| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1275/Э |
| Дугаар | 1286 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1286
2020 07 09 2020/ШЦТ/1286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Н.Гэрэлмаа
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Өхолбогдох эрүүгийн 2006 02715 1734 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ө, 1996 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 , эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 2 дугаар гудамжны 30 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Б.Ө нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 2 дугаар гудамжны 30 тоотод гэртээ байхдаа иргэн Г.Буянжаргалын машинд нь үлдээсэн айфон-7 маркийн гар утас болон нүдний шил зэргийг шидэх, дэвсэх зэргээр хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бусдад 682.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4, 57/, эд зүйлс хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-10-11/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Буянжаргалын мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гантуяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 22-23/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 26-27, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Өоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-19, 35-36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 40/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-н 45-46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ө нь 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын 2 дугаар гудамжны 30 тоотод гэртээ байхдаа иргэн Г.Буянжаргалын машинд нь үлдээсэн айфон-7 маркийн гар утас болон нүдний шил зэргийг шидэх,дэвсэх зэргээр хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бусдад 682.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Г.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Тэгээд найз А.Буянжаргалын найз гэх Өлзийтогтох гэх залуу машинтай ирээд бид нар хүүхдүүдэд өгөх бэлэг байсан ба тэр бэлгээ аваад манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9-68 тоотод хүргүүлсэн. Гэрт бэлгүүдээ буулгаад дараа нь би А.Буянжаргалыг Өлзийтогтох гэх залуугийн хамт үлдээгээд б тэндээсээ буцаад өөрөө такси бариад баруун 4 зам дээрээс манай нөхөр тосч аваад би 12 цаг өнгөрч байхад гэртээ орсон. Би өглөө сэрсэн чинь миний цүнх байхгүй байсан бөгөөд А.Буянжаргал руу утсаар яриад асуухал би найзаасаа асуугаад эргээд хариу хэлнэ гээд удалгүй над руу залгаад машиныг эхнэр нь өглөө унтаж байхад нь унаад гараад явсан байна. Ирэхээр нь машиндаа үзье гэж хэлсэн.
Тэгээд А.Буянжаргал 2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө ажил дээр миний цүнхийг авч ирж өгөхөд Өлзийтогтохын эхнэр нь чиний утасыг эвдсэн байна гэж надад хэлсэн. Би цүнхээ нээж үзтэл миний Iphone 7 загварын гар утас болон нүдний шилийг рамаар нь хугалсан байсан гэх мэдүүлэг /хх-н 14-15/,
Гэрч А.Буянжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Би Өлзийтогтохоос Буянжаргалын цүнх байхгүй байна чи 2 машиндаа үзээд өгөөч гэж хэлэхэд сүүлд буусан машины жолоочоос би асуухад цүнх байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд Өлзийтогтохоос асуухад машин эхнэр аваад явсан байна гэсэн. Тэгээд эхнэр нь машинаа унаж яваад угаалга дээр очиж угаалгаж байхад суудал доороос нь цүнх гарч ирсэн. Тэгээд эхнэр нь Өлзийд эмэгтэй хүний цүнх гараад ирэхээр нь уурлаад хардсан гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/
Гэрч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... манай эгч жолоо барихаар болоод би хойно сууж байхад жолоочийн суудлын эсрэг талын суудал доор эмэгтэй хүний улаан өнгийн цүнх харагдсан. Тэгээд гаргаж ирсэн чинь Iphone 7 plus загварын гар утас болон маск, мөн нүүрний крем, орифлемийн үнэртэй ус, хөлс дарагч зэрэг зүйлс гарч ирсэн. Тэгээд Өлзийтогтохоос би цүнх хэнийх болох талаар асуухад надад би мэдэхгүй гээд байсан. Тэгээд маргаан болоод би утсыг нь хэнийх болохыг мэдэх гэхэд утас нь цэнэггүй байсан тул цэнэглээд асаасан чинь хүүхэд тэвэрсэн хүүхэн байсан. Тэгээд Өлзийтогтох уурлаад юу гэж бодно өөрийнхөөрөө бод гээд цэнэглэж байсан гар утсыг шалан дээр хүчтэй шидсэн. Мөн цүнхийг нь мөн шидээд гэрээс уурлаад машинаа унаад гараад явсан гэх мэдүүлэг /хх-н 22-23/,
Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн...машинтайгаа гадуур явж байх үед 22 цаг болж байх үед архи ууцан байна ирээд гэрт хүргээд өгөөч гэж надад хэлсэн.Тэр үед би 2 найзын хамт явж байсан. Тэгээд намайг очиход 3 эмэгтэй хүн нэг пабнаас 22 цаг гээд гарч ирсэн. Би тэр 3 эмэгтэй хүнийг аваад 6-уулаа миний машинтай Цамбагаравын тэнд нэг байранд очоод жирэмсэн эмэгтэй нь хүүхдэд бэлэг өгнө гэж орсон. Би ойлгохдоо тухайн утасны эзний гэр гэж бодсон. Тэгээд тухайн байрнаас тухайн эмэгтэй 2 ширхэг том пиво аваад гараад ирсэн. Тэгээд бид хэд буцаад А.Буянжаргалын гэр лүу явсан. Пиво уухын өмнө би өөрийн машинаа өөрийн гэртээ үлдээгээд найзынхаа машинд суугаад Баянзүрх дүүргийн 16 хороо автобусны буудлын хойно найзын машинд уусан.Тэгээд цаг гарны дараа 2 пиво дууссаад би А.Буянжаргалыг гэрт нь оруулж өгчихөөд би буцаад гэрлүүгээ такси бариад харьсан. Тэгээд маргааш өглөө А Буянжаргал над руу залгаад улаан цүнх машинд чинь үлдээсэн байна уу үзэзд өгөөч гэсэн.Тэгээд би машин дотор орж харахад цүнх байгаагүй.Тэгээд би байхгүй байна гэж хэлээд нөгөө ууж байсан найзын машинд үлдээсэн байна уу асуу гэж хэлсэн.Тэгээд өдөр би зах дээр ажил дээрээ байж байх үед манай эхнэр над руу залгаад машин дотроос чинь цүнх гарч ирлээ юу юм бэ гээд хардзад уурласан. Тэгээд би орой ажпаа тараад гэртээ очиход эхнэр энэ цүнхний эзэн хэн болохыг асуусан би мэдэхгүй гэж хэлээд эхнэр намайг хуурлаа, араар тавилаа гээд хэрүүл хийгээд тэр үед миний уур хүрээд би утасыг нь шидсэн. Тэр үед тухайн Буянжаргал гэх хүний гар утасыг эвдсэн. Би гэрээс гараад гэрт дахиад тухайн гар утсыг шидээд дээрээс нь 2 удаа дэвссэн гэх мэдүүлэг /хх-н 18-19, 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянан хэлэлцэв.
Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг гэм буруутайг тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Өод ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 46/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Ө бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ө нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Б.Ө нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Б.Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ө нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Өод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН