Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 684

 

2020         08          19                                   2020/ШЦТ/684

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

нарийн бичгийн дарга Б.Номинзул,

улсын яллагч С.Солонго,

хохирогч: Г.Должинсүрэн, Л.Пүрэвжав, Б.Бадамцэцэг, Э.Ариунболд,  Ц.Энхтуяа, П.Мөнхтөр, Ч.Буяндэлгэр, С.Заяа,

гэрч Б.Урангоо, А.Амартуяа

шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Х.Ө -д холбогдох эрүүгийн 1811 0254 20819 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, Цагаан чоно харуул хамгаалалтын албаны захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Налайх дүүрэг, Уурхайчин 1 дүгээр хороо 22-17 тоотод оршин суудаг гэх, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 44/6 дугаар байр 37 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй,

2011 оны 04 дүгээр сарын 14-ий өдөр Багахангай, Налайх дүүргийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жил 6 сар хорих ял оногдуулж уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2013 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 559 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар оршин суух газар, ажлаа өөрчилөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлсэн,  Б овогт  овогтой Х.Ө

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Ө нь ганцаараа:

2018 оны 06 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Должинсүрэнд "Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Худалдаа хөгжлийн банкны 425005152 тоот дансаар 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны хугацаанд хохирогч И.Энх-Урсгалаас Солонгос улсын виза гаргуулна гэж хуурч, зохиомол  байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулжТөв аймгийн 3. и сумын нутаг дэвсгэрээс Б.Цэцэгдэлгэрээр дамжуулан бэлнээр 300 "С төгрөг,“Хаан банкны ”5035506500” тоот дансанд 3.500.000 төгрөг шилжүүлснийг авч нийт 3.800.000 төгрөг залилсан,

Хохирогч О.Одмаад Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөг авч нийт 4.500.000 төгрөг залилсан,

Хохирогч С.Заяад Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 5247065030 тоот дансанд 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан

Хохирогч Д.Эрдэнэчимэгт Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Б.Цэцэгдэлгэрээр дамжуулан 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг Хаан банкны 5035281994 дугаартай дансаар, 2018 оны 03 дугаар сарын 05- ны өдөр 3.300.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.700.000 төгрөгийг Хаан банкны 5035506500 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 5.300.000 төгрөг залилсан

Хохирогч Л.Гантулгад Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Ч.Буяндэлгэрт Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч А.Уранчимэгт Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөг авч нийт 4.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Л.Байгалмаад Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Л.Пүрэвжавт Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Б.Отгонсүхэд Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Д.Эрдэнэчулуунд Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Э.Ариунболдод Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгделд оруулж 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.000.000 төгрөг залилсан,

Хохирогч О.Нинжбадгарт Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Б.Бадамцэцэгт Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Н.Болд-Эрдэнэд Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч П.Мөнхтөрд Солонгос улсын виза гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг залилсан,

Хохирогч Ц.Энхтуяад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ олж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 20 дугар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд нийт 4.480.000 төгрөг залилж бусдад нийт 105.080.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.. /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Надад залилах санаа байгаагүй. Би ямар ч хүнээс мөнгө аваагүй. Хохирогч нар ихэнхи нь худал мэдүүлэг өгсөн байсан. ...Дөлгөөн нь Солонгос улсын иргэн учраас батлан даалтаар хүн гаргаж байсан. Би виз гаргаж өгнө. Би 6 настайгаасаа Солонгос улсад амьдарсан учраас Монголоор сайн ярьж чадахгүй байна. Ингээд яриад өгөөч, ийм учиртай байгаа юм гэж надаар дамжуулж ярьдаг байсан. ...Миний дансанд орсон мөнгийг Найман шарга дээр воноор солиулаад дансаар явуулахаар шимтгэл авна гээд Дөлгөөнтэй хамт хүмүүст өгч явуулдаг байсан. Заяа хохирогчоос авсан гэх 10.000.000 төгрөг орсон данс нь миний данс биш ...Олон хүн залгаж виз гаргуулмаар байна гэж байсан. Тэгээд би Дөлгөөнд эхний хүмүүсийн визийг гаргаж өгөөгүй байж дахин хүнээс мөнгө авч яах юм бэ гээд болиулдаг байсан ...Дөлгөөн гадаад улсын иргэншилтэй учраас заавал Монгол улсын  иргэн байх ёстой гээд би гэрээ хийж байсан. Виз гаргуулахтай холбоотойгоор гэрээ хийж болохгүй учраас зээлийн гэрээ хийж байсан” гэв.

Хохирогч Г.Должинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сард фэйсбүүкээр зарыг нь хараад Х.Ө-тай Хороололд уулзахад би өөрөө виз гаргадаг. Өмнө нь Солонгос улсад ажиллаж байсан. Ажилд зуучилж өгнө гэж хэлж байсан. Тухайн үед надад Солонгос улсад ажиллах ямар нэгэн сонирхол байгаагүй. Манай ээж Солонгос улсад хагалгаанд орох гэж байсан учраас яаралтай виз гаргуулах хэрэгтэй байсан. 10.000.000 төгрөг гэхэд нь надад мөнгө байгаагүй учраас би эргээд холбогдоно гээд явсан. Дараа нь дахин уулзаад 10.000.000 төгрөгөөр 2 хүний виз гаргаж өгнө гээд тохиролцоод 8 шарга дээр нотариат орсон. Тэр үед манай найз охин гээд Дөлгөөнтэй хамт ирсэн. 2 удаа Дөлгөөнийг дагуулж ирсэн ч Дөлгөөн огт юм ярьж байгаагүй. Нэг удаад нь Дөлгөөн согтуу байсан. Дөлгөөн мөнгө авах үед хамт ирсэн. Х.Ө иргэний үнэмлэх байхгүй гээд гадаад пасспортоороо гэрээ хийсэн. 10.000.000 төгрөг өгснөөс 7.500.000 төгрөгийг буцаан авсан байгаа. 2.500.000 төгрөгийн үлдэгдэл авах ёстой” гэв.

Хохирогч Л.Пүрэвжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн хамаатны дүү Б.Отгонсүхтэй хамт Х.Ө-тай очиж уулзаж байсан. Б.Отгонсүх их мундаг залуу гэж байсан. Би 2005-2009 онд Солонгос улсад гэрээгээр ажиллаж амьдарч байсан. Манай гэр бүлийн хүмүүс Солонгос улсад байдаг учраас би араас нь явж амьдралаа дээшлүүлэх бодолтой байсан. Миний гадаад пасспорт, иргэний үнэмлэхийг авсан. Юу болсон талаар дараа нь асуухад би элчин сайдтай явж байна гэж нэг удаа ярьж байсан. Тэр үедээ 100.000-200.000 төгрөг нэмээд өгчих гэхэд нь ах нь чамд амьдралаа өгчихсөн өөр мөнгө байхгүй гээд өгөөгүй. Дараа нь 08 дугаар сард ажилд орох гэхэд иргэний үнэмлэх хэрэг болоод араас нь хөөцөлдөж эхэлсэн. Гэрийг нь мэддэг хүн олоод Б.Отгонсүхтэй хамт гэрт нь очсон. Тэгээд ээжтэй нь очиж уулзаж байгаад бичиг баримтныхаа сургийг олсон. 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүлээж байгаад иргэний үнэмлэхээ авсан. Шүүх, цагдаагийн байгууллагаар яваад 2 жил болж байна. Би 5.000.000 төгрөг өгсөн. Б.Отгонсүх мөн 5.000.000 төгрөг өгсөн. Хохирлоо гаргуулмаар байна” гэв.

Хохирогч Б.Бадамцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай охин Солонгос улсад суралцдаг. Тухайн үед манай охин Солонгос улсын сайтнаас Х.Ө-н хаягтай Солонгос улсад 2 жилийн хугацаатай ажлын виз гаргаж өгнө гэсэн зар байна та сонирхоод үзэх үү гэж хэлж байсан. Би гар утсаар яриад хүүтэйгээ хамт очоод уулзахад Х.Ө би хүн залилан гэж байхгүй, худлаа яриагүй. Манай ах хүнд залилуулж байсан учраас би зовлонг нь мэднэ. 21 хоногийн дараа виз гарна гээд би урьдчилгаа 2.000.000 билүү 3.000.000 төгрөг өгсөн. 2-3 хоногийн дараа мөнгөө цэгцлээд чамд өгнө гэж хэлээд мөнгөө өгөхдөө нотариат дээр мөнгийг нь тоолуулаад өгсөн. Би тухайн үедээ бичиг баримтгүй байсан учраас манай хүү баталгаажуулсан. Тэгээд Зээлийн гэрээ гээд гараад ирэхээр нь зээлийн гэрээ гэдэг нь надад таалагдахгүй байна гэхэд виз гэсэн зүйл нотариат дээр бичиж болохгүй учраас ингэж гарна гэж хэлж байсан. Гэрээ нь дээр байсан хаягийг нь харахад манай нутаг дэвсгэрт амьдардаг хүүхэд байхаар нь би танай гэр манай ажил ойрхон юм байна гэхэд манайх тэндээсээ нүүчихсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь чи яагаад тодорхой бус хаягаар гэрээ хийж байгаа юм бэ гэхэд намайг гэр рүүгээ дагуулж яваад амьдардаг газраа харуулсан. Энэ байранд манайх нүүж ороод удаагүй байгаа учраас шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, хаягаа солиулж чадаагүй байгаа гэж хэлж байсан. Би Х.Өгийн гэрийг ганцаараа мэдэж байсан. Нотариатаар баталгаажуулаад мөнгө авахдаа Х.Ө ганцаараа ирсэн. Би Дөлгөөний талаар сүүлд хүмүүсээс мэдсэн. Би нотариат дээр Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргахад 5.000.000 төгрөг бэлнээр авав. Гараагүй тохиолдолд мөнгийг буцааж өгнө гэж Х.Өгаар өөрөөр нь бичүүлсэн. Эх хувь надад байгаа. 07 дугаар сард лагер дээр байхад явуулах Солонгос хүмүүс маань ирсэн би газар үзүүлж байна та бензины мөнгө өгөөч гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би за больё мөнгөө буцаагаад авья гэж хэлээд араас нь ярьж байгаад 900.000 төгрөгөөр 2 удаа мөнгө авсан. Үлдэгдэл мөнгөө хэзээ авах вэ гэхэд эгчээ би очиж байгаад зохицуулна гэж хэлсний дараа хүү маань ээжээ энэ залилан болчих шиг боллоо ийм залилан гадуур их байгаа талаар хэлээд би цагдаад өргөдөл бичиж өгсөн. Би 5.000.000 төгрөг өгснөөс 1.800.000 төгрөг буцаан авсан” гэв.

Хохирогч Э.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр А.Амартуяатай буюу Ами гэх охинтой анх ярьсан. Амитай гар утсаар ярьж байхад 3 сарын виз гаргана, жилээр гаргахгүй гэж байсан. Би Х.Ө-н гар утасны дугаарыг асуугаад энэ хүн ямар бол гэж асуухад наад хүн чинь найдвартай, манай элчингээр хамаатан нь байдаг гэсэн. Наад хүндээ өгчих гэж байсан учраас би Х.Ө-тай холбоо барьсан. 05 дугаар сарын 16-ны өдөр Х.Ө-тай уулзаж, Бат-Одын Урангоо гэх хүний данс өгсөн. Өөрийнх нь дансыг асуухад надад данс байхгүй гээд элчингийнхээ хүнтэй ярьчихлаа гээд Бат-Одын Урангоо гэх хүний данс руу 7.000.000 төгрөг хийсэн. Виз гарахгүй тохиолдолд мөнгийг 100 хувь буцааж өгнө гэж нотариат дээр бичиж өгсөн. Ами гэх охинтой хамсаатан гэж би бодож байна. Ами элчинд ажилладаг гэж хэлсэн ч ажилладаггүй байсан. Х.Ө-н хамаатны хүн элчин сайдын яаманд ажилладаг гэж надад итгүүлж байсан. Би нэг ч төгрөг буцааж аваагүй байгаа” гэв.

Хохирогч Ц.Энхтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Цэцэрлэгт хүрээлэнд түргэн үйлчилгээний цэг өгнө гэж 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нийт 4.480.000 төгрөг надаас авсан. Бэлэн мөнгө авахдаа намайг гар утсаа авахгүй болохоор өөрөө миний ажиллуулдаг түргэн үйлчилгээний цэг дээр ирж бэлэн мөнгө авсан. Гэтэл намайг танихгүй гэж хэлж байна. Хохирол төлөөгүй байгаа” гэв.

Хохирогч П.Мөнхтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Х.Өтай гар утсаар холбогдож маргааш нь Тедигийн урд уулзъя гэж тохирсон. 3-5 жилийн хугацаанд виз гаргаж өгнө гээд бэлнээр 5.000.000 төгрөг авсан. Би тухайн үед дүүтэйгээ хамт явж байсан. Тэгээд нотариатаар ороод дүүтэйгээ хамт гэрээ байгуулах гэхэд виз гаргаж өгнө гэж гэрээ хийхгүй учраас зээлийн гэрээ хийнэ гэсэн. Манай дүү Х.Өтай хамт явж байсан охины энэ охин дуулдаг гэж хэлж байсан. 05 дугаар сарын 15-ны өдөр хамгийн сүүлийн хугацаа гэсэн учраас холбоо барихад утас нь болохгүй байсан. 2018 оны 12 дугаар сард цагдаа дээр дахин уулзсан. Хохирлоо барагдуулаагүй байгаа” гэв.

Хохирогч Ч.Буяндэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 17-ны  өдөр фэйсбүүкт байсан виз гаргаж өгнө гэсэн зарыг хараад ярихад Х.Ө биеэрээ ирж уулз гэж байсан. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр охинтойгоо хамт Х.Өтай уулзсан. Тэр үед би луйварчин биш. Би бол найдвартай хүн. Би Дөлгөөнтэй гэрлэх гэж байгаа. Таны виз гарахгүй бол байршуулсан мөнгийг нь буцаагаад өгнө гэсэн. Би дараа яръя гээд тухайн үедээ явсан. Та алтан боломж алдах гэж байна. Би материалуудаа өгөх гэж байна гэхээр нь би охинтойгоо очиж мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед би 09 дүгээр сарын 10-ны өдөр хуримаа хийнэ та бэлэн байгаарай гэж надад хэлсэн. Би 09 дүгээр сарын 01-ний өдөр залгахад ээж нь гар утсыг нь авсан. Тэгээд асуухад ээж нь ямар виз вэ? Манай хүү хөдөө аялаж байгаа гэж хэлсэн. Түр байж бай гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа ярихад ээж нь Х.Өгийн эхний гаргасан хүмүүс нь харлачихсан болохоор виз нь гарахгүй байгаа юм байна, та хүлээж бай гэсэн. Тэгээд хүлээгээд болохгүй байхаар нь би ээжээс нь очиж бичиг баримтаа авсан. Тэр үед ээж нь чи хүлээж байгаарай, цагдаад битгий өгөөрэй. 2-3 сар хүлээх юм бол байраа зараад хохирол төлнө гэж хэлсэн. Тэгээд би хүлээхгүй цагдаад өргөдөл өгсөн. Би 5.000.000 төгрөг өгсөн. Хохирлоо барагдуулаагүй байгаа” гэв.

Хохирогч С.Заяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүкээр зар хараад Х.Өтай Баянмонгол хороололд уулзсан. Хуучин хувцасны үйлдвэрт ажилчин явуулна. 2 жилийн хугацаатай виз гаргаж өгнө гэж байсан. Дөлгөөний Солонгос аав нь Солонгос улсын элчинд таньдаг хүнтэй. Тэр хүн нь ирчихсэн байгаа гэж ярьж байсан. Удахгүй Дүнжингаравт хадам эгч, хадам дүүгийн хамт очиж гэрээ хийж, мөнгөө өгсөн. 07 дугаар сарын сүүлээр залилуулснаа мэдсэн. 10.000.000 төгрөг өгснөөс хэдэн төгрөгийг буцаан авсан талаар би сайн мэдэхгүй байна. Хадам эгчтэйгээ сүүлд холбоо барихад 4.000.000 төгрөг өгсөн гэж байсан” гэв.

Гэрч А.Амартуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...дөрвөн удаа шүүх, цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Сүүлд шүүх хурлын дараа өвөл нэг удаа мэдүүлэг өгсөн. ...Би нялх хүүхэдтэй учраас очиж мэдүүлэг өгөх боломжгүй байгаагаа хэлэхэд гэрийн гадаа ирээд машинд суулгаж байгаад асуулт асуугаад гарын үсэг зур гэхээр нь зурсан. ...Э.Ариунболдтой, гар утсаар ярьсан. Над руу залгаад мульти виз гаргуулах талаар асуухаар нь би Дөлгөөн рүү залгаад чи виз гаргаж өгч байгаа юм уу гэхэд тийм ээ, найзынхаа дугаарыг өгчихгүй юу гэхээр нь би Дөлгөөний дугаарыг нь өгсөн. ...Надад хамаатны хүн маань зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсэн. Тэр үед визний талаар мэдээгүй байсан. Монгол улсад Дөлгөөнийг ирсэн хойно визний талаар мэдсэн. ....Дөлгөөн манай нөхрийн картыг ашиглахаар авдаг байсан. Би мэдүүлэгтээ тийм зүйл хэлээгүй. Мэдүүлэг чинь ийм байна гээд над руу Х.Ө зургийг нь явуулахаар нь би ийм мэдүүлэг өгөөгүй гээд байцаагч руугаа холбоо бариад хэлэхэд та прокурор дээрээ очоод хэрэгтэйгээ танилцаад үз гэж байсан. ...Цагдаагийн байгууллагаас ярихаар нь шалгахад 5.000.000 төгрөг орсон байсан. Би Дөлгөөнд картаа өгсөн байсан учраас Дөлгөөн өөрөө ашигласан байх. Би Дөлгөөн гэж хэлж мэдүүлэг өгсөн ч мөрдөгч Х.Ө болгоод өөрчлөөд бичсэн байсан. ...2019 оны зун байсан байх. Миний машиныг цагдаа зогсоож хурааснаас хойш би энэ хэргийн талаар мэдсэн. Анх холбогдсоноос хойш сарын дараа залилуулсан гээд Э.Ариунболд ахыг ярьснаас хойш би мэдсэн. ....Албан ёсоор байгууллага нээж байгаа гэсэн ч тийм биш байсан. Өөрөө Монгол залуутай гэрлэж байгаа нөгөө залуугаа Солонгос улс руу авч явна гээд хүнээс мөнгө авсан байсныг би найзаасаа мэдсэн. Нөгөө залуутайгаа одоо ч гэсэн гэрлэлтийн баталгаатай. ...Дөлгөөн Солонгос улсын иргэн учраас хүн батлан даагаад авч явах эрхтэй. Гэрлэж байгаа хүн, хамаатнууд гээд 1-10 хүнийг өөрийн нэр дээр урих боломжтой. Анх харьцаж байгаад дотно болсны дараа надад Солонгос улсад байдаг Зулаа гэх найзтайгаа албан ёсоор виз мэдүүлдэг газар нээж байгаа гэж хэлж байсан” гэв.

Гэрч Б.Урангоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цагдаагийн байгууллага дээр мэдүүлэг өгөхөд миний дансыг өөрийн гар утас нь дээрээ шүүсэн. Тэр үед 7.000.000 төгрөг орсон байсан. Дөлгөөнд карт байсан бүх мөнгийг авсан байх. ...Х.Ө Дөлгөөний найз залуу гэж мэддэг байсан. Би мэдүүлэг өгөхдөө Дөлгөөний талаар хэлсэн. Миний өгсөн мэдүүлэг өөр болсон талаар би 1 сарын өмнө мэдсэн. Х.Ө над руу яагаад худал мэдүүлэг өгсөн юм бэ гээд зураг явуулахаар нь уншихад Дөлгөөнийг Х.Ө гээд биччихсэн байсан болохоор би шүүх хуралд ирж байна. ...дансаа Дөлгөөнд өгсөн. Солонгос улсаас ирээд удаагүй байсан учраас карт байхгүй гээд би дансаа өгөөд мөнгө гаргуулж авах бол хэрэглэ гээд картаа өгсөн. ...7.000.000 төгрөг болон 5.000.000 төгрөг таны данс руу орсон байсан. ...Би дараа нь өгсөн мэдүүлгээ уншаад өөр байхаар нь  гайхсан. Би анх удаа мэдүүлэг өгч байгаа учраас уншиж болдог гэж мэдээгүй. Уншиж танилц гэсэн бол би унших байсан. Дөлгөөн гэж хэлсэн ч Х.Ө гээд бичсэн байсан. Х.Ө надаас карт аваагүй. Гадаадаас ирээд удаагүй учраас би картаа өгсөн гэж байгаа. Дөлгөөн гадаадаас ирээд удаагүй байсан болохоор би картаа өгсөн” гэв.

Хавтаст хэргээс дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллүүд:

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх хохирогч Г.Должинсүрэнгийн гомдол /1-р хавтаст хэргийн 13-р хуудас/, С.Азжаргалаас Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл  /2-р хавтаст хэргийн 96-р хуудас/, Хохирогч Д.Эрдэнэчимэгийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 127-р хуудас/, Хохирогч Л.Гантулгын Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 165-р хуудас/, Б.Нарангэрэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /2-р хавтаст хэргийн 192-р хуудас/, Хохирогч А.Уранчимэгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /2-р хавтаст хэргийн 217-р хуудас/, Хохирогч Л.Байгалмаагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /2-р хавтаст хэргийн 236-р хуудас/, Хохирогч Л.Пүрэвжаваас Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 21-р хуудас/, Хохирогч Б.Отгонсүхээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 21-р хуудас/, Хохирогч Э.Ариунболд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 80-р хуудас/, Хохирогч О.Нинжбадгараас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 121-р хуудас/, Хохирогч Б.Бадамцэцэгээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 144-145-р хуудас/, Хохирогч О.Одмаагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /2-р хавтаст хэргийн 77-р хуудас/, Хохирогч Н.Болд-Эрдэнийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /3-р хавтаст хэргийн 242-р хуудас/, Хохирогч П.Мөнхтөрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /3-р хавтаст хэргийн 54-р хуудас/, Хохирогч И.Энх-Урсгалаас Төв аймгийн цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 29-р хуудас/, Хохирогч Д.Эрдэнэчулуунаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 80-р хуудас/

Хохирогч нарын мэдүүлэг:

Хохирогч Г.Должинсүрэнгийн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17-18-р хуудас/, С.Заяагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 99-100-р хуудас/, Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 131-132, 133, 5-р хавтаст хэргийн 129-р хуудас/, Л.Гантулгын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 167-168, 169-р хуудас/,  Ч.Буяндэлгэрийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 194-195, 196-р хуудас/, А.Уранчимэгийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 219-221-р хуудас/,  Л.Байгалмаагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 239-241-р хуудас, 4-р хавтаст хэргийн 67-р хуудас/, Л.Пүрэвжавын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 25-26, 27-28-р хуудас/,  Б.Отгонсүхийн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 30-31-р хуудас/,  Э.Ариунболдын мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 101, 5-р хавтаст хэргийн 185-р хуудас/,   О.Нинжбадгарын мэдүүлэг  /3-р хавтаст хэргийн 124-126, 5-р хавтаст хэргийн 182-р хуудас/,  Б.Бадамцэцэгийн мэдүүлэг  /3-р хавтаст хэргийн 148-150-р хуудас, 3-р хавтаст хэргийн 151-153-р хуудас, 4-р хавтаст хэргийн 66-р хуудас/, О.Одмаагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 79-80-р хуудас/,  Н.Болд-Эрдэнийн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 250, 4-р хавтаст хэргийн 1-2-р хуудас, 5-р хавтаст хэргийн 123-р хуудас/,  П.Мөнхтөрийн мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 57-р хуудас/, Д.Эрдэнэчулууны мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 82-р хуудас/, И.Энх-Урсгалын мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 34-35-р хуудас/, Ц.Энхтуяагын мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 114-р хуудас/

Гэрчүүдийн мэдүүлэг:

Гэрч Б.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг  /2-р хавтаст хэргийн 134-135, 136-137, 5-р хавтаст хэргийн 192-р хуудас/, Г.Гэрэлт-Одын мэдүүлэг  /5-р хавтаст хэргийн 131-р хуудас/, Ц.Уранчимэгийн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 132-133-р хуудас/,  А.Нарангэрэлийн мэдүүлэг  /2-р хавтаст хэргийн 197-198-р хуудас/,  Б.Золзаяагийн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 244-р хуудас/, Б.Урангоогийн мэдүүлэг  /5-р хавтаст хэргийн 193-р хуудас/, А.Амартуяагийн мэдүүлэг  /3-р хавтаст хэргийн 175, 5-р хавтаст хэргийн 186-187-р хуудас/, Б.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг  /2-р хавтаст хэргийн 36-37-р хуудас/, Ц.Уранчимэгийн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 132-133-р хуудас/, М.Нармандахын  мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 85-86-р хуудас/,  Э.Одончимэгийн мэдүүлэг  /5-р хавтаст хэргийн 130, 183-р хуудас/  М.Наранхүүгийн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 134-р хуудас/, Я.Амарсайханы мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 38-р хуудас/

Иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг:

Иргэний нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн  мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 125-р хуудас/

Санхүүгийн баримтууд:

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Г.Должинсүрэн, Х.Ө нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар, Г.Должинсүрэнгийн Хаан банк дахь төгрөгийн 5029811681 тоот депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 230-232-р хуудас/, С.Азжаргал, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр 30-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 103-р хуудас/, С.Азжаргалын Хаан банк дахь 5003861358 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /2-р хавтаст хэргийн 104-р хуудас/,     Хаан банк дахь Д.Эрдэнэчимэгийн төгрөгийн 5721622675 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 138-р хуудас/, Хаан банк дахь Э.Мөнхбатын 5064085203 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 139-140-р хуудас/, Хаан банк дахь Б.Цэцэгдэлгэрийн 5035506500 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 142-143-р хуудас/, Хаан банк дахь Э.Даажамбын 5247065030 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 149-150-р хуудас/, Л.Гантулга, Х.Ө нарын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 178-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт “2018 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Х.Өгийн Худалдаа хөгжлийн банк дахь 425005152 дугаарын дансанд Л.Гантулгаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлэгийн маягт /2-р хавтаст хэргийн 179-р хуудас/, Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орлогын ордер  /2-р хавтаст хэргийн 203-р хуудас/, Худалдаа хөгжлийн банк дахь Х.Ө-н 425005152 дугаарын дансанд А.Уранчимэгээс 500.000 төгрөг шилжүүлсэн Капитал банкны 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлэгийн маягт /2-р хавтаст хэргийн 228-р хуудас/, А.Уранчимэг, Х.Ө нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 229-р хуудас/,  Л.Байгалмаа, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 249-р хуудас/, Худалдаа хөгжлийн банк дахь Х.Өгийн 425005152 тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн маягт /2р хавтаст хэргийн 250-р хуудас/, Л.Пүрэвжав, Х.Ө нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 5.000.000 төгрөг зээлэх тухай зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 43, 44-р хуудас/ Б.Отгонсүх, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, Б.Отгонсүхээс Х.Ө-д 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 45, 46-р хуудас/, Хаан банк дахь Б.Урангоогийн эзэмшлийн 5071246479 дугаар данс руу Э.Ариунболдоос 7.000.000 төгрөг шилжүүлсэн талаар АТМ-н баримт /3-р хавтаст хэргийн 107-р хуудас/, Хаан банкны 5071246479 дугаар Бат-Одын Урангоогийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 110-111, 5-р хавтаст хэргийн 196-203-р хуудас/,  Н.Бат-Эрдэнэ, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /3-р хавтаст хэргийн 243-р хуудас/, Хаан банк дахь Н.Болд-Эрдэнийн 5062042942 дугаар депозит дансны хуулга /3-р хавтаст хэргийн 246-247-р хуудас/, П.Мөнхтөр, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5.000.000 төгрөгийн Зээлийн гэрээний хуулбар /4-р хавтаст хэргийн 55-р хуудас/, Ц.Уранчимэгийн Хаан банк дахь 5035281994  дугаар депозит дансны хуулга /5-р хавтаст хэргийн 127-128-р хуудас/,  И.Энх-Урсгалын Хаан банк дахь 5722020792 дугаар депозит дансны хуулга /2-р хавтаст хэргийн 50-52-р хуудас/, Б.Цэцэгдэлгэрийн Хаан банкны 5035506500 дугаар депозит дансны хуулга /2-р хавтаст хэргийн 53-55-р хуудас/,  Хаан банк дахь Я.Амарсайханы 5071356447 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /2-р хавтаст хэргийн 151-р хуудас/, Д.Эрдэнэчулуун, Х.Ө нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 5.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ /3-р хавтаст хэргийн 91-р хуудас/, М.Наранхүүгийн Хаан банк дахь төгрөгийн 5749316961 тоот дансны хуулга /5-р хавтаст хэргийн 138-146-р хуудас/ А.Ганбаатарын Хаан банк дахь төгрөгийн 5027666441 тоот дансны хуулга /5-р хавтаст хэргийн 147-150-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө-н мэдүүлгүүд:

Х.Ө-н мэдүүлэг 1-р хавтаст хэргийн 49-50-р хуудас, 2-р хавтаст хэргийн 117-р хуудас, 2-р хавтаст хэргийн 175-176-р хуудас, 2-р хавтаст хэргийн 171-р хуудас, 3-р хавтаст хэргийн 38-39-р хуудас, 3-р хавтаст хэргийн 35-36-р хуудас, 3-р хавтаст хэргийн 38-39-р хуудас, 3-р хавтаст хэргийн 35-36-р хуудас, 3-р хавтаст хэргийн 135-р хуудас, 3-р хавтаст хэргийн 159-160-р хуудас

Мөрдөн шалгах ажиллагааны үеийн тэмдэглэл, бусад баримтууд:

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 169-р хуудас/, Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл  /5-р хавтаст хэргийн 217, 210, 220-р хуудас -р хуудас/

Хохирогч Э.Ариунболдын Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан ирүүлсэн хүсэлт  /6-р хавтаст хэргийн 82-р хуудас/,  Хохирогч Н.Болд-Эрдэнийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан ирүүлсэн хүсэлт  /6-р хавтаст хэргийн 81-р хуудас/, Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №2-5а/13583 албан тоот хавсралтын хамт “...Дөлгөөн буюу Ан Жи Хёон нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Буянт-Ухаа агаарын боомтоор Монгол Улсын хилээр гадагш гарсан” тухай лавлагаа /1-р хавтаст хэргийн 105-106-р хуудас/, Юнител ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №05-01/6667 тоот албан бичиг “...УД94053010 регистерийн дугаартай иргэний нэр дээр 80115795 дугаар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс бүртгэлтэй байна” /1-р хавтаст хэргийн 110-р хуудас/, Скайтел ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №04/6880 тоот албан бичиг “...90752575 дугаарын эзэмшигч нь Санжаагийн Мөнхгэрэл” /1-р хавтаст хэргийн 110-р хуудас/, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хавтаст хэргийн 118-119-р хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11ж/4916 тоот “...Х.Өг олж тогтоон 2020 оны 8 дугаар сарын 01-ны өдөр ШШГЕГ-ийн харьяа хорих 461-р ангид хорьсон болохыг үүгээд мэдэгдэж байна” /6-р хавтаст хэргийн 90-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө-н хувийн байдалтай холбоотой баримтууд:

Шүүгдэгч Х.Ө-н иргэний үнэмлэхний лавлагаа /5-р хавтаст хэргийн 19-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хавтаст хэргийн 20-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн Дугаа 64 шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 58-60-р хуудас/, Багахангай, Налайх дүүргийн 2011 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Дугаар 41 шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 61-64-р хуудас/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 559 шийтгэх тогтоол /1-р хавтаст хэргийн 66-70-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.Ө нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд БНСУ-ын виз гаргуулж өгнө гэж хохирогч Г.Должинсүрэн, И.Энх-Урсгал, О.Одмаа, С.Заяа, Д.Эрдэнэчимэг, Л.Гантулга, Ч.Буяндэлгэр, А.Уранчимэг, Л.Байгалмаа, Л.Пүрэвжав, Б.Отгонсүх, Х.Эрдэнэчулуун, Э.Ариунболд, О.Нинжбадгар, Б.Бадамцэцэг, Н.Болд-Эрдэнэ, П.Мөнхтөр нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн хохирогч Ц.Энхтуяад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ олж өгнө гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Х.Ө нь ганцаараа:

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Должинсүрэнд "БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө болох 10.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 425005152 тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоно. Үүнд:

Хохирогч Г.Должинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Юниверс бэстсонг нэвтрүүлэгт оролцож байсан Дөлгөөн гэх эмэгтэйн фэйж хуудсанд Солонгос улсын виз гаргана гэсэн пост байсан гэдгийг би найзаасаа сонсоод чатаар Дөлгөөн гэж эмэгтэйтэй холбогдоод “Солонгос улсын виз гаргадаг юм уу” гэсэн чинь Дөлгөөн нь “миний найз залуутай холбогдоорой гээд 80115795 гэсэн утасны дугаар өгөхөөр нь тэр утасруу нь залгаж байгаад 2018 оны 5 дугаар сарын сүүлээр Х.Ө, Дөлгөөн нартай Замын цагдаагийн хажууд байдаг. Home Plaza дээр очиж уулзсан чинь Солонгос улс руу цаад талын хугацаа гэхэд 1 сарын дотор гаргана, 1 хүний визийг 8.500.000 төгрөгөөр гаргана гэхээр нь би “үеэл Чимэдцэеэтэй явах гэж байгаа юм гэсэн чинь 2 хүн болох урьдчилгаа 5, 5 сая буюу 10.000.000 төгрөг өгөх хэрэгтэй виз гарсны дараа үлдэгдэл 1 хүний 3.500.000 төгрөгийг авна ямар ч татгалзсан хариу гэж байхгүй бөгөөд бүүр болохгүй бол 3 сарын виз гаргачихна, 3 жилийн мульт виз гаргаж өгнө гэсэн. Би учир шалтгаанаа хэлсэн бөгөөд би өмнө нь 3 сарын визэнд ороод татгалзсагдчихсан гэдгээ хэлсэн чинь “асуудал байхгүй 3 сарын виз сүүлийн үед татгалзсан хариу өгөөд байгаа болохоор 3 жилиин мульт визийг гаргаад өгнө, үнэ нь арай өндөр байдаг юм гээд 1 хүнийг 8,500,000 төгрөгөөр гаргана гэхээр нь би “яаралтай хугацаанд гарч л байвал үнэ хөлс нь хамаагүй” гэж хэлсэн. Ингэж уулзсны дараа 7 хоногийн дараа буюу 2018 оны 06-р сарын 04-ний өдөр 8 шарга тавийн нотариат дээр зээлийн гэрээг 10 сая төгрогөөр хийгээд би интернэт банкаар Х.Ө-н дансруу 10 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш 1 сар өнгөрсөн бөгөөд Х.Ө руу нь утсаар ярьсан чинь “юм чинь жоохон хойшлоод байна, элчин ойрд ачаалал ихтэй байна, элчннгээс хариу ирэхгүй байна” гэж явсаар 8-р сар гарсан. Тэгээд 2 сар өнгөрсөн тул би аргаа бараад Х.Ө, Дөлгөөн нарлуу утсаар ярьж хэрүүл хийж, хэл ам болж байж 7.500.000 төгрөгийг буцааж авсан бөгөөд үлдэгдэл мөнгө болох 2.500.000 төгрөгийг авах гэхээр Х.Ө нь “Дөлгөөн бид 2 салчихсан. Би ч гэсэн Дөлгөөнд залилуулчихсан. Дөлгөөн та нараас авсан мөнгийг ээжрүүгээ солонгос улсруу шилжүүлчихсэн. Одоо Дөлгөөн Солонгос улсруу явчихсан, надад өгөх мөнгө байхгүй” гээд байсан бөгөөд Х.Ө-н ээж нь гэж хүнтэй холбогдсон чинь “мөнгийг чинь өгнөө” гээд бас л хэсэг хүлээлгэсэн. Ер нь надаас гадна нэлээн олон хүн бас виз гаргуулна гээд мөнгө өгч залилуулсан байгаа бөгөөд тэр хүмүүс ч гэсэн бусад дүүргүүдэд өргөдөлөө гарган шалгуулж эхэлсэн байгаа. ...Надаас интернэт банкаар Х.Ө нь Худалдаа хөгжлийн банкны 425005152 дугаартай дансаар 10 сая төгрөгийг шилжүүлэн авсан бөгөөд цахим үнэмлэх, гадаад паспорт, визний зураг авсан. Өөр ямар нэг баримт аваагүй. 2-3 сар өнгөрсний дараа хэрүүл хийж байгаад 9 дүгээр сарын эхээр Дүнжингаравын харуул дээр миний болон манай үеэлийн бичиг баримтыг үлдээсэн байсныг очиж авсан. Мөнгө, бичиг баримт авсны дараа оп виз мэдүүлэхэзр элчин сайдын яаманд ямар ч материал өгөөгүй байсан бөгөед би өөрийнхөө нэр, регистрийн дугаараар хэд хэдэн удаа шалгуулсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 17-18-р хуудас/

Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримт хүлээгн авсан тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 169-р хуудас/,

2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Г.Должинсүрэн, Х.Ө нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний хуулбар, Г.Должинсүрэнгийн Хаан банк дахь төгрөгийн 5029811681 тоот депозит дансны хуулга /1-р хавтаст хэргийн 230-232-р хуудас/,

Шүүгдэгч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн: “...Би  2017 оны 11 сараас Дөлгөөн гээд эмэгтэйтэй үерхэж эхэлсэн. Дөлгөөн Монгол ээжтэй, Солонгос хойд аавтай юм байна лээ. Тэгээд 2017 оны 11 дүгээр сараас үерхэж эхлээд 2018 оны 01 дүгээр сарын дундуур Дөлгөөний визний хугацаа дуусаад Солонгос руу буцсан. Дөлгөөн өөрөө БНСУ-ын иргэншилтэй тэнд амьдардаг болохоор Монголд ирэхдээ 3 сарын виз авч ирдэг. 2018 оны 03 дугаар сард Дөлгөөн Монгол руу явахгүй бол болохгүй байна, Солонгост асуудал үүсчихлээ, хэсэг хугацаанд Монголд байна одоо визэнд орлоо хоёулаа хамт байр түрээслээд амьдрах уу гээд намайг зар дээрээс байр хайгаадхаач ээ гэж хэлсэн. 2018 оны 03 сарын 06-ны өдөр Дөлгөөн Монголд ирсэн. Би Дөлгөөний ирэхээс 2 хоногийн өмнө БЗД-ийн 26-р хороо Олимп виллаж хотхоны 201-27 тоот 2 өрөө тавилгатай орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн түрээслэж, гэрээ байгуулсан. Сарын 700.000 төгрөгний түрээстэй, би түрээсийг нь төлж амьдарч байсан. Дөлгөөн ирсэн өдрөөсөө эхэлж, найз Алтанаагаар дамжуупан 86115795 дугаарыг худалдаж авч, өөрөө ашиглаж байсан. энэ дугаараа ашиглан Фейсбүүк хаяг дээр янз бүрийн групп дээр өөрийнхөө Дөлгөөн Оюун-Эрдэнэ гэсэн хаягнаасаа Солонгос явах гэж байгаа хүмүүст баталгаа гаргана, виз найдвартай зуучлана гэсэн утгатай зарыг 2018 оны 03 сарын эхээс оруулж байсан. Би тухайн үед Дөлгөөнөөс яах гэж байгаа юм гэж асуухад өөрийгөө Солонгосын элчин сайдын элч дуучин байсан мөн Солонгосын иргэншилтэй болохоор Солонгос руу явах гэж байгаа хүмүүст баталгаа гаргаж болдог юм гэж тайлбарлаж байсан. Ирсэн цагаасаа хойш Дөлгөөн авсан дугаараараа олон хүн рүү ярьж, гарч уулздаг байсан. Дөлгөөн өөрөө Монголоор сайн ярьдаггүй болохоор намайг яриад хэлээд өгөөч гэж хэлээд миний дугаарыг өгөх болсон. Тэрнийх нь дагуу би хэлсэн хүмүүстэй нь холбогдож байсан. 2018 оны 06 сарын эхээр Дөлгөөн намайг Должинсүрэн гээд эмэгтэйтэй утсаар яриадах, уулзаадах, бид 2 сайн ойлголцохгүй байна аа гэж хэлсэн. Тэгээд Дөлгөөн Должинсүрэнтэй ярьж байгаад надад утсаа өгсөн. Дөлгөөн хэлэхдээ Должинсүрэнтэй уулзаж байсан гэж хэлсэн. Должинсүрэн Дөлгөөнөөр дамжуулж визэнд орох гэсэн юм гээд Дөлгөөнийг Солонгосын иргэншилтэй болохоор батлан даалт гаргаад 3 жилийн виз гаргах боломжтой гэж хэлсэн. Тухайн үед Дөлгөөн надад хэлэх зүйлийг нь хэлж би дамжуулж хэлсэн. Тэгээд утсаар ярьсан өдрөө Должинсүрэн өөрийнхөө үеэл гэх Чимэдцэеэ гээд эмэгтэйтэй хамт Дүнжингарав хотхоны хашаан дотор уулзсан. Дөлгөөн тухайн үед гэртээ үлдээд, Би ганцаараа очиж уулзсан ба Должинсүрэн тэр 2-той уулзаад Дөлгөөнийг батлан даалт гаргаж чадах талаар ярьсан. Бас бүрдүүлэх бичиг баримтыг нь хэлээд урьдчилгаа мөнгөө эхэлж өгөөд, дараа нь үлдэгдэл мөнгөө авна гэж хэлж байсан. Би хэдэн төгрөгөөр гаргах талаар мэдэхгүй байгаа юм. Дөлгөөн хүмүүстэй ярихдаа янз бүр үнэ хэлээд байдаг. Тэрнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 06 сарын дундуур Должинсүрэн, Чимэдцэеэ болон тэр 2-ын ах нь гээд хүнтэй хамт ЧД-ийн 2-р хороо Найман шаргын гадна уулзсан. Тэр 3 Приус 20 маркийн саарал өнгийн машин санагдаж байна, тэр машинд уулзсан. Тухайн үед Дөлгөөн бид 2 хамт явсан. Машинд суугаад ярьж байхдаа Должинсүрэнгийн ах нь надад хандаж хэлэхдээ “намайг Солонгосын иргэншилтэй биш, гол батлан даах гэж байгаа хүн нь Солонгосын иргэншилтэй, олны танил хүн учраас Дөлгөөнтэй ярина” гээд Дөлгөөн тэр 2 ярилцсан. Дөлгөөн хэлэхдээ 100 хувь найдвартай, урьд нь хүмүүс ингэж гарч байсан, хэрвээ эрсдэл гарвал мөнгийг нь буцаагаад өгнө, нэг хүний урьдчилгаа 5 сая төгрөг авна, гэхдээ энэ мөнгийг би авахгүй, Солонгос руу вон болгож байршуулна, бараг эрсдэл гарахгүй гэж хэлсэн. Дараа нь бид 5 Найман шаргын 2 давхарт байрладаг нотариатын газарт ороод Зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахад Дөлгөөн Солонгосын иргэншилтэй бас банкинд данс байхгүй учраас гэрээ байгуулах боломжгүй гээд нотариатч хэлсэн учраас миний нэр дээр Зээлийн гэрээ байгуулсан. Должинсүрэнтэй зээлийн гэрээг 10 сая төгрөгөөр хийсэн. Тэгээд Дөлгэөн Должинсүрэнгийн ахтай нь ярилцаад байж байсан. Должинсүрэн, Чимэдцэеэ 2 Солонгос руу явна гээд нэг хүний 5 сая , 2 хүний 10 сая төгрөг гэж зээлийн гэрээг байгуулсан. Дараа нь виз гарсны дараа билүү, хилээр гарсны дараа билүү үлдэгдэл мөнгөө авна гэж тэд нар хоорондоо ярьж байсан. Дөлгөөн тэд нар хоорондоо ярилцаад миний Худалдаа хөгжлийн банкны 425005152 дугаартай дансаар мөнгө шилжүүлж авахаар болсон. Би энэ дансаа эөрөө ашиглаад байдаггүй, Дөлгөөн Монголд байхдаа миний дансыг ашиглаж, гар утсан дээр нь интернет банк аппликейшн суулгаж, ашиглаж байсан. Би хэдэн төгрөг шилжүүлснийг мэдэхгүй байна, 10 сая төгрөг авна гэж байсан болсхоор тэр мөнгө нь орсон байх, мөн дансны орлого, болон зарлаганы талаар мэдээлэл Дөлгөөний гар утсанд ирдэг. Миний дансны виза карт Дөлгөөнд байдаг болохоор өөрөө мөнгийг нь захиран зарцуулдаг байсан. Би яаж хэрхэн захиран зарцуулсныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 49-50-р хуудас/,

Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх хохирогч Г.Должинсүрэнгийн гомдол /1-р хавтаст хэргийн 13-р хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Заяад "БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгө болох мөнгийг Хаан банкны 5247065030 тоот дансанд 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд

Хохирогч С.Заяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 04 дүгээр 22-ны өдрийн 10 цагийн орчим фэйсбүүкээр Солонгос улс руу 3 сараар виз мэдүүлэгчийн группээс виз гаргана гэсэн зарын дагуу мессенжерээр Х.Ө гэх эрэгтэйтэй холбогдтол Х.Ө нь би Солонгос улс руу 2 жилиин гэрээт ажилтан гаргана. Солонгос улсын хуучин хувцас ялгадаг үйлдвэрт ажиллуулна. Энэ үйлдвэрийн эздийг танина мөн солонгосын элчинд таньдаг хүн байгаа дуучин Дөлгөөн манай найз охин тэр Солонгос улсын иргэншилтэй учир виза гаргатал санаа зоволтгүй 100 хувь найдвартай гэж хэлсэн. Тэгээд би итгээд Х.Ө-д би хүнээс 10 хувийн хүүтэй 10 сая төгрөгийг зээлээд маргааш өг гэж хэлтэл над руу бараг 100 хүн залгасан хурдан өгөхгүй бол хүн дүүрчихнэ би 4 хүн л гарган гэж хэлсэн. Тэгээд би 1 хүнийг хэдээр гаргах юм гэтэл 1 хүнийг 5.000.000 сая төгрөгөөр гаргана төлбөрөө 100 хувь урьдчилж; авна гэхээр нь нөхөрийн дүү Отгонжаргалыг хамт бүртгүүлье гэж ярьсан. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 11 цагийн үед Х.Өтай дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээн дээр очиод Отгонжаргал хамт гадаад паспорт 3 хувь цээж зураг иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлэн өгөөд тэр өдрөө 15 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Натурын зам дагуу нотериат орж Х.Ө-тай зээлийн гэрээ хийсэн. Тэгээд тэндээс гараад Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Орд төв байрлах Хаан банкны автомат төгрөгийг машинаас эгч Азжаргалын 5003861358 дугаартай дансанаас 5247065030 дугаартай данс руу 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 01-ны өдөр хариу гарна гэж хэлсэн боловч гаргахгүй болохоор нь Х.Ө-тай фэйсбүүкийн мессенжерээр байнга холбоотой байсан Х.Ө хэлэхдээ элчин дээр оочир ихтэй байна одоохон бүтэн гэдэг харин Дөлгөөнтэй инстаграммаар холбогдохоор 3 жилийн виз учраас хугацаа их орж байна найдвартай болохоор тэвчээд хүлээж бай гэж хэлдэг байсан. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Х.Ө-н ээж гэх хүн миний утас руу залгаад Дөлгөөн гэх хүүхэн баахан луйвар хийж миний хүү Х.Ө-тай нийлж олон хүн луйвардаж би өрөнд ороод байна гэж хэлсэн. Тэгээд би Х.Ө-тай холбогдоод ээж чинь ярьсан мөнгөө авъя гэтэл Х.Ө байраа тавиад 3 хоногийг дараа та нарыг мөнгийг ямарч байсан буцааж өгнө гэж хэлсэн. Тэгээд би Дөлгөөнтэй утсаар холбогдтол би бас хохирогч болсон Х.Ө намайг зодож дарамталж фэйсбүүкийн зар тавиулсан би хамаагүй гэж хэлсэн. Тэгэнд би итгээд менгийг маань өгөх байх гэж хүлээсэн боловч тэрнээс хойш сураггүй алга болсон. ...Надад 10.000.000 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 99-100-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 117-р хуудас/

Зээлдүүлэгч С.Азжаргал зээлдэгч Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр 30-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 103-р хуудас/

С.Азжаргалын Хаан банк дахь 5003861358 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга “10.000.000 төгрөгийг 5247065030 тоот дансанд шилжүүлсэн” /2-р хавтаст хэргийн 104-р хуудас/,

С.Азжаргалаас Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл  /2-р хавтаст хэргийн 96-р хуудас/

Хохирогч Д.Эрдэнэчимэгт “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Б.Цэцэгдэлгэрээр дамжуулан 300.000 төгрөгийг Хаан банкны 5035281994 дугаартай дансаар, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 3.300.000 төгрөг,  2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 1.700.000 төгрөгийг тус тус Хаан банкны 5035506500 дугаартай дансаар шилжүүлэн авч бусдад нийт 5.300.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Би Нарантуул зах дээр лангуу түрээслэн ажиллуулдаг юм. Манай хажуугийн лангууг Уранчимэг гэх эмэгтэй ажиллуулдаг ба бид хоёр бие биенээ сайн танина. Нэг дор худалдаа хийгээд 8 орчим жил болж байгаа. Уранчимэг надад манай охины нөхөр Солонгос улс руу виз гаргаж өгдөг найдвартай 10 хүн дутаад байна танд явуулах хүн байгаа юу гэж асуухаар нь би өөрийн том хүү Мөнхбатыг Солонгос улс руу явуулъя гэж бодоод хэлсэн юм. Уранчимэгийн охин Цэцэгдэлгэр гэх эмэгтэй ажил дээр ирээд найдвартай гаргаж өгнө, өмнө нь олон хүн гаргаж байсан гэж хэлээд бид хоорондоо тохиролцоод 5.300.000 төгрөг өгөхөөр болоод 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр явуулахаар болоод 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баялаг-Ундраа төвийн бэлэн мөнгөний машинаар 3.300.000 төгрөгийг Цэцэгдэлгэрийн данс болох 5035506500 руу шилжүүлсэн. Үлдсэн 2.000.000 төгрөгийг 1.700.000, 300.000 төгрөгөөр хувааж шилжүүлсэн. Ингээд тохиролцсон хугацаандаа виз гаргаагүй тэгэхээр нь учрыг нь асуухаар нь материалыг Заяа гэх хүнээр дамжуулаад Солонгос улсын элчи өгчихсөн, цаад газартаа ачаалал ихтэй байгаа гээд хугацаа хойшлоод байна гэж уд дараа худлаа хэлсэн. Одоог хүртэл хохирлын мөнгийг төлөөгүй байгаа.”

Хамгийн анх 2018 оны цагаан сарын өмнө надтай хамт ажилладаг байсан Уранчимэг манай охины найз нь Солонгос улс руу виз гаргаж байгаа, найдвартай гэж банйа танд явуулах хүн байгаа юм уу гэж асуусан. Тэгээд би өөрийн хүү Мөнхбатыг Солонгос улс руу явуулчихъя гэж бодоод хэлсэн. Тэгтэл Уранчимэг виз гарсны дараа 5 сая төгрөгөө өгдөг юм байна гэж хэлэхээр нь би нээрээ үнэхээр тийм юм уу гээд гайхсан. Маргааш нь буюу 2018 оны 03 сарын 05-ний өдөр Уранчимэгийн охин Цэцэгдэлгэр нь өглөө ажил дээр ирж уулзаад хэлэхдээ эхлээд мөнгөө өгнө, нэг хүний 5,300,000 төгрөг болно, үүнээс 3,500,000 төгрөгийг одоо өг гэж хэлэхээр нь өөртөө байсан үнэт эдлэлээ ломбарданд барьцаалаад 3,300,000 төгрөг болгоод Нарантуул захын Хаан банкны АТМ дээр Цэцэгдэлгэрийн 5035506500 дугаартай данс руу шилжүүлсэн. Тэр үедээ Мөнхбатын гадаад паспорт, иргэний цахим үнэмлэхийг өгсөн. Үлдсэн 2 сая төгрөгийг 2018 оны 03 сарын 26-ны өдөр манай хүү Мөнхбат өөрийнхөө Хаан банкны данснаас Цэцэгдэлгэрийн дээрхи данс руу 1.700.000 төгрөг, 300.000 төгрөг болгоод 2 хувааж шилжүүлсэн. Ингэж мөнгө шилжүүлж байх явцдаа Х.Ө гэдэг хүнийг огт мэдэхгүй байсан. зөвхөн Уранчимгийн хэлснээр охиных нь найз Солонгосын виз гаргаж байгаа гэхээр нь итгээд Цэцэгдэлгэрийн данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлснээс хойш Цэцэгдэлгэртэй байнга холбогдож байсан. 2018 оны 03 сарын 09-ний өдөр виз гарна аа найдвартай гээд Цэцэгдэлгэр хэлж байсан. мөнгөө гүйцээж өгөхгүй л бол хойшлоод байна гэсэн болохоор үлдэгдэл 2 сая төгрөгөө шилжүүлчихсэн. Тэгтэл мөнгө шилжүүлсний дараа одоохон виз чинь гарлаа гээд байсан. Дараа нь Цэцэгдэлгэр надад Х.Ө гэдэг хүнд өгчихсөн, энэ хүн гаргана гээд утасны дугаарыг 80115795 дугаартай утсыг өгөхөөр нь би яриад асуухад виз чинь гарчихна, удахгүй гарчихна гэхээр нь үнэн л бол яах вээ гээд орхисон. Дараа нь дахиад Х.Ө-тай холбогдоход 06 сарын 01-ний өдөр гэхэд танай хүүхэд Солонгост 2 жилийн гэрээгээр оччихсон байх болно, дахиж мөнгө өгнө шүү гэсэн утгатай юм болохоор юу гэж дахиж мөнгө өгч байдаг юм гэж хэлсэн. Тэрнээс хойш дахиж холбогдоогүй, худлаа гэдгийг нь мэдээд цагдаад мэдэгдсэн. Х.Ө-г худлаа гэдгийг нь гадарлаад мөнгө бичиг баримтаа нэхээд, манай хүү Мөнхбат Х.Ө-н ээжтэй холбогдож байгаад хорооллын орчмоос авсан гэсэн, манай хүү мэдэж байгаа. Одоо бичиг баримтаа авчихсан, мөнгөө авч чадаагүй байгаа.”

“...Х.Ө надад дансаар 2 сая төгрөгийг өгсөн. Цэцэгдэлгэр бас дансаар 1 сая төгрөгийг өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 131-132, 133, 5-р хавтаст хэргийн 129-р хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл “...Хохирогч Д.Эрдэнэчимэгт хэргийн материал танилцуулахаар түүний 88158569 дугаарт залгахад аваагүй 99758569 дугаарт залгаж холбогдоход “би хохирлоо Цэцэгдэлгэрээс бүрэн гаргуулж авсан одоо надад гомдол санал хүсэлт байхгүй тул очиж хэргийн материалтай танилцахгүй” гэснийг тэмдэглэл болгон бичив” /5-р хавтаст хэргийн 217-р хуудас/

Гэрч Б.Цэцэгдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...2018 оны 02 сарын сүүлээр манай нөхрийн найз болох Эрдэнэзаяа гэх залуу Солонгос улс руу виз гаргана 3-4 хүн олоод өгөөч гэж нөхөр бид хоёроос гуйсан юм. Манай ээж Нарантуул зах дээр наймаа эрхэлдэг болохоор би ээж Уранчимэгээс Солонгос улс руу явах хүн байна уу олоод өгөөч найдвартай явуулах хүн байна гэж ээждээ хэлтэл ээжийн хажууд лангуу түрээслэдэг Эрдэнэчимэг гэх эмэгтэй над руу залгаад том хүүгээ явуулах гэсэн юм гээд надтай уулзсан, урьдчилгаа 300.000 төгрөгийг бичиг баримтных нь хамт аваад Эрдэнэзаяад өгсөн. Нэг хүний визийг 5.300.000 төгрөгөөр 1 сарын дотор гаргана гэж хэлэхэд Эрдэнчимэг эгч 5 сая төгрөгөөр хоёр хувааж миний 5035506500 гэсэн данс руу хийсэн. Ярилцаж тохиролцсоноор нэг сарын хугацаа өнгөрөхөд Эрдэнэзаяа виз гараагүй байна, 10 хоногийн дараа, удахгүй гарлаа гэх мэтээр хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн, сүүлдээ виз гарахад хэцүү болчихсон элчинд ажилладаг миний таних хүмүүс виз гаргаж өгч чадахгүй байна, би мөнгийг нь буцааж өгнө гэж хэлсэн. Би нийт 3 зуучилж өгсөн юм, нөгөө хоёр хүний мөнгийг нь буцааж өгөөд цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаад хаалгасан байгаа, 2018.06.22-ны өдөр би Эрдэнэчимэг эгчийн данс руу нь 2 сая төгрөгийг хийсэн одоо 3.300.000 төгрөг дутуу байгаа. Би тухайн үед хүмүүсээс мөнгө аваад шууд Эрдэнэзаяагийн данс руу нь хийж байсан би нэг ч төгрөг аваагүй, зуучилж өгсөн юм, харин виз нь гарчихвал нэг хүнээс 1 сая төгрөг авна гэж Эрдэнэзаяатай тохиролцож байсан юм.”

“...Надад виз гаргадаг эрх байхгүй ээ. Би Эрдэнэчимэг эгчид “манай нөхрийн таньдаг хуурай дүү нь БНСУ-н визийг гаргадаг юм байна материалаа төгрөгтэйгээ өгөөд 1 сарын дотор виз гаргадаг гэж хэлж байна гэж хэлж байна” гэхэд эгч “найдвартай гаргадаг бол би хүүхдийнхээ материалыг өгөед гаргуулмаар байна” гэж хэлээд маргааш нь тэдний хүүхэд Мөнхбат надтай уулзаад бэлнээр 300.000 төгрөгийг гадаад,  дотоод паспортаа анх Модны хоёрын тэнд 54 дүгээр сургууль, 8 дугаар байрны гадаа өгөөд зуучлуулхаар болсон. Ингээд би тухайн мөнгө материалыг цааш нь Эрдэнэзаяа гэдэг залууд 4 дүгээр хороололын Өргөө кино театрийн тэнд уулзаад бэлнээр өгсөн. Ингээд үлдэгдэл мөнгөний нийт 3.300.000 төгрөгийг Эрдэнэчимэг эгч миний хаан банкны 5035506500 дугаарын дансруу хийгээд би уг мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг Эрдэнэзаяагийн өгсөн Хаан банкны 5749316961 дансруу хийсэн Ингээд би 300.000 төгрөг дээр нь нэмээд 500.000 төгрөг болгоод Эрдэнэчимэг эгчийн өмнөөс Эрдэнэзаяагийн өгсөн данс руу шилжүүлсэн. Ингээд виз Эрдэнзаяа гаргаж өгөөгүй удаад хойшлуулаад бид нар хүлээгээд Эрдэнэчимэг эгч надруу уурлаад Эрдэнэзаяа Эрдэнэчимэг эгчид 2.000.000 төгрөгийн буцааж өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. Утсаар холбогдохгүй утас нь болохгүй байгаа. ...Эрдэнэчимэг эгч бас дүү гээд 2 хүний материал менгийг өгсөн байгаа. Давааням Эрдэнэзаяад мөнгө егсөн боловч ярьж байгаад бүх мөнгөө авсан гэсэн, Энх-Урсгал надаар дамжуулаад Эрдэнэзаяад 3.800.000 төгрөг егсен боловч Эрдэнэзаяатай яриж байгаад 1.500.000 төгрөгийг авсан одоо 2.300.000 төгрөгийг авах ёстой байгаа”

“...Х.Ө-с тодруулж асуухад “асуудалгүй, найдвартай гаргана, тэгээд ч манай найз охин реппер Дөлгөөн бөгөөд тэрээр өөрөө Солонгос улсын иргэн болохоор бүр л найдвартай урт хугацааны ажлын гэрээгээр болон 3 сарын хугацаатай виз гаргаж өгнө” гэсэн. Үүнийг нь би Эрдэнэчимэг, Энх-Урсгал нарт хэлсэн. Тэгээд тэр хоёр ч зөвшөөрөөд мөнгө өгөхөөр болсон бөгөөд Х.Ө нь “өөрөө данс байхгүй намайг дансаараа авчих чамаас бэлнээр нь мөнгийг авчихъя“ гээд байхаар нь би дансаар нь мөнгийг нь авсан. Энх-Урсгалаас 3.800.000 төгрөгийг, Эрдэнэчимэгээс 5.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингээд би нийт шилжүүлэн авсан бүх мөнгийг Х.Өд өгсөн. Тухайн үед Х.Ө-с хэлсэн данс руу нь шилжүүлдэг байсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 134-135, 136-137, 5-р хавтаст хэргийн 192-р хуудас/,

Гэрч Г.Гэрэлт-Одын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Х.Ө мөнгө хэрэгтэй байна гээд утсаар ярьлаа гээд Цэцэгдэлгэр уулзах гээд гарсан. Тэгэхдээ дутуу байсан 400.000 билүү 500.000 төгрөг гэлээ мөнгө өгчихлөө гээд Цэцэгдэлгэр хэлж байсан. Ер нь бол Цэцэгдэлгэр Х.Өд хүнээс авсан мөнгөнүүдээ өгсөн. Энэ байдлаа Цэцэгдэлгэр өөрөө хэлж байсан. ” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 131-р хуудас/

Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэг удаа манай охин над руу яриад манай найзыг Гэрэлт-Од гэдэг. Түүний дүү нь Заяа гэх хүн байдаг. Тэр хүн нь Солонгос улс руу хүмүүс явуулахаар виз гаргадаг гэж хэлсэн. ...Тэгээд би энэ бүгдийг Эрдэнэчимэгт ярьсан. Гэтэл Эрдэнэчимэг найдвартай юм бол хүн явуулмаар байна гэсэн. Би тэгэхээр нь Цэцэгдэлгэрээс асууя гэж Эрдэнэчимэгт хэлсэн. Тэгээд би Эрдэнэчимэгийн хүү Мөнхбат ах чинь Солонгос улс руу явна гэж байна. Цаад хүмүүсээсээ асуугаарай гэж хэлсэн. ...2019 оны 2 дугаар сард санагдаад байна Заяа гэх залуу над руу яриад Цэцэгдэлгэртэй ярьмаар байна хүмүүсийн виз гарах гээд байна урьдчилгаа мөнгөө хурдан өг гээд дахин дахин утасдаад байсан. Тэгэхээр нь Цэцэгдэлгэр Эрдэнэчимэгт энэ байдлаа хэлсэн байсан ба Цэцэгдэлгэр Эрдэнэчимэгтэй явж мөнгийг нь шилжүүлсэн байсан.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 132-133-р хуудас/

Хаан банк дахь Д.Эрдэнэчимэгийн төгрөгийн 5721622675 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 138-р хуудас/,

Хаан банк дахь Э.Мөнхбатын 5064085203 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 139-140-р хуудас/,

Хаан банк дахь Б.Цэцэгдэлгэрийн 5035506500 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хавтаст хэргийн 142-143-р хуудас/,

Хаан банк дахь Э.Даажамбын 5247065030 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...5035506500 тоот данснаас 500.000 төгрөгийн орлого 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр орсон” /2-р хавтаст хэргийн 149-150-р хуудас/,

Хохирогч Д.Эрдэнэчимэгийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 127-р хуудас/

2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Гантулгад “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөг залилан авч 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Л.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Би 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүк хаягаар юм үзэж байхад “БНСУ-н виз найдвартай цөөхөн хүнд гаргаж өгч авч явна” гэсэн хаяг байхаар нь хаягаар нь орж утасны дугаарыг нь авч ярихад эрэгтэй хүн утас аваад “Баянмонгол хороололд хүрч ирээд уулз” ирээд залгаарай гэхээр нь шууд Баянмонгол хорооллын автобусны буудал дээр очоод залгахад удаагүй 20 гаруй насны залуу гарч ирж машинд суугаад “Би Солонгос бүсгүйтэй гэр бүл болж байгаа цөөн хэдэн хүний виз гаргаж хуриманд авч явна гэж байгаа одоо 2 хүн үлдсэн” гэж хэлээд цаана нь 2 утас байнга дуугараад утсаар яриад материал өгье гэсэн хүмүүс “уулзья” гэж яриад байхаар нь итгээд цөөн хэдэн хүнийх нь тоонд багтчих санаатай мөнгөө өгөөд виз гаргуулахаар болж Хан-Уул дүүргийн Соёлын ордны орчим нотариатын газар орж зээлийн гэрээ байгуулж цааш гарч Худалдаа хөгжпийн банк руу орж тэр залуугийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэр залуу надтай уулзаад нэрээ хэлээгүй байсан ба зээлийн гэрээ байгуулах үед бичиг баримтыг нь хараад Х.Ө гэж нэрийг нь мэдсэн. Тэгээд миний гадаад пасспортыг аваад “1 сарын дотор виз гарчихна та наана нь залгаж болохгүй хугацаандаа биз найдвартай гарна” гэж хэлж байсан. Тэгээл 1 сарын дараа буюу 2018 оны 7 дугаар сарын  21-ний өдөр Х.Өгийн утас руу залгахад утсаа авахгүй байсхээд залгаж үзээд хүлээж явсаар сар гаруй болоод холбос барьж чадахгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан.”

“2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүкээр БНСУ руу байнгын виз цөөхөн хүнд гаргана, найдвартай 90752575 дугаартай утас байхаар нь би утас руу нь залгахад нэг эрэгтэй хүн утсаа аваад, Х.Ө гэж байсан. Баянмонгол хорооллын автобусны буудал дээр хүрч ирээд мэдээлээ аваарай гэж хэлсэн. Тэр өдөртөө үдээс хойш Баянмонгол хорооллын автобусны буудал дээр очоод Х.Өгийн 90752575 дугаартай утас руу залгаад ирчихлээ гэхэд хүрээд ирсэн. Х.Ө нь цагаан цамц, хар костьюм өмссөн харахад их л соёлтой залуу харагдсан. Эхлээд тавчиктай гарч ирж надтай уулзчихаад дараа нь хувцсаа солиод иргэний үнэмлэхээ аваад гараад ирье гээд их хурдан гэр лүүгээ орчихоод гараад ирсэн. Гэр нь Баянмонгол хорооллын эсрэг талд байдаг юм байна лээ. Визний талаар асуухад “найз эмэгтэй Солонгосын элч дуучин, бид 2 Солонгост хуримаа хийх гэж байгаа болохоор ах дүү нараасаа хэдхэн хүн авч явах гэж байгаа, тэр дунд цөөхөн хэдэн хүн авч явах гэж байгаа” гэж хэлсэн. тэр үед Х.Өгийн өөр утас нь дуграад, аваад ярихад бас л визний материалын талаар яриад одоо 2 хүн л дутуу байгаа даа гэж яриад байхаар нь би гэнэт хоцорчих вий гээд итгээд “би бүртгүүлье” гээд хэлсэн. Х.Ө визийг материал өгснөөс хойш 1 сарын дараа гарна, тэрнээс нааш байн байн залгаад байх юм байхгүй шүү, тэр хооронд лам шашнаар сайн яваарай гээд хэлсэн. Тэндээс бид 2 таксидаад ХУД-ийн Соёлын ордны орчим байдаг нотариатын газарт очоод 5 сая төгрөгний Зээлийн гэрээ байгуулаад, замын урд талд байдаг Худалдаа хөгжлийн банк ороод Х.Ө-н эзэмшлийн 425005152 дугаартай данс руу 5 сая төгрөгийг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлэхдээ миний гадаад паспорт эх хувиар, 1 хувь цээж зургаа өгсөн. Тэрнээс хойш огт холбогдож чадаагүй, утас руу нь залгаад утсаа авахгүй, байнга л шөнийн цагаар утсаа нээгээд байсан. Шөнийн цагаар арай гэж залгаад ярихад “хөдөө ажилтай явж байна, битгий байн байн залгаад бай, ажил хөөцөлдөөд явж байна” гэхээр нь би “мөнгөө авмаар байна, худлаа ярьсан байн”а гэж хэлсэн. Сүүлдээ бүр утсаа ч нээхээ больсон. Дараа нь 2018 оны 10 сарын 11-ний өдөр Х.Ө-н ээж гээд эмэгтэй 99246583 дугаартай утсаар над руу холбогдоод Баянмонгол хороолол дээр хүрээд ир гэхээр нь яваад очтол Наранхүү гээд эмэгтэй байсан. Ээж нь Х.Ө-г юу хийснийг ерөөсөө мэдээгүй байсан. Гадаад паспортыг чинь Х.Ө-с авлаа гээд надад эргүүлээд өгсөн. Х.Ө Гантулга эгчтэй уулзахаасаа ичээд байна аа гээд ээжээрээ дамжуулж өгч байгаа юм гэж хэлүүлсэн байсан. Бас ээж нь 2, 3 лагерийн газар байгаа, мөнгөний оронд лагерийн газар байгаа авах уу гэхэд үгүй мөнгөө авна гэсэн” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 167-168, 169-р хуудас/,

Шүүгдэгч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн: “...би 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 175-176-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн: “...Гантулга гэх хүнтэй 2018 оны 7 дугаар сард Баянмонгол хороолол орчим уулзаж Дөлгөөний хэлснийг тайлбарлаж өгсөн. Тухайн үед Гантулга эгч виз гаргуулахаар гадаад пасспортоо өгч Хан-уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар уулзаж Зээлийн гэрээ байгуулж миний Худалдаа хөгжлийн данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Дөлгөөн нь миний дансны дугаараар өөрийн гар утсан дээр мобайл банк суулгачихсан мөнгөө зарцуулдаг байсан. Би юунд зориулж хэдэн төгрөг зарцуулж байгааг нь мэддэггүй, асуудаггүй байсан. Гэтэл 2018 оны 08-р сарын дундуур виз гаргуулахаар мөнгө өгсөн хүмүүс над руу залгаж асуугаад виз гаргаж өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж хэлдэг байсныг Дөлгөөнд хэлж байсан. Тэгээд намайг нэг өдөр гадуур гарчихаад гэртээ ирэхэд Дөлгөөн гэртээ байхгүй утас руу нь залгахад блок хийчихсэн фэйсбүүк хаягаа блок хийчихсэн ямар нэгэн холбоо барих боломжгүй алга болчихсон хайгаад олоогүй. ...Би тэр мөнгөнөөс нь авч хэрэглээгүй Дөлгөөн бүгдийг нь авсан байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 171-р хуудас/,

Л.Гантулга, Х.Ө нарын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 178-р хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт “2018 оны 6 дугаар сарын 21-ны өдөр Х.Ө-н Худалдаа хөгжлийн банк дахь 425005152 дугаарын дансанд Л.Гантулгаас 5.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн маягт /2р хавтаст хэргийн 179-р хуудас/,

Хохирогч Л.Гантулгын Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 165-р хуудас/

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Буяндэлгэрт “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

Хохирогч Ч.Буяндэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Би өөрөө хувиараа таксинд явж мөнгө олдог бөгөөд одоогоор нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай том охин Нарангэрэл ээжээ Фэйсбүүк дээр Солонгос улсын зорчигчдын группт Солонгос улс руу виз найдвартай гаргаж өгнө 90752575 дугаарыг бичсэн байна хоёулаа очиж уулзъя гэхээр нь би зөвшөөрөөд охины хамт 2018 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 19 цагийн үед Баянмонгол хорооллын автобусны буудал дээр виз гаргаж өгнө гэсэн хүнтэй нь уулзахаар болсон. Уг хүн 24 орчим насны эрэгтэй хүн байсан бөгөөд өөрийгөө Х.Ө гэж танилцуулж “эхнэртэйгээ Солонгос улс руу явж хуримаа хийх гэж байгаа манай эхнэр дуучин Дөлгөөн байгаа юм. Солонгос Улсын иргэншилтэй болчихсон учраас тус улсад хуримаа хийх гэж байгаа бөгөөд хуримандаа хамаатны 10 хүнийг авч явах гэж байгаа юм тэр хүний тоонд нь яахав таныг оруулъя урьдчилгаа 5.0 сая төгрөг өгчих мөнгө байршуулах учраас эхний ээлжинд ийм хэмжээний мөнгө авч байгаа юм” гэж хэлсэн. “Ер нь нийт 9.0 сая төгрөг болдог шүү үлдсэн 4.0 сая төгрөгийг виз гарсны дараа авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад 7 дугаар сарын 20-ний өдөр Х.Ө-тай тус дүүргийн BSB төвийн Худалдаа хөгжлийн банкны үүдэнд уулзаад урьдчилгаа 5.0 сая төгрөгийг өгөхөөр тохирч Х.Ө-н 425005152 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу BSB төвд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 5.0 сая төгрөг бэлнээр шилжүүлсэн. Миний иргэний үнэмлэх, гэрлэлтийн лавлагаа, гадаад пассвордыг хуулбарлаж аваад байна лээ манай охинтой ээж нь яриад Дөлгөөн гэх охин манай хүүтэй 1 жил орчим үерхэж байгаа юм тэр охины гэрийнхнээс нь бид нар Солонгос улс руу гуйлганд нь явах гэж байгаа гэж хэлээд утсаа салгасан гэсэн”

“...Зээлийн гэрээгээ ээжид нь үзүүлж байсан юм, гэтэл одоо гэрээгээ хайгаад олохгүй байна, гэрт нь үлдээчихсэн юм шиг байна лээ. Нотариатын газартаа очоод гэрээний хуулбараа авах гэсэн юм гэхэд боломжгүй гэж хэлсэн. Наранхүү нь хэлэхдээ битгий цагдаад мэдэгдээрэй, удахгүй мөнгийг чинь буцаагаад өгнө гээд байсан ч мөнгөө өгөөгүй учир цагдаад мэдэгдсэн. Х.Ө-тай огт холбогдож чадаагүй. ...хуримаа хийх гэж байгаа, ах дүү нараа дагуулж явахад цуг бүртгүүлээд урт хугацаагаар виз гаргана гэхээр нь итгэсэн юм. Х.Ө-д л итгэж мөнгийг өгсөн, их л өөртөө итгэлтэй, янз бүрийн юм яриад дахиж ийм боломж олдохгүй гээд байхаар нь итгэчихсэн юм.” гэсэн мэдүүлэг /2р хавтаст хэргийн 194-195, 196-р хуудас/

Гэрч А.Нарангэрэлийн мөрдөн шалгах ажиллгааны явцад мэдүүлсэн “...Фэйсбүүк дээр Солонгос улсын зорчигчдын группт Солонгос улс руу виз найдвартай гаргаж өгнө 90752575 дугаарыг бичсэн байхаар нь 2018 оны 7 дугаар сарын 18-ний өдөр 19 цагийн үед Баянмонгол хорооллын автобусны буудал дээр ээж болох Буяндэлгэрийн хамт уулзахаар болсон. Бид хоёрыг очиход 24 насны эрэгтэй хүн байсан бөгөөд өөрийгөө Х.Ө гэж танилцуулан “Солонгос улс руу явж хуримаа хийх гэж байгаа манай эхнэр дуучин Дөлгөөн байгаа юм. Солонгос улсын иргэншилтэй болчихсон учраас тус улсад хуримаа хийх гэж байгаа учраас хамаатны 10 хүнийг авч явах гэж байгаа юм тэр хүний тоонд нь яахав та нарыг оруулъя урьдчилгаа 5.0 сая төгрөг өгчих мөнгө байршуулах учраас эхний ээлжинд ийм хэмжээний мөнгө авч байгаа юм“ гэж хэлсэн. “Ер нь нийт 9.0 сая төгрөг болдог шүү” гэж байсан. Тэгэхээр нь ээжтэйгээ ярилцаж байгаад 7 дугаар сарын 20-ний өдөр Х.Ө-тай тус дүүргийн BSB төвийн Худалдаа хөгжлийн банкны үүдэнд уулзаад урьдчилгаа 5,0 сая төгрөгийг өгөхөөр тохирсон. Х.Ө тухайн үед “миний 425005152 гэсэн Худалдаа хөгжлийн данс руу хийчих” гэхээр нь ээж BSB төвийн Худалдаа хөгжлийн банкнаас 5.0 сая төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Манай ээжийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн лавлагаа, гадаад пасспортыг аваад “9 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд баталгаатай гарчихна”  гэж хэлээд салцгаасан. Үүнээс хойш одоог хүртэл Х.Ө-н утас руу залгахаар утсаа авахгүй ээж нь аваад байна лээ ээж нь надад хэлэхдээ Дөлгөөн гэх охин манай хүүтэй 1 жил орчим үерхэж байгаад бид нар Солонгос улс руу гуйлганд нь явах гэж байсан юм тэгсэн чинь Дөлгөөн нь ирэхгүй байгаа манай хүү ч гэсэн гэртээ ирэхгүй байгаа гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 197-198-р хуудас/,

    Худалдаа хөгжлийн банкны 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн орлогын ордер “Х.Ө-н 425005152 тоот дансанд Х.Буяндэлгэрээс 5.000.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хавтаст хэргийн 203-р хуудас/

Б.Нарангэрэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /2-р хавтаст хэргийн 192-р хуудас/

Хохирогч А.Уранчимэгт “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 3.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 500.000 төгрөгийг тус тус авч нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Үүнд: 

Хохирогч А.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын эхээр Фейсбүүк дээр Солонгос улс дахь Монголчууд гэсэн •групп дээр Солонгос нэртэй хаягнаас “Солонгос руу удаан хугацааны визэнд найдвартай зуучилна 90752575” гэсэн дугаартай зар байршуулсан байсны дагуу холбогдсон. Тэгэхэд уг дугаар дээр Х.Ө гэх эрэгтэй байсан ба утсаар ярихдаа “3 жилийн мульт виз гаргана, хотод хүрч ирээд уулзаа, утасны цаанаас юу ярих вэ” гээд байсан. 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хотод ирээд ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах нотариатын нэг давхрын хоолны газарт Х.Ө-тай уулзсан. Х.Ө тухайн үед найз эмэгтэй Дөлгөөний хамт явж байсан. Х.Ө хэлэхдээ “Дөлгөөн бид хоёр Солонгост хуримаа хийх гэж байгаа, хуриманд оролцох зорилгоор Монголоос хүмүүс авч явж байгаа, Солонгос улсаас хуримын урилга ирэхээр бичиг баримтыг нь бид хоёр бүрдүүлнэ, та зөвхөн иргэний үнэмлэх, гадаад паспортоо л өгчих, 10 сая төгрөгөөр гаргаж өгнө, урьдчилгаа 5 сая төгрөгийг өгөх хэрэгтэй” гэж хэлсэн. “Урьдчилгаанд тийм их мөнгө өгөхгүй, надад ямар баримт өгөх юм бэ? баримтгүй бол урьдчилгаа мөнгө өгч чадахгүй” гэж хэлтэл санаа зоволтгүй. Тэгвэл зээлийн гэрээ байгуулъя гээд тэр өдрөө ХУД-ийн ойролцоо байдаг нотариатын газарт очоод 3 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулж 1.2 сая төгрөгийг бэлнээр өгөөд, үлдсэн мөнгийг нь  GMDGI ХХК-ийн данснаас шилжүүлсэн. Мөн өөрийн гадаад паспортоо, цээж зургийн хамт өгсөн. Х.Ө 8 сарын эхээр виз гарчихна, бид хоёр өөрсдөө 8 дугаар сарын 20-ны үеэр явна тэр үед та бас цуг явчихаж болно, хил гааль дээр ямар нэг асуудал гарахгүй гэж хэлсэн. Маргааш нь буюу 7 сарын 26-ний өдөр над руу Х.Ө мессеж бичээд дахиад 1 сая төгрөг шилжүүлэх боломж байна уу гэхээр нь Худалдаа хөгжлийн банкны данс руу нь 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ ямар данснаас шилжүүлснээ сайн санахгүй байна. Х.Ө-н дансны хуулганаас харагдана. Уранчимэгээс гэсэн утгатай байх ёстой. Үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Х.Ө 80115795 дугаараас над руу залгаад “виз мэдүүлээд, дансаараа баталгаа гаргачихсан байгаа, одоо бэлэн мөнгө байхгүй байна бид хоёр аялаад явж байгаа болохоор мөнгө хэрэгтэй байна. 500.000 төгрөг шилжүүлээч“ гэж хэлсний дагуу Х.Ө-н хэлсэн Худалдаа хөгжлийн банкны 325005152 дугаартай данс руу шилжүүлсэн. Ингэж ярихдаа өөрсдийгөө “Завхан аймагт явж байна. Аялалд гарахаасаа өмнө таны материалыг элчинд өгчихсөн удахгүй гарчихна” гэж хэлсэн. Үүнээс хойш Х.Ө-тай холбогдох гэтэл утсаа авахгүй, сүүлдээ утас нь холбогдохоо больсон. 2018 оны 09 сарын 10-ны үеэр санагдаж байна. Х.Ө-н 80115795 дугаартай утас руу нь залгатал нэг эмэгтэй хүн утсыг нь аваад өөрийгөө “Х.Ө-н ээж” гэж хэлсэн. Тэгтэл “визний асуудал бүтэхээ больсон, өмнө нь материалаа өгсөн хоёр хүн нь харлачихсан болохоор одоо дахиад виз гаргах боломжгүй байна. Гэрт гадаад паспортууд нь байна, өөрийнхөө нэрийг хэлээд гадаад паспорт чинь байвал ав аа” гэж хэлсэн. 9 дүгээр сарын 25-ны өдөр санагдаж байна хотод байдаг дүү Төмөрбаатараар өөрийнхөө гадаад паспортыг авхуулсан. Х.Ө-н ээжтэй нь 99246583 дугаартай утсаар над руу залгаад Баянмонгол хорооллын Хаан бууз цайны газарт үлдээчихсэн гэж хэлээд дүүгээрээ авхуулсан. Тэрнээс хойш дахиж холбогдож чадаагүй. Хотод уулзаад нотариатын газарт бэлнээр 1.2 сая төгрөгийг өгч, үлдсэн 1.8 сая төгрөгийг өөрийн эзэмшлийн компаний данснаас шилжүүлсэн. Маргааш нь 500.000 төгрөгийг би Дорнод аймагт явж байхдаа шилжүүлсэн. Хамгийн сүүлд 500.000 төгрөгийг мөн өөрийн эзэмшлийн компанийн данснаас Дундговь аймагт байхдаа шилжүүлсэн. ...Би өөрийн өгсөн 4.000.000 төгрөгөө авмаар байна.” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 219-221-р хуудас/,

Худалдаа хөгжлийн банк дахь Х.Ө-н 425005152 дугаарын дансанд А.Уранчимэгээс 500.000 төгрөг шилжүүлсэн Капитал банкны 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлэгийн маягт /2-р хавтаст хэргийн 228-р хуудас/,

А.Уранчимэг, Х.Ө нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 229-р хуудас/,

Хохирогч А.Уранчимэгээс Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /2-р хавтаст хэргийн 217-р хуудас/

Хохирогч Л.Байгалмааг “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6.000.            000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

Хохирогч Л.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын дундуур санагдаж байна фейсбүүк хаяг дээр Солонгос хаягнаас Таni zar гэсэн группт Солонгосын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу 90752575 дугаар луу залгаж холбогдоход Х.Ө гэдэг хүн байсан. Утсаар ярихад “3 жилийн мульт виз гаргаж өгнө, урьдчилгаа 3 сая төгрөг, виз гарсны дараа 9 сая төгрөгийг авна, өөрсдөө хуримаа хийх гэж байгаа, хуримынхаа урилгаар ах дүүсийнхээ оронд хүмүүс авч явах гэж байгаа юм” гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Х.Ө-тай Баянмонгол хорооллын машины зогсоол дээр уулзахад Х.Ө ганцаараа ирж уулзсан. Архи үнэртүүлчихсэн байсан. тэр үед 9 дүгээр сарын 12-ны өдөр виз гарна 9 дүгээр сарын 15-ны өдөр Дөлгөөн бид 2  хоёулаа Солонгос явна. Тэр үедээ цуг явна, хилээр гараад очсон хойноо үлдэгдэл 9 сая төгрөгөө авна гэж хэлсэн. Тухайн үед би өөрийн нөхөр Золзаяагийн хамт очиж уулзаж байсан ба нөхөр бид хоёр хоёулаа явахаар тохиролцож ярилцсан. Маргааш нь буюу 7 дугаар сарын 30-ны өдөр Х.Ө-тай Баянмонгол хорооллын орчим уулзаад Хан-Уул дүүргийн нотариатын газар ороод 6 сая төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны дараа ойролцоох АТМ ороод 3 сая төгрөгийг аваад Х.Ө-д бэлнээр өгсөн. Үлдсэн 3 сая төгрөгийг нь Х.Ө-н эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө авах үедээ Х.Ө ганцаараа явж байсан, харин би нөхөртэйгээ хоёулаа явж байсан. Х.Ө мөнгөө авсныхаа дараа “1 сар хүлээгээх шаардлагатай шүү” гэж хэлж байсан болохоор хүлээсэн. Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр санагдаж байна. Х.Ө над руу 80115795 дугаарын утаснаас мессеж бичээд “хөдөө явж байна, визний мөнгө байхгүй болчихлоо 500,000 төгрөг шилжүүлээд өгөөч, үлдэгдэл мөнгөнөөс суутганаа” гэсэн утгатай мессеж ирэхээр нь би мөнгө өгөөгүй. Дараа нь Х.Ө над руу залгаад нөхөр бид хоёрыг гадаад паспортоо аваад ир гээд Баянмонгол хорооллын ойролцоо уулзаад өгсөн. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Х.Ө 80115795 дугаартай утаснаас над руу 9 дүгээр сарын 06-ны өдөр “виз баталгаатай гарахаар болчихсон, урьдчилаад 1 сая вон шилжүүлээч  барьцаа мөнгө шаардлагатай болчихлоо” гэхээр нь бас мөнгө өгөөгүй. Тэрнээс хойш Х.Ө руу холбогдох болгонд утас нь болохгүй байсан. Нэг өдөр 90752575 дугаартай утас руу нь залгахад Х.Ө-н ээж нь бололтой эмэгтэй утсыг нь аваад “Х.Ө-г хөдөө явчихсан, холбогдохгүй байгаа, холбогдохоор нь эргээд хэлье” гэж хэлсэн. Долоо хоногийн дараа дахиад залгатал “Х.Ө-г холбогдохгүй байгаа, өөр лүү нь олон хүн залгаад байгаа” гэж хэлсэн. Сүүлдээ тэр ээж нь “Х.Ө-н өмнөөс нь хүмүүст хэлж байгаа, миний хүүхэдтэй ярих юм байвал надтай ярь” гэж хэлэхээр нь мөнгө, гадаад паспортоо өгчихсөн талаар хэлтэл өөрсдөө зээл хөөцөлдөж байгаа, хэд хоног хүлээгээч гэж хэлсэн. Тэр үед фейсбүүк хаяг дээр Х.Ө-тай холбоотой тэрэнд залилуулсан гэх олон хохирогч нар байгааг мэдээд цагдаад хандаж байгаа юм. гадаад паспортоо Х.Ө-г танай цагдаагийн хэлтсийн хүмүүс аваад ирэх үед ээж нь цагдаа дээр ирээд нөхөр бид хоёрын гадаад паспортыг авч ирээд өгсөн. Одоо би Х.Ө-с 6 сая төгрөг нэхэмжилж байна. ...Х.Ө-тай гэрээ байгуулаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт АПУ ХХК-тай замын эсрэг талд уулзаад нотариат ороод мөнгөө бэлнээр 3 сая төгрөгийг нь данс руу нь тэр дороо шилжүүлсэн.”

“...Х.Ө нь би Дөлгөөнтэй хуримаа хийх гэж байгаа Таныг бол би өөрийн ах дүү хамаатан садан гэдгээр л хэлж Солонгос руу гаргана. Танаас өмнө 12 хүн байгаа гэж хэлж байсан. Тэрнээс Дөлгөөн намайг гаргана гэж ярилцаж явсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 239-241-р хуудас, 4-р хавтаст хэргийн 67-р хуудас/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл “...иргэн Байгалмаа миний бие хэргийн материалтай танилцлаа. Х.Ө-д нийт 6 сая төгрөг өгсөн. Х.Ө нь миний хохирлыг барагдуулж Налайх дүүрэгт, Цонжин болдогт 2 айлын газар өгсөн” /5-р хавтаст хэргийн 210-р хуудас/

            Гэрч Б.Золзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сард манай эхнэр Байгалмаа фейсбүүк хаяг дээрээс Солонгосын виз найдвартай гаргана гэсэн зарын дагуу холбогдсон гээд 2-уулаа очоод тэр хүнтэй уулзаад үзье гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянмонгол хорооллын машины зогсоол дээр Х.Ө гэдэг залуутай уулзсан, тухайн үед эхнэр Байгалмаа бид хоёр хамт явж Х.Ө-тай уулзсан юм. Х.Ө хэлэхдээ “манай эхнэр Солонгос улсын иргэн, олны танил дуучин Дөлгөөн гээд эмэгтэй байгаа, бид хоёр Солонгост хуримаа хийх гэж байгаа, тийм болохоор Монголоос хэдэн хүн хуримдаа оролцуулна гэж хэлээд виз гаргах гэж байгаа юм, найдвартай гарна” гэж хэлээд нэг хүний урьдчилгаа 3 сая төгрөг өг, виз гарсны дараа 9 сая төгрөгийг авна гэж хэлсэн. Эхнэр бид хоёр хоёулаа явна гээд хэд хоног хүлээгээч гэж Х.Ө-д хэлсэн. Тэгтэл өнөөдөр л бичиг баримт, мөнгөө өгөхгүй бол хоцорно, өөр 2 хүн ирж байгаа, тэр 2 хүнийг авчихна шдээ гэж хэлсэн. Бид 2 Х.Ө-тай уулзахдаа өөрсдөдөө бэлэн 3 сая төгрөг байна гээд хэлчихсэн чинь наад мөнгөө урьдчилгаа болгоод өгчих өө гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө уулзаад явцгаасан. Маргааш нь Х.Ө манай эхнэр лүү залгаад та хоёр яахаар болсон бэ? Больж байгаа бол өөр хүмүүс бүртгэж авах гээд байна гэхээр нь бид 2 уулзахаар болсон. Х.Ө өөрийнхөө амьдарч байсан БГД-т байрлах Олимп хотхоны 201-27 тоот 2 өрөө байрандаа дуудаж очсон. Гэрт нь очиход Х.Ө болон түүний найз эмэгтэй Дөлгөөн 2 байсан. Х.Ө тухайн үед өөрийнхөө эхнэр болох гэж байгаа гээд Дөлгөөнийг танилцуулсан, Монгол хэл мэддэг, Монголоор ярьдаг хүн байсан. Солонгосын визтэй холбоотой Х.Ө ярьж байгаад, Дөлгөөн нь тийм ээ гэх зэргээр хэлж хоорондоо ярилцаж байсан. Хуримаа Солонгост хийх гэж байгаа болохоор хамаатныхаа хүмүүсийн тоонд оролцуулж хэдэн хүний виз гаргаж авах гэж байгаа гэж хэлсэн болохоор итгэсэн. Х.Ө дараа нь эхнэр бид хоёрыг гараад хүлээж бай гээд гадаа байж байхад Х.Ө ганцаараа гараад ирсэн. Уг нь Дөлгөөнтэйгээ хамт гараад ирэх юм байх гэж бодсон чинь Х.Ө ганцаараа гараад ирсэн. Х.Ө мөн тэр байрыгаа өөрийнхөө эзэмшлийн байр, энэ байранд 10 жил амьдарч байгаа, итгэхгүй бол СӨХ-ийн хүнтэй уулзуулж болно, виз гарахгүй бол мөнгийг чинь тэр дор нь буцааж өгнө гэж хэлсэн. Гэрээс нь гараад Х.Ө-тай хамт ХУД-ийн АПУ-ын эсрэг талд байдаг нотариатын газарт очиж Х.Ө-тай манай эхнэр Зээлийн гэрээ байгуулсан. 2 хүн явах гэж байсан болохоор 6 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд бэлнээр 3 сая төгрөгөө өгөөд, Х.Ө-н Худалдаа хөгжлийн данс руу 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Х.Ө хэлэхдээ 2018 оны 8 дугаар сарын сүүлээр виз гарчихна, бас удахгүй хөдөө явах гэж байгаа утас холбогдохгүй байж магадгүй гэж хэлсэн. Виз гарсан эсэхээ асуух гэж асуухад материалыг чинь өгөөгүй, удахгүй гарчих байх гэж хэлээд байсан. Бичиг баримт өгсөн эсэхийг би мэдэхгүй байна, манай эхнэр мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 244-р хуудас/,

Л.Байгалмаа, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар /2-р хавтаст хэргийн 249-р хуудас/,

Худалдаа хөгжлийн банк дахь Х.Ө-н 425005152 тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн маягт /2р хавтаст хэргийн 250-р хуудас/,

Хохирогч Л.Байгалмаагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /2-р хавтаст хэргийн 236-р хуудас/

Хохирогч Л.Пүрэвжавт “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

Хохирогч Л.Пүрэвжав мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...Манай дүү Отгонсүх нь 2018 оны 5 дугаар сарын эхээр фэйсбүүк дээр Солонгос улсын виз гаргана гэсэн зар байна гэхээр нь түүний дагуу дүү бид хоёр Х.Ө гэх залуутай 80115795 гэсэн дугаараар холбогдтол пассвордоо 2 хувь цээж зурагтай хүн тус бүрийн 5.000.000 төгрөгтэй аваад хүрээд ир гэхээр нь итгээд 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатаар орж Х.Ө гэх хүнтэй дүү Отгонсүх бид хоёр тус тус зээлийн гэрээ хийж 10.000.000 төгрөгийг өгсөн. Тэгээд Х.Ө нь дүү бид хоёрыг 1 сарын хугацаанд Солонгос улс руу гаргана тухайн үед 2 жилийн гэрээтэйгээр ажил хийх журмаар гарна гэж тохиролцсон. Тэгээд 1 сарын хугацаа нь дуусахаар утсаар холбогдоод яасан бэ гэхээр одоо удахгүй гарна гэж худлаа хэлж явсаар одоог хүрсэн”

“...2018 оны 4 дүгээр сард манай баз Отгонсүх фейсбүүк хаяг дээр Солонгос улсад гэрээгээр явуулах зар байна гэж надад хэлсэн. Манай эхнэр Солонгост улсад ажиллаж амьдардаг учраас надад гэрээгээр явуулна гэснийг мэдээд олзуурхсан юм. Би өмнө нь өөрөө Солонгост гэрээгээр ажиллаад ирж байсан. Тэр зарын дагуу Отгонсүх холбогдох хүнтэй нь ярьчихсан байсан. Тэгэхэд “нэг хүний сая төгрөг, гадаад паспорт 2 хувь цээж зураг хэрэгтэй, тэрийгээ аваад уулзаарай, хурдан уулзвал сайн шүү, хүмүүс их байгаа хүний тоо цөөхөн байгаа шүү“ гэж хэлсэн байсан. Отгонсүх дараа нь намайг өөрөө холбогдоод үз гээд хэлсэн утасны дугаар буюу 80115795 гэсэн утас дугаарыг өгөөд би залгаж ярьсан. Тэгэхэд утсыг эрэгтэй хүн аваад Отгонсүхэд хэлсэнтэй адилхан зүйл хэлсэн. “Олон хүн бүртгүүлж байгаа учраас хурдан ирж уулзаарай, улиралдаа дөрөвхөн хүн гаргадаг, хүний хэмжээ тоотой амжиж 5 дугаар сардаа мөнгөө өгчих юм бол 6  дугаар сард виз чинь гарна, дэлгэрэнгүй мэдээллийг мөнгөө аваад ирэхдээ сонсож болно гэж хэлсэн. Утасны цаанаас их л сайхан зүйл ярьж байсан. Отгонсүх бид хоёр ярилцаад мөнгө олохоор болоод машин тэргээ зараад мөнгөтэй болоод 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 80115795 дугаарын утас руу залгаад Х.Ө-тай холбогдоход хотод ирээд ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Home Plaza-н гадна ирээд залгаарай гээд Отгонсүх, Х.Ө бид 3 уулзсан. Х.Ө тухайн үед ганцаараа, костюм өмсчихсөн залуу ирж уулзсан. Х.Өтай уулзаж байхад манай дүү Отгонсүх манай эхнэртэй интернетээр холбогдоод ярихад Х.Ө “хамгийн анхны Монголоос Солонгос руу ажиллах хүч гаргаж байсан компаний гэрээгээр явна” гэж хэлсэн. Би өөрөө Солонгост гэрээгээр ажиллаж байсан болохоор энэ талаар сайн мэдэж байсан. Тэр талаар хэлсэнд нь итгэх болсон шалтгаан байгаа юм. “Солонгост очоод хот тохижилтын хайсны ажил хийнэ эхний 3 сард, дараа нь үйлдвэрээ солих эрхтэй өөрсдөө дурын үйлдвэртээ очиж ажиллана” гэсэн Гэрээгээр явсан хүмүүс яг энэ зарчмаар ажилладаг болохоор бүр итгэх болсон. Ярьсныг нь сонсоод итгэж болохоор юм байна гэж бодсон. Тэгээд тэндээс хөдлөөд Дүнжингарав худалдааны төвд очоод нотариат дээр гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг байгуулаад Отгонсүх бид 2 тус тусдаа зээлийн гэрээ байгуулж 10 сая төгрөг бэлнээр өгсөн. Мөнгөнөөс гадна гадаад паспортоо эх хувиар нь, иргэний үнэмлэхээ эх хувиар нь, 2 хувь цээж зургийн хамт өгсөн. Х.Ө хэлэхдээ ажлын 21 хоногийн дотор виз гарна. элчин сайдын газарт танидаг хүн байгаа гэж хэлсэн. Хэрвээ виз гарахгүй бол бүх мөнгөө буцааж өгнө гэсэн, энэ ч гэрээн дээр тусгагдсан байгаа. Тэрнээс хойш 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болж Х.Ө руу залгахад материал элчин дээр байгаа, элчингийн хүмүүстэй уулзаад явж байна гэж хэлсэн. 7 дугаар сарын 05-ны өдөр дахиад холбогдоход өөрийнхөө картыг усанд унагаагаад ашиглаж болохгүй байгаа 200.000 төгрөг өгөөч гэж хэлэхэд чадахгүй гэж хэлсэн. 8 дугаар сарын 05-ны өдөр дахиад Х.Ө руу холбогдоход заримдаа утсаа авахгүй байгаад байдаг байсан . Би өөрөө байнга өдөр болгон Х.Ө руу залгаад байдаггүй байсан. Сард нэг удаа залгадаг байсан. Тэгтэл миний иргэний үнэмлэх хэрэг болоод Х.Ө руу холбогдоход утсаа авахгүй байхаар нь Х.Ө-тай анх гэрээ байгуулахад бид нараас өмнө бас нэг хүнтэй байгуулчихаад байж байна гээд харуулж байхад нь тэр гэрээ байгуулсан хүнийх нь утасны дугаарыг тэмдэглэчихсэн байсан. Тэгээд тэр хүнтэй холбогдоход Х.Ө-н гэрийг мэддэг байж таарахад хаягийг нь аваад БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Баянмонгол хорооллын эсрэг талын хороололд гэрт нь очиход ээж нь гээд Наранхүү гэдэг хүн байсан.  Отгонсүх бид хоёр Наранхүүтэй уулзаад Х.Ө-д мөнгөө өгчихсөн байгаа гэхэд Наранхүү гэхэд “юу гэж миний хүү хүнээс мөнгө авч байдаг юм би 7 хоногт 1 сая төгрөг өгдөг хүн  миний хүү унах унаатай” гээд уулга алдаад гайхаад, Х.Ө-г “хөдөө явчихсан байгаа” гэж хэлсэн. Өмнө нь ч Х.Ө-тай ярихад хөдөө явчихсан Өвөрхангайд ч явж байна гэж утсаар ярьж байсан. Ингээд сэжиг төрөөд гайхаж эхэлсэн. Наранхүү нь хэлэхдээ Х.Ө-н найз эмэгтэй нь гадаадын иргэн, манай худ Солонгост байдаг гэж яриад бүр эргэлзэх болсон. Тэгээд би иргэний үнэмлэхээ авмаар байна гээд Х.Ө-тай холбогдоход “удахгүй хэд хоногоос хотод очно тэгээд өгье” гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Х.Ө-тай холбогдож “үнэмлэхээ авъя” гэхэд “ээждээ хэлчихье” гээд ээжтэй нь 9965....-тэй дугаараар холбогдоход “эмнэлэг дээр явж байна” гээд утасны цаанаас загнаад “Дүнжингарав худалдааны төв дээр хүрээд ир” гээд яваад очсон. Нэг цаг орчим хүлээж байгаад Наранхүү ирээд иргэний үнэмлэх, гадаад паспорт, цээж зурагтайгаа авсан. Би гадаад паспортныхоо хавтсанд иргэний үнэмлэх, зургаа хийсэн байсан, яг миний яаж өгсөн яг тэр чигээрээ л надад буцааж өгсөн. Отгонсүх бол надаас 20-оод хоногийн өмнө бичиг баримтаа бас Наранхүүгээр дамжуулж дэлгүүрээс авсан байсан.Тэгээд Наранхүүгээс өгсөн мөнгөө асуухад “тэр мөнгийг чинь буцаагаад удахгүй өгчихнө хүүхдээсээ асуусан чинь мөнгийг чинь авсан үнэн юм байна” гэж хэлсэн. Удахгүй буцааж өгнө гээд Наранхүүтэй холбогдох болсон. Наранхүү хэлэхдээ “би өөрөөсөө мөнгийг чинь болохгүй бол төлчихнө өө” гээд байсан. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдлөө өгч шалгуулахаар болсон. Цагдаа дээр байх хугацаанд Наранхүү над руу олон удаа залгаад байхаар нь утсаа аваагүй. Тэгтэл манай дүү Отгонсүх над руу залгаад Наранхүүг “мөнгөө ав” гэж байна гэхээр нь баярлаад Бадамаа гээд Х.Ө-тай бас гэрээ байгуулж мөнгөө өгсөн хүнтэй хамт Х.Ө-н гэрийнх нь гадаа Наранхүүтэй уулзсан. Тэгээд цагдаад өргөдлөө өгчихсөн байгаа гэж хэлтэл Наранхүү тэгвэл “хэнд нь ч мөнгө өгөхгүй, цагдаад шалгуулдгаараа шалгуул, таньж мэддэг хүн байгаа” гэж хэлсэн. Машинаас нь буух гэтэл намайг буулгахгүй, намайг “цагдаад өгсөн өргөдлөө буцааж авмаар байна” гэж очиж уулзаадах гэхээр нь “мөнгөө авъя” гэхэд “өргөдлөө буцааж авсны чинь дараа мөнгөө өгнө” гээд байсан. “Би цагдаад гомдлоо өглөөхөн өгчихөөд одоо буцаагаад авна гэхээр цагдаагийн байгууллагаар тоглосон болно” гээд уурласан. Бадамаа ч намайг мөнгөө өгчих байх гээд байсан болохоор би буцаж очоод цагдаа дээр очоод байцаагчтайгаа уулзсан. Байцаагч яагаад өргөдлөө буцааж авах гээд байгаа юм гэхээр нь мөнгө өгнө гээд Наранхүү нь хамт явж байгаа гээд Наранхүүг байцаагчтай уулзуулсан. Наранхүү байцаагчтай уулзаад “өгөх гэж байгаа мөнгөө аваад цагдаа дээр хүрээд ир, мөнгийг чинь хүлээлгэж өгнө” гэж хэлсэн. Тэгтэл Наранхүү мөнгөө авч ирээгүй, энд тэндээс хүнээс мөнгө зээлэх болоод утсаар яриад байсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 25-26, 27-28-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...би урьд өмнө гэрчийн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа одоо надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 38-39-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ “...Би Л.Пүрэвжав болон Б.Отгонсүх нарыг танина. Эдгээр хүмүүстэй би хэрхэн танилцсан бэ гэвэл надтай 2018 оны 3 дугаар сараас хойш хамтран амьдарч байсан БНСУ-н иргэншилтэй Оюун-Эрдэнийн Дөлгөөнтэй хамтран амьдарч байхад “БНСУ-руу хүмүүсийг зуучилна батлан даана, гаргана, урт хугацааны виз гаргана анкет бөглөнө” гэх мэтчилэн өөрийнхөө фэйсбүүк “Oyun-Erdene Dulguun” гэх хаягт зар байршуулаад миний мэдэж байгаагаар 2018 оны 7 дугаар сар хүртэл хүмүүсээс мөнгө авч байсан Энэ хүн БНСУ-ын иргэн учраас хүмүүстэй уулзахдаа заримдаа ганцаараа уулздаг зарим үед би ганцаараа уулздаг байсан. О.Дөлгөөн нь өөрөө 7 настайгаасаа хойш Монголд амьдраагүй учраас хурдан ярихаар яриа ойлгодоггүй хүмүүст өөрийгөө ойлгуулж чаддаггүй байсан юм. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр фэйсбүүкт тависан “Солонгос улс руу урт хугацааны визээр ажилчин гаргана” гэсэн зарын дагуу Л.Пүрэвжав болон Б.Отгонсүх гэх хүмүүс над руу залгаж холбогдоод би тэдгээр хүмүүстэй ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Хоум плаза дээр уулзаад БНСУ-н урт хугацааны визний талаар хэлж тайлбарлаж өгөөд тэдгээр хүмүүст “2 жилийн хугацаатай визийг 1 сарын дотор хүн тус бүрийн 5.000.000 төгрөгөөр гаргана” гэхэд зөвшөөрөөд тухайн өдрөө надтай хамт яваад 13 дугаар хорооллын орчим байх нотариатын газар орж би дээрх 2 хүнтэй зээлийн гэрээ байгуулаад 2 хүнээс нийт 10.000.000 төгрөгийг бэлнээр авсан юм. Ингээд би мөнгийг цааш нь хамтран амьдрагч Дөлгөөнд бэлнээр аваачиж өгсөн юм. Дөлгөөн материал өгч байна гээд гадуур яваад байдаг байсан. Ингээд 1 сарын дараа Отгонсүх болон Пүрэвжав нар над руу залгаад “яасан бэ” гэхээр нь би Дөлгөөнд хэлэхэд надад Дөлгөөн хэлэхдээ “урт хугацааны виз учраас цаг хугацаа орно хойшлогдоно элчин дээр их ачаалалтай байна” гэхээр нь би Отгонсүх болон Пүрэвжав нарт дамжуулж хэлдэг байсан. Намайг байхгүйд Дөлгөөнтэй намайг асуугаад Пүрэвжав гэх хүн холбогдсон байсан. ...би Отгонсүх болон Пүрэвжав нараас 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр бэлэн 10.000.000 төгрөгийг аваад гэртээ очоод Дөлгөөнд шууд өгсөн надад мөнгө өгсөн талаар баримт байхгүй” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

Л.Пүрэвжав, Х.Ө нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 5.000.000 төгрөг зээлэх тухай зээлийн гэрээ, мөнгө хүлээлцсэн тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 43, 44-р хуудас/

Хохирогч Л.Пүрэвжаваас Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 21-р хуудас/

2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Б.Отгонсүхэд “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Б.Отгонсүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүк дээр “БНСУ-руу гэрээгээр цөөн тооны хүн найдвартай гаргана” гэсэн зарын дагуу утсаар 80115795 дугаартай залгаад холбогдоод эрэгтэй хүн аваад “БНСУ-руу 5.000.000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай гэрээгээр ажиллах хүмүүс гаргана ирээд уулз” гэхээр нь би хамаатны ах Л.Пүрэвжавд энэ талаар хэлээд тэр хамт явж бүртгүүлэхээр болоод би ахын хамт Улаанбаатар хотод ирээд 80115795 дугаар луу залгаад 2018 оны 5 дугаар сарын 05-ны едөр Замын цагдаагийн урд талын Хоум плазагийн урд уулзахад Х.Ө гэх залуу ганцаараа ирээд “би урьд өмнө Солонгост ажиллаж байсан хамтрагч Солонгос хүмүүс маань 2-3 хүн гаргаж аваад үйлдвэрт ажиллуулна, виз 21 хоногийн дотор гарна 2 жилийн хугацаатай гаргана хэрвээ гаргахгүй бол таны мөнгийг буцаагаад өгнө" гэж ярихаар нь Л.Пүрэвжав ах бид хоёр зөвшөөрөөд мөнгөө өгөх авах дээрээ тулаад хоорондоо мөнгөө өгч байгаагаа баталгаажуулаад гэрээ хийе гэхээр нь бид гурав БЗД-ийн 15-р хороо 13-р хороололд наториатын газар очоод Хашмөнхийн Х.Ө-тай хүн тус бүрийн 5.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд зээлийн гэрээ байгуулаад хүлээлгээд өгсөн. Ингээд бид 3 салж яваад хэсэг хугацааны дараа буюу 21 хоногийн дараа Х.Ө руу залгахад ‘Нөгөө солонгосчуудтайгаа хамт хөдөө явж байна миний карт болохгүй байна та над руу 400.000 төгрөг шилжүүлээч виз чинь 6 дугаар сарын 25-нд гарна” гэж ярихаар нь би мөнгө шилжүүлж өгөөгүй, ингээд Х.Ө 6 дугаар сарын 25-наас хойшоо утсаа авахаа больсон тэгэхээр нь өмнө Х.Ө-тай 5 сарын 05-ны өдөр анх уулзахдаа өөрийнхөө хийж байгаа гэрээ гээд надад үзүүлж байсан гэрээнийх нь зургийг нь дарж байсан учраас тэр гэрээн дээр байсан хүний утас руу 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр залгаад Х.Ө-г хайж залгахад тэр хүн надад Х.Ө-г Олимп вилажи хотхонд байдаг 201 байр 1 орц 27 тоотод амьдардаг гэхээр нь би ах Л.Пүрэвжавыг дагуулаад очсон гэрт нь Х.Өгийн ээж нь Наранхүү байсан тэгээд учраа хэлэхэд “Манай хүүхэд виз гаргадаггүй юм даа гээд гайхаад байсан” би ах Л.Пүрэвжавын хамт цахим иргэний үнэмлэх, гадаад паспорт зэргээ танай хүүгээс авъя гэхэд “манай хүүхэд хөдөө явсан би ирэхээр нь аваад өгье” гээд “манай гэрийг мэдээд ав” гээд ах бид хоёрыг Налайх руу дагуулж яваад манай гэр гээд том объект зааж өгсөн. Би баталгаажуулаад зургийг нь авсан байгаа. Ингээд мөнгийг маань ээж нь болон X.Х.Ө нар “өгнөө” гэж байгаад сүүлд “Дөлгөөн гэх хүнээс мөнге авч өгнө” гээд байгаа юм. ...би Дөлгөөн гэх хүнийг огт танихгүй мэдэхгүй. ...Х.Ө гэх залууд 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн манай ах Л.Пүрэвжав мөн бэлнээр 5.000.000 төгрөг өгсөн”  гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 30-31-р хуудас/,

Шүүгдэгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 38-39-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 35-36-р хуудас/,

Б.Отгонсүх, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ, Б.Отгонсүхээс Х.Өд 5.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3-р хавтаст хэргийн 45, 46-р хуудас/,

Хохирогч Б.Отгонсүхээс Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 21-р хуудас/

Хохирогч Э.Ариунболдод “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Э.Ариунболд мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн дүү Ариун-Эрдэнэ надад Солонгосын виз гаргадаг Амина гэдэг охины дугаарыг надад өгч, 99057881 дугаарын утсаар холбогдоод “тэр эмэгтэй БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаг гэсэн байна, виз гаргаж чадах юм уу” гэхэд “аяллын 3 сарын виз 800,000 төгрөгөөр гаргаж байгаа байнгын визийг миний танидаг хоёр хүн гаргаж байгаа” гээд Хашмөнхийн Эрдэнэзаяа гэх хүний 80115795 дугаарыг надад өгсөн. Дараа нь тэр дугаар луу нь залгаж холбогдоход нэг эрэгтэй хүн байсан. Тэгсэн тэр эрэгтэй “мульт виз гаргаж байгаа, хоёр хүн л авах боломжтой байгаа, мөнгө чинь бэлэн байгаа юм бол уулзаад ярилцъя” гэж хэлээд 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Замын цагдаагийн газрын гадна уулзсан. Тэгээд Эрдэнэзаяатай уулзахад “миний утасны дугаарыг элчинд ажилладаг хүнээс авсан юм уу” гэхэд “тийм ээ” гэж хэлсэн. “Нэг хүний 7 сая төгрөгөөр мульт виз гаргаж өгнө” гэж хэлээд “бэлнээр шууд мөнгөө өгвөл авна аа” гэсэн. Эрдэнэзаяа хэлэхдээ энэ “7 сая төгрөгийг би авахгүй ээ” гэхээр нь “мөнгөө данс руу чинь шилжүүлье” гэхэд данс ашиглагдахгүй байгаа гэсэн. Дараа нь гарч яваад нэг хүнтэй утсаар ярьж орж ирчихээд “Бат-Одын Урангоо гэдэг хүний Хаан банкны 5071246479 данс руу шилжүүлчих” гээд БГД-ийн 10-р хорооллын Хаан банкны АТМ ороод шилжүүлсэн. Тэр үед Эрдэнэзаяа надтай хамт яваагүй ба өөрөө нотариатын газар хүлээгээд байж байя гэж хэлээд үлдсэн. Буцаж очоод Зээлийн гэрээ байгуулахдаа Эрдэнэзаяа биш Х.Ө гэдэг хүн болохыг мэдсэн. Х.Өгаас ямар учраас зээлийн гэрээ байгуулаад байгааг асуухад “Солонгосын виз гаргаж өгөх талаар гэрээн дээр бичдэггүй юм аа, би өөрөө энэ талаар ард талын нүүрэнд нь биччихье ээ, виз гарахгүй тохиолдолд мөнгийг нь буцаан өгнө” гэж хэлээд бичсэн. Мөнгө авах үедээ 7 хоногийн дараа виз гарна, хэрвээ бүр хойшловол сарын дараа гарчихна гэж хэлсэн. Тэрнээс хойш 7 хоног нь өнгөрөөд Х.Өгийн 80115795 дугаартай утас руу залгахад “хөдөө явж байна, элчинд таны материалыг өгчихсөн байгаа, би мэдэхгүй, удахгүй гарчихна” гэж хэлээд олон сар явсан. Сүүлдээ фейсбүүк дээрх  Амина Аму гэх хаяг руу ороод Х.Ө-г асуухад “Х.Өтай найз биш, Х.Ө-н найз эмэгтэйтэй найз байгаа юм сайн танихгүй” гэж хэлсэн. “Өмнө нь чи найдвартай гэж хэлчихээд одоо юу яриад байгаа юм бэ” гэхэд “найз танихгүй ээ” гэж хэлсэн. Тэрнээс хойш огт холбогдож чадаагүй. ...өгсөн 7.000.000 төгрөгөө буцааж авмаар байна”

“...Солонгосын виз гаргуулахаар 7 сая төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн Хаан банкны 5720466534 дугаарын данснаас Бат-Одын Урангоо гэдэг хүний Хаан банкны 5071246479 дугаарын данс руу шилжүүлэн өгсөн байна. Х.Ө нь би өөрөө энэ мөнгийг авчихсан мөнгө нь данс руу орчихсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би түүнтэй БГД-ын Замын цагдаагийн хажуугийн нотариатын газар зээлийн гэрээ байгуулаад тус гэрээн дээр мөнгө хүлээн авсан гэж бичүүлсэн. Учир нь мөнгө өгсөн гэдгийг нотлох зорилгоор гэрээ байгуулсан. ....учирсан хохирлоос надад төлөгдсөн зүйл байхгүй. Хохирол маань хэвээрээ байгаа” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 101, 5-р хавтаст хэргийн 185-р хуудас/,

Гэрч Б.Урангоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие Х.Ө гэдэг хүнийг сайн танихгүй. Өөрийн хадам дүү Амартуяагийн 2018 оны төрсөн өдрийн баярын арга хэмжээн дээр түүнтэй танилцаж байсан юм. Тэрнээс хойш зүс мэддэг болсон юм. Тухайн үед Х.Ө нь Дөлгөөн гэдэг эмэгтэйтэй үерхэдэг байсан юм. Амартуяа бид хоёр бол Дөлгөөнтэй нь арай илүү дотно найзалдаг байсан юм. Тэгээд би хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Өөрийн 5071246479 дугаартай дансны хуулгыг авч харахад 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний дээрх дансанд Э.Ариунболд гэдэг хүний 5720466534 дугаарын данснаас 7.000.000 төгрөг шилжиж орж ирсэн байна. Энэ үед би гэртээ ажилгүй, дөнгөж төрөөд 5-6 сартай хүүхдээ гэртээ хардаг байсан болохоор бараг гэрээсээ гардаггүй байсан юм. Тэгээд одоо санаж байгаагаар яг тэр мөнгө шилжиж орж ирсэн гэх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр намайг модны хоёрт эгчийндээ байж байхад Х.Ө над руу яриад “таньд Хаан банкны данс байна уу?, байвал картаа түр өгөөч, би мөнгө хийлгээд авчихъя, гадаадаас саяхан ирсэн болохоор данс байдаггүй” гэж гуйхаар нь тус болох гээд зөвшөөрчихсөн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа миний байгаа газар Х.Ө нь ирж картыг авч явсан юм. Тухайн үедээ бол би миний данс руу хэн хэдэн төгрөгийг, ямар учраас шилжүүлсэнийг бол мэдэхгүй байсан. Одоо ингээд дансны хуулгаа шүүж харахад миний данс руу 7.000.000 төгрөг Э.Ариунболд гэдэг хүнээс шилжиж орж ирсэн байна. Би энэ мөнгөнөөс огт мөнгө аваагүй, Х.Ө нь л энэ мөнгийг авсан. Учир нь түүнд миний карт байсан ба дансаа түр өгөөч гэхээр нь карт өгч байсан. ...миний данс руу өөр мөнгө орж ирээгүй байх, сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 193-р хуудас/

Гэрч А.Амартуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би Ариунболд гэдэг хүнийг танихгүй тэр хүн өөрөө над руу залгасан. Яаж миний дугаарыг олсон талаар мэдэхгүй байна. Над руу залгаад “виз гаргуулах юм ойр дотны хүн маань чамаар виз гаргуулж явсан байна. Надад туслаач мульт виз гаргуулмаар байна” гэхээр нь би “виз гаргадаг хүн биш гэхдээ манай эгчийн таньдаг хүн нь Мика Солонгосын виз зуучлалын компанид ажилладаг тэр хүнээр дамжуулаад 3 сарын виз гаргуулж болох байх” гэж хэлтэл “мульт виз гаргуулмаар байна, энд нийгмийн даатгал төлж ажил хийдэггүй мөнгийг нь өгөөд виз гаргуулмаар байна” гэж хэлсэн. Тэгээд өөрийн эгч Дээгийгээс асуугаад нэг дугаар явуулахад нь тэрийг нь Х.Өгийн 80115795 дугаарын утасны хамт явуулсан. ...Дөлгөөн 80165795, Х.Ө 80115795 дугаар ашигладаг ”

“...2017 онд Дөлгөөний найз залуу гэдгээр нь Х.Ө-тай танилцаж байсан. Тэгээд тэр хоёр Монгол Улсад ирээд данс карт байхгүй гэхээр нөхөр Даажамбын картыг Дөлгөөнд өгөөд ашиглуулдаг байсан юм. Х.Ө Монголд ирээд Солонгосын виз гаргадаг ажил хийж байгаа гэдэг байсан юм. 2018 оны үед Солонгосын виз гаргуулах гээд ажил хөөцөлдөөд явж байна гээд данс руу чинь мөнгө орно түүнийг аваад өгчих гэж Даажамба руу яриад түүнийг орж ирэнгүүт нь Х.Ө-д өгч байсан юм. Учир нь Х.Ө нь бас манай нөхрийн танил дүү болж таарсан” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 175, 5-р хавтаст хэргийн 186-187-р хуудас/

Хаан банк дахь Б.Урангоогийн эзэмшлийн 5071246479 дугаар данс руу Э.Ариунболдоос 7.000.000 төгрөг шилжүүлсэн талаар АТМ-н баримт /3-р хавтаст хэргийн 107-р хуудас/,

Хаан банкны 5071246479 дугаар Бат-Одын Урангоогийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3-р хавтаст хэргийн 110-111, 5-р хавтаст хэргийн 196-203-р хуудас/,

Хохирогч Э.Ариунболд Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 80-р хуудас/

Хохирогч Э.Ариунболдын Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан ирүүлсэн хүсэлт “...Энхболд овогтой Ариунболд би Х.Өгаас авах 7.000.000 төгрөгийг авч хохирлыг бүрэн барагдуулсан тул Ариунболд надад гомдол санал байхгүй” /6-р хавтаст хэргийн 82-р хуудас/

Хохирогч О.Нинжбадгард “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

Хохирогч О.Нинжбадгарын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед гэртээ байж байхад фэйсбүүк хаягаар урьд нь зөвлөгөө өгч байсан Оюун-Эрдэнэ гэх хаягнаас “БНСУ-н виз гаргаж өгнө, гоё боломж гарч ирсэн” гэж хэлсэн. 80115795 дугаарыг өгөөд “манай нөхөр Х.Ө байгаа уулзчих” гэж хэлсэн. Тэгээд нөхөр Өлзйизаяатай уулзахад “Манай эхнэр Дөлгөен БНСУ-н элч дуучин элчинд таньдаг хүнтэй 3 жилийн  мульти визийг 100% даруулж өгнө төлбөр нь 10 сая төгрөг” гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ах Болдбаатарын хамтаар визээ гаргуулах гэж бичиг баримтаа 10 сая төгрөгийн хамт өгсөн. Тэгээд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 сар болоод утас руу нь залгатал хүлээж бай гэсэн хариу егсөн, тэгээд сүүлд нь залгахаар утсаа авахаа байгаад фейсбүүк хаяг руу нь ороод зурагны доор нь “мөнгөө авъя” гэж коммент бичтэл надтай адилхан залилуулсан 12 хүн холбогдож өөрийгөө залилуулсан гэдгээ мэдсэн. 2018 оны 8 дугаар сард миний данс руу өгсөн байсан 10 сая төгрөгний 4.950.000 төгрөгийг 5 удаагийн давтамжтай шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 5.050.000 төгрөг авах ёстой байгаа.”

“...энэ учирсан хохирлоос 4.950.000 төгрөгийг надад эргүүлж төлсөн байгаа. 5.050.000 төгрөгийг төлөх дутуу байгаа. Үүнийгээ нэхэмжилж авмаар байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 124-126, 5-р хавтаст хэргийн 182-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр фэйсбүүк зарын дагуу “БНСУ-н виз гаргаж өгнө” гэж тухайн үед хамт амьдарч байсан найз хүүхэн болох Дөлгөөнд туслах зорилгоор О.Нинжбадгар гэх хүнтэй Хан-У ул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар уулзаж бэлнээр 10.000.000 төгрөгийг Дөлгөөний хамт очиж уулзаад манай найз эмэгтэй мөнгийг авч зарцуулсан байгаа. Би уг мөнгөнөөс хэрэглээгүй.” гэсэн мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 135-р хуудас/,

Хохирогч О.Нинжбадгараас Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 121-р хуудас/

Хохирогч Б.Бадамцэцэгт “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж  2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

Хохирогч Б.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэхдээ: “...би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. ...гомдол, саналтай. Мөнгөө олж авмаар байна.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 148-150-р хуудас/

Хохирогч Б.Бадамцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр манай охин Оюун-Эрдэнэ утсаар яриад “интернетэд БНСУ-ын виз гаргана гэсэн хүн монголчуудын сайтад зар байрлуулсан байна та 80115795 дугаарын утас руу залгаад асуу” гэсний дагуу 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр холбогдож лавлах зүйлээ асууж тодруулан 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүү Од-Эрдэний хамтаар ХУД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ХУД-ын байрны хойд талын нотариатад Х.Өтай уулзаж мөнгө өгөлцөж авалцсан талаарх гэрээ хийж бэлнээр 3.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 2.000.000 төгрөгийг 2 хоногийн дараа хүү Од-Эрдэнэ өөрийн биеэр аваачиж өгсөн. Тэгээд 21 хоногийн дараа виз гарна гэсний дагуу 80115795 дугаар луу нь залгаж асуухад “та түр хүлээж бай удахгүй хариу нь ирнэ би бас хүлээгээд байна, бүх юмаа Солонгос руу явуулсан байгаа” гэж хэлсэн. Тэгээд дараа нь дахин залгаж асуутал “виз гарахгүй аягүй их хүлээгдэж байгаа эцсийн үр дүн нь найдвартай гарах учир юунд нь ингэж айж сандраад байгаа юм бэ 2018 оны 07 дугаар сарын 6 юм уу 07-ны өдөр сураг нь гарчихна” гэж хэлэхээр сэтгэл уужирсан. Тэгээд наадмаас хойш утас руу нь залгахаар “хөдөө явж байна, завгүй байна” гэж удаа дараа хэлж байснаа сүүлдээ бүүр утсаа авахаа байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 01, 02-ны өдөр холбогдож цагдаад өгнө гэж хэлтэл “би таны мөнгийг өөрөөсөө өгье та харин виз гарсан тохиолдолд мөнгөө буцааж яг надад өгөөрэй” гэж хэлээд миний 5039244618 дугаарын дансруу 2 удаагийн үйлдлээр 1.960.000 төгрөгийг хийж тэрнээс хойш огт утсаа авахгүй таг болсон. Сүүлд 2018 оны 8 дугаар сарын сүүлээр манай хүү Од-Эрдэнэ фэйсбүүкээс Х.Өд залилуулсан хүмүүсийн талаар мэдээллийг надад харуулан залилуулсан болохоо мэдсэн. ...5.000.000 төгрөгийг бүгдийг нь бэлнээр өгсөн. Нотариатаар ору зээлийн гэрээ хийсэн. Гэрээний ард талд Х.Өгийн өөрийн гараар виз гаргаж өгнө гэж 5.000.000 төгрөг бэлнээр авсан гэж бичүүлсэн. ...Гэр бүлийн хүн БНСУ-ын иргэн реппер Дөлгөөн, өөрийн фэйсбүүк хаяган дээр Дөлгөөнтэй хамт авхуулсан зургийг хараад итгэсэн”

“...2018 оны 8 дугаар сард Х.Ө миний данс руу 900.000 төгрөгөөр 2 удаа 1.800.000 төгрөгийг өгсөн. Өөр хохирол төлөгдөөгүй байна” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 151-153-р хуудас, 4-р хавтаст хэргийн 66-р хуудас/

Шүүгдэгч Х.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн:  “...Би 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэн Б.Бадамцэцэгтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар уулзаж БНСУ руу виз гаргаж өгнө гэж найз хүүхэн Дөлгөөний зарын дагуу визний мөнгө гээд 3.000.000 төгрөгөөр болон 2.000.000 төгрөгийг бэлэн авч Дөлгөөнд аваачиж өгсөн. Уг мөнгийг Дөлгөөн авч хэрэглэсэн. Энэ хүн надтай уулзаж мөнгө өгсөн гэдгээрээ надад хандаж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 159-160-р хуудас/,

Хохирогч Б.Бадамцэцэгээс Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 144-145-р хуудас/

Хохирогч О.Одмаад “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 3.000.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөг авч нийт 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

            Хохирогч О.Одмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Эрдэнэт зар гэсэн фейсбүүк групп дээр Солонгос бичигтэй фейсбүүк хаягнаас “Солонгос улс руу харлахгүй баталгаатай хэдэн хүн найдвартай гаргана” гэсэн зарын дагуу 90752575 дугаарын утас руу залгахад Х.Ө гэх эрэгтэй хүн байсан. Солонгос руу мульт виз гаргаж өгнө, Баянмонгол хороололд ирээд уулзаарай гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр БЗД-ийн 26-р хороо Баянмонгол хорооллын Оргио китчен нэртэй газарт уулзахад Х.Ө ганцаараа ирж, би өөрийн нөхөр Б.Баяртогтох болон хүүтэйгээ явж байгаад уулзсан. Х.Ө өөрийгөө “найз эмэгтэйтэй хуримаа хийх гэж байгаа, аав, ээж нь Солонгост амьдардаг, Солонгосын иргэн байгаа юм, хуримаа хийхдээ хамаатан садангаа авч явахдаа хэдэн хүмүүс цуг авч яваад зардлаа нөхөх гэж байгаа, Солонгосын элчинд танидаг хүн байгаа учраас виз асуудалгүй гарна” гэж хэлсэн. Тэр үедээ өөрийнхөө гар утаснаас найз эмэгтэйн зургийг үзүүлээд байхаар нь тоогоогүй, танихгүй хүн байсан. Та хоёр явахаар болвол надтай эргээд холбогдоорой гэсэн. “Нэг хүний 9 сая төгрөгөөр виз гаргана, урьдчилгаа 3 сая төгрөг авна, урьдчилгаагаа визэнд мэдүүлэг өгөхөд бүрдүүлэх материалд зарцуулна, үлдэгдэл мөнгөө хил гарсны дараа авна” гэж хэлсэн. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Х.Өтай холбогдоод Сансарын Баянцээлийн нотариатын газарт уулзаад тэнд зээлийн гэрээ байгуулж, тэр дороо 3 сая төгрөгөө бэлнээр өгсөн. Тухайн үед манай нөхөр бид гурав байсан. Мөнгө авсныхаа дараа “виз 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гарна.  1 сар болно шүү” гэж хэлсэн. 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр над руу 80115795 дугаарын утаснаас над руу залгаад “виз 9 дүгээр сарын 03-ны өдөр гарахаар болсон, хүүхдийнхээ дансанд 3 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна, надад 1.500.000 төгрөг байгаа, өөрөө 1.500.000 төгрөгөө байршуулаадах” гэхээр нь тэр өдөртөө 425005152 дугаартай Х.Өгийн Худалдаа хөгжлийн банкны данс руу 1.500.000 төгрөгийг нөхөр Баяртогтохын 412008633 дугаартай Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлж, гүйлгээний утга дээр “виз” гэж бичсэн. Х.Ө энэ мөнгөө аваад “Солонгосын элчингийн дансанд байршуулна” гэж хэлсэн. Тэрнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Х.Өгийн фейсбүүк хаяг руу нь орж харахад хэдэн хүмүүс мөнгө, бичиг баримтаа авъя луйварчин гэх утгатай зүйл бичсэн байхыг хараад Х.Өд хэлтэл тэр хүмүүсийг хугацаагаа хүлээж чадахгүй байгаа юм гэж хэлэхэд нь итгээгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ...би тэр найз эмэгтэй гээд байгаа Дөлгөөнийг танихгүй, уулзаж байгаагүй. Надад зургийг нь л харуулсан. ...өгсөн 4.500.000 төгрөгөө буцааж авмаар байна. Х.Өд залилуулснаа мэдээд Солонгосын элчин сайдын газар луу холбогдож хохирогч нар өөрсдийн виз мэдүүлгийг өгсөн талаар асуухад тийм зүйл байгаагүй” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 79-80-р хуудас/

Хохирогч О.Одмаагаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /2-р хавтаст хэргийн 77-р хуудас/

Хохирогч Н.Болд-Эрдэнэд “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Н.Болд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Фейсбүүкээр Солонгос улс руу удаан хугацааны визэнд найдвартай зуучилна гээд 90752575 гэсэн дугаар байхаар нь би өөрийн төрсөн ах Бат-Эрдэнийг Солонгос улс руу явуулахаар утсаар нь холбогдоод 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Ноme рlаzа төв дээр Х.Ө гэх хүнтэй ах Бат-Эрдэнийн хамт очиж уулзсан. Тэгээд Х.Ө хэлэхдээ “манай эхнэр Солонгос-Монголын элч дуучин, Солонгос улсын элчин сайдын консулаас авахуулаад бүгдийг нь танина бид хоёр 2018 оны 8 дугаар сарын 10-аар Солонгост хуримаа хийх гэж байгаа. Тэгээд дагалдан явах хэдэн хүний виз гаргуулах гэж байгаа. Виз гарахад урьдчилгаа 5.000.000 төгрөг, хилээр гаргасаны дараа 3.000.000 төгрөг өгөөрэй” гэсэн. Тэгээд ах Бат-Эрдэнээр анкет бөглүүж ах Бат-Эрдэнийн гадаад паспортыг нь авсан. Тэгээд шууд Энхтайваны гүүр уруудаад замын баруун талд байдаг нотариат дээр орж 5.000.000 төгрөг өгч зээлийн гэрээг ах Бат-Эрдэнэтэй байгуулж хажуу талын АТМ-аас би өөрийн данснаас 5 сая төгрөг бэлнээр авч Х.Өд өгсөн. Тэгээд Х.Ө гэх хүн “миний гар утасруу залгаж байнгын холбоотой бай 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр гэхэд визыг чинь гаргаж өгнө” гэж хэлсэн. Үүнээс хойш Х.Ө руу би утсаар ярихад “консулын хүнтэй уулзаж байна, цуг явж байна, виз чинь бүтэх гэж байна, санаа зоволтгүй” гэдэг байсан. Сүүлдээ Х.Ө-н гар утас нь холбогдохгүй ор сураггүй болсон. Тэгсэн Х.Ө-н ээж гэх хүний утасны дугаарыг нь олж холбогдоход Х.Өг “Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст баригдчихсан шалгагдаж байгаа. Өргөдлөө өгдөг газар нь өг” гэж хэлсэн. Үүний дагуу цагдаад гомдлоо гаргасан. ...би өөрөөсөө 5.000.000 төгрөг гаргаж Х.Ө-д өгсөн. Х.Ө-с мөнгөө буцааж аваагүй. ”

“...Х.Ө-д өгсөн 5 сая төгрөгийн талаар баримттай үлдэхийн тулд манай ах зээлийн гэрээг байгуулсан.  ...Х.Ө надаас өвсөн мөнгийг эргүүлж төлөлт хийсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 250, 4-р хавтаст хэргийн 1-2-р хуудас, 5-р хавтаст хэргийн 123-р хуудас/

Н.Бат-Эрдэнэ, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний хуулбар /3-р хавтаст хэргийн 243-р хуудас/

Хаан банк дахь Н.Болд-Эрдэнийн 5062042942 дугаар депозит дансны хуулга /3-р хавтаст хэргийн 246-247-р хуудас/,

Хохирогч Н.Болд-Эрдэнийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /3-р хавтаст хэргийн 242-р хуудас/

Хохирогч Н.Болд-Эрдэнийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан ирүүлсэн хүсэлт “...Х.Ө-с 5.000.000 төгрөг бэлнээр авч хохирлоо бүрэн барагдуулсан тул Болд-Эрдэнэ надад санал гомдол байхгүй” /6-р хавтаст хэргийн 81-р хуудас/

Хохирогч П.Мөнхтөрд “БНСУ-ын виза гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна,

Үүнд:

Хохирогч П.Мөнхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай дүү Солонго Солонгосоос над руу залгаад “3-5 жилийн гэрээний виз гаргаж өгнө” гээд хүн байна гэж хэлсэн. Тэр хүний 80115795 дугаарыг надад өгөхөөр нь тэр дор нь утсаар ярихад Х.Ө гэдэг залуу байсан. Маргааш өдөр нь хүрч ирээд уулзаарай гээд 2018 оны 04 сарын 19-ний өдөр Урт цагааны урд уулзахад Х.Ө Дөлгөөн гээд эмэгтэйтэй хамт ирсэн. Би дүү Баагий гээд залуутай хамт явсан. Х.Ө надэд хэлэхдээ “3-5 жилийн ажлын гэрээний виз яаралтай гаргаж өгнө 5 сая төгрөгөөр гаргана, мөнгөө бэлнээр авна” гэж хэлсэн. Манай дүү фейсбүүкээр Х.Ө-н зарыг хараад холбогдооод дараа нь надад хэлсэн. Х.Ө надтай уулзахдаа “дүүд чинь хэлчихсэн учраас мэдэж байгаа, найдвартай гаргаад өгчихнө” гэсэн. “Мөнгө өгснөөс хойш 1 сар, хамгийн сүүлдээ 5 дугаар сарын 15-ны өдөр гэхэд гаргаад өгнө” гэсэн. Тэгээд Х.Ө-тай хамт Урт цагаанд байдаг нотариатын газарт ороод зээлийн гэрээ байгуулж, тэр дороо 5 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Намайг мөнгө өгөхийг Дөлгөөн болон надтай хамт явсан Баагий нар харсан. Мөн тэр дороо өөрийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт эх хувиар нь өгсөн. Тэгтэл тэрнээс хойш Х.Ө руу 80115795 дугаараас залгах болгонд “байж бай болоогүй байгаа” гэж хэлсээр байгаад фейсбүүк хаяг дээрээс Х.Өгийн залилан хийсэн талаар мэдээллийг уншаад залилуулснаа мэдсэн. Х.Ө-д өгсөн гадаад паспорт, иргэний үнэмлэх мөнгөө огт аваагүй. Дараа нь Х.Ө-с асуухад Дөлгөөнд байгаа гэж хэлээд байгаа.” гэсэн мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 57-р хуудас/

П.Мөнхтөр, Х.Ө нарын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5.000.000 төгрөгийн Зээлийн гэрээний хуулбар /4-р хавтаст хэргийн 55-р хуудас/,

Хохирогч П.Мөнхтөрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /3-р хавтаст хэргийн 54-р хуудас/

Хохирогч И.Энх-Урсгалд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 15-ны хугацаанд Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс Б.Цэцэгдэлгэрээр дамжуулан 300.000 төгрөг,“Хаан банкны ”5035506500” тоот дансанд 3.500.000 төгрөг шилжүүлснийг авч нийт 3.800.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч И.Энх-Урсгал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын 22-нд манай эгч Эрдэнэчимэг залгаад “Солонгос улсын визэнд орох уу гээд залгасан эгч нь хүүхдээ визэнд оруулахаар боллоо чи хамт орох уу” гэсэн “тэгье” гээд би найз Даваанямтай цуг виз гаргуулахаар болоод Улаанбаатар хот Дэнжийн мянгад Цэцэгдэлгэр гэдэг хүнтэй уулзсан. “Бичиг баримтаа 300.000 төгрөгтэй өгчих 2018 оны 3  дугаар сарын 15-нд виз гарахаар 5 сая төгрөг авна” гэсэн тэгээд бид хоёр бичиг баримтаа тус бүр 600.000 төгрөгтэй өгсөн. 2018 оны 2 дугаар сарын 25-нд ахиж дуудаад “3 сая төгрөг бэлэн өг нийгмийн даатгалын чинь 6 сараар дарах гээд мөнгө хэрэгтэй байна” гээд 4 хоногийн дотор 3 сая төгрөгийг цувуулж өгсөн тэгээд тэрнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 15-нд залгаад “500.000 төгрөг явуулчих өдөр цайны цагаар виз чинь гарна тэгэхээр ирээд аваарай” гээд би 500.000 төгрөг дансаар явуулсан тэр өдөржин залгаад утсаа огт аваагүй маргааш нь утсаа аваад “виз чинь хойшилчихлоо 3 сарын 25-нд гарна” гэж хэлээд тэрнээс хойш маргааш, одоо удахгүй гэсээр өнөөдрийг хүрсэн. ...Давааням нийт 4 сая 850 мянган төгрөг өгсөн эргүүлээд Заяа гэдэг хүнээс 4 сая 200 мянган төгрөг буцааж авсан” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 34-35-р хуудас/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл “...хохирогч И.Энх-Урсгалтай 88506084 дугаараар холбогдоход “Төв аймгийн Баян-Өнжүүл суманд явж байна, очиж хэргийн материалтай танилцах боломжгүй байна. 3.850.000 төгрөгийн хохирол учирснаас одоо 600.000 төгрөг дутуу байгаа” гэв” /5-р хавтаст хэргийн 220-р хуудас/

Гэрч Б.Цэцэгдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 2 дугаар сарын сүүлээр Энх-Урсгалтай модны хоёрт уулзаад надад бичиг баримтаа 300.000 төгрөгтэй өгсөн дараа нь 3 дугаар сарын 10-наар дахин мөнгө авсан нийт 3.800.000 төгрөг дансаар авсан. Заяа гэдэг залуу руу дансаар 3.800.000 шилжүүлсэн. Заяа өмнө нь виз гаргаад хүмүүс явуулдаг байсан. ...Миний 5035506500 гэсэн дансаар би Энх-Урсгал гэдэг хүнээс нийт 3.500.000 дансаар авсан. 300.000 бэлнээр авсан. Заяаруу 3.800.000 явуулсан миний дансруу ороод би удалгүй буцаагаад Заяа гэдэг хүнрүү явуулсан миний дансны хуулган дээр байгаа...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 36-37-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний охин болох Цэцэгдэлгэр нь 2018 оны 2 дугаар сард санагдаж бйана өөрийн найз Х.Ө гэгч нь хүмүүс Солонгос улс руу гаргаж өгнө гэсний дагуу надад ирж хэлсэн. Энэ асуудлыг надтай хамт нэг лангуу түрээслэдэг байсан Эрдэнэчимэгт хэлсэн ба Эрдэнэчимэг өөрийн хүүгээ явуулах талаар ярилцсан. Бас Эрдэнэчимэг нь хамаатны хүн болох Энх-Урсгалд хэлснээр мөн Солонгол улсын виз гаргуулах болсон. Тэгээд Эрдэнэчимэг Х.Ө гэгчийн хэлсэн мөнгийг Энх-Урсгалын хамтаар манай охин Цэцэгдэлгэрийн данс руу шилжүүлсэн. Манай охин Цэцэгдэлгэр тухайн мөнгөнүүдийг Х.Ө-н хэлсэн данс руу шилжүүлсэн байдаг. ...манай охин маш хүнд байдалд орсон тул би өөрөөсөө хохирогч Энх-Урсгалын ээжийн данс болох 5721550460 гэсэн дугаартай Болинчулуун гэх хүний данс руу 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрийнхөө Хаан банкны 5035281994 тоот данснаас 1.700.000 төгрөгийг мөн өмнө нь 2018 оны 6 сард хүргэн Даваадоржийн данс болох 5035062449 гэсэн данснаас 500.000 төгрөгийг гээд нийт 2.200.000 төгрөгийг өгсөн. Бас хохирогч Эрдэнэчимэгт 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүргэн Даваадоржийн 5035062449 тоот данснаас 1 сая төгрөгийг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 125-р хуудас/

Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Эрдэнэчимэг өөрийн хамаатны хүүхэд болох Энх-Урсгал гэх хүнийг бас Солонгос руу гаргахаар болж мөнгийг нь Цэцэгдэлгэрийн данс руу хийсэн байсан. Тэгээд Эрдэнэчимэгийн хийсэн мөнгийг тэр өдөр нь Заяа гэгч нь өөр өөр дансаар шилжүүлээд авсан. Цэцэгдэлгэр болсон бүх асуудлаа утсаар надтай ярьж хэлж байсан. ...сүүлдээ охиноо өрөвдөөд ар гэрээс нь айгаад дүүгээсээ мөнгө зээлээ 1.700.000 төгрөгийг Энх-Урсгалд өгсөн. Гэтэл сүүлд нь цагдаа дээр олон хохирогч нар гараад ирчихсэн Заяа гэгчид залилуулсан тухай гомдол гараад хэрэг нь шалгагдаж байхыг мэдсэн” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 132-133-р хуудас/

Ц.Уранчимэгийн Хаан банк дахь 5035281994  дугаар депозит дансны хуулга /5-р хавтаст хэргийн 127-128-р хуудас/,

И.Энх-Урсгалын Хаан банк дахь 5722020792 дугаар депозит дансны хуулга /2-р хавтаст хэргийн 50-52-р хуудас/,

Б.Цэцэгдэлгэрийн Хаан банкны 5035506500 дугаар депозит дансны хуулга /2-р хавтаст хэргийн 53-55-р хуудас/,

            Хохирогч И.Энх-Урсгалаас Төв аймгийн цагдаагийн газарт хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /2-р хавтаст хэргийн 29-р хуудас/

Гэрч Я.Амарсайхан мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цэцэгдэлгэр гэдэг хүнийг мэдэхгүй. Миний Хаан банкны картыг манай охин Амартуяа эзэмшиж байсан. Тухайн үед Солонгос улсад ажлаар явсан байсан. ...5071356447 гэсэн дансны дугаар эзэмшдэг” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 38-р хуудас/

Хаан банк дахь Я.Амарсайханы 5071356447 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга “...5035506500 тоот данснаас 2.000.000 төгрөгийн орлого 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр орсон” /2-р хавтаст хэргийн 151-р хуудас/,

Хохирогч Д.Эрдэнэчулуунд “БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Эрдэнэчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 8 дугаар сард манай салсан эхнэр Нармандахтай уулзахад “Дөлгөөн гэж эмэггэйн ээж Отгоо гэдэг хүнийг танина. Тэдний охин Дөлгөөн нь Солонгосын элч дуучин юм  байна. 2-3 хүн жилийн хугацаатай мульт визэнд оруулах гэж байгаа юм байна” гээд надад хэлсэн. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Х.Ө гэх хүнтэй 80117595 гэсэн дугаараар холбогдоод дараа нь надтай ярьж байгаад БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төв дотор уулзсан. Тухайн үед Х.Ө бид 2 уулзахад “2-3 хүний виз гаргачихаад байгаа, одоо дахиад виз гаргана, хэрвээ та явна гэвэл таны визийг гаргаж өгөөд боллоо, Дөлгөөн гээд найз эмэгтэй нь Солонгосын элч дуучин, тэр шугмаараа хүмүүс гаргах эрхтэй байдаг юм” гэж надад хэлсэн. “Өмнө нь хүний виз гаргаж байсан юм уу” гэхэд “гаргаж байсан” гэж хэлсэн. “Найдвартай виз гаргаж өгнө, асуудалгүй” гэхээр нь “виз гарсны дараа мөнгөө өгье” гэж хэлтэл “баталгаа гаргахад хүрэхгүй, урьдчилгаа өгөөрэй” гэсэн. “Нэг хүний виз гаргахад 10 сая төгрөг, үүний 50 хувийг нь урьдчилгаа болгож өгөөд үлдсэнийг нь виз гарсны дараа авна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө шууд Х.Ө-д 5 сая төгрөгийг бэлнээр өгөөд Дүнжингарав дотор нотариатын газарт зээлийн гэрээ байгуулсан. Мөнгөө өгөхдөө би бэлнээр гэрээ байгуулсны дараа өгсөн. Х.Ө визийг “сарын дараа гарна” гэхээр нь би “яарах юм байхгүй ээ, гарч л байвал хэзээ ч яахав” гэж хэлсэн. Гэрээ байгуулах үедээ гадаад паспортыг эх хувиар нь өгсөн. Тэрнээс хойш 2018 оны 9 дүгээр сарын дундуур 80115795 гэсэн дугаар луу нь залгаж Х.Өтай ярихад “би тэр визний асуудлыг шийдэхгүй, визний материалыг өгчихсөн цаанаасаа шийднэ шүү дээ, хүлээгээд байж байхгүй юу даа” гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын эхээр дахиад Х.Ө-н гар утас руу залгахад утас нь холбогдохоо больчихсон. ...Х.Ө-с гадаад паспорт болон мөнгөө авмаар байна. ...Дөлгөөнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Дөлгөөн гэх эмэгтэйн нэрийг барьж байсан. ” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 82-р хуудас/,

Гэрч М.Нармандах мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын сүүлээр санагдаж байна фейсбүүк хаяг дээр Солонгосын урт хугацааны виз гаргана 90752575 гэсэн дугаар шиг санагдаж байна, тэр дугаар луу залгаж асуухад нэг эрэгтэй утсаа аваад “Баянмонгол хорооллын орчим ирээд уулзаарай” гэж хэлсэн. Би маргааш нь дахиж тэр дугаар луу залгаад Баянмонгол хорооллын гадна очоод уулзахад нэг өндөр залуу /сүүлд нэрийг нь мэдэх болсон Х.Ө ганцаараа ирээд яаж виз гаргадаг талаар асуухад “би хүнтэй гэрлэж байгаа, Солонгост очоод хуримаа хийх болохоор 10-аад хүн дагуулж явах эрх байгаа, Солонгос улсын элч дуучин болохоор болно, бид хоёр 9 дүгээр сард хуримаа хийх гэж байгаа’’ гэхээр нь “Дөлгөөн гээд эмэгтэй юу” гэхэд Х.Ө “Тийн, та яаж мэдэж байгаа юм” гэхээр нь би Дөлгөөний ээжтэй хамт ажиллаж байсан талаараа хэлэхэд “Дөлгөөний ээжид битгий хэлээрэй, мэдээд их уурладаг юм” гэхээр нь би залуу хүмүүс хэдэн төгрөг олох гээд л ингэж байгаа юм байлгүй гэж бодоод ээжид нь хэлээгүй. Тэрнээс хойш би дахиж холбогдоогүй байж байтал 2018 оны наадмын өмнө манай салсан нөхөр Эрдэнэчулуун надтай холбогдоод “Солонгос руу найдвартай явуулах хүн байна уу, охиныхоо эмчилгээнд зарцуулах мөнгө олох хэрэгтэй байна” гэхээр нь би Х.Ө-г санаад “тийм хүн байна гэсээн” гээд хэлсэн. Тэгээд би өөрөө Х.Ө руу залгахад “би аяллаар хөдөө явах гэж байна, хотод ирэхээр уулз” гэж хэлсэн. Манай нөхөр ч дахиж яриагүй болохоор хэд хоног өнгөрсөн. Наадмын дараа манай нөхөр над руу залгаад “нөгөө хүн чинь байна уу” гэхээр нь дахиж Х.Ө-тай холбогдсон. Тэгэхэд Х.Ө хотод ирчихсэн байна гээд би “нөхрийгөө Солонгос руу явуулах гэсэн юм, би өөрөө явахгүй юм аа” гэхэд Х.Ө “3 сая төгрөгтэй ирээд надтай уулз гээд хэлчих” гэсэн. Үүнийг нөхөртэй дамжуулж хэлээд Эрдэнэчулуун хөдөө гэрээсээ 8 дугаар сарын 20-ны өдөр ирсэн. Бид 2 уулзаад Х.Ө-тай холбогдоод Баянмонгол хороололд гадаа уулзаад асуухад “3 сая биш 5 сая төгрөг хэрэгтэй, 3 сая төгрөг хүрэхгүй” гэж хэлсэн. Тэгээд ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах Номе рlаzа төвийн АТМ орж Эрдэнэчулуун өөрийнхөө данснаас 5 сая төгрөгийг аваад, Дүнжингарав худалдааны төвийн нотариат дээр очиж Эрдэнэчулуун тэр хоёр Зээлийн гэрээ байгуулаад тэр дороо мөнгөө тоолоод, Эрдэнэчулуун гадаад паспортоо эх хувиар нь, 2 хувь цээж зурагтайгаа өгсөн. Би Дүнжингарав руу ороход хамт ороогүй, харин АТМ -ээс мөнгөө авахад нь хамт орсон. Home plaza дотор байхад Х.Ө ийш тийшээ хараад, хүмүүсийг хараад айж эмээсэн байдалтай зогсоод байхаар нь дотроо гайхаж байсан. Гэрээгээ байгуулчихаад гарч ирээд Х.Ө “1 сарын дараа виз чинь гарна, өмнө нь битгий байн байн залгаад байгаарай, виз гарахад эргээд холбогдоно” гэж хэлээд Х.Ө надад 8011-тэй дугаар надад өгөөд “холбогдоорой” гэж хэлсэн. Тэрнээс хойш 1 сар хүлээж чадалгүй 9 дүгээр сар гаргаад Х.Ө-н 90752575, 8011- тэй дугаар луу нь юу болж байгааг нь асуух гэтэл хоёулаа холбогдохгүй байсан. Өдөр болгон шахуу хэд хоногийн дараа Х.Ө руу залгаж байгаад 90752575 дугаар луу нь залгахад Х.Ө-н ээж нь гээд эмэгтэй хүн утсыг нь авсан. Намайг “юун хүн бэ” гэж асуугаад виз гаргуулахаар мөнгөө өгчихсөн гэж хэлтэл ээж нь “Баянмонгол хорооллын тэнд ирээд уулз” гэж хэлэхээр нь явж очоод уулзсан. Х.Ө-н ээж Наранхүү гэх хүнд Х.Ө-г Солонгосын виз гаргаж өгнө гээд мөнгө авчихсан талаар хэлтэл “Х.Ө байхгүй, найз эмэгтэй Дөлгөөн нь байхгүй, алга болчихсон” гэж хэлсэн. Тэгээд ээжтэй нь холбогдож байгаад байр байдлыг нь мэдсэн. Х.Ө тэр үед цагдаад баригдсан байсан юм байна лээ. Ээжтэй нь холбогдож байгаад арай гэж Эрдэнэчулууны гадаад паспортыг авсан. Би нөхрийнхөө өгсөн мөнгийг авчих юмсан гэж бодоод Х.Өгийн ээжийг дуудах болгонд явж очоод, газраа ч зарна, байшингаа ч зарна гэж хэлээд байхаар нь дагаж явж байгаад мөнгөө авчихъя гэж бодож байсан юм, тэгтэл одоог хүртэл манай салсан нөхөр мөнгөө авч чадаагүй. Тухайн үед Наранхүүтэй уулзахад олон хүний гадаад паспорт барьчихсан байсан.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 85-86-р хуудас/,

Д.Эрдэнэчулуун, Х.Ө нарын хооронд 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 5.000.000 төгрөгийн Зээлийн гэрээ /3-р хавтаст хэргийн 91-р хуудас/,

Хохирогч Д.Эрдэнэчулуунаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандан ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол  /3-р хавтаст хэргийн 80-р хуудас/

Хохирогч Ц.Энхтуяад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ олж өгнө” гэж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 20 дугар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын эхэн хүртэлх хугацаанд нийт 3.480.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Үүнд:

Хохирогч Ц.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сард манай охины танил Заяа гэгч залуу надад цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ олж өгч болно гэж хэлсэн.Тэгээд би Заяатай өөртэй нь уулзсан ба надад Төрийн өмчийн газарт гэсэн санагдаад байна ажилладаг гэх эмэгтэй хүнтэй утсаар яриулсан.Тэгээд би итгэсэн ба “найдвартай та хүсвэл ТҮЦ худалдан авч болно эсвэл түрээслэж болно” гэж итгүүлсэн. Би Заяад бүтэж байвал аль нь ч яахав гэдгээ хэлсэн. Тэгтэл Заяа нь “удалгүй ТҮЦ-ний асуудал бүтнэ урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна яаралтай шилжүүл” гээд байхаар нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 1 сая төгрөгийг, 4 дүгээр сарын 12-ны өдөр мөн 1 сая төгрөгийг, 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 сая төгрөгийг, 5 дугаар сарын 23-ны өдөр 1 сая төгрөгийг, бас нэмж 300.000 төгрөгийг, мөн өөрөө биеэр ирж 180,000 төгрөгийг гээд нийт 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс 5 дугаар сарын эхэн хүртэл нийт 4.480.000 төгрөгийг авсан. Эдгээр мөнгийг авахдаа 3.300.000 төгрөгийг нь 5749316961 дугаарын дансаар, 1 сая төгрөгийг нь 5027666441 гэсэн дансаар бэлнээр 180.000 төгрөгийг өөрөө ирж авсан.Тэгээд би хэлснээр мөнгийг нь өгсен ба “ТҮЦ яасан бэ” гээд асуухаар “болно бүтнэ, яасан ойр ойрхон утсаар ярьдаг юм” гэдэг байсан ба сүүлдээ холбоогүй болсон ба залилуулсан гэдгээ мэдсэн.Тэр залууг Заяа гээд байсан ба жинхэнэ нэр нь Х.Ө гэх нэртэй байсньг мэдсэн.” /4-р хавтаст хэргийн 114-р хуудас/

            Гэрч Э.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сард манайх Цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ худалдан авч ажиллуулах талаар ярилцсан. Тэгээд миний фэйсбүүк хаягны зураг нь ТҮЦ-тэй холбоотой байсан. Гэтэл нэг удаа Х.Ө фэйсбүүк хаягныхаа чатнаас над руу ТҮЦ худалдаж авмаар байгаа юм уу би бас өөрөө авах гэж байгаа таньдаг хүн байдаг. Хоёулаа ярилцаж байгаа хямдхан авах талаар хэлсэн. Тэгээд би энэ бүгдийг ээждээ хэлсэн. Тэгээд ээж маань зөвшөөрөөд уулзахаар болсон. Гэтэл удалгүй хэд хоногийн дараа Х.Ө надтай холбогдоод ТҮЦ худалдах хүн олчихлоо найдвартай гээд байсан. Тэгээд би өөрөө Х.Өтай уулзсан ба тэр үед Х.Ө бас нэг хоёр хүнийг надтай уулзуулсан. Тэр хүмүүс нь цаашаа ажиллуулах зөвшөөрлийг гаргахад ажиллана гэж байсан. Х.Ө хэлэхдээ намайг таньдаг болохоор чамд л тусалж байгаа гэж хэлсэн. Тэгтэл дахин хэд хоногийн дараа Х.Ө хүмүүстэй уулзмаар байна урьдчилгаа шилжүүл гэж хэлсэн. ...Х.Ө байнга ярьж мөнгө өг ажлыг чинь хөөцөлдөөд бензиний мөнгөгүй байна гэх зэргээр мөнгө нэхээд байдаг байсан. Гэтэл ээж 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 1 сая төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 сая төгрөгийг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 1 сая төгрөгийг нийт 4.480.000 төгрөгийг ээжээс авсан байсан.”

“...би 4.400.000 төгрөгийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор үйл ажиллагаа явулж буй зөвшөөрөлтэй ТҮЦ-ийг өөрийн өмчлөлд шилжүүлэн худалдан авахаар Х.Өд өгсөн. Мөнгө өгөхдөө түүний ээж Наранхүүгийн Хаан банкны 5749316961 дугаарын данс руу 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 1 сая төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 сая төгрөгийг буюу нийт 2 сая төгрөгийг шилжүлэн өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А.Ганбаатар гэдэг хүний Хаан банкны 5027666441 дугаарын дансанд 1 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. 2017оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрхэмбаяр гэдэг хүний Хаан банкны 5019767314 дугаарын данс руу 1 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн. Харин үлдсэн 400.000 төгрөгийг манай ээжээс ирж бэлнээр авсан юм. ...Учирсан хохирол төлсөн зүйл байхгүй. 4.400.000 төгрөг хэвээрээ байгаа” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 130, 183-р хуудас/

            Гэрч М.Наранхүү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...5749316961 тоот данс ашигладаг. Энэ дансыг ашиглаад удаж байна. ...Асуулт: Хаан банкны дээрх данс руу 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1 сая төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1 сая төгрөг орсон. Эдгээр мөнгөнүүд ямар учиртай юм бэ? Хариулт: Би дансны хуулгыг харлаа. Тухайн үед манай хүү Х.Ө нь миний картыг өгч бай гээд л авсан. Гэтэл би сүүлд нь мөнгө миний данс руу ороо байгааг мэдсэн ба ямар учраас карт аваад ашиглаад байгааг хүүгээсээ асуухаар Дөлгөөн хүнээр мөнгө хийлгэсэн юм надад хамаагүй л гэдэг байсан. Тэгэхээр би энэ бүгдийг хэн хаанаас ямар учиртай мөнгө хийснийг мэдэхгүй байна. Харин сүүлдээ өөрийнхөө дансны хуулгыг аваад харахад мөнгөнүүд миний дансаар орж ирсэн байсан” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 134-р хуудас/

М.Наранхүүгийн Хаан банк дахь төгрөгийн 5749316961 тоот дансны хуулга /5-р хавтаст хэргийн 138-146-р хуудас/

А.Ганбаатарын Хаан банк дахь төгрөгийн 5027666441 тоот дансны хуулга /5-р хавтаст хэргийн 147-150-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Энхтуяагаас 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А.Ганбаатар гэдэг хүний Хаан банкны 5027666441 дугаарын дансанд 1 сая төгрөгийг шилжүүлсэн, гэрч болон хохирогч нар нь энэ талаар мэдүүлсэн байх боловч А.Ганбаатараас дээрх мөнгийг Х.Ө нь авсан эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул Х.Ө-д холбогдох хэргээс дээрх үйлдэл, холбогдолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсхэгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Ө нь 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд БНСУ-ын виз гаргуулж өгнө гэж нэр бүхий 17 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг авч залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн хохирогч Ц.Энхтуяад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ олж өгнө гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг авч залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн байна. Шүүгдэгч Х.Ө-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Х.Ө нь хохирогч Д.Эрдэнэчимэг, И.Энх-Урсгал нарыг залилахдаа Б.Цэцэгдэлгэрээр дамжуулан, Б.Цэцэгдэлгэрт өөрийгөө БНСУ-ын виз гаргуулж өгч чадахаар ойлгуулсан. Б.Цэцэгдэлгэр нь өөрийн ээж болох Ц.Уранчимэгт энэ талаар хэлсэн, Ц.Уранчимэг нь хохирогч Б.Эрдэнэчимэгт хэлсэн талаар хохирогч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлсэн “...Уранчимэг надад манай охины нөхөр Солонгос улс руу виз гаргаж өгдөг найдвартай 10 хүн дутаад байна танд явуулах хүн байгаа юу гэж асуухаар нь би өөрийн том хүү Мөнхбатыг Солонгос улс руу явуулъя гэж бодоод хэлсэн юм” гэх мэдүүлэг, гэрч Ц.Уранчимэгийн мэдүүлсэн “...нэг удаа манай охин над руу яриад манай найзыг Гэрэлт-Од гэдэг. Түүний дүү нь Заяа гэх хүн байдаг. Тэр хүн нь Солонгос улс руу хүмүүс явуулахаар виз гаргадаг гэж хэлсэн. ...Тэгээд би энэ бүгдийг Эрдэнэчимэгт ярьсан. Гэтэл Эрдэнэчимэг найдвартай юм бол хүн явуулмаар байна гэсэн. Би тэгэхээр нь Цэцэгдэлгэрээс асууя гэж Эрдэнэчимэгт хэлсэн. Тэгээд би Эрдэнэчимэгийн хүү Мөнхбат ах чинь Солонгос улс руу явна гэж байна. Цаад хүмүүсээсээ асуугаарай” гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч Б.Цэцэгдэлгэрийн “...Х.Ө-с тодруулж асуухад “асуудалгүй, найдвартай гаргана, тэгээд ч манай найз охин реппер Дөлгөөн бөгөөд тэрээр өөрөө Солонгос улсын иргэн болохоор бүр л найдвартай урт хугацааны ажлын гэрээгээр болон 3 сарын хугацаатай виз гаргаж өгнө” гэсэн. Үүнийг нь би Эрдэнэчимэг, Энх-Урсгал нарт хэлсэн. Тэгээд тэр хоёр ч зөвшөөрөөд мөнгө өгөхөөр болсон бөгөөд Х.Ө нь “өөрөө данс байхгүй намайг дансаараа авчих чамаас бэлнээр нь мөнгийг авчихъя“ гээд байхаар нь би дансаар нь мөнгийг нь авсан. Энх-Урсгалаас 3.800.000 төгрөгийг, Эрдэнэчимэгээс 5.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Ингээд би нийт шилжүүлэн авсан бүх мөнгийг Х.Өд өгсөн. Тухайн үед Х.Өгаас хэлсэн данс руу нь шилжүүлдэг байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна. Шүүгдэгч Х.Ө нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ гэрч Б.Цэцэгдэлгэрийг ашиглан улмаар хохирогч нарыг залилан мэхэлсэн үйлдэлд гэрч Б.Цэцэгдэлгэрийг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Г.Должинсүрэн, О.Одмаа, С.Заяа, Л.Гантулга, Ч.Буяндэлгэр, А.Уранчимэг, Л.Байгалмаа, Л.Пүрэвжав, Б.Отгонсүх, Х.Эрдэнэчулуун, Э.Ариунболд, О.Нинжбадгар, Б.Бадамцэцэг, Н.Болд-Эрдэнэ, П.Мөнхтөр нарыг үргэлжилсэн үйлдлээр залилан мэхэлсэн үйлдлийн арга, гэм буруугийн хэлбэр нь хоорондоо ижил төсөөтэй гэж дүгнэх үндэслэлтэй. Хохирогч нартай холбогдож байсан 80115795 утасны дугаарын хувьд  Юнител ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №05-01/6667 тоот албан бичигт “...УД94053010 регистерийн дугаартай иргэний нэр дээр 80115795 дугаар 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс бүртгэлтэй байна” буюу энэ дугаар нь шүүгдэгч Х.Ө-н эзэмшлийн дугаар болох нь дээрх баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Х.Ө нь дээрх нэр бүхий хохирогч нараас мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авахдаа зээлийн гэрээ байгуулж байсан. Хэдийгээр шүүгдэгч Х.Ө нь мэдүүлэхдээ хохирогч нараас авсан мөнгийг Дөлгөөн авдаг байсан талаар мэдүүлсэн боловч хохирогч нартай байгуулсан зээлийн гэрээнүүд, мөн мөнгө хүлээн авсан баримтууд, мөнгө шилжүүлсэн баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хохирогч нараас авсан мөнгийг Дөлгөөн гэгч нь авсан, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон оролцоо байгаа эсэх нь нотлогдон тогтоогдохгүй байна.

БНСУ-ын виз олгох асуудал нь БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдын яам, консул, визний хэлтэст харьяалагдах асуудал байна. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх буюу дараах чиг үүрэг бүхий байгууллагууд байна. Үүнд:  1. БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах 2.. Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцаан олгох 3. БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах чиг үүрэг бүхий байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүхээс хүлээн авч хянахад шүүгдэгч Х.Ө нь визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын эрх бүхий этгээд биш, мөн Дөлгөөн буюу Ан Жи Хёон гэгч нь мөн энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд болох нь тогтоогдохгүй байна. Мөн БНСУ-ын элчин сайдын яам, консулын газрын консул тухайн улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу гадаад улсын иргэнд виз олгох асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй ба визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагад ч энэ эрх олгогдоогүйг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.Ө нь хохирогч нарт “БНСУ-ын виз гаргаж өгнө, манай найз охин БНСУ-ын иргэн, найз эмэгтэйтэйгээ хуримаа хийх гэж байгаа, хуриманд явахдаа хамаатан садангаа авч явахдаа хэдэн хүмүүс цуг авч яваад зардлаа нөхөх гэж байгаа, Солонгосын элчинд таньдаг хүн байгаа, Солонгос улсад үйлдвэр ажиллуулна” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан. Дөлгөөн буюу Ан Жи Хёон гэгч нь хэдийгээр БНСУ-ын иргэн боловч БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яаманд ажилладаг, БНСУ-ын хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон виз гаргах эрх бүхий этгээд  биш, мөн Дөлгөөнтэй хамт уулзсан талаараа зөвхөн хохирогч Г.Должинсүрэн, А.Уранчимэг нар нь мэдүүлдэг боловч зээлийн гэрээ байгуулсан, мөнгө хүлээн авсан хүн нь шүүгдэгч Х.Ө болох нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Г.Должинсүрэн, Х.Ө нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар, Г.Должинсүрэнгийн Хаан банк дахь төгрөгийн 5029811681 тоот депозит дансны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь Х.Ө-н 425005152 дугаарын дансанд А.Уранчимэгээс 500.000 төгрөг шилжүүлсэн Капитал банкны 2018 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн шилжүүлэгийн маягт,  А.Уранчимэг, Х.Ө нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч О.Одмаа, С.Заяа, Л.Гантулга, Ч.Буяндэлгэр, Л.Байгалмаа, Л.Пүрэвжав, Б.Отгонсүх, Х.Эрдэнэчулуун, Э.Ариунболд, О.Нинжбадгар, Б.Бадамцэцэг, Н.Болд-Эрдэнэ, П.Мөнхтөр нарын мэдүүлэгт Х.Ө нь ганцаараа уулзсан, Дөлгөөн гэгчийн талаар танихгүй, мэдэхгүй талаараа мэдүүлсэн байна. Шүүгдэгч Х.Ө нь хохирогч нараас авсан бүх мөнгийг Дөлгөөн авсан гэж мэдүүлж байгаа боловч Дөлгөөн нь Х.Өгаас мөнгө авсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Х.Ө нь мэдүүлэхдээ “...Фейсбүүк хаяг дээр янз бүрийн групп дээр өөрийнхөө Дөлгөөн Оюун-Эрдэнэ гэсэн хаягнаасаа Солонгос явах гэж байгаа хүмүүст баталгаа гаргана, виз найдвартай зуучлана гэсэн утгатай зарыг 2018 оны 03 сарын эхээс оруулж байсан. Би тухайн үед Дөлгөөнөөс яах гэж байгаа юм гэж асуухад өөрийгөө Солонгосын элчин сайдын элч дуучин байсан мөн Солонгосын иргэншилтэй болохоор Солонгос руу явах гэж байгаа хүмүүст баталгаа гаргаж болдог юм гэж тайлбарлаж байсан. Ирсэн цагаасаа хойш Дөлгөөн авсан дугаараараа олон хүн рүү ярьж, гарч уулздаг байсан. Дөлгөөн өөрөө Монголоор сайн ярьдаггүй болохоор намайг яриад хэлээд өгөөч гэж хэлээд миний дугаарыг өгөх болсон.” ...гэтэл 2018 оны 8 дугаар сарын дундуур виз гаргуулахаар мөнгө өгсөн хүмүүс над руу залгаж асуугаад виз гаргаж өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана гэж хэлдэг байсныг Дөлгөөнд хэлж байсан. Тэгээд намайг нэг өдөр гадуур гарчихаад гэртээ ирэхэд Дөлгөөн гэртээ байхгүй утас руу нь залгахад блок хийчихсэн фэйсбүүк хаягаа блок хийчихсэн ямар нэгэн холбоо барих боломжгүй алга болчихсон хайгаад олоогүй” гэх зэргээр мэдүүлсэн байх боловч Хил хамгаалах ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №2-5а/13583 албан тоот хавсралтын хамт “...Дөлгөөн буюу Ан Жи Хёон нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Буянт-Ухаа агаарын боомтоор Монгол Улсын хилээр гадагш гарсан” тухай лавлагаа авагдсан. Шүүгдэгч Х.Ө нь  2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч О.Одмаад “виз 9 дүгээр сарын 03-ны өдөр гарахаар болсон, хүүхдийнхээ дансанд 3 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна, надад 1.500.000 төгрөг байгаа, өөрөө 1.500.000 төгрөгөө байршуулаадах” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Худалдаа хөгжлийн банкны 425005152 дугаартай өөрийн данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч О.Одмаагаас нийтдээ 4.500.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирогч А.Уранчимэгийн мэдүүлсэн “....Үүнээс хойш 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Х.Ө 80115795 дугаараас над руу залгаад “виз мэдүүлээд, дансаараа баталгаа гаргачихсан байгаа, одоо бэлэн мөнгө байхгүй байна бид хоёр аялаад явж байгаа болохоор мөнгө хэрэгтэй байна. 500.000 төгрөг шилжүүлээч“ гэж хэлсний дагуу Х.Ө-н хэлсэн Худалдаа хөгжлийн банкны 325005152 дугаартай данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг, хохирогч Л.Байгалмаагийн мэдүүлсэн “...Гэтэл 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр санагдаж байна. Х.Ө над руу 80115795 дугаарын утаснаас мессеж бичээд “хөдөө явж байна, визний мөнгө байхгүй болчихлоо 500,000 төгрөг шилжүүлээд өгөөч, үлдэгдэл мөнгөнөөс суутаганаа” гэсэн утгатай мессеж ирэхээр нь би мөнгө өгөөгүй. Дараа нь Х.Ө над руу залгаад нөхөр бид хоёрыг гадаад паспортоо аваад ир гээд Баянмонгол хорооллын ойролцоо уулзаад өгсөн. 2018 оны 8 дугаар сарын сүүлээр Х.Ө 80115795 дугаартай утаснаас над руу 9 дүгээр сарын 06-ны өдөр “виз баталгаатай гарахаар болчихсон, урьдчилаад 1 сая вон шилжүүлээч  барьцаа мөнгө шаардлагатай болчихлоо” гэхээр нь бас мөнгө өгөөгүй. Тэрнээс хойш Х.Ө руу холбогдох болгонд утас нь болохгүй байсан” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Х.Ө нь бусдыг залилах үйлдлээ үргэлжлүүлсээр байсан болон дахин хохирогч нарыг залилан мэхлэх үйлдэл хийсэн, хохирогч Л.Байгалмаа нь мөнгө шилжүүлээгүй, хохирогч А.Уранчимэг, О.Одмаа нар нь шилжүүлсэн зэрэг үйл баримтуудаар БНСУ-ын виз гаргаж өгнө гэх нэрийн дор Дөлгөөнтэй хамтарч залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Дөлгөөн нь Х.Ө-р бусдыг залилах гэмт хэргийг үйлдүүлж байсан гэж мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгүүд няцаагдаж байна. Мөн нэгэнт Дөлгөөн гэгч нь виз гаргах боломжгүй, ийнхүү эрх олгогдоогүй, бусдыг өөрөөр нь дамжуулан залилан мэхэлж байсан болох нь илэрхий болж эхэлсэн нөхцөлд шүүгдэгч Х.Ө нь гэмт үйлдлээ зогсоохгүйгээр бусдыг үргэлжлүүлэн залилсан үйлдлүүд нь түүний өөрийгөө өмгөөлсөн мэдүүлгүүдийг няцаах үндэслэл болж байна.

Шүүгдэгч Х.Ө нь хохирогч Ц.Энхтуяад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ олж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө болох мөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдэж бусдад 3.480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Х.Өгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Х.Ө нь өөрөө болон бусдаар дамжуулан М.Наранхүүгийн дансаар 3.000.000 төгрөгийг авч, бэлнээр 480.000 төгрөгийг нийтдээ 3.480.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн байна.

Шүүгдэгч Х.Ө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд биш, мөн зөвшөөрөл бүхий түргэн үйлчилгээний цэгийг хохирогч Ц.Энхтуяад түрээслэх, худалдах зэргээр өмчлөл, эзэмшил, ашиглалтанд нь шилжүүлэхгүйгээр түүнээс 2017 оны 4 дүгээр сарын 09-ны өдрөөс  2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хооронд М.Наранхүүгийн нарын дансаар дамжуулан шилжүүлэн авч бусдыг залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Х.Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, мөн Х.Өгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад нийт 105.080.000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу Х.Өгийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Х.Ө нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

            Иймд шүүгдэгч Х.Ө нь үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийнхуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.Ө нь үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж хохирогч Г.Должинсүрэнд 10.000.000 төгрөг, И.Энх-Урсгалд 3.800.000, О.Одмаад 4.500.000, С.Заяад 10.000.000 төгрөг, Д.Эрдэнэчимэгт 5.300.000, Л.Гантулгад 5.000.000 төгрөг, Ч.Буяндэлгэрт 5.000.000 төгрөг, А.Уранчимэгт 4.000.000 төгрөг, Л.Байгалмаад 6.000.000 төгрөг, Л.Пүрэвжавт 5.000.000 төгрөг, Б.Отгонсүхэд 5.000.000 төгрөг, Д.Эрдэнэчулуунд 5.000.000 төгрөг, Э.Ариунболдод 7.000.000 төгрөг, О.Нинжбадгарт 10.000.000 төгрөг, Б.Бадамцэцэгт 5.000.000 төгрөг, Н.Болд-Эрдэнэд 5.000.000 төгрөг, П.Мөнхтөрд 5.000.000 төгрөг, Ц.Энхтуяад 4.480.000 төгрөгийн буюу нийт бусдад 105.080.000 төгрөгийн төлөх төлбөртэйгөөс хохирогч Г.Должинсүрэнд 7.500.000 төгрөг, И.Энх-Урсгалд 3.200.000 төгрөг, Л.Байгалмаад 6.000.000 төгрөг, О.Нинжбадгарт 4.950.000 төгрөг, Б.Бадамцэцэгт 1.800.000, Н.Болд-Эрдэнэд 5.000.000 төгрөг, Э.Ариунболдод 7.000.000 төгрөг буюу нийт 35.450.000 төгрөгийн хохирол төлсөн байх ба бусдад нийт 69.630.000 төгрөгийн хохирлыг залилах гэмт хэргийн улмаас учруулсан байна.

Дээрх хохирол төлбөрөөс хохирогч Г.Должинсүрэнд 2.500.000 төгрөгийн төлөх төлбөртэй, И.Энх-Урсгалд 600.000 төгрөгийн төлөх төлбөртэй, О.Одмаад 4.500.000 төгрөгийн төгрөгийн төлөх төлбөртэй, С.Заяад 10.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Д.Эрдэнэчимэгт төлөх төлбөргүй, Л.Гантулгад 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Ч.Буяндэлгэрт 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, А.Уранчимэгт 4.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Л.Байгалмаад төлөх төлбөргүй, Л.Пүрэвжавд 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Б.Отгонсүхэд 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Д.Эрдэнэчулуунд 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Э.Ариунболдод төлөх төлбөргүй, О.Нинжбадгарт 5.050.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Б.Бадамцэцэгт 3.200.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Н.Болд-Эрдэнэд төлөх төлбөргүй, П.Мөнхтөрд 5.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй, Ц.Энхтуяад 3.480.000 төгрөгийн төлөх төлбөртэй, иргэний нэхэмжлэгч Ц.Уранчимэгт 3.200.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна.  

Мөн Б.Цэцэгдэлгэрийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Д.Эрдэнэчимэгт төлсөн төлбөрийг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Ө болон түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг үндэсэн шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулж, шүүгдэгч Х.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тус тус таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн хугацаанд шүүгдэгч Х.Ө нь шүүхийн шатнаас оргон зайлсан тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн 2020/ШЗ/996 тоот захирамжаар шүүгдэгч Х.Өд холбогдох эрүүгийн 1811 0254 20819 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжлах тухай захирамж гаргасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 11/4916 тоотоор Х.Ө-г олж тогтоон 2020 оны 8 дугаар сарын 01-ны өдөр ШШГЕГ-ийн харьяа хорих 461-р ангид хорьсон болохыг мэдэгдсэн байх тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЗ/1422 тоот захирамжаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж шүүгдэгч Х.Ө-д холбогдох эрүүгийн 1811 0254 20819 дугаар хэргийн эрүүгийн хариуцлагын хуралдааныг зарлан хуралдуулахаар тов тогтоосон байна.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Х.Ө-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн өмгөөллийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Х.Ө нь үргэлжилсэн үйлдлээр бусдын өмчлөх эрхийн эсрэг залилах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, мөн шүүгдэгч Х.Ө нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 559 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан байх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлууд, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзэхэд шүүгдэгч Х.Өгийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Х.Ө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар оршин суух газар, ажлаа өөрчилөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлсэн байх хугацаанд буюу 2018 оны 2 дугаар сарын 19-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн хооронд  үргэлжилсэн үйлдлээр, залилах гэмт хэрэг үйлдсэн буюу санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтанд заасан Х.Ө-д холбогдох хэсгийг хүчингүй болгож ял оногдуулан, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг тогтоох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтанд заасан шүүгдэгч Х.Ө-н эрүүгийн 1711 0081 60243 дугаар хэрэгт цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 559 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар Х.Ө-г 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.Ө-н нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Х.Ө-н цагдан хоригдсон 126 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон