| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/08800/и |
| Дугаар | 150 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 150
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 101/ШШ2017/00150 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
: Баянзүрх 俿, 19 дүгээр , Цайз 19а 548 тоотод оршин суух Бугат овогт Агаановын Цэдэвсүрэнгийн \ТБ70072209\ ,
: Баянзүрх 俿, 17 дугаар , Эмнэлэг 4 дүгээр гудамж, 112а тоотод оршин суух Бүргэд овогт Дашдаваагийн Оюунчимэгт \РД:ЖЭ56011509\ ,
2,738,700 .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Цэдэвсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдааны нарийнбичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... А.Цэдэвсүрэн би Д.Оюунчимэгтэй 2016.05.25-ны өдөр зээлийн гэрээгээр 1,750,000 төгрөг хүүгүй зээлүүлсэн. Зээлийн хугацаа 1 сар, хугацаа хэтэрвэл хоногийн алданги 0,5%. Гэрээний хугацаа дуусаад 113 хоног болсон. Иймд үндсэн мөнгө 1,750,000төгрөг, алданги 988,700 төгрөг, нийт 2,738,700 төгрөгийг хариуцагч Д.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү.
Д.Оюунчимэг нь зээлийн гэрээг хүчингүй болгоно гэж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээг анх хийхдээ Оюунчимэг нь хүүхэд явуулна гэж гэрээ хийгээд яахав Зээлийн гэрээ хийчихье хүүг чинь явуулахгүй бол энэ гэрээгээр мөнгөө буцаагаад авч болно гэж хэлсний үндсэн дээр гэрээг хийсэн. Одоо яагаад хүчингүй Хугацаа хэтэрвэл алданги хамгийн багаар тооцож хийсэн. Гэрээний дагуу алдангиа тооцож авна гэж бодож байна. Оюунчимэгийг загнаж дарамталсан удаа байхгүй. Дарамталж энэ гэрээг хийсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Цэдэвсүрэнгээс түүний хүү С.Бат-Эрдэнийг Судан улс руу Энхийг сахиулах ажиллагаанд явуулж өгнө гэж 2015 оны 5 сард 2 сая төгрөг бэлнээр авч, 1 сая төгрөгийг нь энэ ажиллагааг хариуцаж байсан Зэвсэгт хүчний жанжин штабт хурандаа цолтой Жавхланбаатарт охин Д.Ариунаагийн данснаас шилжүүлсэн юм. Хурандаа Жавхланбаатар ангиас эрүүл мэндийн үзлэгт оруулж бүгдийг шийдэж өгсөн боловч С.Бат-Эрдэнэ нь биеийн тамирын шалгалтанд унасан байсан. Энэ ажиллагаа бүтэлгүйтсэн бөгөөд хүү С.Бат-Эрдэнэ нь ажил хийлгүй ангиасаа 4 сарын цалин авсан байдаг. Энэ мөнгийг нь Жавхланбаатар өөрөө авсан 1 саяаасаа хариуцаж төлнө гэж бодож байна. Миний бие зуучилсан 1 сая төгрөгийг алдангигүйгээр төлнө. Энэ 1 сая төгрөгөөсөө 250,000 төгрөгийг нэхэмжлэгч А.Цэдэвсүрэнгийн данс руу 2016 оны 9 сард шилжүүлсэн. Иймд үлдэх 750,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч А.Цэдэвсүрэнгийн хүү С.Бат-Эрдэнийн Судан явах ажиллагаа бүтэлгүйтээд А.Цэдэвсүрэн нь надаас мөнгөө нэхээд, хурандаа Жавхланбаатар 1 сая төгрөгөө өгөхгүй бүтэн 1 жилийн дараа А.Цэдэвсүрэн бид 2 нотариатын газарт очиж зээлийн гэрээ нөхөж хийсэн юм.
А.Цэдэвсүрэн нь 2016 оны 05 сарын сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч надаас алдангийн мөнгө хэмээн 988,700 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд энэ зээлийн гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. А.Цэдэвсүрэнгийн 2015 оны 05 сард өгсөн 2 сая төгрөгийг миний бие зээлж аваагүй, энэ мөнгө нь түүний хүү С.Бат-Эрдэнийг Энхийг сахиулах ажиллагаанд явуулахаар бусдад зуучилсан мөнгө юм. Энэ 2 сая төгрөгийн 1 сая төгрөгийг хурандаа Жавхланбаатарт өгөөд ангиас нь гаргуулж бэлтгэлд хамруулсан, эрүүл мэндийн үзлэгт хамруулсан зардал 250,000 төгрөгийг миний бие 2016 оны 08 сард буцааж дансанд хийсэн. Үлдэх 750,000 төгрөгийг миний бие зуучилсны хөлс гэж авсан юм. Бүтэн жилийн дараа намайг дарамталж загнаж байгаад нотариат дээр энэ гэрээг дүр үзүүлэн өөр ажлыг халхавчлах зорилгоор хийсэн хууль бус гэрээ гэж үзэж байна. Иймд гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Цэдэвсүрэн нь хариуцагч Д.Оюунчимэгт холбогдуулан 2,738,700 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Д.Оюунчимэг нь зээлийн гэрээг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,738,700 төгрөгийн 988,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,750,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 03 дугаар сараас эхлэн төлөлт хийж 2017 оны 04 сарын 15--ны өдөр дуусгахаар харилцан тохиролцов.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Д.Оюунчимэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч А.Цэдэвсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 2,738,700төгрөгийн 988,700 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,750,000 төгрөгийг хариуцагч Д.Оюунчимэг нь 2017 оны 03 дугаар сараас эхлэн төлөлт хийж 2017 оны 04 сарын 15--ны өдөр дуусгахаар зохигчид эвлэрснийг баталж, Д.Оюунчимэгт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Цэдэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,770 төгрөгийг, хариуцагч Д.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,769 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 21,475 төгрөгийг, хариуцагч Д.Оюунчимэгээс 21,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР