Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 206

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

Шүүгдэгч Ш.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б ид холбогдох 163/2010/0197/Э индекстэй, эрүүгийн 2015002530195 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух, урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.800.000 төгрөгөөр торгох шийтгүүлсэн, Д овогт Ш.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр...т оршин суух иргэн Д.Б гийн хашаан дотроос 1 тооны хонь буюу 2 настай төлөг хулгайлж 75000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Б ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015002530195 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Д.Б гийн өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүнээс 75000 төгрөгөөр хонь худалдан аваад өөрийнхөө хашаанд 12 цаг өнгөрч байхад тавьчихсан байж байгаад ажил дээрээ очоод 14 цагийн үед хонио авах гээд хашаандаа иртэл миний хонь алга болчихсон байхаар нь сумын төвөөр хайгаад олоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Орой 19 цагийн үед цагдаагийн хамт ... сумын хойд талд байдаг А  гэх хүний гуанзанд очиж үзтэл миний хонийг махалчихсан толгой, шийр нь хашаанд, мах нь гуанзанд байж байсан. Тэгээд хэн авчирч өгсөн талаар асуухад манай төрсөн дүү Х ын нөхөр Б , М  гэх залуу хоёр авчирч гаргаад махыг нь худалдсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-21-23 тал/,

Гэрч Д.Х ын өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр манай эгч Б  нь гуанзандаа хэрэглэх гээд хүнээс нэг тооны хонь аваад өөрийнхөө хашаанд хийсэн байсан. Өдөр 14 цагийн үед хонио авах гээд очиход хонь нь алга болчихсон байхаар нь би эгчдээ машинаа өгч хайлгасан. Тэгээд манай эгч Б  над руу утсаар яриад олдохгүй юм байна, ямар ч байсан цагдаад тэмдэглүүлчихлээ гэсэн. Удалгүй манай эгч цагдаатай хамт сумын төвийн хойд талд байдаг А  гэдэг хүний гуанзанд очиж үзтэл тэнд махалчихсан байсан гэсэн. Б  эгчийн авсан хонийг манай нөхөр Б , М  хоёр аваад гуанзанд махыг нь зарсан байсан. Би өөрийн төрсөн эгч Б гийн хамт ... сумын Чин толгойн урд засмал зам дагуу гэр гуанз ажиллуулдаг юм. Тэр хонийг эгч бид хоёр гуанзандаа хэрэглэх гэж авсан байсан. Б , М  хоёр Б гийн хашаанд байсан хонийг авахдаа Б ийн өөрийнх нь эзэмшлийн мотоцикльтой явсан байсан” гэх мэдүүлэг /хх-28-29 тал/,

Гэрч Б.А ы “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 14 цагийн үед Б  нь “мах авах уу?” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би “чи аваад ирэхгүй юу, аваад ирвэл би хиллээд авна” гэж хэлсэн. Тэгээд би хөдөө яваад ойролцоогоор 2 цагийн дараа орж ирэхэд манай цайны газрын хоол бэлтгэдэг өрөөнд нэг хонины мах байсан. Тэгээд манай эхнэр С д махаа үлдээгээд намайг ирэхээр үлдэгдэл мөнгийг нь авъя гээд 30.000 төгрөг аваад явсан байсан. Тухайн мах нь 15 килограмм орчим жинтэй төлөгний мах байсан ба манай цайны газрын хашаанд тэр хонийг махалсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,

Гэрч Д.С ы өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн үдээс хойш Б , М  нар А д нэг тооны хонь зарна гэж хэлсэн юм гээд нэг хонь авч ирээд манай гуанзны хойд талын хашаанд махлаад махыг нь манай гуанзанд зарсан. Тэгээд эхлээд 30.000 төгрөг өгье үлдэгдэл мөнгийг нь А ыг ирэхээр өгье гэж хэлсэн юм. Ямар зүстэй хонь байсныг сайн анзаараагүй. Тэр хонины мах 15-16 килограмм болж байсан...” гэх мэдүүлэг /хх-3435 тал/,

Алдагдсан малын үнэлгээ тогтоосон “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №210167 дугаартай: “1 тооны хонь буюу 2 настай бор толгойтой төлөгийн зах зээлийн үнэ 75000 төгрөг” гэх дүгнэлт /хх-42-47 тал/,

Яллагдагчаар Ш.Б ийн өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед би мал хайгаад сумын төвийн зүүн талд голын ойролцоо мотоцикльтойгоо явж байтал М  голын хажууд дэрс аваад байж байтал манай сумын Б , С  тэр хоёр мотоцикльтой ирээд 0.5 литрийн “Ерөөл” архи гаргаж ирсэн. Тэр архийг бид дөрөв хувааж ууж дуусаагүй байж байтал М  сумын төврүү пивонд мотоцикльтой явсан. Удаагүй сумын төвөөс М  2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво авчирсан. Тэгээд бид нар архи пивоо ууж дуусгаад Б , С  нар яваад өгсөн. Тэгээд би М тай дахин нэг шил архи уух талаар ярьж байгаад би М д манай хамаатны хашаан дотор нэг хонь байгаа гэж хэлсэн. Тэгээд бид сумын ард талд байдаг цайны газарт очоод цайны газрын эзэн А д хонь авах талаар асуусан чинь А  хонь авна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай хамаатан Ганхуягийн гэрийн ар талд очиход арын хашаа нь онгорхой байсан.

Тэгээд би М ыг “тэр саравчин дотор хонь байгаа, чи тэрийг аваад ир” гэж хэлсэн. М  Ганхуягын хашаа руу ороод саравчин дотор байсан хонийг аваад ирэхээр нь бид хоёр мотоцикльтой дүүрээд аваад сумын төвийн ар талын цайны газарт очсон. А  байхгүй эхнэр нь байсан. Тэгээд М  хонины голыг тасдаад гэдэс дотрыг нь гаргасан. Харин би арьсыг нь өвчөөд хонины махаа хиллэж өгсөн. Тухайн үед хонины мах 15 кг болсон. Нэг кг-ыг нь 4000 төгрөгөөр бодож өгсөн. Нийт 60000 төгрөг болсон. Эхлээд би 30000 мянган төгрөг авсан. Үлдэгдэлийг дараа авья гээд 30000 төгрөг аваад хажуу талын дэлгүүрээс нь 0.5 литрийн савлагаатай нэрийг нь сайн санахгүй байна архи аваад тэндээ архиа уусан. Тэгээд удалгүй сумынхаа цагдаа болон хонины эзэнд баригдсан” гэх мэдүүлэг /хх-66-67 тал/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-11 тал/, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-13 тал/, мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын дүгнэлт /хх-18 тал/, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ /хх-49-54 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-63-64 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-55-57 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх74/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-75/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-80-88/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас 75000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдөр...т оршин суух иргэн Д.Б гийн хашаан дотроос нэг тооны хонь буюу 2 настай төлөг хулгайлж 75000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Уг гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүгүй, нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь мал /хонь, ямаа, үхэр, морь, тэмээ/ байдгаараа бусад хулгайлах гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Ш.Б ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Б  нь өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Энэ гэмт хэргийн хохирогч Д.Б д 75000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах хэсэгт зааснаар оногдуулах хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Б ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт прокурорын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 4/19 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн “Haojue” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д овогт Ш.Б ийг Эрүүгийн хуулийн тусгайангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-тзаасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж, шүүгдэгч Ш.Б ийн 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-дзаасныг баримтлан шүүгдэгч Ш.Б ид оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгтзааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Б ид сануулсугай.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдадтөлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Хэрэгт прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4/19 дугаартай“эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор битүүмжлэгдсэн 1.710.000 /нэг сая долоон зуун арван мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий улаан өнгийн “Haojue” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгосугай.

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН