| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00904/и |
| Дугаар | 745 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 745
| 2017 оны 02 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/00745 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард аюушийн өргөн чөлөөнд байрлах БСБ Финанс ББСБ ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9015002033, регистрийн дугаар 5443598/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 38 дугаар гудамж, 7 тоотод оршин суух Малч овогт Хувжийгийн Сувдаа /РД:ДМ66122906/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13,471,207.1 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БСБ Финанс ББСБ ХХК нь иргэн Х.Сувдаад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийнх 2/089 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг сарын 3,8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 02 сарын 05-ны өдрийн 2/089 тоот барьцааны гэрээгээр зээлдэгч Х.Сувдаагийн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 38 дугаар гудамж, 7 тоотод байршилтай 47,25 м.кв талбай бүхий Ү-2204030950 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 38 дугаар гудамж, 7 тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий Ү-2204013159 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалсан. Барвцааны гэрээг зохих ёсоор хуулийн дагуу байгуулж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээг хүчин төгөлдөр болгосон. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүг төлөхгүй хуваарьт төлөлтийг удаа дараа зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2.5 дах заалтыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний хугацааг хугацаанаас нь өмнө цуцлаж байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 11,877,264.29 төгрөгийн үндсэн зээл, 1,418,849.15 төгрөгийн зээлийн хүү, 175,093.66 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийт 13,471,207.1 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч Х.Сувдаагаас гаргуулж өгнө үү. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг үндэслэн шүүхээс гарах шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах, мөн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас гаргуулах 13,471,207.1 төгрөгийг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байх тул Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 38 дугаар гудамж, 7 тоотод байршилтай 47,25 м.кв талбай бүхий Ү-2204030950 тоот улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 38 дугаар гудамж, 7 тоотод байршилтай 700 м.кв талбай бүхий Ү-2204013159 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус битүүмжилж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
Энэхүү эвлэрлийн гэрээг нэг талаас БСБ Финанс ББСБ ХХК түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Баярсайхан нөгөө талаас Х.Сувдаа нар харилцан тохиролцож байгуулав. Энэхүү гэрээний зорилго нь нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК ньзээлийн гэрээний үүрэгт 13,471,207.1 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Х.Сувдаа нь хэрхэн ямар хугацаанд төлөхөөр тохиролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК нь хариуцагч Х.Сувдаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,471,207.1 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Х.Сувдаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК нь хариуцагч Х.Сувдаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,471,207.1 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжилсэн. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжилсэн дүн болох 13,471,207.1 төгрөгийг төлж барагдуулах, заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 38 дугаар гудамж, 7 тоотод орших Ү-2204030950 улсын эрхийн бүртгэлийн дугаар бүхий Г-2204013159 улсын бүртгэлийн дугаар бүхий 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж, Х.Сувдаад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,306.04 төгрөгнөөс 112,653.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 112,653.02 төгрөгийг, хариуцагч Х.Сувдаагаас 112,653.02 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч БСБ Финанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР