| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/01179/и |
| Дугаар | 767 |
| Огноо | 2017-03-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 767
| 2017 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2017/00767 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8-2 тоотод байрлах Прогресскапитал ББСБ ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9015002024, регистрийн дугаар 5366283-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, намъяанжү гудамж 33 б байр 6 тоотод оршин суух Бээс овогт Идэшийн Шагдарсүрэн /РД:ПЮ71062510/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,316,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч И.Шагдарсүрэн нь 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ББСБ-д биечлэн хандаж, өөрийн эзэмшлийн Toyota Allion маркийн 2300 УНС улсын дугаартай улаан өнгийн автомашинаа барьцаалж, 6,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар 11-15111992 дугаартай Фидуцийн болон зээлийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Хариуцагч И.Шагдарсүрэнгээс үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 3,838,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478,000 төгрөг нийт 10,316,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Шагдарсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, намъяанжү гудамж 33 б байр 6 тоотод оршин суух И.Шагдарсүрэн надад холбогдох Прогресскапитал ББСБ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу өөрийн эзэмшлийн 2300 УНС дугаарын Allion маркийн автомашиныг унаж явахаар 2015 оны 11 сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийн зээлийг 5 хувийн хүүтэй зээлдэж авсан ба санхүүгийн бололцоо муутайгаас хойшлогдон өдрийг хүрсэн. Нэхэмжлэлийн дагуу уг ББСБ ХХК-тай харилцан тохиролцсон ба 3 сарын дотор төлөхөөр уг нэхэмжлэлийг эвлэрлийн журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид бичгээр тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:
Прогресскапитал ББСБ ХХК-г төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Бадамдорж овогтой Пүрэвхүү би иргэн И.Шагдарсүрэнгийн хүсэлтийн дагуу 3 сарын хугацаатай эвлэрэхийг зөршөөрч эвлэрлийн гэрээг байгуулав. 2017 оны 06 сарын 06-ны өдрийн дотор барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Allion маркийн 2300 УНС улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон бусад хөрөнгөөр төлж барагдуулна. /Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хамт 10,472,000 төгрөг болно./
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч И.Шагдарсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,316,000төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлд дурдсан асуудлаар харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулж шүүхэд ирүүлжээ.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, И.Шагдарсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Прогресскапитал ББСБ ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 6,000,000 төгрөг, зээлийн хүү 3,838,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 478,000 төгрөг нийт 10,316,000 төгрөгийг, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 156,000 төгрөг нийт 10,472,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч И.Шагдарсүрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,472,000 төгрөгийг 3 сарын дотор төлж барагдуулахаарзохигчид эвлэрснийг баталж, И.Шагдарсүрэнд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,510 төгрөгнөөс 91,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 91,255 төгрөгийг, хариуцагч И.Шагдарсүрэнгээс 91,255 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР