| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/08735/и |
| Дугаар | 213 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 213
| 2017 оны 01 сарын 16 өдөр | Дугаар 101/ШШ2017/00213 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
: Баянзүрх 俿, 17 дугаар , 17-499 тоотод байрлах Хаан боржгон ХХК-ийн \РД:2586339\ ,
: Баянзүрх 俿, 9 дүгээр , Ээж хайрхан 1-1 тоотод оршин суух Боржгон овогт Лувсандашийн Дашдуламд \РД:ЦЕ60010403\ ,
2,050,000 .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Цэрэндолгор, хариуцагч Л.Дашдулам шүүх хуралдааны нарийнбичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Дашдулам нь манай Хаан боржгон ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнээс 2012 оны 6 дугаар сараас 2014 оны 2 дугаар сар хүртэл 13 удаа хөргөгч, зурагт, оёдлын машин гээх зүйлийг барьцаалж зарим үед барьцаагүй зээл авдаг байсан бөгөөд нийт 3117910 төгрөг зээлж хүүгийн хамт 3,439,140 төгрөгийн тооцоо гарч байна. Үүнээс 20,000 төгрөг төлсөн. Л.Дашдулам нь зээлээ төлөхгүй элдэв зовлон хэлээд байхаар нь нэхэмжлэлийн хэмжээгээ багасгаж 2,700,000 төгрөг төлүүлэхээр тохиролцож 700,000 төгрөгийг нь төлсөн юм. Тэгээд Дашдуламын авсан 50,000төгрөгийн гар утасны үнийг нэмж 2,050,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөхийг санал болгосон боловч тохиролцоонд хүрээгүй. Иймд Л.Дашдуламаас 2,050,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд тус ломбарднаас зээл авч байсан ба цаг хугацаанд нь төлж, зарим нэгийг нь хугацаа хэтрэн сунгах үе байсан. Тэр болгонд зөвшиилцөн төлж байсан ба 2013 оноос эхлэн төлөх мөнгийг ихээр нэхэж миний хувьд 900,000 төгрөгийг 2013 оны 05 сарын 07-нд төлж дараа нь эзэн Дэлгэрцэцэгтэй зөвшилцөн тохиролцож комиссын барааны дэлгүүрт нь ажиллаж зарсан барааны мөнгийг уг ломбарданд төлөхөөр болж 2013 оны 06 сарын 20, 21, 23,24, 27,28, 7 сарын 3,5, 6,7 9,10, 11,18-21, 23-26, 28-31, 8 сарын 1, 3,4,6 нийт 1,325,000 төгрөг 2014 оны 3 сараас 7 сар хүртэл 700,000 төгрөгийг эмийн сангийн Оюунаагаар дамжуулан тус тус төлсөн. Миний 2012 онд төлсөн найз гэдэг үүднээс итгэжтэмдэглэсэн зүйл байхгүй ба уг хүнийг далимдуулан их мөнгө нэхсэн цагаас эхлэн тэмдэглэж явсан төлсөн мөнгө нийт 2,925,000 төгрөг болсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан боржгон ХХК нь хариуцагч Л.Дашдуламд холбогдуулан 2,050,000 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 2,050,000 төгрөгийн 550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.Дашдуламд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 2,050,000 төгрөгийн 550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,500,000 төгрөгийг хариуцагч Л.Дашдулам нь 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж,Л.Дашдуламд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,750төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 19,475 төгрөгийг, хариуцагч Л.Дашдуламаас 19,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР