| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2020/0114/Э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2020-10-16 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Мөнгөнтуяа |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 115
2020 10 16 2020/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А холбогдох эрүүгийн 2019000000136 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1992 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Ханан Шишгэд” ХХК-д талбайн үйл ажиллагаа хариуцсан менежер ажилтай, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 1 дүгээр баг, 103-03 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т.А,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т.А нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, Майхан-ОвОн 427 тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.О маргалдаж, улмаар түүний баруун гарын бугалган тус газарт хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр Н бид 2 Айраг сумын гааль орчихоод буцаж байсан. Хотоос найзууд нь ирж байгаа гээд Г, О, О, Б нар ирсэн. Тэр үед тог тасарсан учраас бид хээр гарч гал түлж сууж байгаад буцаад гэртээ ирцгээсэн. Маргааш өглөө нь дэлгүүрээс архи авч уугаад, тэдэнд хоол хийж өгөөд, машинд суулгаад явуулах гэтэл бензиний мөнгөгүй гэсэн. Тэгээд хүнээс бензиний мөнгө асуучихаад тэр хоорондоо хүлээгээд хөзөр тоглоод сууж байсан. Би тэр үед О, О нарыг дотно харилцаатай биш жирийн найзууд гэж ойлгосон. Хөзөр тоглоод сууж байхад О надтай их дотно байсан. Дараа нь намайг машин дотор ороод хөгжим сонсоод байж байхад О орж ирээд миний өвөр дээр суухаар нь би үнссэн. Тэрийг О харсан байсан. Машинаас буух гэхэд хаалга таглаж зогсчихоод “зүгээр байгаарай” гээд онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би машины цонхоор буугаад гэрт орох гэтэл О “чамайг орж байгаад алнаа” гэж хэлээд 00 руу явчихсан. Би дотор ороод Нтай хамт үргэлжлүүлж архи уусан. О араас орж ирээд над руу бага зэрэг давшлаад байсан. Нэг их муудалцаж маргалдалгүй зүгээр сууж байснаа гэнэт миний толгой руу цохьсон. Би “хоёулаа одоо муудалцахаа болъё” гэж хэлсэн боловч хамгийн сүүлд намайг маш хүчтэй цохичихоод гараад явсан. Би тухайн үед олон эмэгтэй хүний хажууд цохиулсандаа дургүйцсэн. О намайг гараад ир гээд дуудсан. О бокс тоглодог учраас дахиад хүн амьтны хажууд намайг цохиод байж магадгүй, жаахан айлгаад энэ маргаанаа зогсооё гэж бодоод хутга аваад гарсан. Тэгээд бид 2 зууралдсан. Миний гараас татах шиг болохоор нь харахад миний зүүн гарын ядам хуруунаас их цус гарсан байсан. Би тэр үед Оыг гэмтээснээ огт мэдээгүй, миний биеэс цус гарлаа гэж бодсон. Тэгээд О цаашаа булан тойроод явахаар нь би араас нь очсон. Чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлэхээр нь харсан чинь Оын гараас цус гарсан байсан. Би өөрийнхөө гарыг харахад тэр хутганд нэлээн том зүсэгдсэн байсан. Н, Г нар ирээд надаас тэр хутгыг салгаад авсан. Тухайн үед маш их цус гарсан учраас би цочирдоод талбай дээр ажилладаг найз дээрээ очиж яах талаараа асуух гээд тэндээс яваад өгсөн. Би өөрийн хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн үед Оыг гэмтээе гэж бодоогүй. Олон эмэгтэй хүний дунд намайг цохиод байсан учраас айлгаад маргаанаа цэглэе гэж бодсон. Санамсаргүй үйлдлээс болж хүний биед хохирол учруулсандаа маш их харамсаж байна...” гэсэн мэдүүлэг
Хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 сарын 05-ны өдөр 23 цагийн үед Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Олон Овоо багт байх найз Нд очихоор найзууд болох Г, О, Б, Х нарын хамт Улаанбаатар хотоос Бгийн эзэмшлийн аква маркийн авто машинтай гарсан. Даланжаргалан суманд шөнийн 03 цагийн үед ирсэн. Н үл таних залуугийн хамт тосож авсан бөгөөд тухайн үед цахилгаан тасарсан байсан тул Олон овоо багаас холгүй хөдөө гарч гал түлж майхан барьж сууцгаасан. Тухайн үед Улаанбаатар хотоос авч ирсэн 0.75 литрийн савлагаатай 1 шил архи, 2.54 литрийн савлагаатай пиво ууцгаасан. Тэгээд өглөө үүрээр 06 цагийн үед Н гэрт ирж унтаж амарцгаасан. Өглөө 08 цагийн үед бостол Н, найз Аийн хамт 0.75 литрийн нэг шил архи, 0.33 литрийн нэг шил архи авч ирсэн байсан. Түүнийг Ггээс бусад нь ууцгаасан ба 11 цагийн үед дахин 0.75 литрийн савлагаатай 1 шил архи мөн авч ирж уусан. ... тэгээд А Нд маргалдсан байсан. Би яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Бид хоёрыг маргалдаж байхад Н салгасан байсан. Би байшингийн гадаа сууж байтал А гүйгээд гараад ирсэн. Намайг цохих гэж байна гэж бодоод гараараа хаатал хальт цохих шиг болсон. Тэгтэл баруун гар нойтон оргихоор нь гараа хартал хутгалаад цус гоожиж байсан. Би сандраад хартал Аийн гарт хутга байсан. ... Баруун гарын бугалга хэсгийн 3 толгойт булчинд дотроосоо гадагш чиглэлтэй нэвт хутгалуулсан гэмтэл учирсан. Эмчид үзүүлэхэд яс болон шөрмөс судас дайрсан зүйл байхгүй байна гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/
Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны шөнийн 3 цагт манай найзууд болох Ж.О, Г, О, О, Б нар Даланжаргалан сум “Олон овоо” багт ирсэн. Би найз Аийн хамт тосож аваад хээр гарч суусан. Найзуудын авч ирсэн архийг уугаад гал асааж юм ярьж сууж байгаад үүрийн 6 цагийн үед манай гэрт ирээд 08 цагийн үед 00 минутад би дэлгүүр орж 0.75 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи, 0.33 Хараа нэртэй 1 шил архи авч ирсэн. Тэгээд түүнийгээ ууж дуусгаад, 0.75 литрийн Ерөөл нэртэй архи мөн авч уусан. Би өмнөх шөнө унтаагүй болохоор нэлээд согтсон байсан. Нэг мэдсэн гадаа А, О 2 муудаад байна гэхээр гараад очсон. А тэр үед хутга барьчихсан Оын араас гүйж байсан. Би Гтай очоод хутгыг нь аваад болиулсан А Оын баруун гарын булчин хэсэгт хутгалчихсан цус гоожоод зогсож байсан. Би Аийг яаж байгаа юм бэ? гэхэд “алнаа пиздаа” гээд байсан. би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Алтэнгэрэл цагдаа ирэхээс өмнө явчихсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр найз Нтай уулзахаар найзууд болох О, О, Г, Ж.О нарын хамт Дорноговь аймагт шөнийн 3 цагийн үед ирсэн. Н найз Аийн хамт бид нарыг тосож авсан. Уулзаад багийн төвөөс хойш хөдөө очоод ууж, идээд сууцгаасан тухайн үед Улаанбаатар хотоос авчирсан 2 шил 0.75 литрийн архи ууцгаасан. Түүнийгээ ууж дуусаад үүр цайж байхад Нд очоод хэсэг зуур унтсан. Өглөө 08 цагийн үед сэрээд Аийнд байсан 2 шил архи ууцгаасан. Жолооч болох Г бол огт архи уугаагүй 13 цагийн үед явах гээд байж байтал эрэгтэй О А хоёр гэнэт муудалцаад байсан. Би гадаа сууж байтал А гүйж гарч ирээд хашаан дотор зогсож байсан Оыг баруун гар луу нь хутгалчихсан. Тэгээд Ж.О Аээс зугтаад хашаанаас гарч гүйсэн. А араас нь очсон Н Г 2 араас нь очоод болиулж байсан. тэгтэл О өмсөж байсан подволкоороо гараа боогоод цагдаад дуудлага өгч байсан. Гараас нь бол цус их гарч байсан. тэгээд цагдаа ирсэн. А, О 2 машинд үнсэлцээд сууж байсныг Ж.О хараад уурласан юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найзууд болох О, Б, Г, Х нарын хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум “Олон овоо” багт байх Нд очихоор Улаанбаатар хотоос 9 дүгээр сарын 5-ны орой гарсан, хэдэн цаг болж байсныг би мэдээгүй. Зорьсон газраа шөнө дунд ирсэн ба Н, А 2 бид нарыг хүлээгээд байж байсан. Бид нар уулзаад хээр гарч 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд удалгүй Н гэрт ирээд юм ярьж сууж байгаад өглөө болгосон. Миний толгой өвдөөд байсан болохоор хэвтэж суухын хооронд байсан. Тэгээд бие засаад ороод иртэл 1 шил архи тавьчихсан байсан. Тухайн шил архийг манай найзууд хувааж уусан, Г бид 2 бараг уугаагүй. Би 2 л удаа уусан. Тэгээд архи дуустал дахиад 1 шил архи гаргаад ирсэн. Би ямар нэртэй архи хэдэн литрийн савлагаатай байгааг нь огт анзаараагүй. Бид нар 12 цаг гэхэд явна гэж тохирсон байсан. О, Б, Х 3 дотор уугаад суугаад байсан. Г гарч ирэхээр нь би “та нар явахгүй юм уу. Би 2 хүүхдээ хөдөөнөөс очиж авах ёстой” гэж хэлээд уйлсан. Г ороод Б, Х 2-ыг дагуулаад гараад ирсэн. О гарч ирэхгүй удаад байхаар нь Г дуудах гээд орсон. Б Х 2 бас араас нь ороод явчихсан. Би машинд ганцаараа сууж байтал А гарч ирээд машинд суусан. Бид 2 юм яриад сууж байтал А гэнэт уруул дээр үнсчихсэн. Тэгээд А буцаад байр луу орчихсон. Б гарч ирээд О уурлаад байна. Чамайг Аптангэрэл үнссэнийг харчихсан байна гэсэн. Би нээх тоолгүй байр луу нь буцаад ортол А О 2 муудалцаад зогсож байсан. Гэнэт О Аийн толгой руу 2 удаа цохьсон. Хүмүүс хоорондоо муудалцаад байхаар нь Х, Б бид 3 гараад явсан. Тэгээд машиныхаа хажууд зогсож байтал О гарч ирсэн. Араас нь А гүйгээд гараад ирсэн. О Аээс хашаанаас гараад зугтсан. Г Н 2 араас нь гүйж очоод салгасан. Бид нар айгаад очоогүй. Тэгээд удалгүй О ирээд намайг А хутгалчихлаа “чамаас боллоо” гээд намайг цохих гээд дайрсан, би айгаад хойшоо болтол Г голоор ороод болиулсан. Би дотор салганаад хашааны буланд сууж байтал нээх удалгүй цагдаа ирсэн. Ийм зүйл болсон. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найзууд болох О, Б, О, Х нарын хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум “Олон овоо” багт байх найз Нд очихоор Улаанбаатар хотоос 9 дүгээр сарын 5-ны 23 цаг орчимд гарсан. Олон овоо багт 3 цаг орчимд ирсэн. Н, А 2 бид нарыг хүлээгээд байж байсан. Бид нар уулзаад “Олон овоо” багаас хойш 1 км орчим яваад, хөдөө гал түлж хоол идээд сууцгаасан. Мөн хотоос ирэхдээ авч ирсэн 0.75 литрийн 2 шил архи ууцгаасан. Тэгээд өглөөний 5 цагийн үед “Олон овоо” багт байх Н гэрт очсон. 07 цагийн үед бүгд амарцгаасан, би 9 цагт босоод төмөр замын хэсэгт байх гаалийн талбай орж талбайн ерөнхий байдлыг харчихаад 20 минутын дараа буцаж ирсэн. Манай найзууд босоод 0.75 литрийн соёрхол нэртэй 1 шил архи уугаад сууцгааж байсан. Нэмж 0.5 литрийн хараа нэртэй архи мөн уусан. Тэгээд би хотоос ирсэн найзуудтайгаа буцаад явах гэж байтал гэр дотор А, О 2 маргалдаж байгаад О, Аийн толгойд 2 удаа алгадсан, А тухайн үед юм хэлээгүй дуугүй суугаад байсан. Тэгээд Оыг Н боль гэж хэлээд гадагш аваад гарсан. Н буцаад орж ирэхэд А зөрөөд гарч гүйсэн. О, Б хоёр тухайн үед байрны гадаа байсан ба “А хутгатай явж байна” гээд хашхиралдсан. Н бид 2 гүйгээд гартал хашааны гадаа О, А 2 зогсож байсан. Хүрээд очтол А хутга бариад Оын гараас цус гоожоод зогсож байсан. А, Оыг хутгалсан байсан. Н бид 2 Аийг тайвшруулж байгаад хутгыг нь авсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 09 сарын 05-ны 23 цагийн үед найзууд болох Б, О, Г, О нарын хамт Дорноговь аймагт байдаг найз Нтай уулзахаар явцгаасан. Шөнийн 03 цагийн үед бид нар ирсэн. Н, А хоёр тосож авсан. Бид нар уулзаад хээр сууж байгаад Улаанбаатар хотоос авчирсан 2 шил архи уусан. Тэгээд 06 цагийн үед нийтийн байранд байдаг Нд очсон. Би Нтай түүний өрөөнд ороод унтаад өгсөн. Нөгөө хэд Аийнд орсон. А, Н хоёр нийтийн байранд өөд өөдөөсөө харсан хаалга байна лээ. Би өглөө 10 цагийн үед босоход Гаас бусад нь архи уугаад Аийнд сууж байсан. Бид нар 2 шил архи уусан ба хэт согтсон хүн байгаагүй. Тэгээд юм яриад сууж байтал А, О хоёр маргалдаж байгаад О Аийн нүүрэн тус газар нь 2-3 удаа зохисон, үснээс нь зулгаагаад хойш нь дарсан. А зүгээр бай гэснээс өөр юм хэлээгүй. Тэгээд О гараад явтал А гэнэт гүйгээд гарсан. Араас нь Г, Н бид 3 гараад очтол хашааны гадаа зогсож байсан. Н, Г 2 тэр хоёр руу явсан. Бид юу болсныг мэдээгүй. Би зодолдоогүй байна гэж бодоод очоогүй. Тэгээд удалгүй О бид нар дээр ирээд намайг хутгалчихлаа гээд О руу “чамаас боллоо’’ гээд уурлаад хараагаад байсан. Тэгээд л удалгүй цагдаа ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Сэргэлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн: “...Ж.Оын биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 48 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.А нь архидан согтуурсан үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 5 дугаар баг, Майхан-ОвОн 427 тоот хашаанд 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчим иргэн Ж.О маргалдаж, улмаар түүний баруун гарын бугалган тус газарт хутгалж, эрүүл мэндэд нь баруун буглаганы шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тэгээд А Нд маргалдсан байсан. Би яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Намайг цохих гэж байна гэж бодоод гараараа хаатал хальт цохих шиг болсон. Тэгтэл баруун гар нойтон оргихоор нь гараа хартал хутгалаад цус гоожиж байсан. Би сандраад хартал Аийн гарт хутга байсан. ... Баруун гарын бугалга хэсгийн 3 толгойт булчинд дотроосоо гадагш чиглэлтэй нэвт хутгалуулсан гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг мэдсэн гадаа А, О 2 муудаад байна гэхээр гараад очсон. А тэр үед хутга барьчихсан Оын араас гүйж байсан. Би Гтай очоод хутгыг нь аваад болиулсан А Оын баруун гарын булчин хэсэгт хутгалчихсан цус гоожоод зогсож байсан. Би Аийг яаж байгаа юм бэ? гэхэд “алнаа пиздаа” гээд байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч П.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “…13 цагийн үед явах гээд байж байтал эрэгтэй О А хоёр гэнэт муудалцаад байсан. Би гадаа сууж байтал А гүйж гарч ирээд хашаан дотор зогсож байсан Оыг баруун гар луу нь хутгалчихсан. Тэгээд Ж.О Аээс зугтаагаад хашаанаас гарч гүйсэн. ...А, О 2 машинд үнсэлцээд сууж байсныг Ж.О хараад уурласан юм шиг байна лээ. Би сайн мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найзууд болох О, Б, Г, Х нарын хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум “Олон овоо” багт байх Нд очихоор Улаанбаатар хотоос 9 дүгээр сарын 5-ны орой гарсан, хэдэн цаг болж байсныг би мэдээгүй. Тэгээд удалгүй Н гэрт ирээд юм ярьж сууж байгаад өглөө болгосон. ...Би машинд ганцаараа сууж байтал А гарч ирээд машинд суусан. Бид 2 юм яриад сууж байтал А гэнэт уруул дээр үнсчихсэн. Тэгээд А буцаад байр луу орчихсон. Б гарч ирээд О уурлаад байна. Чамайг Аптангэрэл үнссэнийг харчихсан байна гэсэн. Би нээх тоолгүй байр луу нь буцаад ортол А О 2 муудалцаад зогсож байсан. Гэнэт О Аийн толгой руу 2 удаа цохьсон. Хүмүүс хоорондоо муудалцаад байхаар нь Х, Б бид 3 гараад явсан. Тэгээд машиныхаа хажууд зогсож байтал О гарч ирсэн. Араас нь А гүйгээд гараад ирсэн. О Аээс зугтаагаад хашаанаас гараад зугтсан. Тэгээд удалгүй О ирээд намайг А хутгалчихлаа “чамаас боллоо” гээд намайг цохих гээд дайрсан...” гэсэн мэдүүлэг, гэрч О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би хотоос ирсэн найзуудтайгаа буцаад явах гэж байтал гэр дотор А, О 2 маргалдаж байгаад О, Аийн толгойд 2 удаа алгадсан, А тухайн үед юм хэлээгүй дуугүй суугаад байсан. Тэгээд Оыг Н боль гэж хэлээд гадагш аваад гарсан. Н буцаад орж ирэхэд А зөрөөд гарч гүйсэн. О Б 2 тухайн үед байрны гадаа байсан ба “А хутгатай явж байна” гээд хашхиралдсан. Хүрээд очтол А хутга бариад Оын гараас цус гоожоод зогсож байсан....” гэсэн мэдүүлэг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн: “...Ж.Оын биед баруун бугалганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Т.Ад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Аийн хохирогч Ж.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Т.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/ түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын дүгнэлт,өмгөөлөгчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Т.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүхийн шатанд хохирогч Ж.Од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгч Т.Ад гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 55/ тогтоогдож байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Аийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан 700 000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.А нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАС