| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/09293/и |
| Дугаар | 315 |
| Огноо | 2017-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 315
| 2017 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2017/00315 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол 15 дугаар байр 307 тоотод оршин суух Боржигон овогт Баярлангийн Золжаргалд /РД:МЛ89121702/ холбогдох
1,406,623.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Золжаргал нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Мобиком Корпораци ХХК-тай өөрийн 95172863 дугаар дээр Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан iPhone 5S 32GB маркийн гар утсыг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 болон Гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд заасны дагуу гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 1,406,623.52 төгрөгийг Б.Золжаргалаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1,406,623.52 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь хариуцагч Б.Золжаргалд холбогдуулан 1,406,623.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Золжаргал нь Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Золжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Золжаргал нь Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,406,623.52 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-д төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Золжаргалд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,456төгрөгийн 18,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 18,728 төгрөгийг, хариуцагч Б.Золжаргалаас 18,728 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-долгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР