин төгөлдөр гэж дүгнэхдээ нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх шаардах эрх хөндөгдөөгүй учир хүчин төгөлдөр захиргааны акт гэж дүгнэсэн. Төрийн эрх бүхий байгууллагаас захиргааны актыг ямар ч тохиолдолд хуулийн хүрээнд гаргах бөгөөд шүүх захиргааны байгууллагыг нэхэмжлэгч нарын эрх ашиг нь хөндөгдөөгүй учир хүчин төгөлдөр гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй.

4.4. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн аль ч хуулийн үндэслэл нь “нэхэмжлэгч нарын эрх ашиг нь зөрчигдөөгүйгээс” захиргааны акт нь хүчин төгөлдөр байна гэх заалт байхгүй. Мөн нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нарын ашиг сонирхол нь хөндөгдсөн болохыг дүгнэж, тус хэргийг хянан шийдвэрлэж, удаа дараагийн магадлал, тогтоолоор захиргааны актад дүгнэлт өгөхийг дурдсан байхад харгалзан үзэж шийдвэр гаргаагүй.

4.5. Хэрэв нэхэмжлэгч нарын хүссэн газрыг өөр этгээд хууль бусаар /шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн/ авч, түүний дагуу нэхэмжлэгч нар хууль ёсны эрхээ эдэлж чадахгүй байгаа бол энэ нь тэдний хууль ёсны эрх ашиг нь хамгийн ихээр зөрчигдөж байгаа гэж үзнэ.

4.6. Мөн хэргийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож шийдвэр гаргаагүй. Т.Э-ийн хамаатны хүн нь ашиглаж байгаа гэх байдлаар буруу дүгнэсэн, хамаатны ч хүн биш хэрэгт ямар ч хамааралгүй хүн. Харин хэргийн нөхцөл байдал, маргааны бодит байдлыг харвал нэхэмжлэгч нар нь тус газрыг бодитоор ашиглаж, эзэмшиж байгаа, хашаагаа өөрийн хөрөнгөөр барьсан байхад гадаадад амьдардаг гэх утгаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

4.7. Түүнчлэн 218 дугаар захирамжийг дүгнэхдээ хүсэлт гаргасан түүнийг шийдвэрлэсэн, гэрээ байгуулж эрх шилжүүлснийг шийдвэрлэсэн гэх байдлаар дүгнэсэн. Гэтэл тус гэрээ нь өөр хаягт байрлах газрын гэрээ болохыг нотариат өөрөө тодорхойлж өгсөн. Хаягийг өөрчилж хүссэн, хүсэлт гаргасан огноо нь захиргааны актаас хойно гаргасан, кадастр байхгүй. Газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон А.Б, С.Э нар нь 2005-2008 он хүртэлх хугацаанд газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй болох нь тогтоогдсон. Мөн л өмнө давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүчингүй болгосон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 0814 тоот шийдвэрийн үндэслэлтэй адил үндэслэлээр шийдвэрлэсэн.

4.8. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 218 дугаар захирамж нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гарсан байдаг. Гэтэл С.Э, С.Т нар 2008 оны 06 дугаар сарын 12, 12-ны өдөр гаргасан, Эрх шилжүүлэх гэрээ нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн байхад 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжинд нөхөж оруулсан. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/754799 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдэл нь “Захиргааны актад үндэслэж гараагүй” учир нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний захирамж нь газрыг гэрчилгээжүүлэх ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахаар хугацаа заасан байхад Газрын албанаас С.Т, А.Б нарт 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр буюу үйлчлэл дууссан 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 04/754799, 04/75480 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуулийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж байна. Хүчинтэй захиргааны актад биш, үйлчлэл нь дууссан Засаг даргын захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл буюу захиргааны акт нь эрх зүйн үндэслэлгүй байна.

4.9. Өөрөөр хэлбэл тухайн тохиолдолд захиргааны акт гаргаж, зохицуулах эрх уг захиргааны байгууллагад эрх зүйн хэм, хэмжээгээр тусгайлан олгогдсон байхыг шаарддаг. Тус дүүргийн газрын алба нь Газрын тухай хуулийн 34.1-д заасныг үндэслэн иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох эрхтэй боловч гуравдагч этгээдүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо үйлчлэл нь дуусгавар болсон Засаг даргын захирамж үндэслэснээрээ газрын тухай хуулийн 34.1-г зөрчсөн эрх зүйн үндэслэлгүй шийдвэр, үйл ажиллагаа болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 87 дугаар захирамж нь хавсралтгүй буюу шууд А.Б, С.Т нарт газар эзэмших эрх олгоогүй. Энэ нь 2004 онд газар эзэмших эрх нь эрх зүйн хүчин төгөлдөр акт, захиргааны актаар үүсээгүй буюу 2004 онд А.Б, С.Т нарт газар эзэмших эрх үүсээгүй байна.

5.1. 2004 онд С.Т, А.Б нар нь Газрын тухай хуулийн 32.1, 32.2-т заасны дагуу огт газар эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тус дүүргийн газрын алба нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Газрын тухай хуулийн 32.5-д заасан хүсэлтийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй, Газрын харилцаа, геодози зураг зүйн газрын даргын 2003 оны 165 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 3.2-т “Эрх бүхий Засаг даргын газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэр гарсны дараа тухайн газарт кадастрын зураг хийлгэсний үндсэн дээр эрхийн гэрчилгээ олгоно” гэж заасныг зөрчиж кадастрын зураг, тойм зураг үйлдээгүй, иргэн өөрөө хүсэлт гаргаагүй байхад эрхийн гэрчилгээ олгосон нь Газрын тухай хуульд заасан газар эзэмшүүлэх журмыг зөрчиж олгосон хууль бус захиргааны акт байна.

5.2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Тэрбиш нарт холбогдох хэсэг нь А.Б-оос С.Э-д газар эзэмших эрх шилжүүлэх нотариатаар гэрчлүүлсэн гэрээний дагуу газар эзэмших эрхээ шилжүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 38.3-т зааснаар “эрхийн гэрчилгээ шилжүүлэх хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч хүсэлтэндээ хавсаргах ёстой баримт бичгийг хавсаргасан байгаа эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх, эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”-ийг тодруулах ёстой байдаг. Анх А.Б-д нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо газрын эзэмших хугацааг 1 жил байхаар заасан бөгөөд 2008 он хүртэл А.Б нь Газрын тухай хуулийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтээ гаргаж өгөөгүй юм. 2008 онд ч хугацаа сунгах хүсэлтээ өгөөгүй байдаг бөгөөд шууд С.Э-дээ газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ хийсэн байдаг. Газрын тухай хуулийн 39.1.1-д заасны дагуу 2005 онд А.Б-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон байгааг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2008 онд 218 дугаар захирамж гаргахдаа огт хянан шалгаагүй газар эзэмших эрхийн гэрчилгээг С.Э-д шилжүүлсэн нь захиргааны акт нь хууль болон бусад эрх зүйн хэмжээний актуудад нийцэх ёстой бөгөөд тэдгээрийн зөрчих ёсгүй юм.

5.3. Мөн С.Т-д 2004 онд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь А.Б-той адил 1 жилийн хугацаатай олгогдсон бөгөөд С.Т нь Газрын тухай хуулийн 37.1-д заасны дагуу хугацаа сунгуулах хүсэлтээ огт гаргаж байгаагүй байдаг. Гэтэл 2008 онд С.Т нь тус газрыг эзэмшиж байгаа тул өмчлөлд шилжүүлж өгөхийг хүсэлт гаргасныг Газрын алба хүлээж аваад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн байгаа нь тус дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 37.1, 38.3 дахь заалтуудыг зөрчиж гаргасан эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй захиргааны акт гаргасан. Гуравдагч этгээдүүд нь ингэж хүсэлтээ өгөхдөө Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-д “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж тус тус заасныг зөрчиж гаргасан. Газрын харилцаа , геодози, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.4.2-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд бүрдүүлэх 9 материалыг тусгасан” байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд А.Б, С.Э нар нь 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан газар эзэмших эрх, шилжүүлэх нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, өөрсдийн бичиг баримтаас өөр зүйл хүсэлтэндээ хавсаргаагүй байдаг.

5.4. Мөн захирамжинд ямар үндэслэлээр хаягыг өөрчилж, хүсэлт гаргасан газар өөр байхад засварлаж, өөрчилсөн. Гуравдагч этгээдүүд мэргэжлийн эрх бүхий байгууллагаар кадастраа үйлдүүлж баталгаажуулаагүй байхад Сонгинохайрхан дүүргийн Газрын алба ....3030, ...2020 нэгж талбар бүхий кадастаар олгосон нь тодорхойгүй байдаг. А.Б, С.Т нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа буюу газар эзэмших эрх дуусгавар болсон байхад Засаг дарга нь 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218-р захирамжаар захирамжилж байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр кадастрыг захирамжинд тусгасан, захирамжинд нөхөж оруулсан зэрэг хууль бус захиргааны акт байна.

5.5. Мөн шүүх гуравдах шаардлагын хувьд 4.4-т “Газар зохион байгуулалт , геодози, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зурагт маргаан бүхий газруудад 2011 онд блокон хашаа баригдсан байсан нь тодорхой харагдаж байна....Эдгээр нөхцөл байдлаас үзвэл, хариуцагч захиргааны байгууллага С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүйг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь нэхэмжлэгч нар нь ... гэж заасныг зөрчиж маргаан бүхий газрыг 2011 оноос хашаалж амьдарсан атлаа уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргасан байх тул С.Т, С.Э нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаагүйд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэж, Захиргааны байгууллагын эс үйлдэхүйд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

6. Нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг үнэлээгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж, хууль зүйн дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт 2.2.1 дахь хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 22 дугаар хороог 33 дугаар хороо болгож зохион байгуулжээ” 2.2.3-т “...зөрүүтэй байх тул маргаан бүхий газруудын хаягжсан байдлаар байршлыг тогтоох боломжгүй байна.”, 2.24-т “Харин маргаан бүхий захирамжийн хавсралт болон кадастрын талбарын ... дугаар бүхий газрын байршил өөрчлөгдөөгүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт хамаарч байгаад тус дүүргийн ИТХ-ын 2007 оны 3 дугаар тогтоолоор 22-р тогтоолоор 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт болж өөрчлөгдсөн байна гэснээр тогтоогдож байна”, “Мөн УДШ-ийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 464 дүгээр тогтоолд С.Т, С.Э нарын эзэмшсэн нэгж талбарын ... дугаар бүхий газар нь ... гэх хаягаар хүсэлт гаргасан газартай давхцалтай болох нь тогтоогдсон гэж дүгнэж...”, 2.2.6-д “Засаг даргын 2008 оны захирамжийн хариуцагч захиргааны байгууллагуудад болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн хувиуд нь үсгийн том багын хэмжээ нь зөрүүтэй боловч С.Т, С.Э нарт холбогдох хэсэгт агуулгын хувьд зөрүүгүй, төрийн байгууллагаас хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж илүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч талаас маргаан бүхий 218 дугаар захирамж нь хэд хэдэн хувилбараар хэрэгт авагдсан тул баримтууд болон захирамжийг нөхөж бичиж хийсэн байх магадлалтай гэж тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэжэээ. Тухайн захирамжид нөхөн бичилт хийсэн нь ойлгомжтой.

6.1. Учир нь гуравдагч этгээдүүдийн хүсэлт нь 2008 оны 6 сард гаргасан байхад 05 дугаар сарын 30-ны өдөр өөрчилж оруулсан. Энэ талаар хариуцагч байгууллагаас тайлбар, баримт хүсэхэд гаргаж өгөөгүй нь хэргийг нотлох баримтын хүрээнд үнэлж шийдвэрлээгүй.

6.2. Мөн давхцалтай эсэх талаар бид маргаагүй байхад шүүхийн өмнөх шийдвэрийг дурдаж, “Дээрхээс дүгнэвэл маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн болон шинээр эзэмшүүлсэн газрын байршил нь газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдмэл систем буюу солбилцлын нэгдсэн тогтолцоонд өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ” гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч нар нь анх 2004 онд олгосон газрыг 2008 онд хаягыг өөрчилж, яаж кадастр үүсгэж нэр усгүйгээр бүртгэсэнд маргаж байгаа. 2004 онд нөхөн олговор үүсгэсэн газар нь 2008 онд захирамжилсан газар болох нь тогтоогдохгүй байгаа. Хууль бусаар шинээр нэр утгүйгээр кадастр үүсгэсэн. 2008 онд газрын байршлыг өөрчилж хууль бусаар эзэмшүүлсэн актад маргаж байгаа. Мөн сунгах материалаар шинээр газар олгосон.

7. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.1-т “Нэгж талбарын 3030, 3020 дугаартай газрууд нь газрын кадастрын мэдээллийн санд анх 2008 оны 09 дүгээр сард бүртгэгдсэн болохыг Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газраас удаа дараа шүүхэд ирүүлсэн албан бичгүүдэд тодорхойлсон байх ба эдгээр нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмшигчийн мэдээллийг мэдээллийн санд оруулаагүй байх боловч уг дугаарууд нь гуравдагч этгээд С.Т, С.Э нарт 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээнд бичигдсэн дугааруудтай тохирч байх тул нэхэмжлэгч талын эзэмшигчийн мэдээлэлгүй газрыг бүртгэсэн нь хууль бус гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.” гэжээ.

8. 2008 онд хууль бусаар кадастраар бүртгэсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээнд бүртгэснээр хүчин төгөлдөр болохгүй. Нотлох баримтыг буруу үнэлж улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 5.3-т “Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 1/1 тоот албан бичиг нэгж талбарын ... дугаар бүхий газар нь 2009-2013 оныг хүртэлх хугацаанд нэгж талбарын ... дугаартай газартай, нэгж талбарын ... дугаартай газар нь нэгж талбарын... дугаартай бүхэлдээ давхарлан зураглагдан бүртгэгдсэн байсан гэснээс үзвэл, гуравдагч этгээдүүдийн эзэмшилд олгогдсон газруудын байршил нь 2008 оноос хойш өөрчлөгдөөгүй байх тул нэхэмжлэгч нэгж талбарын дугаарууд зөрүүтэй, өөр газарт байрлах газрыг манай газартай давхцуулж бүртгэсэн гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна” гэж дүгнээд байна. Гэтэл бид дээр дурдсанчлан 2008 оноос хойшхи газар нь хүсэлт гаргаад байгаа газартай давхцалтайд бус хууль бусаар авсны улмаас давхцаад байгаа талаар маргаж байгаа.

9. Мөн шүүхийн үндэслэх хэсгийн долоод “...маргаан шүүхээр хянагдаж байгаа тул таны хүсэлтүүдийг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгснийг хууль бус гэж үзхээргүй байна. Мөн дээрх албан бичгээр хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах гаргасан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснээс үзвэл, гуравдагч этгээдүүд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа захиргааны байгууллагаас эс үйлдэхүй тогтоогдохгүй гэж үзэх тул нэхэмжлэлийн байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэжээ. Бид гурав дахь шаардлагын хүрээнд зөвхөн захиргааны байгууллагаас өгсөн тус бичгийн хариуд гомдол гаргаагүй. Засаг даргын эс үйлдэхүйг бүхэлд нь шалгуулж, тогтоолгох, даалгахаар үндэслэлээ гаргасан байхад зөвхөн нэг бичигт үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлийг дэгсдүүлж дүгнэсэн. Эс үйлдэхүйд дүгнэлт тайлбар өгөөгүй. Захиргааны байгууллагаас тодруулж, тайлбар, баримт аваагүй.

9.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн наймд “... Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар иргэн С.Э, С.Т нэгж талбарын 3030, 2020 дугаар бүхий газруудыг эзэмшүүлэх шийдвэрлэснийг хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүйн дээрх нэгж талбарын дугаар бүхий газруудын байршил өөрчлөгдөөгүй, мөн иргэн С.Э-ийн нэр дээр эзэмших эрхтэйгээр анх бүртгэгдэн нэгж талбарын 2020 дугаар бүхий газар нь иргэн С.Э-ийн нэр дээр бүртгэгдсэн нэгж талбарын 2020 дугаар бүхий газартай давхцаж байгаа болох нь эрх бүхий этгээдээс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх тул нэгж талбарын 2020 газрыг С.Э-ийн нэр дээр 3030, 3034 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус гэж үзэхгүй, улмаар нэгж талбарыг 2020, 3030 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна” гэжээ. Мэдээж 2008 онд анх олгосон кадастр тул байршил нь өөрчлөгдөхгүй. Харин 2004 оны газар нь 2008 онд сунгах материалаар, эрх шилжүүлэх материалыг өөрчилж 2008 онд захирамжилсан. Анх кадастраа гуравдагч этгээдүүд нь өгөөгүй байхад хэрхэн тус кадастрыг тухайн газар нь дээр үүсгэсэн талаар маргаж байгаа. Гэвч уг Иргэдийн хурлын Тэргүүлчдийн тогтоол нь Сонгинохайрхан дүүргийн хороог өөрчилж 22 дугаар хороо болгосон, болохоос биш шинээр гудамж, түүний хаягыг өөрчлөөгүй байхад нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байна. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны “...Тахилт 6 дугаар гудамжинд 77, 93 гэсэн тоот хаяг байхгүй ...” талаар баталсан 188 дугаар албан бичгээр нотлогдож байна.

10. Түүнчлэн Тахилт сэтгүүлчдийн 3-5, 3-11 тоот хаягт нь Тахилтын 6-77, 6-93 тоот болон өөрчлөгдсөн тухай ямар ч тодорхойлолт бичгийн баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн гуравдагч этгээдүүдийн хүсэлт, 218-р захирамжийг өөрийг нь нотлох баримтаар үнэлж хаягт өөрчлөгдсөн гэж үзэж байгаа нь нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалаар тодорхой дурдсан байхад мөн л тогтоолыг нотлох баримтаар үнэлсэн. Шүүх газрын хаягаар бус кадастраар тогтооно гэж байгаа боловч 218 дугаар захирамжинд дурдсан нэгж талбарын ... 3030, 2020 дугаар бүхий кадастр нь хэрхэн баталгаажиж тус захирамжинд орсон нь тодорхойгүй. А.Б, С.Э нарын газар нь 218 дугаар захирамжаар С.Э, С.Т Тахилтын 6-77, 6-93 тоот болон өөрчлөгдсөн нь одоо ч хүртэл нотлогдоогүй.

10.1. Учир нь гуравдагч этгээдүүдийн хүсэлтээ өгөхдөө “Газрын харилцаа, геодози, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших ,ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 9.1-д “Нийслэл дүүргийн Засаг даргын шийдвэрээр газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 8.4-д заасан мэдэгдлийн дагуу эзэмшил,ашиглалтын газрын хил, заагийг газарт шилжүүлэх, эргэлтийн цэг тэмдэгтийг газарт бэхлэх, солбицол, өндрийг нь тодорхойлох ажлыг кадастрын зураглал үйлдэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлнэ”, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар 7.1-д “Кадастрын зураглалыг мэргэжлийн аж ахуйн нэгж , байгууллага, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэнэ” гэж тус тус заасныг зөрчиж мэргэжлийн эрх бүхий байгууллагаар кадастраа үйлдүүлж, газар эзэмших хүсэлтээ өгөөгүй.

10.2. 2004 он болон 2008 онд С.Т, А.Б нарт газар эзэмших эрх үүсэх үед гуравдагч этгээдүүд Газрын тухай хууль, журамд заасны дагуу газар эзэмших хүсэлт, тухайн газрынхаа тойм зургийг гаргаж өгөөгүй байдаг. 2008 онд С.Т-ээс газар өмчлөх хүсэлт гаргаж, А.Б-оос С.Э-д газар эзэмших эрх шилжүүлэх үед ч мөн газрын нэгж талбарын тойм зураг, кадастрын зургаа гаргаж өгөөгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захиамжийн хавсралтад нэгж талбарын 18626312372020, 18626312393030 дугааруудыг яаж тодорхойлж бичсэн нь тодорхойгүй байна. Ямар мэргэжлийн байгууллагаар, хэн хийлгэсэн нь тодорхойгүй, хаяг нь тодорхойгүй. Газрын нэгдсэн бүртэлийн мэдээллийн санд С.Э, С.Т нарын мэдээллээр бүртгэгдээгүй. 2013 онд л С.Э-ийн мэдээлэл анх бүртгэгдсэн. Одоог хүртэл С.Т-ийн мэдээлэл нь бүртгэгдээгүй болох нь Газрын харилцаа, Геодози зураг зүйн газрын удаа дараах албан бичгээр тогтоогддог.

11. Давж заалдах шатны шүүхийн даалгаврыг биелүүлээгүй, шаардлагатай баримтыг цуглуулаагүй, шүүх нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар тоот тогтоолоор “С.Т А.Б нар нь тухайн дүүргийн бүртгэлтэй эсэх, урьд нь тухайн газрын эзэмшил ашиглалтлаа байлгаж, газрын тооллогод хамрагдсан эсэх...” талаар нотлох баримт цуглуулахыг даалгасан боловч уг баримтыг тогтоох нотлох баримт цуглуулах ажиллагаа хийгээгүй.

11.1. Мөн тус магадлалд “...1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш 2008 он хүртэл С.Т, А.Б нарын газар эзэмших эрхтэй холбоотой шийдвэр гарч, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн эсэх, нэхэмжлэгч нарт газрын албанаас эзэмшүүлэх боломжтой гэсэн хариуг ямар үндэслэлээр өгсөн, нэгж талбарын 18626312372020, 18626312393030 дугаар бүртгэл хэний шийдвэрээр хэзээ орсон, мөн 2011 онд телевизээр тус газарт газар эзэмшүүлэх талаар мэдэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр маргаан бүхий актуудын хуульд нийцсэн эсэх, гуравдагч этгээдийн тухайн газрын эзэмших эрх нэхэмжлэгчийг хүсэлт гаргахаас өмнө хууль ёсоор үүссэн эсэх, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгөх”-ийг тодорхой зааж, баримт цуглуулах, эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай боловч Шүүх дээрх ямар ч баримт цуглуулж, хууль зүйн дүгнэлтэд хийгээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

11.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасны дагуу шүүх нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, нотлох баримтыг тайлбарлан бичнэ. Нэхэмжлэгч нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан газар эзэмших хүсэлттэй холбоотойгоор газар эзэмшүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаагүй байхад Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн “Нэхэмжлэгч нар тухайн байршилд газар эзэмших хүсэлт гаргасан, хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдүүдийн газартай давхцалтай талаар” гэх хэсэгт нэхэмжлэгч нар хуулийн дагуу хүсэлт гаргасан эсэхтэй холбоотой дүгнэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Энэ тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 67 дугаар тоот тогтоолын 6 дугаар хуудас, хянавал хэсэгт “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 323 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгч нар 2012 онд хүсэлт гаргахаас өмнө 2008 онд С.Э С.Т нар газарт эзэмших эрх нь үүссэн тул нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхийг даалгах үндэслэлгүй” гэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх шүүхийн шийдвэрээр /хүчин төгөлдөр болсон өмнөх шүүхийн шийдвэр/ газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2008 онд 218 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл, хаяг байршил нь нэхэмжлэгчийн маргаж байгаа газар мөн эсэх талаар дүгнээгүй ...... 04/75479, 04/75480 дугаар гэрчилгээ болон 2008 оны 218 дугаар захирамжаар С.Т,С.Э, А.Б нарт газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн талаар, хаяг байршил нь нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газраас өөр тул энэ талаар нэхэмжлэгч нар энэ эрхтэй байна” гэж тодорхой тайлбарласан байхад Анхан шатны шүүх, өмнөх Давж заалдах шатны шүүхүүдийн дүгнэлтийг нягталж үзэлгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг хүссэн гол асуудал болох захиргааны байгууллагын хууль бус шийдвэр, үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж талаар дүгнэлт өгөөгүй байна. Үүнд хууль зүйн дүгнэлт өгч, зөрчигдсөн эрхийг сэргээж хууль ёсоор газар эзэмших хүсэлт гаргасныг захиргааны байгууллагад шийдвэрлэхийг даалгахыг хүссэн шаардалагад мөн хууль зүйн дүгнэлт өгөлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

12. Мөн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 18626312372020, 18626312393030/ 1862631239034 дугаар давхарлагдан зураглагдсан байсан/ нэгж талбарын дугаар бүхий газар нь газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн мэдээлэлгүйгээр тус тус бүртгэгдсэн байсан бөгөөд 2013 оны 09 дүгээр сараас 1862631239034 нэгж талбарын дугаар бүхий 739 мкв талбайтай газар нь иргэн С.Э-н нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байдаг. С.Э-ийн нэр дээр бүртгэгдсэн огноо нь нэхэмжлэгч нарын 2012 онд тус газарт газар эзэмших хүсэлт гаргаснаас хойш байна.

12.1. Анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх ашиг нь зөрчигдөөгүй захиргааны актыг хүчингүй болгох, даалгах боломжгүй гэх байдлаар” л дүгнэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь нэхэмжлэлийн үндэслэл болохоор заасан байдаг бөгөөд энэ шалгуураас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн ашиг, сонирхлыг хамгаалсан хуулийн заалтыг зөрчсөн нь нэхэмжлэл гаргах шалтгаан болсон тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэхээр байна. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй...” гэж заасан байдаг. Маргаан бүхий захиргааны актууд нь гарсан цагаасаа эхлэн хууль ёсоор газар эзэмших эрхтэй иргэдийн үндсэн хуульд заасан дээрх эрхийг зөрчиж байна гэж үзэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч нарын хувьд 2012 онд хууль ёсоор газарт эзэмших хүсэлтээ гаргаж өгсөн өдрөөс эхлэн тус дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжинд үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/754799 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон шийдвэр, 2008 оны 218 дугаар захирамж нь нэхэмжлэгч нарын шударгаар газар эзэмших эрх олж авах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна.

12.2. Газрын тухай хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүй байгаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль ёсоор тус газарт газар эзэмших эрхтэй, хүсэлтэй иргэдийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж байдаг. С.Э С.Т нар нь газрын төлбөрөө тус газрыг эзэмшиж эхэлснээсээ хойш огт төлж байгаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчиж өнөөдрийг хүртэл газрын төлбөрөө төлөөгүй иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх тус дүүргийн Засаг даргад байсаар байхад одоог хүртэл буюу 2010 оноос хойш хүчингүй болгох арга хэмжээ авахгүй байгаа эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн үндсэн хуулиар олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэлт хууль ёсоор гаргаснаас хойш буюу 2012 оноос хойш зөрчиж байна гэж үзэж байна.

12.3. Гуравдагч этгээдүүд нь газар эзэмших эрхийг хууль бусаар авсан, газар эзэмших эрх олгосон захиргааны акт нь хүчингүй болсноор газар эзэмших эрх үүсээгүй болох нь тогтоогдож, нэхэмжлэгч нар нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байна.

13. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 97 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ба хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхилоо.

-Нэхэмжлэгч С.Л, Ц.Б нараас Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “... Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/75479, 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн дагуу С.Э нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312393034, 18626312372020 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 6-93, 6-77 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах, Нэгж талбарын 18626312393034 дугаартай газрыг С.Э-ийн нэр дээр, 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлгүйгээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг кадастрын мэдээллийн сангийн бүртгэлээс хасахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 04/75479, 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон ... Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Маргаан бүхий 87 дугаар захирамжаар Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу иргэд газраа өмчилж авахад шаардагдах бичиг баримтын бүрдлийг хангуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэлтэй, газрын тооллого бүртгэлд хамрагдсан, тодорхой шалтгааны улмаас гэрчилгээ аваагүй газар эзэмших талаар ямар нэгэн зөрчилгүй иргэдэд газар эзэмших гэрчилгээг 2 жилийн хугацаатайгаар нөхөн олгох ажлыг 2003 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулахыг дүүргийн Газрын албанд даалгаж шийдвэрлэснээр тус дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж 3-5 тоот хаягт орших 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар, 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх тухай 04/75479 дугаар гэрчилгээг А.Б-д, мөн дүүргийн 1 дүгээр хороо, Тахилт, Сэтгүүлчдийн гудамж 3-11 тоот хаягт орших 700 м.кв газрыг амины хашааны зориулалтаар, 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх 04/75480 дугаартай гэрчилгээг С.Т-д тус тус олгожээ.

2.2. Гэтэл Ц.Б, С.Л нараас Сонгинохайрхан дүүргийн газрын албанд 2012 оноос хойш газар эзэмших асуудлаар хүсэлт гаргасан нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах ерөнхий шаардлагуудыг хуульчлан тогтоосон бөгөөд 31.2-т “хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 31.3-т “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцсэнгүй.

2.3. Иргэн А.Б, С.Т нар болон С.Л, Ц.Б нараас 04/75479, 04/75480 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ гарахаас өмнө аливаа байдлаар маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд анхан шатны шүүхийн “... А.Б, С.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг хуульд заасан журмын дагуу явагдаагүй байх боловч уг үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэх дүгнэлтийг үгүйсгэхгүй. Учир нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгчээс 2011 оноос хашаалсан 2012 онд газар эзэмших тухай хүсэлтээ гаргасан нь 2004 онд олгосон гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл А.Б, С.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээг олгохоос өмнө маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ зохих журмын дагуу гаргаагүй атлаа 2004 онд олгосон 04/75479, 04/75480 гэрчилгээнүүд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн С.Э, С.Т нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох”, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар А.Б С.Э нар 04/75479 дугаар гэрчилгээтэй 700 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулж, нотариатаар баталгаажуулж, холбогдох хүсэлтээ дүүргийн Газрын албан хүргүүлсэн, мөн С.Т-ээс мөн газрын 700 м.кв газрыг өмчлөх тухай хүсэлтийг гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

3.2. Харин 2008 онд маргаан бүхий 218 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт газар олгох үед нэхэмжлэгч нар Монгол улсад байгаагүйгээс гадна, 2008 оноос өмнө маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэл зоригоо аливаа байдлаар илэрхийлсэн үйл баримт тогтоогдоогүй энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдолд дурьдсан “... 2011 оноос хойш хашаа барьж хашаалсан, 2012 онд газар эзэмших тухай хүсэлт гаргасан” нь үндэслэлтэй гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй.

3.3. Тодруулбал, газар эзэмших эрх хууль ёсоор түрүүлж 2008 онд гуравдагч этгээд нарт үүссэн, энэ тохиолдолд 2011 оноос бодитойгоор нэхэмжлэгч нарыг тухайн газарт хашаа барьж, 2012 онд хүсэлт гаргаснаар түүнийг газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэхээргүй тул 2008 онд үүссэн газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

4. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамжийн дагуу С.Э, С.Т нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, нэгж талбарын 18626312393034, 18626312372020 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 6-93, 6-77 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах шаардлагын тухайд:

4.1. Энэ магадлалын 3 дахь хэсэгт дурьдсанчлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 218 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй байгаа “эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах” шаардлагыг мөн хангах хууль зүйн үндэслэлгүй.

4.1.1. Нэхэмжлэгчийн гаргуулахыг хүсэж буй захиргааны акт нь маргаан бүхий 218 дугаар захирамжаар гуравдагч этгээд нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг хүсэж байх өгөөд хэрэв 2008 онд олгосон гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноор 2012 онд газар эзэмших хүсэлт гаргасан нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй. Тиймээс хариуцагч захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаагүйг буруутгахгүй.

4.2. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх учиртай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “… захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар …”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана” гээд 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэл гаргаж буй этгээдийн зөвхөн эрх төдийгүй хууль ёсны ашиг сонирхол хууль бус захиргааны актын улмаас зөрчигдсөн эсэхийг хянаж, зөрчигдсөн нь тогтоогдсон тохиолдолд сэргээх үүрэгтэй” гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан “... 2004 онд газар эзэмших эрхийн хугацааг 1 жил байхаар, ... 2008 он хүртэл Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээгээ сунгах хүсэлтээ гаргаж өгөөгүй, ... 2005 онд А.Б-ийн газар эзэмших эрх дуусгавар болсон, ... Засаг дарга 2008 онд 2018 дугаар захирамж гаргахдаа огт хянан шалгаагүй” гэх үндэслэлээр энэ шаардлагыг хангах боломжгүй.

4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд нийцүүлэн хариу татгалзсан нь үндэслэлтэй тул түүнийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй тул “... Тахилт 6-93, 6-77 тоотод байрлах газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг даалгах” боломжгүй юм.

5. Харин маргаан бүхий захирамжийн хавсралт болон кадастрын бичигдсэн нэгж талбарын 18626312372020 болон 18626312393030 дугаар бүхий газрын байршил өөрчлөгдөөгүй болох нь Газар зохион байгуулалт, геодези, зурагзүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2/2219 тоот албан бичигт “...нэгж талбарын 18626312372020, 18626312393034 дугаартай газар нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарч байгаад тус дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 03 дугаар тогтоолоор 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25/21 дүгээр тогтоолоор 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт болж өөрчлөгдсөн байна” гэснээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... захирамжид ямар үндэслэлээр хаягийг өөрчилж, хүсэлт гаргасан газар өөр байхад засварлаж, өөрчилсөн” гэх гомдол нотлогдоогүй, захирамжид нөхөж оруулсан зэргээр хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.

5.1. Мөн Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 464 дүгээр тогтоолд “... С.Т, С.Э нарын эзэмшсэн нэгж талбарын 18626312372020, 18626312393030 (...нэгж талбарын дугаар нь давхцалгүйгээр 18626312393034 болж өөрчлөгдсөн) дугаар бүхий газар нь нэхэмжлэгч Ц.Б-аас ...Тахилтын 6-109 тоот гэх хаягаар, С.Л-гаас ...Тахилтын 6-128 тоот гэх хаягаар эзэмших хүсэлт гаргасан газартай давхцалтай болох нь тогтоогдсон” гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын 6 дугаар гудамжны 109 тоот хашааг Ц.Б-т, 128 тоот хашааг С.Л-д гэр бүлийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснээс гадна, газрын давхцалтай эсэх талаар нэхэмжлэгчээс маргаагүй, харин анх 2004 онд олгосон газрыг 2008 онд хаягийг өөрчилж, яаж кадастр үүсгэж нэр усгүйгээр бүртгэсэнд маргаж байх бөгөөд маргаан бүхий 218 дугаар захирамжаар гуравдагч этгээдүүдэд шилжүүлсэн болон шинээр эзэмшүүлсэн газрын байршил нь газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн систем буюу солбилцлын нэгдсэн тогтолцоонд өөрчлөгдөөгүй байх тул нэгж талбарын 18626312372020, 18626312393034 дугаартай газрыг газар эзэмшигчийн бүртгэлийн үйлдлийг хууль бус болохыг тогтоох болон, кадастрын мэдээллийн сангаас хасах хууль зүйн үндэслэлгүй.

5.2. Өөрөөр хэлбэл 2008 оноос өмнөх хугацаанд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар С.Т-ийн хүсэлтийг үндэслэн нэгж талбарын 18626312372020 бүхий газрыг эзэмшүүлсэн нь хүсэлт гаргасан газар бусдын газартай давхцаагүй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй тул нэгж талбарын 18626312393030 дугаар бүхий газрыг С.Э-д шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй.

5.3. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар, гуравдагч этгээд С.Т, С.Э нар нь маргаан бүхий газруудыг өөрсдийн эзэмшилдээ авснаас хойш тухайн газарт оршин сууж, амьдарч байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй байх бөгөөд Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигчийн газрын төлбөрийг төлж байсан нь тогтоогдохгүй байна. Гэвч энэ үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагаас С.Т, С.Э нарт олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хэмжээгээ хэрэгжүүлээгүйг хууль бус гэж үзэх боломжгүй.

5.4. Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж маргаан бүхий газрыг 2011 оноос хашаалж амьдарсан атлаа уг газрыг эзэмших эрхийг хүчингүй болгохгүй байгаа нь хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргаагүйд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй. Тиймээс дүүргийн Засаг даргын 2003 оны 87 дугаар захирамжийг үндэслэн 2004 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 04/75479, 04/75480 дугаартай газар эзэмших гэрчилгээг А.Б, С.Т нарт олгосон үйлдэл болон мөн Засаг даргын 2008 оны 218 дугаар захирамжаар маргаан бүхий газруудыг гуравдагч этгээдүүд шилжүүлсэн болон шинээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүйгээс уг шийдвэрүүдийг хууль бус гэж үзэхээргүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг өөрчлөх болон хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  .

 

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН