| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/00144/и |
| Дугаар | 766 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 766
| 2017 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/00766 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөөнд байрлах Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 хэсэг гудамж, 10 байр 8-4 тоотод оршин суух Боржигон овогт Нанжидийн Октябрь /РД:ЖЯ71100705/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 30,254,804.50 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллагатай иргэн Н.Октябрь нь 2014 оны 01 сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгө барьцаалан №1258 тоот зээлийн гэрээг барьцааны гэрээний хамт байгуулан 24 сарын хугацаатай 2.8 хувийн хүүтэй 15,000,000 төгрөгийг автомашин худалдан авах зорилгоор зээлсэн болно. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дууссан. Энэ хугацаанд 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 04 сарын 24-ний өдөр хүртэл нийт 1,471,000 төгрөгийг төлснөөс өрөөр дахин нэг ч төлөлт хийгээгүй мөн барьцаа хөрөнгийг бичиг баримт бүрдүүлбэрийг хуурамчаар үйлдэн, тухайн үл хөдлөх хөрөнгө нь үнэлгээ хийлгэсэн ханшаас хэт доогуур өртөгтэй байх бөгөөд зээлийн гэрээний төлбөрийг барагдуулахад шаардлага хангахааргүй байгаа болно. Иймд манай байгууллага удаа дараа нэхэмжлэлийн шаардлага хүргүүлж байсан ба 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 14,407,397.08 төгрөгийн үндсэн зээл, 13,266,486.04 төгрөгийн зээлийн хүү, 2,580,921.38 төгрөгийн торгуулийн төлбөр, нийт 30,254,804.50 төгрөгийн өр үүссэн тул хариуцагч Н.Октябриас нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Н.Октябрь шүүхэд гаргасан тайлбартаа: Нанжид овогтой Октябрь би Илланнай ББСБ ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 27-нд 15,000,000 төгрөгийг 2.8 хувийн хүүтэй өөрийн хэрэглээнд авсан юм. Төлөлтийг 3 удаа хийж, цаашид хийж чадахгүй болж шүүхэд очиж эвлэрлийн гэрээ хийсэн. Эвлэрлийн гэрээгээр 30,254,804 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр тохиролцсон юм. Үүний дагуу төлбөрийг барагдуулж дуусна. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
Нэг талаас Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, нөгөө талаас Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 хэсэг гудамж, 10 байр 8-4 тоотод оршин суух хариуцагч Боржигон овогт Нанжидийн Октябрь /РД:ЖЯ71100705/, бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах байдлаар иргэний хуулийг удирдлага болгон сайн дурын үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж байна.
Ерөнхий зүйл: Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 30,254,804.50 төгрөгнөөс талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч тал болох Нанжид овогтой Октябрь нь дараах хуваарийн дагуу хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
Хариуцагч тал нь нэхэмжлэгч талд эвлэрлийн дүн 30,254,804.50 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг 18 сарын хугацаанд /2017 оны 02 сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааг/ багтаан төлөхөөр тохирсон сар бүрт хуваарилан тооцвол дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаар болов. Үүнд:
Нийт 30,254,804.50 төгрөг.
Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 30,254,804.50 төгрөгийг дээрхи хуваарийн дагуу 2017 оны 01 сараас 2018 оны 07 сард буюу 18 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон тухайн графикийн дагуу Илланнай ББСБ ХХК-ийн Голомт банкны 1801090127 тоот данс луу шилжүүлж байхаар болов.
Энэхүү гэрээг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар баталснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав нь хариуцагч Н.Октябрьт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,254,804.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тулзохигчдын эвлэрлийг баталж, Н.Октябрьт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав нь 2016 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар 14,407,397.08 төгрөгийн үндсэн зээл, 13,266,486.04 төгрөгийн зээлийн хүү, 2,580,921.38 төгрөгийн торгуулийн төлбөр, нийт 30,254,804.50 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч Н.Октябрь нь 30,254,804.50 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг 18 сарын хугацаанд /2017 оны 02 сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааг/ багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагч нь уг зээлийн төлбөрийг 2017 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 03 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 05 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 06 сарын 25-ны өдөр 1,254,804.50 төгрөг, 2017 оны 07 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2017 оны 08 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 10 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 11 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 07 сарын 25-ны өдөр 2,000,000 төгрөг нийт нэхэмжлэлийн шаардлага болох 30,254,804.50 төгрөгийг дээрхи хуваарийн дагуу 2017 оны 01 сараас 2018 оны 07 сард буюу 18 сарын дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон тухайн графикийн дагуу Илланнай ББСБ ХХК-ийн Голомт банкны 1801090127 тоот данс луу шилжүүлэхээр эвлэрснийг баталж, Н.Октябрьт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,230 төгрөгнөөс 154,615 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 154,615 төгрөгийг, хариуцагч Н.Октябриас 154,615төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Илланнай ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржавад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР