Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00035

 

017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00035

       Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж, 95 тоот өөрийн байранд байрлах, “Ав шүтээн” ХХК /РД:5129109/-ийн нэхэмжлэлтэй,

“Эм Би Эй Эс” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Жаргал, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эм Би Эй Эс” ХХК нь манай компаниас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх авсан төмрийн үлдэгдэл 2 016 730 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус компанийг олдохгүй байна гэдэг үндслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон буцсан юм. “Эм Би Эй Эс” ХХК нь тухайн үед Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Голден вилл” хотхоны 103 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан, компанийн албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороолол, “Дэлгэр” төвийн 2 давхар гэсэн байсан. Мөн захирал Т.Баасанбат нь дахин нэхэмжлэл гаргаад яах вэ би төлнө гэсэн боловч одоог хүртэл төлбөр хийгдээгүй, холбогдож байсан утасны дугаар 88117476 нь зарагдсан байгаа юм. Иймд “Эм Би Эй Эс” ХХК-ийн хаягийг  эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ““Ав шүтээн” ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Эм Би Эй Эс” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хүсэлтийг хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Эм Би Эй Эс” ХХК нь манай компаниас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх авсан төмрийн үлдэгдэл 2 016 730 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус компанийг олдохгүй байна гэдэг үндслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон буцаасан юм. “Эм Би Эй Эс” ХХК нь тухайн үед Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Голден вилл” хотхоны 103 дугаар байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан, компанийн албан ёсны хаяг нь Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороолол, “Дэлгэр” төвийн 2 давхар гэсэн байсан.

Мөн захирал Т.Баасанбат нь дахин нэхэмжлэл гаргаад яах вэ би төлнө гэсэн боловч одоог хүртэл төлбөр хийгдээгүй, холбогдож байсан утасны дугаар 88117476 нь зарагдсан байгаа юм. Иймд “Эм Би Эй Эс” ХХК-ийн хаягийг  эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

             Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            “Эм Би Эй Эс” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороолол, “Дэлгэр” төвийн 2 давхарт  бүртгэлтэй боловч үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй бөгөөд Т.Баасанбат нь 88117476 дугаар утастай болохыг дурдах нь зүйтэй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон 

                                                                                                      ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ““Эм Би Эй Эс” ХХК /РД:5518369/-ийг эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Эм Би Эй Эс” ХХК   эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.РЕНЧЕНХОРОЛ