Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 465

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.М, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,                                            

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Г.Х түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.М түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

Шүүгдэгч Т.Д түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар Г.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар Г.М, Т.Д нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909034770983 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.  

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 45 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, хойд эцэг, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД:... / Г.Х,           

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эх, хойд эцэг, дүү нарын хамт ... тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар хойшлуулсан,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгүүлж 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / Г.М,

 

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ... тоотод оршин суух, ам бүл 1,

Өвөрхангай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 161 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 80 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 04 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... Т.Д нар нь:

 

- Г.Х нь Г.М Т.Д нартай бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны ард байрлах 68 дугаар байрны зүүн талд “Сэлбэ” голын эрэг дээр хохирогч Г.Отгонтуяаг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчиндсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Г.Отгонтуяагийн бэлэг эрхтэнд гараа оруулсны улмаас хохирогчийн үтрээ урагдан цус алдаж нас барсан,

- Г.М нь Т.Д Г.Х нартай бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны ард байрлах 68 дугаар байрны зүүн талд “Сэлбэ” голын эрэг дээр иргэн Г.Отгонтуяаг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

- Т.Д нь Г.М Г.Х нартай бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны ард байрлах 68 дугаар байрны зүүн талд “Сэлбэ” голын эрэг дээр иргэн Г.Отгонтуяаг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 28-35 /

Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 36-39 /

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 107-129 /

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 132-135 /

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Амь хохирогчийн оршуулгын зардалд 1.650.000 төгрөг, хоол хүнсний зардалд 3.100.000 төгрөг, хүний гар цайлгах зэд 1.100.000 төгрөг, ном уншуулах ламын хөлс 1.500.000 төгрөг, унааны шатахуунд 400.000 төгрөг, 49 хоногийн цагааллага, гар цайлгах зардалд 700.000 төгрөг, эцсийн байдлаар 8.450.000 төгрөг болсон. Цаашид гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж оршуулгын зардлыг эдгээр хүмүүсээс гаргуулахыг хүсэж байна гэжээ. / 1 дүгээр хавтас 18-19 /

 

Гэрч Д.Жаргалсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Манай эхнэр Отгонтуяа бид хоёр гэр бүл болоод 14 жил болсон бөгөөд бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн орчим манай эхнэр гарч яваад өдөр 10 цагийн үед бага зэрэг согтуу орж ирээд 11-12 цагийн хооронд буцаад гараад явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 154-157 /

 

Гэрч М.Аюурдулам мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой голын наад талын эрэг дээр голд нь зогсож байсан эрэгтэй хүн цээж нүцгэн, түүний хоёр талд хувцастай эрэгтэй хүн зогссон хоорондоо чанга чанга дуугараад байхаар нь согтуу хүмүүс хоорондоо маргалдаж байна гэж бодоод буцаад явсан гэжээ. / 1 дүгээр хавтас 182-184 /

 

Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед полкон дээрээ гарсан ба голын эрэг дээр цаашаа хараад суучихсан эмэгтэй хүн сууж байхаар нь согтуу хүүхэн сууж байна гэж бодоод харчихаад эргээд гэр рүүгээ орсон. Удалгүй 1 цагийн дараа полкон дээрээ гараад нөгөө эмэгтэй хүнийг харсан чинь хажууд нь хоёр эрэгтэй хүн суусан, нэг эрээн цамцтай хүн нь босоод зогссон нөгөө эмэгтэйг тойроод хоорондоо юм яриад байж байхыг хараад бөөндөө нийлээд архи уугаад сууж байна гэж бодоод буцаад орсон гэжээ. / 1 дүгээр хавтас 151-152 /

 

Гэрч Г.Балжидмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө Ням гаригт 10 цаг өнгөрч байхад би Г.Х-ын гар утас болох 88327527 гэсэн дугаар руу залгахад Г.Х би гэртээ ирж унтсан байна. Яаж гэртээ ирсэн гэдгээ мэдэхгүй байна. Дүүгээ байгаа юм байх гэж бодтол алга байна. Миний хувцас цус болсон байна. Гол гарсан юм шиг байна. Чи миний хувцсыг угаагаад өгөөч гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би за үдээс хойш аваад ир гэж хэлсэн. Тэгтэл дахин үдээс хойш над руу утсаар залгаад манай гэрт Г.Х орой 16 цаг өнгөрч байхад ирсэн. Ирээд надад Г.Х ноолууран цамц, жинсэн өмд хоёр өгөөд чи наадахаа угааж бай харин Г.М бид хоёрт 11.000 төгрөг өчих бид хоёр яваад чиний утсыг аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд би хувцсыг нь угаалгын машинд хийх гэтэл өмдний нь өвдөг ногоон болсон цамц нь цус болсон байсан. Тэгээд мөн их эвгүй үнэртэй болсон байсан гэжээ. / 1 дүгээр хавтас 217-220 /

 

Яллагдагч Г.Х мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Г.М Т.Д бид гурав талбай орж шоу үзэхээр 0.75 граммын архи дээрээс нь задлаад бага зэрэг уучихсан архиа аваад зам дагаж явж байгаад товчлох гэж гол гарсан. Тэгтэл голын эрэг дээр согтуу эмэгтэй сууж байсан. Хэн нь эхэлж очсон юм мэдэхгүй гурвуулаа тэр эмэгтэй дээр очоод авч явсан архиа хувааж уусан. Тэр эмэгтэй дээр очиход Т.Д архийг аягалж хийж өгсөн. Эхлээд надад аягалж өгөөд дараа нь тэр эмэгтэйд нэг удаа тайрсан ундааны савны ёроолоор архи хийж өгсөн. Нөгөө эмэгтэй амсаад нээх ууж чадаагүй буцаагаад өгсөн. Түүний дараа Т.Д өөрөө уусан. Г.М уусан байхаа мэдэхгүй. Хоёр дахь удаагаа архиа тойруулахад тэр эмэгтэй уухгүй гээд доошоо толгойгоо унжуулаад хоёр тийшээ үгүй гэсэн бололтой сэгсрээд байхаар нь бид гурав хувааж уугаад дуусгасан. Г.М надаас нэг бэлгэвч гээд авч, миний хажуу талаар зөрөөд явсан. Тэгээд би бие засах гээд явчихаад ирэхэд эмэгтэйгийн өмдийг шувталчихсан байсан гэжээ. / 2 дугаар хавтас 235-236 /

 

Яллагдагч Г.М мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Тэр өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн бямба гаригт манай ах Г.Х Т.Д бид гурав Сэлбэ гол гарч байсан. Голын хажууд нэг хүүхэн байсан. Тэгтэл нөгөө хүүхэн дээр Г.Х очсон. Г.Х аяга аваад ир гэж хэлсэн. Тэгтэл Т.Д аяга авчирч Г.Х-д өгсөн. Тэгтэл Г.Х өөрөө уугаад нөгөө хүүхэндээ өгсөн архи хийж өгсөн. Тэгтэл нөгөө хүүхэн Г.Х-ын хийж өгсөн архийг уусан. Тэгээд Т.Д-д нэг хийж өгөөд дараа нь надад хийж өгсөн. Тэгээд нөгөө хүүхний хажууд архиа уугаад дууссан. Тэгээд би явъя гээд зам руу алхаж байгаад эргээд хартал миний ард хэн ч байхгүй байхаар нь би эргээд нөгөө газартаа ирсэн. Тэгтэл Г.Х нөгөө хүүхний өмдийг нь шувталсан дээр нь гарсан хөдөлж байсан. Тэгэхээр нь би явъя гэж хэлэхэд Г.Х ах нь нэг шаагаадахъя гэсэн. Тэгтэл Т.Д тэгүүл би бас нэг шаая танд бэлгэвч байна уу? гээд Г.Х-аас асуухад Г.Х хэтэвчнээсээ нэг бэлгэвч гаргаж Т.Д-д өгсөн. Тэгээд Г.Х нөгөө хүүхэн дээр гараад хөдлөөд байсан. Тэр үед би ах Г.Х-ыг явъя гэсэн тэгтэл Г.Х ах дахиад нэг шаагаадахъя гэж хэлээд явахгүй байсан. Тэгэхээр нь би далан дээр гараад зам дээр суусан. Тэгтэл араас Т.Д ирээд ах чинь нөгөө хүүхэн рүү орсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад яваад очтол Г.Х нөгөө хүүхнийг доош нь харуулсан дээр нь гарсан хөдөлж байсан. Тэгэхээр нь би Г.Х-ын шалдан бөгс рүү өшиглөөд “Та чинь одоо тэнэг юм уу? Намайг унаанд суулгаж өгөх юм уу? Үгүй юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Г.Х “За. За. Ах нь бослоо” гэсэн. Тэгэхээр нь би яваад өгсөн. Тэгээд эргээд харахад Г.Х араас ирж байсан. Тэгээд би шууд 100-айлын автобусны буудлаас автобусанд суугаад яваад өгсөн гэжээ. / 3 дугаар хавтас 1-4 /

 

Яллагдагч Т.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Г.Х уг согтуу эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд намайг яваад очиход Г.Х чи энэ хүүхэнтэй унт энэ хүүхэн дээр ор гэж надад ахархах маркаар шаардангуй хэлсэн. Тэр үед надад их сонин санагдсан. Яагаад гэх юм бол би Г.Х-ын дүү охин болох Буянхишигтэй жил гаран үерхээд суухаар болж байсан юм. Тэгтэл намайг оч гээд шахаад байхаар нь би яваад очиход нөгөө эмэгтэй хувцасгүй чармай шалдан дээшээ харсан байдалтай гар хөл нүд нь хөдлөөд байсан. Г.Х намайг шахаад байсан болохоор өмдөө шувтлаад нөгөө эмэгтэйн дээр гарах гэтэл нөгөө эмэгтэй муухай үнэртэй бөөлжсөн шүлс нь гоожсон мөн нэлээд настай хөгшин хүн байсан. Тэгэхээр нь болиод шууд боссон. Тэгтэл намайг Г.Х намайг чи яагаад босоод ирж байгаа юм бэ? гэж асуухаар нь наад хүн чинь настай хүн байна. Би залуу хүн ийм хүнтэй унтахгүй гэсэн. Тэгтэл Г.Х өөрөө нөгөө хүүхэн рүү дахин очоод өөрийнхөө өмдийг тайлаад нөгөө эмэгтэйг хажуугаар нь харуулж байгаад араас нь эмэгтэйн бэлэг эрхтэнд гараа хийгээд хөдөлгөөд өөрөө чангаар инээгээд байсан. Тэр үед би цочирдоод хойшоо ухартал хөл алдаад голын ус руу унасан. Би голоос гарч ирээд Г.Х-д болио наад эмэгтэй чинь сонин болсон байна гэж хэлсэн. Тэгтэл Г.Х тоохгүй гараа хийгээд инээсэн чигээрээ байгаад байсан. Нэлээд лав хийсэн харагдаж байсан. Тухайн эмэгтэй амаараа ёолж атрилдсан байдалтай байсан мөртлөө гарыг нь холдуулах зэрэг эсэргүүцэл үзүүлэхгүй байсан гэжээ. / 3 дугаар хавтас 21-26 /

 

Шүүдэгч Г.Х-ыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 3 дугаар хавтас 126-127 /

 

Шүүдэгч Г.М-г 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 3 дугаар хавтас 185-187 /

 

Шүүдэгч Т.Д-ыг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / 3 дугаар хавтас 189-190 /

 

Шүүгдэгч нарт урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / 3 дугаар хавтас 62-63, 88 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид нар Сүхбаатарын талбай дээр болох шоуг үзэх гээд зам товчлоод голоор гарах гээд явах үед Т.Д голд унасан. Г.М, Т.Д-ыг босгоод миний ардаас ирсэн. Би түрүүлээд гол гарахад нэг согтуу эмэгтэй сууж байсан. Тэгээд Т.Д “архиа энд ууя, аяга байна уу” гэж хэлээд бид нар архиа тэр  эмэгтэйн хамт хувааж уусан. Намайг бие засах гээд босоход Т.Д “ Бэлгэвч байна уу” гэж асуухад би түрүүвчнээсээ бэлгэвч гаргаж өгсөн. Бие засчихаад буцаж ирэхэд эмэгтэйн өмд нь шувтарсан байдалтай байсан тул би нөгөө тийш хараад суусан. Удалгүй Т.Д Г.М нар над дээр ирэхэд нь “ Би нэг унтъя” гээд эмэгтэйн дээр гартал Т.Д над руу харсаар байгаад гол руу унасан. Би түүнийг Г.Мөнх-Эрдэнийн хамт голоос дамжилж гаргасан. Дараа нь би дахин эмэгтэйн дээр гарахад Г.М ирээд араас өшиглөсөн. Би Г.М-ийг өөрөө унтчихаад намайг нэг унтах гэхээр харамлаад байна гэж бодсон. Ц.Дыг далан дээрээс аваад явахад Г.М түрүүлж явсан. Би Г.М-н араас явахад түүнийг намхан эмэгтэй хүн сугадаад дагуулаад явчихаар нь би араас нь очиход тэр эмэгтэй барьж байсан цүнхээрээ цохиж зодсон. Ингээд би тэр газарт унтаад даараад сэрэхэд гадаа харанхуй болсон байсан. Би гараа үтрээнд нь хийгээгүй. Т.Д өөрөө тэгчихээд намайг гүтгээд байна. Т.Д “Би ч гэсэн тэгмээр байна” гээд чанга хашгираад байсан гэв.  

 

Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлбэ гол гарч явахад Г.Х ах “ Тэнд нэг хүүхэн сууж байна” гэж хэлээд түрүүлж гол гарсан. Түүний араас би Т.Ды хамт гол гарах гэтэл Т.Д гол руу унахаар нь би татаж гаргасан. Түүний футболкыг халаасандаа хийгээд цамцыг нь бариад явж байсан. Ингээд бид тэр эмэгтэйтэй архиа хувааж уусан. Би явъя гэхэд Г.Х ах “би нэг яая” гэж хэлэхээр нь би “ Балай юм уу “ гэхэд Т.Д “ Би ч гэсэн тэгье” гээд бэлгэвч авсан. Би далан руу явж, тэндээ сууж байгаад эргэж ирэхэд Г.Х ахын бөгс нь ил гарсан байдалтай эмэгтэйн дээрээс хөдөлж байхаар нь би түүний бөгс рүү өшиглөөд “ Балай юм уу. Явъя” гэж хэлээд явахад Т.Д-ы араас Г.Х ах ирж байсан. Ингээд байрны голоор явж байгаад Т.Д Г.Х хоёроос салаад 100 айлын автобусны буудлаас суугаад явсан. Би хүчиндээгүй. Намайг цагаатгаж өгнө үү гэв. 

 

Шүүгдэгч Т.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Г.Х нь Г.М Т.Д нартай бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны ард байрлах 68 дугаар байрны зүүн талд “Сэлбэ” голын эрэг дээр хохирогч Г.Отгонтуяаг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчиндсэн, уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Г.Отгонтуяагийн бэлэг эрхтэнд гараа оруулсны улмаас хохирогчийн үтрээ урагдан цус алдаж нас барсан,

- Г.М нь Т.Д Г.Х нартай бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны ард байрлах 68 дугаар байрны зүүн талд “Сэлбэ” голын эрэг дээр иргэн Г.Отгонтуяаг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

- Т.Д нь Г.М Г.Х нартай бүлэглэж 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо хотхоны ард байрлах 68 дугаар байрны зүүн талд “Сэлбэ” голын эрэг дээр иргэн Г.Отгонтуяаг согтууруулах ундаа хэрэглэсний улмаас эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 28-35 /,   ...Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 36-39 /,   ...Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас 107-129 /,   ...Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 дүгээр хавтас 132-135 /,    ... Амь хохирогчийн ажил явдал  нийт 8.450.000 төгрөг болсон. Цаашид гэм буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж оршуулгын зардлыг эдгээр хүмүүсээс гаргуулахыг хүсч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилмаагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 18-19 /,  ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 06 цагийн орчим манай эхнэр гарч яваад өдөр 10 цагийн үед бага зэрэг согтуу орж ирээд 11-12 цагийн хооронд буцаад гараад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Жаргалсайханы мэдүүлэг / 1 дүгээр хавтас 154-157 /, ... 2019 оны 09 дүгээр сарын 14-ний орой голын наад талын эрэг дээр голд нь зогсож байсан эрэгтэй хүн цээж нүцгэн, түүний хоёр талд хувцастай эрэгтэй хүн зогссон хоорондоо чанга чанга дуугараад байхаар нь согтуу хүмүүс хоорондоо маргалдаж байна гэж бодоод буцаад явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч М.Аюурдуламын мэдүүлэг  / 1 дүгээр хавтас 182-184 /, ... Голын эрэг дээр цаашаа хараад суучихсан эмэгтэй хүн сууж байсан. Удалгүй 1 цагийн дараа полкон дээрээ гараад нөгөө эмэгтэйг хартал хажууд нь хоёр эрэгтэй хүн суусан, нэг эрээн цамцтай хүн нь босоод зогссон нөгөө эмэгтэйг тойроод хоорондоо юм яриад байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Алтанцэцэгийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 151-152 /, ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө Ням гаригт 10 цаг өнгөрч байхад би Г.Хын гар утас болох 88327527 гэсэн дугаар руу залгахад Г.Х би гэртээ ирж унтсан байна. Яаж гэртээ ирсэн гэдгээ мэдэхгүй байна. Дүүгээ байгаа юм байх гэж бодтол алга байна. Миний хувцас цус болсон байна. Гол гарсан юм шиг байна. Чи миний хувцсыг угаагаад өгөөч гэж надад хэлсэн. Тэгээд би хувцсыг нь угаалгын машинд хийх гэтэл өмдний нь өвдөг ногоон болсон цамц нь цус болсон байсан. Тэгээд мөн их эвгүй үнэртэй болсон байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Балжидмаагийн мэдүүлэг / 1 дүгээр хавтас 217-220 /, ... Тэгтэл голын эрэг дээр согтуу эмэгтэй сууж байсан. Хэн нь эхэлж очсон юм мэдэхгүй гурвуулаа тэр эмэгтэй дээр очоод авч явсан архиа хувааж уусан.  Хоёр дахь удаагаа архиа тойруулахад тэр эмэгтэй уухгүй гээд доошоо толгойгоо унжуулаад хоёр тийшээ үгүй гэсэн бололтой сэгсрээд байсан. Г.М надаас нэг бэлгэвч гээд авч миний хажуу талаар зөрөөд явсан. Тэгээд би бие засах гээд явчихаад ирэхэд эмэгтэйгийн өмдийг шувталчихсан байсан. Дээгий яах гэж явсан юм ямар ч байсан гол руу унаад би голоос гаргаж өгөөд явцгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Х-ын мэдүүлэг / 2 дугаар хавтас 235-236 /,  ... 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн бямба гаригт манай ах Г.Х Т.Д бид 3 Сэлбэ гол гарч байхад голын хажууд нэг хүүхэн байсан.  Г.Х очоод архи хийж өгсөн. ... Тэгтэл Г.Х нөгөө хүүхний өмдийг нь шувталсан дээр нь гарсан хөдөлж байсан. Тэгэхээр нь би явъя гэж хэлэхэд Г.Х ах нь нэг шаагаадахъя гэсэн. Тэгтэл Т.Д тэгүүл би бас нэг шаая танд бэлгэвч байна уу? гээд Г.Х-аас асуухад Г.Х хэтэвчнээсээ нэг бэлгэвч гаргаж Т.Д-д өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Г.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / 3 дугаар хавтас 1-4 /,  ... ...Г.Х уг согтуу эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд Г.Х намайг шахаад байсан болохоор өмдөө шувтлаад нөгөө эмэгтэйн дээр гарах гэтэл нөгөө эмэгтэй муухай үнэртэй бөөлжсөн шүлс нь гоожсон мөн нэлээд настай хөгшин хүн байхаар би унтахгүй гэсэн. Тэгтэл Г.Х өөрөө нөгөө хүүхэн рүү дахин очоод өөрийнхөө өмдийг тайлаад нөгөө эмэгтэйг хажуугаар нь харуулж байгаад араас нь эмэгтэйн бэлэг эрхтэнд гараа хийгээд хөдөлгөөд өөрөө чангаар инээгээд байсан. Тэр үед би цочирдоод хойшоо ухартал хөл алдаад голын ус руу унасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Д-ы мэдүүлэг  / 3 дугаар хавтас 21-26 / зэрэг болно.

           

Шүүхээс шүүгдэгч   Г.Х-ыг бүлэглэн, хохирогчийн согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсний  улмаас хохирогч нас барсан,

- Г.М Т.Д нарыг бүлэглэн, хохирогчийн согтуурсан, биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М Т.Д Г.Х нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.М Т.Д Г.Х нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо,учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг ялгамжтай оногдуулж, тэдгээрийн ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, алаг эрээн ноосон цамц 1ш, хөх өнгийн женсэн өмд 1ш, бор өнгийн цагаан судалтай цамц 1ш, цэнхэр женсэн өмд 1ш,  цэнхэр женсэн өмд 1ш,  хүрэн өнгийн төмөр аралтай тэлээ 1ш, цагаан өнгийн футболк 1ш, цагаан өнгийн малгай 1ш, хар өнгийн пүүзэн гутал 1ш, хүрэн өнгийн үсний хэсэг, бор өнгийн цамц 1ш, эмэгтэй хүний хөхөвч 1ш, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон өвч, Trust  нэртэй бэлгэвчний хоосон уут 1ш,  гутлын улавч 1ш, хар өнгийн пүүзэн гутал 1 хос, хүрэн шаргал даавуу 1ш, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1ш, хар өнгийн оймс 1ш, ЛД нэртэй тамхины иш 1ш, бор өнгийн хувцасны өөдөс 1ш, чингис нэртэй  архины шил 1ш, цагаан цэнхэр өнгийн уутны хэсэг, 2ш бөглөө нийслэл нэртэй пивоны лааз 1ш, нийслэл нэртэй 2.5л пивоны сав 1ш, цаасан аяга 2ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилмаа нь оршуулгын зардалд нийт 8.450.000 төгрөг / хх 18-19 / нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон / шүүгдэгч Г.Хын гэм буруут үйлдлийн улмаас хохирогч нас барсан тул / оршуулгын зардал 2.523.400 төгрөгийг түүнээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилмаад олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.М Т.Д нар нь төлөх төлбөргүйг дурьдаж, Г.М Т.Д Г.Х нар нь 2019 оны 09 дүгээр сарын 19-нөөс 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тус бүр 239 хоног цагдан хоригдсонг эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч  Г.М нь Т.Д Г.Х нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэснийг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Мөрдөн шалгалтын явцад яллагдагч Г.Х мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Г.М Т.Д бид гурав талбай орж шоу үзэхээр /0.75гр архи дээрээс нь задлаад бага зэрэг уучихсан архиа аваад / зам дагаж явж байгаад товчлох гэж гол гарсан. Тэгтэл голын эрэг дээр согтуу эмэгтэй сууж байсан. ...Г.М надаас нэг бэлгэвч гээд авч, миний хажуу талаар зөрөөд явсан. Тэгээд би бие засах гээд явчихаад ирэхэд эмэгтэйгийн өмдийг шувталчихсан байсан.  / 2 дугаар хавтас 235-236 /

Яллагдагч Г.М мэдүүлэхдээ:  ...Г.Х нөгөө хүүхний өмдийг нь шувталсан дээр нь гарсан хөдөлж байсан. Тэгэхээр нь би явъя гэж хэлэхэд Г.Х ах нь нэг шаагаадахъя гэсэн. Тэгтэл Т.Д “ Тэгвэл би бас нэг шаая. Танд бэлгэвч байна уу” гээд Г.Х-аас асуухад Г.Х хэтэвчнээсээ нэг бэлгэвч гаргаж, Т.Д-д өгсөн. Тэгээд Г.Х нөгөө хүүхэн дээр гараад хөдлөөд байсан. Тэр үед би ах Г.Х-ыг явъя гэсэн. Тэгтэл Г.Х ах дахиад нэг шаагаадахъя гэж хэлээд явахгүй байсан. Тэгэхээр нь би далан дээр гараад зам дээр суусан. Тэгтэл араас Т.Д ирээд “Ах чинь нөгөө хүүхэн рүү орсон байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад яваад очтол Г.Х нөгөө хүүхнийг доош нь харуулсан дээр нь гарсан хөдөлж байсан./ 3 дугаар хавтас 1-4 /

Яллагдагч Т.Д мэдүүлэхдээ:  ...Г.Х уг согтуу эмэгтэйтэй бэлгийн харьцаанд орсон. Тэгээд намайг яваад очиход Г.Х “ Чи энэ хүүхэнтэй унт. Энэ хүүхэн дээр ор ” гэж надад ахархах маркаар шаардангуй хэлсэн. ...Г.Х намайг шахаад байсан болохоор өмдөө шувтлаад нөгөө эмэгтэйн дээр гарах гэтэл нөгөө эмэгтэй муухай үнэртэй бөөлжсөн шүлс нь гоожсон мөн нэлээд настай хөгшин хүн байсан. Тэгэхээр нь болиод шууд боссон. Тэгтэл Г.Х өөрөө нөгөө хүүхэн рүү дахин очоод өөрийнхөө өмдийг тайлаад нөгөө эмэгтэйг хажуугаар нь харуулж байгаад араас нь эмэгтэйн бэлэг эрхтэнд гараа хийгээд хөдөлгөөд өөрөө чангаар инээгээд байсан. Нэлээд лав хийсэн харагдаж байсан / 3 дугаар хавтас 21-26 / гэж тус тус хэн алиныхаа үйлдлийг мэдүүлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгээ үгүйсгээгүй болно.

2. Гэрч Г.Алтанцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 16 цагийн үед полкон дээрээ гарсан ба голын эрэг дээр цаашаа хараад суучихсан эмэгтэй хүн сууж байхаар нь согтуу хүүхэн сууж байна гэж бодоод харчихаад эргээд гэр рүүгээ орсон. Удалгүй 1 цагийн дараа полкон дээрээ гараад нөгөө эмэгтэй хүнийг харсан чинь хажууд нь хоёр эрэгтэй хүн суусан, нэг эрээн цамцтай хүн нь босоод зогссон нөгөө эмэгтэйг тойроод хоорондоо юм яриад байж байхыг хараад бөөндөө нийлээд архи уугаад сууж байна гэж бодоод буцаад орсон гэж / 1 дүгээр хавтас 151-152 / мэдүүлсэн нь шүүгдэгч нарын гол дээр очсон цаг хугацаатай тохирох ба шүүгдэгч Г.Х нь дээгүүрээ алаг эрээн ноосон цамцтай байсан, Г.М нь бор өнгийн цагаан судалтай цамцтай байсан нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болно.

3. Гэрч Г.Балжидмаа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2019 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө ням гаригт 10 цаг өнгөрч байхад би Г.Х руу залгахад Г.Х “ Би гэртээ ирж унтсан байна. Яаж гэртээ ирсэн гэдгээ мэдэхгүй байна. Миний хувцас цус болсон байна. Гол гарсан юм шиг байна. Чи миний хувцсыг угаагаад өгөөч “ гэж надад хэлсэн. Г.Х орой 16 цаг өнгөрч байхад ирээд надад ноолууран цамц, жинсэн өмд хоёр өгсөн. Тэгээд би хувцсыг нь угаалгын машинд хийх гэтэл өмднийх нь өвдөг ногоон болсон цамц нь цус болсон байсан. Тэгээд мөн их эвгүй үнэртэй болсон байсан гэж / 1 дүгээр хавтас 217-220 / мэдүүлжээ.

            4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр / 1 дүгээр хавтас 125-131 / шүүгдэгч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг хүртэл хэргийн газарт байсан болохыг нотолсон.

5. Хэрэг гарсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр 15 цагийн үед Буянбаатар, Бат-Эрдэнэ зэрэг хүмүүс хохирогч дээр очиж бэлгийн харилцаанд орсон шинжтэй үйлдлийг хийсэн талаар хавтаст хэрэгт авагдсан. Орой 21, 22 цагийн үед ч хүн байсан” гэж мэдүүлдэг. Гэвч хохирогчийн амь нас хохирсон үйлдэл нь шүүгдэгч Г.М Т.Д Г.Х нарын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, тэдгээр нь хохирогчийг бүлэглэн хүчиндэж, улмаар Г.Х бэлэг эрхтэнд гараа оруулсны улмаас хохирогчийн үтрээ урагдан цус алдаж нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Мөн шүүгдэгч Т.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...хохирогч намайг очиход чармай шалдан хэвтэж байсан / 3 дугаар хавтас 21-26 / гэж мэдүүлжээ.

Шүүгдэгч Т.Д-ы өмгөөлөгч Н.Намжилцогт нь хуучин хуулиар хариуцлага хүлээлгэж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь гэмт хэрэг нь шинэ хуулийн үед үйлдэгдэж эрүүгийн хариуцлагын хувьд ял нь хөнгөрсөн тул прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг шинэ хуулиар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Д нь мөрдөн шалгалтын явцад ам бүл 1 гэж мэдүүлсэн бөгөөд түүний асрамжид 13 настай хүү Жавхлан байдаг болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Харин түүний урьд шийтгүүлсэн тогтоолд / 3 дугаар хавтас 89-64 / хүү Жавхлан, эх, дүү  нарын хамт амьдардаг болох нь тэмдэглэгдсэн тул Жавхланг түүний эх Н.Буянжаргалын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч   Г.Х-ыг бүлэглэн, хохирогчийн согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсний  улмаас хохирогч нас барсан,

- Г.М, ТД нарыг бүлэглэн, хохирогчийн согтуурсан, биеэ хамгаалах чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар  Г.Хыг 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  Г.М, Т.Д нарыг тус бүр 5 /тав/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.М Т.Д Г.Х нарын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, алаг эрээн ноосон цамц 1ш, хөх өнгийн женсэн өмд 1ш, бор өнгийн цагаан судалтай цамц 1ш, цэнхэр женсэн өмд 1ш,  цэнхэр женсэн өмд 1ш,  хүрэн өнгийн төмөр аралтай тэлээ 1ш, цагаан өнгийн футболк 1ш, цагаан өнгийн малгай 1ш, хар өнгийн пүүзэн гутал 1ш, хүрэн өнгийн үсний хэсэг, бор өнгийн цамц 1ш, эмэгтэй хүний хөхөвч 1ш, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон өвч, Тrust      нэртэй бэлгэвчний хоосон уут 1ш,  гутлын улавч 1ш, хар өнгийн пүүзэн гутал 1 хос, хүрэн шаргал даавуу 1ш, саарал өнгийн бэлтгэлийн өмд 1ш, хар өнгийн оймс 1ш, ЛД нэртэй тамхины иш 1ш,бор өнгийн хувцасны өөдөс 1ш, чингис нэртэй  архины шил 1ш, цагаан цэнхэр өнгийн уутны хэсэг, 2ш бөглөө нийслэл нэртэй пивоны лааз 1ш, нийслэл нэртэй 2.5л пивоны сав 1ш, цаасан аяга 2ш зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар Г.Х-аас 2.523.400 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Намжилмаад олгож, нэхэмжлэлээс  5.926.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Г.М Т.Д нар нь төлөх төлбөргүйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.М Т.Д Г.Х нар нь тус бүр 239 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Г.М Т.Д Г.Х нарт авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

           

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

           

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.М Т.Д Г.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             С.ОЮУНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                 Д.ДАРЬСҮРЭН