Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 884

 

 

 

 

 

 

 

2020        10         06                                    2020/ШЦТ/884

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,                                    

Улсын яллагч Н.Нарангэрэл,

Шүүгдэгч Х.Ж, С.Л, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1  зааснаа Х.Ж-д, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар С.-Лд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810007130355 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / Х.Ж

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан мэргэжилтэй, “НБИК” ХХК-д барилгын шат угсрагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ... / С.Л нар нь:

 

- Х.Ж ганцаараа цахим хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн С.Батцэцэгийн Хаан банкин дахь 5019118836 дугаарын данс руу нууцаар, хууль бусаар халдаж 200.000 төгрөгийг Хаан банкны 5030568391 тоот данс руу шилжүүлж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл үйлчилгээний төвийн ойролцоох бэлэн мөнгөний машинаас,

- 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн Э.Баттулгын Хаан банк дахь 5019118836 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5741071336 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их дэлгүүрийн ойролцоох бэлэн мөнгөний машинаас авсан,

- 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн Б.Мөнхтулгын Хаан банк дахь 5024244183 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5753881439 тоот данс руу 800.000 төгрөг шилжүүлж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгаланд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан,

- С.Лтой бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн С.Батцэцэгийн Хаан банк дахь 5019118836 дугаарын данс руу нууцаар, хууль бусаар халдаж 3.500.000 төгрөгийг Хаан банкны 5024724849 Хаан банкны 5030568391 тоот данс руу шилжүүлж, Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицерүүдийн ордны зүүн хойд талд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан,

- 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "KFC" гэх хоолны газраас иргэн Д.Мөнгөнчимэгийн Хаан банк дахь 5015098980 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5150067115 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвд байрлах бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулан авч, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн цахим хэрэгсэл ашиглаж, компьютрийн өгөгдөл системээс иргэн Э.Баттулга, Б.Мөнхтулга, С.Батцэцэг, Д.Мөнгөнчимэг нарын Хаан банк дахь данс руу хууль бусаар халдаж, данс түүнтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, нэвтрэн өөр данс руу шилжүүлсэн,

- С.Л нь Х.Жтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн С.Батцэцэгийн Хаан банк дахь 5019118836 дугаарын данс руу нууцаар, хууль бусаар халдаж 3.500.000 төгрөгийг Хаан банкны 5024724849 Хаан банкны 5030568391 тоот данс руу шилжүүлж, Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицерүүдийн ордны зүүн хойд талд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан,

 - 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "KFC" гэх хоолны газраас иргэн Д.Мөнгөнчимэгийн Хаан банк дахь 5015098980 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5150067115 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвд байрлах бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулан авч, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Д.Мөнгөнчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 13 цагт гэртээ байж байтал миний 89117371 дугаарын утсанд 131917 дугаараас “ таны 5015098980 тоот данснаас 3.500.000 төгрөг гарлаа “ гэсэн мессеж ирсэн тул Хаан банкны Оргил худалдааны төвийн хажууд байрлах салбар дээр очиж менежертэй нь уулзахад цагдаад хандана уу гэсний дагуу цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. / 1хх 113-114 /

 

Гэрч Р.Ууганбаатар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын эхэн үед өдрийг нь санахгүй байна. Ардчилсан намын байрны зүүн талаас 1 эрэгтэй хүн гар өргөж суусан. Тэр залуу машинд суугаад “Да хүрээ оръё” гэж хэлээд явсан. Замдаа нэг хүнтэй утсаар ярихдаа “ Ах аа. Таньд карт байна уу. Би мөнгө шилжүүлээд авъя. Та түр хэрэглүүлээч “ гэхэд би юм бодолгүй “ Тэг тэг “ гээд дансаа хэлж өгсөн. Тэгээд багшийн дээдийн урд явж байтал утсанд “ таны дансанд 3.500.000 төгрөгийн орлого орлоо “ гэх мессеж ирсэн. Тэгээд бид 2 багшийн дээдийн урд талын автобусны буудал дээр түр зогсоод замын эсрэг талд байрлах Төгөлдөр төвийн Хаан банкны ATM буюу бэлэн мөнгөний машин руу хамт орсон. Би тэгээд картны нууц кодыг оруулж өгөөд нөгөө залуу мөнгөө авсан. Тэгээд бид 2 буцаад хамт гарсан. Тэр” Ах дансаа хэрэглүүлсэнд баярлалаа” гээд 30.000 төгрөг өгсөн гэжээ. / 1 хх 115-116 /

 

Д.Мөнгөнчимэгийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 129 /

 

Р.Ууганбаатарын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 130 /

 

Яллагдагч Х.Ж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... С.Лыг ирэхээр нь би түүнд “ Чи хүний виза карт гуйгаад дансны дугаарыг нь надад хэлчих. Би мөнгө шилжүүлчихье. Чи аваад хүрээд ирээч “ гэж гуйсан. Удалгүй С.Л над руу Хаан банкны дансны дугаар хэлэхээр нь би үл таних хүний интернет банк руу нэвтэрч, 3.500.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг С.Л аваад надад авчирч өгөөд явсан. Би өөрийн хийсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлыг бүрэн барагдуулна гэжээ. / 1хх 163, 2хх 241 /

 

Яллагдагч С.Л мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Х.Ж дахин миний утас руу залгаад “ Одоо боломжтой байна уу “ гэж асуухаар нь “ Боломжтой байна “ гэж хэлээд би тэндээсээ такси бариад “Да хүрээ явья” гээд явсан. Явж байх үедээ жолоочоос “ Танд виза карт байгаа юу. Би дансаар нь мөнгө шилжүүлж аваад танд 30.000 төгрөг өгье “ гэж хэлэхэд таксины жолооч зөвшөөрч дансны дугаарыг нь би Х.Жд хэлсэн. Уг таксины жолооч бид 2 АТМ хамт орж, 3.500.000 төгрөгийг аваад 30.000 төгрөгийг нь таксины жолоочид өгч явуулсан. Дахин такси аваад үлдэгдэл мөнгийг нь Х.Жын байсан "Есүй" зочид буудалд аваачиж өгсөн. ... 1.000.000 төгрөгийг нь би өр, зээлээ дарна гэж хэлээд авсан юм гэжээ. / 1хх 168-171 /

 

Б.Мөнхтулгын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх 20-21 /

 

Хохирогч Б.Мөнхтулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байж байтал миний 80113511 гэсэн дугаарын гар утсанд 20 цаг 26 минутанд Хаан банкны мессеж ирэхээр нь харахад 800.000 төгрөгийн зарлага “ зээл “ гэсэн тайлбартайгаар гарсан байхаар нь би шууд Хаан банкны лавлах руу залгаж асуухад интернет банкиар авсан байна гэж хэлсэн гэжээ. / 2хх 24-25 /

 

Хохирогч Э.Баттулга мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Миний гар утсанд миний Хаан банкны 5019118836 данснаас 500.000 төгрөг гарсан гүйлгээний мессеж ирсэн. Би өөрөө гүйлгээ хийгээгүй. Гүйлгээний утга нь “ зээл төлөв “ гэсэн байхаар нь Хаан банкны 18001917 дугаар руу залгаад болсон зүйлийн талаар лавлахад “ интернет банкаар чинь гүйлгээ хийгдсэн байна. Та өөрөө хийгээгүй юм уу. Интернет банкыг чинь хаах уу “ гэхэд би дансаа хаалгаад цагдаагийн байгууллагад хандсан гэжээ. / 2хх 64 /

 

Гэрч О.Ариунтуул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Би халтуур хийж яваад Жуковын музейн урд талаас 1 залууг авахад модны 2 орно гэсэн. Тэр залуу замдаа “ Мөнгө авах гэсэн юм. Мөнгө хэрэгтэй байна “гэж утсаар ярьж байгаад надаас “ Ах аа. Танд Хаан банкны карт байна уу. Хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм “ гээд гуйхаар нь би картаа өгөөд Их дэлгүүрийн зүүн талд зогссон. Залуу ATM орчихоод ирж суугаад би энд буулаа гээд 5000 төгрөг болон карт өгчихөөд явсан гэжээ / 2хх 65 /

 

О.Ариунтуулын Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 70 /

 

Э.Баттулгын Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 73 /

 

Хохирогч С.Батцэцэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 цаг 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 55а-1101 тоот гэртээ унтаж байхад миний хуримтлалын Хаан банкны 5024715416 тоот данснаас 3.500.000 төгрөг, Хаан банкны 5024724849 тоот данс руу “тогтоол” гэх утгатайгаар шилжүүлэг хийгдсэн. Миний 5024715416 дугаарын данснаас 200.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. Уг данс нь ямар нэгэн интернет банкинд холбогдоогүй атал интернет банкиар данс хоорондын гүйлгээ хийж, улмаар Хаан банкны 5030568391 дугаарын данс руу 200.000 төгрөг маань шилжсэн байсан гэжээ. / 2хх 186 /

 

Гэрч А.Мөнх-Оргил мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Намайг таксинд явж байхад Улаанхуарангаас Офицеруудын тойрог орох замд үл таних 2 эрэгтэй гар өргөн миний машинд суусан. Тухайн 2 залуу надад “ Ах аа. Та данстай юу “ гэхээр нь “ Тиймээ. Надад Хаан банкны данс байгаа “ гэж хэлсэн. Удалгүй миний Хаан банкны 5024724849 дугаартай дансыг авч тухайн утсаар ярьж байсан хүндээ хэлээд “ Нэг мөсөн ахиухан мөнгөтэй тоглоод хийморио сэргээе “ гэж ярьж байсан. Миний Хаан банкны данс руу шилжиж орсон 3.500.000 төгрөгнөөс 3.475.000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл мөнгө болох 25.000 төгрөгийг тэр 2 залуу дансандаа үлдээчих гэсэн. Тэгээд бид цааш явж байгаад 16 дугаар хорооллын автобусны буудлыг бага зэрэг өнгөрөөд нөгөө 2 залуу замынхаа ертөнцийн зүгээр урд талд нь бууцгаасан гэжээ. / 2хх 190 /

 

Гэрч Н.Цэлмэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сансарын Баянцээлийн туслах замын хажууд байх АТМ-ээс бэлэн мөнгө авах санаатай байж байтал ATM дээр нэг үл таних залуу ирээд “ Эгч ээ. Таны данс руу мөнгө шилжүүлээд та надад аваад өгчих. Тэгэх үү. Би өөрийн картаа орхичихож. Манай ах над руу мөнгө шилжүүлэх юм “ гэхээр нь би “ Тэг тэг. Асуудалгүй биз “ гэж хэлчихээд өөрийн Хаан банкны 5030568391 дугаартай дансаа хэлсэн. Удалгүй миний Хаан банкны дансанд 200.000 төгрөг орсон. Тэгэхээр нь би 200.000 төгрөгийг нь гаргаж өгөх гэж байхад миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй болохоор нь би 190.000 төгрөгийг гаргаж өгсөн. Үл таних залуу надаас 190.000 төгрөгийг авчихаад баярлалаа гэж хэлээд явсан гэжээ. / 2хх 192-193 /

 

Хаан банкны 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/8147 дугаартай албан бичиг / 2хх 202 /

 

Н.Цэлмэгийн Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 203 /

 

А.Мөнх-Оргилын Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 204-205 /

 

С.Батцэцэгийн Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 206 /

 

Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04/1397 дугаартай албан бичиг / 3хх 89 /

 

Шүүгдэгч Х.Жыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 52-53, 163-164, 2хх 116-117, 2хх 129-130, 2хх 238-241 /

 

Шүүгдэгч С.Лыг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / 1хх 58-61, 169-171, 210 /

 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / 2 дугаар хавтас 78, 208 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Х.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг би анх санаачилсан. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлоо нөхөн төлсөн. Цагдан хоригдсоноос хойш их юм ойлголоо. Ээж, дүү нар, найз охиноо зовоож байгаадаа маш их харамсаж, шаналж байна. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж маш их хүсэж байна. Дахиж гэмт хэрэг хийхгүй гэв.

 

Шүүгдэгч С.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Х.Жаас 1.000.000 төгрөг авсан. Хохиролд 2.350.000 төгрөг төлсөн. Энэ гэмт хэргийг хийсэндээ үнэхээр их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Охин маань удахгүй төрнө. Надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Х.Ж нь ганцаараа цахим хэрэгсэл ашиглан 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн С.Батцэцэгийн Хаан банк дахь 5019118836 дугаарын данс руу нууцаар, хууль бусаар халдаж, 200.000 төгрөгийг Хаан банкны 5030568391 тоот данс руу шилжүүлж, Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл үйлчилгээний төвийн ойролцоох бэлэн мөнгөний машинаас авсан,

2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн Э.Баттулгын Хаан банк дахь 5019118836 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5741071336 тоот данс руу 500.000 төгрөг шилжүүлж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Их дэлгүүрийн ойролцоох бэлэн мөнгөний машинаас авсан,

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн Б.Мөнхтулгын Хаан банк дахь 5024244183 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5753881439 тоот данс руу 800.000 төгрөг шилжүүлж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Амгаланд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан,

Шүүгдэгч С.Лтой бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн С.Батцэцэгийн Хаан банк дахь 5019118836 дугаарын данс руу нууцаар, хууль бусаар халдаж 3.500.000 төгрөгийг Хаан банкны 5024724849 Хаан банкны 5030568391 тоот данс руу шилжүүлж, Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицерүүдийн ордны зүүн хойд талд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан,

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "KFC" гэх хоолны газраас иргэн Д.Мөнгөнчимэгийн Хаан банк дахь 5015098980 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5150067115 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвд байрлах бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулан авч, нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн цахим хэрэгсэл ашиглаж, компьютрийн өгөгдөл системээс иргэн Э.Баттулга, Б.Мөнхтулга, С.Батцэцэг, Д.Мөнгөнчимэг нарын Хаан банкин дахь данс руу хууль бусаар халдаж, данс түүнтэй холбоотой мэдээлэлтэй танилцаж, нэвтрэн өөр данс руу шилжүүлсэн,

- Шүүгдэгч С.Л нь Х.Жтай бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Game Arena" нэртэй PC тоглоомын газраас иргэн С.Батцэцэгийн Хаан банк дахь 5019118836 дугаарын данс руу нууцаар, хууль бусаар халдаж 3.500.000 төгрөгийг Хаан банкны 5024724849 Хаан банкны 5030568391 тоот данс руу шилжүүлж, Баянзүрх дүүргийн 16 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Офицерүүдийн ордны зүүн хойд талд байрлах бэлэн мөнгөний машинаас авсан,

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "KFC" гэх хоолны газраас иргэн Д.Мөнгөнчимэгийн Хаан банк дахь 5015098980 дугаарын дансанд нууцаар, хууль бусаар халдаж, Хаан банкны 5150067115 тоот данс руу 3.500.000 төгрөг шилжүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төгөлдөр төвд байрлах бэлэн мөнгөний машинаас тус тус гаргуулан авч, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Гэртээ байж байтал миний 89117371 дугаарын утсанд 131917 дугаараас “ таны 5015098980 тоот данснаас 3.500.000 төгрөг гарлаа “ гэсэн мессеж ирсэн тул Хаан банкны Оргил худалдааны төвийн хажууд байрлах салбар дээр очиж менежертэй нь уулзаад цагдаад хандсан гэж  мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Мөнгөнчимэгийн мэдүүлэг / 1хх 113-114 /,   ... Нэг залуу машинд суугаад “ Ах аа. Таньд карт байна уу. Би мөнгө шилжүүлээд авъя. Та түр хэрэглүүлээч “ гэхэд би юм бодолгүй “ Тэг тэг “ гээд Төгөлдөр төвийн Хаан банкны ATM хамт орж, картны нууц кодыг оруулж өгөөд нөгөө залуу мөнгөө авч, баярлалаа” гээд 30.000 өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Р.Ууганбаатарын мэдүүлэг / 1 хх 115-116 / ,  ... Д.Мөнгөнчимэгийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 129 /,   ...Р.Ууганбаатарын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 1хх 130 /,  ... С.Лт “ Чи хүний виза карт гуйгаад дансны дугаарыг нь надад хэлчих. Би мөнгө шилжүүлчихье. Чи аваад хүрээд ирээч “ гэхэд С.Л над руу Хаан банкны дансны дугаар хэлэхээр нь би үл таних хүний интернет банк руу нэвтэрч, 3.500.000 төгрөг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Х.Жын мэдүүлэг / 1хх 163, 2хх 241 /,  ... Х.Ж дахин миний утас руу залгаад “ Одоо боломжтой байна уу “ гэж асуухаар нь “ Боломжтой байна “ гэж хэлээд би тэндээсээ такси бариад жолоочоос дансны дугаарыг нь би Х.Жд хэлсэн. Уг таксины жолооч бид 2 АТМ хамт орж, 3.500.000 төгрөгийг аваад 30.000 төгрөгийг нь таксины жолоочид өгч явуулсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч С.Лын мэдүүлэг / 1хх 168-171 /, ...Б.Мөнхтулгын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 2хх 20-21 /,  ... миний 80113511 гэсэн дугаарын гар утсанд 20 цаг 26 минутанд Хаан банкны мессеж ирэхээр нь харахад 800.000 төгрөгийн зарлага “ зээл “ гэсэн тайлбартайгаар гарсан байхаар нь би шууд Хаан банкны лавлах руу залгаж асуухад интернет банкиар авсан байна гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнхтулгын мэдүүлэг / 2хх 24-25 /,  ... Миний гар утсанд миний Хаан банкны 5019118836 данснаас 500.000 төгрөг гарсан гүйлгээний мессеж ирсэн. Би өөрөө гүйлгээ хийгээгүй тул дансаа хаалгаад цагдаад мэдэгдсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Э.Баттулгын мэдүүлэг  / 2хх 64 /,  ... Би халтуур хийж явтал 1 залуу суугаад “Ах аа. Танд Хаан банкны карт байна уу. Хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм “ гээд гуйхаар нь би картаа өгтөл Их дэлгүүрийн зүүн талын ATM орчихоод надад 5000 төгрөг болон карт өгчихөөд явсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч О.Ариунтуулын мэдүүлэг / 2хх 65 /,  ...О.Ариунтуулын Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 70 /,  ...Э.Баттулгын Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 73 /,   ... Гэртээ унтаж байхад миний хуримтлалын Хаан банкны 5024715416 тоот данснаас 3.500.000 төгрөг, Хаан банкны 5024724849 тоот данс руу “тогтоол” гэх утгатайгаар шилжүүлэг хийгдсэн. Миний 5024715416 дугаарын данснаас 200.000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч С.Батцэцэгийн мэдүүлэг / 2хх 186 /,   ... Таксинд явж байхад үл таних 2 эрэгтэй суусан.  “ Ах аа. Та данстай юу “ гэхээр нь Хаан банкны 5024724849 дугаартай дансаа хэлтэл 3.500.000 төгрөг орсноос 3.475.000 төгрөгийг өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч А.Мөнх-Оргилын мэдүүлэг / 2хх 190 /,  ... АТМ-ээс бэлэн мөнгө авах  гэтэл нэг үл таних залуу ирээд “ Эгч ээ. Таны данс руу мөнгө шилжүүлээд та надад аваад өгчих. Би өөрийн картаа орхичихож. Ах над руу мөнгө шилжүүлэх юм “ гэхээр нь өөрийн Хаан банкны 5030568391 дугаартай дансаа хэлсэн. Удалгүй миний Хаан банкны дансанд 200.000 төгрөг орсон. Миний дансны үлдэгдэл хүрэлцэхгүй болохоор нь би 190.000 төгрөгийг гаргаж өгсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Н.Цэлмэгийн мэдүүлэг / 2хх 192-193 /,  ...Хаан банкны 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/8147 дугаартай албан бичиг / 2хх 202 /,  ...Н.Цэлмэгийн Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 203 /,  ...А.Мөнх-Оргилын Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 204-205 /,  ...С.Батцэцэгийн Хаан банкны Депозит дансны хуулга / 2хх 206 /,  ...Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 04/1397 дугаартай албан бичиг / 3хх 89 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Х.Жыг цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Х.Ж, С.Л нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Ж, С.Л нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Ж, С.Л нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул тэдгээрийн үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Жд хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, С.Лт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдгээрт тодорхой үүрэг хүлээлгэх, Х.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 / таван сая / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, түүний цагдан хоригдсон 177 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний торгуулийн ялаас 2.655.000 төгрөгийг хасаж, ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Х.Ж, С.Л нар нь төлөх төлбөргүй, С.Л нь цагдан хоригдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Жын өмгөөлөгч Ш.Оюумаагийн Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Х.Ж нь энэ гэмт хэргийн субъект болж чадахгүй. Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд ашигтайгаар шийдвэрлээд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хангах боломжгүй байна. Учир нь:

1. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл системд нэвтэрсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тухайн үйлдлийг хийснээр төгсдөг, бодит хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй болно.

2. Дээрх банкны системд дурын хүн нэвтрэх эрхтэй бол түүнийг нууцлах шаардлагагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Ж-ыг цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж, компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Х.Ж, С.Л нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгж буюу 5.000.000 / таван сая / төгрөгөөр торгох,

шүүгдэгч Х.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 / хоёр / жилийн хугацаагаар тэнсэх,

шүүгдэгч Сугархүүгийн С.Л-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг / жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч Х.Ж-д оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Х.Ж, С.Л нарт дээрх тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Х.Ж, С.Л нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ял оногдуулахыг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-д зааснаар Х.Ж-ын цагдан хоригдсон 177 хоногийн нэг хоногийг торгуулийн ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний торгуулийн ялаас 2.655.000 төгрөгийг хасаж, С.Л нь цагдан хоригдоогүйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Л, Х.Ж нар нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

9. Х.Ж-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, С.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Ж, С.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ